6

610 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
610
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
261
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

6

  1. 1. Томъёотой ажиллах М Т М Б - 2 Л Е К Ц № 6 Х.Еркегүл enny_0724@yahoo.com
  2. 2. Томъѐоны бүтэц • Томъёонд функц болон үйлдлийн оператор, хувьсагч тогмтмол утгуудыг ашиглана. Томъёоны үр дүн (утга) нь тогтмол утга байхаас гадна TRUE (үнэн), FALSE(худал) гэсэн логик утга, томъёонд алдаа гарсан тохиолдолд алдааны утгыг өгнө. • Томъёо нь ямагт = эсвэл + тэмдэгтээр эхэлнэ.
  3. 3. Томъёоны бүтэц =(52.3-AA1)*SUM(A1:Z1) Нүдний хаяг Тогтмол утга Хасах оператор Үржих оператор Нийлбэр олох функц Мужийн оператор
  4. 4. Үйлдлийн операторууд • Excel програм нь 1. Арифметик 2. Жиших 3. Текстийн 4. Хаягийн гэсэн 4 төрлийн опертортай.
  5. 5. Арифметикийн операторуудын үр дүн нь тоон утга байна. Хүснэгт 1. Оператор Үүрэг Жишээ Үр дүн + Нэмэх =3+3 6 - Хасах Сөрөг =3-1 =-1 2 -1 * Үржих =3*3 9 / Хуваах =15/3 5 % Хувь =20%*20 4 ^ Зэрэг дэвшүүлэх 3=^2 9
  6. 6. Жиших операторуудын үр дүн нь логик байна. Хүснэгт 2. Оператор Үүрэг Жишээ = Тэнцүү A1=B1 > Их A1>B1 < Бага A1<B1 >= Их буюу тэнцүү A1>=B1 <= Бага буюу тэнцүү A1<=B1 <> Тэнцүү биш A1<>B1
  7. 7. Текстийн операторуудын үр дүн нь текст байна. Хүснэгт 3. Оператор Үүрэг Жишээ Үр дүн & Тэмдэгтүүдийг нэгтгэх =“Эрдэнэ” &”бат” Эрдэн эбат & Тэмдэгтүүдийг нэгтгэх =“Сайн”&”” &”уу” Сайн уу
  8. 8. Хаягийн операторуудын үр дүн нь ямар ч байж болно. Хүснэгт 4 Оператор Үүрэг Жишээ : (тодорхойлох цэг) Мужийг оператор. 2 нүдний хаягаар тодорхойлогдох ба тэдгээрийн хооронд орших бүх нүдийг хамруулах A3:B5 буюу энд A3, A4, A5, B3, B4, B5 нүднүүдийг хамруулж ойлгоно. , (таслал) Зэрэгцээ биш орших мужийг нэгтгэх SUM(B5:B15, D5:D15) (сул зай) Огтлолцол дахь утгыг хамруулах B:D7 C6:C8 буюу C8
  9. 9. Идэвхтэй нүднээс эхлэн дараагийн нүдийг тодорхойлж болно. Энэ нүд тодорхойлох хаягийг харьцангуй хаяг буюу R1C1 хэлбэрийн хаяг гэдэг. Хүснэгт 5 Бичиглэл Агуулга R[-2]C Тухайн баганы дагуу дээшээ 2 мөр шилжүүлэх R[2]C[2] Доошоо 2 мөр, баруун тийшээ 2 багана шилжүүлэх R2C2 2 –р мөрийн 2-р баганы бэхлэгдсэн хаяг R[-1] Идэвхтэй мөрийг бүхэлд нь дээшээ шилжүүлэх R Бэхлэгдсэн идэвхтэй мөр
  10. 10. Хувьсагч Томъѐоны хувьсагч нь нүд ба мужийн хаяг, нэр байна. Хүснэгт 6 Мужийн хамрах хүрээ Бичиглэл Хэлбэр А баганы 10-аас 20 мөрний нүднүүд A10:A20 Энгийн 15-р мөрийн B-ээс С баганы нүднүүд B15:C15 Энгийн 5-р мөрийн бүх нүднүүд 5:5 Тусгай 2-оос 7 мөрний бүх нүднүүд 2:7 Тусгай Н баганы бүх нүднүүд H:H Тусгай B-ээс О хүртэлх багануудын нүднүүд B:O Тусгай Smile
  11. 11. Томъёо оруулах 1. Томъёо оруулах нүдийг идэвхжүүлнэ. 2. Тэнцүү эсвэл нэмэх тэмдгийг оруулна. 3. Томъёогоо оруулна. 4. Enter товчлуур дээр дарна.
  12. 12. Хамаарагч ба нөлөөлөгч баримтууд • А баримтын аль нэгэн нүдний өгөгдлийг B баримтанд томъёогоор дамжуулан авч (хувьсагч) ашигласан тохиолдолд А баримтыг хамаарагч баримт B баримтыг нөлөөлөгч баримт гэдэг. Хэрэв нөлөөлөгч баримтанд хамаарагч баримтыг хадгалж хааснаас хойш өөрчлөлт хийгдэж, тэр өөрчлөлтөө хамаарагч баримтанд дамжуулах тохиолдолд Update, эс дамжуулах тохиолдолд Don’t update товчлуур дээр дарна. • Data/Connections/Edit links командын тусламжтайгаар холболтонд өөрчлөлт хийж болно.
  13. 13. Томъѐог өөрчлөх • Томъёотой нүдэнд засвар хийхдээ нүдийг идэвхжүүлээд, дараах аргуудын аль нэгээр засварлах горимд шилжинэ.  F2  Хос даралт хийх  Томъёоны мөрөнд заагуурыг байрлуулан нэг дарна.
  14. 14. Тэмдэглэгдсэн мужийн дүнг харах Функц Үүрэг Average Арифметик дундажийг олох Count Өгөгдөлтэй нүднүүдийг тоолох Numerical Count Тоон өгөгдөлтэй нүднүүдийг тоолох Minimum Хамгийн бага утгыг олох Maximum Хамгийн их утгыг олох Sum Нийлбэрийг олох Хүснэгт 7
  15. 15. • Төлөвийн мөрөнд тэмдэглэгдсэн мужийн хэд хэдэн функцийн утгыг харахаар хийхдээ төлөвийн мөрөнд Диамик цэсийг нээн зөвлөнө. • Тэмдэглэсэн муж идэвхгүй болоход үр дүн бас үгүй болно. Энэ дүнг хадгалах, хэвлэх боломжгүй.
  16. 16. Жишээ: Тэмдэглэгдсэн муж4 функцын утга Төлвийн мөр
  17. 17. Томъёог хуулах • Томъѐог чирэх даралтаар хуулах • Томъѐог Homer/Editing/Fill командаар хуулах • Доод талд нь • Баруун талд нь • Дээд талд нь • Зүүн талд нь •Томъѐог Home/Clipboard /Copy командаар хуулах  Home/Clipboard /Copy Ctrl+C  Home/Clipboard /Paste Ctrl+P ! Home/Clipboard /Paste командын хэрэглүүр дарахад нээгдэх цэснээс Paste Special командыг Formulas сонголттойгоор ашиглаж болно. Хуулж тавих явцад томъёонд хувьсагч тодорхойлогдоогүй явцад #Ref! Гэсэн алдааны утгыг нүдэнд өгдөг.
  18. 18. Бэхлэгдсэн хувьсагч • Томъёог хуулж байрлуулах бүрт байрлалаас хамаарч томъёоны хувьсагч (томъёонд орсон нүдний хаяг) өөрчлөгддөг. Ийм хувьсагчийг бэхлэгдээгүй хувьсагч гэнэ. • Байрлалаас хамаарч өөрчлөгддөггүй хувьсагчийг (бэхлэгдсэн хувьсагч) гэнэ. • Нүдэнд бэхлэгдсэн хувьсагчийг томъёонд тухайн нүдний утгыг тогтмол утгаар хэрэглэх тохиолдолд ашиглах ба баганы нэр, мөрийн дугаарын өмнө долларын тэмдэгтийг ($) бичиж хэрэглэнэ. • Түүнчлэн баганад бэхлэгдсэн (зөвхөн баганы нэрийн өмнө $ бичнэ), мөрөнд бэхлэгдсэн (зөвхөн мөрийн нэрийн өмнө $ бичнэ) хувьсагчид байж болох тул бэхлэгдсэн хувьсагчдыг 3 ангилж болно.
  19. 19. Хүснэгт 8 Ангилал Томъѐологдох утга нь Бичиглэл Нүдэнд бэхлэгдсэн Нүдний хаяг өөрчлөгдөхгүй $A$1 Баганад бэхлэгдсэн Баганы нэр өөрчлөгдөхгүй $A1 Мөрөнд бэхлэгдсэн Мөрийн дугаар өөрчлөгдөхгүй A$1
  20. 20. Анхаарал тавьсанд баярлалаа!

×