хөтөлбөр

3,455 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,455
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
61
Actions
Shares
0
Downloads
18
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

хөтөлбөр

  1. 1. “СОЦИОЛОГИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР Индекс : SS114 2. Кредит цаг : 2 3. Судлах улирал : Дурын 4. Залгамж холбоо : Логик гүн сэтгэлгээ, Хүний хөгжил 5. Дараа нь үзэх хичээл: 6. Заагдах улирал: 1,2 ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Социологи хичээл нь нийгмийн ажилтны бакалаврын түвшний 4 жилийн сургалтанд орох ерөнхий эрдмийн үндсэн хичээлийн нэг бөгөөд нийгмийн ажилтны 1-р курсийн эхний семөстрт 32 цагийн лекц, 32 цагийн семинарын агуулгатайгаар нийт 64 цаг орно. Тус хичээлээр социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл, бүтэц болон социологийн сэтгэгчдийн үзэл баримтлалыг танилцуулахаас гадна салбар социологууд, тэдгээрийн судлах зүйлийн тухай танилцуулна. БУСАД ХИЧЭЭЛҮҮД БОЛОН ДАДЛАГАТАЙ ХОЛБОГДОХ НЬ Тус хичээл нь Хүн судлал, Нийгмийн ажлын удиртгал, Монголын түүх хичээлүүдтэй зэрэгцэн судлагдах бөгөөд нийгмийн ажлын түүх философи, нийгмийн ажлын судалгааны арга зүй хичээлийн суурь болно. ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО Социологийн шинжлэх ухаан, түүний мөн чанар, онолын үзэл баримтлал ба зарим салбар социологуудын талаар оюутанд бүрэн цэгцтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой. ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ Социологи хичээлийн хүрээнд оюутнууд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Үүнд: • Социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, түүний бүтэц, судлах зүйл ба социологийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын тухай мэдлэгтэй болно. • Социологийн гол сэтгэгчид, тэдгээрийн үзэл баримтлалын талаар үндсэн ойлголттой болно. • Салбар социологиуд, тэдгээрийн үндсэн олйголтын хүрээнд нийгмийн зарим асуудлуудын талаар мэдлэг эзэмшинэ. • Социологи ба нийгмийн ажил, бусад шинжлэх ухааны хоорондын уялдаа холбооны талаар мэдлэгтэй болно. • Социологийн судлах зүйлийн хүрээнд тодорхой нэг асуудлыг нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийх анхан шатны арга барилд суралцана. ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ БА АГУУЛГА Сэдэв 1. Удиртгал хичээл Социологийн хичээлийн агуулга, арга зүй, оюутны бие даан гүйцэтгэх ажил буюу сэдвийн даалгавар, оюутныг үнэлж дүгнэх журам, хөтөлбөрийн ном зүйг танилцуулах Социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, түүхэн тойм, социологийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг О.Контын амьдрал, уран бүтээлийн тухай мэдлэг эзэмшүүлэх Социологийн шинжлэх ухаан үүсэхэд нөлөөлсөн нийгмийн ба үзэл суртлын хүчин зүйл, социологид функционализм ноёлох болсон нь Шинжлэх ухаан болохын хувьд үүсэл хөгжлийн үүсэл хөгжлийн үе шатууд, О.Контын сургаал, түүний амьдрал, уран бүтээлийн үе шатууд 1
  2. 2. Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. Сэдэв 2. Социологийн сэтгэлгээний түүхэн тойм, мэдлэгийн бүтэц Социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжилд гол үүрэгтэй эрдэмтэн, сэтгэгчдийн үзэл баримтлалын талаар мэдлэг эзэмшүүлэх Социологийн сэтгэлгээний үндсэн төлөөлөгчид болох О.Конт, Г.Спенсер, Н.Смелзер, М.Вебер, Г.Зиммель, Ф.Теннис, Э.Дюркгеймийн нийгмийн бүтэц, хөгжлийн талаарх үзэл баримтлал Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. Сэдэв 3. Социологийн судлах зүйл, нийгэмд гүйцэтгэх үүрэг Социологийн шинжлэх ухааны судлах зүйл, түүний нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай мэдлэг эзэмшүүлэх Социологийн судлах зүйл Нийгмийн янз бүрийн үзэгдэД үйл явцын өөрчлөлт, түүний учир шалтгааныг нээн илрүүлэхтэй холбоотой социологийн үүргүүд: танин мэдэхүйн ба практикийн Социологийн хандлагуудын тухай: Хүн ам зүйн хандлага, сэтгэл зүйн хандлага, хамт олны хандлага, харилцан холбогдлын хандлага, соёл судлалын хандлага Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. • Сэдэв 4. Социологийн шинжлэх ухааны үндэслэл, түүний онцлог Социологийн шинжлэх ухааны бүтцийг тайлбарлан, онолын урсгалуудын тухай анхан шатны мэдлэг эзэмшүүлэх Өөр хоорондоо харилцан холбоотой социологийн гурван түвшин: Социологийн ерөнхий онол, дунд түвшний онол, социологийн тодорхой судалгаа Социологийн ерөнхий онолын томоохон урсгалууд: бүтэц, үйл ажиллагааны онол, мөргөлдөөний онол Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. Сэдэв 5. Нийгмийн социаль бүтцийн социологи Нийгмийн социаль бүтцийн социологи, түүний үндсэн ойлголтууд, онолын суурь үзэл баримтлалуудын тухай мэдлэг эзэмшүүлэх Бие хүний нийгэмд эзлэх байр суурь, түүнтэй холбогдсон статус: гол, заяагдмал ба эзэмшсэн статусын тухай ойлголт, статусын элемент, үүрэг, үүргийн шинж, сонголт, үүргийн систем 2
  3. 3. Нийгмийн, нийгмийн хэв маягууд, ан агнаж амьдардаг нийгэм, цэцэрлэг аж ахуйн нийгэм, аж үйлдвэрийн нийгэм Нийгмийн социаль бүтцийн марксист ба марксист бус парадигм Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. Сэдэв 6. Нийгэмшилт, социологийн судалгааны ойлголт, төрөл, хөтөлбөр Нийгэмшилтийн үйл явц, түүнд гол үүрэгтэй гол агентуудын үүрэг ба нийгмийн институт, түүний мөн чанарын тухай, социологийн судалгааны ойлголт, түүний төрөл, хөтөлбөрийн тухай мэдлэг эзэмшүүлэх Нийгэм, түүний үйл явц, биологийн ба нийгэм соёлын утга Нийгэмшилтийн агентууд: гэр бүл, сургууль, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Социологийн судалгааг хэрхэн хийх, түүний бүтэц, үйл ажиллагааны дэс дараалал Нийгмийн хэрэгцээ ба нийгмийн институт Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. .• О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. • П.Сорокин. Система социологий.М., 1995. • М.Вебер. Избранные произведения. М.,1993. • Заславская.Т.М. Социология экономической жизни. М.,1981 • Oxford. Sociology. dictiоnary • Sociology. Richard J.Gelles, Ann Levine. 1999 Сэдэв 7.Мэдээлэл цуглуулах арга, Гажуудал ба нийгмийн хяналт Мэдээлэл цуглуулах арга, Гажуудлын тухай ойлголт, түүний шалтгаан ба гажуудлын социологийн тайлбарын хүрээнд мэдлэг эзэмших Социологийн судалгааны мэдээлэл цуглуулах арга, техник Гажуудлын тухай ойлголт, түүний бүрэлдэхүүн хэсэг: тодорхой зан төлөв бүхий хүн, хэм хэмжээ буюу хүлээлт, тухайн зан төлөвт хариу өгч буй бусад бүлэг, байгууллага, хувь хүн Гажуудлын шалтгаан: биологи, сэтгэл зүй, социологийн тайлбар Нийгмийн хяналт, түүний хэлбэр: албан ба албан бус хяналт, нийгмийн хяналтын гурван арга, тусгаарлах, онцгойруулах, цагаатгах Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. Сэдэв 8. Мэдээлэл боловсруулах арга техник. Боловсролын социологи Мэдээлэл боловсруулах арга техникийг эзэмших Боловсролын тухай ойлголт, боловсролын социологийн үүсэл, хөгжил, үндсэн 3
  4. 4. ойлголтуудын хүрээнд мэдлэг эзэмших Асуулгын, тоон, чанарын судалгааны аргыг эзэмших Боловсролын социологийн үүсэл хөгжил, судлах зүйл Боловсролыг авч үзэх гурван хандлага: Боловсрол нийгмийн үзэгдэл болох нь, нийгмийн үйл явц болох нь, нийгмийн институт болох нь Боловсролыг тайлбарлах онолын үзэл баримтлалууд: функционализм ба мөргөлдөөний онолын үүднээс боловсролыг тайлбарлах нь, хүний капиталын тухай онол Боловсролд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлс, нийгмийн анги, угсаа гарал, хүйс Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. У,паанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. • П.Сорокин. Система социологий.М., 1995. • М.Вебер. Избранные произведения. М.,1993. • Заславская.Т.М. Социология экономической жизни. М.,1981 • Oxford. Sociology. dictiоnary • Sociology. Richard J.Gelles, Ann Levine. 1999 • Сэдэв 9. Бие хүний социол шинжүүд. Бие хүний ерөнхий төлөвшил, үзэл баримтлал, нийгэмшил, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн тухай мэдлэг эзэмшиж, шилжилтийн үе, хүн ба нийгмийн орчин үеийн зарим асуудлуудтай танилцана. Үүнд: Нийгмийн нөхцөлдлөгөө бүхий чанарууд Бие хүний сэтгэл зүйн чанарууд Биологийн шинж чанарууд Хувийн шинж чанарууд гэх мэт Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. Сэдэв 10. Гэр бүлийн социологи, түүний хэлбэр Гэр бүл, түүний хэлбэр ба гэр бүлийн тухай үзэл баримтлалуудын тухай мэдлэг эзэмшиж, гэр бүлийн орчин үеийн зарим асуудлуудтай танилцана. Гэр бүлийн тухай ойлголт, хэвийн ба хэвийн бус гэр бүл, түүнд нөлөөлөх хүчин зүйл Гэр бүлийн хэлбэр: Нуклеар ба өргөжсөн гэр бүл Гэр бүлийн засаглалын хэв маягууд: эцгийн эрхт ёс, эхийн эрхт ёс, тэгш эрхт ёс Гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг Гэр бүлийн тухайн онолууд: Функционализм ба мөргөлдөөний онол. Гэр бүлийн хувилбарууд: хамтран амьдрахуй, коммун гэр бүл гэх мэт Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. • П.Сорокин. Система социологий.М., 1995. • М.Вебер. Избранные произведения. М.,1993. • Заславская.Т.М. Социология экономической жизни. М.,1981 4
  5. 5. • • Oxford. Sociology. dictiоnary Sociology. Richard J.Gelles, Ann Levine. 1999 Сздэв 11. Нийгмийн институт, тэгш бус байдал ба жендер ; Нийгмийн бичил бүлэг болох байгууллага ба лидер Нийгмийн тэгш бус байдлын тухай ойлголт, нийгэм дэх хүйсийн үүрэгтэй холбогдон үүсэх тэгш бус байдлын мэдлэг эзэмшүүлэх Тэгш бус байдал ба давхраажилт ба ангийн тухай ойлголт Тэгш бус байдлын тухай онолын тайлбарлал. Функционализм ба мөргөлдөөний онол Хүйсийн үүргийн ялгаа, биологийн хүйс, жендер адилсал, жендер эрхэмнэл, хүйсийн дүр үүрэг Хүйсийн үүрэг дээр үндэслэгдсэн нөөцийн тэгш бус хуваарилалт, гэр бүлийн амьдрал, боловсрол, ажил эрхлэлтийн байдал Хүйсийн дүр үүргийн ялгарлын онол: Функционализм ба мөргөлдөөний онол Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отго.ннасан, Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.МөНхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. Сэдэв 12. Орчин үеийн соёлын өөрчлөлтөд хандах социологийн хандлага Зорилго Соёл ба түүний үүрэг Соёлын ангилал ба түүний хөгжлийн зүй тогтол Бусад юмс үзэгдэлд үзүүлэх нелөөний тухай мэдлэг эзэмших Нийгмийн өөрчлөлтийн тухай ойлголт Нийгмийн ахиц төрүүлдэг шалтгаан: хүн амын өсөлт, хүрээлэн буй орчин, технологи ба соёлын салбар дахь өөрчлөлтүүд Нийгмийн өөрчлөлтийн нөлөө: хүн амын бүтэц, зан төлвийн арга хэлбэр, нийгмийн бүтэц, соёлын загвар Нийгмийн хөдөлгөөний хэв маяг, төлөвшил, үйл явц Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000. • П.Сорокин. Система социологий.М., 1995. • М.Вебер. Избранные произведения. М.,1993. • Заславская.Т.М. Социология экономической жизни. М.,1981 • Oxford. Sociology. dictiоnary • Sociology. Richard J.Gelles, Ann Levine. 1999 Сэдэв 13. Угсаатан зүйг социологи ба бусад шинжлэх ухааны уялдаа холбоо Үндэстэн угсаатны нийтлэг шинж чанар, хэв маягийн онцлог Анги давхрагын нийтлэг шинж Ажил мэргэжлийн нийтлэг шинж Нутагшлийн нийтлэг шинж Социологи түүний бусад шинжлэх ухаан, тэд дундаа нийгмийн ажилтай хэрхэн 5
  6. 6. мэдлэг эзэмших Социологитой төрөл шинжлэх ухаанууд: хүн судлал, эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан, сэтгэл судлалтай хэрхэн холбогдох нь Ажил мэргэжил, үндэстэн ястан, тэдний нутагшлийн нийтлэг хэв шинж, ялгаатай байдал, ёс заншил Социологи ба нийгмийн ажлын хоорондын уялдаа холбоо Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000, • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993.' Сэдэв 14. Улс төрийн социологийн тухай ойлголт Улс үндэстний дундах улс төрийн социологийн тухай ойлголт Улс төрийн харилцаанд оролцох нөлөөлөл, түүний ялгаатай байдал Социологи түүний бусад шинжлэх ухаан, тэд дундаа нийгмийн ажилтай хэрхэн мэдлэг эзэмших, мөн социологи ба нийгмийн ажлын хоорондын уялдаа холбоо Улс төрийн үйл ажиллагаа болон улс төрийн институтын уялдаа холбоо, Нийгмийн улс төрийн систем ба ашиг сонирхол, түүний зөрчил Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993.' • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000, Сэдэв 15. Чөлөөт цагийн социологийн ойлголт Олон нийтийн чөлөөт цагийн ангилал Түүний бүтэц, /нийгмийн чөлөөт цаг/ Үндэстэн угсаатны нийтлэг олон нийтийн чөлөөт цагийн хүчин зүйл Түүний нөлөөлөл, үр дагавар Ашиглах материал • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993.' • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000, • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. • П.Сорокин. Система социологий.М., 1995. • М.Вебер. Избранные произведения. М.,1993. • Заславская.Т.М. Социология экономической жизни. М.,1981 • Oxford. Sociology. dictiоnary • Sociology. Richard J.Gelles, Ann Levine. 1999 Сэдэв 16. Зөрчилдөөний социологийн тухай ойлголт Зөрчилдөөн ба түүнийг хэрхэн судлах арга Нийгмийн болон олон нийтийн дундах зөрчилдөөний хэлбэр Түүнийг хэрхэн удирдах арга замыг тодорхойлон гаргах Социологийн судалгааны аргад зөрчилдөөний ангилалын үүрэг роль, Зөрчилдөөний социологийн механизмыг эзэмших Ашиглах материал • Нейл Смелзер. Социологи. Улаанбаатар. 2001. 6
  7. 7. • О.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргууд. Улаанбаатар. 1993.' • О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. Улаанбаатар. 2000. • А.И.Кравченко.Социологийн удиртгал. Улаанбаатар. 2000, • В.А.Ядов. Социологическое исследование. М.,1995. • Л.Мацковский. Социология семья. М.,1983. • Sociology. Richard T.Schaefer. 2005 • David B.Brinkerhoff, Lynn K.White . Sociology. 1988 • Richard T.Schaefer. Sociology. 1989 • Linda L.Lindsey. Sociology. 2000 12.Бие даалтаар гүйцэтгэх ажил: - Холбогдох ном, хэвлэлийн материал уншиж судлах, - тодорхой сэдвээр эсээ, реферат бичиж хамгаалах, - гоо зүйн түүхийн эх зохиол болон түүний судалгаанд харьцуулсан анализ хийх, - өөрийн сонгож авсан сэдвийн хүрээнд судалгаа хийж, илтгэл, өгүүлэл бичиж хэлэлцүүлэг зэрэг төрлүүдээр бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. 13.Эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал Мэдлэгийн хувьд: ■ Социологийн үндсэн ойлголт, зарчим, хэм хэмжээ ■ Судалгааны үзэл санааны түүхэн ач холбогдлыг ■ Социологийн сэтгэгчдийн талаарх үзэл баримтлал ■ Социологийн судалгааны онцлог, шинж чанарын ялгаа ■ Социологийн судалгааны харилцаа V. Чадварын хувьд: ■ Судалгаанд тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэлтэй хандах 7. Хөтөлбөрийн арга, арга зүй Лекцээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үндэслэлүүд, уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн тухай мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно. Лекцийн хичээл :Лекцийн гол санаа, дүгнэлтийг оюутнууд товч ойлгомжтой тэмдэглэж авна. Хичээлийн технологийн сахилгыг сайн баримтална. Бие даалтын ажил: Бие даалтын ажил нь оюутнуудаас бие даан ажиллах чадварыг ихээхэн шаардана. Бие даалт нь оюутнууд лекцийн хичээлээр судалсан зүйлийг нарийвчлан эзэмшихэд туслах бөгөөд тэдний ном бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших, Оюутнуудын анхаарах зүйл: Бусад оюутнуудын хэлж, ярьж буй зүйлийг анхааралтай сонсон, тэд нарын хэлсэн зүйлийг өөрийнхөө санаа бодолтой харьцуулах Хэлэлцүүлэгт аль болох идэвхтэй оролцох Өөрийн санал, дүгнэлт, үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх 7
  8. 8. Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч, соёлтойгоор тавих Хэлэлцсэн асуудлын эцсийн зөв хариултыг томъёолж байх нь чухал 8. Оюутныг үнэлэх үнэлгээ : А. Үнэлгээний хэлбэр: Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ УБИС-ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг баримтална. Үүнд : • Ирц-10 оноо • Явц -20 оноо • Явцын шалгалт-20 оноо • Бие даалт -20 оноо • Батлах шалгалт -30 оноо Б. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд - Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно. - Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн байдал ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийж тайлан бичсэн, ном хэвлэлийн материал уншиж судалсан байдлыг харгалзаж, явц, бие даалтын оноог тооцож үзнэ. - Тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын түвшингээр явцын шалгалтыг үнэлж дүгнэнэ. Үнэлгээнд нээлттэй, бодитой байх зарчмыг баримтална. Улирлын явцад авах хяналтын ажил бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ. Гүйцэтгэх ажлын хэлбэр 1. Холбогдох номноос сонгосон сэдвийг уншиж судлах 2. Эссэ бичих 3. Судалгаанд хамрагдах 4. Өөрийн гэсэн 1-2 судалгааг багшийн зааврын дагуу хийх 5. Тодорхой сэдвээр реферат бичиж хамгаалах - Гүйцэтгэх аргачлал 1. Сонгосон сэдвийн дагуу холбогдох номуудыг уншиж, сэдвийн талаарх суурь мэдлэгийг олж авна. Үүний дараа сэдвийн дагуух бүтээлүүдэд харьцуулсан анализ хийсний үндсэн дээр сэдвийн боловсруулалт хийнэ. 2. Оюутан хичээлийн дагуу өөрийн сонирхсон сэдвийг чөлөөтэй сонгож эссэ бичнэ. Бичигдэг эссэ бичихэд тавигдах үндсэн шаардлагын дагуу бичнэ. 3. Хичээлийн сэдвийн дагуу тодорхой нарийвчилсан сэдвийг сонгон авч реферат бичнэ. Реферат нь дунджаар 10 хуудастай байна. 4. Монгол болон бусад хэл дээр хэвлэгдсэн Гоо зүйн түүхийн эх зохиолууд болон түүний судалгаанд анализ хийж уншиж танилцан ярьж асуугдахад бэлтгэнэ. 1. Үнэлгээ: • Хэлбэр В - Бие даалтын үнэлгээ. Эссэ, ярилцлага, илтгэл, бие даалт зэргээр үнэлнэ. Шалгүур узуулэлтууд Эссэ: Эссэний ерөнхий бүтцийг баримтлах. Үүнд: - Сэдэв нь агуулгатайгаа нийцэж байх - Сонгосон сэдвийн хүрээнд баримт жишээн дээр тулгуурлан өөрийн үзэл санааг тусгах харьцуулах, олон талаас нь судлан дүгнэсэн байх - Ашигласан материалыг зайлшгүй тусгасан байх - Ишлэл зүүлтийг тодорхой оруулсан байх гэх мэт 8
  9. 9. - Холбогдох номноос тодорхой сэдвүүдийг уншиж судлах; - Асуудлын хүрээнд 3 ба түүнээс дээш ном, сурах бичгийг уншиж судалсан байх - Тухайн асуудлыг оновчтой, тодорхой томъёолох - Өөрийн үзэл санааг тусган илэрхийлэх - Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах Реферат нь дараах шаардлагыг хангасан байх - Судлах зүйлээ оновчтой томъёолох - Сэдвийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх - Реферат нь судалганы бүтэцийг хангасан байх болон дүгнэлтийг хийсэн байх Судалгааны материалыг хавсаргах Бэлтгэсэн : 9 Д.Отгончимэг
  10. 10. - Холбогдох номноос тодорхой сэдвүүдийг уншиж судлах; - Асуудлын хүрээнд 3 ба түүнээс дээш ном, сурах бичгийг уншиж судалсан байх - Тухайн асуудлыг оновчтой, тодорхой томъёолох - Өөрийн үзэл санааг тусган илэрхийлэх - Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах Реферат нь дараах шаардлагыг хангасан байх - Судлах зүйлээ оновчтой томъёолох - Сэдвийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх - Реферат нь судалганы бүтэцийг хангасан байх болон дүгнэлтийг хийсэн байх Судалгааны материалыг хавсаргах Бэлтгэсэн : 9 Д.Отгончимэг

×