SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн Галбадрах
Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -




...Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарч
гунисан үедээ, архи ууж, тамхи татаж, эсвэл хэн нэгэнд зовлон жаргалаа ярьж
тайвшрах нь бий. Аль алинаас нь тайвшрал авч болох хэдий ч сэтгэл санаа тэгтлээ
ариусах нь үгүй.
-Харин ийм үедээ, сайхан хөгжим аялгуу сонсож суухад, сэтгэлийн гүнд түртээх алсаас
нэг их уярал, хайр урсан ирэх шиг... Зүрх сэтгэл нь хөглөгдөж, гайхамшигт тэр аялгуунд
бүх биеэрээ уусах шиг, шал өөр үлгэрийн ертөнцөд очих мэт, нэгэн хоромд тайвшралыг
олно.




Тэрхүү хөг аялгуу, миний орчин тойрон дахь бүх л орон зайг дүүргэж, зүрх сэтгэл минь
өөрийн эрхгүй баясан уярч, нүд минь чийгтэж, дотоод сэтгэлдээ "аяа юутай сайхан "
хэмээн уулга алдахуй дор тайвшралыг олно. Тэр мөчид энэ гайхамшигт аялгууг бүтээсэн
хүнд талархан биширч, "энэ ертөнцөд ийм гайхамшигууд үй олноороо байхад, өчүүхэн
миний зовлон шаналал юусан билээ " гэж бодох.




Хөгжим, сайхан аялгуу гэгч хүний сэтгэлийг ямагт хөглөж, уярал хайрыг авчрах ид
шидтэй аж. Нэг л мэдэхэд, бухимдаж гунисан сэтгэл тайвширч, ийм гайхамшигт аялгуун
дор хичнээн суусан ч уйдахгүй.
-Харин ийм үедээ, хананд өлгөөтэй гайхамшигт нэгэн зургийг харж суухад, хавтгай
зотон дээр өнгө өнгийн будаг нялсан, тэр зураг "амилж ", сэтгэлийн чанад дахь
дурсамжийг сэргээнэ. Хар цагаан өнгөний харшилдаан, олон олон өнгийн сүлэлдээнд
уусан уусаж, хүний сэтгэлд түүх, ухаарал, учирлал болон шингэх мэт. Өнгө будаг, түүний
зохистой зохицол нь, хүний сэтгэл зүрхэнд ингэтлээ нөлөөлдөгийг энгийн үедээ бид тэр
болгон анзаардаггүй.




Зургийг удаанаар ажих ахул, түүнийг зурсан зураачийн сэтгэлийн өчил, бардамнал,
онгод, омогшил, учирлал зүрхэнд минь мэдрэгдэж, өөрийн эрхгүй уулга алдан 
тайвширна. Тэр мөчид дoтooд сэтгэл минь тэрхүү зурагт уусан уусаж, тэрхүү гайхамшигт
 ертөнцөд дур зоргоор сэлгүүцэн, аажим аажмаар бухимдал гунигаaсаа холдох аж. "Ийм
гайхамшигийн дэргэд, миний зовлон шаналал юусан билээ " хэмээн бодно.
-Харин ийм үедээ, өөрийн унших дуртай номоо сонгож унших дор,  аятай таатайгаар
уншигдах мөрүүд дунд, мөнөөх зовлон шаналал, уйтгар гуниг уусан ууссаар холдон одох.
Номын үсэг, үг, өгүүлбэр бүхэн нь учирлан ухааруулж, баяр бахадлыг төрүүлнэ.
Зохиогчийн хүүрнэх өгүүлбэрээс хөврөн хөврөх өгүүлэмж, гайхамшигт хэллэг,
ухааруулах учирлал бүхэн надад зориулагдах мэт.
 "Үр минь тайвшир даа! энэ бүхэн тийм ч давшгүй хүнд хэцүү зүйл биш шүү дээ "хэмээн
аядуухан учирлаж, алгаараа магнайг минь илэн аргадах, аав ээжийн гар, сэтгэл мэт.
Тэр л гайхамшигт ертөнцөөр оюун санаа минь аялахдаа, цаг хугацаа хэрхэн өнгөрснийг



                                                                                  1/5
Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн Галбадрах
Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

үл анзаарах. Нэг анзаарах ахул, сэтгэлээс минь мөнөөх бухимдал шаналал, уйтгар гуниг
үргэж одон тайвшралыг олном.




Гоо сайхан гэдэг
 Гоо сайхан гэдэг зөвхөн хөөрхөн хүүхний царай биш юм. Хүний зүрх сэтгэлийн гүн дэх
уяралт мэдрэмжийг хөндөж, дуу алдуулдаг гайхамшиг. Ямар ч хүн өөрийн харах, сонсох,
үнэрлэх, сэтгэх мэдрэмжээрээ "ямар гоё юм бэ? " гэж дуу алдах агшин. Тэр гайхамшигт,
бахархалт мэдрэмж, сэтгэл дотор нь удаан орших дор, хүн баярлан бахдаж, бусдад
талархан биширч, бусдыг хайрлан энэрэх, уучлан өршөөх сэтгэл төрж, оюун санаа нь
тайвширч, бас өргөжин тэлдэг.
 Гоо сайхан гэдэгт, гайхамшигт хөгжим, уран зураг, уран зохиолоос гадна олон зүйлсүүд
багтдаг. Дэлхийн олон гайхамшигуудын тоонд багтдаг Энэтхэгийн Таж Махал,
Египетийн Пирамид, Францын Эйфелийн цамхаг, Хятадын Цагаан хэрэм зэргийг үзсэн
хүн болгон гайхан биширч, дуу алдaна. Энэ бүхэн хүний оюун ухаан, хүч хөдөлмөр
зүтгэлээр бий болсон гэхээр, бахархан бишрэхгүй байх аргагүй. Энд л хүмүүсийн гоо
сайхнаар бахархах бахархал, бишрэх бишрэл асч байдаг аж. Бахархал бишрэл нь
хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан, уярал догдлол, бие биенээ хайрлан хүндлэх
сэтгэлийг бий болгож байдаг. Энэ бол дайн, хүчирхийллийн эсрэг сэтгэхүй юм.




Өөрөө бүтээж, бий болгож чадахгүй хэдий ч, бусдын бий б олгож чадсан олон
гайхамшигийг мэдрэхдээ, энэ ертөнцөд хүн болж төрсөн хувь заяандаа баярлаж, энэ
бүхнийг мэдэрч чадаж байгаадаа гайхан биширнэ. Энэ үедээ, бусдыг хайрлах, тэднээр
бахархах, бусдад туслах, өөртэйгээ адил гэгээрүүлэх хүсэл төрнө.
 Гоо сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч чаддаг хүмүүс, бусдыг үзэн ядаж, хараан зүхэж,
гутаан доромжилж, бусдыг хүчирхийлэн дарамтлахыг хүсддэггүй. Ийм хүмүүс бусдын
өөдөөс гар далайж, буу онилж, хутга мэс хэрэглэж чаддаггүй. Учир нь, тэдний зүрх
сэтгэлд уярал хайр, ухааран нигүүлсэхүйн их мэдрэмж цалгилж байдаг юм. Ийм
болохоор л "гоо сайхан ертөнцийг аварна " гэдэг алдарт хэллэг гарсан байх.
 Аллага, хүчирхийлэл, үзэн ядалтын эсрэг хамгийн сайн зэвсэг нь гоо сайхан байдаг аж.
Тийм учраас, хүмүүс өөрсдийн үр хүүхдээ олдсон цагаас нь аялгуут сайхан хөгжим
сонсгож, төрсөн цагаас нь зураг үзүүлж, ухаарах цагаас нь уншуулж хэвшүүлэхийг
хичээдэг аж.




Гоо сайхныг хойч үедээ
 Монголын боловсролын салбарт, суралцагсдад гоо зүйн боловсрол хүмүүжлийг
ЕБДС-иас нь эхлэн олгохоор хичээдэг боловч, сургалтын агуулга, арга зүй нь буруу
болохоор зохих үр дүнгээ өгч чаддаггүй.




                                                                                   2/5
Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн Галбадрах
Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -




1. Дуу хөгжмийн хичээл
 ЕБДС-д дуу хөгжмийн хичээлээр, хөгжмийн онол, нот, дуу зааж сургах чиглэлээр олон
жил сургалт явуулсан. Солгой хоолойтой хүүхдэд энэ хичээл үнэхээр "тамлалт " болон
хувирдаг. Самбарын өмнө, бусад хүүхдүүдийн шоолон инээлдэх шуугианд, багшийн
тохуутай харцан дор, солгой хоолойгоор, заасан дууг нь арай ядан дуулж, "дунд " дүн
авах нь, гоо зүйн боловсролтой ямар ч хамаагүй үйлдэл. Агуулга, арга зүйн хувьд
алдаатай боловсрогдсон энэ хичээл, энэ чиглэлийн авьяас сонирхолтой цөөн хүүхдээс
бусад хүүхдүүдэд ямар ч сайн нөлөө үзүүлэхгүй байгаа нь нууц биш.
 Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн сонгодог хөгжмийн төлөөлөгчид болох Бетховен,
Моцарт, Бах, Шуберт, Чайковскийн бүтээлүүдээс сонсгож, хөгжмийг сэтгэл зүрхээрээ
сонсож, мэдэрч ойлгож сургахад илүү зохистой. Одоо ор нэр төдий судалж байгаа энэ
бүтээлүүдийг л энэ хичээлийн гол цөм болгон  судлуулж, арга зүйгээ өөрчилбөл
хүүхдүүдэд ч хичнээн сонирхолтой, өгөөжтэй болно гээч. Монголын хөгжмийн урлагийн
нэрт төлөөлөгчид болох Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Мөрдөрж, Бирваа, Жанцанноров,
Б.Шарав нарын гайхамшигт аялгуунуудыг сонсгож, монголоороо бахархах сэтгэлийг нь
хөглөж өгч байвал юутай сайхан.
 Бага наснаасаа аяглгуут сайхан хөгжим, дуу бүжгийг судалж, сонсож ойлгож чадах
болсон бидний хойч үе, муу мунхаг хүмүүс болно гэж үү?




2. Дүрслэх урлагийн хичээл
 ЕБДС-д дүрслэх урлагийн хичээлээр, зургийн онол, гэрэл сүүдэр, алслалт, зохиомж,
харьцаа гэхчилэн мэргэжлийн сургалтын чиглэлээр олон жил сургаж ирсэн. Зураг зурах
авьяас, сонирхолгүй хүүхдэд энэ хичээл амаргүй даваа. Даалгавараа бусдаар зуруулж,
дүн авахаас эхлээд хуулах, хордуулах олон л аргаар хэлбэржсэн энэ хичээл, өгөх ёстой
үр дүнгээ өгч чадаагүй. Тиймдээ ч сонирхолгүй, хэрэггүй шахуу хичээл болж хувирсан
нь нууц биш.
 Зүй нь; Энэ хичээлээр дэлхийн гайхамшигт зураач урчууд болох Леонарда да Винчи,
Микеланджело, Рафаэл Сант, Ван Гог, Пабло Пикассо, Сальвадор Дали, Оросын
алдарт далай зураач Айвазовский, ой зураач Шишкин нарын бүтээлүүдээс судалж,
таньж мэддэг ойлгодог болговол юутай сайн. Зураг зурж сурахдаа гол биш, зургийг
уншиж ойлгодог, мэдэрдэг болгож сурах нь хойч үейинхэнд хичнээн хэрэгтэй гээч.
Монголын алдарт зураач урчууд болох, өндөр гэгээн Занабазар, марзан хэмээх Шарав,
О.Цэвэгжав, А.Гаваа, Г.Одон, Я. Үржинээ, Сэнгэ цохио нарын бүтээлүүдээс судалж
мэдрүүлбэл, монголоороо бахархах мэдрэмжийг хөгжүүлнэ.
 "Уран зураг бол харах яруу найраг " гэж нэрлэдэг. Энэ яруу найргийг уншиж зурсан хүн,
муу мунхаг, бүдүүлэг болно гэж үү?




3.Уран зохиолын хичээл
 "Хүүхдийн " хэмээх тодотголтой Болормаа гэдэг улстөрч авгай, нэгэн цагт БСШУ сайдын
алба хашихдаа энэ хичээлийг ЕБДС-ийн хөтөлбөрөөс хасч,монгол хэлний хичээлтэй



                                                                                 3/5
Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн Галбадрах
Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

нэгтгэсэн гэдэг. Манай улстөрч, албан тушаалын хэнээтэй эрхэмүүдийн хойч үедээ
хэрхэн ханддаг хийгээд өөрсдийнх нь толгойн багтаамж ямар байгаагийн илрэл энэ
жишээ. "Ертөнцийг харах цонх " гэж нэрлэгддэг уран зохиолыг судлах боломжийг
хязгаарлаж, монгол хэлний хичээлийн үг үсгийн алдааг олоход хэрэглэдэг болгосноороо
монгол орны хойч үе болсон хүүхэд залуусыг хэрхэн мунхаг болгох алхам хийснээ энэ
эрхэм мэддэг болов уу?
 Уран зохиолоос хүүхдүүд, үгсийн тансаг сувд түүж, ухаарахуйн цонхоор шагайж,
сэтгэлийн ариуслыг мэдэрдэг.
 Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчид болох О.Бальзак,
А.Дюма, В.Гюго, Ж.Верн, А.Толстой, А.Пушкин, М.Достоевский нарын зохиолыг уншиж
судалж,  Монголын алдарт туурвигчид болох Инжинаш, Данзанравжаа, Сандаг,
Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Рэнчин, Л.Түдэв, Б.Явуухулан, Ч.Лодойдамба нарын
бүтээлүүд болон алдарт "Монголын нууц товчоо " судрыг судлан мэдэж байвал юутай
сайхан. Уранзохиол хүүхдэд, амьдралын сайхныг мэдрүүлэх амт, ухаарал, бусдаас
суралцах хичээл нь болдог. Ном уншихгүй хүн, амьдралын хамаг гоо сайхныг мэдрэхээ
болино. Ном, уран зохиолоор оюунаа тэжээн, сэлбэж байдаг хүүхэд, энэ амь'дралыг хар
бараанаар төсөөлж, бачимдан цухалдана гэж үү?




Бидний хойч үе болсон, хүүхэд  залуус, заавал математикч, физикч, түүх судлаач,
улстөрч, хэл шинжээч болох албагүй ч, бүгдээрээ гоо сайхны боловсрол хүмүүжилтэй
болох албатай. Харин ийм боломжийг эцэг эх нь болсон бид, иргэнээ болгосон төр засаг
заавал анхаарч, олгох учиртай.
 Түүхээс үзвэл, хаант Оросын язгууртан ихэс дээдэс, өөрсдийн хүүхдээ заавал төгөлдөр
хуур хөгжим тоглож, ордны бүжиг бүжиглэж,  зураг зурж, гадаад хэлээр ярьж сургахын
зэрэгцээ, сонгодог хөгжим, уран зураг, уранзохиолыг албадан судлуулдаг байсан гэдэг.
Үүний тулд сайн багшийг олж, өндөр хөлс төлж, "гэрийн сургалт " явуулдаг байсан
төдийгүй, багш нарыг ч ихэд хүндлэн үздэг байсан гэнэ. Бид сайтар судалж гаргаж
амжаагүй ч, монголын аугаа хаад, өөрсдийн удам залгах хүүхдээ олон эрдэмд сурган
бэлтгэдэг байсан баримтууд ч буй.
 Харин өнөө цаг дор, амьдралын боломжтой болж буй олон хүмүүс, өөрсдийн үр
хүүхдийнхээ эрдэм боловсрол, эрхэм чанарт ихээхэн санаа тавьж багагүй мөнгө
зарцуулах болж байна. Үр хүүхдийн тань төрсөн цагаас, өсөх, ухаарах цагт хамгаас
чухал анхаарах зүйл нь, гоо сайхны боловсрол хүмүүжил аж.




Төгсгөлийн оронд
 Энэ бусармаг цаг дор, олон монголчуудын бухимдал, бухимдлаас үүдэлтэй  хэрцгий
авир, буруу муу үйлдэл болгоны тухай уншиж, сонсож байхдаа, бидэнд ус, агаар шиг
хэрэгтэй байгаа гоо сайхны боловсрол хүмүүжлийн тухай харамсан бодоход хүрдэг.
 Хэрэв бид бага наснаасаа л гоо сайхны боловсрол хүмүүжлийг зөв зохистой эзэмшиж,
эх орноороо бахархах, эв нэгдлийг хичээх чадвартай болж чадсан бол, эх орны минь
торгон хил дээр эр цэргүүд нэг нэгнээ буудаж хөнөөх байсан гэж үү?
Хувийн шунахай сэдлээр, өнгө мөнгөний төлөө, өрөөл бусдын амийг хөнөөж зүрхлэх



                                                                                4/5
Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн Галбадрах
Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

байсан гэж үү? Хэн нэгнийг айлган сүрдүүлж, зодож дарамтлан, хонзогнох байсан гэж
үү? Зөрж өнгөрөх сайхан бүсгүйг хараад , гоо сайхныг нь бахдан бишрэхийн оронд,
"унтаж үзэх сэн " гэж мунхагаар шүлэнгэтэх байсан гэж үү?
 Гоо сайхны боловсрол, хүмүүжил, монголчууд бидний хойч үе, болон биднийг аврах цаг
айсуй. Монголчууд бидний ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сайхан сэтгэлтэй, өрөөл бусдыг
хайрлах ухаан, өргөн олноороо эвлэлдэн нэгдэх эхлэлийн нэг нь энэ буюу.  Үүний тулд:




-Монголын ЕБДС төдийгүй, мэргэжил олгох, дээд боловсрол эзэмшүүлэх бүх шатны
сургуульд гоо зүйн хичээлийг оруулж судлуулах боломжийг олгох цаг нэгэнт болжээ.
Үүний тулд өргөн хэмжэний хөтөлбөр боловсруулж, стандарт бий болгох нь чухал.
-Хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эцэг эх бүр, өөрсдийн хүүхдээ өсвөр бага наснаас нь гоо
сайхны мэдрэмж, хүмүүжилтэй болгохыг хичээж, энэ боломжийг нь олгох цаг болжээ.
Ядаж л элдэв хүчирхийлэл, зодоон, дайнтай кино, тоглоомын оронд, сонгодог хөгжим
сонсгож, зураг зуруулж, номтой нөхөрлүүлж сургах сан.
-Хэвлэл мэдээлэл, ТВ, радиогоор үзүүлэх элдэв марзан шоу, үзүүлбэр, шар мэдээ, хар
бараан дүрслэлийн оронд, хүмүүсийн сэтгэлийг ариусгах, бахархал бишрэл төрүүлэх,
үлгэр дуурайлал болох олон сайхан хөтөлбөрийг санал болгож байх хэрэгтэй байна.
Ялангуяа хүүхэд залууст зориулсан тусгай сувгийн хэрэгцээ өнөөдөр улам улмаар
шаардагдаж байна.




-Монгол оронд ашиг олз, өнгө мөнгөний төлөө оршиж буй олон баар, шоу, цэнгээний
газрын оронд, хүүхэд залуусын чөлөөт цагаа аятай сайнаар өнгөрөөж, өөрсдийгөө
хөгжүүлж болох, клуб, театр, музей, үзэсгэлэн, уншлагын газар, мэдээлэл
сурталчилгааны газруудыг олноор байгуулж, тэднийг дэмжиж байх нь хэрэгтэй байна.
-Монгол орны зөв сайн хөгжил, монгол хүний хөгжил, үнэ цэнийн төлөөх төрийн бодлого
энэ цагт туйлын ихээр үгүйлэгдэж байна. Нэгэн цагт бие даан оршиж, монгол оронд
урлаг соёл, гоо сайхны боловсролд анхаарч байсан СОЁЛЫН ЯАМ -ыг сэргээж, үйл
ажиллагааг нь олон нийтийн гоо сайхны боловсрол, хүмүүжилд чиглүүлэх шаардлага
нэгэнт бий болжээ. Монголчууд биднийг бэлэн мөнгө бус, гоо сайхны боловсрол
хүмүүжил, бахархал бишрэл илүү сайнаар өөрчлөн хөгжүүлж чадна.
 Өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цэвэр ариун байгаль орчин, хүмүүсийн
зөв сайн сэтгэлгээ, хандлага руу илүү чиглэж байна. Эрүүл, зөв сайн сэтгэлгээтэй
хүмүүс л энэ дэлхийгээ хайрлаж, бие биенээ хүндэлж, улс орноо зөв сайнаар хөгжүүлж
чадна. Энэ бүхний үндэс нь гоо сайхны боловсрол хүмүүжил юм.
 Гоо сайхан ертөнцийг бас монголчууд биднийг ч аварна.

 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2010-01-24




                                                                                5/5

More Related Content

What's hot

U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440saixana
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолErdenetuya Galbadrah
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэгHurelB1
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгmunhmaa
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүдbaagiidd
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгGan Tuya
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсtuv_library
 

What's hot (16)

U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
 
Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
Shuleg
ShulegShuleg
Shuleg
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Udriin temdeglel
Udriin temdeglelUdriin temdeglel
Udriin temdeglel
 
Udriin temdeglel
Udriin temdeglelUdriin temdeglel
Udriin temdeglel
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөс
 
бичвэр золоо
бичвэр золообичвэр золоо
бичвэр золоо
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 

Similar to Avarna

би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдогBolopchimeg Bolopoo
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargaldj_d585
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиолshand1_ch.tungaa
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалNational University Of Mongolia
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө saraa97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаtnavka
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimjsaixana
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэгaltaa e
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий миньОтгоо Т.Ж
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолErdenetuya Galbadrah
 

Similar to Avarna (20)

би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиол
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimj
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий минь
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
 

Avarna

  • 1. Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна Бичсэн Галбадрах Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 - ...Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарч гунисан үедээ, архи ууж, тамхи татаж, эсвэл хэн нэгэнд зовлон жаргалаа ярьж тайвшрах нь бий. Аль алинаас нь тайвшрал авч болох хэдий ч сэтгэл санаа тэгтлээ ариусах нь үгүй. -Харин ийм үедээ, сайхан хөгжим аялгуу сонсож суухад, сэтгэлийн гүнд түртээх алсаас нэг их уярал, хайр урсан ирэх шиг... Зүрх сэтгэл нь хөглөгдөж, гайхамшигт тэр аялгуунд бүх биеэрээ уусах шиг, шал өөр үлгэрийн ертөнцөд очих мэт, нэгэн хоромд тайвшралыг олно. Тэрхүү хөг аялгуу, миний орчин тойрон дахь бүх л орон зайг дүүргэж, зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй баясан уярч, нүд минь чийгтэж, дотоод сэтгэлдээ "аяа юутай сайхан " хэмээн уулга алдахуй дор тайвшралыг олно. Тэр мөчид энэ гайхамшигт аялгууг бүтээсэн хүнд талархан биширч, "энэ ертөнцөд ийм гайхамшигууд үй олноороо байхад, өчүүхэн миний зовлон шаналал юусан билээ " гэж бодох. Хөгжим, сайхан аялгуу гэгч хүний сэтгэлийг ямагт хөглөж, уярал хайрыг авчрах ид шидтэй аж. Нэг л мэдэхэд, бухимдаж гунисан сэтгэл тайвширч, ийм гайхамшигт аялгуун дор хичнээн суусан ч уйдахгүй. -Харин ийм үедээ, хананд өлгөөтэй гайхамшигт нэгэн зургийг харж суухад, хавтгай зотон дээр өнгө өнгийн будаг нялсан, тэр зураг "амилж ", сэтгэлийн чанад дахь дурсамжийг сэргээнэ. Хар цагаан өнгөний харшилдаан, олон олон өнгийн сүлэлдээнд уусан уусаж, хүний сэтгэлд түүх, ухаарал, учирлал болон шингэх мэт. Өнгө будаг, түүний зохистой зохицол нь, хүний сэтгэл зүрхэнд ингэтлээ нөлөөлдөгийг энгийн үедээ бид тэр болгон анзаардаггүй. Зургийг удаанаар ажих ахул, түүнийг зурсан зураачийн сэтгэлийн өчил, бардамнал, онгод, омогшил, учирлал зүрхэнд минь мэдрэгдэж, өөрийн эрхгүй уулга алдан  тайвширна. Тэр мөчид дoтooд сэтгэл минь тэрхүү зурагт уусан уусаж, тэрхүү гайхамшигт ертөнцөд дур зоргоор сэлгүүцэн, аажим аажмаар бухимдал гунигаaсаа холдох аж. "Ийм гайхамшигийн дэргэд, миний зовлон шаналал юусан билээ " хэмээн бодно. -Харин ийм үедээ, өөрийн унших дуртай номоо сонгож унших дор,  аятай таатайгаар уншигдах мөрүүд дунд, мөнөөх зовлон шаналал, уйтгар гуниг уусан ууссаар холдон одох. Номын үсэг, үг, өгүүлбэр бүхэн нь учирлан ухааруулж, баяр бахадлыг төрүүлнэ. Зохиогчийн хүүрнэх өгүүлбэрээс хөврөн хөврөх өгүүлэмж, гайхамшигт хэллэг, ухааруулах учирлал бүхэн надад зориулагдах мэт. "Үр минь тайвшир даа! энэ бүхэн тийм ч давшгүй хүнд хэцүү зүйл биш шүү дээ "хэмээн аядуухан учирлаж, алгаараа магнайг минь илэн аргадах, аав ээжийн гар, сэтгэл мэт. Тэр л гайхамшигт ертөнцөөр оюун санаа минь аялахдаа, цаг хугацаа хэрхэн өнгөрснийг 1/5
  • 2. Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна Бичсэн Галбадрах Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 - үл анзаарах. Нэг анзаарах ахул, сэтгэлээс минь мөнөөх бухимдал шаналал, уйтгар гуниг үргэж одон тайвшралыг олном. Гоо сайхан гэдэг Гоо сайхан гэдэг зөвхөн хөөрхөн хүүхний царай биш юм. Хүний зүрх сэтгэлийн гүн дэх уяралт мэдрэмжийг хөндөж, дуу алдуулдаг гайхамшиг. Ямар ч хүн өөрийн харах, сонсох, үнэрлэх, сэтгэх мэдрэмжээрээ "ямар гоё юм бэ? " гэж дуу алдах агшин. Тэр гайхамшигт, бахархалт мэдрэмж, сэтгэл дотор нь удаан орших дор, хүн баярлан бахдаж, бусдад талархан биширч, бусдыг хайрлан энэрэх, уучлан өршөөх сэтгэл төрж, оюун санаа нь тайвширч, бас өргөжин тэлдэг. Гоо сайхан гэдэгт, гайхамшигт хөгжим, уран зураг, уран зохиолоос гадна олон зүйлсүүд багтдаг. Дэлхийн олон гайхамшигуудын тоонд багтдаг Энэтхэгийн Таж Махал, Египетийн Пирамид, Францын Эйфелийн цамхаг, Хятадын Цагаан хэрэм зэргийг үзсэн хүн болгон гайхан биширч, дуу алдaна. Энэ бүхэн хүний оюун ухаан, хүч хөдөлмөр зүтгэлээр бий болсон гэхээр, бахархан бишрэхгүй байх аргагүй. Энд л хүмүүсийн гоо сайхнаар бахархах бахархал, бишрэх бишрэл асч байдаг аж. Бахархал бишрэл нь хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан, уярал догдлол, бие биенээ хайрлан хүндлэх сэтгэлийг бий болгож байдаг. Энэ бол дайн, хүчирхийллийн эсрэг сэтгэхүй юм. Өөрөө бүтээж, бий болгож чадахгүй хэдий ч, бусдын бий б олгож чадсан олон гайхамшигийг мэдрэхдээ, энэ ертөнцөд хүн болж төрсөн хувь заяандаа баярлаж, энэ бүхнийг мэдэрч чадаж байгаадаа гайхан биширнэ. Энэ үедээ, бусдыг хайрлах, тэднээр бахархах, бусдад туслах, өөртэйгээ адил гэгээрүүлэх хүсэл төрнө. Гоо сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч чаддаг хүмүүс, бусдыг үзэн ядаж, хараан зүхэж, гутаан доромжилж, бусдыг хүчирхийлэн дарамтлахыг хүсддэггүй. Ийм хүмүүс бусдын өөдөөс гар далайж, буу онилж, хутга мэс хэрэглэж чаддаггүй. Учир нь, тэдний зүрх сэтгэлд уярал хайр, ухааран нигүүлсэхүйн их мэдрэмж цалгилж байдаг юм. Ийм болохоор л "гоо сайхан ертөнцийг аварна " гэдэг алдарт хэллэг гарсан байх. Аллага, хүчирхийлэл, үзэн ядалтын эсрэг хамгийн сайн зэвсэг нь гоо сайхан байдаг аж. Тийм учраас, хүмүүс өөрсдийн үр хүүхдээ олдсон цагаас нь аялгуут сайхан хөгжим сонсгож, төрсөн цагаас нь зураг үзүүлж, ухаарах цагаас нь уншуулж хэвшүүлэхийг хичээдэг аж. Гоо сайхныг хойч үедээ Монголын боловсролын салбарт, суралцагсдад гоо зүйн боловсрол хүмүүжлийг ЕБДС-иас нь эхлэн олгохоор хичээдэг боловч, сургалтын агуулга, арга зүй нь буруу болохоор зохих үр дүнгээ өгч чаддаггүй. 2/5
  • 3. Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна Бичсэн Галбадрах Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 - 1. Дуу хөгжмийн хичээл ЕБДС-д дуу хөгжмийн хичээлээр, хөгжмийн онол, нот, дуу зааж сургах чиглэлээр олон жил сургалт явуулсан. Солгой хоолойтой хүүхдэд энэ хичээл үнэхээр "тамлалт " болон хувирдаг. Самбарын өмнө, бусад хүүхдүүдийн шоолон инээлдэх шуугианд, багшийн тохуутай харцан дор, солгой хоолойгоор, заасан дууг нь арай ядан дуулж, "дунд " дүн авах нь, гоо зүйн боловсролтой ямар ч хамаагүй үйлдэл. Агуулга, арга зүйн хувьд алдаатай боловсрогдсон энэ хичээл, энэ чиглэлийн авьяас сонирхолтой цөөн хүүхдээс бусад хүүхдүүдэд ямар ч сайн нөлөө үзүүлэхгүй байгаа нь нууц биш. Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн сонгодог хөгжмийн төлөөлөгчид болох Бетховен, Моцарт, Бах, Шуберт, Чайковскийн бүтээлүүдээс сонсгож, хөгжмийг сэтгэл зүрхээрээ сонсож, мэдэрч ойлгож сургахад илүү зохистой. Одоо ор нэр төдий судалж байгаа энэ бүтээлүүдийг л энэ хичээлийн гол цөм болгон  судлуулж, арга зүйгээ өөрчилбөл хүүхдүүдэд ч хичнээн сонирхолтой, өгөөжтэй болно гээч. Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгчид болох Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Мөрдөрж, Бирваа, Жанцанноров, Б.Шарав нарын гайхамшигт аялгуунуудыг сонсгож, монголоороо бахархах сэтгэлийг нь хөглөж өгч байвал юутай сайхан. Бага наснаасаа аяглгуут сайхан хөгжим, дуу бүжгийг судалж, сонсож ойлгож чадах болсон бидний хойч үе, муу мунхаг хүмүүс болно гэж үү? 2. Дүрслэх урлагийн хичээл ЕБДС-д дүрслэх урлагийн хичээлээр, зургийн онол, гэрэл сүүдэр, алслалт, зохиомж, харьцаа гэхчилэн мэргэжлийн сургалтын чиглэлээр олон жил сургаж ирсэн. Зураг зурах авьяас, сонирхолгүй хүүхдэд энэ хичээл амаргүй даваа. Даалгавараа бусдаар зуруулж, дүн авахаас эхлээд хуулах, хордуулах олон л аргаар хэлбэржсэн энэ хичээл, өгөх ёстой үр дүнгээ өгч чадаагүй. Тиймдээ ч сонирхолгүй, хэрэггүй шахуу хичээл болж хувирсан нь нууц биш. Зүй нь; Энэ хичээлээр дэлхийн гайхамшигт зураач урчууд болох Леонарда да Винчи, Микеланджело, Рафаэл Сант, Ван Гог, Пабло Пикассо, Сальвадор Дали, Оросын алдарт далай зураач Айвазовский, ой зураач Шишкин нарын бүтээлүүдээс судалж, таньж мэддэг ойлгодог болговол юутай сайн. Зураг зурж сурахдаа гол биш, зургийг уншиж ойлгодог, мэдэрдэг болгож сурах нь хойч үейинхэнд хичнээн хэрэгтэй гээч. Монголын алдарт зураач урчууд болох, өндөр гэгээн Занабазар, марзан хэмээх Шарав, О.Цэвэгжав, А.Гаваа, Г.Одон, Я. Үржинээ, Сэнгэ цохио нарын бүтээлүүдээс судалж мэдрүүлбэл, монголоороо бахархах мэдрэмжийг хөгжүүлнэ. "Уран зураг бол харах яруу найраг " гэж нэрлэдэг. Энэ яруу найргийг уншиж зурсан хүн, муу мунхаг, бүдүүлэг болно гэж үү? 3.Уран зохиолын хичээл "Хүүхдийн " хэмээх тодотголтой Болормаа гэдэг улстөрч авгай, нэгэн цагт БСШУ сайдын алба хашихдаа энэ хичээлийг ЕБДС-ийн хөтөлбөрөөс хасч,монгол хэлний хичээлтэй 3/5
  • 4. Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна Бичсэн Галбадрах Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 - нэгтгэсэн гэдэг. Манай улстөрч, албан тушаалын хэнээтэй эрхэмүүдийн хойч үедээ хэрхэн ханддаг хийгээд өөрсдийнх нь толгойн багтаамж ямар байгаагийн илрэл энэ жишээ. "Ертөнцийг харах цонх " гэж нэрлэгддэг уран зохиолыг судлах боломжийг хязгаарлаж, монгол хэлний хичээлийн үг үсгийн алдааг олоход хэрэглэдэг болгосноороо монгол орны хойч үе болсон хүүхэд залуусыг хэрхэн мунхаг болгох алхам хийснээ энэ эрхэм мэддэг болов уу? Уран зохиолоос хүүхдүүд, үгсийн тансаг сувд түүж, ухаарахуйн цонхоор шагайж, сэтгэлийн ариуслыг мэдэрдэг. Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчид болох О.Бальзак, А.Дюма, В.Гюго, Ж.Верн, А.Толстой, А.Пушкин, М.Достоевский нарын зохиолыг уншиж судалж,  Монголын алдарт туурвигчид болох Инжинаш, Данзанравжаа, Сандаг, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Рэнчин, Л.Түдэв, Б.Явуухулан, Ч.Лодойдамба нарын бүтээлүүд болон алдарт "Монголын нууц товчоо " судрыг судлан мэдэж байвал юутай сайхан. Уранзохиол хүүхдэд, амьдралын сайхныг мэдрүүлэх амт, ухаарал, бусдаас суралцах хичээл нь болдог. Ном уншихгүй хүн, амьдралын хамаг гоо сайхныг мэдрэхээ болино. Ном, уран зохиолоор оюунаа тэжээн, сэлбэж байдаг хүүхэд, энэ амь'дралыг хар бараанаар төсөөлж, бачимдан цухалдана гэж үү? Бидний хойч үе болсон, хүүхэд  залуус, заавал математикч, физикч, түүх судлаач, улстөрч, хэл шинжээч болох албагүй ч, бүгдээрээ гоо сайхны боловсрол хүмүүжилтэй болох албатай. Харин ийм боломжийг эцэг эх нь болсон бид, иргэнээ болгосон төр засаг заавал анхаарч, олгох учиртай. Түүхээс үзвэл, хаант Оросын язгууртан ихэс дээдэс, өөрсдийн хүүхдээ заавал төгөлдөр хуур хөгжим тоглож, ордны бүжиг бүжиглэж,  зураг зурж, гадаад хэлээр ярьж сургахын зэрэгцээ, сонгодог хөгжим, уран зураг, уранзохиолыг албадан судлуулдаг байсан гэдэг. Үүний тулд сайн багшийг олж, өндөр хөлс төлж, "гэрийн сургалт " явуулдаг байсан төдийгүй, багш нарыг ч ихэд хүндлэн үздэг байсан гэнэ. Бид сайтар судалж гаргаж амжаагүй ч, монголын аугаа хаад, өөрсдийн удам залгах хүүхдээ олон эрдэмд сурган бэлтгэдэг байсан баримтууд ч буй. Харин өнөө цаг дор, амьдралын боломжтой болж буй олон хүмүүс, өөрсдийн үр хүүхдийнхээ эрдэм боловсрол, эрхэм чанарт ихээхэн санаа тавьж багагүй мөнгө зарцуулах болж байна. Үр хүүхдийн тань төрсөн цагаас, өсөх, ухаарах цагт хамгаас чухал анхаарах зүйл нь, гоо сайхны боловсрол хүмүүжил аж. Төгсгөлийн оронд Энэ бусармаг цаг дор, олон монголчуудын бухимдал, бухимдлаас үүдэлтэй  хэрцгий авир, буруу муу үйлдэл болгоны тухай уншиж, сонсож байхдаа, бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байгаа гоо сайхны боловсрол хүмүүжлийн тухай харамсан бодоход хүрдэг. Хэрэв бид бага наснаасаа л гоо сайхны боловсрол хүмүүжлийг зөв зохистой эзэмшиж, эх орноороо бахархах, эв нэгдлийг хичээх чадвартай болж чадсан бол, эх орны минь торгон хил дээр эр цэргүүд нэг нэгнээ буудаж хөнөөх байсан гэж үү? Хувийн шунахай сэдлээр, өнгө мөнгөний төлөө, өрөөл бусдын амийг хөнөөж зүрхлэх 4/5
  • 5. Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна Бичсэн Галбадрах Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 - байсан гэж үү? Хэн нэгнийг айлган сүрдүүлж, зодож дарамтлан, хонзогнох байсан гэж үү? Зөрж өнгөрөх сайхан бүсгүйг хараад , гоо сайхныг нь бахдан бишрэхийн оронд, "унтаж үзэх сэн " гэж мунхагаар шүлэнгэтэх байсан гэж үү? Гоо сайхны боловсрол, хүмүүжил, монголчууд бидний хойч үе, болон биднийг аврах цаг айсуй. Монголчууд бидний ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сайхан сэтгэлтэй, өрөөл бусдыг хайрлах ухаан, өргөн олноороо эвлэлдэн нэгдэх эхлэлийн нэг нь энэ буюу.  Үүний тулд: -Монголын ЕБДС төдийгүй, мэргэжил олгох, дээд боловсрол эзэмшүүлэх бүх шатны сургуульд гоо зүйн хичээлийг оруулж судлуулах боломжийг олгох цаг нэгэнт болжээ. Үүний тулд өргөн хэмжэний хөтөлбөр боловсруулж, стандарт бий болгох нь чухал. -Хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эцэг эх бүр, өөрсдийн хүүхдээ өсвөр бага наснаас нь гоо сайхны мэдрэмж, хүмүүжилтэй болгохыг хичээж, энэ боломжийг нь олгох цаг болжээ. Ядаж л элдэв хүчирхийлэл, зодоон, дайнтай кино, тоглоомын оронд, сонгодог хөгжим сонсгож, зураг зуруулж, номтой нөхөрлүүлж сургах сан. -Хэвлэл мэдээлэл, ТВ, радиогоор үзүүлэх элдэв марзан шоу, үзүүлбэр, шар мэдээ, хар бараан дүрслэлийн оронд, хүмүүсийн сэтгэлийг ариусгах, бахархал бишрэл төрүүлэх, үлгэр дуурайлал болох олон сайхан хөтөлбөрийг санал болгож байх хэрэгтэй байна. Ялангуяа хүүхэд залууст зориулсан тусгай сувгийн хэрэгцээ өнөөдөр улам улмаар шаардагдаж байна. -Монгол оронд ашиг олз, өнгө мөнгөний төлөө оршиж буй олон баар, шоу, цэнгээний газрын оронд, хүүхэд залуусын чөлөөт цагаа аятай сайнаар өнгөрөөж, өөрсдийгөө хөгжүүлж болох, клуб, театр, музей, үзэсгэлэн, уншлагын газар, мэдээлэл сурталчилгааны газруудыг олноор байгуулж, тэднийг дэмжиж байх нь хэрэгтэй байна. -Монгол орны зөв сайн хөгжил, монгол хүний хөгжил, үнэ цэнийн төлөөх төрийн бодлого энэ цагт туйлын ихээр үгүйлэгдэж байна. Нэгэн цагт бие даан оршиж, монгол оронд урлаг соёл, гоо сайхны боловсролд анхаарч байсан СОЁЛЫН ЯАМ -ыг сэргээж, үйл ажиллагааг нь олон нийтийн гоо сайхны боловсрол, хүмүүжилд чиглүүлэх шаардлага нэгэнт бий болжээ. Монголчууд биднийг бэлэн мөнгө бус, гоо сайхны боловсрол хүмүүжил, бахархал бишрэл илүү сайнаар өөрчлөн хөгжүүлж чадна. Өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цэвэр ариун байгаль орчин, хүмүүсийн зөв сайн сэтгэлгээ, хандлага руу илүү чиглэж байна. Эрүүл, зөв сайн сэтгэлгээтэй хүмүүс л энэ дэлхийгээ хайрлаж, бие биенээ хүндэлж, улс орноо зөв сайнаар хөгжүүлж чадна. Энэ бүхний үндэс нь гоо сайхны боловсрол хүмүүжил юм. Гоо сайхан ертөнцийг бас монголчууд биднийг ч аварна. Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail: gala_mn@yahoo.com 2010-01-24 5/5