экосистем

17,933 views

Published on

4 Comments
6 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
17,933
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
411
Comments
4
Likes
6
Embeds 0
No embeds

No notes for slide

экосистем

  1. 1. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Хичээлийн сэдэв: Экосистем (биогеоценоз) Английн эрдэмтэн А.Г. Тенсли: Биологи болон физик орчны хоорондын холбоог“Экосистем”гэж томъёолсон (1935). 1930-1940 онд эхлээд дэлхийн бөмбөрцгийн гадаргуудахь амьтай, амьгүй биетийн нэгдмэл тогтолцоог судлах чиглэл бий болсон юм. Үүнд дараахдөрвөн эх сурвалж их үүрэг гүйцэтгэсэн. А. Тенсли. Амьд биес, амьгүй хүчин зүйлүүд харилцан адил оролцож бүрдүүлсэн уянхатан тэнцвэрийн харьцангуй тогтвортой тогтолцоог "экосистем" гэж тодорхойлсон. Оймод, хээр тал, гол горхи, аквариумтай загас гэх мэт нь экосистемийн эгэл хэлбэр болдог. Оросын эрдэмтэн В.Н.Сукачев 1940 оны үеэр биогеоценозын тухай сургаалыгболовсруулсан байна. Биогеоценоз (сав шим бүлгэмдэл) нь дэлхийн шим мандлынтархалтын эгэл нэгж бөгөөд ургамал бүлгэмдлийн (фитоценозын) эзлэх талбайгаартодорхойлогддог байна. Английн эрдэмтэн Р. Линдеман 1942 онд экосистемийн судалгаанд анх удааэнергийн шилжих хувьсах байдлыг тооцох хандлагыг дэвшүүлж, гаднаас экосистемд орсонэнерги тэжээлийн дамжлага бүрд хэрхэн шилжсэн тоо хэмжээг тооцож үзсэн байдаг. Оросын эрдэмтэн Е.М. Лавренко 1945 онд дэлхийн бөмбөрцгийн гадаад бүрхэвч дэхьөвөрмөц мандал -фитогеосфер (дэлхий ургамал мандал)-ийн тухай ойлголтыг томъёолж,нарны гэрлийг хүлээн авч органик бодис бүрдүүлж, улмаар бүх амьд биесийн энергихангамжийг нөхцөлдүүлдэг дэлхийн ногоо ургамлын үүргийг экосистемд дэвшүүлэнтодорхойлсон юм. Фитогеосферт биогеоценозоос гадна тропосферийн доод давхраа, ургамлын үндэс,бичил амь биес, амьтдын орших газрын хөрс уг давхаргыг оролцуулж тодорхойлсон байна. Экосистем бол өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие,тэдгээрийн бодисын солилцоо энергийн хувиралд оролцох орчин тойрны амьгүйбүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо юм. Экосистемийн бүтэц бүрэлдэхүүн.Экосистемийн бүтэц нь: Орон зайн тогтоц,үйл ажиллагааны тогтоц гэсэн хоёр талтайбайдаг. Орон зайн тогтоц нь: Бүрэлдэхүүнхэсгүүд, бүтэц байгууламж, харилцаахолбооны нийлэмж гэсэн гурван янзаарилэрхийлэгдэнэ. Биогеоценозын загвар Орон зайн тогтолцооны бүрэлдэхүүнхэсэгт амьд биетийн зүйлийн бүрдэл,популяци, амьдралын хэлбэр ордог. Бүтэцбайгууламж гэдэгт ургамлын бүлгэмдэл,түүний ярус /өндөр намын зэрэглэл/, синуз, бүлэглэл, амьтдын тоо толгой, бүтээмж, нэгжталбайд ноогдох тоо, хэмжээ зэрэг үзүүлэлт багтдаг. Харилцаа холбооны нийлэмжид хоол тэжээлийн холбоо, зүйлүүдийн хоорондынхарилцаа, бүлгэмдлийн доторхи гишүүдийн харилцаа орно. Амьд биетүүдийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо ургамал амьтан, бичил биетнийзүйлийн бүрдлийн нийт тоо, нэгж талбай (м, 100м ) дахь зүйлийн тоо, өсөлт, хөгжлийн оргилүеийн биеийн жингийн хэмжээ (г/м) ангилал зүйн болон экологийн оролцох хуваарьүзүүлдэг. 1
  2. 2. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Экосистемийн бүтэц. Экосистемийн бүтцийг тэжээлийн бүрэлдэхүүн, мөн нөхөн сэргээгдэх чадвар, амьтан организмын хооллох арга, хэв шинжийг үндэслэн хоёр ангилдаг. Биогеоценозод оролцож байгаа ургамлын бүлгэмдэл нь түүний гадаад төрх байдал, эзлэх талбай, дотоод уур амьсгал, хөрсний шинж чанар, амьтад бичил амьд биесийн бүрдэл, байршлыг тодорхойлдог. Усны экосистем. Дэлхийн усан бүрхэвч нь амьдралын байдалд нөлөөлөх олон чухалшинжүүдтэй. Усанд хүчилтөрөгч бага, том амьтад шууд амьсгалахад хүрэлцдэггүй зэрэг ньамьсгалын системийн эволюцийн гол хүчин зүйл болдог. Усны тунгалаг шинж чанараасплактон, нектон организмын өнгө хамаардаг. Усны шинж чанар нь ургамал, амьтдын үржил,тоос хүртээх, гаметуудыг тараах, авгалдайг амьдруулах зэргээр нөлөөлдөг. Усны гүнд нарны гэрэл харинцан адилгүй нэвтэрдэг, гүнээс хамааран даралт янз бүр,хуурай газар хэрхэн байрласан зэргээс хамааарч усанд амьдрагч организмууд зарим нь гүнд,нөгөө хэсэг нь гадаргууд ойр амьдардаг. Ус нь дуу чимээг агаараас илүү хурдан дамжуулдаг, усан орчинд амьтад амьдралын өргөнхязгаарт амьдардаг. Усын тунгалагжилт, гэрэл нэвтрүүлэх чадвар, урсах хурд, давсжилт,ууссан хийн агууламж зэрэг шинж чанарууд ч нөлөөлнө. Усны объектын онцлог нь усны термодинамикийн шинж чанараар тодорхойлогддог. Энэнь усны хувийн дулаан шингээлт агаараас их нуугдмал хайлуулах дулаан ихтэй байдаг. Үүнд: o 1кг мөс хайлуулхад ЗббДж дулаан шаардана. o 1кг ус ууршуулхад 2.24х 10 Дж дулаан шингээнэ. o +4С гэхэд хамгийн их нягт байдаг. Усыг урсгал бол лентик, урсгалгүй бол лептик гэж хоёр ангилна. Усны химийн шинжчанар нь усны амьтдын даралтыг тохируулж, усанд ууссан бодисоор хооллох гол хүчин зүйлболдог. Усны ёроолд амьдардаг амьтдыг бентос, усны ёроолын хад чулуу, мод зэрэг хатууюмны гадаргууд наалдаж бэхлэгдэн амьдардаг биетүүийг перифитон гэнэ. Усанд идэвхгүйхөвж амьдардаг амьтдыг плактон, идэвхтэй сэлж амьдарч буй амьтдыг никтон гэнэ. Усагаарын зааг дээрх бүлгийг нейстон гэнэ. Үүнд шумуул, хэвэл хөлт, зөөлөн биетүүд, нялцгайбиетний авгалдай хамаарна. Зарим тохиолдолд биеийн тодорхой хэсэг нь усанд нөгөө хэсэгнь агаарт амьдардаг. Үүнийг плейстон гэнэ. Үүнд замаг, зарим зүйлийн дээд ургамлууд орно.Ус нь дуу чимээг агаараас илүү хурдан дамжуулдаг, усан орчинд амьтад амьдралын өргөнхязгаарт амьдардаг. Урсгал усан санг гүнээр нь гурван бүсчилэлд хувааж болно. Үүнд: Литораль бүс. ус сангийн эрэг хөвөө орчмын гэрэл бүрэн нэвтэрдэг, энд усны бүхургамал зарим замаг ургадаг. Лимнетик бүс. Литораль бүснээс доош оршдог. Гэрлийн идэвхтэй хэсэг нэвтрэх уснызузааны хязгаарын бүсэд плактон, нейстон зүйлүүд зонхилж амьдарна. Лимнетик бүсийндоод хязгаарыг Компенсиацийн шугам гэнэ. Энэ шугам хүртэлх гэрэл 1% нэвтэрдэг учраасфитоплактон зэрэг фотосинтез явуулдаг организмууд нилээд тархсан байна. 2
  3. 3. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Ёроолын бүс. Цэнгэг усны болон далай тэнгисийн бентос организм амьдардагхамгийн доод ёроолын хэсэг бөгөөд нарны гэрэл нэвтэрдэггүй учраас гүний амьтад өөрөөсөөгэрэл цацруулах буюу хурц тод өнгөтэй болсон байдаг. Усад амьдрагчдыг, бусадэкосистемийн адил тэжээлийн хэлхээгээр нь: o Автотроф /органик биш бодисоор хооллогчид/ продуцент o Фаготроф /бактерээр хооллогчид/ макроконсумент o Сапротроф /сэгээр хооллогчид/ микроконсумент гэж ангилах ба эдгээр нь ихэвчлэн органик бодисыг устгагчид юм. Тогтмол ба урсгал усан сангууд өөрийн бүтцээрээ маш олон янз, тус бүрийн экологийн суурьт тохирсон температурын улирлын хэлбэлзэлтэй байдаг. Тогтмол усан санд, усын хөдөлгөөн буюу урсгалын хурд, хагшаас тунах, өөрийгөө цэвэрлэх процесс, задрал зэргийн онцлогийг буй болгодог нь илүүдэл бодисыг гадагш хаях зэрэгт трубулентность үйлчилдэг. Газрын гадаргуун экосистем. Газрын гадаргуу дээрх экосистемийн нэг адил олонэгнээтэй юм. Газрын гадаргуу өндөршлөөс хамаарч түүний ургамлын бүрхэвч хэрхэнөөрчлөгдөж байгааг энгийн нүдээр харж болно. Эгнээ бүрийн өөрчлөлтөөр энд амьдрагчдынургамал, амьтан хоорондын ялгаа гарч байдаг. Газрын гадаргуу дээрх биогеоценозын хэвтээбүтцийг синуз гэж нэрлэдэг. Газрын гадаргуун биогеоценозод зөвхөн доминант байхаас гаднаорчны температур, чийгшил, гэрэлтүүлэг, хөрсний нөхцлийг өөрчлөх үүрэг гүйцэтгэдэг баүүнийг "эдификатор" гэж нэрлэдэг. Экосистемийн гомеостаз ба сукцесс. Байгалийн экосистемүүдийн ой, усан сан зэрэгнь удаан хугацаагаар хэдэн арваас хэдэн зуун жил тодорхой орон зай ба цаг хугацааны хувьдтогтвортой байдаг. Ийм тогтворыг хадгалахын тулд бүрдүүлэх эх үүсвэрүүд болох бодисынурсгал, эрчим хүч, организмууд ба хүрээлэх орчны хооронд бодисын солилцооны ижилсэх баондооших (ассимиляци-диссимиляц) процесс явагдана. Ямар ч экосистем туйлынхөдөлгөөнгүй тогтвортой байж чаддаггүй. Хамгийн гол ойлголт бол зөв үечлэлтэй байх ньсистемийг тэнцвэрээс гаргадаггүй юм. Экосистемийн хөдөлгөөнт тогтвортой тэнцвэрийн байдлыг гомеостаз гэж нэрлэдэг.Гомеостаз бүрийн бүлэглэлүүдийн шинж чанар ба зүй тогтол нь адил биш байдаг. Хэвийнбиогеоценозод гомеостазыг хүрээлэн буй байнгын мэдээлэл авдаг "нээлттэй" систем хангажбайдаг. Фотосинтезээр амьдардаг ургамал нарны эрчим хүчнээс химийн бодисын масс авах баүүний үр дүнд хуримтлал буюу задрал байнга явагдаж байдаг. Хүний бий болгосонантропоген экологийн системд өөр байдаг. Энд байгалийн зүй тогтол үйлчлэвч жинхэнэбиогеоценозтой адил "нээлттэй" гэж авч үзэж болохгүй. Байгалийн экосистемд хөдөлгөөнтэйтэнцвэрийн байдал байнга байхгүй аажимдаа түүнийгээ алдаж эхэлдэг. Энэ өөрчлөлтүүдюуны өмнө биогеоценозын бүрэлдэхүүнд байгаа амьд популяцид илэрдэг. Энэ нь дэсдарааллын шинж чанартай явагдах ба нэг биоценоз, нөгөөгөөр солигдохыг сукцесс гэнэ. Жишээ нь: Унасан модыг мөөгөнцөр, бактериуд идэж эхлэх ба дараа нь ялзрахадсубдеструктор нэртэй мөөг урган, эцэст нь модлог эдийг хөнөөдөг гумификатор мөөг бийболдог. Үүний зэрэгцээ ксилогфаг гэж нэрлэгддэг шавьжнууд их үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээянз бүрийн бактерууд идэвхтэй оролцдог. Сукцессийг дотор нь: -Зооген /Амьтны үйлчлэлээр/ -Фитоген /Ургамлын үйлчлэлээр/ -Антропоген /Хүний үйлчлэлээр/ -Байгалийн гамшиг /түймэр, салхи, агаарын бохирдол/ 3
  4. 4. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Хүн экосистемд сукцессийн ямар үед байхад үйлчлэхээс хамаарч тухайн экосистемийнцаашдын хөгжил тодорхойлогдоно. Сукцесс бол зөвхөн биотыг өөрчлөөд зогсохгүй, бүхэлбүтэн эргэлтгүй процесс тул абиот хүчин зүйлсийн бүх цогцолборыг өөрчилдөг. Экосистемийн энерги. Байгаль экологийн нэн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг ньэнергийн эх үүсвэр юм. Аливаа зүйлс энергийн үйлчиллээр үүсч бий болж байдаг. Энергийншинж төлөв нь дараах хуулиудаар тодорхойлогдоно. Үүнд: 1.Энерги хадгалагдах хууль /Термодинамикийн хууль/ 2.Энерги хувиргах /Энтропын хууль/ Энерги хувиргах буюу энтропын хууль нь байгаль дээр маш эрчимтэй үйлчилдэг юм. Энэхууль ёсоор төвлөрсөн энерги цааш нь тархах замаар энергийн хувиргах процесс явагдаж,эмх цэгцтэй оршино. Энергийг авч үзэхдээ энергийн орчныг заавал хамтад нь авч үзэхшаардлагатай болдог. Агаар мандал дахь цацраг чухам ийм мягаар хуваарилагддагийгойлгохын тулд нарнаас тусах цацрагийн солонго /спектр/-ын задралын бүрдлийг авч үзэххэрэгтэй. o Эрчим хүчний 41% орчим нь нүдэнд үзэгдэх хэсэгт /380-710 нм/ o 50% нь хэт улаан туяа /710-300НМ/ o 9% нь хэт ягаан туяа /180-300НМ/ Экосистемийн энерги ба түүний шилжилт Дэлхий дээрх амьдрал нарны энергийначаар оршин тогтнодог. Гэрлийн энерги нүүрсхүчлийн хий, ус нэгдсэнээр фотосинтезийг,фотосинтез нь өвсөн тэжээлтэн амьтдын иддэг ургамлыг бий болгодог. Өвсөн тэжээлтнээрмахчин амьтад хооллодог. Үүнээс үзэхэд нарны энерги ургамал болон бүх амьд ертөнцийгхооллож тэдгээрийн бие махбодод дамжин тархдаг. Энерги нэг бие махбодоос нөгөөдтэжээлийн хэлхээгээр дамжин шилждэг. Тэжээлийн түвшин гэдэг нь тэжээлийн хэлхээн дэхүе бүрийн байр суурь. Тэжээлийн анхдагч түвшин продуцентууд, хоёрдох түвшин бол өвсөнтэжээлтэн, махчин амьтдаар хооллодог /жижиг махчдаар хооллодог хүчирхэг махчид, эсвэлшимэгчид/, тав дахь нь мах ургамлын аль альнаар хооллодог холимог идэштэн хүн баавгайбайж болно. Хэрэглэгчдийн идсэн хоол бүрэн шингэдэггүй. Өвсөн идэштэнд хоол тэжээлийн12-20%, махчин идэштэнд 75% ба түүнээс дээш хувь нь шингэдэг. Энергийн зарцуулалт юуны түрүүнд бодисын солилцооны процессыг дэмжихэдчиглэгдэж, бага хэмжээний энерги өсөлтөнд зарцуулагдана. Бодисын солилцооны эцсийнбүтээгдэхүүн ялгадас хэлбэрээр гадагшилна. Энергийн ихэнх хэсэг нь бие махбодод химийнурвалын үед дулаан хэлбэрээр оршиж, бодисын солилцоонд хэрэглэгдэх бүх энерги ба дулаансарниж, энергийн 90 орчим хувь нь тэжээлийн нэг түвшнээс нөгөөд шилждэг. Амьдралоршиж байхын тулд алдагдсан ба сарнисан энерги байнга шинэчлэгддэг. Организмын амьд бус хэсгээс бүрэлдсэн материалыг детрит гэнэ. Детритэд агуулагдахэнергийг ашигладаг сапрофитууд /үхсэн амьтдын болон амьтдын ялгадас дахь органикбодисоор хооллодог организмууд/ байдаг. Иймд тэжээлийн хэлхээг фотосинтезлэгч биемахбодыг идэхээс эхэлдэг бэлчээршйн хэлхээ ба хагд ургамал хүүр сэгийн үлдэгдлээр,амьтдын ялгадаснаас эхэлдэг задралын детритийн хэлхээ гэсэн хоёр төрөл болгож ангилна. 4

×