Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                      ЛЕКЦ 7       Хичээлийн сэдэв: НИЙГМИЙН Э...
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                        ЛЕКЦ 7унах зэрэг зарим нутагт үерийн а...
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                         ЛЕКЦ 7сөрөг үр дагаврыг бий болгосон....
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                       ЛЕКЦ 7       Агаарын бохирдол. Жилдээ 5...
Upcoming SlideShare
Loading in …5
×

экологийн тулгамдсан асуудал

38,589 views

Published on

экологийн тулгамдсан асуудал

  1. 1. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7 Хичээлийн сэдэв: НИЙГМИЙН ЭКОЛОГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД • Хүрээлэн буй орчинд байгаль орчны үзүүлэх нөлөө ♦Хүний үйл ажиллагааны нөлөөлөл ба хүрээлэн буй орчин Байгаль орчин түүний баялагт хандах хүний хандлага хэрэглээ он жилүүдийн туршидөөрчлөгдсөөр иржээ. Хүн төрөлхтөн өсөн хөгжиж тэд өөрсдийн амьдралыг үргэлжлүүлэх гэжтэмцэх явцдаа байгалийг улам ихээр өөрчлөн хувиргах болсон байна. Хүмүүсийн байгальдүзүүлсэн эдгээр нөлөөлөл нь ихэвчлэн амьд биетүүд, организмын төрөл зүйлийг тоо толгойнхувьд багасгаж байна. Хүмүүсийн нэг хэсэг нь ийм байхад бас нөгөө хэсэг нь байгалиахамгаалах талаар санал тавьдаг, олон төрлийн ажил хийдэг бөгөөд тухайлбал: зарим газрыгщрхалж байгаль орчныг хамгаалах байгууллага байгуулах, байгалийн онгон төрхийг хэвээрнь хадгалах, тухайлсан ан амьтан, ургамлын зүйлсийг хамгаалан үлдээх талаар арга хэмжээшах, тусгай хууль боловсруулан батлах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл: Уур амьсгал өөрчлөгдсөнөөс хөрсний чийг,дулааны хангамж хувьсаж, улмаар ургамлын бүрхэвч, өвсөн тэжээлт амьтны амьдрах орчиндөөрчлөлт гарч байдаг. Жишээ нь: Сүүлийн 50 жилд монголын нийт нутгийн жилийн дундажтемператур ойролцоогоор 0.7 хэмээр ихэссэнээс зарим өндөр уулын мөнх цас, мөсөн гол,мөнх цэвдэг хайлах хандлагатай байна. Дулааралт жилийн зөвхөн хүйтний улиралд илүү тодилэрч байна. Тухайлбал 1940-1990 оны хооронд 12-2 сард 3 хэм орчим дулаарчээ. Харин хаварнамрын цагт дулааралт илрэхгүй байгаа. Сүүлийн 50 жилд 6-8 сард агаарын температур 1.5хэмээр сэрүүслээ. Ийн сэрүүн болж буй нь тарьмал ургамлын ургацад ихээхэн сөрөг үр дагаваручруулж байна. Ялангуяа хүн ам суурьшсан, мал сүрэг ихтэй газарт ган үргэлжлэн тохиолдоходургамал нөхөн сэргэх чадвараа алдаж, ургамлын бүрхэвч сийрэгжиж экологийн чхолбогдлоороо төдийлөн сайнгүй, мал идэх дургүй хог ургамлууд элбэгших, байгалийнургамал хомсдох нөхцөлийг бүрдүүлнэ. Монгол орон салхи ихтэй бөгөөд цөл хээрийн бүсэд 5-аас дээш метр секунд хүчтэй салхитай өдрийн тоо 30-40 байдаг. Нийгэм эдийн засаг, хүн ам, байгаль орчинд цасан ба шороон шуурга ихээхэн хохиролучруулна. Энэхүү шуурганы улмаас цагаан зээр, хулан зэрэг амьтад хөрш орны хилийг давжолноороо хорогдох тохиолдол байдаг. Хүчтэй шороон шуурга ихтэй цөл, цөлөрхөг хээрийнбүсийн сэвсгэр, үржил шим багатай хөрс элэгдэл, эвдрэлд орж элсжих, ургамал сийрэгжиж,устаж үгүй болох, булаг шанд элсэнд дарагдах, хөрсний чийгийг алдагдуулах, ургамлын биеэрхтэнийг гэмтээн, үндсийг ил гаргах, үр жимс хийсч алга болох, амьтан үр төлөөсөө салахзэрэг экологийн тал бүрийн хохирол учирч байна. Монголын байгаль орчныг доройтуулж, байгалийн нөөц, түүний дотроос биологийннөөцийг хомсдуулж байгаа хүчин зүйлүүдэд: Цөлжилт: Монгол орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд цөлжилт ямар нэгхэмжээгээр илэрч байгаа нь биологийн төрөл зүйлд аюул учруулж байна. Цөлжилтөөсамьтны амьдрах тохиромжтой орчин доройтон багасч, амьтны хэвийн өсч үржих нөхцөлийгхязгаарлаж байна. Ялангуяа цөл цөлөрхөг, хээрийн бүсийн ховордсон амьтан ургамлын нөөцбагасч, тархацийн хүрээ улам бүр хумигдах болсон. Цөлжих үйл явц эрчимжсэнээс дэлхийдховордсон амьтдын идээшил нутаг болох цөлийн баянбүрдүүдийн ургамлын бүрхэвч ядуурчусан хангамж буурч байна. Хур тундасны хуваарилалт өөрчлөгдөн аадар бороо орох, их цас 1
  2. 2. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7унах зэрэг зарим нутагт үерийн аюул нэмэгдэж газрын хөрсийг элэгдэлд оруулж, хөрснийүржил шим бүхий өнгөн хэсгийг угааж ургамлын ургах орчныг доройтуулж байна. Ойн хөнөөлт шавьж: Монголын үнэт баялаг, ой элдэв өвчин, мөөг, мөөгөнцөр,хөнөөлт шавьжийн нөлөөлөлд их өртөж үлэмж хэмжээний ой мод хатаж устах, байгалийнжамаар сэргэх ургах чадвараа алдах болсон. Монгол орны ойд 600 гаруй зүйлийн шавьжбүртгэгдсэний дотор цох, ялаа, эрвээхэй, сарьсан далавчтаны багийн 14 овгийн, 35 төрлийн 40гаруй зүйлийн хөнөөлт шавьж байдгийг илэрүүлсэн. Тэдгээрээс сибирийн хүр, якобсонытөөлүүрч, өрөөсгөл хүр, бийрэн сүүлт, бургас хүр зэрэг гоц хөнөөлт шавьж Хангай, Хэнтий,Хөвсгөлийн уулархаг нутгийн 400 мянган га талбайд тархаж жил бүр дунджаар 40-50 мянганга талбай өртөөд байна. Бэлчээрийн хөнөөлт мэргэчид Үүнд: Үлийн цагаан оготно, царцаа орно. Байгаль цагуурын тааламжтай нөхцөл бүрдсэн жилүүдэд оготно маш түргэн үржиж, их хэмжээнийталбайд тархан, ургамлыг хөнөөдөг. Тухайлбал: Тал хээрийн бүсийн 40 гаруй сая га талбайдүлийн цагаан оготно тархаж үүнээс 2.9 га талбайд удаа дараа хэт олширч, бэлчээрийг сүйтгэжбайна. 1997 оны байдлаар энэхүү оготно 8 сая талбайд голомт үүсгэснээр ургамлын ургац 90хүртэл хувиар буурч газар нутаг нүцгэрэн, хөрсний элэгдэл, эвдрэлийг ихэсгэж байна. Хүний үйл ажиллагааны нөлөөлөл Тариалангийн талбайн хэмжээ нэмэгдэж, хотсуурин шинээр байгуулагдан уул уурхайн олзворлолт ихэссэнээс биологийн төрөл зүйлийнамьдрах орчин хумигдаж байгаа нь биологийн нөөцийг хомсдуулахад сөрөг нөлөө учруулжбайна. Эдийн засгийн бодлого. Монгол оронд 1990 оны эхэн үе хүртэл байгалийн баялагийгэрчимтэй ашиглаж эдийн засгийн хөгжлөө хурдасгах үйл ажиллагаа явуулж, байгаль хамгаалах,орхигдуулснаас зарим газрын байгаль орчин доройтох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ үедүйлчилж байсан хууль эрх зүйн актууд нь байгалийн цөөн төрлийн баялагийн нөөцийгашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байсны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах,байгалийн баялагийг зохистой ашиглах, доройтсон орчныг нөхөн сэргээх, урт хугацаанытөрийн цэгцтэй бодлого байгаагүй юм. Хүн амын өсөлт. Одоогийн байдлаар Монгол улсад 25 хот 340 орчим сум, аж ахуйн төв,40 гаруй хот маягийн сууринд нийт хүн амын 80 орчим хувь хүн амьдарч байна. Сүүлийн 40орчим жилийн хугацаанд хотын хүн ам 2.5 дахин өсчээ. Ингэж хотжилт, хүн амын төвлөрөлихсэх болсноос шалтгаалан байгалийн жамаар нөхөн сэргэх чадавх нэн хязгаарлагдмал байгальорчин бохирдон доройтож хот суурин газрын эргэн тойрны хөрс элэгдэн эвдэрч, усны нөөцховордон, зарим амьтан нүүн дайжиж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, ургацынхэмжээ эрс буурч, улмаар устах аюул нүүрлэжбайна. Үйлдвэржилт. Хүн ам өсч, тэдний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр нийгмийн хөгжлийншаардлагын дагуу Монгол улсад уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, хөнгөн хүнснийсалбарууд үүсч хөгжсөнөөр хот суурингийн тоо нэмэгдэн, хүн амын төвлөрөл бий болсон.Энэ нь хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулах, зарим газрын ус, ургамал, амьтан, ойн нөөцийгхомсдуулах, хөрс, ус, агаарын бохирдлыг ихэсгэхэд нөлөөлсөн. 1960-аад оноос эрчим хүчнийхэрэглээ эрс нэмэгдэж дулааны цахилгаан станцууд баригдан нүүрс ил аргаар олзворлохажиллагаа эрчимжих болсноор хөрсний эвдрэл ихсэх, орчин бохирдох, олон зүйлийн ургамал,амьтан оршин байх, үржин төлжих газар нутаг хумигдсан. Мод бэлтгэлийн олон арван аж ахуйнууд модыг байгаль орчинд халтай, хавтгайрууланогтлох аргаар бэлтгэж байсан нь ойн нөөцийг хомсдуулаад зогсоогүй, гол горхины, уснытүвшин буурах, хөрс эвдрэх, зарим газрын ойн экосистемийн тэнцлийг алдагдуулах зэрэг 2
  3. 3. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7сөрөг үр дагаврыг бий болгосон. Уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөллөөс усны нөөцийнхомсдол, орчны доройтол ихэссэн. Ашигт малтмалыг голдуу ил аргаар олзворлох, уулуурхайн үйлдвэрлэлийн хаягдлыг ил задгай хаях, эвдэрсэн газрыг эргүүлж, сэргээнхөрсжүүлэх ажил орхигдсон зэрэг зохисгүй үйл ажиллагаа амьдрах орчны хомсдолыг ихээхэннэмэгдүүлж байна. Үйлдвэрлэл явуулсан орчны доройтлыг хязгаарлан зогсоох, ажил барагхийгдэхгүй байгаагаас биологийн төрөл зүйлийн хэвийн өсөлт хөгжилтөд саад учруулахболсон. Зам тээвэр. Ачаа тээвэрлэлт, хүн амын зорчих хөдөлгөөний өсөлтийг хангахуйц, замхарилцааны сүлжээг хөгжүүлэх бодлого орхигдсоны уршгаар 1 сая орчим га талбай бүхийолон салаа, дур дураараа гаргасан зам хөрсийг шархлуулж, ургамлыг ихээр гэмтээж байна. Газар тариалан. Сүүлийн 30 гаруй жилд газар тариаланд ашиглаж ирсэн 1.3сая гаталбайн 564.5 мянга нь эргэлтээс хасагдан атаржсанаас хөрс эвдрэлд орж, биологийн төрөлзүйлийн амьдрах орчин доройтсон юм. Газар тариалангийн техник, технологи хоцрогдохболсноор тариалал, ургамал, өвчин, хөнөөлт шавьж, хог ургамалд нэрвэгдэж, эдийн засагтихээхэн хохирол учруулж байна. Тариалангийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор усалгаабордоог шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хэрэглэж ирсэн нь хөрсийг ямар нэг хэмжээгээрашиг шимгүй, өгөөжгүй байдалд хүргэсэн. Нөгөө талаар хөрсний үржил шимийг тэтгэх, хөрсхамгаалах талаар хийсэн зүйл тун бага. Одоогоор ашиглагдаж байгаа тариалангийн талбайнхөрсний үржил шим 20 орчим хувиар буурчээ. Түүнчлэн тариалангийн хог ургамалтайтэмцэхдээ байгаль орчныг ихээхэн бохирдуулж байна. Бэлчээр. Одоогийн байдлаар Монгол улсад 30 орчим сая мал 128 сая га талбайдбэлчээрлэж байгаа. Сүүлийн жилүүдэд хот, суурин газар, түүний эргэн тойрон нутаг, уст цэгийнойролцоо олон тооны мал сүргийг удаан хугацаагаар сэлгээгүй бэлчээрлүүлснээс ургамлынбүрхэвч ихээхэн талхлагдлаа. Түүчлэн бүс нутгийн хөгжил болон төрөөс бэлчээрийн мал ажахуйн талаар баримтлах бодлого үгүйлэгдэж, бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах нөхөнсэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах, эрх зүй, эдийн засгийн үндэс бүрэлдэнтөлөвшөөгүйгээс бэлчээр ихээхэн сүйтгэгдэж байна. Бэлчээрийн талхлагдлаас хөрс элэгдэл,эвдрэлд орох түүний ус чийгийн хангамж багасах, үржил шим буурах, эрдэс тэжээлээрдутагдах, ургамлын бүрхэвч доройтох, мод сөөг хатаж хээржих, цөлжих үйл явц эрчимжих зэрэгсөрөг ур дагавар гарч, биологийн баялагийн нөөц хомсдох, угтвар нөхцөлийг бүрдүүлж байна. Ой хээрийн түймэр. 1971-1997 оны хооронд 2700 орчим том жижиг хэмжээнийтүймэр гарч давхардсан тоогоор 14 орчим сая га талбайг хамарч биологийн төрөл зүйлд хохиролучруулжээ. 1996 онд Монгол орны 16 аймгийн 120-оод сумын нугаг дэвсгэрт 417 удаа ой хээрийнтүймэр гарч 10.5 сая шахам га талбай өртөж, экологид 32.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсанюм. Түймэр гарсан шалтгааны 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас болсонбайдаг. Жилд гарч байгаа ойн түймрийн ихэнх нь хавар намрын хуурайшилтай 4-5, 9-10дугаар сард гардаг бөгөөд түймрийн аюултай хугацаа жилдээ 75 орчим байдаг. Сүүлийн 30жилд ойн сангийн 40-50 хувьд ихээхэн өөрчлөлт гарсан. Түймэрт шатсан 600 мянган гаталбайн экосистемийн тэнцэл алдагдаж байгаа. Орчны бохирдол. Байгаль орчныг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдэд дулааны цахилгаанстанц, уурын зуух, гэр хорооллын утаа тортог, тээврийн хэрэгслээр ялгарч буй хорт нэгдлүүд,хог хаягдал, химийн хорт бодис, цэвэрлэгээ хийгдээгүй бохир ус орно. Эдгээр бохирдлын эхүүсвэрээс гарсан хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, химийн хортой нэгдлүүдбайгаль орчныг ихээхэн бохирдуулж, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүн амынөвчлөлтийг ихэсгэнэ. 3
  4. 4. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7 Агаарын бохирдол. Жилдээ 5сая тонн нүүрс шатаадаг дулааны цахилгаан станц, агаартхорт утаа гаргаж хөрсийг хүнд металлаар бохирдуулж 500 гаруй маркын 27 орчим мянганавтомашин жилдээ 200 шахам тонн нүүрс 160 мянган метр куб мод түлдэг, 60 орчим мянгангэр, орон сууц, түүнчлэн эвдрэл элэгдэлд орсон газраас боссон шороо тоос, цахилгаан станцын65 талбай бүхий үнсний сав, жилдээ 400 тонн нүүрс хэрэглэдэг 200 гаруй уурын зуухУлаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хүн амын өвчлөлийг ихэсгэн байгальорчныг доройтуулж байна. Иймд нар салхи, усны шавхагдашгүй нөөцийг ашиглаж, эрчимхүчний салбарт, экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, дэвшилтэт технологинэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Бохирдуулагч эх үүсвэрүүд шүүх төхөөрөмжгүй,түлшний чанар муу, зуухны хийц боловсронгуй бус, химийн бодисын ашиглалт, хадгалалт,булшлалт хангалтгүй, хог хаягдлыг ил задгай хаях зэрэг шалтгаанаас байгаль орчин ихээхэнбохирдож байна. Усны бохирдол Химийн хорт бодис, хог хаягдал, цэвэрлэгээ хийгдээгүй уснаас голмөрний ус бохирдож байна. Агаар ус хөрсний бохирдол мэдэгдэхүйц ихсэж байгааг химийнбодисын хэрэглээ нэмэгдсэнтэй холбон үзэж болно. Улсын хэмжээгээр жилд 10 сая куб метрхог хаягдал гарч төв суурин газрын 11200га талбай ихээхэн бохирдлоо. Улаанбаатар хотоджилд гэр хорооллоос 153253 куб метр, орон сууцнаас 279524 куб метр, байгууллага болонгудамжны цэвэрлэгээнээс 140000 куб метр хог хаягдал гарч байна. Хог хаягдлыг төв суурингазрын гуу жалга, ус хуримтлагдах цэгт хаягсанаас ус хөрс, ихээхэн бохирдох боллоо. Хөрсний бохирдол. Химийн бодис хог хаягдлаас хөрс багагүй бохирдох боллоо.Улаанбаатар, Багануур, Эрдэнэт хотын хөрсөнд бүх төрлийн хүнд металлын агууламжхарьцангуй их, Мөрөн хотын орчмын хөрсөнд фосфорын хэмжээ бусад бохирдол ихтэйхотуудтай харьцуулахад 4-20 дахин их байна. 4

×