Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Boor sudlal

23 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Boor sudlal

  1. 1. Бөөр судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2.Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Архаг пиелонефритийн үед их шээж, шөнө шээж, цус багадах, АД ихсэх, хамраас цус гоожих шинж тэмдэг илэрсэн нөхцөлд ямар хүндрэлийн тухай бодох вэ? A. Цочмог перинефрит B. БАД C. БЦД D. Бактеремийн шокийн эхний үе E. Бөөрний эклампси /2./ Нэг мл шээсэнд агуулагдах дүрст элемент тодорхойлох арга нь аль нь вэ? A. Аддисын арга B. Ребергийн сорил C. Нечипоренкийн сорил. D. Фольгардын сорил E. Амбуржийн сорил /3./ Өвчтөн 40 настай, эрэгтэй. Сүүлийн 2 жилд цусны даралт огцом ихэсдэг болсон. Эм уусан үед даралт буурч, дахин ихэснэ. Бодит үзлэгт: АД 210/120 мм.муб, зүрхний зүүн ховдол томорсон, зүрхний 2-р авиа гол судсан дээр өргөлттэй, захад хавангүй, шээсний гарц хэвийн. Шинжилгээнд: ЦЕШ, ШЕШ, БХ өөрчлөлтгүй. Экскретор урограммийн шинжилгээнд зүүн бөөрний ялгаруулах үйл ажиллагаа буурч, удааширсан. Цусны даралт ихэдсэн шалтгаан? A. Эссенциаль артерийн гипертенз B. Феохромоцитома C. Архаг гломерулонефрит, даралт ихдэх хэлбэр D. Бөөрний архаг дутагдал E. Реноваскуляр артерийн гипертенз /4./ Бөөрний гаралтай хавангийн шинж. A. Цайвар хатуу дарахад хонхойно. B. Улаавтар,хатуу,бүлээн C. Цайвар ,зөөлөн,дарахад хонхойно D. Хатуувтар,арьсны өнгө хөхөлбөр,дарахад хонхойно E. Зөөлөн, арьсны өнгө шаравтар,бүлээвтэр /5./ Архаг гломерулонефритийн төгс оношлогоо? A. Урограмм B. Шээсний хам шинж
  2. 2. C. Изотоп ренографи D. Нефробиопси E. Иммун оношлогоо /6./ Бөөрөнд уратын чулуу үүсэх тохиолдолд шээсэнд ямар давс илрэх вэ? A. Фосфатын B. Карбонатын C. Шээсний хүчлийн D. Оксалатын E. Цистины /7./ Өвчтөн З, 45 настай, эрэгтэй. Барилга дээр ээлжийн ажил хийдэг. Хэдэн өдрийн өмнө их даарснаас болж ууц нуруугаар өвдөж, нүүр хавагнаж, хүзүү хөшиж, зүрх дэлсэнэ, амархан ядарч бие сулрана гэсэн зовиуртай эмчид хандав. 10 жилийн өмнө “Цочмог гломерулонефрит” гэж оношлогдон эмчлэгдсэнээс хойш онцын зовиургүй хааяа нэг шээсэнд уураг гардаг байсан. Бодит үзлэгээр: Биеийн байдал дунд зэрэг, АД 160/100 мм.муб, пульс 1 минутанд 105 удаа, арьс хуурайшсан. ШЕШ: d-1010, уураг 0,8 гр/л, улаан эс 5-6 х/т, цагаан эс 6-8 х/т, хучуур эс 5-6, бортгонцор 2-5 х/т Дээрх өвчтөнд урьдчилсан онош тавина уу? A. Архаг гломерулонефрит, холимог хэлбэр B. Архаг пиелонефрит, холимог хэлбэр C. рхаг гломерулонефрит, нефроз хам шинжит хэлбэр D. Архаг гломерулонефрит, далд хэлбэр E. Архаг гломерулонефрит, даралт ихсэх хэлбэр /8./ Шээсний шинжилгээнд нитритийн сорил эерэг гарах нь юутай холбоотой вэ? A. Бөөрний азот ялгаруулах үйл ажиллагааны алдагдал B. Цусны нитрат нитрит болж задсарснаас үүснэ C. Шээс дамжуулах замын грамм эерэг нянгийн халдвар D. Шээс дамжуулах замын грамм сөрөг нянгийн халдвар E. Шээс дамжуулах замын грамм -,+ нянгийн халдвар /9./ БАД –н үе шат тогтооход ач холбогдолгүй үзүүлэлт. A. Креатинины түвшин B. Хүчил шүлтийн байдал C. Түүдгэнцрийн шүүлт D. Хавагнах хам шинж. E. Цус багадалт /10./ Нефроз хам шинжийн оношлогоонд аль нь чухал юэ? A. Түүдгэнцэрийн шүүлтийн хурд B. Сийвэн дэх креатинин C. Протеинурийн түвшин D. Сийвэн дэх холестерин E. Сувганцрын эргэн шимэгдэлт /11./ Бөөр хамгаалах хамгийн ач холбогдолтой эм A. Са-антагонист B. Β-хориглогч C. Шээс хөөх эм D. АСЕ ба АRB-хориглогч. E. Липид бууруулагч /12./ Ребергийн сорилоор дараах зүйлийг тодорхойлно? A. 1 минутын диурез, бөөрний фильтраци үзэх B. Шингэний ачаалал өгч, бөөрний шингэрүүлэх үйл ажиллагааг үзэх C. 1 Минутын эзэлхүүнд дүрст элемент тодорхойлох D. 24 цагийн шээсэнд дүрст элемент тодорхойлох E. 3,3 цагийн зайтай шээс цуглуулж бөөрний үйл ажиллагааг үзнэ /13./ 1-с бусад нь цочмог гломерулонефритийн патморфолог өөрчлөлт болно? A. Гломерулосклероз B. Эксуракапилярит
  3. 3. C. Интеркапилярит D. Мембраноз элемент E. Гломерулит /14./ Өвчтөн Д 27 настай, эрэгтэй. Хоолонд дургүй, огиулж бөөлжинө,амьсгаадна, зүрх дэлсэж, давчдана. Тамир тэнхээ муу явахад амархан ядарна, бие загатнана, шөнө 1-2 удаа шээнэ гэсэн зовиуртай. 2 жилийн өмнөөс бөөрний архаг дутагдал оношлогдсон. Үзлэгт: Арьс цайвар бор, хуурайшсан, хөлийн шилбэ ууцаар хавантай. Зүрхний авиа бүдэг, хэм жигд, АД 170/110 мм.мубд. Судас 1 минутанд 92 удаа, хоногийн шээс их, өнгө цайвар шар. ШЕШ: уураг 1,28 г/л, d-1.011, улаан эс 10-11 х/т, цагаан эс 3-4 х/т, гиалин бортгонцор 1-2 х/т БХ: сийвэнгийн креатинин 600 мкмоль/лv Бөөрний дутагдлын эмнэлзүйн аль үе шат вэ? A. Архаг дутагдлын I үе B. Архаг дутагдлын II үе C. Архаг дутагдлын эхлэл үе. D. Архаг дутагдлын ээнэгшилтэй үе E. Архаг дутагдлын ээнэгшилгүй үе /15./ Өвчтөн 40 настай, эрэгтэй. Сүүлийн 2 жилд цусны даралт огцом ихэсдэг болсон. Эм уусан үед даралт буурч, дахин ихэснэ. Бодит үзлэгт: АД 210/120 мм.муб, зүрхний зүүн ховдол томорсон, зүрхний 2-р авиа гол судсан дээр өргөлттэй, захад хавангүй, шээсний гарц хэвийн. Шинжилгээнд: ЦЕШ, ШЕШ, БХ өөрчлөлтгүй. Экскретор урограммийн шинжилгээнд зүүн бөөрний ялгаруулах үйл ажиллагаа буурч, удааширсан. Эмийн эмчилгээ үр дүнгүй бол ямар эмчилгээ хийх вэ? A. Зүүн талын нефроэктоми B. Бөөрний судсанд стент тавих C. Бөөр шилжүүлэн суулгах D. Дархлаа дарангуйлах эмчилгээ /16./ Өвчтөн З, 45 настай, эрэгтэй. Барилга дээр ээлжийн ажил хийдэг. Хэдэн өдрийн өмнө их даарснаас болж ууц нуруугаар өвдөж, нүүр хавагнаж, хүзүү хөшиж, зүрх дэлсэнэ, амархан ядарч бие сулрана гэсэн зовиуртай эмчид хандав. 10 жилийн өмнө “Цочмог гломерулонефрит” гэж оношлогдон эмчлэгдсэнээс хойш онцын зовиургүй хааяа нэг шээсэнд уураг гардаг байсан. Бодит үзлэгээр: Биеийн байдал дунд зэрэг, АД 160/100 мм.муб, пульс 1 минутанд 105 удаа, арьс хуурайшсан. ШЕШ: d-1010, уураг 0,8 гр/л, улаан эс 5-6 х/т, цагаан эс 6-8 х/т, хучуур эс 5-6, бортгонцор 2-5 х/т Багажийн шинжилгээнд гарч болох өөрчлөлтийг заана уу? A. Хэт авиан шинжилгээнд 2 бөөр жигд бус жижигрэнэ B. Хэт авиан шинжилгээнд 2 бөөрний эхо ойлт жигд ихэснэ C. Ялгаруулах урограммын шинжилгээнд аяганцар тэлэгдэнэ D. Ренокортикаль индекс буурна E. Ангиографийн шинжилгээнд бөөрний артерийн нарийсал илэрнэ. /17./ Бөөрний цочмог дутагдалын эмнэл зүйн 2-р үеийн аюултай хүндрэл. A. Цусны даралт ихсэх B. Уушиг хавагнах. C. Мочевин ихсэх D. Гипокалиеми E. Гипонатриеми /18./ Архаг гломерулонефритийн төгс оношлогоо. A. Урограмма B. Изотоп ренографи C. Нефробиопси. D. Шээсний хам шинж E. Иммуно оношлогоо /19./ Гломерулонефритийн үед илэрдэггүй шинж. A. Артерийн гипертензи B. Ууцаар чилж өвдөх
  4. 4. C. Шээсний өөрчлөлт D. Хаван E. Дизури. /20./ Бөөрний тойм зурагт дараах зүйлийг тодруулна. A. Бөөрний хэмжээ ,байрлал B. Бөөрний аяганцар тэвшинцэр C. Хавдар D. Үйл ажиллагааны байдал E. Дээрхи бүгд /21./ Бөөрний архаг өвчний 3-р үе шат ТШХ ? A. 90 мл/мин-с дээш B. 60-89 мл/мин C. 30-59 мл/мин. D. 15-29 мл/мин E. 15 мл/мин-с бага /22./ Архаг пиелонефритийн үед илэрдэггүй шинж? A. Хаван, их хэмжээний транссудат B. АД ихдэх C. Лейкоцитури D. Земницкийн сорилоор шээсний хувийн жин буурах E. Ренографийн шинжилгээнд бөөрний үйл ажиллагаа жигд бус буурах /23./ Бөөр орлуулах эмчилгээнд хэзээнээс бэлдэж эхлэх вэ? A. БАӨ 1-р үе шат B. БАӨ 2-р үе шат C. БАӨ 3-р үе шат D. БАӨ 4-р үе шат. E. БАӨ 5-р үе шат /24./ Архаг пиелонефритийн эмчилгээнд доорхи эмийн бүлгийн нэгээс бусдыг хэрэглэнэ. A. Антибиотик B. Нитрофуран C. Кортикостеройд. D. Сульфаниламид E. Налидиксийн хүчил /25./ Жирэмсний эрт үеийн пиелонефритийн эмчилгээ? A. Аминогликозидын бүлэг B. Пенициллины бүлэг C. Цефалоспорины бүлэг D. Нитрофураны бүлэг E. Сульфаниламидын бүлэг /26./ Нефроз хам шинж доорх шинжүүдээс 1-с бусад шинжүүдээр илрэнэ? A. Гипоальбуминеми B. Хоногийн шээсний уураг 3гр-с ихсэх C. Изостенури D. Гиперлипидеми E. Хаван /27./ Зимницкийн сорилоор дараах зүйлийг тодорхойлно? A. 1 минутын диурез, бөөрний фильтраци үзэх B. Шингэний ачаалал өгч, бөөрний шингэрүүлэх үйл ажиллагааг үзэх C. 1 Минутын эзэлхүүнд дүрст элемент тодорхойлох D. 24 цагийн шээсэнд дүрст элемент тодорхойлох E. 3,3 цагийн зайтай шээс цуглуулж бөөрний үйл ажиллагааг үзнэ /28./ Далд хэлбэрийн пиелонефритийн үед лабораторийн шинжилгээнд 1-с бусад нь илрэнэ? A. Гипостенури B. Лейкоцитури
  5. 5. C. Бактерури D. Гипопротеинеми E. Эпителури /29./ Өвчтөн Н 33 настай, эрэгтэй. Амьсгаадна, ханиалгаж хөөстэй цагаан цэр гарна. Шээсний гарц бага гэж зовиурлана. Өвчний өгүүллээс 10 настайдаа хавагнаж, цустай шээж эмчлүүлж байсан. 7 хоногийн өмнө ханиад хүрч, гэрээр ампициллин уугаад эдгэрсэн. 3 хоногийн өмнөөс хавагнаж, шээсний хэмжээ багасаж, хөөстэй болсон. Бодит үзлэгт: Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, бүх биеэр хавантай. АД 120/80 мм.муб, судас 1 минутанд 84. Sa O2 95%, уушигны доод хэсгээр нойтон хэржигнүүртэй. ШЕШ: уураг 6г/л, d-1,203, улаан эс 0-1 х/т, цагаан эс 2-3 х/т, гиалин бортгонцор 3-5 х/т ЦЕШ: улаан эс 4,9*1012, цагаан эс 6,7*109, УЭТХ 8мм/цаг БХ: нийт уураг 58 гр/л, альбумин 36 гр/л, холестерин 6,5 ммоль/л, креатинин 130 мкмоль/л. Архаг ГН-ийн сэдрэлийн үед аль шинж илрэхгүй вэ? A. Бөөр өвдөж, халуурна B. Шээсээр уураг алдах, цустай шээх C. Цусны уураг липид ихэснэ D. Артерийн даралт ихсэх, хавагнах E. Полиури, никтури /30./ Өвчтөн Д 27 настай, эрэгтэй. Хоолонд дургүй, огиулж бөөлжинө,амьсгаадна, зүрх дэлсэж, давчдана. Тамир тэнхээ муу явахад амархан ядарна, бие загатнана, шөнө 1-2 удаа шээнэ гэсэн зовиуртай. 2 жилийн өмнөөс бөөрний архаг дутагдал оношлогдсон. Үзлэгт: Арьс цайвар бор, хуурайшсан, хөлийн шилбэ ууцаар хавантай. Зүрхний авиа бүдэг, хэм жигд, АД 170/110 мм.мубд. Судас 1 минутанд 92 удаа, хоногийн шээс их, өнгө цайвар шар. ШЕШ: уураг 1,28 г/л, d-1.011, улаан эс 10-11 х/т, цагаан эс 3-4 х/т, гиалин бортгонцор 1-2 х/т БХ: сийвэнгийн креатинин 600 мкмоль/л 65. Дээрх тохиолдолд та бөөрний үндсэн өвчний оношийг тавина уу? A. Бөөрний судасны фибромускуляр гиперплази B. Архаг гломерулонефрит C. Архаг тубулоинтерстициаль нефрит D. Цочмогдуу гломерулонефрит E. Архаг пиелонефрит /31./ Пиелонефритийн эрт үед рентген шинжилгээнд гарах өөрчлөлт? 1. Аяганцрын деформац 2. Пиелоэктаз 3. Форниксын өнцгийн хэлбэр өөрчлөгдөх 4. Шээс ялгаруулах замын дээд хэсгийн агчил гипотони болох 5. Ренокотикал индекс 0,4-с бага байх /32./ Өвчтөн А 51 настай, эмэгтэй. Чихрийн шижингээр өвдөөд 16 жил болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэж, турч байгаа. 2 хөлийн шилбээр хавагнах болсон. Нүд бүрэлзэнэ. Бодит үзлэгт: Арьс цайвар хуурайшсан, АД 190/110мм.муб. Шинжилгээнд: гемоглобин-92гр/л, сахар 9,5 ммоль/л, креатинин 1,6 мкмоль/л. Чихрийн шижингийн нефропатийн оношлох шалгуурыг нэрлэнэ үү? 1. Диабетийн ретинопати 2. Альбуминури (>300 мг/хоног буюу >200мкг/минут) 3. Бөөрний бусад эмгэгийг илэрхийлэх эмнэлзүй болон лабораторийн өөрчлөлт үгүй байх 4. Артерийн даралт ихсэлт 5. Бөөр шээсний замын халдвар /33./ Өвчтөн Б, 21 настай, эмэгтэй. Хүлээн авах тасагт халуурна, нуруугаар хөшиж өвдөнө, шээс маш багаар ойрхон, заримдаа бараг гарахгүй гэсэн зовиуртайгаар ирсэн. 1 жилийн өмнө бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Үзлэгт: биеийн халуун 39,50С, Цусны даралт 130/90 мм.муб, зүрхний цохилтын тоо 1 минутанд 96 удаа, пастернацкийн шинж баруун талд тод илэрнэ. Пиелонефрит үүсэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө?
  6. 6. 1. Шээсний замын саатал бөглөрөл болсоноос салст бүрхэвч нь сунаж нимгэрэх 2. Шээсний замын багажийн шинжилгээ, эмчилгээний үед халдварууд зөөгдөн тархах 3. Жирэмсэн үед дааврын өөрчлөлтөөс болон умайн томролоос болж шээсний урсгал хөдөлгөөн шууд ба шууд бус замаар саатал үүсэх 4. Чихрийн шижин өвчний үед бөөрний эдийн цусан хангамж муудах 5. Дархлаа дарангуйлах эмчилгээний улмаас бие махбодийн дархлааны өөрчлөлт /34./ Архаг пиелонефритийн үед доорх шинжүүдээс 1-с бусад нь гарна? A. Бөөрний аяганцар тэвшинцэрийн деформац B. 1мл шээсэнд 100 000-с дээш нян илрэх C. Түүдгэнцрийн шүүлт буурах D. Дизури E. Сувганцрын эргэн шимэгдэлт буурах /35./ Өвчтөн Н 33 настай, эрэгтэй. Амьсгаадна, ханиалгаж хөөстэй цагаан цэр гарна. Шээсний гарц бага гэж зовиурлана. Өвчний өгүүллээс 10 настайдаа хавагнаж, цустай шээж эмчлүүлж байсан. 7 хоногийн өмнө ханиад хүрч, гэрээр ампициллин уугаад эдгэрсэн. 3 хоногийн өмнөөс хавагнаж, шээсний хэмжээ багасаж, хөөстэй болсон. Бодит үзлэгт: Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, бүх биеэр хавантай. АД 120/80 мм.муб, судас 1 минутанд 84. Sa O2 95%, уушигны доод хэсгээр нойтон хэржигнүүртэй. ШЕШ: уураг 6г/л, d-1,203, улаан эс 0-1 х/т, цагаан эс 2-3 х/т, гиалин бортгонцор 3-5 х/т ЦЕШ: улаан эс 4,9*1012, цагаан эс 6,7*109, УЭТХ 8мм/цаг БХ: нийт уураг 58 гр/л, альбумин 36 гр/л, холестерин 6,5 ммоль/л, креатинин 130 мкмоль/л. . Өвчтөнд ямар хүндрэл үүсч байгаа вэ? A. Тархины хаван B. Бөөрний цочмог дутагдал C. Нефрозын криз D. Уушгины хаван E. Бөөрний архаг дутагдал /36./ Нефроз хам шинжийг тодорхойлох. A. Хавагнах,гематури,цилиндрури B. Хавагнах,гипопротейнеми,шээсний уураг 2 г/л гарах C. Хавагнах,гипопротейнеми,холестрин ихсэх, шээсний уураг > 3,5 г/л. D. Хавагнах,гипопротейнеми,шээсний уураг < 1г/л E. Хавагнах,АД ихсэх,гематури,шээсний уураг < 1,5 г/л /37./ Бөөрний цочмог дутагдлын эмнэл зүйн тод илрэл A. Хавагнах B. Цустай шээх C. Цусны даралт ихсэх D. Шээс багадах E. Ухаан алдах /38./ Чихрийн шижингийн нефропати 2-р үе шатанд дараах шинж тэмдгүүд илрэнэ. A. ТШХ ихсэх ,АД хэвийн , бөөрний үйл ажиллагаа хэвийн B. Шинж тэмдэггүй,АД хэвийн, альбуминурия илрэнэ. C. Эмнэлзүйн шинж илрэнэ,АД ихсэнэ, микроальбуминурия D. Эмнэлзүй тод илрэнэ,АД ихсэнэ, микроальбуминурия E. Уремия, АД ихсэх, бүтцийн өөрчлөлт их байх. /39./ Бөөрний цочмог дутагдлын эмнэл зүйн 3-р үеийн аюултай хүндрэл. A. Бие суларч, ядрах B. Их шээх C. Гипокалиеми. D. Халдвар E. Гипонатриеми /40./ Рентген шинжилгээнд тодордоггүй чулуу аль нь вэ? A. Оксалатын B. Фосфатын
  7. 7. C. Цистины D. Уратын E. Карбонатын /41./ Өвчтөн С, 32 настай, эмэгтэй. Жирэмсэн үед бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Ам их цангаж, их ууж, их шээдэг болсон, өвчтөнд дизурийн шинж тод илэрнэ. Бодит үзлэгт: Арьс бага зэрэг цайвартсан, хуурайшсан хавангүй. Зүрхний авиа тод жигд, АД 120/70 мм.муб. Хэл ялимгүй өнгөртэй, хэвлий зөөлөн, элэг дэлүү томроогүй. Пастернацкийн шинж хоёр талд сул илэрнэ. Шинжилгээнд: ШЕШ: х/ж 1010, уураг 0,09 г/л, улаан эс 4-5 х/т, цагаан эс 15-18 х/т, бортгонцор 0-1 х/т. Зимницкийн сорил: өдрийн шээс 1300 мл х/ж 1008-1012, шөнийн шээс 1850 мл, х/ж 1007- 1010 Шээсний нянгийн шинжилгээнд: 1 мл-т E.Coli 107 ургасан ЦЕШ: HB 110, улаан эс 3,2 цагаан эс 9,0 УЭТХ 34 мм/цаг Биохимийн шинжилгээнд: Мочевин 9мммоль/л, креатинин 0,5 ммоль/л ЭХО-д баруун бөөр 10x4.5 см, зүүн бөөр 9,8x3.9 см, баруун бөөрөнд 1,5*0,8 см хэмжээтэй эхопозитив, акустик сүүдэртэй үүсгэвэр тодорхойлогдоно. Бөөрний ямар үйл ажиллагааны алдагдал байна вэ? A. Бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагаа алдагдсан B. Бөөрний дотоод шүүрлийн алдагдал C. Бөөрний азот ялгаруулах ажиллагааны дутагдал D. Бөөрний сувганцрын үйл ажиллагааны алдагдал E. Шээс дамжуулалтын алдагдал /42./ Өвчтөн А 51 настай, эмэгтэй. Чихрийн шижингээр өвдөөд 16 жил болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэж, турч байгаа. 2 хөлийн шилбээр хавагнах болсон. Нүд бүрэлзэнэ. Бодит үзлэгт: Арьс цайвар хуурайшсан, АД 190/110мм.муб. Шинжилгээнд: гемоглобин-92гр/л, сахар 9,5 ммоль/л, креатинин 1,6 мкмоль Дээрх өвчтөнд та онош тавьна уу? A. Чихрийн шижингийн гломерулосклероз B. Архаг гломерулонефрит, бөөрний архаг дутагдал C. Чихрийн шижингийн гломерулосклероз, бөөрний архаг дутагдал D. Чихрийн шижингийн гломерулосклероз, бөөрний цочмог дутагдал E. Чихрийн шижингийн гломерулонефрит, бөөрний цочмог дутагдал /43./ Өвчтөн С, 32 настай, эмэгтэй. Жирэмсэн үед бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Ам их цангаж, их ууж, их шээдэг болсон, өвчтөнд дизурийн шинж тод илэрнэ. Бодит үзлэгт: Арьс бага зэрэг цайвартсан, хуурайшсан хавангүй. Зүрхний авиа тод жигд, АД 120/70 мм.муб. Хэл ялимгүй өнгөртэй, хэвлий зөөлөн, элэг дэлүү томроогүй. Пастернацкийн шинж хоёр талд сул илэрнэ. Шинжилгээнд: ШЕШ: х/ж 1010, уураг 0,09 г/л, улаан эс 4-5 х/т, цагаан эс 15-18 х/т, бортгонцор 0-1 х/т. Зимницкийн сорил: өдрийн шээс 1300 мл х/ж 1008-1012, шөнийн шээс 1850 мл, х/ж 1007- 1010 Шээсний нянгийн шинжилгээнд: 1 мл-т E.Coli 107 ургасан ЦЕШ: HB 110, улаан эс 3,2 цагаан эс 9,0 УЭТХ 34 мм/цаг Биохимийн шинжилгээнд: Мочевин 9мммоль/л, креатинин 0,5 ммоль/л ЭХО-д баруун бөөр 10x4.5 см, зүүн бөөр 9,8x3.9 см, баруун бөөрөнд 1,5*0,8 см хэмжээтэй эхопозитив, акустик сүүдэртэй үүсгэвэр тодорхойлогдоно. Хэт авиан шинжилгээнд илэрч буй өөрчлөлтийг дүгнэнэ үү? A. Бөөрний уйланхай B. Бөөрний чулуу C. Бөөрний хавдар D. Бөөрний сүрьеэ E. Бөөрний гемангиома
  8. 8. /44./ Өвчтөн П эрэгтэй, 33 настай. Онгоцны техникчээр ажилладаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр АД 180/120 мм.муб байсан. Өвчтөнд оношийг тодруулж эмчилгээ зөвлөгөө өгнө үү? Дээрх өвтөнд АД ихдэх эмгэгжамын гол механизмыг нэрлэнэ үү? A. Простогландин ба кинины нийлэгшилт ихсэж,медуллины ялгаралт ихсэх B. РААС идэвхжил C. Ус, давс биед баригдах D. Эндотелины ялгаралт багасч, азотын оксидын үүсэлт нэмэгдэх E. Мэдрэлийн төгсгөлөөс ялгарах нейропептид Ү болон норадреналины идэвхжил буурах /45./ Өвчтөн Б, 21 настай, эмэгтэй. Хүлээн авах тасагт халуурна, нуруугаар хөшиж өвдөнө, шээс маш багаар ойрхон, заримдаа бараг гарахгүй гэсэн зовиуртайгаар ирсэн. 1 жилийн өмнө бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Үзлэгт: биеийн халуун 39,50С, Цусны даралт 130/90 мм.муб, зүрхний цохилтын тоо 1 минутанд 96 удаа, пастернацкийн шинж баруун талд тод илэрнэ. Оношийн талаар таны бодол? A. Архаг пиелонефрит, бөөрний цочмог дутагдал B. Архаг гломерулонефрит далд хэлбэр, бөөрний архаг дутагдал C. Архаг гломерулонефрит даралт ихдэх хэлбэр, бөөрний архаг дутагдал D. Архаг пиелонефрит дахилтат хэлбэр, бөөрний үйл ажиллагаа хэвийн /46./ Өвчтөн С, 32 настай, эмэгтэй. Жирэмсэн үед бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Ам их цангаж, их ууж, их шээдэг болсон, өвчтөнд дизурийн шинж тод илэрнэ. Бодит үзлэгт: Арьс бага зэрэг цайвартсан, хуурайшсан хавангүй. Зүрхний авиа тод жигд, АД 120/70 мм.муб. Хэл ялимгүй өнгөртэй, хэвлий зөөлөн, элэг дэлүү томроогүй. Пастернацкийн шинж хоёр талд сул илэрнэ. Шинжилгээнд: ШЕШ: х/ж 1010, уураг 0,09 г/л, улаан эс 4-5 х/т, цагаан эс 15-18 х/т, бортгонцор 0-1 х/т. Зимницкийн сорил: өдрийн шээс 1300 мл х/ж 1008-1012, шөнийн шээс 1850 мл, х/ж 1007- 1010 Шээсний нянгийн шинжилгээнд: 1 мл-т E.Coli 107 ургасан ЦЕШ: HB 110, улаан эс 3,2 цагаан эс 9,0 УЭТХ 34 мм/цаг Биохимийн шинжилгээнд: Мочевин 9мммоль/л, креатинин 0,5 ммоль/л ЭХО-д баруун бөөр 10x4.5 см, зүүн бөөр 9,8x3.9 см, баруун бөөрөнд 1,5*0,8 см хэмжээтэй эхопозитив, акустик сүүдэртэй үүсгэвэр тодорхойлогдоно. Өвчтөнд урьдчилсан онош тавина уу? A. Хоёрдогч архаг пиелонефрит B. Архаг тубулоинтерстициаль нефрит C. Хоёр талын анхдагч архаг пиелонефрит D. Бөөрний архаг дутагдал E. Архаг гломерулонефрит, далд хэлбэр /47./ Нефроз хам шинж их илэрдэг өвчнийг нэрлэнэ үү? A. Архаг пиелонефрит B. Бөөрний поликистоз C. Бөөрний архаг дутагдал D. Архаг гломерулонефрит. E. Архаг интерстициальный нефрит /48./ Хоёрдогч амилойдозын шалтгаануудыг нэрлэнэ үү? 1. Сүрьеэ 2. Бронхэктаз 3. Кроны өвчин 4. Ревматоид артрит 5. Остеомиелит /49/ Архаг гломерулонефритийн даралт ихдэх хэлбэрийн үед гарах шинж? 1. Артерийн даралт ихсэх 2. Шээсээр уураг 3гр/л хүртэл гарах
  9. 9. 3. Цлиндрури 4. Нефротик хаван 5. Олигоури /50./ Хоёр бөөрний архаг пиелонефритийн үед түгээмэл тохиолддог бөөрний үйл ажиллагааны алдагдлын эрт үеийн байдал. A. Цусны сийвэнд креатинин,мочевин ихсэх B. Хоногийн шээсний хэмжээ ихсэж ,нягт буурах. C. Бөөрний сувганцрын шалтгаант ацидоз илрэх D. Цус багадах,тураалын шинж гарах E. Хоолонд дургүй болж бөөлжих ,суулгах /51./ Өвчтөн Т 32 настай, эмэгтэй. Жирэмсний 5 сартай. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг. Хяналтын үзлэгээр АД 170/120 мм.муб, хөлийн шилбээр хавантай байсан. ШЕШ: Шээсний хувийн жин-1026, уураг(++), цагаан эс 5-8, улаас эс 2-3, хавтгай эпитель 3-4, гиалин цилиндр 5-7. Жирэмсний нефропатийн үед артерийн даралт бууруулах эмчилгээг сонгоно уу? 1. АСЕ ингибитор 2. Нифидепин 3. Ангиотензины рецепторыг хориглогч 4. Метилдопа/допегит 5. Шээс хөөх эм /52./ Доорх шинж тэмдгээс 1-с бусад нь гломерулонефритийн үед гарна? A. Гипертензи B. Дизури C. Шээсний өөрчлөлт D. Ууц нураагаар өвдөх E. Хаван /53./ Бөөрний судасны шалтгаант даралт ихсэлтийг оношлох арга. A. ЭКГ B. Экскретор урографи C. Бөөрний ангиографи. D. Шээсний маш нарийн шинжилгээнүүд E. Цусанд ренин-ангиотензин 2 тодорхойлох /54./ Нэгээс бусад нь цочмог гломерулонефритэд даавар хэрэглэх заалт болно. A. Нефроз B. Олигоури. C. Шээсний өөрчлөлт арилахгүй удааширах D. Иммуни идэвхижил E. Сунжирсан явц /55./ Шээсний шинжилгээгээр бөөрний үйл ажиллагааг илтгэх үзүүлэлтийг нэрлэнэ үү? A. Уураг 3гр/л-с их B. Уураг 1гр/л-с их C. Шээсний хувийн жин 1005-с бага D. Цустай шээх E. Их хэмжээний ураттай /56./ Архаг пиелонефритийн эмчилгээнд доорх эмийн бүлгээс 1-с бусдыг хэрэглэнэ? A. Налидиксын хүчил B. Нитрофуронтоин C. Циклофосфамид D. Сульфаниламид E. Ципрофлаксацин /57./ Тубулоинтерстициал нефритийн шалтгаан 1. Эм, химийн бодис 2. Хүнд металл 3. Рентген тодосгогч бодис 4. СКВ
  10. 10. 5. Подагра /58/ Икотопийн ренограммын бүрэлдэхүүн? 1. Судасны 2. Ялгаруулах 3. Шүүрлийн 4. Паренхимийн 5. Венийн /59./ Жирэмсний пиелонефриттэй эмэгтэйчүүдийн жирэмсний явц төрөлтийн үед доорх хүндрэл 1-с бусад нь гарч болно? A. Хожуу үеийн хордлого B. Үр зулбалт C. Ургийн гипертрофи илрэх D. Ургийн халдварт хүндрэлүүд E. Бактеремийн шок /60./ Өвчтөн Н 33 настай, эрэгтэй. Амьсгаадна, ханиалгаж хөөстэй цагаан цэр гарна. Шээсний гарц бага гэж зовиурлана. Өвчний өгүүллээс 10 настайдаа хавагнаж, цустай шээж эмчлүүлж байсан. 7 хоногийн өмнө ханиад хүрч, гэрээр ампициллин уугаад эдгэрсэн. 3 хоногийн өмнөөс хавагнаж, шээсний хэмжээ багасаж, хөөстэй болсон. Бодит үзлэгт: Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, бүх биеэр хавантай. АД 120/80 мм.муб, судас 1 минутанд 84. Sa O2 95%, уушигны доод хэсгээр нойтон хэржигнүүртэй. ШЕШ: уураг 6г/л, d-1,203, улаан эс 0-1 х/т, цагаан эс 2-3 х/т, гиалин бортгонцор 3-5 х/т ЦЕШ: улаан эс 4,9*1012, цагаан эс 6,7*109, УЭТХ 8мм/цаг БХ: нийт уураг 58 гр/л, альбумин 36 гр/л, холестерин 6,5 ммоль/л, креатинин 130 мкмоль/л. Урьдчилсан онош тавина уу? A. Цочмог гломерулонефритийн сонгомол хэлбэр B. Архаг пиелонефритийн сэдрэл C. Цочмог гломерулонефрит бөөрний цочмог дутагдал D. Архаг гломерулонефритийн нефроз хам шинжит хэлбэр E. Архаг гломерулонефритийн холимог хэлбэр /61./ Өвчтөн С, 32 настай, эмэгтэй. Жирэмсэн үед бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Ам их цангаж, их ууж, их шээдэг болсон, өвчтөнд дизурийн шинж тод илэрнэ. Бодит үзлэгт: Арьс бага зэрэг цайвартсан, хуурайшсан хавангүй. Зүрхний авиа тод жигд, АД 120/70 мм.муб. Хэл ялимгүй өнгөртэй, хэвлий зөөлөн, элэг дэлүү томроогүй. Пастернацкийн шинж хоёр талд сул илэрнэ. Шинжилгээнд: ШЕШ: х/ж 1010, уураг 0,09 г/л, улаан эс 4-5 х/т, цагаан эс 15-18 х/т, бортгонцор 0-1 х/т. Зимницкийн сорил: өдрийн шээс 1300 мл х/ж 1008-1012, шөнийн шээс 1850 мл, х/ж 1007- 1010 Шээсний нянгийн шинжилгээнд: 1 мл-т E.Coli 107 ургасан ЦЕШ: HB 110, улаан эс 3,2 цагаан эс 9,0 УЭТХ 34 мм/цаг Биохимийн шинжилгээнд: Мочевин 9мммоль/л, креатинин 0,5 ммоль/л ЭХО-д баруун бөөр 10x4.5 см, зүүн бөөр 9,8x3.9 см, баруун бөөрөнд 1,5*0,8 см хэмжээтэй эхопозитив, акустик сүүдэртэй үүсгэвэр тодорхойлогдоно. Нуруугаар гэнэт хатгуулж өвдсөн бол бөөрний хурц хатгааны үед яаралтай ямар эмчилгээ хийх вэ? 1. 2%-ийн 2 мл ношпа булчинд тарих 2. 0,1%-ийн 1 мл атропин сульфат 3. 2%-ийн 1 мл промедол арьсан дор тарих 4. Хүйтэн жин тавих 5. Өвдөлт намдахгүй бол давсганд хатгалт хийж шээсийг авах эсэхийг 72 цаг ажилгласны эцэст хийнэ /62./ Цочмог пиелонефритийн үед антибиотик эмчилгээ зогсоох заалт? 1. Халуун буурч хэвийн болох 2. Шээсэн дэх лейкоцитын тоо хэвийн болох 3. Шээсэн дэх нянгийн хэмжээ 1мл-т 10 тодорхойлогдох
  11. 11. 4. Шээсний шинжилгээний үзүүлэлт хэвийн болох 5. Шээс элбэгших /63./ Архаг гломерулонефрит БАД-ээр хүндрэхэд эхний үед дараах шинж тэмдгүүд илрэнэ. 1. Остеомаляци 2. Полиури 3. Артерийн даралт ихсэх 4. Никтури 5. Анеми /64./ БЦД-ын эмнэл зүйн III үед гарч болох хүндрэл? 1. Халдвар 2. Гипонатриеми 3. Гипокалиеми 4. Артерийн даралт ихсэх 5. Эклампси /65./ Өвчтөн Т 32 настай, эмэгтэй. Жирэмсний 3 сартай. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг. Хяналтын үзлэгээр өвчтөний цус, шээсний шинжилгээ хийлгэсэн. ШЕШ: d-1016, уураг 1гр/л, цагаан эс 25-30 х/т, улаас эс 4-6 х/т, хавтгай эпитель 15-20, нитрит (++). ЦЕШ: улаан эс 3,9*1012, цагаан эс 10,7*109, УЭТХ 26 мм/цаг. Дээрх өвчтөнд хийж болох эмчилгээг сонгоно уу? 1. Ципрофлоксацин 500 мг өдөрт 2 удаа уух 2. Цефатаксим 2 гр тарих 3. Тетрациклин 250 мг өдөрт 3-4 удаа уух 4. Амоксациллин 500 мг өдөрт 3 удаа уух 5. Циклофосфамид хоногт 400 мг тарих /66./ Өвчтөн Т 32 настай, эмэгтэй. Жирэмсний 5 сартай. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг. Хяналтын үзлэгээр АД 170/120 мм.муб, хөлийн шилбээр хавантай байсан. ШЕШ: Шээсний хувийн жин-1026, уураг(++), цагаан эс 5-8, улаас эс 2-3, хавтгай эпитель 3-4, гиалин цилиндр 5-7. Жирэмсний нефропатийн эмнэлзүйг нэрлэнэ үү? 1. Артерийн даралт ихсэлт 2. Протейнури 3. Бөөрний гаднах шинж (гемолич.анеми, тромбоцитопени, ТМС өөрчлөлт, элэгний эс гэмтэл) 4. Бактерури 5. Лейкоцитури /67./ Өвчтөн Б, 21 настай, эмэгтэй. Хүлээн авах тасагт халуурна, нуруугаар хөшиж өвдөнө, шээс маш багаар ойрхон, заримдаа бараг гарахгүй гэсэн зовиуртайгаар ирсэн. 1 жилийн өмнө бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Үзлэгт: биеийн халуун 39,50С, Цусны даралт 130/90 мм.муб, зүрхний цохилтын тоо 1 минутанд 96 удаа, пастернацкийн шинж баруун талд тод илэрнэ. Зайлшгүй хийх шинжилгээ? 1. Шээсний ерөнхий шинжилгээ 2. Эхо шинжилгээ 3. Шээсний бактерологийн шинжилгээ 4. Цусны ерөнхий шинжилгээ 5. Биохими креатинин /68./ Өвчтөн П эрэгтэй, 33 настай. Онгоцны техникчээр ажилладаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр АД 180/120 мм.муб байсан. Өвчтөнд оношийг тодруулж эмчилгээ зөвлөгөө өгнө үү? Дээрх өвчтөнд даралт ихсэж болох шалтгааныг нэрлэнэ үү? 1. Архаг пиелонефрит 2. Архаг гломерулонефрит 3. Цочмог гломерулонефрит 4. Бөөрний судасны эмгэг 5. Цочмог пиелонефрит
  12. 12. /69./ Бөөрний хурц болон архаг дутагдлыг ялган оношлоход чухал шинж? 1. Шээсэн дэх уургийн хэмжээ 2. АД тогтвортой өндөр байх 3. Макрогематури 4. Зүүн ховдлын гипертрофи 5. Сийвэнгийн креатинины хэмжээ /70/ Далд хэлбэрийн пиелонефритийн үед доорх шинж тэмдгүүд илрэнэ? 1. Ядарч сульдах 2. Субфебрил халууралт 3. Шээс элбэгших 4. Даралт ихсэх 5. Шөнө шээх /71./ Экскретор урограммаар юуг тодорхойлох вэ? 1. Бөөрний байрлал 2. Бөөрний хэмжээ, гадаргуу 3. Шээлэйн байрлалтай чулуу 4. Бөөрний аяганцар, тэвшинцэр 5. Бөөрний үйл ажиллагаа /72./ Өвчтөн Д 27 настай, эрэгтэй. Хоолонд дургүй, огиулж бөөлжинө,амьсгаадна, зүрх дэлсэж, давчдана. Тамир тэнхээ муу явахад амархан ядарна, бие загатнана, шөнө 1-2 удаа шээнэ гэсэн зовиуртай. 2 жилийн өмнөөс бөөрний архаг дутагдал оношлогдсон. Үзлэгт: Арьс цайвар бор, хуурайшсан, хөлийн шилбэ ууцаар хавантай. Зүрхний авиа бүдэг, хэм жигд, АД 170/110 мм.мубд. Судас 1 минутанд 92 удаа, хоногийн шээс их, өнгө цайвар шар. ШЕШ: уураг 1,28 г/л, d-1.011, улаан эс 10-11 х/т, цагаан эс 3-4 х/т, гиалин бортгонцор 1-2 х/т БХ: сийвэнгийн креатинин 600 мкмоль/л Шээсний шинжилгээнд гематури илэрсэн бол гематуриг шалтгаанаар нь юу гэж ангилдаг вэ? 1. Пререналь 2. Реналь 3. Постреналь 4. Реноваскуляр 5. Ренопаренхиматоз /73./ Шээсээр оксалатын давс гарч байгаа үед хориглох хоол хүнс? 1. Ногооны салат 2. Төмс 3. Сүү 4. Мах, загас 5. Ургамлын тос /74./ Өвчтөн 30 настай, эрэгтэй. Архи ууж согтоод орцны шатан дээр унтаж хоносон. Өглөө нь бөөлжсөн. Маргааш нь шээс багасаж хүрэн улаан өнгөтэй болсон. Түргэн дуудаж халдвартын эмнэлэгт шарласан гэж хэвтсэн. Өвчлөлийн 3 дахь хоногийн амьсгал, зүрх судасны талаас хүндэрч, ухаан нь балартаж, солиорлын байдал илэрсэн. Шээс хоногт 350- 400мл, сийвэнгийн бикарбонат 14мэкв/л, кали 5,8 ммоль/л. Рентгенд уушигны уг 2 талдаа сүүдэртсэн, ЭХО-д элэг, 2 бөөр томорсон. Уушигны угийн сүүдэр ямар өөрчлөлт байна вэ? 1. Уушигны цочмог үрэвсэл 2. Сүрьеэгийн нэвчдэст үрэвсэл 3. Уушигны тромбоэмболи 4. Уушигны завсрын эдийн үрэвсэл 5. Гуурсан хоолойн архаг үрэвсэл /75./ Төмсөгний венийн судас өргөсөх шалтгаан? 1. Бөөр унжих 2. Бөөр усжих 3. Поликистоз 4. Бөөрний хавдар
  13. 13. 5. Бөөр идээлэх /76./ Архаг тубулоинтертициал нефритийн үед дараах шинж тэмдгүүдээс аль нь илрэх вэ? 1. Алкалоз 2. Ацидоз 3. Гипокальциеми 4. Гиперкалиеми 5. Гиперстенури /77Жирэмсний 2 долоо хоногоос хойш шинээр эхлэх АГ болон шээсэнд уураг гарахаар илэрдэг жирэмний системийн өөрчлөлтийг преэклампси гэнэ. /78./ Жирэмсний үед цусан дахь прогестроны хэмжээ ихэсдэг. Иймээс шээс ялгаруулах замд гипотони дискинези үүсгэнэ. /79./ Ангиотензины рецепторын блокатор лизиноприл нь бөөр хамгаалах бэлдмэл юм. Энэ нь цусны даралт бууруулж, түүдгэнцрийн дотоод даралт бууруулан, протейнуриг багасгаж бөөрийг хамгаална. /80./ Индипамыг артерийн даралт ихсэх эмийн эмчилгээнд хэрэглэнэ. Яагаад гэвэл индипам артерийн судасны гөлгөр булчингийн тонусыг сулруулж, захын судасны ерөнхий эсэргүүцлийг багасгана. /81/Гидрохлортиазидыг хэрэглэх үед цусан дахь калийн хэмжээ багасна. Яагаад гэвэл гидрохлортиазид дисталь сувганцрын эхний хэсэгт натри болон хлорын ионы эргэн шимэгдэлтийг дарангуйлдаг. /82./ Өвчтөн А 51 настай, эмэгтэй. Чихрийн шижингээр өвдөөд 16 жил болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэж, турч байгаа. 2 хөлийн шилбээр хавагнах болсон. Нүд бүрэлзэнэ. Бодит үзлэгт: Арьс цайвар хуурайшсан, АД 190/110мм.муб. Шинжилгээнд: гемоглобин-92гр/л, сахар 9,5 ммоль/л, креатинин 1,6 Чихрийн шижингийн нефропатийн үе шатыг нэрлэнэ үү? 1. Бөөрний үйл ажиллагаа ихсэх (ТШХ ихсэх, бөөр томрох) 2. Бүтцийн өөрчлөлт (капиллярын суурин мембран зузаарах, мезангийн өргөсөл, ТШХ ихсэх) 3. Микроальбуминури (300мг/хон, ТШХ ихсэх) 4. Протейнури (500 мг/хон, ТШХ буурах) 5. Бөөрний архаг дутагдал /83./ Өвчтөн З, 45 настай, эрэгтэй. Барилга дээр ээлжийн ажил хийдэг. Хэдэн өдрийн өмнө их даарснаас болж ууц нуруугаар өвдөж, нүүр хавагнаж, хүзүү хөшиж, зүрх дэлсэнэ, амархан ядарч бие сулрана гэсэн зовиуртай эмчид хандав. 10 жилийн өмнө “Цочмог гломерулонефрит” гэж оношлогдон эмчлэгдсэнээс хойш онцын зовиургүй хааяа нэг шээсэнд уураг гардаг байсан. Бодит үзлэгээр: Биеийн байдал дунд зэрэг, АД 160/100 мм.муб, пульс 1 минутанд 105 удаа, арьс хуурайшсан. ШЕШ: d-1010, уураг 0,8 гр/л, улаан эс 5-6 х/т, цагаан эс 6-8 х/т, хучуур эс 5-6, бортгонцор 2-5 х/т Дээрх өвчтөнд хийх эмчилгээг сонгоно уу? 1. Преднизолон 2. Эналаприл 3. Ципрофлаксацин 4. Нифедипин 5. Леспенефрил /84./ Нефроз хам шинж үүсгэх эмгэг жам 1. Сийвэнгийн коллоид осмос даралт буурч, цусны шингэн хэсэг эд эс рүү нэвчин завсрын эд хавагнах
  14. 14. 2. Цусан дахь альбумины хэмжээ багассанаас лецитен – холестерин ацетилтрансфераза, липопротеид липаза ферментийн идвэхжил буурч өөх тосны хэмжээ ихсэх 3. Түүдгэнцрийн хялгасан судасны нэвчимхий чанар ихсэж шээсээр уураг алдах 4. Гиповолеми болсноос РААС, альдостерон, вазопрессин дааврын ялгаралт нэмэгдэх 5. Давсганд агуулагдаж байгаа грамм сөрөг нян өгсөх замаар бөөрний тэвшинцэр, улмаар бөөрний эдэд нэвчин үрэвсүүлэх /85./ БЦД-ын эмнэл зүйн II хэлбэрийн үед гарч болох хүндрэл? 1. Уушиг хавагнах 2. Энцефалопати 3. Зүрхний ховдлын чичирхийлэл 4. Цусны даралтын криз 5. Ходоод шархлах /86./ /Зөв хариултыг уялдуулан сонгоно уу? Урокиназа A. Тархилаг эдэд үүсч Na-н ялгаралтыг эрчимжүүлж, АД-ыг буулгана. B. Артерийн даралт ихэсгэнэ,артериолыг нарийсгана C. Цусны фибрин хайлуулах үйлдлийг ихэсгэнэ D. ЮГА-д үүсч, цус үүсэлтийг зохицуулна /87./ Өвчтөн 30 настай, эрэгтэй. Архи ууж согтоод орцны шатан дээр унтаж хоносон. Өглөө нь бөөлжсөн. Маргааш нь шээс багасаж хүрэн улаан өнгөтэй болсон. Түргэн дуудаж халдвартын эмнэлэгт шарласан гэж хэвтсэн. Өвчлөлийн 3 дахь хоногийн амьсгал, зүрх судасны талаас хүндэрч, ухаан нь балартаж, солиорлын байдал илэрсэн. Шээс хоногт 350- 400мл, сийвэнгийн бикарбонат 14мэкв/л, кали 5,8 ммоль/л. Рентгенд уушигны уг 2 талдаа сүүдэртсэн, ЭХО-д элэг, 2 бөөр томорсон. Онош тодруулахын тулд ямар шинжилгээ хийх вэ? 1. Электроэнцефалографи 2. Цус, шээсний ерөнхий шинжилгээ 3. Асат, алат, билирубин 4. Сийвэнгийн креатинин, мочевин 5. Спирограмм /88./ БАД-ын үед гемодиалезд яаралтай оруулах заалт 1. Сийвэнгийн креатинин 700 мкмоль/л-с ихсэх 2. Ацидоз РН 6,8-с бага 3. Уремийн эмнэл зүйн шинж тод илрэх 4. Түүдгэнцрийн шүүлтийн хурд 15-30 мл/мин 5. Анури /89./ Бөөрний ямар өвчний үед кортикостероидыг хэрэглэх вэ? 1. Амилойдоз 2. Архаг гломерулонефрит нефроз хам шинж 3. Архаг гломерулонефрит бөөрний дутагдлын шат 4. Нефроз хам шинж үүсгэх хандлагатай цочмог гломерулонефрит 5. Миеломын нефропати /90./ Зөв хариултыг уялдуулан сонгоно уу? Ангиотензин II A. Тархилаг эдэд үүсч Na-н ялгаралтыг эрчимжүүлж, АД-ыг буулгана B. Артерийн даралт ихэсгэнэ,артериолыг нарийсгана C. Цусны фибрин хайлуулах үйлдлийг ихэсгэнэ D. ЮГА-д үүсч, цус үүсэлтийг зохицуулна /91./ Өвчтөн Н 33 настай, эрэгтэй. Амьсгаадна, ханиалгаж хөөстэй цагаан цэр гарна. Шээсний гарц бага гэж зовиурлана. Өвчний өгүүллээс 10 настайдаа хавагнаж, цустай шээж эмчлүүлж байсан. 7 хоногийн өмнө ханиад хүрч, гэрээр ампициллин уугаад эдгэрсэн. 3 хоногийн өмнөөс хавагнаж, шээсний хэмжээ багасаж, хөөстэй болсон. Бодит үзлэгт: Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, бүх биеэр хавантай. АД 120/80 мм.муб, судас 1 минутанд 84. Sa O2 95%, уушигны доод хэсгээр нойтон хэржигнүүртэй.
  15. 15. ШЕШ: уураг 6г/л, d-1,203, улаан эс 0-1 х/т, цагаан эс 2-3 х/т, гиалин бортгонцор 3-5 х/т ЦЕШ: улаан эс 4,9*1012, цагаан эс 6,7*109, УЭТХ 8мм/цаг БХ: нийт уураг 58 гр/л, альбумин 36 гр/л, холестерин 6,5 ммоль/л, креатинин 130 мкмоль/л. Яаралтай хийх эмчилгээг нэрлэнэ үү? 1. Строфантин 0,06% 1 мл-ийг глюкозын уусмалтай судсанд тарих 2. Лазикс 80 мг-ыг судсанд тарих 3. Хүчилтөрөгч, спиртээр чийглэж амьсгалуулах 4. Гепарин 20000 ЕД арьсан дор тарих 5. Ампициллин хоногт 3 гр тарих /92./ Өвчтөн 30 настай, эрэгтэй. Архи ууж согтоод орцны шатан дээр унтаж хоносон. Өглөө нь бөөлжсөн. Маргааш нь шээс багасаж хүрэн улаан өнгөтэй болсон. Түргэн дуудаж халдвартын эмнэлэгт шарласан гэж хэвтсэн. Өвчлөлийн 3 дахь хоногийн амьсгал, зүрх судасны талаас хүндэрч, ухаан нь балартаж, солиорлын байдал илэрсэн. Шээс хоногт 350- 400мл, сийвэнгийн бикарбонат 14мэкв/л, кали 5,8 ммоль/л. Рентгенд уушигны уг 2 талдаа сүүдэртсэн, ЭХО-д элэг, 2 бөөр томорсон. Ямар өвчнүүдийн талаар бодох? 1. Цочмог халдварт шар өвчин 2. Архины цочмог хордлого, цагаан солио 3. Краш хам шинж 4. Түрүү булчирхайн цочмог хам шинж 5. Архаг гломерулонефрит, далд хэлбэр /93./ БЦД-ын үед гемодиалезийн эмчилгээг хийх заалт? 1. Цусны креатинин 600мкмоль/л-с ихсэх 2. Цусны кали 6,5ммоль/л-с ихсэх 3. Уушиг тархинд хаван үүсч эхлэх 4. 2-3 хоног эмийн эмчилгээнд үр дүнгүй байх 5. Биеийн байдал маш хүнд байх 94./ Бөөрний түүдгэнцрийн шүүлт буурах механизм? 1. Нефроны тоо цөөрөх 2. Ультрафильтрацын кэффициент буурах 3. Бөөрний сувганцар бөглөрөх 4. Бөөрний цусны урсгал ихсэх 5. Бөөрний дотоод даралт ихсэх /95./ Өвчтөн Б, 21 настай, эмэгтэй. Хүлээн авах тасагт халуурна, нуруугаар хөшиж өвдөнө, шээс маш багаар ойрхон, заримдаа бараг гарахгүй гэсэн зовиуртайгаар ирсэн. 1 жилийн өмнө бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Үзлэгт: биеийн халуун 39,50С, Цусны даралт 130/90 мм.муб, зүрхний цохилтын тоо 1 минутанд 96 удаа, пастернацкийн шинж баруун талд тод илэрнэ. Багажийн шинжилгээнд гарах өөрчлөлт? 1. 2 талд эхо ойлт жигд ихэссэн 2. Рентген шинжилгээнд Ходсоны шинж илэрсэн 3. Эход 2 бөөр ижил жижгэрсэн 4. Эход 2 бөөр хэмжээ өөр 5. Ренокортикал индекс 0,4-өөс багасах /96./ БЦД-ын II үед илрэх өөрчлөлтийг нэрлэнэ үү? 1. Олигоанури 2. Гиперкалиеми 3. Гиперазотеми 4. Гипостенури 5. Бактерури /97./ Өвчтөн Т 32 настай, эмэгтэй. Жирэмсний 3 сартай. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг. Хяналтын үзлэгээр өвчтөний цус, шээсний шинжилгээ хийлгэсэн. ШЕШ: d-1016, уураг 1гр/л, цагаан эс 25-30 х/т, улаас эс 4-6 х/т, хавтгай эпитель 15-20, нитрит (++). ЦЕШ: улаан эс 3,9*1012, цагаан эс 10,7*109, УЭТХ 26 мм/цаг.
  16. 16. Дээрх өвчтөнд жирэмний пиелонефрит гэсэн онош тавьсан бол оношийн үндэслэлийг хэлнэ үү Шээсний шинжилгээнд бактерури илэрсэн 1. Шээсний шинжилгээнд бактерури илэрсэн 2. Шээсний шинжилгээнд лейкоцитури илэрсэн 3. Цусны шинжилгээгээр улаан эсийн тунах хурд ихэссэн 4. Цусны шинжилгээнд лейкоцитийн тоо багассан 5. Шээсний хувийн жин ихэссэн /98./ Өвчтөн З, 45 настай, эрэгтэй. Барилга дээр ээлжийн ажил хийдэг. Хэдэн өдрийн өмнө их даарснаас болж ууц нуруугаар өвдөж, нүүр хавагнаж, хүзүү хөшиж, зүрх дэлсэнэ, амархан ядарч бие сулрана гэсэн зовиуртай эмчид хандав. 10 жилийн өмнө “Цочмог гломерулонефрит” гэж оношлогдон эмчлэгдсэнээс хойш онцын зовиургүй хааяа нэг шээсэнд уураг гардаг байсан. Бодит үзлэгээр: Биеийн байдал дунд зэрэг, АД 160/100 мм.муб, пульс 1 минутанд 105 удаа, арьс хуурайшсан. ШЕШ: d-1010, уураг 0,8 гр/л, улаан эс 5-6 х/т, цагаан эс 6-8 х/т, хучуур эс 5-6, бортгонцор 2-5 х/т Дээрх өвчтөнд зайлшгүй хийх эмчилгээг сонгоно уу? 1. ЦЕШ 2. Бөөрний изотопт ренографи 3. Зимницкийн сорил 4. Биохими (креатинин) 5. Экскретор урографи /99./ Өвчтөн Т 32 настай, эмэгтэй. Жирэмсний 5 сартай. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг. Хяналтын үзлэгээр АД 170/120 мм.муб, хөлийн шилбээр хавантай байсан. ШЕШ: Шээсний хувийн жин-1026, уураг(++), цагаан эс 5-8, улаас эс 2-3, хавтгай эпитель 3-4, гиалин цилиндр 5-7. Жирэмсний үед бөөр, шээс дамжуулах замд гарах өөрчлөлтийг нэрлэнэ үү? 1. Бөөрний цусан хангамж нэмэгдэн, бөөр хэмжээгээрээ томрох 1-2см 2. ТШХ ихсэж(150-200мл/мин), сийвэнгийн креатинин буурах (0.4-0.5мг/дл) 3. ШЗД-ийн гипотони, дискинези болж, физиологийн гипронефроз үүсэх 4. Протейнури (300 мг/дл хүртэл) 5. РААС идэвхжиж, артерийн даралт ихсэх /100./ Бөөрний аль хэсэгт Na+ эргэн шимэгдэлт явагдах вэ? 1. Ойрын тахир сувганцар 2. Холын тахир сувганцар 3. Генлийн гогцооны өгсөх хэсэг 4. Цуглуулах сувганцар 5. Дээрх бүгд буруу Сорилын зөв хариулт 1-B, 2-C, 3-E, 4-C, 5-D, 6-C, 7-E, 8-D, 9-D, 10-C, 11-D, 12-A, 13-A, 14-B, 15-B, 16-B, 17-B, 18-C, 19-E, 20-A, 21-C, 22-A, 23-D, 24-C, 25-B, 26-C, 27-E, 28-D, 29-A, 30-B, 31- B, 32-A, 33-E, 34-C, 35-D, 36-C, 37-D, 38-B, 39-C, 40-D, 41-D, 42-C, 43-B, 44-B, 45-D, 46-A, 47-D, 48-E, 49-A, 50-B, 51-C, 52-B, 53-C, 54-B, 55-C, 56-C, 57-E, 58-A, 59-C, 60- D, 61-A, 62-B, 63-C, 64-A, 65-D, 66-A, 67-E, 68-C, 69-C, 70-E, 71-E, 72-A, 73-A, 74-D, 75-D, 76-C, 77-A, 78-A, 79-A, 80-A, 81-A, 82-E, 83-C, 84-B, 85-E, 86-C, 87-C, 88-A, 89- C, 90-B, 91-C, 92-A, 93-E, 94-A, 95-C, 96-A, 97-A, 98-B, 99-B, 100-B

×