Сэдэв : Анги удирдах урлаг1. Оршил2. Анги удирдсан багш ямар байх вэ? 3. Анги удирдах явцад тохиолддог бэрхшээлүүд түүнийг...
зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Учир нь хүмүүс, мэдээж сурагчид чгэсэн бүх зүйлийг тухайн үеийн сэт...
Хоёрдох таагүй байдлын шалтгаан нь багшийн эсвэл сурагчийн эцэг эх буюу эрх мэдэлтэйхүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж юм. ...
Дүгнэлт   “Жинхэнэ багш бол эцэг эхийн хамгийн сайн, хамгийн итгэлтэй нөхөр нь мөн. Өөрийнхөөбагш гэдгийг ойлгоно гэдэг нь...
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
Upcoming SlideShare
Loading in …5
×

анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл

4,647 views

Published on

0 Comments
5 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
4,647
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
131
Comments
0
Likes
5
Embeds 0
No embeds

No notes for slide

анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл

  1. 1. Сэдэв : Анги удирдах урлаг1. Оршил2. Анги удирдсан багш ямар байх вэ? 3. Анги удирдах явцад тохиолддог бэрхшээлүүд түүнийг даван туулах арга зам Оршил Хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эх, багш нарын хамтын үйл ажиллагаахамгийн чухал үүрэгтэй. Тиймээс багш эцэг эхийн хамтарсан үйл ажиллагаанаас суралцагчийнхөгжил төлөвшил шууд хамаардаг гэж би үздэг. Боловсролын байгуулагад 18 жил ажиллаххугацаанд анги удирдах талаар өөрт хуримтлуулсан өчүүхэн туршлагаа залуу багш нарт тусболгох үүднээс энэхүү илтгэлийг бичиж байна. Анги удирдсан багш ямар байх вэ?Шударга, зарчимч багш: Багш суралцагчиддаа шударга хандаж байж, тэднээс ч бас шударга үйлхийхийг шаардах болдог. Өөрийн хийх үйлээ ухамсарлаж, ялгавартай харьцахгүй байх ньзүйтэй.Үлгэрлэн дагуулагч: Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. Багш хүнийнэн тэргүүний анхаарах зүйл бол сурагчдыг өөрийн жишээгээр үлгэрлэхэд оршино.Чадварлаг багш: Боловсрол багатай багш шавь нарынхаа амьдарлын сайн сайхан бүхнийгунтрааж, эрдэм номд дургүйцэх үзэл төрүүлдэг.Тэднийг сургахын зэрэгцээгээр өөрсдөө суралцаххэрэгтэй.Эс тэгвэл тэд таныг гүйцэж түрүүлэх болно.Удирдах чадвар:Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдадэерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирданзохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж,бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийнхүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульдөөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүүдуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургуульбол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ.Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг.Ангид юу хийх ёстойгоо мэддэг, насанд хүрсэн, мэргэжлийн хүн бол багш байдаг. Удирдахуйнхариуцлага ч түүнд ноогддог. Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижигсистем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухалоролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөрхоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусаджижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч холдавах болно. Хэрэв ангийг зөв удирдаж чадахгүй бол анги танхим боловсрол, хүмүүжлийн орчинбайхаа больж, үймээн самуунаар дүүрэн, тайван бус байдал үүсч, түүнийг хянах нь улам хүндхэцүү болж харилцаа улам муудан зорилго чиглэлээсээ хазайна.Анхаарлаа сулруулахаас зайлсхийхСайн удирдагчтай ангид урам зориг болон хайр мэдрэгдэж байдаг. Багш болон сурагчидзорилгоо ухамсарласан байдаг бөгөөд түүндээ зоригтойгоор, итгэлтэйгээр урагшлах баболовсрол эзэмших гэдэг зугаатай зүйл болно гэсэн үг. Асуудал үүссэн ч амархан шийдэгддэг.Багш, юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдадэерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан
  2. 2. зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Учир нь хүмүүс, мэдээж сурагчид чгэсэн бүх зүйлийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хийж дараа нь түүндээ ямар нэгтохиромжтой тайлбар олдог. Багш, өөрийнхөө нөлөөг бий болгохын тулд ангид орохоосоо өмнө өөрийгөө тайван, бэлэн,идэвхтэй болгох шаардлагатай. Хүн өөрийн мэдэлгүй анхаарлаа сулруулж орхидог бөгөөд энэ ньхалдварлахын зэрэгцээ, хамаг эрч хүчийг авч оддог билээ. Харин багшид их хэмжээний эрч х үчзайлшгүй шаардлагатай байдаг. Байнга шаардлагатай байдаг эрч хүчээ гаргаж ирэхийн тулд тайван байх хэрэгтэй. Өөрөөөөртэйгөө холбоо тогтоох, дотоод сэтгэлийнхээ байдлыг ямар байгааг мэдрэх тэрхүүмэдрэмжийг дадал болгож чадвал анхаарал сулрах үйл явцыг байнга хянаж чадах бөгөөдтайвшрах дасгалуудыг хийж арга хэмжээ авах боломжтой болох юм. Тайвшрах гэдэг бол хүнөөрийн ухамсартайгаар хийж болдог зүйл билээ. Тодорхой төрлийн дасгалуудыг хийснээранхаарал сулрахаас гарах боломжтой болох юм. Бага ангийн багш байхдаа сурагчидтайгаа "алимтүүх" тоглоом тоглож тэдний болон өөрийнхөө анхаарлыг байнга өндөр байлгадаг байж билээ.Биеэ авч явах байдал чухал нөлөөтэйТэнцвэргүй байх гэгч нь бас хүний эрч хүчийг багасгадаг хүчин зүйл билээ. Физиологийн хувьдтэнцвэр алдагдахад сэтгэл санааны байдал ч алдагддаг. Самбарын өмнө зогсож байхад х өлд өөмөрний хэмжээний зай авч, толгой эгц, хараа ангийнхан руу чиглэсэн байхад илүү тэнцвэртэй,илүү тайван болж нөгөө нөлөө гээч нь нэмэгдэх болно. Багшийн үйл хөдлөл бүр зорилгодоо чиглэсэн бөгөөд ухамсартайгаар хэрэгжиж байх ёстой.Харин ийнхүү нөлөөгөө бий болгосны дараа ангид тухайн өдрийн хичээлийн сэдэв, зорилго, юухийгдэх талаар товч дурдаж гол гол зүйлсийг дахин тэмдэглэх хэрэгтэй байдаг. Ингэх ньсурагчдын анхаарлыг татаж тэднийг төвлөрүүлдэг.Шог хошин ярианыхаа хэмжээг тааруулах хэрэгтэйӨөр нэг чухал зүйл бол боловсрол, сургалтын явцад хангалттай тоглоом, наадам, хошигнол байххэрэгтэй. Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийнчухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээанхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг- (ихэнхдээ хөвгүүд ийм байдаг) хичээлд анхаарлыг ньтөвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог. Боловсролын арга хэрэгсэл, физиологийн орчин ч гэсэн ангид идэвхтэй, анхаарал татамсуралцах нөхцөл бүрдүүлэхэд чухал байдаг. Манай улсад багш нар хангалттай хэмжээгээридэвхтэй байж чадахгүй байгаа ч гэсэн чадлынхаа хирээр үзүүлэн, самбар бэлтгэж таванмэдрэхүйд хүртэх зүйлсийг ч хичээлдээ ашиглавал нөлөөгөө улам нэмэгдүүлэх боломжтой.Нэгэн сургуулийн багшийн "Хэрэв та сурагчдынхаа анхаарлыг татаж, тэднийг завгүй байлгажчадахгүй байгаа бол асуудлуудтай орооцолдоход бэлдээрэй" хэмээн хэлсэн үгийг ч энд дурдахадилүүдэхгүй байх гэж бодож байна. Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухалхэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаахандуулдаггүй хүүхдүүдийг хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай аргаболдог. Өөр нэг чухал зүйл бол сурагчдад ангидаа, сургуульдаа дагаж мөрдөх ёстой журам,ингээгүй тохиолдолд юу болохыг, хэрэв дагаж мөрдвөл ямар үр дүнд хүрэх боломжтой болохыгболомж нэг бүрийг чадварлаг ашиглан, тэдний ойлгож чадах хэлээр хэлж ярьж байх явдал юм.Сурагчид шагнал болон шийтгэлийг мэдэх, тэдгээрийг шударгаар хэрэгжүүлдэг болохыг мэдэх,харах болон багшдаа итгэх эрхтэй байх ёстой. Хүүхдүүд гэртээ болон сургуульдаа хоёршалтгаанаас болж таагүй байдал үүсгэдэг. Нэгдүгээрт хил хязгаар болон уян хатан хил хязгаарыгмэдэхгүй байх явдал. Аливаа хязгаарлалтыг мэдэхгүй байх нь хүүхдэд төөрсөн мэт сэтгэгдлийгтөрүүлдэг. Уян хатан хил хязгаар гэдэг нь онцгой тохиолдолд үндсэн хязгаарлалт хэдий чинээуян хатан байж болох нөхцөл юм.
  3. 3. Хоёрдох таагүй байдлын шалтгаан нь багшийн эсвэл сурагчийн эцэг эх буюу эрх мэдэлтэйхүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж юм. Хүүхэд эхлээд өөрийг нь таньдаг, түүнийг хайрладаг,хүндэлдэг хүнийхээ (үүнд эцэг эх, багш аль нь байж болно) дэргэд өөрийгөө илүү аюулгүй,чөлөөтэй байгааг мэдэрч, түүнийг хайрлан, хүндэлдэг. Та өөрийгөө хайрладаггүй, хүндэлдэгг үйбол хүүхдээс, сурагчаас ийм зүйлийг бүү горьдоорой. Эхлээд өөрийгөө хайрлаж, хүндэлдэг болждараа нь хүүхдийг хүндлэх хэрэгтэй билээ. Бид хүүхдүүдийг хайрладаг ч хэр хүндэлдэг билээ?Хайрлах нь хангалттай хэмээн боддог. Сурагчдын харилцаа холбоонд цаг тухай бүрт нь,тохиромжтой арга замаар хариу мэдээлэл хийх, мөн ангийг ч гэсэн тэгж үзэх нь удирдахад чухалүүрэгтэй байдаг байна.Самбарын дээд хэсэгт бичих хэрэгтэйБагш хүн, сурагчдын зан харьцаа, идэвхтэй байдал, суралцах арга барил, амьдралын хэв маягийгсайн таних, хүүхдүүд ангидаа бие биедээ хэрхэн нөлөөлдгийг мэдэх нь тэдэнтэй сайнхарилцаатай байх, ямар нэг зүйлийг заавал багшийн нүдээр биш харин, аль нэг талыгбаримтлалгүй харж чаддаг байх зэрэг нь ангийг удирдан, чиглүүлэхэд маш их дөхөмтэй байдаг.Анги удирдахад аливаа асуудал хэдийд, юунаас болж үүссэний нэгэн адил хэрхэн яажшийдвэрлэгдэх нь ч их чухал байдаг. Шийдвэрлэлт гэдэг нь таны бодож байгаа шиг тийм х үндхэцүү зүйл биш юм. Тухайлбал сүүлийн үед сургуульд нэмэгдэх хандлагатай болж байгаа х үчхэрэглэх явдал завсарлагаанаар тавьдаг сайхан хөгжмийн ачаар багассан талаар нэгэн судалгаагхийсэн хүмүүс онцлон тэмдэглэсэн байдаг. Мөн хичээл заах явцад янз бүрийн өнгө болон дүрсашиглах, самбарын хамгийн дээд хэсэгт юм бичих зэрэг нь тухайн ангид өрнөж буйхөдөлгөөнийг багасгадаг байна. Учир нь хүүхдүүд доошоо харах үед илүүтэйгээр хүрэхмэдрэхүйгээ ашигладаг байхад дээш нь өндийн харахдаа харах мэдрэхүйгээ ашигладаг бөгөөдэнэ нь хөдөлгөөнийг багасгадаг аж.Сөрөг үйл үг хэрэглэхгүй байхӨөр нэг чухал зүйл бол та сурагчдаа юу хийгээсэй гэж хүснэ, түүнийгээ хэлж ойлгуулаххэрэгтэй. Тухайлбал шуугилдаж байгаа хүүхдүүдэд "Битгий шуугилд" гэж биш арай эерэг үгхэрэглэн дуугүй байх хэрэгтэйг нь ойлгуулах хэрэгтэй. Х үний сэтгэл санаа, бие болон оюунсанаа нэгдмэл нэг зүйл юм. Хүүхдийн сэтгэл санаа өөрчлөгдөхөд оюун санаа болон зан харьцаань мөн адил өөрчлөгддөг байна. Энэ зүйл бидний хувьд ч гэсэн хүчин төгөлдөр байх болно. Хүн,оюун ухаан нь хэрхэн ажиллаж буйг мэдэх, үүнтэй холбоотой шинэ зүйлсийг үргэлж мэдэжбайх, тэдгээрт нээлттэй байх нь маш их үр дүнтэй болохыг бид мэднэ.Анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд түүнийг даван туулах арга зам Ангийн эцэг эхийн хурал хийхэд эцэг эхчүүдийн 50%-60%нь л хамрагддаг байлаа. Тэднийирцийг нэмэгдүүлэхийн тулд эцэг эхийн оролцооны хүснэгтийг гаргаж ангийн үйл ажиллагаандхэрхэн оролцдогийг нээлттэйгээр мэдээллэх, суралцагчийн үйл ажиллагаа эцэг эхийн үйлажиллагааг хамтад нь дүгнэх, “Эцэг эхийн нэг өдөр”, зэрэг үйл ажиллагааг явуулснаар эцэгэхийн оролцоо сайжирч аливаа үйл ажиллагаанд оролцох идэвхи нь 20%-25%иар нэмэгдсэн. Мөн улирлын эхэнд сурагчдаар тухайн улиралд хэрхэн суралцах амлалтыг авч улирлынэцэст амлалт ба биелэлтийг харьцуулсан дүнгийн хүснэгтийг эцэг эхэд танилцуулж, цаашидямар хичээл дээр анхаарах шаардлагатайг суралцагч, эцэг эх хамтарч ярилцаад дараа улирлынамлалтаа төлөвлөдөг нь сурлагын үнэлгээг ахиулах сайн аргын нэг юм. “Эцэг эхтэй харилцах дэвтэр”-ийг аялуулж ангид зохиогдож байгаа ажлууд болон зохиохажлынхаа талаар мөн ололт амжилтаа бичиж явуулснаар эцэг эхийн хуралд ирээгүй эцэг эхч үүдболон гэрийн бусад гишүүд тухайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтойболдгоороо давуу талтай байдаг. Эцэг эхийн дунд “Аав ээж би”, “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохиосноор эцэг эхчүүд бие биенээтаньдаг болж, хамтарч ажиллах таатай нөхцөл бүрддэг нь ажиглагдсан.
  4. 4. Дүгнэлт “Жинхэнэ багш бол эцэг эхийн хамгийн сайн, хамгийн итгэлтэй нөхөр нь мөн. Өөрийнхөөбагш гэдгийг ойлгоно гэдэг нь эцэг эхчүүдийн гэр орных нь найз нөхөд байхаа ойлгохыг хэлнэ”хэмээн Германы сурган хүмүүжүүлэгч Адольф Дистервег хэлсэн байдаг. Ангийн багш болтухайн сурагчийнхаа ар гэрт тохиолдож буй баяр баясгалаг зовлон гунигийг мэдэрч, тухайнхүүхэдтэй хэрхэн харьцахаа төлөвлөдөг байх нь чухал байдаг. Иймээс багш хүн бол хүнийгойлгох нэнжин сэтгэлтэй хүүхдийн дотны нөхөр байж л сайн багш болно. Ном зүй 1. “Анги удирдах урлаг” Исмаил Боз 2006 он УБ хот 34-40тал 2. “Анги удирдах урлаг” web мэдээлэл 3. “Ахмадын сургаал алт” Онч мэргэн үгс 1986 он УБ хот 135-137 тал

×