Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Sharavdorj

53 views

Published on

“Харилцаа холбооны хөгжил-2017” Бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдав

Published in: News & Politics
  • Be the first to comment

  • Be the first to like this

Sharavdorj

  1. 1. “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2017” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА Илтгэгч: С.Шаравдорж /ОНХМХолбооны тэргүүн/ Сайн байцгаана уу. "Харилцаа холбооны хөгжил-2017" сэдэвт бүсийн семинарт оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос орон нутгийн харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, өргөн нэвтрүүлгийн салбарын үйчилгээ эрхлэгчдэд зориулан жил бүр зохион байгуулдаг ээлжит бүсийн зөвлөгөөн энэ удаад Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаад Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбооны зүгээс сайшаалтайгаар хүлээн авч байгааг дурдах нь зүйтэй юмаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо нь Монгол улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа студи, редакциуд, түүнд ажиллаж байгаа сэтгүүлчид, мэргэжлийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон "Иргэний мэдэх эрх"-ийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд Орон нутгийн телевизүүдийн холбоог үүсгэн байгуулаад 3 дахь жилдээ ажиллаж байна. Орон нутгийн телевизүүдийн холбоо нь аймаг, сумдад өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах, телевизийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн холбоо юм. Хэдийгээр орон нутгийн телевизүүд нь нийслэл хотоос алслагдмал, харьцангуй цөөн хүн амтай аймгийн болон смын төвүүдэд, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн дутагдмал байдалд үйл ажиллагаа явуулдаг ч өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн чиглэлээр орон нутгийнхаа мэдээ мэдээллийг үзэгчдэд тогтмол хүргэн ажиллаж, орон нутгийн төр захиргааны байгууллага, бизнеэс эрхлэгчидтэй байнгын хамтын ажиллагаатай байж, зөвхөн мэдээ мэдээллийн хөтөлбөр гэлтгүй танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн дэлгэцийн бүтээл үйлдвэрлэж үзэгчдийнхээ сайшаалыг хүлээж байдгийг дурдахад таатай байна. 21-р зуун гарсанаар техник технологийн эрин үе эхэлж, шинэ технологиуд өдрөөс өдөрт шилжин хувьсаж байгаатай холбоотойгоор харилцаа холбооны салбарт хөгжлийн шинэ эрин эхэлсэн билээ. Бид 20-р зууны сүүлч гэхэд утасгүй харилцаа холбооны сүлжээ болох гар утсыг л дөнгөж хэрэглэж эхэлж байсан бол энэ 20 жилийн хугацаанд технологийн хөгжил өндөр хурдтайгаар хөгжиж ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй сүлжээний шинэ эрин эхэлж, хил хязгаарыг даваад байна. Үүнийг дагаад харилцаа холбооны салбарт ч технологийн хувьсал цаг мөчтэй уралдан явагдаж байна. Монгол орны хувьд ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд шинэчлэлийг цаг алдалгүй хийж байгаа юм. Энэ хувьсал өргөн нэвтрүүлгийн салбарт ч мөн адил хурдтайгаар явагдаж байна.
  2. 2. Технологийн давуу талыг ашигласан ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй интернэтийн сүлжээ, олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэд хүссэн мэдээллээ хаанаас ч цаг алдалгүй авч чаддаг болсон нь нэг талаасаа үзэгч, сонсогч, уншигчдийн хэрэглээ, тоог нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн салбарын хувьд хил хязгаарыг давсан чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, сэтгүүлзүйн салбарын хувьд хараа хяналт алдагдаж байгаа нь нууц биш юм. Ийм шилжилт хөдөлгөөний үед Бид хөгжлийн хаана нь явж байна вэ, Бидний хөгжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ, Бид цаашаа хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз сувгуудын тал орчим хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн тал нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж үзэгчдэд хөтөлбөрөө тогтмол хүргэдэг. Тооны хувьд адил боловч хамрах хүрээ, үзэгчдийн тоогоор харьцуулалт хийж үзвэл харьцангуй үзүүлэлт гарах нь дамжиггүй. Энэ олон телевиз, сувгууд бүгд хувийн хэвшлийн байгууллагууд тул өөрийн үйл ажиллагаанаас ашиг орлогоо олж төсвөө бүрдүүдэг болохоор зах зээл хамгаас чухал байдаг. Тэгвэл бид телевиз хэмээх энэ их айлын хаана нь явна вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд тулгарна. Бид өөрсдийнхөө хаана явааг мэдэхийн тулд манай улсын телевизүүд өнөөдөр хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно. № Телевиз, суваг Хамрах хүрээ Тоо Үзэгчдийн тоо Сувагчлал 1. Улаанбаатар хотод байрладаг өргөн нэвтрүүлгийн телевиз Монгол орон даяар 16+1 Лха Газрын тоон систем, ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC, орон нутгийн КаТВ-үүд 2. Төрөлжсөн кабелийн суваг Монгол орон даяар ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC, орон нутгийн КаТВ-үүд 3. Төрөлжсөн кабелийн суваг Улаанбаатар хот ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC, орон нутгийн КаТВ-үүд 4. Аймгийн төвийн өргөн нэвтрүүлгийн телевиз Аймгийн төв 74 Газрын тоон систем, ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, орон нутгийн КаТВ-үүд 5. Аймгийн төвийн кабелийн төрөлсөн суваг Аймгийн төв 10 Газрын тоон систем, ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, орон нутгийн КаТВ-үүд 6. Сумын төвийн өргөн нэвтрүүлгийн телевиз Сумын төв Орон нутгийн КаТВ-үүд Дээрхи хүснэгтээс харахад бид тооны хувьд олон мөртлөө чанарын хувьд хамгийн муу үзүүлэлттэй харагда байна. Энэ нь юуг хэлэх вэ гэхээр бид энэ бүтцээрээ яваад байвал цаашаа хөгжих магадлал тун муу байгааг харуулж байгаа хэрэг юм.
  3. 3. Дараагийн асуулт нь бидний хөгжлийн чиг хандлага хаашаа явж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Монгол улсад өнөөдрийн байдлаар 150 гаруй телевиз суваг байгаа нь өөрөө харьцангуй цөөн хүн амтай, хумигдмал зах зээлтэй оны хувьд цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэх, өргөжих, телевизийн тоог нэмэх боломж байхгүйг харуулж байна. Харин ч тоо нь хэт олон болсоноороо телевизүүдийн үнэлгээ буурч, тэр хэрээрээ ашиг орлого гэхээсээ алдагдалтай ажиллаж, бүтээл үйлдвэрлэлийн чанар муудсанаараа үзэгчдийн хандалт буурах болсон. Ийм үед зөв маркетинг хийж чадсан телевизүүд уран бүтээлийн нэгдлийн бүтцэд орж бидний мэддэгээр медиа группын тогтолцоонд шилжсэн бөгөөд контент үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, бүтээл үйлдвэрлэлийн зах зээлээ гадагш экспортод гаргах боломжуудыг хайж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг бид Боловсрол суваг ТВ, Монгол ТВ зэргээс бэлхнээ харж байгаа билээ. Тэгвэл манай орон нутгийн телевизүүд өнөөдрийн байдлаар ямар түвшинд явж байгааг авч үзвэл үнэхээр сэтгэл эмзэглэмээр дүр зураг гарч ирдэг. ДДЭШ ТВ сансрын олон сувгийн үйлчилгээ эрхлэгч нь энэ жилээс орон нутгийн ТВ-үүдийг сувагчлалдаа оруулж эхэлсэн ба Юнивишн ай Пи ТВ үйлчилгээгээ аймгууд руу оруулж байгаа нь орон нутгийн ТВ-үүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх нэг боломж болж байгаа ч тэр хэмжээгээрээ зах зээлээ нэмэгдүүлэх боломжоор бүрэн гүйцэд хангагдахгүй юм. Тэгэхээр бид ч бас Монголын ТВ-үүдийн хөгжлийн чиг хандлагыг дагаж нэгдэж, зөвхөн мэдээ мэдэээлэл бэлтгэж, зар сурталчилгааг харах биш бүтээл үйлдвэрлэлээ хөгжүүлж үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай болж байна. Тэгвэл бид цаашаа хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Бид орон нутгийн ТВ-үүдийн хөгжлийн цаашдын чиг хандлага ямар байхыг тодорхойлсоноор бидэнд тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэрхэн зөв төлөвлөх гээд олон асуудлыг шинээр шийдэх хэрэгтэй болно. Бидэнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар товч авч үзье. Өмнөх жилүүдэд би дараах асуудлуудыг бидэнд тулгарч буй бэрхшээлүүд байна гэж үзэж байсан. Үүнд:  Хамрах хүрээг нэмэгдүүлэх /сумдад хүргэх/  Техник, технологийн шинэчлэл хийх  Хүний нөөц, боловсон хүчний асуудал /инженер техникийн ажилтан/  ОСДҮЭ-ийн холболтын асуудал /сувагчлал, төлбөр мөнгө, аналог, тоон сигнал гэх мэт/  Зах зээлийн борлуулалт зэрэг асуудлууд бидэнд тулгарч буй гол бэрхшээлүүд байна гэж үзэж байсан Тэгвэл одоо бид хөгжлийн чиг хандлагадаа тулгуурлан дээрх асуудлуудыг хэрхэн шийдэх талаар дахин авч үзэх хэрэгтэй болно. Хамгийн сүүлийн хэсэг болох зах зээлээс бусад асуудалд төрийн зохицуулалт, дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байгааг бэлхнээ харж байна. Бидэнд тулгарч байгаа нийтлэг асуудлуудын дийлэнхи нь зохицуулалтын асуудал байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг бүхэлд нь багцалж үзвэл дараах хэдэн асуудлууд дээр яаралтай зохицуулалт хийх шаардлагатай байна гэж үзэж байна. Үүнд:  Орон нутгийн ТВ-үүдийн ОСДҮЭ-ийн сувагчлалд ороход тулгарч байгаа зохицуулалтын асуудлуудыг цэгцлэх. / харилцан төлбөр төлөхгүй байх нөхцлийг хангах, олон сувгийн
  4. 4. эхний багцад орон нутгийн ТВ-үүдийг оруулах, дуу дүрсний дамжуулалтын чанарыг хангах, зарим аймгуудад одоо болтол аналог ситемээр хүлээн авч байгааг зогсоох г.м./  Орон нутгийн ТВ-үүдийн зохицуулалтын нөхцөл шаардлагын зарим нэг хэсэгт өөрчлөлт оруулах / студийн талбайн хэмжээг багасгаж 40м2 болгох, урсдаг зарыг явуулдаг болгох/  ДДЭШ ТВ-ийн сувагчлалд орон нутгийн ТВ-үүдийг оруулж байгаа асуудалд тодорхой шалгуур тогтоох, хяналт тавих, бодлогын зохицуулалт хийх, үүнтэй холбогдуулан Юнивишнд орох асуудалд бас тодорхой шалгуур тавих,  ХХЗХорооны зүгээс орон нутгийн ТВ-үүдийн дуу дүрсний гаралтын дохионы сигналын хэмжилт, техник тоног төхөөрөмжийн стандартууд зэрэг сэдвээр инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах  Бүх нийтийн үүргийн сангийн зарцуулалтаас орон нутгийн ТВ-үүдэд зориулалтын дагуу хуваарилах зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа орон нутгийн ТВ-үүд хөгжлийнхөө шинэ гарцыг нэгдмэл байдлаар хэлэлцэж шийдэх шаардлага тулгарч ирнэ. Энэ асуудлыг орон нутгийн ТВ- үүдийн холбооны хүрээнд санал асуулга явуулах, судалгаа шинжилгээ хийх зэргээр төлөвлөж та бүхэнд зөвлөмж хүргүүлэх болно. Орон нутгийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага ямар байх талаар товч дүгнэж хэлэхэд бид өнөөгийн медиа салбарын хөгжлийн чиг хандлагын дагуу нэгдмэл байдалд хүрэх, дээрээс нь бүтээл үйлдвэрлэлээ хөгжүүлж, зах зээлээ гадагш хандуулж чадвал цаашдаа бидэнд хөгжих боломж бололцоо дүүрэн байгаа гэж үзэж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

×