Successfully reported this slideshow.
Өгүүлбэртэй бодлого бодохдоо:   1. Бодлогын нөхцлийг ухамсарлахын тулд маш анхааралтай зураг схемээр дүрслэхийг оролд.    ...
Бутархай рациональ тэгшитгэл бодохдоо:   1. Бутархайд орсон илэрхийлэлүүдийг тэгшитгэлийн тэмдгийн нэг тал руу ялгаж тэгтэ...
Бутархай рациональ тэнцэтгэл биш  бодохдоо:      1. Бутархайд орсон илэрхийлэлүүдийг тэнцэтгэл биш тэмдгийн нэг тал руу ял...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Zuvulguu

793 views

Published on

  • Be the first to comment

Zuvulguu

  1. 1. Өгүүлбэртэй бодлого бодохдоо: 1. Бодлогын нөхцлийг ухамсарлахын тулд маш анхааралтай зураг схемээр дүрслэхийг оролд.  Зөв зурсан график схем бодлогын бүтцийг ерөнхийд нь тодорхой ойлгомжтой болгоход их  тус дөхөм үзүүлдэг. 2. Бодлогын элементүүдийн хоорондох хамаарлын тодорхой хуваарилж, аль элемент нь  өгөгдсөн аль нь олох ёстойг сайн ялгаж салгах хэрэгтэй. 3. Бодлогын нөхцлийг ерөнхийд нь бүхлээр нь хамран ойлгоход анхаарч, онцлог зүйлийг нь  тэмдэглэж, энэ бодлоготой ижил төстэй бодлого урд өмнө тохиолдож байсан эсэхийг  санах хэрэгтэй. 4. Хэрэв өгсөн зүйлийг бодож дийлэхгүй бол өөр ном сурах бичгээс энэ бодлоготой ижил  төстэй бодлого эрж олоод түүнийг яаж бодохыг анхааралтай ажиглаж, ашигтай зүйл юу  байгааг шүүрдэж ав. 5. Бодлогын хариуг эргэж үз. Гаргасан хариу чинь эрүүл ухаанаар тоймлон төмөөлөн  төсөөлөөхөд амьдрал практикт үнэний хувьтай байна уу, үгүй юу гэдгийг бод. Бодолтын  алхам бүрээ дараалан харж онлын үндэслэлтэй хэр тохирч байгааг шалга. 6. Уул бодлогыг өөр аргаар бодож болох эсэхийг үз. Энэ хариугаа өөр аргаар гаргаж авсан  бол тэр хамгийн чухал шалгуур гэдгийг санаж яв. 7. Сая олсон аргаасаа илүү хөнгөн, илүү амархан, илүү гоё, илүү ерөнхий аргаар олохыг  оролд. Шинэ аргаар бодсон бодлого танд шинэ зүйл мэдүүлж, бодлого бодох туршлагыг  зузааруулдаг юм.
  2. 2. Бутархай рациональ тэгшитгэл бодохдоо: 1. Бутархайд орсон илэрхийлэлүүдийг тэгшитгэлийн тэмдгийн нэг тал руу ялгаж тэгтэй  тэнцүүлнэ. 2. Бутархайд ерөнхий хуваарь өгнө. Өгсөн хуваариар бутархайн хүртвэр хуваарь тус бүрийг  үржүүлнэ. 3. Хуваарийг хэвээр нь бичиж, хүртвэрийг нэмж хасч төсөөтэй гишүүдийг эмхтгэж, үүсэх  тэгшитгэлээ бичнэ. 4. Хүртвэрт байгаа илэрхийллийг тэгтэй тэнцүүлэн бодож хариуг олно. Хариуг олохдоо  тэгшитгэлийг бодох аль ч аргыг сонгож болно. 5. Хуваарьт байгаа илэрхийллийг тэгээс ялгаатай гэж бодоод ялгаатай утгуудыг олно. 6. Ялгаатай гэж бодсон утгуудаас хамаарч тэгшитгэлийн эцсийн хариуг ялгаж олно.
  3. 3. Бутархай рациональ тэнцэтгэл биш  бодохдоо: 1. Бутархайд орсон илэрхийлэлүүдийг тэнцэтгэл биш тэмдгийн нэг тал руу ялгаж тэгээс  ялгаатай. 2. Бутархайд ерөнхий хуваарь өгнө. Өгсөн хуваариар бутархайн хүртвэр хуваарь тус  бүрийг үржүүлнэ.  3.Хуваарийг хэвээр нь бичиж, хүртвэрийг нэмж хасч төсөөтэй гишүүдийг эмхтгэж, үүсэх  тэнцэтгэл бишээ бичнэ. 4. Хүртвэрт байгаа илэрхийлэл, Хуваарьт байгаа илэрхийллийг үржүүлэн авч  бодож  хариуг олно. Хариуг олохдоо тэгшитгэлийг бодох аль ч аргыг сонгож болно. 5. Хуваарьт байгаа илэрхийллийг тэгээс ялгаатай гэж бодоод ялгаатай утгуудыг олно. 6.Ялгаатай гэж бодсон утгуудаас хамаарч тэнцэтгэл бишийн эцсийн хариуг ялгаж олно.

×