Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Хүү хдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу?ЗурхайХүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу...
• 7. Ихэнх тохиолдолд уужуу тайван хүүхэд байдаг. Аливаад идэвхи муутай ханддаг ийм      хүүхдүүд оюуны өндөр чадавхтай, у...
1958   1986   3   6   6   2   4   0   2   5   1   3   6   11959   1987   4   0   0   3   5   1   3   6   2   4   0   21960...
2    9    16   23   30   37        Даваа 3   10    17   24   31            Мягмар 4   11    18   25   32            Лхагва...
Лхагва гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү дДэндүү даруу төлөв зангийн цаана, эелдэг дурламтгай, шилж сонгох дуртай зэрэг зан төл...
Нууцлагхан, санаа бодол нь ямагт хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэж байдаг. Бараг ээж, аавдаа чөөрийнхөө нандин нууцыг дэлгэдэ...
Хэрэв эрэгтэй бол...“Охины” ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүр автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэдтөрөл төрөг...
дотроо сайхан уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг. Сэтгэл нь уясч хүүхдэдээ анхаарал халамжтайболдог.Хүү хэд ахуй цагтаа…Наймд...
сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээжбай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгэ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Net

717 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Net

  1. 1. Хүү хдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу?ЗурхайХүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үебайдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлвийг тодорхойлохыгоролдоод үз.Хүүхэд бүрт хувь заяаны тоо байдаг. Энэ тоог тун хялбархан олж болно. Жишээ нь; танайхүүхэд 1997 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бол бүх цифрийг хооронд нь нэм.1+9+9+7+8+5= 39. Энэ гарсан тоогоо хооронд нь нэм 3+9=12, 1+2=3 Хүүхдийн хувь заяаны таньтоо гурав байна. 3-ын тоотой хүүхэд ямар зан араншинтай вэ гэдгийг дараах хэсгээс уншина уу. • 1. Ийм хүүхэд зөрүүд ааштай нэгэн болно гэдгийг түүнийг хорвоод мэндэлсэн анхны өдрөөс нь харж болно. Бас маш цовоо сэргэлэн байна. Ийм хүүхдүүд хэлд бас хөлд хурдан орно. Мөн бие даахыг оролдож, өөрт нь ялимгүй саад учирвал эрс эсэргүүцэл илэрхийлнэ. Том болсон хойноо ч энэ зангаа тавихгүй. Үүнийхээ хэрээр бүхнийг мэдэхийг хүснэ. Тийм болохоор ийм хүүхдүүдийг урамшуулж, тэднийг амжилт олж болохуйц аль нэг салбарт нь анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ та түүнийг зөв чиглүүлж чадвал хорвоод үр удмаа үлдээхийн аз жаргалыг мэдрэх болно. • 2. Дур булаам төрхтэй, бусдын хайрыг татах увидастай хүүхэд. Ийм хүүхдүүд хэн нэгнийг гомдоохоос эмээж, жинхэнэ сэтгэлээ өнгөлөн далдалдаг. Харин иймэрхүү хүүхдүүд шийдэмгий бус хүн болох нь олонтаа. Бас бусдад таалагдахыг хичээдэг. Эмзэг сэтгэлтэй, эцэг эхээ анхааран халамжлах сэтгэлтэй ийм хүүхдүүдийг бие даасан чадвартай болгох, өөртөө итгэлтэй болгож сургах нь чухал. • 3. Тэднийг байнга анхаарч байх нь чухал. Амархан амжилт олдог. Бас азгүйтэх нь ч элбэг. Сонирхол нь ч дорхноо буурдаг. Ийм хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай хэдий ч, бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэмтэй тул тэдэнтэй болгоомжтой харилцаж байхад гэмгүй. Харин тэднийг сайн халамжилж, зөв харилцаж чадвал маш сайн хүн болж төлөвших магадлалтай. Эцэг эхийнхээ ч ачийг хариулна. • 4. Таны хүүхэд удаан байвал санаа зовсны хэрэггүй. Бусад хүүхдээс хоцорчихвий гэж айсны хэрэггүй. Харахад хөдөлж ядсан, амар амгалан хүүхэд алсдаа хэний ч тусламжгүй өөрийгөө авч явах чадвартай болдог. Тэд зовлон бэрхшээл тоочоод байдаггүй. Гэхдээ тийм хүүхдүүдийг ойлгоход түвэгтэй байх болно. Хэзээ ч нээлттэй байдаггүй тэд ихэнх тохиолдолд маш чадварлаг мэргэжилтэн болох нь элбэг. Эцэг эхчүүд бүрэн итгэж чадвал тэд гайхамшигтай хүн болох ирээдүйтэй. • 5. Маш хөдөлгөөнтэй хүүхэд. Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй зүйлсээр тоглон наадахаас сийхгүй. Бас гэр доторх зүйлсийг буулгаж, бужигнуулах нь энүүхэнд. Тэднийг зэмлэж загнасны хэрэггүй. Ингэж зүггүйтэх нь буруу гэдгийг эвтэйхэн ойлгуулж байх нь чухал. Ингэж чадвал гал голомт гэр бүлээ дээдэлсэн, удам судраа эрхэмлэж чаддаг хүн болно. • 6. Бусдыг халамжлан анхаарч чадна. Тэд нийцэрхүү зангийнхаа ачаар амжилтад хүрч, ялалт байгуулах нь олонтаа. Гагцхүү ийм хүүхдийг муу муухай үгээр ч дайрч, загнаж болохгүй. Гар хүрэх тухайд санахын ч хэрэггүй. Зөөлөн эмзэг сэтгэлтэй хүүхдийн зан амархан эвдэрч, хэзээ ч мартагдашгүй алдаанд хүргэж болзошгүй. Тиймээс эелдэг зөөлөн харилцаа, гэр бүлийн туслалцаа хамгийн чухал.
  2. 2. • 7. Ихэнх тохиолдолд уужуу тайван хүүхэд байдаг. Аливаад идэвхи муутай ханддаг ийм хүүхдүүд оюуны өндөр чадавхтай, ухаалаг хүн болох нь элбэг. Гэхдээ тэд зожигдуу бас өөрсдийнх нь баримталдаг дэг журмыг зөрчихөд дургүй. Мөн өлсөх, хууран мэхлэхийг тэвчиж чаддаггүй. Биеэ сайн барьдаг. Аливаад хүлээцтэй хандаж чаддаг. Ийм хүүхдүүд том уран бүтээлч болох чадвартай байдаг. • 8. Дур зоргоороо байх дуртай хүүхэд. Эцэг эхийнхээ чихийг халууцуулах нь энүүхэнд. Бусдыг гомдоож, дайрч давшилдаг мөртлөө өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй. Тэднийг хэцүү хүүхэд гэж шүүмжилсний хэрэггүй. Тэд зүгээр л өвөрмөц хүмүүс. Ийм хүүхдүүдийг зөв залж, эвийг нь олж сайн хүмүүжүүлж чадвал алдар нэрээ дуурсгасан нэгэн болно. • 9. Ямар ч мэргэжил эзэмшиж, аль ч салбарт ажилласан тэднийг байнга амжилт дагах болно. Тэд төрөл бүрийн дугуйланд явж, янз бүрийн спортоор хичээллэж, гадаад хэлийг дорхноо сурна. Эцэг эхчүүд ийм чадварлаг хүүхдээ савсаг хэмээн зэмлэсний хэрэггүй. Бас ганцхан чиглэлээр дагнан хөгжүүлэх гэж бүү чармай. Тэд бусдад хэзээ ч гай удахгүй. Өөрсдөө замаа сонгох бүрэн чадвартай хүмүүс. Харин үүрнээсээ нисвэл эргэж ирэхгүй, эцэг эхдээ сургаа ч дуулгахгүй алга болчих гэмтэй. Ийм ачлалгүй хүн болгохгүйн тулд багаас нь зөөлөн, зөв үгээр сургаж, жолоог нь зал.Хэддэх ө дө р тө рснөө р чинь, хэн болохыгчинь тодорхойлноЗурхай | 2010 / 11 / 16Хэрхэн ажиллах вэ?Эхний хүснэгтээс өөрийхөө оныг олоод, арагш нь төрсөн сартайгаа тохируулан хар. Ямар нэгтоо байгаа биз! Үүнийг жишээн дээр тайлбарлая.1978-1-5 нд төрсөн хүний, ямар гаригт төрснийг харъя гэвэл, эхлээд 78 оноо олоод 1 сар гэсэнхүснэгтийг харна. “0” байгаа биз. Түүн дээрээ өөрийн төрсөн өдрийн тоо болох 5-г нэмнэ.0+5=5 болно. Энэ нь доод талын хүснэгтэнд пүрэв гаригт төрсөн гэж зааж байна. Энэ мэтээрөөрийнхөө болон найз нөхдийнхөө ямар гаригт төрсөн хийгээд ямар зан авиртайг ньтогтоогоорой. Он, сар I II III IV V VI VII VIII IX X XI XII 1953 1981 4 0 6 3 5 1 3 6 2 4 0 2 1954 1982 5 1 1 4 6 2 4 0 3 5 1 3 1955 1983 6 2 2 5 0 3 5 1 4 6 2 4 1956 1984 0 3 4 0 2 5 0 3 6 1 4 6 1957 1985 2 5 5 1 3 6 1 4 0 2 5 0
  3. 3. 1958 1986 3 6 6 2 4 0 2 5 1 3 6 11959 1987 4 0 0 3 5 1 3 6 2 4 0 21960 1988 5 1 2 5 0 3 5 1 4 6 2 41961 1989 0 3 3 6 1 4 6 2 5 0 3 51962 1990 1 4 4 0 2 5 0 3 6 1 4 61963 1991 2 5 5 1 3 6 1 4 0 2 5 01964 1992 3 6 0 3 5 1 3 6 2 4 0 21965 1993 5 1 1 4 6 2 4 0 3 5 1 31966 1994 6 2 2 5 0 3 5 1 4 6 2 41967 1995 0 3 3 6 1 4 6 2 5 0 3 51968 1996 1 4 5 1 3 6 1 4 0 2 5 01969 1997 3 6 6 2 4 0 2 5 1 3 6 11970 1998 4 0 0 3 5 1 3 6 2 4 0 21971 1999 5 1 1 4 6 2 4 6 3 5 1 31972 2000 6 2 3 6 1 4 6 2 5 0 3 51973 2001 1 4 4 0 2 5 0 3 6 1 4 61974 2002 2 5 5 1 3 6 1 4 0 2 5 01975 2003 3 6 6 2 4 0 2 5 1 3 6 11976 2004 4 0 1 4 6 2 4 0 3 5 1 31977 2005 6 2 2 5 0 3 5 1 4 6 2 41978 2006 0 3 3 6 1 4 6 2 5 0 3 51979 2007 1 4 4 0 2 5 0 3 6 1 4 61980 2008 2 5 6 2 4 0 2 5 1 3 6 1
  4. 4. 2 9 16 23 30 37 Даваа 3 10 17 24 31 Мягмар 4 11 18 25 32 Лхагва 5 12 19 26 33 Пүрэв 6 13 20 27 34 Баасан 7 14 21 28 35 Бямба 1 8 15 22 29 36 НямТө рсө н ө дрийн төө рө гТа долоо хоногийн ямар гаригт, энэ гэрэлт ертөнцөд хүн болон мэндэлснээ мэдэж авсан гэдэгтнайдаж байна. Одоо та эндээс өөрийнхөө болоод найз нөхдийнхөө онцлог зан төрх, хайрдурлалд хэрхэн ханддаг зэргийг нь мэдэх боломжтой. Энэхүү төөрөг зурлага маань та бүхнийонцлог төрхтэй тохирно гэдэгт найдаж байна.Даваа гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү дЭелдэг зантай, мөрөөдөмтгий байдаг. Хүнийг анхааран халамжлахдаа сайн. Тэрэнд ганцаарааамьдарна гэдэг аймшигтай тул хэзээ ч ганцаардахыг хүсдэггүй. Өөрийнх нь ээж түүнд ямархаламж тавьдаг вэ, тийм л хайр халамжийг бусдаас нэхдэг. Хайр сэтгэлээ өгсөн хүн рүүгээ зүрхсэтгэл нь татагдаж, хамт амьдрахыг хүсэх бөгөөд хэзээ ч хүний доор орж царай алдахгүй.Эрэгтэйчүү дХүмүүстэй гэрээ хийх, хэлэлцээ байгуулахдаа гаргуун сайн. Тэрээр өөрийг нь гэсэн халамж,хайр сэтгэлд нэн дуртай. Ганцаардал бол түүний барж идэх хоол биш. Гадаад төрх ньерөнхийдөө тайван харагддаг боловч дотор сэтгэлдээ өөрийн ирээдүй болон авъяас чадвар, хайрсэтгэлийн тухай ямагт санаа зовж санасан зүйлээ биелүүлэхийн төлөө л шаргуу ажилладаг.Мягмар гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү дҮнэнч, алхам тутамдаа амьдралын туршлага хуримтлуулдаг. Найз нөхөдтэйгээ нийлэн инээжхөхрөх наргиж цэнгэх дуртай. Өөдрөг үзэлтэй, тэрээр эрх чөлөөг эрхэм болгодог бөгөөдтүүний хамгийн их айдаг зүйл нь хүч, зориг, урамыг нь мохоох явдал аж. Түүнд хайр сэтгэл болтоглоом л гэсэн үг, эрчүүдийг танин мэдэх, тэднийг араасаа гүйлгэх дуртай.Эрэгтэйчүү дӨөрийн санааг үр дүнтэй байдлаар илэрхийлэх чадвартай. Түүний эхэлсэн үг нь ямагт оновчтой,жинтэй байдаг. Таныг өөртөө татахын тулд жинхэнэ боловсон зан авир гаргадаг. Гэхдээ анхныхарцаар дурладаг гэдэгтэй санал үл нийлнэ. Тэр болгон “Би чамд хайртай” гэж хэлээдбайдаггүй. Ер нь нилээд ичимхий. Амьдралын эрээн бараан бүхнийг зөвхөн өөрийнхөөинээмсэглэлээр цайруулж тайвширдаг. Анхлан харахад тэрээр хэнэггүй тайван хайхрамжгүйхарагдана. Бусдыг өөртөө татах хүрээлүүлэх чадвартай. Ихэнх нь цайлган, итгэмтгий байдаг.
  5. 5. Лхагва гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү дДэндүү даруу төлөв зангийн цаана, эелдэг дурламтгай, шилж сонгох дуртай зэрэг зан төлөвүүднуугддаг. Хайр сэтгэл янаг амрагийн явдалд тэрээр үнэнч итгэлтэй цайлганаар ханддаг мэтхарагддаг боловч анхны харцаар өөр хэн нэгэн хүнд дорхиноо дурлаж л орхино. Түүнийсэтгэлийг татъя, өөрийн болгоё гэвэл үргэлж гоё ганган хувцаслаж, боловсон ярьж, үнэнчхянуур байх хэрэгтэй.Эрэгтэйчүү дХайр дурлалын талаар туршлага сайтай сайн зөвлөгч нар байдаг. Агуу их эелдэг ихэмсэгзангийн цаана, хачин жигтэй бодол санаа нуугддаг. Гэвч тэр болгон тэрхүү санаа бодлоо нуужчаддаггүй. Хэрвээ тэр танд хайртай л гэх юм бол бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаараадурладаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр гал шиг дүрэлзсэн хайр дурлалд, тэр болгон итгээдбайдаггүй. Өөрийг нь хэн нэгэн хүн хуурах гэж байгааг амархан мэдэрдэг.Пү рэв гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү дХайр дурлал түншлэлд тогтворгүй, эрх чөлөө сонин адал явдалд дурлагч, дэндүү танхилхан хүнбайдаг. Өөрийхөө өмнө таьсан зорилгод хүрч, ялж амьдрахыг хүсэмжилдэг. Нэг л шийидгаргасан бол яг л дөргүй бух шиг зүтгэдэг. Түүнийхээ төлөө л хөөцөлдөхийг урьтал болгодог.Өөрийгөө хүрээлж буй эрчүүдээс хэн нэгнийг эгнээнээсээ гаргахыг хүсвэл тэр дор нь эргэлтбуцалтгүйгээр биелүүлнэ.Эрэгтэйчүү дСэмхэн ажиглагч, амьдралын бүхий л зүйлийг тунгаан бодож өөртөө зааж зааварлаж байдаг.Амьдралын хэт хэвшмэл байдалд орохоос ихээхэн эмээдэг. Ганцаараа болон нэг л хүнтэй хамтхорвоог барна гэж үгүй тул хүнээс амархан уйддаг. Энэ гаригт төрсөн эрчүүд авъяаслаг, аялдандагагч, үймээнч байдаг ба эдгээр зан төлөвийн цаана итгэмээргүй онцгой их хайр халамж эелдэгзөөлөн зан авир байдаг.Баасан гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү дМөрөөдөмтгий, өөрийгөө өрөвдүүлэх, халамжлуулан хайрлуулахын тулд тэрээр бага зэрэг зальхэрэглэнэ. Ганцаардлаас хэтэрхий их айдаг бөгөөд тэр гэр бүлийнхнийхээ цорын ганц удирдагч,манлайлагч нь болдог. Тэрээр дэндүү хайр халамж нэхэмжилдэг бөгөөд ерөнхийдөө нилээд эрх.Эрэгтэйчүү дЖүжигчин л гэсэн үг. Танд хайртай хэмээн шивнэж байхдаа, үнэхээр хайртай гэж бодогдохоорбайх боловч, өөр хэн нэгнийг харангуутаа л хувирдаг. Эелдэг боловсон байдал түүний занавирын нилээд хэсгийг эзэлдэг. Хэн түүнийг бусдаас илүү асарч хайрлаж байгааг тэр асарбогино хугацаанд мэдэрдэг. Үерхэл хайр, гэр бүл хань ижил, янаг амраг энэ хэдэн үгс чихэнд ньямагт хадаатай байдаг. Хэрвээ тэр таны тэврэлтэнд нилээд гүн автагдсан бол тэр чигээрээ үлдэжч болох юм.Бямба гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү д
  6. 6. Нууцлагхан, санаа бодол нь ямагт хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэж байдаг. Бараг ээж, аавдаа чөөрийнхөө нандин нууцыг дэлгэдэггүй. “Би чамд хайртай” гэдэг үг хуурамчаар, түүний амнаасамархан гардаг. Өвчин тусамтгай, нэг өвчин тусах л юм бол, эцсийн болох бүхий л арга хэмжээгавах хэрэгтэй. Хэрвээ нэг хүнд, нилээд хүчтэй дурлавал, тэр дурлалынхаа араас шургуу тэмцдэг.Урдаа хөндөлссөн хэн гуайг ч сэтгэл санааны дарамтад оруулж замаасаа холдуулж чадна.Эрэгтэйчүү дБүр дэндүү нуууцлаг. Хэрвээ хайр сэтгэл нь бүтэлгүйтвэл ганцаараа ч хамаагүй нэг насыг баржл орхино. Тэр өөрийнхөө санаа бодлыг бусад хүмүүст тулган улайлгахыг хүсдэггүй. Нууцыг чёстой цоожтой авдар шиг хадгална.Ням гаригт тө рө гсө дЭмэгтэйчүү дЭрч хүч ихтэй. Тэрээр ямагт ямар нэг юмнаас айж эмээж явдаг. Итгэлтэй түнш. Өөрийгөө зөвболовсон авч явдаг ба хайртай бол хайртай, хайргүй бол хайргүй гэдгээ шууд л хэлдэг.Гуравдагч эргэлзсэн хайр сэтгэлд дургүй. Тээнэгэлзүүр удаан ойлгоцтой, “ханд” мэдэрдэггүйхүнд яснаасаа дургүй. Амьдралынхаа ханиа өөрөө л сонгодог. Амжилтанд хүрэхдээ нилээдбэрхшээлтэй тулгардаг ч тийм амархан бууж өгдөггүй. Авъяаслаг яриа хөөрөөтэй, шулууншударга эрчүүдийг илүүд үздэг.Эрэгтэйчүү дӨөртөө итгэлтэй. Дурламтгай, өөрийнхөө хайртай бүсгүйд тэрээр ёстой л “баялагийн эзэн” шигханддаг. Нэр хүнд яриа хөөрөөгөөрөө бусдад таатай бодол дүгнэлт төрүүлж орхидог. Алгаташилт, магтаалд дуртай. Өөрөө өөртэйгөө ярилцах, өөрийнхөө алхамыг дүгнэх дуртай.Шинээр юм сэдэх, түүнийгээ хэрэгжүүлэхэд нилээд цаг зарцуулдаг, амархан нэрд гарчалдаршдаг. Олон төрлийн мөрөөдлөөсөө болж өөрийгөө хэтэрхий их ядрааж орхидог. Хэрэвхэн нэгэн бүсгүйд дурлавал, тэр дурлалдаа туйлын үнэнч байж чаддаг.ОхинНийтлэг зан чанар:“Охины” ордод төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдажбиеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай, нэлээдхуучин маягаар хувцасладаг.“Охины” ордод төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их лзоригтой харагддаг, хүнээс илүү ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй. Гаднаас нь харахадамгалан ч дотроо үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх ньбий. Тэд үнэнч хүмүүс, бүрэн дүүрэн итгэж болно.“Охины” ордод төрөгсөд залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласанбайсан ч гэсэн дутагдлыг нь тов тодорхой харж байдаг бөгөөд энэ нь гэр бүл болоход саадболдоггүй. Найман сарын сүүл, есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай, тооцоотой,ягшмал номлолтон гэж үзэж болохгүй. Тэдний олонх нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай.Учир нь “Охин”-ыг захирдаг “Буд” гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө. Тэд бусдын ач тус,ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Хөгшинболсон хойноо хэн нэгэнд дараа болохоос айдаг. Ялимгүй “харам”, яг үнэндээ бол арвич хямгачзан нь үүнтэй холбоотой.
  7. 7. Хэрэв эрэгтэй бол...“Охины” ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүр автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэдтөрөл төрөгсөд, найз нөхөд болон өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг тусалж дэмждэг. Ийм эрхүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулжилэрхийлэх, айлгүйтэх, тачаах энэ бүхэн түүнийг зөвхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилжавахдаа голомхой, цамаан зантай болохоороо ихээхэн даацтай янаг амрагийн явдал ховортохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандах нь олон.Хэрвээ таарах тэнцэх амьдралын ханиа олж чадаагүй бол сэтгэл санаагаар унаж сүйд болох чүгүй, ганцаараа давгүй амьдрана. Тэд бас хүүхнүүдэд эелдэг, анхаарал халамжтай хандаж,хариуд нь тэдний хайр хишгийг хүртэж чаддаг. “Охины” ордыхон үнэнч нөхрүүд, зөвхөнонцгой нөхцөлд л гэр бүлийн холбоогоо тасална. Нэг тасалж гэмээ нь яаж ч гуйж гувшин уйлжхайлаад шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Учир нь тэд “хагарсан шаазанг нааж болохгүй” гэжхатуу итгэдэг.“Охины” ордын эрчүүд олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болохоороотэдэндээ эцэг ёсоор хандаж хүмүүжилд нь анхаарна. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрөөрхүмүүжүүлж, өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Тэдэндээ сайнболовсрол олгохын тулд ямар ч хохирол үзэхээс буцахгүй. Хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайртайч гэсэн хайраа ил гаргах дургүй, энэ нь яваандаа эцэг хүүхдийн хооронд гэтэлшгүй даваа болонхувирах нь бий.“Охины” ордод төрсөн хүмүүс удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтанд илүү таарна.Асар хариуцлагатай болохоороо тэд бусдын алдаанаас болж сэтгэлээ зовооно. Харин онцсайнзөвлөгч, гүйцэтгэх ажилтан учраас орлогч байхдаа онц тохиромжтой.“Охины” ордынхон бусдыг хээв нэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал заншлыгяриулах дургүй. Сэтгэл дотроо шүүмжлэлтэй санал нийлж ч байж болно.Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс утга зохиолын салбар,хэвлэлийн газар, анагаах ухаан, эм найруулах газарт илүү амжилт гаргана. Тэд сайн лаборант,нягтлан бодогчид болдог. Ямар ч ярвигтай ажлыг итгэж даалгаж болно.Хэрэв эмэгтэй бол…“Охины” ордод төрсөн хүүхнүүдийг зөвхөн сайхан юм мөрөөдөж явдаг эмзэгхэн, гэм хоргүйамьтад гэж бодох хэрэггүй. Тэд ичимхий ч санасан зүйлдээ хүрэхийн тулд юунд ч бууж өгөхгүйихэмсэг бөгөөд бардмаар санасан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэжбодвол огт эргэлзээгүй түрүүчийнхээ хүнээс холбоогоо тасална. Уг нь гэр бүлээ бусниулах ньтэдний санаанд багтамгүй ажил л даа. Тэд өөрөөс нь өөр хэн ч алив ажлыг үнэнч шударга, нягтнямбай хийж чадахгүй гэж итгэдэг.Та хэрэв “охины” ордын бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн хянаарай. Учир нь тэдхудал үг, салан задгай байдал, муухан шиг аяглахад тун ч дургүй. Түүнтэй уулзахаар явахдаасахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л байж үзээрэй.Хожимдож гэмээ нь өөрийгөө зөвтгөх гарцаагүй л шалтгаан бодож олоорой доо.Тэднийг цэнгэлдэх хүрээлэн, уралдаан тэмцээнд урьснаас театрт дагуулж очих нь зөв. Учир ньтэд голдуу оюун ухаан нь их хөгжчихсөн, уран сайхны таашаал сайтай байдаг учраас жүжгийгмэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж дүгнэж чадна.“Охины” ордынхон голдуу үнэнч, эелдэг эхнэрүүд. Хариуцлагаа ухамсарладаг чанар нь гэрбүлээ бат бэх, тохь тухтай байлгахад нь нөлөөлдөг. Ийм хүүхнүүдийн хүүхэд хэзээ ч нусаагоожуулж уранхай шаахайтай гүйхгүй. Тэд хатуу сахилга батыг сахиулагч ээжүүд. Нэг хоёроосилүү хүүхэдтэй байх нь ховор. Хүүхэдтэй болохоороо бие бялдар, ёс суртахуун оюун ухааныхэрэгцээг нь хангахын тулд бүх хүчээ дайчилна. Их уян зөөлөн ээж байж чадахгүй байсан ч гэр
  8. 8. дотроо сайхан уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг. Сэтгэл нь уясч хүүхдэдээ анхаарал халамжтайболдог.Хүү хэд ахуй цагтаа…Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүүхдүүд хоол голжшилэмхий. Гэдэс ходоод нь үе үе өвддөгийг эс тооцвол хүмүүжүүлэхэд их ажил орохгүй санааамар. Тэд хар нялхаасаа л нямбай, тоглоомуудаа заавал байранд нь тавина. Гаднын хүний дэргэдичимхий, дуугүй, харин төрөл төрөгсөд ойр дотнын хүмүүстэйгээ хамт байгаа үед “амааүдүүлчихсэн юм шиг” гэж хэлэхээргүй. Охины ордод төрсөн хүүхэд эрт хэлд орж гэрийн ажилхийхэд нь ээждээ хань болно. Ээжийгээ яг л дуурайж, юу хий гэсэн бүгдийг үг дуугүй хийнэ.Сургуульд бол тэд багш нарын хайртай сурагч байдаг. Учир нь хэзээ ч сахилгагүйтэхгүй,даалгавраа нямбай хийнэ.Зэмлэвэл сэтгэл нь их эмзэглэдэг. Иймд зэмлэх үгийг зөвхөн өөрт нь л хэлэхэд хангалттай.Тэд гарын дүйтэй /голдуу л сургуулийн ханын сонин гаргахад татан оролцуулна/, жүжигттоглох дуртай, жүжигчин болох төрөлхийн авьяастай. Багшдаа туслахад үргэлж бэлэн байдаг,ангийн даргын үүргийг ядах юмгүй гүйцэтгэнэ.“Охины” ордод төрсөн хүүхдүүдийн өсвөр насны нь үерхэл нөхөрлөлийн хэрэгт хошуу дүржболохгүй. Охин хүүхдийг хэн нэгэнтэй холбон шоолвол сэтгэлд нь насандаа мартахгүй сэвсуулгаж болно. Хүүгээ охин хүүхэдтэй уулзахад нь саад хийвэл насан туршдаа гон бие үлдэж чболно. Ийм хүүхдүүдийг их хайрлаж тэр хайраа гадагш нь гаргаж тэвэрч, үнсэж байгаарай.Яагаад гэвэл тэд хайраар дутдаг. Сэтгэл санааны амин дэмийг өдөр бүр тодорхой тунгаар өгчбайх нь тэдэнд аскорбины хүчил, загасны тосноос дутуугүй хэрэгтэй. Бусад хүүхдүүдийг бодвол“охины” ордын хүүхдүүд үлгэрт бус үнэн бодитой зүйлд л итгэдэг хүмүүс. Ийм ч учраас тэдэндхайр энхрийлэл бусдаас илүү их хэрэгтэй.Амжилттай сурах 10 зарчимБоловсрол | 2009 / 05 / 041. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмшихсонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онцчухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийганхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаандбүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөнхичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодожболовсруулан мөрдөж ажилла.5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэжсур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохооряагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг
  9. 9. сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээжбай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийгсанагтун.7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээжболохгүй.8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном,сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахадхялбар тависан байх хэрэгтэй.9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод.Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодохбэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.

×