Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Crc бүсийн шалгалтын тайлан

52 views

Published on

“Харилцаа холбооны хөгжил-2017” Бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдав

Published in: News & Politics
  • Be the first to comment

  • Be the first to like this

Crc бүсийн шалгалтын тайлан

  1. 1. 2017 он ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2017 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН-2017” (Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ)
  2. 2. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved  Үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж:  Монгол улсын холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журам, нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийх  Зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох  Шударга өрсөлдөөнийг бий болгох  Зөвлөмж зөвлөгөө өгөх, үүсч байгаа хүндрэл бэрхшээл, асуудлыг сонсох, судлах 1. Хяналт, шалгалтын зорилго 2
  3. 3. 3/13 Хууль эрх зүй, зохицуулалт - 88-108 МГц –ийн зурваст /Радио - 470-690 МГц- / тоон телевиз ба ОСДҮЭ -ийн давтамж –IV, V цараа - Хажуугийн болон гармоник цацаргалт үүсгэж буй эсэхийг тодорхойлох - Хууль бус радио долгионы ашиглалтын зөрчил, харилцан нөлөөллөөс сэргийлэх Контентийн зохицуулалтын хэрэгжилт - Хууль тогтоомжийн хэрэгжилт, бичиг баримтын бүрдэлт - Тусгай зөвшөөрлийн төлбөр - Тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт - Техник стандартын хэрэгжилт- хэмжилт шалгалт хийх - Ашиглалт, үйчилгээнд тавигдах шаардлага хангуулах - Хөтөлбөрт тавих шаардлага хангасан байдал - Сувгийн тоо, сонголт - Стандарт- насны ангилалт гм Радио, давтамж ашиглалт Техник стандарт, ашиглалт үйлчилгээ 2017.09.13 2017.10.03 Тусгай зөвшөөрөл, бичиг баримт © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 2. Хяналт шалгалтын чиглэл 5
  4. 4. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved Нийт 77 Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан Үйл ажиллагаа явуулаагүй3 16 Дархан-Уул • ОСДҮЭ-6 • ТВ-4 • Суваг-3 • Радио-8 Орхон • ОСДҮЭ-6 • ТВ-11 • Радио-8 • Интернет-1 Булган • ОСДҮЭ-1 • Радио-2 • Интернет-1 Хөвсгөл • ОСДҮЭ-4 • ТВ-3 • Суваг-1 • Радио-4 • Интернет-1 Сэлэнгэ • ОСДҮЭ-4 • ТВ-6 • Радио-6 • Интернет-2 3. Шалгалтанд хамрагдсан үйлчилгээ эрхлэгчдийн тоо МХС ТӨК, Монгол шуудан ХК, МЦХ ХК зэрэг үйлчилгээ эрхлэгчдийн салбарууд хамрагдсан. 4
  5. 5. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ: Хөтөлбөр -Тогтсон хөтөлбөртэй байх -Хөтөлбөрийг урьдчилан мэдээлэх, мөрдөх Хөтөлбөрийн бүтэц -Эфирийн цаг, эфир дүүргэлт -Сүлжээний бүтцийн хувьд нийтлэг Монгол бүтээл % 7 хоногийн нийт эфирийн цагийн 50%-с багагүй байх Өөрийн бүтээл % 7 хоногийн эфирийн нийт цагийн 30%-с багагүй байх Үйл ажиллагаа тогтворжсон ТВ-үүдийн хувьд тогтсон хөтөлбөртэй ч цагийн хуваарийн мөрдөлт хангалтгүй - Дунджаар 17 цагийн эфир, эфирийн цаг хэт урт - Чанаргүй контентын дүүргэлт /хөтөлбөрийн ихэнх цагийг УСК, ОАК, ХК, 20-30 хувь зарын цаг, арилжааны нэвтрүүлэг, хөгжмийн завсарлага, ОӨ-ийн зөрчилтэй/ - Монгол бүтээл дунджаар 40-50 хувьтай - Монгол бүтээлийн чанар хангалтгүй /арилжааны нэвтрүүлэг, хөгжмийн завсарлага их дамжуулдаг/ - Орон нутгийн мэдээ, мэдээлэл / 7-8%/, МУСК, арилжаа сурталчилгааны нэвтрүүлэг эзэлдэг - Өөрийн бүтээл дунджаар 15 хувьтай, хангалтгүй - Орон нутгийн мэдээ, мэдээний давталт, архив - 1 сэтгүүлчтэй, өөрийн бүтээл үйлдвэрлэл хувь хэмжээндээ хүрэхгүй - Арилжаа, зарын нэвтрүүлгийг тооцохгүй 5
  6. 6. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved Сурталчилгаа, зарын цаг 1 цагт 15 минут Насны ангилал, тэмдэг тэмдэглэгээ - Үндэсний стандарт - Цагийн хязгаарлалт -СГТМХБ-ын нэвтрүүлгийн хувь хангалтгүй -Үндэсний түүх, соёл, өв уламжлалын нэвтрүүлэг, хүүхдийн нэвтрүүлэг 2-3 хувьтай -Улирлын шинжтэй хийгддэг /наадам, цагаан сар, 9 сарын 1, 6 сарын 1 гэх мэт/ -Хүүхдийн нэвтрүүлгийг цламжлалт арга барилаар хийдэг, хүүхдийг татах жанраар хийх чадавхи дутмаг - Үгэн, урсдаг зарын цагтай - Реклам сурталчилгааны нийлүүлэлт бага - Нийтлэг зөрчил: Хөгжмийн завсарлага, УСК, Хүүхэлдэйн киноны доогуур зар урсгадаг - Тогтсон зарын цаг байхгүй, хэрэглэгчийн хүссэн үед зарыг байршуулдаг Танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх нэвтрүүлэг 7 хоногийн эфирийн нийт цагийн 15%-с багагүй байх - MNS 6587:2016 Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага - 3+, 6+, 12+, 18+ ангилал - 22:00 цагаас хойш 18+ нэвтрүүлэг, кино дамжуулах - Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгаар садар самуун, харгис хэрцгий, аймшиг, хүчирхийлэл, хүний биеийг ил гаргасан, бэлгийн гаж чиг хандлага, гэмт хэргийн сэдэл төрүүлсэн, өдөөсөн аливаа агуулгыг дамжуулахгүй ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ: 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 6
  7. 7. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved Оюуны өмчийн зөрчилтэй бүтээл - Нийтлэг Оюуны өмчийн гэрээ эрхзүйн зөрчилтэй /кино, бүтээл, хөгжим/ - Гадаадын: - Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ-ын зүгээс хяналт хийгдэж эхэлсэн - Одоогийн байдлаар DreamWorks, Universal, Walt Disney, Nickelodeon, 20th Century Fox, Marvel, Sony, Imagine, Warner зэрэг 25 гаруй студийн 84 бүтээлийг зөвшөөрөлгүй дамжуулсан тухай гомдол тус хороонд бүртгэгдсэн байна. /орон нутгийн 8 телевиз/ - УСК, Хүүхэлдэйн кино, Баримтат кино - Дуу, клип - Дотоодын: - Улаанбаатар хотын телевизийн зарим нэвтрүүлгийг интернэтээс татаж дахин дамжуулж байсан Сувгийн төрөлжилт 1 хоногийн нийт эфирийн 80%-с багагүй байх - Сувгийн үйлчилгээ эрхлэгчидийн хөтөлбөр төрөлжиж чадахгүй байна - Хөтөлбөрийн бүтцийн хувьд телевизүүдтэй адил олон талт мэдээ мэдээлэлтэй байна ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ: 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 7
  8. 8. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ: Зар сурталчилгааны хэтрэлт-1 цагт 18 мин • Тогтсон хөтөлбөртэй радио цөөн, зар сурталчилгааны хэтрэлтийг тодорхой гаргах боломжгүй. Хөтөлбөр 24 цагаар дамжуулдаг, шөнийн эфиртэй. Үндэсний бүтээл үйлдвэрлэл-7 хоногт-50 % • Монгол дууны цаг дийлэнх хувийг эзлэдэг, энэ нь 50 хувийн шаардлага хангасан хэдий ч өөрийн бүтээл үйлдвэрлэл хийгддээгүй. Итнернэтээс татаж дууны санг бүрдүүлдэг, оюуны өмчийн гэрээгүй. Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн %- (УБ-15 %, МУ-д – 20 %) • СГТМХБ-ын нэвтрүүлэг харьцангуй бага. Уран зохиолын цаг дамжуулдаг, өдөрт 20 минут Мессеж, ярианы тусгай дугаарыг уралдаант тааварт нэвтрүүлэгт ашиглахгүй байна Шууд, хөтлөгчтэй нэвтрүүлгийн эзлэх %- 1 хоногийн эфирийн нийт цагийн 15 % • Зарын цаг, эфирийн давталтыг тооцохгүй 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 8
  9. 9. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved ТЕЛЕВИЗ, СУВГУУДТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ДАМЖУУЛАХ, ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭГЭЭР ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙН ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮД ЭХНИЙ БАГЦАД БАЙХ Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад тухайн орон нутгийн телевизүүдийг өөрийн сүлжээгээр дамжуулахгүй байгаа зөрчил гарсан КАТВ НЬ СУВАГ ЭЗЛЭЖ ХӨТӨЛБӨР ДАМЖУУЛАХ, СУВАГТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ  Шалгалтаар суваг ажиллуулж байсан зөрчил гарсан ОСДҮ-ийн ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ: 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ Дамжуулах телевиз, сувгийн тусгай зөвшөөрөл, хамрах хүрээг нягтлах Монголын телевиз, сувгийн хөтөлбөрийг орон нутагт дамжуулах асуудлыг гэрээ, хуулийн дагуу хийх Үйлчилгээний байнгын тасралтгүй, найдвартай ажиллагаа хангаж байгаа эсэхийг нягтлах, тодорхой тусгах шаардлагатай Чанарын шаардлага хангасан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, ТЗ-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай /КаТВ-ийн гаралтын чанар муу, дүрс гацах гомдол, дуудлага ихээр ирдэг нь шалгалтын үеэр тогтоогдсон/ 9
  10. 10. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved НИЙТ СУВГУДЫН 50-С ДООШГҮЙ НЬ МОНГОЛ СУВГУУД БАЙХ ТАНИН МЭДЭХҮЙ, БОЛОВСРОЛЫН СУВГУУД- НИЙТ СУВАГТ- 15 %-С ДООШГҮЙ -Танин мэдэхүй, хүүхдийн суваг дамжуулж байгаа /АНУ, ОХУ-ын суваг/ -Цаашид бодлого зохицуулалт, үндэсний бүтээл хөтөлбөрийн хүрээнд хүүхэд боловсролын сувгийг дэмжих шаардлагатай талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх Эаа ав АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА МӨРДӨХ - Гэмтэл, саатал засварлах хугацааг тодорхойлж гэрээнд тусгаж, ил тод байрлуулах - Тусгай дугаарыг дуудлага, гэмтэл саатал, гомдол хүлээн авах зорилгоор ашиглахгүй байна - Дуудлага, гэмтэл саатлын дуудлагыг хүлээн авч барагдуулсан бүртгэлийг тодорхой, эмх цэгцтэй хөтлөх шаардлагатай - Хэрэглэгчийн үйлчилгээ, үйл ажиллагаанд дүгнэлт, судалгааг хийж тогтмолжуулах ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ХЭМЖИЛТ ХИЙХ ЖУРАМ, ХУВААРЬ, ТЕХНОЛОГИЙН КАРТТАЙ, ТОГТМОЛ ХИЙДЭГ БАЙХ - Техникийн үзлэг, хэмжилт хийх хуваарь гаргадаггүй - Техникийн үзлэг,үйлчилгээ хийх - Үзлэг, хэмжилт хийснээ бүртгэж авдаггүй. БУСАД АНХААРАХ - Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зөвлөмж зааварчилгааг өгөхдөө ойлгомжтой байдлаар, эмх цэгцтэй өгөх, бүртгэл хөтлөлтийг тогтмолжуулах - Сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын журмыг мөрдөх, гэрээг ХХЗХ-д бүртгүүлэх ОСДҮ-ийн ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ: 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 10
  11. 11. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved ӨНЗНШ-ЫН 8.1-ИЙН ХЭРЭГЖИЛТ: - Сэтгүүлзүй, зураглаач, эвлүүлэгч, найруулагч, дууны найруулагч зэрэг зайлшгүй байх шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, мэргэжлийн бус, ур чавдар сул - ӨНЗНШ-д эфир 5 цаг байх, мэргэжлийн 3 ажилтан, ИТА 1 байх шаардлагыг тавьсан - Шалгалтанд хамрагдсан телевизүүдийн дийлэнх нь 1 сэтгүүлчтэй, 17 цагийн эфиртэй үйл ажиллагаа явуулж байгаа /3 дахин бага хүчин чадлаар ажиллаж байна/ - Мэргэжлийн ИТА байхгүй, ажиллаж байгаа ИТА-ны хувьд мэргэжлийн бус, стандарт шаардлага хангахгүй байна - ИТА-ын хөдөлмөрийн хөлсний үнэлэмж бусад ажилчидтай харьцуулахад харьцангуй бага - Ажил олгогчийн зүгээс ажилтны нийгмийн даатгалыг төлдөггүй, хойрго ханддаг талаар гомдол санал гаргаж байсан /шалгалтын үеэр/ БОЛОВСОН ХҮЧНИЙ БАЙДАЛ, ӨН-ИЙН САЛБАРЫН ХУВЬД: 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 11
  12. 12. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved  Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх студийг дуу шингээх материалаар доторлоогүй, гаднаас нэвтрэх дуу, чимээнээс хамгаалах түвшин муу, хулдаасан болон паркетан шалтай, цонхтой, зориулалтын гэрэл ашигладаггүй, студийн талбайн хэмжээ стандартад заагдсан хэмжээнээс хэт бага  Нэвтрүүлэг дамжууллын тоног төхөөрөмжийн холболтын кабель эмх цэгцгүй, кабелийн хаягжилт, сувагчлал хийгдээгүй.  Тоног төхөөрөмжийг зориулалтын зогсуурт суурилуулаагүй, холболтыг стандартын бус аргаар хийсэн.  Эфирийн эцсийн гаралтанд хяналт тавьдаггүй. ӨНЗНШ-ЫН 8.2-ЫН ХЭРЭГЖИЛТ: 1. MNS 5592-1:2012 “Телевизийн студи-Үндсэн шаардлага“ 2. MNS 5592-1:2016 “Тоон телевизийн студи- тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” ТЕХНИК СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙДАЛ: 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 12
  13. 13. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved  Телевизийн студид байвал зохих үндсэн тоног төхөөрөмжүүд байхгүй. /Ихэнх телевизүүд зөвхөн 1 компьютер, хувиргагч төхөөрөмжүүдээс бүрдэж байна./  Эфирээ монтажийн программ ашиглаж явуулдаг.  Нэвтрүүлгийг хэвийн, сааталгүй дамжуулах үүднээс үндсэн болон нөөц горимд шилжин ажиллах техникийн боломжийг бүрдүүлээгүй.  Эфирийн дуу, дүрсийн гаралт, чанарт тавьж буй хяналт сул, командын холбоо, дууны хяналтын систем байхгүй.  Телевизийн бичлэгийн студи, эфирийн хяналтын өрөө тусдаа байх стандарттай ч зарим телевизүүд нэг өрөөнд хамтад нь суурилуулсан.  Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх станцыг эфир болон үйлчилгээний өрөө тасалгаандаа суурилуулсан. ТЕХНИК СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙДАЛ: 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 13
  14. 14. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved Дууны түвшин ? Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь хэрэглэгчдэд дуу, дүрсийн хувьд чанартай нэвтрүүлэг хүргэх үүргийг (Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага’ MNS 5592-2:2016 стандарт, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага болон тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу) хүлээдэг. ТЕХНИК СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ-ДУУНЫ ТҮВШИН 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 14
  15. 15. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДУУ, ДҮРСИЙН ЧАНАРТ ХЭМЖИЛТ ХИЙСЭН ЦЭГҮҮД 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 15
  16. 16. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДУУ, ДҮРСИЙН ЧАНАРТ ХЭМЖИЛТ ХИЙГДСЭН БАЙДАЛ 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 16
  17. 17. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved ДУУНЫ ТҮВШИН ТОГТМОЛ БУС БАЙГАА ГОЛ НИЙТЛЭГ ШАЛТГААНУУД Телевиз, сувгуудийн хувьд: 1. Стандарт шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий төхөөрөмжүүд ашигладаггүй, тоног төхөөрөмжийн холболтыг технологийн бус аргаар хийдэг, дуу бичлэгийн өрөө байхгүй. 2. Контент үйлдвэрлэгчид болон ТВ, сувгийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн дуу оруулалтын цэг, монтажлах хэсгүүддээ дууны дохионы гаралтын түвшинг стандарт хэмжээнд барьдаггүй. 3. Үйлчилгээ эрхлэгчдийн дууны пультны гаралт дээр өөр өөр зарчмын хэмжүүрийн багажууд тавигдсан байдгаас PML (Permitted Maximum Level), PPM (Peak Programme Meter), AL (Alignment Level) зэрэг дууны өөр өөр утгатай хэмжигдэхүүнүүдийг хэмждэг. 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 17
  18. 18. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved ДУУНЫ ТҮВШИН ТОГТМОЛ БУС БАЙГАА ГОЛ НИЙТЛЭГ ШАЛТГААНУУД 4. Эцсийн дамжуулж байгаа дохионы дууны түвшинг хянадаггүй, мэргэжилтэй боловсон хүчин байдаггүй. 5. Дууны түвшинг тохируулах, дамжуулах бүхий дууны пульт байхгүй. 6. Олонхи телевизийн студийн дууны пультны дууны түвшин хэмжигч LED гэрлэн заагч нь хэмжих нэгжгүй 20, 18, 16, 14, 12 гэх мэт тоогоор тэмдэглэгдсэн байдаг учраас чухам хэдэн децибелийн түвшин зааж байгаа нь ойлгомжгүй. ОСДҮЭ-ийн хувьд: 1. Телевиз, сувгуудаас ирж буй дохиог хэмжих хэмжүүрийн төхөөрөмжгүй. 2. Head-end-ийн тоног төхөөрөмжийн буруу тохиргоо ч мөн адил нөлөөлж байна. 3. ТВ, сувгуудаас ирж буй дууны дохиог дураараа нэмж, хасдаг. 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 18
  19. 19. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 2015 Хорооны 53-р тогтоол Тоон телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, төхөөрөмжийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг тогтоосон Зөвлөмж Аргачлал -2017 “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-т өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн гаралтын чанарын үзүүлэлтийг хангаж ажиллах талаар нэмэлт заалт 1. Дууны түвшинг хэвийн хэмжээнд байлгах чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдэд дагаж мөрдөх 2. Стандарт,нөхцөл шаардлага мөрдөж ажиллахад “Хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчимын талаарх заавар, зөвлөмж” “Телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал MNS 5592-2:2016 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТЕХНИК СТАНДАРТ- СТАНДАРТ, ЗӨВЛӨМЖ 19
  20. 20. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved ТЕХНИК СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГАЛТ  Дууны чанга сулын түвшин нь тухайн дууны давтамжийн спектр, чанга яригч, чихэвчийн техникийн үзүүлэлт, дуу тархаж буй орчны акустик зэрэг олон хүчин зүйлээс хамаардагаас гадна тухайн хүний сонсголын эрхтэн, дур сонирхол зэрэг субъектив хүчин зүйлээс хамаардаг нарийн түвэгтэй асуудал юм.  Телевизийн болон осдүэ-ийн дамжуулах шатны төхөөрөмжүүдэд тогтсон хугацаанд тогтмол хэмжилт хяналтыг хийж хэвших;  Телевизүүдийн дууны болон дүрсийн найруулагч, инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;  Телевизэд байх ёстой үндсэн тоног төхөөрөмүүдийг ашиглах;  Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн студи доторх технологи дамжлагуудын хамгийн их алдаа гаргах магадлалтай цэгүүдэд буюу дохио сэлгэн залгагч (routing switcher), дуу, дүрсийн пульт, формат хувиргагч (format converter), аналог-тоон хувиргагч, тоон-аналог хувиргагчийн гаралт дээрх дохионы агууриг, дохио шуугианы харьцаа, фазын алдаа (рhase jitter), цайлтын ба өнгө ялгаврын бүрэлдэхүүн дохионуудын саатлын хугацаа, бит алдааны тоо (ber) зэрэг үндсэн параметрүүдийг зориулалтын хэмжүүрийн багажаар хэмжиж, тохируулга хийх; 4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 20
  21. 21. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 5. Радио давтамж № Аймаг (сум) Нийт хүчинтэй ТЗ эзэмшигч* Ашиглалт хэвийн Радио давтамж ашиглалтын зөрчилтэй Үйл ажиллагаа явуулаагүй ТЗ-ийн хугацаа дууссан эсвэл огт зөвшөөрөлгүй ашиглаж байгаа 1 Дархан-Уул (Дархан, Шарын гол) 10 6 0 4 3 2 Орхон (Баян-Өндөр) 9 7 1 1 3 3 Хөвсгөл (Мөрөн) 11 6 0 5 1 4 Булган 4 2 0 2 3 5 Сэлэнгэ (Мандал, Сайхан, Сүхбаатар) 8 3 2 3 2 *Нийт хүчинтэй ТЗ эзэмшигч – Радиогийн өргөн нэвтрүүлэг, тоон телевиз болон телевиз радиогийн олон сувгийг дамжуулах (MMDS) үйлчилгээ эрхлэгч Радио давтамжийн зурвас ашиглалт 21
  22. 22. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 5. Радио давтамж Үүнээс радио давтамжийн ашиглалтын зөрчил нь: 1. Тусгай зөвшөөрөлд тусгагдсан радио давтамжийн зурвасыг санаатайгаар хэтрүүлэн ашиглах; 2. Мэргэшсэн боловсон хүчин дутмагаас тусгай зөвшөөрөлд тусгагдсан радио давтамжийн зурвасыг тоног төхөөрөмжид буруу тохируулан ашиглалт, үйлчилгээ явуулах зөрчил дутагдлууд илэрч байна. Үйл ажиллагаа явуулаагүй: 1. Нэвтүүлэх талын болон бусад техник тоног төхөөрөмжүүд гэмтсэн; 2. Шинээр олгогдсон тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн 550-694 МГц-ийн зурваст шилжээгүй зэрэг болно. Тусгай зөвшөөрөлд зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон эсвэл огт зөвшөөрөлгүй ашиглах: 1. Тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн 550-694 МГц-ийн зурваст шилжилгүй хугацаа дуусгавар болсон телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах “MMDS” үйлчилгээ явуулах; 2. Хугацаа дуусгавар болсон эсвэл тусгай зөвшөөрөлд заагдсанаас бусад сум, сууринд үйл ажиллагаа явуулж, үйлчилгээний хамрах хүрээг хэтрүүлэн ашиглах; 3. Мөн хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн радио давтамжийн зурвасыг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж буй зэрэг ноцтой хууль бус үйл ажиллагаанууд илэрч байлаа. 22
  23. 23. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 6. Төрийн өмчит болон үндэсний хэмжээний үйлчилгээ эрхлэгчид Монголын цахилгаан холбоо ХК: Төвийн бүсийн 5 аймагт үндсэн үйлчилгээ болох суурин утас, интернетийн үйлчилгээ, Хөвсгөл аймагт олон сувгийн үйлчилгээг хүргэж байна. Үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмж өндөр байгаа хэдий ч өрсөлдөөн, хэрэглэгчийн хэрэглээний хандлагаас шалтгаалсан шилжилт, салгалт сүүлийн үед ихсэн хандлага ажиглагдаж байна. Монгол шуудан ХК: Шуудан солилцооны хувьд бүх аймаг төвөөс 7 хоногт 5-7 удаа сум болон томоохон тосгонуудад 2-3 удаа хүргэлттэй, шуудангийн хайрцаг ашиглалт дунджаар 60-70 хувьтай, хүргэлт гардуулалт 100 хувьтай ажиллаж байна. Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээтэй холбоотой хүргэлтийн ачаалал нэмэгдэх хандлага ажилглагдаж байна. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК: Аймгийн газар нь үндсэн үйлчлгээ болон суваг сувагчлал, урсгал, байр талбай, цамхагын түрээсийн үйчилгээг үзүүлж байна. Төвийн бүсийн аймгуудын хувьд шилэн кабелийн нэвтрэлт хангалттай ашиглалтын хувь өндөр байна. Радио телевизийн сүлжээ УТҮГ: Аймгуудын салбарууд гэрээт болон МХС ТӨК-иар хариуцуулах байдлаар, Хөвсгөл аймагт дахин дамжуулан их чадлын газрын станц бие даасан байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 23
  24. 24. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 6. Төрийн өмчит болон үндэсний хэмжээний үйлчилгээ эрхлэгчид Монголын цахилгаан холбоо ХК: Интернетийн үйлчилгээний хувьд хэрэглэгчдэд хүргэж буй технологиос хамаарч гомдол их гардаг хэрэглэгчдэд хүссэн хурдыг хүргэх боломжгүй, сүлжээ шинээр татах хэрэглэгчийн хамрах хүрээг нэмэх, хүртээмжийг сайжируулах боломжгүй зэрэг хүндрэлүүд байна. Монгол шуудан ХК: Аймаг сумдын хооронд хүргэлт, хот дотор хүргэлтэд шаардлагатай өөрийн унаа хангалтгүй, сум хооронд хүргэлт ихэвчлэн дайвараар хүргэгддэг, зарим зэргэлдээ аймаг хооронд солилцоо төвөөр дамждаг хугацаа алддаг зэрэг дутагдлууд байна. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК: Гэмтэл сааталын хувь хэмжээ бага, гарсан гэмтэл саатал ихэвчлэн гадны нөлөөлөлтэй. Энэ нь байгал цаг уурын нөхцөл, барилга зам, тохжилт зэрэгээс шалтгаалсан байна. Дээрх нөхцөлд хариуцаж буй газар нэгжээс мэдээлэл, зөвшөөрөл, мэргэжилийн заавар зөвөмжийг авалгүйгээс ихэвчлэн үүссэн. Мөн хотын дотор худаг сувагчлал насжилт өндөр зарим аймагт шинэчлэл хийглээгүйгээс шалтгаалан үндсэн хэрэглэгч болох МЦХ ХК-д томоохон хүндрэлтэй асуудал бий болж байна. 24
  25. 25. © 2017, Communications Regulatory Commission of Mongolia. All rights reserved 7. Интернетийн үйлчилгээ эрхлэгчид Шалгалтад хамрагдсан үйлчилгээ эрхлэгчдийн хувьд тухайн үйлчилгээний техникийн ерөнхий нөхцөл шаардлагын биелэлт хангалтгүй байна. Интернетийн үйлчилгээний эрхлэгчдийн хувьд төв салбараас дамжуулан хэрэгэлэгчдэд үйлчилгээг хүргэж буй үйлчилгээ эрхлэгчдийн хувьд нэгдсэн хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд холбогдох заавар зөвлөмжийг тухай бүрт нь хүргүүлсэн. Хөдөө орон нутагт үйлчилгээ эрхлэгчдийн хувьд үндсэн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн сунгалт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангалтгүйн уламаас холбогдох арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлсэн. Цаашид интернетийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүргэж буй үйлчигээ эрхлэгчдэд нэгдсэн мэдэгдэл хүргүүлэх хэрэглэгчий сэтгэл ханамж, чанарын судалгааг гаргуулан авах, үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна. 25
  26. 26. www.crc.gov.mn Анхаарал хандуулсанд баярлалаа!

×