бэр гуйх ба хурим хийх ёс

67,541 views

Published on

1 Comment
32 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
67,541
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
63
Actions
Shares
0
Downloads
440
Comments
1
Likes
32
Embeds 0
No embeds

No notes for slide

бэр гуйх ба хурим хийх ёс

  1. 1.  Монголчууд бидний томоохон ѐс заншилын нэг бол бэр гуйх ѐс юм. Аймаг аймгуудын бэр гуйх ѐс нь өөр өөр байдаг. Бэр гуйх хүний зан байдал, дэг журамын талаар болон ямар хүн бэр гуйх ѐстой вэ гэдэгийн талаар товч мэдээлэл өгөхийг зорьлоо.
  2. 2. Бэр гуйгч нь хүүгийн талын элч,охины талд хүндтэй нэгэн. Заримхүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэгнь (гол нь аав) оролцох ѐстой юмшиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыгзарим газар ам сонсох гэнэ)боломжийн хүн олдохгүй, өөрсдөөявах тохиолдол гарч болох боловчэнэ зан үйлийг авга, нагац, ахан дүү,танилаараа гүйцэтгүүлдэг заншилуламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаарявж буй хүмүүс хүүгийн талын элч,зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэрбүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.
  3. 3. Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн.Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байхѐстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээрөнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй,төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадахмэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелнегэдгийг санах хэрэгтэй.Хоѐр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байхнь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүнтахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэнсайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийжявуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэгсэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
  4. 4. Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам зааварбайхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэснийхувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаахавчуулсан (өвөртөлсөн ч болно)хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэжяваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгеөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цагулирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөерөөнийэхийг зев гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэгзөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагчнь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөөойрхон орчинд байлгана.
  5. 5. Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургуульдүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил,махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болохбүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэргуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлахэрхтэй.Бэр гуйх хугацааБэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олжхарснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэндтавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо,арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольжхутгахгүй байвал зохино.
  6. 6. Зарим хүмүүс бэр гуйх, охиноо өгөхдөө “Тунгалаг тамир”киноны Итгэлт баяны дүрд “тоглох” ѐстой юм шиг ойлгодог. Тэрбол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамтяваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэддэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөнхайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ 2-ын харилцаахолбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаатовчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй.
  7. 7. Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдоггазар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургуульсоѐлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аавээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэрболохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмдорсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоѐр биениймэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийнанхаарвал зохих зангилаа асуудал боллоо.Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдонамьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ѐсжаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутагнугынхаа ѐс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төвсуурин газарт бэр гуйх тохиолдолдДугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)Ёотон (урт гонзгой хайрцагтай)Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөлтавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)
  8. 8. Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгалБэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айлэлчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьсхөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүртбайсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахынхэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанарчансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсонбайх ѐстой.Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соѐлын бараа, ээжид ньдээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйлөгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөрнамд тохируулан (ахынхаае нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаадтанайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь “манай охиныг гуйсан хүмүүс над50 доллар, 1 шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийжөмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болонхүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан багабалчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж түгээвэл зохино.
  9. 9. Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины талбурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавихболомж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийггэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлынхаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарынтолгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина.Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээрархинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талдархины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.
  10. 10. Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ѐстой вэ?Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээмалгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ѐстой. Бэлэг сэлтийг хоногоосдоошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлснийбаталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараазооглож, хүртдэг.Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэлБэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал,хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүндөвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээжтэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалжмэдсэн байх ѐстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан биебиенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалтбүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэнболох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаахэрхийг эдэлдэг.
  11. 11. Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соѐлынтүвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэрөдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийгбилэгдэх үүднээс битүү хоол (бууз банш, хуушуур) хийхийг цээрлэдэг.Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээхөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэнь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмууүеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насныхүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөелтавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд орууланбие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоортохирсон хоѐр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоѐрыналс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийгсанахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ ихбайнав тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдийчинээ их байдгийг анхаарвал зохино.
  12. 12. Шинэ айл үүсгэж гэрлэх нь хүний амьдралдахь хамгийн эрхэм үйл явдал юм. Хуримынѐс нь хүн төрлөхтний ѐслол төгөлдөр баярцэнгэл юм. Гэрлэлтийн ѐс нь эрх тэгшзалуусын халуун хайр, нөхөрлөл, нэгэн үзүүртсэтгэлээр барилцсан чөлөөт холбоо юм.Энэхүү эрхэм барилдлагааны үндэс нь хүнийсэтгэл хүндлэлийн учраар бүтдэг харилцандурлах, хайрлан өндөр ѐс суртахццныхарилцаа болж, тэр нь гэрлэх зан үйлдтусгалаа олжээ. Хуримын ѐс нь хуримлахорчин, хуримлагч олны онцлогоос болж багасага ялгаа бүхий боловч нийтлэг нэгэн ѐсгаримд хамрагдаж байна.
  13. 13. Гэрлэх ѐс гүйцэтгэхийн өмнө гэр бүл бүртгэх газар,хурим ѐслолын ордон, албан захиргаа,олон нийтийнбайгууллагаас шинэ өрхийн залуу эзэн эзэгтэй нартзориулан гэр бүлийн амьдралыг зохион байгуулахталаар хуульч, эдийн засагч, эмч, сурган хүмүүжүүлэгч,урчуудаар тусгайлан яриа хийлгэн, зөвлөлгөө өгүүлж,аж төрөх урлагийн шилдэг жишээг үзүүлэн таниулжбайхын дээр анх гэрлэгсдэд орон сууц олгох талааронцгой анхаарах нь чухал юм.
  14. 14. Гэр бүл болж хурим найрүүсгэхэд тусгай ѐслолынхувцас өмсөх заншилдэлхийн бүх улс түмэндбий, түүний нэгэн адилмонголчуудын хуримынхувцас гоѐл эхнэр хүнийууж-цэгдэг, /эхнэр дээл-тэрлэг, толгойн боолт-татуур, үсний гэр-шивэргэл, хээ сүйх болонэр хүний хантааз, халбанмалгай гэж их юм бий.
  15. 15. Эрэгтэйн хүнийх нь:а) дээл, энгэр захыг олонэмжсэн, нударгатай,нударгагүй элдэв зүсмийндээл.б) хантааз, өндөр захтай,энгэртэй, хошоотой хантаазВ) Малгай, дээл өмсвөл бүрхмалгай өмсөж болно.Эмэгтэй хүнийх нь:А) ууж, энгэр захгүй, урдуураазадгай, хорогой тоногтой өнгөбүрийн торгон хантааз нь уужболно. Үүнийг ямарч хувцсандээр өмсөж болно. Харинхуримын цагт уужны хоѐрташаанд өнгө өнгийн туузалчуур зүүвэл улам гоѐ болно.
  16. 16. Хуримлах ѐслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ѐс суртахуун, занзаншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийнхарилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буйхос хоѐрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэрбүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных ньзүгээс хүлээлгэн буйн утга учиртай.Монголчуудын уламжлалт хуримын ѐслол нь бэр гуйх, баталгаахийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараахѐслол бүр нь зан заншил, ѐс суртахуун, гоо сайхны учирхолбогдол бүхий билээ.
  17. 17. Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийнхоѐр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ѐслол эхэлнэ.Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж:Буга намнаач манайд байнаБулга зүйгээч танайд байнаХолыг ойртуулдаг морин эрдэнээрХоѐр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгатѐгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариугтэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэжзуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг ньөөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэйирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.
  18. 18. Бэр гуйх ѐслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн хоѐр хэсэгт хуваана. Шийдсонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээбаталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бэхбайлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэлтэй.Олонхи тохиолдолд баталгаа хийх сүүлийн удаад хүргэн талаас өгөх сүй бэлэг, хуримхийх өдрийг хэлэлцэн тохирдог.Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж,тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг ньих төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоѐл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүйбэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байхбөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийгмагнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халхнутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн иржцулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөлгэж нэрлэх нь бий.
  19. 19. Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь,хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэйхолбоотой. Түүнчлэн сүй бэлэгт “эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дараххуурай” зэрэг ѐгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоѐрталын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүйбэлэг нь хоѐр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаарбаталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийнталаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг.Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг.Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдаххүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэгбөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ѐслолд бүсгүйн аавээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ѐсгүй.
  20. 20. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьжбэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээуламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх,дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.Хуримлах ѐслолыг бэрийн гэрт болох ѐслол, бэр буулгах ѐслол,гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хуваажболох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүүоролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи,бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөннийлүүлэх нь хоѐр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийгнэгтгэх ѐс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийнхолбоо тогтоож буйг бэлгэддэг.
  21. 21. Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цагболсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачаанытүрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эдюмс байр байрандаа засагдсан байх ѐстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдааинж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эдбараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэгдэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь,жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоѐлчимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө. Үүр цайх үед бэрийг төрхөмийнх ньгэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийнбүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явахдургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүрүзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс,үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэжирдэг заншил түгээмэл юм.
  22. 22. Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх ньхадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотойхүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиходтэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энхжаргалыг бэлгэдэн асаасан хоѐр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэдамьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай.Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар,зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээртус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрдатгуулан хоѐуланг ургах наран зүг хандууланШар наранд мөргөм үүШаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ ньнаранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно.
  23. 23. Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийгбэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүжөмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал,бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ѐслол үйлддэг ба тусбүрт нь мөргөх ѐслолын үг хэлдэг байна.Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ѐслол юм. Энэѐслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээрүеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэнонгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм.Ёслол эхлэхэд дагалдах хоѐр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулжгал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үедбэрийн хоѐр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх,шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг.
  24. 24. Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн,эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг ньбаруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ѐсдэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галынмагтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэйхолбогдон үүсчээ.Энэ үйл нь хадам эцгийн гал голомтыг хүндэтгэн түүнээс хайр ивээлийг нь гуйжбуйн учир утгатай. Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөлтавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ занүйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүлбололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрдаж байдал, ѐс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан,хурим найрын дэг ѐсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай,ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай.
  25. 25. Хуримлах ѐслолын бэрийн гэрт болох үдэх ѐслол, бэр буулгах ѐслол, гурван хоногийндараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоѐр хадмынтал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна.Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ѐс болохыг тодруулан сургамжилсанутгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаарилэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр болүндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа:Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловчГазрынхаа намыг даган урсдаг журамтайГан төмөр хэдийвээр хатуу боловчГалынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмдболж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаадулмаар “Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланднисэн оддог”-ийг сануулан “өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловчөөр хүний үр болгон (хадамд) өгдөг” нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ѐс журамболохыг учирлан урнаар тайлбарладаг.
  26. 26. Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ѐслолын үед:Уулзаагүй байтал ураг садан болно гэдэгУрьдын тавьсан ерөөлУнаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэгТэнгэрээс иштэй унааДөрвөлжин цагаан уул бэрх боловчДөт нэгэн замтай гэдэгДөчин түмэн олон боловчДөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэгОгторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвчУс нь нэгэн холбоотойОрчлонгийн амьтан олон боловчУраг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоорхолбон нэгтгэж “өрх өсгөн сум сунгаж” гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг.Хуримлах ѐслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь “эхийн цагаан сүүнийхарамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд “эхийн цагаан сүүний харамжийн үг” хэлж хүргэж ирсэнэхэд нь бэлэг өгнө.
  27. 27. Монголчуудын ахуй амьдрал болон нийгэм улс төрд ураг төрөл бололцох ѐслол нэн чухал байр суурьэзэлдэг эртний түүхэн уламжлалтай. Монгол ѐсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв.Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ѐс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэдэрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэйхолбоотой юм.Монголчуудын ураг барилдах ѐс, зан заншил нь олон орны үндэстэн, ястны нэгэн адил бэр гуйж худураг барилдах баталгаа болгож хадаг барьж сүйн инж хүргэхээс эхлэн хуримын бэлтгэл, их хурим,хуримын дараах ѐслол зэрэг хэд хэдэн үе шаттай бөгөөд эдгээр нь тодорхой утга агуулгатай байсан.Монголчууд хөвгүүдээ 18-25 нас, охидоо 17-21 наснаас нь өрх гэр болгож ам бүлд өмч хөрөнгө хувьболгон өгч өрх тусгаарладаг нийтлэг заншилтай юм.Монголчууд охидоо 17 нас хүрэхэд цусан тамирнь бүрдсэн хэмээн эрд өгөх, хөвгүүдээ 18 нас хүрэхэд цусан чөмөг нь бүрдлээ гэж үзэж урагбарилдуулах талаар эцэг эх нь санаа тавьж эхэлдэг. Монгол ураг барилдах ѐс нь хоѐр талын эцэг,эхийн эрх мэдлийн хүрээнд явагддаг байсан ба шашны нөлөө нэлээд байсан. Хөвгүүний эцэг эххүүдээ бэр сонгохдоо, цаашдын хамтын амьдрал ямар байх талаар лам хуврагаар мэрэг, төлөгбуулгаж, бэрийн ерөөл ламаар уншуулан, хувь тавилан нь тохирч байна гэж үзвэл зууч явууланохины эцэг эхээс(өвгөд, эмгэдээс) бэр гуйж, холбогдох ѐсны зан үйлийг гүйцэтгэдэг байв.
  28. 28. Монголчуудын бэр сонгох ѐс нь их эртний уламжлалтай бөгөөд түүнд охины ясомог(овог) хүүгийн талтай төрөл садан биш байхыг эрхэмлэхийн зэрэгцээ зан ааш,намба төрх, ажил хөдөлмөр, оѐдол үйл зэргийн ур чадварыг ихэд онцгойлоншинждэг. Бэр гуйх зууч болох хүн сонгох ѐс нэлээд нарийн агуулгатай бөгөөд настогтсон, ахимаг насны зан чанар сайтай, ѐс заншилтай хүн явуулахыг эрхэмлэдэгуламжлалтай. Бэрийн зуучийг бэлгэдэлтэй сайн өдөр охины гэрт илгээж, урагбарилдах бэр гуйж буйгаа эцэг эхэд нь мэдэгдэн ураг бололцох тухай уран нарийнутга төгөлдөр үгсийг хэлж хадаг яндар барьдаг ѐстой. Монголчууд хуримын өмнөхзаншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ѐгт бэлгэдлийн чанартай “ эвийг нийлүүлэгчцавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ѐс байсан нь хоѐр талын ургийн холбоог уламбат бэх болгохын бэлгэдэл болж байжээ. Ийнхүү хүү талаас үйлдсэн хуримынөмнөх зан үйл, ѐслолыг охины тал хүлээн зөвшөөрсөн бол хүү, охины нас, жилийгхослон, ивээл махбодыг үзүүлж, харш биш болбоос ураг барилдах ургийн хэрэгбүтдэг байна.
  29. 29. Харин жил махбод харш хэмээгдвэл охины тал гуйлтыг хүлээнавахад хэдийгээр татгалзахгүй байвч ураг барилдах ѐсны дагууцээртэй байжээ.Монголчууд аргын тооллын ойлголтоор 12жилийг гурав гурваар ивээл жил гэж үздэг бөгөөд ялангуяа урагтөрөл барилдах ургийн хэрэгт ивээл жилийг их эрхэмлэн үзэж,тэдний цаашдын хамтын амьдрал жаргалтай байхын бэлгэдэлгэдэг ажээ.Ургийн хэрэг ѐс горимын дагуу тогтсон цагт хоѐрталын тохиролцоо ѐсоор хүүгийн тал охины эцэг, эхэд бэлэгхүргэдэг. Энэ нь охиноо өгснийх нь хариу гэж тооцогдон “сүйбэлэг” хэмээгдэн нэрлэгдэж заншжээ.
  30. 30. Хүний амьдралд тохиодог томоохонбаяруудын нэг болсон эх орондоо өргөөнэмж гал голомтоо бадраан ахан дүүсийнариун холбоо тогтоож хурим найраа хийхнь амьдралын утга учир аз жаргал байдагбилээ.
  31. 31. www.google.comМонгол ѐс заншлын дунд тайлбар толь

×