Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Coёл1. “Аливаа ард түмэн, үндэстнийг бусдаас ялгах гол онцлог шинж бол соѐл юм” энэхүү    тодорхойлолт соѐлын ямар үүргийг...
10. Оюуны соѐлд аль өгөгдөл орохгүй вэ?    А. Хэм хэмжээ Б. Боловсрол В. Хөгжмийн зэмсэг Г. Урлаг11. Дараахи өгөгдлүүдээс ...
20. Зонхилогч соѐл нь нийгмийн хэсэг бүлгийнхнийг бусдаас илүү эрх мэдэл, нэр хүндтэй    болгож, нөгөө хэсгийг эрх мэдэл, ...
31. Латин хэлний culture гэдэг нь юү гэсэн үг вэ?    А. Төлөвшил Б. Нийгэмшилт В. Хүмүүжил Г. Соѐл32. Хүн төрөлхтөний түүх...
Г. Орчин үеийн даяаршлын онцлог43. Дагуул соѐлд багтаж байдаг бөгөөд соѐлын эсрэг зогсож ноѐлогч үнэлэмжүүдтэй    тэрсэлдэ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

0

Share

Download to read offline

нийгэм 11 р анги

Download to read offline

Related Audiobooks

Free with a 30 day trial from Scribd

See all
  • Be the first to like this

нийгэм 11 р анги

  1. 1. Coёл1. “Аливаа ард түмэн, үндэстнийг бусдаас ялгах гол онцлог шинж бол соѐл юм” энэхүү тодорхойлолт соѐлын ямар үүргийг голчлон илэрхийлж байна вэ? А. Нэгтгэгч, салгагч Б. Зохицуулагч В. Хүмүүжүүлэгч Г. Бүгд зөв2. Аливаа соѐл өөрийнхөө утга учрын хүрээнд оршдог. Жишээ нь энэтхэгчүүд үхрийн махнаас татгалзаж, гахайн мах иддэг байхад еврейчүүд гахайн мах иддэггүй ажээ. Энэ жишээнд холбогдох онолыг ол. А. Этноцентризм Б. Релятивизм В. Соѐлын универсаль Г. Угсаатны онол3. “Технологи“бол................соѐлын хэлбэр юм. А. Материаллаг соѐл Б. Оюуны соѐл В. Материаллаг болон оюуны соѐлын нэгдэл Г. Соѐлд хамаарагдахгүй4. Соѐл үргэлж хөгжиж өөрчлөгдөж байдаг. Гэвч соѐл нь өөрийн өвөрмөц шинж чанараа алдалгүй хадгалж үлддэг билээ. Үүнийг соѐлын.....................гэж нэрлэдэг. А. Статик шинж Б. Динамик шинж В. Нейтраль шинж Г. Бүгд зөв5. Дараах бодомжуудаас аль нь зөв бэ? А. Уламжлал бол үеэс үе дамжсан ѐс заншил юм. Б. Уламжлал нь зөвхөн улирч өнгөрсөн нийгэмд байдаг. В. Уламжал бол өмнөх үеийн үзэл санаа, зан үйлийг дараачийн үед хүчээр тулган хүлээлгэсэн ѐс заншил юм. Г. Улирч өнгөрсөн бүх ѐс заншил, зан үйл, хэм хэмжээ бол уламжлал мөн6. Төсөөлөл, үнэт зүйл, мэдлэг, үзэл суртал, хэл яриа оюуны үйлдвэрлэл эдгээр нь социологийн шинжлэх ухааны үүднээс ямар соѐлд орох вэ? А. Нийтийн соѐл Б. Материаллаг соѐл В. Материаллаг бус соѐл Г. Дэд соѐл7. Богд ууланд орших хийморийн овоон дээр эмэгтэй хүн гарч болдоггүй гэж хүмүүс ярилцдаг. Энэ нь цэвэр.............................соѐлын илрэл юм. А. Ардын Б. Нийтийн В. Сөрөг Г. Шашны8. Доорхи соѐлын хэлбэрүүдийг зөв харгалзуул 1. Сонгодог соѐл а. Тодорхой бүлгийн зонхилогч соѐлоос ялгарах соѐл 2. Ардын соѐл б. Нийгмийн дээд давхрааны өндөр боловсрол шаардах соѐл 3. Хаалттай соѐл в. Ам дамжин уламжлагдсан эзэн зохиогчгүй үлгэр домог дуу гэх мэтийг багтаасан соѐл. 4. Дэд соѐл г. Нийгмийн гишүүдэд нийтлэг байдлаар илрэх соѐл 5. Зонхилох соѐл д. Соѐлын өөр элементүүд нэвтрэх боломжгүй соѐл. А. 1а 2в 3г 4б 5д Б. 1б 2в 3д 4а 5г В. 1в 2г 3б 4д 5а Г. 1д 2г 3а 4в 5б Д. 1д 2г 3в 4а 5б9. Соѐлуудын харилцан тархалт дэлгэрэлтийг ямар үзэгдэл гэдэг вэ? А. Соѐлын харилцах үзэгдэл Б. Соѐлын дамжих үзэгдэл . В.Соѐлын хадгалагдах үзэгдэл Г. Соѐлын диффузи үзэгдэл
  2. 2. 10. Оюуны соѐлд аль өгөгдөл орохгүй вэ? А. Хэм хэмжээ Б. Боловсрол В. Хөгжмийн зэмсэг Г. Урлаг11. Дараахи өгөгдлүүдээс аль нь соѐлыг тодорхойлогч хүчин зүйл вэ? А. Хүний байнгийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд Б. Итгэл үнэмшил В. Бэлэг тэмдэг, үнэт зүйлсийн цогч, аливаа хүний хөгжлийн илэрхийлэл Г. Дээрх бүгд тодорхойлогч хүчин зүйл мөн.12. ....................нь бүх л соѐлд нэгэн адил хамаардаг шинж чанар хэм хэмжээ дүрэм журам үнэт зүйлсийг хэлнэ. А. Универсал Б. Этноцентризм В. Релятивием Г. Плюрализм13. Эдгээрээс аль нь зонхилогч соѐл вэ? А. Казак ард түмний соѐл Б. Үйлчилгээний соѐл В. Монголчуудын соѐл Г. Гадаад иргэдийн соѐл14. Аль нь буруу вэ? Соѐл нь: А. Уламжлагддаг Б. Өөриймшүүлэгддэг В. Удамшдаг Г. Нийгэм түүхэн шинжтэй15. Зөв харгалзуулна уу? 1. Мэргэжлийн дэд соѐл а. Мэргэжлийн бэлтгэл, боловсролтой холбоотой хэм хэмжээ үнэт зүйлс 2. Элитийн соѐл б. Ам дамжин уламжлагдсан эзэн зохиогчгүй соѐлын үнэт зүйлс 3. Материаллаг соѐл в. Боловсрол соѐл, шинжлэх ухаан, мөн түүнчлэн аливаа зүйлсийг хийх 4. Оюуны соѐл г. Оюун санааны биежсэн хэлбэрүүд 5. Ардын соѐл д. Нийгмийн хэсэг буюу эсвэл түүний захиалгаар мэргэжлийн хүмүүс бий болгосон соѐл А. 1а 2д 3г 4в 5б Б. 1г 2а 3д 4в 5б В. 1в 2г 3б 4д 5а Г. 1д 2г 3а 4в 5б Д. 1д 2г 3в 4а 5б16. Шашинг соѐлын аль хэлбэрт багтааж болох вэ? А. Сонгодог соѐл Б. Дэд соѐл В. Элитийн соѐл Г. Сөрөг соѐл17. ......................бол нийгэмшилтийн явцад хүний эзэмшдэг зүйл ......................бол хүнийг хүн болгодог зүйлийн нэр ......................бол бэлэн үлгэр, загварын асар баян сан ......................бол хүний сурдаг бүх зүйл” гэсэн бодомжууд нь аль өгөгдлийг илэрхийлж байна вэ? А. Нийгэмшилт Б. Соѐл В. Мэдлэг Г. Шашин шүтлэг18. Дэлхий ертөнц дээр оршиж байгаа болон оршин байсан соѐл, соѐл иргэншлүүд нь хоорондоо шашны асуудлаар ялгагдах нь олонтаа. Гэвч аливаа шашин үргэлж хүн рүү хандсан хүний төлөө үзэл номлолтой байдаг. Энэ шинж соѐлын ямар шинжийг илэрхийлж байна вэ? А. Олон талт Б. Зөрчилт В. Универсаль Г. Нэвчих үзэгдлийн19. ..............бол хүмүүсийн хоорондын харилцааны үндсэн хэрэгсэл, болзмол утгатай тэмдэгтүүдийн систем юм. А. Хэл Б. Бэлгэ тэмдэг В. Үнэт зүйл Г. Шашин
  3. 3. 20. Зонхилогч соѐл нь нийгмийн хэсэг бүлгийнхнийг бусдаас илүү эрх мэдэл, нэр хүндтэй болгож, нөгөө хэсгийг эрх мэдэл, нэр хүндгүй болгодог хэмээн ямар онол үздэг вэ? А. Бүтэц үүргийн онол Б. Уламжлалт онол В. Угсаатны арга зүйн онол Г. Зөрчилдөөний онол21. Соѐлын гадаад талыг илэрхийлдэг соѐлын үндсэн элемент аль нь вэ? А. Хэм хэмжээ Б. Үнэт зүйл В. Хэл Г. Бэлгэ тэмдэг22. Төрийн соѐлын бодлого гэж юуг хэлэх вэ? А. Үндэсний соѐл, түүх дурсгалыг хамгаалах төрийн бодлого Б. Үндэсний соѐл болон түүний бүтээгчдэд хамаарах төрийн бодлого В. Нийгмийн урлаг, уран сайхныг хөгжүүлэх төрийн бодлого Г. Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэн хөгжүүлэх төрийн бодлого23. Аль онол соѐл бол нийгмийн нягтралыг хангаж байдаг гэж үздэг вэ? А. Бүтэц үүргийн онол Б. Зөрчилдөөний онол В. Марксист онол Г. Уламжлалт онол24. Үнэлэмжийн тухай зөв тодорхойлолт аль нь вэ? А. Үнэлэмж бол сайн, сайхан, шударга, хайр буян зэрэг эерэг тогтвортой төсөөлөл юм. Б. Үнэлэмж бол муу, муухай, нүгнл, шударга бус, бялдуучлал зэрэг тогтвортой сөрөг төсөөлөл юм. В. Үнэлэмж бол сайн муу, сайхан муухай, зэрэг эерэг болон сөрөг шинжийг агуулсан тогтвортой төсөөлөл юм. Г. Үнэлэмж бол зөвхөн нийгмийн элит хэсгийнхний тогтвортой эрмэлзэл юм.25. Элитийн соѐлын онцлогийг аль нь илэрхийлж байна вэ? А. Нийт иргэд гол төлөв хүртэх боломжтой. Б. Орлого ихтэй хүмүүс гол төлөв хүртэх боломжтой В. Өндөр боловсролтой хүмүүс гол төлөв хүртэх боломжтой. Г. Залуучууд гол төлөв хүртэх боломжтой.26. Соѐлын бүрэлдэхүүн тус бүрийг нийгмийн үүрэгтэй нь зөв тохируул. 1. Хэл А. Нийгмийн эмх цэгц хүмүүсийн харилцааг зохицуулах 2. Мэдлэг Б. Соѐлыг дамжуулах , хадгалах, улс үндэстнүүдийг нэгтгэх 3. Хэм хэмжээ В. Баялгийг бүтээх А. 1а2в3б Б. 1б2в3а В.1в2а3б Г. 1а2б3в27. Оюуны соѐлд аль өгөгдөл орохгүй вэ? А. Ёс суртахуун . Үзэл бодол В. Мэдлэг Г. Театрын барилга28. .............гэдэг нь этноцентризм үзлийн эсрэг баримтлал бөгөөд аливаа соѐл үнэхээр өвөрмөц онцлогтойг тунхагладаг үзэл юм. А. Рялямивизм Б. Плюрализм В. Дуализм Г. Универсаль29. Доорх бодомжуудаас аль нь хэл гэсэн ойлголтыг илэрхийлж байна вэ? А. Хэл яриа соѐлын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд харилцааны систем Б. Хэл бодол санаагаа илэрхийлэх хэрэгсэл төдийгүй харилцааны систем В. Хэл бол утга нь болзмол шинжтэй, дуу авиа болон тэмдэгтүүдийн оролцоотойгоор хэрэгждэг харилцааны систем Г. Хэл яриа бол харилцааны хэрэгсэл30. Үг, үйл хөдлөл, эд юмс болон барааны тэмдэг, төрийн тамга эдгээр нь соѐлын аль элементийг илэрхийлж байна вэ? А. Хэл Б. Мэдлэг В. Бэлгэ тэмдэг Г. Итгэл үнэмшил
  4. 4. 31. Латин хэлний culture гэдэг нь юү гэсэн үг вэ? А. Төлөвшил Б. Нийгэмшилт В. Хүмүүжил Г. Соѐл32. Хүн төрөлхтөний түүх бол зөвхөн тус тусын хувь заяагаар үүсч хөгжөөд улмаар мөхөх шатыг заавал дамждаг орчилт соѐлуудаас тогтдог буюу соѐлын уналт нь улмаар иргэншилд хүргэдэг гэсэн тодорхойлолтыг хэн гаргасан бэ? А. Шпинглер Б. Ростоу В. Тойнби Г. Маркс33. Монголчуудын дэлхийн соѐлын өвд бүртгүүлсэн морин хуур, хөөмий уртын дуу, биелгээ зэрэг нь соѐлын аль төрөлд багтах вэ? А. Уламжлалт соѐл Б. Элитийн соѐл В. Ардын соѐл Г. Нийтийн соѐл34. Нийгмийн хэм хэмжээ үнэт зүйлсийг судлах нь нийгмийг тодорхойлох аль хандлагад багтах вэ? А. Үнэт зүйлийн хандлага Б. Соѐлын хандлага В. Ёс суртахууны хандлага Г. Астрологийн хандлага35. Соѐлын элементүүдийг нийгмийн үүрэгтэй нь зөв харгалзуулна уу? 1. Үнэлэмж А. Өөрийн байр сууриа илэрхийлэх, хамгаалах, үзэл бодолдоо үнэнч байх чадварыг төлөвшүүлэх 2. Бэлгэ тэмдэг Б. Тухайн субъектын үйлдэлд хэм хэмжээ болж өгөх 3. Итгэл үнэмшил В. Соѐлын элементүүдийг тэмдэглэх хүмүүст утга санааг ойлгуулах 4. Улажлал Г. Соѐлыг үеэс үед дамжуулан эзэмших А. 1б2г3а4в Б. 1б2в3а4г В. 1а2г3в4б Г.1в2а3б4г36. Мэргэжлийн бэлтгэлтэй байх албагүй бөгөөд нэр нь үл мэдэгдэгч уран бүтээлчдийн бүтээсэн соѐлыг онолын нэрээр ямар соѐл гэдэг вэ? А. Ардын соѐл Б. Элитийн соѐл В. Зонхилох соѐл Г. Олон нийтийн соѐл37. .............гэдэг нь хүний байнгын идэвхитэй, чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил, билэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц, аливаа хүний хөгжсөн төвшин юм. А. Зан байдал Б. Соѐл В. нэр хүнд Г. Амжилт38. Хүн амын аль нэг бүлэг даган баримталдаг соѐлыг онолын нэрээр ямар соѐл гэдэг вэ? А. Бүлгийн соѐл Б. Явцуу соѐл В. Бага соѐл Г. Сөрөг соѐл39. Тодорхой хэмжээгээр хамтын мэдрэмж төрүүлдэг хэвшмэл болон бэлгэдлийн шинжтэй үйлдлүүдийн цогцыг юү гэдэг вэ? А. Зан үйл Б. Ёс заншил В. Зан заншил Г. Ёс суртахуун40. Соѐлын өөрчлөлтийн 3 үндсэн эх үүсвэрийн нэг болох байгаль орчны өөрчлөлтөнд эль нь багтах вэ? А. Нийтийн соѐл Б. Ардын соѐл В. Уламжлал Г. Заншил41. Өглөө босохдоо эртэч, хооллож байхдаа ном уншдаг, унтахын өмнө кофе уудаг гэвэл энэ нь соѐлын аль элементийг илэрхийлж байна вэ? А. Заншил Б. Зуршил В. Уламжлал Г. Сурсан зан42. ....................нь дагуул болон сөрөг соѐл үүсгэх шалтгаан болдог. А. Гадаад харилцаа нээлттэй болсон Б. Хүн ам залуужсан В. Олон ургальч үзэл
  5. 5. Г. Орчин үеийн даяаршлын онцлог43. Дагуул соѐлд багтаж байдаг бөгөөд соѐлын эсрэг зогсож ноѐлогч үнэлэмжүүдтэй тэрсэлдэж байдаг соѐл аль нь вэ? А. Эсрэг соѐл Б. Элитийн соѐл В. Дагуул соѐл Г. Сөрөг соѐл44. Тухайн үндэстэн угсаатныг нэгтгэж, нийгэм болгож байгаа гол шинж нь бль өгөгдөлд байна вэ? А. Хэл Б. Мэдлэг В. Бичиг үсэг Г. Соѐл урлаг45. Зөв харгалзуулна уу? 1. Бүс нутгийн соѐл А. Байгалийн болон газар нутгийн нэгдлээр нөхцөлдсөнсоѐл 2.үндэстний соѐл Б. Тодорхой газар нутагт мэдээлэл солилцох хүрээнд харилцан аж төрдөг 3. орон нутгийн соѐл В. Төрийн болон газар нутгийн, мөн түүнчлэн улс төр эдийн засгийн хамаарал бүхий томоохон нийтлэгийн соѐл А. 1б2в3а Б. 1б2а3в В. 1в2а3б Г.1а2в3б46. Аль нь зохисгүй дүгнэлт вэ? А. Шашин бол ѐс, соѐл мөн. Б. Шашин бол ердөө ертөнцийг үзэх үзэл мөн. В. Шашин бол ердөө л мухар сүсэг Г. Шашин бол мэдлэгийн хэлбэр мөн.47. Хүний оюун санаанд тулгуурлан бодит биелэл бөгөөд байгаль, нийгмийн гадаад зүй зохисоос үл хамааран хүний өөрийн үнэт, нандин чанарт тулгуурладаг хүчин зүйл аль нь вэ? А. Зан суртахуун Б. Хэм хэмжээ В. Үнэт зүйл Г. Урлаг48. Соѐл гэдэг ухагдахуун анх ямар утгыг илэрхийлж байсан бэ? А. Үйлдвэрлэлийн технологи боловсруулах Б. Сургалтын үйл явц В. Оюун ухааны үйл ажиллагаа Г. Хөрс боловсруулах, газар тариалан эрхлэх49. “О.Шпенглер”соѐл иргэншил хэмээх ойлголтуудыг................гэж авч үзжээ. А. Ижил утгаар Б. Иргэншил нь соѐлын төгсгөл шат В. Соѐл нь иргэншлийн дээд шат Г. Зөв хриулт байхгүй50. Их зохиолч Д.Нацагдорж монгол дээлний дотор зангиа зүүдэг байжээ. Энэ бол соѐлын ..................илрэл юм. А. Соѐлын олон талт байдлын Б. Соѐлын универсаль шинжийн В. Соѐлын нэвчих Г. Бүгд зөв

Views

Total views

6,817

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

5

Actions

Downloads

106

Shares

0

Comments

0

Likes

0

×