Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Аж ахуйн нэгж байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт
Үүсгэнбайгуулж буй аж ахуйн нэгжийн хариуцлагын...
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд:
 Үүсгэнбайгуулсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр
 Компанийн нотариат...
 Анкет хүн тус бүр дээр
 Эхлэлтийн баланс
 Данс нээлгэх
 Хөрөнгийн нэр, үнийн дүнтэй жагсаалт
 Хэрэв өөрийн мөнгийг б...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Аж ахуйн нэгж байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт

199 views

Published on

Аж ахуйн нэгж байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт

Published in: Business
  • Login to see the comments

  • Be the first to like this

Аж ахуйн нэгж байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт

  1. 1. Аж ахуйн нэгж байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт Үүсгэнбайгуулж буй аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээс шалтгаалахгүйгээр бүх төрлийн хариуцлагын хэлбэрийн аж ахуйн нэгжүүд доорхи материалуудыг нийтлэг бүрдүүлнэ. Үүнд: 1. Нэрийн сонголтын баталгаажуулалт – Улсынбүртгэлийн албанд хандаж, өөрсдийн сонгосон оноосон нэр нь улсын хэмжээнд давхардаж буйэсэхийг шалгуулан, давхардаагүй тохиолдолд баталгаажуулна. Хэрэв давхардсанбол өөр онооосон нэрийн хувилбар гарган шалгуулна. 2. Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол холбогдох байгууллагаас авсан зөвшөөрөл – Аж ахуйннэгжийн эрхлэх гэж буй үйлдвэрлэл, үйлчилгээ нь «Тусгай зөвшөөрөл шаардагдах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн тухай хууль» -д тусгай зөвшөөрөл авахаар заасанбол хуульд заасны дагуу холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрөл шаардагдах ажил үйлчилгээний төрөл, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, албантушаалтны нэр, утасны жагсаалтыг энэд хавсаргав. 3. Улсын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт – Аж ахуйн нэгж байрлах нутаг дэвсгэрийн орон нутгийн төсвийн орлогын дансанд «Тэмдэгтийн хураамжийн тухай хууль» -д заасны дагуу компани, нөхөрлөл 1ОООО төгрөг, хоршоо 6000 төгрөг, банк, даатгалынбайгууллага 2ОООО төгрөг, улс төрийн нам, олон нийтийн байгууллага 1ОООО төгрөг тус тус тушаана. 4. Эхлэлтийн тайлан тэнцэл – Аж ахуйн нэгжийг үүсгэнбайгуулж буй хөрөнгийн нэр, төрлийг балансындансдуудад харуулсан «эхлэлтийн тайлан тэнцэл» -ийг гаргана. 5. Аж ахуйн нэгжийгүүсгэн байгуулах өргөдлийн маягт – Тус маягтыг Улсынбүртгэлийн албанаас авч,2 хувь үйлдэнэ. 6. Үүсгэн байгуулагчдын анкет – Анкетынмаягтыг Улсынбүртгэлийн албанаас авч болох бөгөөд анкетанд зургаа наасанбайна. Түүнчлэн анкетанд иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргана. 7. Байрны түрээсийн гэрээ – Аж ахуйнэгжийн оршин байрлаж буй хаягийг баталсанбичиг баримт болгож байрны түрээсийн гэрээг хавсаргана. Түүнээс гадна: Үүсгэн байгуулж буй аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээс шалтгаалан дараахь материалуудыг нэмж бүрдүүлнэ. Үүнд: Хоршооны хувьд:  Бүх гишүүдийн хурлын протокол  Хоршооны дүрэм Нөхөрлөлийн хувьд:  Нотариатаар баталгаажуулсанүүсгэнбайгуулах гэрээ / Нөхөрлөл компани тухай хуулийн 20-р зүйлийн 2 дахь хэсэг, 28-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу/  Гишүүдээс тухайн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа.
  2. 2. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд:  Үүсгэнбайгуулсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр  Компанийн нотариатаар баталгаажуулсандүрэм. /Компанийн тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу/.  Гишүүдээс тухайн компанид оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа  Дүрмийн санд хөрөнгө хүлээн авсантухай гишүүдийн үйлдсэн акт  Гадаадынхөрөнгө оруулалттай компанийн хувьд ГХОГХА-ындаргын тушаал болон сертификатын хуулбар Хувьцаат компанийн хувьд:  Үүсгэнбайгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр ( тогтоол, портокол )  Хувьцааг нийтэд санал болгож худалдахыг зөвшөөрсөн Үнэт цаасны хорооны тогтоол  Компанийн нотариатаар баталгаажуулсандүрэм / Компанийн тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу/.  Хувьцааны төлбөрийг эд хөрөнгө болон оюуны өмчийг үнэлэх хэлбэрээр хийж байгаа бол эдгээр зүйлийн үнэн зөвийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт  Ерөнхий захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн анкет  Хувьцааны захиалга дүрмийн сангийн төлөвлөсөн хэмжээгээр бүрэн хийгдсэн тухай хөрөнгийн биржийн тодорхойлолт. Хувьцааны тархалтынмэдээ.  Хувьцааны төлбөр хийгдсэн баримт. Төрийн (орон нутгийн) өмчит ажахуйн тооцоот үйлдвэрийн газрын хувьд:  Үүсгэнбайгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр  Эрх бүхий байгууллагаар батлагдсандүрэм  Иргэний гэрээний хуулбар Ганц гишүүнтэй компани үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт  Өргөдлийн маягт /УБ-03/ бөглөж захирлын гарын үсгийн хэв маягийг нотариатаар гэрчлүүлэх  Үүсгэнбайгуулах хурлын шийдвэр  Дүрэм  Иргэний үнэмлэхний хуулбар  Анкет  Эхлэлтийн баланс  Данс нээлгэх  Хөрөнгийн нэр үнийн дүнтэй жагсаалт  Хэрэв өөрийн мөнгийг бэлэн мөнгөөр хийж байгаа тохиолдолд дансанд төвлөрүүлэх  Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг Олон гишүүнтэй компани үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт  Өргөдлийн маягт /УБ-03/ бөглөж захирлын гарын үсгийн хэв маягийг нотариатаар гэрчлүүлэх  Үүсгэнбайгуулах хурлын тэмдэглэл  Шийдвэр  Дүрэм  Иргэний үнэмлэхний хуулбар
  3. 3.  Анкет хүн тус бүр дээр  Эхлэлтийн баланс  Данс нээлгэх  Хөрөнгийн нэр, үнийн дүнтэй жагсаалт  Хэрэв өөрийн мөнгийг бэлэн мөнгөөр хийж байгаа тохиолдолд дансанд төвлөрүүлэх  Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг Хоршоо үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт  Өргөдлийн маягт /УБ-03/ бөглөж хоршооны даргын гарын үсгийн хэв маягийг нотариатаар гэрчлүүлэх  Үүсгэнбайгуулах хурлын тэмдэглэл, шийдвэр  Дүрэм /хавсралтаар Зээл олгох журам, Хадгаламж авах журам,Эрдсийн сан байгуулах журам/  Үүсгэнбайгуулагчдын овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн/биет төгрөгөөр/, оршин суух хаяг, утасны жагсаалт  Анкет, иргэний үнэмлэхний хуулбар  Эхлэлтийн баланс  Данс нээлгэх  Хувь нийлүүлсэн хөрөнгийн жагсаалт  Хэрэв өөрийн мөнгийг бэлэн мөнгөөр хийж байгаа тохиолдолд дансанд төвлөрүүлэх  Тэмдэгтийн хураамж 6000 төгрөг

×