Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

монголын буддист философи

16,761 views

Published on

Монголын буддист философи

монголын буддист философи

  1. 1. Монголын буддист гүн ухааны сургаал Буддын философийн асуудлаар монголын буддист лам нараасАгваандандараас гадна Агваанбалдан, Агваанцэрэн, М.Содномжамц, Лувсандорж,Ш.Дамдин зэрэг 300-аад мэргэд их бага ном сурах бичиг туурвисан, гэхдээөнөөдөр тэдгээрийн бүтээл туурвилыг бүрэн судлаагүй байгаа учир тэдгээрийнүзлийг Агваандандар, Агваанхайдав, Агваанбалдан нарын үзэл санаагаартөлөөлүүлж авч үзэж болох юм. Агваандандар. Энэ сэтгэгч 1759 оны шарагчин туулай жил Алшаа хошоондхошуу зүүн сумын Баяннуруу багийн нутагт их Хойд Овогт зайсан гэгчийн гэр бүлдмэндэлжээ. Тэрээр бага наснаасаа Алшаа хошууны яаман сүмд /Буян арвитгагчсүм/ шавилан сууж бурхны шашин, гүн ухааны анхны шатны боловсролыгэзэмшиж, улмаар Төвдийн Лхас хотноо буддын чойрын таван ботид гүнзгийрэнмэргэжсэнээр “лхарамба” хэмээх эрдмийн өндөр зэрэг цолыг хүртсэн ажээ. Дараань эх нутагтаа буцаж ирээд бурхны шашин, гүн ухааны ном заах, бичих зэрэгажлыг хийж, хожим нь хошууныхаа баруун хийдийг байгуулахад оролцож явжээ.Тэрбээр “Дандар лхарамба” гэдэг нэрээр алдаршжээ. Дандар лхарамба бол буддын сургаалыг гүнзгий эзэмшсэнээрээ алдаршижбайсны дээр буддын учир шалтгааны ухаанд онцлон шалгарч, шалтгааныухаанаар арван дөрөв, хэл шинжлэлээр зургаа, шашны зан үйлийн чиглэлээрдолоо, элдэв тэмдэглэлээр гурав зэрэг нийт гучин зургаан зохиол бичжээ. Агваандандар эртний Энэтхэгийн учир шалтгааны ухааны нэрт төлөөлөгчДигнагийн “Аламбанадича” Оногдохууны тийн шинжлэл, “Ньяявартика” /Асартайлбар/ хэмээх бүтээлүүдийг судалж, “Оногдохууны тийн шинжлэлийн тайлбар”гэдэг зохиол бичиж, түүндээ ертөнцийн бодислог эхлэлийн тухай асуудлыг авчүзсэн байна. “Гадаад талыг номлогчдын гадаад утга хэмээх нь дотоод билгүүнд үлхаргалзан бүтсэн зүйл болно” гэсэн нь ухамсраас үл хамааран орших бодитбайдлыг нотлон баримтлагч эртний Энэтхэгийн болон буддын гүн ухааныурсгалынхны үзлийг хамгаалсан үзэл юм. Улмаар тэрээр бодот юмс бүрэлддэггэсэн материалист дүгнэлт хийжээ. Тэрбээр энэхүү “маш нарийн тоос” хэмээхойлголтыг тодорхойлохдоо: “... ухааны нүүрт ч тодролгүй бүх дүрсийн хувьгүйгхэлнэ” гэж бичсэн нь хамаг юмыг буй болгогч нүдэнд үл үзэгдэх, цааш задланхуваагдашгүй, бодисын эцсийн жижиг хэсгийг өгүүлж буй бөгөөд энэ нь Европдахины хэлээр бол “атом” хэмээх ойлголттой дүйх юм. Агваандандар гол төлөв буддын танин мэдэхүйн онолын асуудлаа бүтээлээтуурвисан юм. Тэдгээр бүтээлийн дотор нь ч юм, үзэгдлийн мөн чанар, тэдгээрийнхоорондын хэлхээ холбоог гарган нотлохдоо материалист байр сууринаас хандажбайсны илрэл цөөнгүй тохиолддог юм. Жишээлбэл: “... энд бумба байхгүй, яагаадгэвэл байж ч байвал илтэд харагдах байтал харагдахгүй тул эсэргэлдэн түүнийгүзээгүй болно” гэсэн логик гаргалгаагаар Агваандандар бумбагүй газарт бумба үлмэдрэгдэх оршин буйг үгүйсгэн номлохдоо тэр эс тусгагдах байдлыг үндэс болгонтэрхүү юм оршин байхгүйн тухай мөрдлөгөө гаргаж байна. Хэрэв бидний өмнөтухайн мөчид хэлэлцэн буй бумба байх ахул бид түүний бодит оршихуйг шуудхүртэн мэдрэхүйгээрээ батлан нотлох болно.
  2. 2. Тоосны тухай буддизм дэх сургаалыг Агваандандар судлан эцэст нь “машнарийн тоос” бүрийг хүний ухамсарт тусгагдах бодит зүйл хэмээн үзсэн байна.Тэрээр эрхтний билгүүнд тэр мэт дууны утга үзэгдэлгүй, орон эд хувь тус бүртээ үлялгагдах маш нарийн тоос ба тэр зуураа мөнх бус агшин зэрэг нь тэр янзаарааүзэгддэг гэж түүний оршин тогтнох орон, зай, цаг хугацаа, хөдөлгөөнийг өөрхооронд нь салшгүй нэгдмэл болох тухай өгүүлсэн байна. Мэдэрч танин мэдэхүйн асуудлыг Агваандандар хүчтэй тавьж, мэдэрч танинмэдэхүйг бодит үнэнийг нээн харуулах мэдлэгийн хэрэгсэл, анхны шат мөн гэжүзэж байжээ. Тэрээр “Оногдохуйг шинжлэхийн тайлбар” зохиолдоо: “хөхийг баригчбаригдахууныг тогтоон оногч нь мэдэл оногдохуунтай ижил болох өвөрмөцмэдлээр оногдохууныг барих ѐс ѐгт байхгүй билээ.” гэж юмыг сэтгэлийн мөнчанартай гэж үздэг сэтгэл төдийтний үзлийг шүүмжилжээ. Тэр үеийн нөхцөл байдал, тухайн үеийн сэтгэлгээний хөгжилтэйАгваандандарын үзлийг жишин үзвэл тэр нь нэлээд дэвшилттэй сэтгэгч байсныгдараахи зүйлээс мэдэж болно. “Өөрийн ба ерөнхий чанарын сацрал” зохиолдоо:“...Урьдах сайтар номлолыг арай өөрөөр тайлмаар байна. Бүх гүн ухааны үзэлдтогтсон тааллын ѐсыг сурч бүтээсэн хүн биш ч өөрийн сэтгэлд ганц нэг зүйлургаснаа хэлбэл зарим сударт хүртэгдэж буй юм нүдэнд үзэгдэхгүй гэж гарсан ньбодит байдалтай арай тохирохгүй бөгөөд учир нь сохор хүн галыг үзэхгүй боловчгараараа тэмтэрч мэднэ” гэжээ. Энэ нь танин мэдэхүйд мэдрэхүйн эртнүүдийнгүйцэтгэх үүргийг өндөрт тавьж, тэдгээрийн тусган авах бүтээлч чадвар, харилцанхолбоог нарийсган харуулахыг оролджээ. Үүний зэрэгцээ тэрээр бодит байдлыг хүн мэдрэхүйн эрхтнүүдээр хүлээнаваад улмаар оюун ухаанаараа гүнзгийрүүлдгийг тайлбарласан байна. Иймэрхүүтайлбар нь танин мэдэх логик сэтгэлгээний хувьд Энэтхэгийн буддын логикийннарийн учрыг хөндөж шинжилсэн нямбай ажиллагаа болсон юм. Үүнд холбогдохзарим баримт дурдъя. Агваандандар барилдахуйн үгүйсгэл гаргалгаагаа шалтгааны түгэхүйн,бэлгэ чанарын болоод бодит үрийн хэмээн дөрвөн үгүйсгэлд хувааж үзсэн болно.Түүний бүтээлүүдэд юм үзэгдлийн үүсэх, оршин тогтнох, үгүй болох зэрэгшалтгаан, үрийн холбоог авч үзсэн зүйл нэлээд буй. “Үгүйсгэл гаргалгаа”зохиолдоо Агваандандар “Шөнийн далайд утаа байхгүй, яагаад гэвэл гал байхгүйтул” гэсэн гаргалгаагаар гал бол утааны шалтгаан, харин утаа бол галын үрдагавар болон илэрнэ хэмээн үзэж нэгэнт утааны шалтгаан болох гал тэрхүүдалайд байхгүй учир галын үр дагавар болох утаа хаанаас байх вэ? гэсэн оюуныдүгнэлтийг үгүйсгэл хэлбэрээр гаргасан болно. Түгэхүйн үгүйсгэл гаргалгааны жишээг “... арын уулын энгэрт агар байхгүй,учир нь мод байхгүй” гэсэн гаргалгаагаар баталдаг. Буддын логикийн дүрэм ѐсоор“уулын ард агар мод байгаа, байхгүй алин болохыг тээнэгэлзсэн хүнийг зөвөөрсэтгэн бодуулахын тулд агар модны тусгай болдог, эсхүл модны агарын ерөнхийгэж үзэн эл санаагаа мод гэдэг ойлголт агар хэмээхдээ түгнэ гэж нотлоод” уулынард мод байхгүй тул тэнд модны нэгж болох агар байхгүй гэсэн дүгнэлт хийдэг.
  3. 3. Тэрчлэн Агваандандар логик баталгаанууддаа ерөнхий санааг үлэмжхэрэглэсэн байдаг. Энэ нь даруй түүний түгэхүйн үгүйсгэлд эн тэргүүнд холбогдохажгуу. Тэрбээр түгэхүйн үгүйсгэлд гаргалгаандаа “Арын уулын өвөрт агар байхгүйл дээ. Яагаад гэвэл мод байхгүй тул” /Мөн тэнд/ хэмээн агар бол модны нэг төрөлмөн тул ерөнхий нь болсон модны байхгүй нь тусгай болсон агарын байхгүйд чнэгэн адил түгэх юм гэж үзсэн байна. Ийнхүү Агваандандарын философид танин мэдэхүйн онол, логик хоѐр ньнягт уялдаж, логик онол нь танин мэдэхүйн онолын үүднээс чухал ач холбогдолтойбайдаг. Агваанхайдавын гүн ухааны үзэл. Монголын буддын гүн ухаансэтгэлгээний томоохон төлөөлөгчийн нэг Агваанхайдав /1779-1839/ хуучнаарТүшээт хан аймгийн хошуу, Богд хан уулын орчим, Туул голын хөвөөнөө одоогийнТөв аймгийн Алтанбулаг сумын нутаг Мандал хэмээх газар эгэл малчин ардЛувсангийн гэр бүлд 1779 онд төржээ. Тэрээр бага насандаа нутгийн хийдэд ламболж, буддын боловсрол хөөцөлдсөөр Богдын хүрээ, Баруун зууд ном үзэж,гадаад хэлний болон буддын сонгодог боловсрол эзэмшсэн ажээ. Далай ламаас“Винай баригч буяны садан” гэцэл сахил хүртэж, үүнийхээ дараа Төвдийн Брайвүнхийдэд чойрын таван боть, нууц тарнийн дөрвөн увдисыг эзэмдсэн номын буяныүйлээр Равжамба цол хүртсэн байна. Тэрээр нутагтаа буцаж ирээд Их хүрээний номын багш цорж, дэд хамба, иххамбын сэнтий юуг дараалуулан эзэлж, дээрхийн зарлигаар хамба номун хан цолямба хүртжээ. Эл шашны сургуульд буддын гүн ухааныг голчлон зааж, сүмхийдийн хурал номын хэргийг гүйцэтгэх, явуулах залгамж хүчин-лам нарыг бэлтгэжбайсан бөгөөд Агваанбалдан, Агваандорж, Шижээ /XIX зуун/ нарын олон тооныдэвшилт сэтгэгчдийн номын багш байж, тэднийг эрдэм номоор хүмүүжүүлжгаргажээ. Тэрээр гүн ухаантан, яруу найрагч байсан бөгөөд том жижиг 118зохиолоос бүрдсэн 5 боть бүтээл туурвисан байна. Тэрээр буддын гүн ухааны төв үзлийн ѐсыг баримталсан эрдэмтэн, зохиолчбайжээ. Түүний бичсэн гүн ухааны зохиолуудаас судлаачдын анхаарлыг татаж буй“Дүрс, мэдэл, төгс бус хуран үйлдэгч гурвын яриа”, “Хурмастын тахилга”, “Хонь,ямаа, үхэр гурвын хүүрнэсэн яриа”, “Урт үст Цэрэнпил хэмээх бандитай тэмцсэнүг”, “Чөтгөрт хөтлөгдсөн мунхгийн талхидан тээрэмдэгч аянгын хүрд”, “Нисванисынхорыг уудалсан залбирал”, “Бурхан шашин их эрдэнэ бээр арван зүгийн ялгуусанбурхан бодисатва сэлтэд өргөн илгээсэн захиа бичиг”, “Үг утга нь тодорхой цадиг”гэх зэрэг алдарт зохиолуудыг онцлон дурьдаж болно. Агваанхайдавын амьдарч байсан үед Монгол орноо шарын шашин нэнхүчтэй дэлгэрч жалган болгон хийдтэй, айл болгон тахил шүтээн, ламтай болж,бурхны шашины санваартан байтлаа шашныхаа гол шугам ѐсноос гажигчгэгээнтэн мяндагтан орширч тэд нууц тарнийн ѐс гэгчээр түрээ барин элдвээрдүвчигнэн, сүсэгтэн олны эд хөрөнгийг шимтэж, олз омог, нэр төрийн хойноосхөөцөлдөх болж байжээ. Тэр үед Агваанхайдав шашин суртахуунаа хамгаалан,шашинтнуудын доторхи янз бүрийн ѐс бус үйл ажиллагаа, үнэн нүүр царайгилчлэн шүүмжилж, шашнаа хиргүй тунгалаг байлгах, түүний тулд шашны ном
  4. 4. сургаалаар аливаа хүний ѐсонд байдаг мунхагийн түйтгэрийг даван туулах зорилгобүхий байдлаа дээрх бүтээлүүддээ тусган харуулсан нь яваандаа түүнийг тухайнүеийнхээ дундад зууны шашин-улс төрийн бүрхэг амьдралын мөн чанарыг илчлэхтэмцэлд татан ороход хүргэсэн ажээ. Агваанхайдав бээр буддын гүн ухааны дөрвөн чиглэлийн дотроосхэтрүүлэгч төв үзлийг баримталсан томоохон эрдэмтэн лам байжээ. Түүний бичсэнгүн ухааны зохиолууд дотроос хүний сэтгэлгээний асуудлаар бичсэн “Сэтгэлээрбусдын хэрэг ямагтыг үйлдэхийн намтар өлөг, мэдэл, төгөлдөр бус хуран үйлдэгчгурвын хүүрнэлдээнээс гарсан галзуу жүжгийн толилуулагч толь оршвой” хэмээнбэсрэг хэмжээний судар нь судлаачдын анхаарлыг нилээд татаж буй. Уг зохиолднь өгүүлснээр хүнийг бие, сэтгэл, бодгаль гэсэн гурван ойлголтын харилцаандоруулан шинжилж мэтгэлцээний арга горимоор эл гүн ухааны утга зохиолоотуурвисан аж. Буддын гүн ухаанд юмны цогц гэдэг нь цогцын билиг чанар болдогба цогц хийгээд хуран үйлдсэн хоѐр нь нэгэн утгатай гэсэн буддизм дэхбодигалийн тухай сургаалыг улируулан авч үзжээ. Хуран үүдсэн гэдгийг өөрийнгэсэн үзэл, арга барилаар нотлон өлөг-бие, мэдэл-сэтгэл, төгөлдөр бус хуранүйлдэгч-бодгаль энэ гурав болно гэж улируулан тэмдэглэсэн байдаг. Энд өлөгхэмээх ойлголтоор бодит зүйл түүний бие, эрхтний сэрэн мэдрэх чадварыг оруулжхамтатган үзжээ. Энэхүү өлөг буюу биеийн бэлгэ чанар бол тоосноос бүтнэ, өлөг/бие/, дүрс хоѐр нь нэгэн утгатай гэдгийг дээрх холбогдолтой ном сударттэмдэглэсэн байдаг бөгөөд дүрс болж болохуй нь дүрсийн бэлгэ чанар мөн гэсэнтодотголыг Агваанхайдав өлөг хийгээд дүрс хэмээхийг анги илт бодитойн түгээмэлшинжээр авч үзсэн нь сонирхолтой санаа юм. Ялангуяа өлөг хийгээд дүрс хэмээххоѐр ойлголтоо хооронд нь адилтган үзэж, өлөг биеийг дотор нь гадаад өлөг,дотоод өлөг гэж ангилсан болно. Дотоод өлөг гэдэгт нүдний эрхтэн, чихний эрхтэн,хамрын эрхтэн, хэлний эрхтэн, биеийн эрхтэн гэсэн мэдрэхүйн таван эрхтэнгоруулдаг бол гадаад өлөгт дүрс, дуу, үнэр, амт, хүрцэгдэхүүн лүгээ таван орон:тийн ухагч бус дүрс буюу ийнхүү арван нэгэн өлөг бие болгон авч үзсэн байна.Түүний жишээ татаж өгүүлснээр: “Чулуу ч гэсэн өлөг” хэмээсэн нь уг ойлголтооробъектив бодит байдлыг тэмдэглэсэн утга учир харагдаж байна. Зөвхөн эндээсбид хүний бие эрхтэн бодит зүйл болгож илэрхийлж байсныг дулдуйданАгваанхайдавын гүн ухааны үзэл буддын гол цөмд антропологи материализмийнонол боловсорч байжээ гэж бүрэн төсөөлж болохоор байна. Үүнийг нь хүний бие,сэтгэл, эрхтнийг цааш нь задлан авч үзсэн хэсгүүдэд тодорхой төсөөлөгдөх болно.Тэрээр чухамхүү бие гэж юу вэ? гэдэгтээ “Өөрийн зүгээс тус хорлол юуг ч үйлдэнүл чадах өөрийн хань нөхөр сэтгэлээс хандвал өмхийрөн ялзарч нохой, шувууныхоол болон холдоно. Хэдийгээр мунхаг харанхуйд бүхэл мэт үзэгдэвч сайтаражиглаваас шим нь тоосны төдий ч үгүй зүйл” хэмээн бичжээ. Цааш ньАгваанхайдав биеийн эрхтэн тус бүрийг задлан ариун бус гэдгийг тайлбарласанбайна. Тухайлбал, “Араг яс түүнийг үзвэл аймшиг төрж, санаваас инээд хүрэм,ажиглаваас утга үгүй, тэрбээр бүдүүн илтэд бүгдийг эрхтний орон болдог тул тэрадил буй үгийг ажиглан шинжлэх хэрэггүй юм. Нүдийг үзэсгэлэнтэй гэж санавчаймшигтай ясан нүхтээ ус хийгээд арьсны ялгаа төдийд барагдана. Иймээс бие ньтоосны төдий учир, хэрэг учир нь тоосны төдий ч үгүй” хэмээн бие гэдгийг мөнх бусалга болох зүйл гэж үзжээ.
  5. 5. Мөн тэрчлэн ямар ч утгагүй биеийн мөн чанарыг үл ухан ямар ч утгашалтгаангүйгээр “миний бие” хэмээн миниймжилж барих нь буруугаар хэтрүүлсэнсэтгэлд үл хамаарах бусдын хэрэг гэж Агваанхайдав үзээд доорхи жишээгээртодруулан тайлбарласан нь: “Алс холын замд одсон зорчигч бээр зам зуурыннэгэн байшинг эзнээс нь зээлж хэсэг хоног суусны эцэст энэ байшин чинь минийхмөн гэх сэтгэл төрөхгүй. Тиймээс тэр эзэлсэн байшинчлан энэ бие ч эзэлсэн биемөн болохоос өөрийн бие бус болой.” гэж айлтгажээ. Агваанхайдавын өгсөн энэхүүтайлбарлал нь хүний ухамсрын бие даасан шинжийг илэрхийлсэн чухал үзэл мөнсоцист илэрхийллийн аспект мөн гэж болно. Энэ санаа философийн сэтгэлгээнийтүүхэнд бас бус удаа гарч байсан нь сонин санаа гэлтэй. Тодруулбал: Францынсэтгэгч Р.Декартын “Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна” гэсэнилэрхийлэлтэй төсөөтэй бус уу. Минийхийлж барих нь шүтэх шүтүүлэхийн барилдлагад хэтэрхий шунаснаасмунхагийн бодол төдийд баригддаг учраас энэхүү сансрын зовлонгоос гэтэлгэхтухай санааг өгүүлжээ. Үүнд биеийг дураар үл орхин, харин бурхны номд шамдаххэрэгтэй болдог байна. Ингэснээр бие нь хэдийгээр хүүр болон хувирсан ч түүнийгтэнгэр болон хүмүүс сайн ламын шарил хэмээн өргөн хүндлэлийг үйлддэг гэнэ.Агваанхайдав уламжлалт буддизмд үзэж байсан биеийн тухай сургаалыг тухайнүеийн шашны онол сургаалд нийцүүлэн тайлбарлажээ. Сэтгэл гэж юу болох асуудлыг буддын гүн ухааны мадхъямака чиглэлдхүний танин мэдэхүйн үйлдлээр баригдахуун орон /гадаад ертөнц/, баригч мэдэл/хүний ухамсар/ хоѐрын хоорондын харилцааны дунд уг юмсыг танин мэдэхасуудал болгон тавьсан байдаг. Агваанхайдавынхаар сэтгэлийг дараах атпектаартайлбарласан сонин дүгэнлтүүд байх юун. Нэгдүгээрт: сэтгэлийг “сүнс” хэмээхбуддын шашны уламжлалт хийсвэрлэлт сургаалтай адилтган авч үзсэн. Бастэрээр сэтгэлийн олон янзын төлөв байдлыг тодорхойлон дурдсан байна. Өөрөөрхэлбэл, сэтгэл гэдэг ойлголтын дор хүний сэтгэл зүйн элементүүдийг /псикихүзэгдлүүд/ авч үзжээ. Тухайлбал: - Өөрийн газар нутгийг бусдаас хамгаалж минийхийлж барих сэтгэл - Өмөг нөхөр, амраг садан, эд хогшил зэрэгт тэтгэн дурлаж үйлдэх эдлэлийн сэтгэл - Хорлогч дайсныг гэсгээх уур хилэн - Ашиг хонжоонд эргэлдэгч атгаг бодол - Өөрөөсөө өндөр нугуудыг буулгагч атаат сэтгэл - Өөрийгөө ямагт дээш өргөх омогт сэтгэл - Өөрийнхийг энхрийлэн сахих харнам - Бусдынханд шунагч хомхой сэтгэл зэрэг юм. Дээр дурдсан маягийн сэтгэл санааны янз бүрийн илэрхийллийг орчин үедсэтгэл зүйн шинжлэх ухаан тодорхой авч үзэн судалдаг билээ. ХаринАгваанхайдав тэдгээрийг ердийн ухамсрын утгаар авч үзжээ. Хоѐрдугаар: сэтгэлхэмээх ойлголтын хүрээнд шүтлэг бишрэл, ѐс суртахууны зүйлийг багтаагаадбодитойгоор гэгээрүүлэх, бодит байдлыг сэнхрүүлэн илтгэх байр суурийг тодорхойхэмжээгээр илэрхийлжээ.
  6. 6. Тэрээр сэтгэл гэдгээ нарийсган, шашны онол руу холбон тайлбарлахдааоюун хэмээх ойлголттой холбон авч үзжээ. Агваанхайдав “оюун” гэдэгт “Тийншинжлэлийн тайлбар сайн номонд дурлах хийгээд баясдагаараа үргэлжидтодорхой ханасан өвөр хийгээд хань бүгдийг хэрэггүй зүгт үл тушаах, самадынхөлийг сайтар тогтоон бататгасан, эс мэдэх, буруу мэдэх, эргэлзэх тэр бүгдийгтаслагч, үнэн ѐсонд итгэмжлэх” тайлбар өгчээ. Тэгээд ч оюун гэдгийг бие, сэтгэл,бодгаль гурвыг дагнан барьж байдаг оюуны мэдрэмж хүнд байдаг зүйл болгосонажээ. Тэгвэл хүнд орон гарч байдаг хийсвэр тогтворгүй байдал бүхий сэтгэлхэмээх нь биед шүтсэн зовлонг үүсгэгч ба ер өвчний зовлонгоос их, зуу мянганхувь илүү эдэлдэг тул биеэс холдуулах хэрэгтэй. Ингэхийн тулд дан ганц сэтгэлээбаримтлан хатуужин дияан хийж өөрийгөө боловсруулснаар амгалан тайван буюунирваан байдалд хүрнэ гэж энэ сэтгэгч үзсэн юм. Агваанхайдавынхаар бодгалийн үйл гэж ерөөсөө байхгүй бус, зөвхөн биесэтгэл хоѐрын нэгдмэл болж би гэж нэрийдсэн зүйл байдаг гэж үзсэн. Өөрөөрхэлбэл, би-гийн үйл бол дуу дохионы араас дагасан үзэгдэл төдий юм гэжээ.Тиймээс бие хийгээд бодгалийн нэр төдийд баригддаг ѐсыг таниж мэдэж билигбарамидад шамдах хэрэгтэй гэж тодорхойлсон байна. Учир нь хойд ертөнцөдсэтгэл нь ганцаар одохдоо хураасан муу үйлийг шалтгаан, үрийн ѐсон дагууамсдаг. Иймд Агваанхайдав арван цагаан буян болон арван хар нүглийг мөндурьджээ. Буян нь сударт тарнийн шим үндэс болдог ба арван хар нүглийгтэвчсэнээр олохын дээдийг олж болдог ажээ. Гэхдээ бодгаль өөрөө л сансрынертөнцийн зовлонгийн хүлгийг тайлж чадна. Агваанхайдав бие, сэтгэлийн холбоон дээрээс бодгаль буюу танин мэдэхүйдэх субъектийн ролийг гаргаж байжээ. Тэр нь мэдэрч танин мэднэ, сэтгэж танинмэднэ, эцэст нь аливааг минийхийлэн үзэж ѐс суртахууны талуудыг илрүүлэхбодгалийн билиг, шүтлэгийн мэдрэмжийг тусгасан эмперик танин мэдэхүйн аргазүй тавил гаргасан байна гэж үзэх үндэс бий. Энд хэдийгээр зарчмын ялгаа байгаа ч Декартын “Би сэтгэж байгаа учраасби оршиж байна” гэдэг томъѐололтой Агваанхайдавын авч үзсэн бие, сэтгэл,бодгаль гурвын яриа нь оюун санааг анхдагч, ахуйг хоѐрдогч болгохдоо ухамсрынбиеэ даасан шинжийг өргөн тавьж байсантай зэрэгцүүлж үзэж болох тал байна. XIX зууны эхэн үеэс төв халхын хүрээ хийдийн лам нарын дунд үүссэншашныг шинэтгэх урсгалын нэг гол төлөөлөгч нь Монголын их хүрээний хамбаАгваанхайдав мөн. Түүний баримталж байсан шашин-улс төрийн үзэл санаагдараах хэдэн чиглэлээр авч үзэж болно. - Хувраг лам нар төрийн хэрэгт хутгалдаж буйг эсэргүүцэх хандлага - Манж, Хятадын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний үзэл санаа - Шашны боловсролд иргэний боловсролын зүйлийг нэмж оруулах гэсэн соѐн гэгээрүүлэх бодлого - Лам хуврагууд номоо үзсэн төдий болж хэлбэрдэх байдал гаргадаг болсон, багшийн алдар, ариун шүтээний нэрээр мухар сүсгийн сүсэгтэн
  7. 7. олонд дэлгэрүүлж буйг шүүмжлэн, шашнаа элдэв муу үзэл санаанаас хамгаалж, ариунаар мандуулах чиглэл зэрэг болно. Ингэхдээ манжийн засаг төрд тал өгөгч ихэс дээдэс бурхны шашиныдалбаан дор сөрөг үйлдэл явуулж байгаа нь тийнхүү шашин, номын ариунбайдлыг буртаглаж буй нэг гол шалтгаан мөн гэж үзсэн байдаг. Бас ихэс дээдсийндотор шашин олны тусд үйлчлэгч ѐхязгаарлагдмал цөөн тоотой байгааг, тэд аргаюугаа барж ядан байгааг халаглан дурдсан байна. Агваанхайдав ийнхүү гүн ухааны сэтгэлгээний томоохон төлөөлөгч байсантөдийгүй Монголын нийгмийн хоцрогдол, оюун санааны болон улс төрийнамьдралын зөрчил, Манжийн хааны улс төрийн бодлогын мөн чанар, ард олныамьдралын доройтол зэргийг олж харж, улс үндсээ хамгаалсан үзэл санааилэрхийлж байв. Улс үндсээ сэргээх гол зам бол шашиныг сэргээх явдал мөн гэжтэрээр үзэж байжээ. Агваанбалдангийн гүн ухааны үзэл. XIX зууны монголын буддын нэртсэтгэгч, мэргэжлийн философичийн нэг бол З.Агваанбалдан мөн. Тэрээр 1797 онынамар Халх Цэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуу, одоогийн Хэнтийаймгийн Галшар сумын нутагт малчин ард Заны хүү болон төржээ. Агваанбалдантэр үеийн монгол орны буддын уламжлалт сургалт ѐсоор 6 настайгаасаа бичигзаалган, буддын боловсролыг шат дараалан туулж эзэмшээд, Энэтхэг, Төвдийнбуддын гарамгай сэтгэгчдийн бүтээлүүдийг шамдан судлан гүн ухааны сайнболовсролыг олж, Төвд, Хятад, Хөхнуур, Өвөрмонголоор удаа дараа явж,мэдлэгээ байнга гүнзгийрүүлэн баяжуулж байжээ. Тэрбээр 1831 онд Төвдийн Лхасхотноо буддын философийн линсрай гавжийн зэргийг амжилттай хамгаалсанажээ. 1836-1847 онд Их хүрээнээ тэрээр цоржийн өндөр албыг хашаж байв.Монголын буддын мэдлэг, соѐлын төв голомт болж байсан Их хүрээний цорж болшашин номын бүхий л үйл хэрэг хийгээд олон анги салбар бүхий буддынболовсролын системийг удирдан зохион байгуулж, зохицуулж байдгийн хувьдчухамдаа бүх Монголын бурхны шашны сургалт, түүний үзэл онол, мэдлэгийнтөвшинг хариуцаж байдаг албан тушаал байв. Агваанбалдан гавж том, жижиг хэмжээний 96 зохиолуудаас бүрдсэн 6 ботьном туурвижээ. Тэрээр эртний Энэтхэгийн болон хожим үеийн Төвдийн нэртмэргэдийн бичсэн буддын философийн хамгийн нарийн төвөгтэй зохиолуудад үг,утгын том жижиг олон тайлбар бичиж, мөн буддын гүн ухааны сургуулиудад үздэгбараг бүх сурах бичигт тайлбар зохиохдоо бүтээлийнхээ ихээхэн хэсгийгзориулжээ. Гэвч тэрбээр зөвхөн тайлбарлагч байсангүй мөн философийн биедаасан олон бүтээл туурвисан томоохон сэтгэгч, мэргэжлийн философич байсанажгуу. Түүний философийн олон бүтээлүүд дотроос нэн алдартай зарим зохиолыгжишээлэн дурдваас: 1832 онд бичиж Их хүрээнд хэвлүүлсэн “Нийт шашины тийн оршихуйномхотголын голыг тодруулан үйлдэгч” хэмээх зохиолдоо Агваанбалдан Энэтхэг,Төвдийн олон мэргэдээс буддын ѐс суртахууны ухаанд холбогдуулан туурвисанзохиолуудыг өөрийн үеийн үзлийн үүднээс шүүмжлэн боловсруулж, буддыншашны сүм хийд, лам нарын мөрдөх дэг журам, зохион байгуулалт, сахилгажаягийн тухай сургаалыг тайлбарлан хөгжүүлж, бурхан багшийн өөрийн
  8. 8. баримтлан биелүүлж байсан ѐс суртахууны хэм хэмжээг нарийн чанд сахин, эрдэмном сайтар сурч, шашин, амьтны тус үйлдэхийг нэн эрхэм болгожээ. Чингэхдээбурхны шашны жаяг ѐсыг зөрчих зэрэг тухайн үеийнхээ шашинд гарч байсангажуудал, догодолд шүүмжлэлтэй хандаж байв. “Илт номын сангийн шинжилгээ багачуудын оюуны цэнгэл” хэмээх зохиолыг1846 онд бичиж Их хүрээнд хэвлүүлжээ. Агваанбалдан энэ зохиолдооабхидхармын философийн утгыг дэлгэрүүлэн тайлбарлаж, бүх дхармыг /номыг/ангилж, таван махбодийн шинж, хумхын тоосны тогтцыг тодорхойлоод бас 5 цогцТөвдөөр, 12 түрэн түгэхүй, 18 язгуур эдгээр тус тусын онцлог ба хоорондынхарилцаа холбоог гаргаж сэтгэл гэгч юу ба сэтгэлээс үндэслэн гарах 51 зүйлүзэгдлийн учир холбогдлыг заажээ. Түүнчлэн энэ зохиолдоо 6 шалтгаан, 4 нөхцөл,5 үр, юмсын ерөнхий ба онцгой, орчлонд орших олон амьтадын ялгавар, шүтэнбарилдахын 12 гишүүн хутагтын 8 мөр, нирваан болох гэгч чухам юу болох зэрэгшашин-гүн ухааны олон тооны асуудлыг нягтлан шинжилж, дэс дарааланөгүүлжээ. Агваанбалдангийн энэ зохиол бол буддын философийн хөгжлийгтүүхчлэн судлахад болон монголын гүн ухааны сэтгэлгээний түүхийг судлахадүнэи хэрэглэгдэхүүн болж чадах сонирхолтой чухал бүтээл мөн. Агваанбалдан “Илт онолын чимэг шастрын үгийн утгын үүднээс номлосонМайдарын гэгээний зарлиг” хэмээгдэх зохиолыг 1853 онд бичиж, Их хүрээндхэвлүүлжээ. “Илт онолын чимэг” бол буддын шашны сургуулиудад үздэг гүнухааны 5 ботийн дотроос хутагт билгийн чанд хязгаарт хүрэх арга замыг заасангол /зава/ сурах бичиг болой. Уг зохиолдоо будда, бодисатва нарын тухай буддыншашины ойлголтыг эрэмбэ дараатай зураглан гаргаж, тэдгээрийн баримталдаг ѐссуртахууны зарчим, амьтанд тусалдаг арга зам, дадлага туршлагын зүйлүүдийгбүхэлд нь багтаан харуулжээ. Эл зохиолд Энэтхэг, Төвдийн эрдэмтдээс билигбаримадын талаар хийсэн номуудыг тус тус нарийвчлан шинжлээд нэг мөр болгонхураангуйлж ойлгоход хялбар дөхөм болгожээ. Бас Төвдийн мэргэдийн энэ талаарбичсэн зохиолуудыг эртний Энэтхэгийн мэргэдийн тайлбаруудтай тулган үзэж,Төвдийн хамгийг айлдагч хэмээн алдаршсан Жамъяншадав өөрийн бичсэнпарчингийн сурах бичигтээ зарим үзэл ойлгоц дээр ташаарсан зүйл байсныгшүүмжилсэн байна. 1857 онд бичиж Их хүрээнд хэвлүүлсэн “Билиг баримадын ер утгын хадмалвумын утгыг тодруулагч зул” хэмээх Агваанбалдангийн зохиол бол буддын шашныгүн ухааны сургуулиудад үзэхээр зориулж Төвдийн эрдэмтэн ВанчэнСодномдагвын /1478-1554/ бичсэн билиг баримадын онолын сурах бичигт /Ванчэнйэгад/ хийсэн тусгай тайлбар юм. Энэ номдоо тэрбээр хутагтын дөрвөн үнэн,сэтгэлийн төдийтний хотлын шүтээн хэмээх сэтгэл санааг анхдагч болгон үздэгүзэл, төв үзлийн ранжудвын ѐсны хоѐр үнэн, хутагтын 8 гишүүнт мөр, 12 шүтэнбарилдахуй хэмээх шалтгаант чанар зэрэг их, бага хөлгөний гүн ухааны үзэлсургаалуудыг дэлгэрүүлэн тайлбарлажээ. Бүхнийг хамтарсан шинжтэй бөгөөд утгасанааг гүнзгий гаргасан ийм тайлбар зохиол урьд өмнө Төвд, Монголд төдий лгарч байгаагүй учир энэ зохиолыг мэргэд ихэд үнэлэн үзэж, буддын гүн ухаанынэгэн чухал эх сурвалж болгон хэрэглэсээр иржээ.
  9. 9. Агваанбалдан 1861 онд “Төв үзэлд орохуйн үгийн тайлбар Сайн номлолыгдагагч” хэмээх том тайлбар бичиж Их хүрээнээ хэвлүүлжээ. Энэтхэгийнмадхъямака чиглэлийн алдарт сэтгэгч Чандракиртийн бичсэн төв үзлийн завазохиолд хийсэн энэхүү тайлбар уг онолын гүн нарийн утгыг ухаарах, бодьсатвынагуу их явдалд суралцахад нэн чухал ач холбогдолтой юм. Агваанбалдан энэтайлбартаа Нагаржуна, Чандракирти нарын номд тайлбар хийж, бүрхэг газрыг ньтодотгож, хүндийг нь ойлгоход дөхөмтэй болгоод зогсохгүй, мөн ч зөв буруу олонянз тайлбарыг нь нэг тийш болгон жигдэлсэн ажээ. Энэтхэг Төвдийн эрдэмтэдийнтөв үзлийн ѐсны талаар бичсэн номуудыг уншиж судлаад тэнд байсан заримташаарал зөрүүнүүдийг гаргаж, ялангуяа Зонхавагийн шавь Хайдав ринбучийянагуухи үнэнийг тайлбарлахдаа ум танжурвыг ташаагүй барихаас хазайсан талбайсан хийгээд гүнчэн Жамъяншадавын зохиосон төв үзлийн ѐсны сурах бичигтгарсан ташаарлуудыг тус тус шүүмжлэн илрүүлж, онолын асуудалд бүтээлчээрхандаж байжээ. Буддын философийн гол зангилаа асуудалд тусгайлан зориулсанАгваанбалдан гавжийн нэгэн алдарт бүтээлү нь 1835 онд бичиж Их хүрээндхэвлүүлсэн “Дөрвөн тогтсон тааллын ѐсон дахь хоѐр үнэний ялгаа” хэмээх зохиолюм. Уг зохиол буддын философийн нэг гол зангилаа судлагдахуун болохянагуухуй болон үнэмлэхүй үнэний асуудалд буддын философийн дөрвөн чиглэлдтус бүрээр хэрхэн тайлбарладгийг нарийвчлан авч шинжилжээ. Эл гурвалсанботиуддаа буддын шашны онол чойрын /философийн/ талыг нь онцлон үзэж,түүнээ бүх салбар чиглэлийг чадамгай эзэмшиж, өөрийн үеийн мэдлэг ухаанытөвшинд хүрч, түүнийг цааш дэвшүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсантом сэтгэгч, гүн ухаантан байсан нь мэдэгдэж байна. Тэрээр вишай /орон/ буюухүний мэдэхүйн эрхтэнд тусан буух мэдэгдэхүүн нь мөнх юмс, бодит юмс гэж хоѐрхуваагдах бөгөөд түүний бодит юм гэдэгт өлөг, мэдэл, төгөлдөр бус хуранүйлдэхүй гурав багтана. Өлөг, мэдэл хоѐрын аль нь ч болдоггүй, харин тэр хоѐрыннийлбэр нэгдмэл болж бүтсэн буюу эсхүл цаг, зүг гэх мэт биегүй хийсвэрзүйлүүдийг төгөлдөр бус хуран үйлдэхүй гэж нэрлэдэг ажээ. Хумхийн тоосны/хамгийн жижиг элементийн/ бөөгнөрөлөөр биелсэн бүхэн өлөг мөн. Хумхийн тооснь бүдүүн, нарийн, маш нарийн гэж байх бөгөөд биетэй бүхнийг бүрэлдүүлэн буйболгоно. Маш нарийн тоос хуралдан нийлж бүдүүн тоос болж өлөг буюу биетзүйлийн эх үүсвэр болно. Энэ нь Өрнө дахины философи дахь атомлиг үзэлтэйнэгэн эрэмбийн сургаал юм. Хумхийн тоос нарийн, бүдүүн ямар ч бүтэцтэй байлаач гэсэн өөртөө дөрвөн махбод буюу шороо, гал, ус, хийн язгуур чанарыг хадгалсанбайдаг. Хумхын тоос бүхэнд байх тэрхүү язгуур чанарыг махбод гэж нэрлэнэ.Дөрвөн махбодын чанар бүхий 7 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буйболох суурь тавигдаж, тэрхүү нарийн тоос нь 49 болж бөөгнөрөхөд бүдүүн юмсынанхны бие буй болох үндэс тавигддаг гэж Агваанбалдан үзэж байжээ. Нэгэнтюмсыг буй болгогч хумхийн тоос ийнхүү дөрвөн махбодын язгууртай байдаг учраасдуу, дүрс, амт, үнэр, хүрэлцэхүй зэрэг юмсын мэдрэгдэн тусах чанар нь тэрхүүмахбодод өөрт нь байдаг бодит чанар гэж үзэж болохгүй ажээ. Тэгээд чАгваанбалдан өнгө, үнэр, амт зэргийг бодитой бус гэж үздэг гүн ухааны бусадчиглэлийн үзлийг няцаан шүүмжлээд, шорооны тоос нь үнэр, амт, хүрэлцэх, дүрс,дууны, усны тоос нь амт, хүрэлцэх, дүрс, дууны, галын тоос нь хүрэлцэх, дүрс,
  10. 10. дууны, хийн тоос нь дуу, хүрэлцэхүйн /хөдөлгөөний/, огторгуйн тоос нь дуунысалшгүй чанарыг тус тус өөртөө агуулж байдаг гэж үзэж байв. Агваанбалдан урьд өгүүлсэн дөрвөн махбодийн дээр бас тав дахь махбодьогторгуй махбодь хэмээх байна гэж үзэж байв. Тэгэхдээ энэхүү огторгуйг ертөнцанх тогтох үеийн махбодь бөгөөд түрүүчийн дурьдсан дөрвөн махбодид түгээмэлбайна гэж үзсэн байна. Үүнийг нэг ертөнц эвдэрч хоосроод байх үеийн эсвэл шинэертөнц бүтэж буй болох үеийн огторгуй, огторгуйн эд гэж ойлгож байжээ. Агваанбалдангийн бодлоор бол мах бодууд өөр хоорондоо нөхөрлөх,дайсагнах чанарыг дотооддоо агуулж байдаг ажээ. Хүч тэнцэн шүтэлцэж байхүедээ оршин тогтнож, хүч эс тэнцсэн үедээ сөргөлдөж өөрчлөгдөхөд хүрдэг байна.Махбодуудын энэхүү тэмцэл ба нэгдэл нь тэдгээрийн үйл ажиллагааны үндэсболдог ажгуу. Ингээд шороо махбод нь бөх бат чанартай тул бодис юмсын биецогцыг бий болгодог. Усан махбод нь чийглэг чанартай тул бодис юмсын биецогцыг холбон нэгтгэж өгнө. Гал махбод нь халуун дулаан чанартай тул тэдгээрийгбэхжүүлэн гагнаж өгдөг. Хийн махбод нь хөнгөн хөдлөмтгий чанартай тултэдгээрийг хөдөлгөөнд оруулна. Ертөнц бол эдгээр махбодын тодорхой нэгдэлмөн гэж үзэж авай. Махбодуудын чанарыг агуулсан хумхийн тоос бол маш нарийн өчүүхэнжижиг зүйл, нүдэнд үл үзэгдэнэ. Хумхийн тоос бөөрөнхий хэлбэртэй байх бөгөөдбаруун, зүүн, урд, хойд, дээр, доор гэсэн зургаан хувь хэсэгтэй байна. Хумхийнтоос 6 буюу 8-аас доошгүй тоотойгоор хуралдан цугларч байж юмсын буй болохүндэс болдог ба төв дунд нэг тоос байхад бусад нь түүний гадуур голын хумхидаахүрэлгүйгээр эргэлдэн тойрч байдаг гэж тэр үзэж байв. “Бөөрөнхий төмөр мэт талталаасаа олон тоос дундаа хурж бүх зүгээсээ эргэлдэн тойрсон маягтай оршихболой” гэж Агваанбалдан үзэж байв. Хумхийн тоос оронд хэрхэн тухай, тоосхийгээд олны шүтэлцээний тухай асуудлыг философич нарийвчлан шинжилжээ.Орон зайг юмсаас салгаж, түүнийг асар том сав гэж үздэг Вайшешика хэмээхбуруу номтны өвөрмөцтөн огторгуйг биеэ даасан эдэд бүтсэнээр өгүүлдэг болой.Харин манай дотоод өгүүлэгч нь огторгуйг бодитой бүтсэнд өгүүлдэг болой.Дотоод номтнууд огторгуйг юмсын хөдлөхөд түйтгэр болдоггүй сул чөлөөтэйхөдлөх орон хэмээн үздэг амой. Огторгуй нь ийнхүү юмсын сул чөлөөтэй хөдлөхорон нь байж хэрэг бүтээж чадаж буйн хувьд дотоод номтнууд түүнийг бодитой гэжөгүүлсэн болой. Ямарваа нэг юманд зай тавьж өгнө хэмээх нь жишээлэхэд бумбамэтийн дүрст юмс нэг орноос нөгөөд шилжин байрласнаас орон гарсан болохоосбус огторгуй өөрөө зай тавьж өгч байгаа юм бус болой. Зайг эзлэнэ хэмээх ньдүрст юм байгаа газар өөр дүрст юмс үл багтах тул тэр бодис юмс нь л оронгооэзэлж буй хэрэг амуй. Нэгэнт оронгоо эзэлж буй бодит юмс өөр бодис юмс ирэхэдөмнөх нь өөр тийш одох хэрэгтэйн тул юмс орон эзлэхийн тулд нэг нь нөгөөдөө зайчөлөө тавьж өгдөг бөгөөс огторгуйн оронд ирж одох, харилцан шилжихийгзөвшөөрөх хэрэгтэй болой гэж бичиж байжээ. Орчин тойрны агаар, хийн зайндотор ямар нэгэн биет инагш чинагш шилжин байр байрлахад уг юм тулаадбайрлах байр олдохгүй байхгүй боловч уг юмын цаад тал харагдахгүй болжхалхалагдах буюу завсрын гэгээн гэрэл харанхуй болох буюу эсхүл харанхуйдотор гэгээн гэрэл тодрох зэрэг нь орон зайн шинж бол орон эзэлж буй уг бодис
  11. 11. юмнаасаа шууд хамаардгийн учир мөн юм гэж Агваанбалдан дээрх санаагаа цааштодруулан тайлбарласан байна. Ийнхүү Агваанбалдан ертөнцийн юмсын эзлэхорон зайн шинж чанар харилцан адилгүй бөгөөд орон зайн шинж байдал нь угюмсаасаа шалтгаалдгийг зааж байсан нь философи сэтгэхүйн чухал үзэлбаримтлал гэвэл зохино. Аливаа хувиршгүй мөнх оршигч эд, биеийн болон оюуны санааны юмүзэгдэл гэж огт нь байхгүй учир түүнийг үнэхээр бүтсэн гэж үзэж болохгүй, харин чүнэхээр бүтээгүй, хоосон чанартай юманд шалтгаан үрийн холбооны эрхээруялдан буй, шүтэлцсэн зүйл бүхэн нь түр зуурын, шилжин хувирах шинжтэй байдаггэсэн дүгнэлт тэрбээр хийж байв. Хоосон чанарыг ташаа ухаарахын хорыг илэрхийлж Агваанбалданбичихдээ: “хоосон чанарын үүднээс юмыг авч үзэхдээ зарим хүн буруу аргахэрэглэж явцуурснаас түүнийг зөвхөн үзэгдлийн уг чанар гэж үзэж, харин түүнийбодит байдлаг тусгасан тусгалыг орхигдуулж, юмсын оршин буй бодит байдлыгүгүйсгэхэд хүрдэг байна” гэжээ. Хоосон чанарыг тухай ухаарах үзэгдэл буруудваас тасархайн хязгаар рууорох хоосон чанарыг тэвчих гэсэн хоѐр гэм гарна. Үүнд нэгдэх нь хэрэв манчанарын тухай үзэхдээ хоосон чанар дор юу ч байхгүйн утганд бариваас гүтгэгчбуруу үзэл болно, хоѐр дахь нь бодис юм оногдож тусгагдсаар байтал яаж мөнчанараасаа хоосон хэмээн өгүүлж болох вэ, тиймийн тул мөн чанаргүйг нь хоосончанарын утга бус юм хэмээн хоосон чанарыг тэвчих болно гэх зэргээрАгваанбалдан дээрх үндэслэлээ цааш дэлгэрүүлэн тайлбарлажээ. Үүнээс үзэхэд Агваанбалдангийн хоосон чанарын тухай сургаал бол бидниймэдрэхүйд тусгалаа олж байдаг гадаад бодис юмсыг үгүйсгээгүй бөгөөд харинюмс, үзэгдлийн төрж буй болох, мөхөж болохыг нэгэн зэрэг тусгасан үзлийг тэрээрзөв үзэл гэж байв. Буддын философийн дөрвөн чиглэлийн дотроос Агваанбалдан нь төвүзлийн ѐсыг баримтлагч үзэлтэн мөн. “Төв үзэлтэн бол оршин буй юм, үзэгдлийгмөнхдүүлж хэт дөвийлгөх, эсхүл үгүйсгэж үгүй болгох хоѐр хязгаараас гэтэлж,ертөнцийн жам ѐсыг жинхэнэ ѐсоор нь таалсан буддист мэргэдүүд мөн” гэж тэрээрбичсэн байдаг. Бодгаль өөрийн мөн чанараас бүтсэн, юм өөрийн мөн чанараас үл бүтсэнэнэ хоѐрыг дараалан няцааж, тэд бүгдийг бодгалийн би-үгүй, номын би-үгүйдтаална. Төв үзлийн ѐсонд шүтэн гарагч бус юм үгүй бөгөөд шүтэн гарагч нь учирчбүтсэн, харгацаж бүтсэн, шүтэж бүтсэн төдий болох тул гадаад, дотоодын юм бүгдөөрийн талаас бүтсэн зэрэг бус хэмээсний нотлогдохууны утгыг сэтгэхэд оршихагаад учир шинжийн утгыг мөнх, тасархайн хоѐр хязгаарыг хаасан нь зүй зохистойгэж Агваанбалдан тайлбарласан байжээ. Аливаа юм хоосон чанартай бол тэр юм байж байгаа юм, хоосон чанар үгүйбол уг юм байж чадахгүй гэсэн санааг Агваанбалдан зохиолууддаа тод томъѐолж,хоосон чанар бүхий юманд орчлон, нирван, үйлдвэр, үйлдэгч бүгд байна, үнэхээр
  12. 12. бүтсэн юмс, өөрөөр хэлбэл хоосон чанар үгүй юманд энэ бүхэн байж болохгүйболой хэмээн бичиж байжээ. Үүнээс үзвэл хоосон чанарыг аливаа юм, үзэгдлийнсалшгүй чанар, туйлын бодит байдал, харин түүний илэрч буй үзэгдлийгхарьцангуй бодит байдал болгон авч үзсэн нь тодорхой байна. Хоосон чанарыг тухай сургаалын чухал нэгэн үндэслэгээ болгожАгваанбалдан шүтэн барилдахын онолыг авч үзэж, үүндээ тэрбээр ертөнцийгнэгэн бүхэл болгон нэгтгэж байдэг юмсын уг шалтгаант холбооны үзэл санаагдэвшүүлж байв. Агваанбалдангийн бодлоор бол өөр бусдаас нөхцөлдөн шалтгаалаагүйүүссэн юм үгүй учир хоосон чанар гэж байхгүй, тэд өөр хоорондоо нөхцөлдөншалтгалцсан, шүтэн барилдсан байдаг. Хэрэв юмс шалтгаангүй үүсч болдог юмбол ямар нэг нөхцөлтэй холбоогүй, орон, цагаас гадуур юмс байнга үүсэхэд хүрнэгэжээ. Агваанбалдангийхаар бол мэдрэхүйн эрхтэн /жишээ нь нүд/ бүхэн өөрт буймэдлийн /нүдний харах чадвар/ тусламжтайгаар гадаад утга буюу баригдахуунаатусган авдаг байна. Хүнд нүд, чих, хамар, хэл, бие сэтгэлийн эрхтэн хэмээхзургаан эрхтэн байх бөгөөд Агваанбалдангийн ойлголтоор сэтгэлийн эрхтэнхэмээгч нь өмнөх сэтгэлүүдээ мэддэг одоогий нь сэтгэл ажээ. Энэхүү зургаанэрхтэн нь харах, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэх, өмнөх сэтгэл хэмээх зургаанбаригдахуун оронтой ажээ. Энэ бүгдээс үзэхүл Агваанбалдан хүний танинмэдэхүйн явц нь юуны өмнө хүн мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар гадаадертөнцийн юмс, үзэгдлийг мэдэрч мэдэхээс эхлэх бөгөөд сэрэхүй нь танинмэдэхүйн эхлэл мөн гэсэн санааг үндэслэн гаргасан нь тодорхой байна.Агваанбалдан мэдлэгийн бүх бодит үндсийг ил байгаа, далд байгаа гэж хоѐрхувааж үзээд, ил байгаа баригдахууныг илт шалгадаг мэдэл хэмээх мэдрэхүйнэрхтнүүдээр танин мэднэ. Харин далд байгаа баригдахууныг даган үлэх шалгадагмэдэл хэмээх хийсвэр сэтгэхүй буюу логик мэдлэгээр илрүүлнэ гэж үзэж байв. Агваанбалдан оршин буй бүх юмыг үзэгдлийн /сансар/ ертөнц, уг чанарынертөнц /хоосон/ гэж хоѐр талаар үзсэнийхээ үндсэн дээр танин мэдэхүйн онолдоохоѐр үнэний тухай асуудлыг мөн тавьжээ. Тэгээд Агваанбалдан хүрээлэн буй юмс,үзэгдлийг танин мэдэхэд юмын төрөлх мөн чанар, шүтэн барилдахуйн ѐсныхалхавч бүрхүүл болж байдаг янагуухи үнэн /санс: paramrthasatya, төвд: don dambden b a/ буюу янад /наад/ талын өнгөцхөн үнэн, юмын уг мөн чанар, дотоод бүтэц,харилцаа холбон илэрхийлж байдаг үнэмлэхүй үнэн /санс: savtisatya, төвд: gunrdzob bden pa/ буюу чанад далдын, гүн үнэн гэж хоѐр үнэн байдаг бөгөөд энэхоѐрын хоорондын зааг ялгааг сайн мэдэхгүй бол буддын гүн ухааны нарийн учрыгойлгох боломжгүй юм гэж үзэж байв. Гэхдээ илт болон даган үлэхүй шалгадгааролж авсан мэдлэгийн үнэн эсэхийг мэдэх шалгуурын тухай асуудлыг Агваанбалданмөн тавьжээ. Мэдлэгийг нэгд, шүтэн барилдахуйн хуультай нийцэж буй эсэхээр,хоѐрт, туршин үзэж, жишээлбэл, алт ба төмрийн улайсгах, давтах, огтлох,билүүдэх зэргээр турших лугаа адилаар, гуравт, илт болон шалгадгийн мэдээбаримт, мэдлэг нь уг юмын жам ѐстой тохирч буй эсэхээр, дөрөвт, орон тухайлбал,галын халуун, усны нойтон зэрэг нь уг юмсыг таньсан жам ѐстой тохирч буй
  13. 13. эсэхээр тус тус нягтлан шалгана. Энэ дөрвөн зүйлээр нягтлан шалгаж үзээд зөвбайвал үнэнийг олов гэж үзэж болно хэмээн бичжээ. Агваанбалдан Энэтхэг, буддын философийн том түүхч байжээ. Түүнийхээрбол аливаа гүн ухааны үзлийн систем нь суурь, мөр, үр хэмээх гурван голасуудалд хэрхэн яаж ханддагаараа тус тус ялгарах бөгөөд тэр үндсэн дээр гүнухааны чухам ямар чиглэлд хамаарах нь тодорхойлогддог ажээ. Энэ бол буддынтогтсон тааллыг авч үзэх уламжлалт арга мөн. Агваанбалдан тогтсон тааллын ѐс нь: нэгд шашин нь амьтанд хор хөнөөлтэйэсэх, хоѐрт шашиныг үндэслэгч нь гэм бүхнээ барж эрдэм бүхнийг шингээсэн эсэх,гуравт шашины үзэл нь номын болон бодгалийн би-үгүйг баримталж буй эсэхээрээтус тус ялгагдана гэж бичиж байжээ. Агваанбалдан ийнхүү эртний Энэтхэгийн философийн түүхийн хэдэн мянганжилийн өв уламжлалыг улируулан судалж, өөрийн үеийн үзэл, мэдлэгийнтөвшингийн үүднээс нэгтгэн дүгнэж байсан гүн ухааны томоохон түүхч эрдэмтэнбайсан бөгөөд философийн янз бүрийн чиглэлүүдийн үзлийг тодорхойлохдоотэдгээрт объектив бодитой хандаж, тэдгээр томоохон чиглэл бүхэн нь үнэнийгтанин мэдэх түүхэн үе шат болдгийг зааж, философийг түүний тэмцэл хөгжил дунднь авч үзэж байжээ. Тэгэхдээ хоѐр хязгаараас хагацсан төв үзлийг гүн ухаанысэтгэлгээний дээд оргил болгон үзэж байсан ажгуу. Агваанбалдан буруу номтны ѐс хэмээн орхигдон хаягдаж байсан эртнийЭнэтхэгийн философийн онолын шинжлэх ухаанч, шимтэй зарим үзэл санаа,урсгалыг дундад зууны феодал-шашны үзэл суртал ноѐрхсон Монголын тэр үеийннөхцөлд зоригтой сэргээн босгож цааш сурталчилан дэлгэрүүлж, хөгжүүлэнбаяжуулж байсан өөрийн үеийн гүн ухааны том түүхч хүн байжээ. Тэрбээр буддынба буддын бус чиглэлүүдтэй явуулдаг гүн ухааны тэмцэл нь үндсэндээ логикийнмаргаан тэмцээн байсныг Агваанбалдан баялаг материал дээр тодорхойхаруулаад, харин өөрөө буддын гүн ухаантны хувьд Монгол орноо оройн дээдэлжбайсан буддын төв үзлийн хэтрүүлэгч чиглэлийн философийн үүднээс бусад бүхурсгал чиглэлд хандаж, үнэлэлт дүгнэлт өгч байжээ. Агваанбалдан Монголын нэртэй буддист үнэнхүү сүслэгтэй эрдэмтэн ламынхувьд өөрийн эх орон, ард түмнээ хайрлан үзэж, өмгөөлөн хамгаалдаг эх орончүзэл бүхий нэгэн байв. Тэрбээр үндэсний баялгийг хөгжүүлэх, ард олноо соѐнгэгээрүүлэхийн төлөө ихээхэн санаа тавьдаг байв. Тэрээр эх орон, ард түмнийхээсайн сайхны төлөө санаашрахдаа хур бороо орж, өвс ногоо ургах зэрэг сайханучрал ямагт бүрдэж байх болтугай, харин өвчин тахал, цэрэг дайны аюул,байгалийн гамшиг, өлсгөлөн гуйланчлал гэх мэт доройтлын бүх шалтгаанууд ямагтүл бүрдэж байх болтугай хэмээн ерөөл залбиралаа тавьж байжээ.

×