Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts

17,347 views

Published on

Published in: Education
0 Comments
12 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
17,347
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4,720
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
12
Embeds 0
No embeds

No notes for slide

Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts

  1. 1. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйЛекц № 1.Сэдэв. Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан, МУ –ын үндсэн хуулийнэрх зүйн салбар эрх зүй болох нь.Төлөвлөгөө:1. ҮХЭЗ –н ш/у, түүний үүсэл хөгжил.2. МУ –ын ҮХЭЗ –н зохицуулах зүйл, зохицуулалтын арга3. МУ –ын ҮХЭЗ –н эх сурвалж, түүний хүчин чадлын ангилал.4. Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа, үйлчлэх хүрээ.5. МУ –ын ҮХЭЗ –бусад салбар эрх зүйн уялдаа холбооДС1: Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан.Хууль зүйн шинжлэх ухаанд ҮХЭЗ –н ш/у өөрийн гэсэн байр суурийгэзэлдэг. ҮХЭЗ хэмээх нэр томъёо дараах агуулгаар хэрэглэгддэг.1. Ш/У –ны салбар2. Эрх зүйн салбар3.Хичээлийн судлагдахуун /заавал үзэх хичээл/ҮХЭЗ ш/у нь ҮХЭЗ –н бүрдэл (институт) бүрийн үндсэн шинж, тэдгээрийнхоорондын холбоо, түүхэн уламжлал, хөгжлийн хандлагыг судлахадчиглэгдэнэ. ҮХЭЗ –н ш/у –ны үндсэн зорилго нь ҮХЭЗ –н харилцаагсудалж, түүний хөгжлийн зүй тогтлыг тодорхойлох, ҮХЭЗ –н х2–ний,зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнчлэн онол арга зүйн асуудлыгболовсруулах замаар уг салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг уламбүр сайжруулах, арга замыг тодорхойлоход тус дөхөм үзүүлэх, улмаар тусш/у –ны мэдлэгийг системтэйгээр хөгжүүлэхэд оршино. ҮХЭЗ –н ш/у –ныүүсэл ҮХ –т ёсны конценцатай салшгүй холбоотой. Анхны ҮХ болох АНУ/1787/ батлагдан үйлчлэх болсноор бодит биелэлээ олсон. ҮХ –иархязгаарласан төрийн захиргааны байгууллага, түүний эрх мэдлийн тухайсургааль гэдэг утгаар ойлгогдох болсон байна. Энэ үеэс үндсэн хуульт ёсныконценци нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хэмжээ хязгаар төдийгүйтөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх процедурыг тогтоох болсон гэж тэр үеийнонолчид үзсэн. ҮХЭЗ –н ш/у нь эхэн үедээ хүний эрх, эрх чөлөө, ард түмнийбүрэн эрхт байдал төрийн тусгаар тогтнол, төрийн эрх мэдлийн тухайойлглтуудыг судлан үздэг байсан бол XIX зууны эцэс ХХ зууны эхэн үеэсҮХЭЗ –н үндсэн категорийг боловсруулж, хууль зүйн бие даасан чиглэлийгбий болгож улмаар дундад зууны үеийн ганцаар эзэрхийлэх засаглалыгБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 1
  2. 2. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйхязгаарласан парламентат ёсыг төлөвшүүлэн тогтоох үйл ажиллагааныүндэс нь болж, сонгодог утгаа олсон байна. Энэ үеийн гол төлөөлөгчидГ.Еллинек, А.Эсмен, В.Орлондо, А.Дайси, П.Лобанд нар юмаа.1. А.А.Мишин Конституционное право зарубежних стран. М 1998 г.2. Т.Сэнгэдорж “Дэлхийн улсуудын ҮХ –т ёсны хөгжил, мөн чанаронцлог” өгүүлэл. “МУ –ын ҮХ –н үзэл баримтлалын асуудал” УБ 1999 он 6дугаар талӨнөөдрийг хүртэл үе үеийн судлаачид өөрсдийн судалгааны үндэс, тухайнүеийн нийгэм, төрийн хөгжлийн байдлаар нөхцөлдсөн онол сургаалийгболовсруулж ирсэн нь ҮХЭЗ –н ш/у –ны хөгжилд үнэтэй хувь нэмэроруулсаар иржээ.Тухайлбал ХХ зууны эхний хагаст Л.Дюги, М.Ориу, Л.Гумплович нарынболовсруулсан нийгмийн социал эрх зүй, социал эв нэгдэл болон эрх зүй,хууль тогтоогчийн ноёрхлын тухай номлол нь ҮХЭЗ –н ш/у –ндсоциологийн хандлагыг бий болгосон байна.Түүнчлэн П.Прело, Ж.Ведель, Х.Филлипс, А.Маршалл, Г.Кельзен, К.Хессезэрэг сэтгэгчид орчин үеийн ҮХЭЗ –н онолыг боловсруулсан нь ҮХЭЗ –нш/у –ны хөгжилд зохих үүрэг гүйцэтгэсэн.МУ –ын ҮХЭЗ –н ш/у –ны хөгжил 1921 оны ардын хувьсгал ялсны дарааүеэс эхлэн тооцогдох бөгөөд түүнийг хөгжүүлэхэд тухайн үеийн эрдэмтэнсудлаачдаас дурьдвал Цэвээн Жамсранов (улсын эрх) хичээнгүй сайдЦэрэндорж нар, шинэ үеийн судлаачдаас Э.Авирмэд (БНМАУ –ын Төрийнэрх зүй) хамтын бүтээл.Д.Лүндээжанцан (Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал, МУ дахьтөрийн эрх мэдлийн хуваарилалт, Монгол улсын ҮХЭЗ) нарын олонэрдэмтэн судлаачид өөрсдийн үзэл санаа, бүтээлээрээ зохих хувь нэмэроруулсаар байна. Орчин үед ҮХЭЗ –н ш/у –ны судлах зүйл нь ҮХЭЗ –гболовсронгуй болгох талаарх онол, арга зүйг зохицуулах харилцаатай ньбагтаасан нэлээд өргөн хүрээг хамрах болсон бөгөөд тэдгээрийг ижилтөсөөтэй тал, өөр хоорондын уялдаа холбоонд нь үндэслэн тодорхойтогтолцоонд оруулан судлах нь судалгаа, шинжилгээний хувьд илүү үрнөлөөтэй байна.ҮХЭЗ –н ш/у –ны судлагдахууныг дараах агуулгаар тодорхойлон судална.- ҮХЭЗ –н институтуудын үүсэл, хөгжил, цаашдын чиг хандлага- ҮХ –т ёс, түүний үүсэл, хөгжил төлөвшилБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 2
  3. 3. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй- ҮХЭЗ –н хх, түүний мөн чанар, түүхэн хөгжил- ҮХЭЗ –н харилцаа, түүний мөн чанар- ҮХЭЗ –н хүрээнд боловсрогдсон үзэл онол, сургаал- ҮХЭЗ –н институтуудыг хэрэгжүүлж буй прамтин- Улс орнуудын ҮХЭЗ нийтлэг болон ялгаатай талАливаа ш/у –ны судалгааны арга зүй нь уг ш/у –ны дотоод мөн чанар, зүйтогтлыг танин мэдэх, нээн харуулах гол түлхүүр юмаа. ҮХЭЗ –н ш/у –нысудалгааны арга зүйн үндэс нь байгаль, нийгэм, техникийн салбарынхөгжил, тэдгээрийн харицлан үйлчлэлийн ерөнхий зүй тогтолд үндэслэсэнонолын зарчмууд түүнчлэн логикийн болон төр, эрх зүйн үзэгдлүүдийгсудлах тусгай аргуудын нйилбэр цогцоор илэрхийлэгдэнэ.ҮХЭЗ –н ш/у –ны судалгааны арга. Энэ нь ҮХЭЗ, түүгээр зохицуулагдажбуй ниймгмийн харилцааг танин мэдэх, судалгаа шинжилгээнийТ.Сэнгэдорж “Хууль зүйн ш/у, судалгааны арга зүй” УБ 2001 он. 37 дугаартал.Үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журам, ашиглагдаж байгаа арга зам,хэрэгслийн нийлбэр юм.- Харьцуулан судлах. –Эрх зүйн хэм хэмжээний аливаа үзэгдлийг өөрхооронд нь жишиж, нийтлэг болон өвөрмөц онцлогийг тодорхойлох замаарсудална. Үүнд: Аналогийн, ажиглалтын, туршилтын, загварчлалын зэрэгаргууд багтана.- Түүхчлэх буюу системчлэх. –Эрх зүйн аливаа үзэгдлийг түүхэнхөгжил буюу эрх зүйн тогтолцоонд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, тухайнсалбарын онцлог зэрэгтэй уялдуулан тодотгох, жиших замаар судална.- Статистикийн ҮХЭЗ –н тогтолцоо дахь тоон үзүүлэлт, статистик зүйтогтлыг нээн харуулахын тулд ш/у, техникийн хөгилд тулгуурлан судалдагарга юм.- Социологийн нийгмийн амьдрал, бодит байдалд ажиглалт хийх,асуулга анкетын судалгаа явуулах, б/б судлах замаар олон нийтийн үзэлбодлыг нэгтгэх.- Логик шинжилгээний судлагдахууны талаархи ерөнхий төсөөллийгулам нарийвчлан тогтоох, түүний бүрдэл хэсгүүдийн уялдаа холбоо,бүхлийн тогтолцоонд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг зэргийг нарийвчлансудалдаг. Үүнд: Анализ, Синтез, Индукц, Дидукцын аргууд багтана.Боловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 3
  4. 4. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 4- Хууль зүйн техникийн болон загварчлалын эрх зүйн үзэгдлүүдийгхарьцуулан нэг судлагдахууны шинж чанарыг тогтоосноор өөр үзэгдлийгсудлах боломжийг олж авах арга.- Онол практикийн нэгдлийг ашиглах.ДС2: Му –ын ҮХЭЗ –н зохицуулах зүйл, зохицуулалтын арга.ҮХ жинхэнэ бодит утгаараа үүсээд 200 гаруй жил болсон ч түүний онолынүндсийг эрт үеэс эхтэй гэж судлаачид үздэг. Гэхдээ өнөөгийн хэрэглэдэгутга агуулгаар нь эртний сэтгэгчдийн бүтээлээс ҮХ тухай эрэх боломжгүйюм. Эртний сэтгэгчид төрийн байгууламж, эдийн засгийн амьдралынүндсийн эрх зүйн зохицуулалт, нийгэмд хууль зайлшгүй хэрэгтэй гэдэгталаар санал бодлоо дэвшүүлж тавьж байв. Эртний Грекүүд хүний эрх, хүнба төрийн хоорондын харьцааны үндсийг хуульчлах оролдлого хийж байжээ.Энэ үеэс ирээдүйн ҮХ –т ёсны анхны элементүүд бүрэлдсэн байна.Тухайлбал, Биант, Хилон, Солон зэрэг мэргэд хуулийн тухай үзэл санаагдэвшүүлэн тавьж байсан. Тодруулбал, Солон нь Афинд чухал өөрчлөлтхийж, төвийг сахисан хязгаарлалт бүхий ардчилалтай Афины хот –улс/полис/ -ын зохион байгуулалтыг бэхжүүлсэн гол гол хуулиудыг баталсанбөгөөд энэ нь өнөөгийн ҮХ –н шинжтэй хууль байжээ. Платон төрийнудирдлагын хамгийн сайн хэлбэрт хууль, хууль ёс чухал гэдгийганхааруулж байжээ. ҮХ –ийн ойлголтын элементүүдийн тухай зөвхөнэртний Грекийн сэтгэгчдийн бүтээлээс гадна хууль тогтоох парактикаас4. Общие начало теории социолистческой конституций Отв.ред,Б.Н.Топорнан, М.Наука 1986 снь олж харж болох юм. Афинд “Номос” буюу нэлээд чухал хууль “Эфисизм”буюу хуульчилсан айтки харьцааны тухай асуудлыг ялган заагладаг байж лдээ.Ө/х “номос” нь “эфисизм” –ээс илүү хүчин чадалтай акт байжээ. ЭртнийГрекийн соёлын ололтын үр дүнд Ромки улс төр, эрх зүйн сургаалд ҮХ –н Оонолын үзэл санаа цаашид хөгжих боломжийг олжээ. Гэхдээ эртний РомдҮХ бол төрийн гол хууль мөн гэсэн үзэл санаа төлөвшөөгүй юм. Харинтөрийн болон аж ахуй, худалдаа, хожмоо эрүүгийн цаазын талаархи журмыгтогтоосон нэн чухал ололт байсан.Цицерон болон эртний Грекийн сэтгэгчид эрх зүйг нийгмийн, хувийн гэсэнтөрөлд ангилжээ. Тэр үеийн Ромын нэрт хуульч Ульпан “ Нийтийн эрх зүйнь Ромын төрийн дэглэмд хамаарагдах бөгөөд харин хувийн эрх зүй нь хувь
  5. 5. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 5хүний а/с –нд хамааралтай” юм гэж бичсэн байдаг. Энэ санааг одоогийн ш/у–ны ойлголтоор тайлбарлавал нийтийн эрх зүй гэдэг ойлголтод захиргааныихээхэн хэм хэмжээ, тодорхой хэмжээгээр эрүүгийн эрх зүйн хэм хэмжээбагтаж байж, нийтийн эрх зүй нь юуны өмнө төрийн зохион байгуулалтынүндэс, Ромын эзэн хааны эрх мэдлийг хуульчлан тогтооход чиглэж байв.Эртний Грек, Ромын эрх зүйн онолын сэтгэлгээ дундат зууны үеийн төр эрхзүйн сэтгэлгээний үндэс болжээ. Энэ үед Фомо Аквинский Августин болонбусад сэтгэгчдийн ү/б –ийн гол нь төрөлх эрх зүйн тухай үзэл санаа ньшашны номлолд суурилах болов. Тэд эрх зүйн бусад бүх хэм хэмжээ зөвхөнтөрөлхийн эрх зүйд захирагдах ёстой гэж үзэж байв. Энэ үед олон хуульзүйн алдарт дурсгалт бичгүүд зохиогдсон төдийгүй энэ нь хожмын ҮХ –нсуурь үндэс болсон гэж үздэг байна. Тухайлбал, Английн 1215 оны “Эрхчөлөөний аугаа их хууль” Унгарки 1222 оны “Алтан булка”, Францын 1357оны “Гуравдугаар сарын аугаа их хууль” зэрэг юм. Эдгээр нь өөрийн гэсэнонцлог зам туулсан, өвөрмөц хувь заяатай ч бас чиг тодорхой хэмжээнийнийтлэг шинжтэй байжээ. Үүнд: 1. Хааны хүсэл зоригийг хязгаарлах, эрхмэдэлд нь албан ёсны хязгаар тогтоох. 2. Нийгмийн давхаргуудад (эрхмэдэлтэнд) тодорхой эрх олгож, тэдний төлөөлөгчдийн байгууллагыгбайгуулжээ. 3. Хааны түшмэлүүдээс албан тушаалаа урвуулан ашиглах,хууль бусаар баривчлах зэрэг арга хэмжээ авахыг хориглосон. 4. Дээдзиндааны газрын эзэд хуулиар тунхагласан эрх чөлөөт байдлаа зэвсгээрхамгаалах эрх олгосон. Ингэснээр цаашдын хөгжил эхэлсэн. ҮХЭЗ –н тухайсургаал ХVIII зууны дунд үеэс баруун Европын орнуудад нилээд хүчтэйхөгжсөн бөгөөд энэ үед хэмжээгүй эрхт хаант засгийг халах ардчилсанхувьсгалаар бодит үр дүнд хүрсэн. ҮХЭЗ –н талаархи эрт эдүгээгийнэрдэмтэн сургаальчид нэлээд бөгөөд тэдгээрийн ерөнхий хандлагыг дараахбайдлаар ангилагдана.1. ҮХЭЗ бие даасан салбар эрх зүй мөн.2. ҮХЭЗ нь нийгмийн анги бүлгүүдийн хүчний харьцааг ололтыг у/т –ийн б/б –н талаарх сургаал мөн.5. История буржуазного конституциализма XVII –XVIII вв м.1993 с 206. Общие начало теории социалистической конституци с 197. Перетерский И.С.Дичести Юстиниака м1956, с 101
  6. 6. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 6Гомос Бэн “ҮХЭЗ нь нийгмийн амьдралын олон талт харилцаагзохицуулахын тулд ард түмний оюун санааны бүтээл болон төлөвшсөнхууль зүйн бие даасан салбар мөн”Марселло Фрелло “ҮХЭЗ нь хууль зүйн бие даасан салбар биш харин энэ ньнийгмийг бүрдүүлж буй анги, бүлэг, давхаргын харилцан зөвшөлцсөнгэрээнүүдийг төрөөс баталгаажуулсан хууль зүйн систем юм” гэж үзжээ.Эрх зүйн онолын ш/у –нд бие даасан зохицуулах зүйл, зохицуулалтынаргатай, эх сурвалж зарчимтай байх нь салбар эрх зүйн шинж, шалгуур гэжүздэг. Үүнийг баримтлан ҮХЭЗ нь салбар эрх зүй нь даруй мөн болно.Гэхдээ ҮХ бусад хуулиудын үндэс тулгуур болж, түүнд нийцэж чаддаг учирҮХЭЗ нь тэргүүлэх эрх зүй гэж үзэж болно.ҮХЭЗ нь зохицуулалтын зүйлийг өргөн ба явцуу утгаар тодорхойлж болно.Явцуу утгаар ҮХЭЗ нь хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийнхарилцааны тодорхой төрөл, өргөн утгаар монгол улсын бүрэн эрхт байдал,хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллага, тэдгээрийн хоорондын эрхмэдлийн хуваарилалт үйл ажиллагааны үндсэн зарчим, ҮХ –н хяналт,шүүхийн бүрэн эрх зэргийг бататган бэхжүүлэхдээ холбогдсон энгийнхарилцаа байна. Явцуу (төр) , өргөн утгаар (төр иргэний харьцаа)ҮХЭЗ –н зохицуулалтын арга нь ҮХЭЗ –н хэм хэмжээгээр нийгмийнхарилцааг зохицуулан тохируулах явцад уг харилцаанд оролцогчдын занүйлд нөлөөлж буй хууль цаазын арга, хэлбэр, хэрэгслийн нийлбэр юм.ҮХЭЗ –н зохицуулалтын гол арга нь засаглан захирах арга бөгөөд энэардчилсан ёсонд тулгуурлаж байж сая хууль ёсны хүчинтэй арга болно.Үүнээс гадна салбар эрх зүйд хэрэглэгддэг дараах 4 арга бас хэрэглэдэгбайна. Үүнд:Хориглосон арга. МУ –ын Үх –н 3 –р зүйл 2 –т “Төрийн эрх мэдлийг хуульбусаар авах, авахаар завдахыг хориглоно” 15 зүйл 2 –т “МУ –ын иргэнийгхаръяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийгхориглоно” зэрэг болно.Зөвшөөрсөн арга. ҮХ –н 5 зүйл 5 –т “Төрөөс гадаадын иргэн, хуулийнэтгээд, харъяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульдзаасан бусад болзол, журмаар ашиглуулж болно”Үүрэг болгосон арга. ҮХ –н 17 зүйл 1 –т “Хуулиар ногдуулсан албан татвартөлөх”, 22 зүйл 2 –т “... Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ –д өргөн
  7. 7. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 7мэдүүлснээс хойш 45, УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах,эсвэл МУ –н ерөнхийлөгч УИХ –ыг тараах тухай шийдвэр гаргана”Эрх олгосон арга. ҮХ –н 26 зүйл 1 –т “Ерөнхийлөгч, УИХ –ын гишүүн, ЗГхууль санаачлах эрх эдэлнэ”, 18 зүйл “Үзэл бодол, улс төрийн хийгээлшударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгигдсөнгадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал МУ –дорогнох эрх олгож болно”МУ –н ҮХЭЗ нь МУ –н тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэснийаюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууламж, төрийн эрхмэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын тогтолцоо, бүтэц, зохионбайгуулалт, үйл ажиллагааны зарчим, нутгийн удирдлага, ард нийтийнсанал асуулга болон сонгуулийн зарчим зэргийг бататган бэхжүүлж,тэдгээртэй холбогдсон үүссэн нийгмийн суурь харилцааг зохицуулахынтулд төрийн эрх бүхий байгууллагуудаас тогтоосон эрх зүйн хэмжээнүүдийннийлбэр цогц юм.ҮХЭЗ –н хэм хэмжээҮХЭЗ –н харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөнзөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалагдсан бүх нийтээр заавалдагаж мөрдвөл зохих нийтлэг зохицуулалтын зан үйлийн горимыг ҮХЭЗ –нхэм хэмжээ гэнэ. ҮХЭЗ –н хэм хэмжээнээс эрх зүйн ерөнхий онолынүүднээс болон зохицуулалтынх нь онцлогоос хамаарч тодорхойшалгууруудаар ангилан үзэж болох юм.ҮХЭЗ –н хэм хэмжээг.1. Хүчин зүйн хүчин чадлаар:- ҮХ –мөн хэм хэмжээ - Хуулийн хэм хэмжээ -Хуульчилсан хэм хэмжээ2. Үйлчлэх орон зайгаар нь:- Нийт нутаг дэвсгэрт үйлчлэх хэм хэмжээ - Тодорхой нутаг дэвсгэртүйлчлэх хэм хэмжээ3. Эрх зүйн чиг үүргээр нь:- Тусгай хэм хэмжээ4. Зохицуулах хэм хэмжээг харилцаанд оролцогчдын зан үйлд нөлөөлөхбайдлаар нь:- Эрх олгосон хэм хэмжээ - Үүрэг болгосон хэм хэмжээ- Хориглосон хэм хэмжээ - Зөвшөөрсөн хэм хэмжээТусгай хэм хэмжээг -Тунхагласан хэм хэмжээ
  8. 8. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 8- Тодорхойлсон хэм хэмжээ- Оператив хэм хэмжээ5. Агуулгаар нь:- Бүрэн эрхт байдлын эрх зүйн үндсийг бататган бэхжүүлсэн хэмхэмжээ- Хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн хэм хэмжээ- Төрийн байгууллагуудын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйнүндсийг бататгасан хэм хэмжээ- Нутгийн өөрөө удирдах байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааныүндсийг бататган бэхжүүлсэн хэм хэмжээ.- ҮХ –н хяналтыг биелүүлэн бататлгааг бататгасан хэм хэмжээ- ҮХ – д нэмэлт өөрчлөлт оруулах, түүнтэй холбоо бүхий харилцаагзохицуулсан хэм хэмжээ зэрэг болно.ҮХЭЗ –н хэм хэмжээ нь бүтцийн хувьд гипотез, диспозиц, саниц гэсэнүндсэн хэсгүүдээс бүрдэнэ. ҮХЭЗ –н хэм хэмжээг ашиглах, сахих,биелүүлэх, хэрэглэх гэсэн хэлбэрүүдээр хэрэгжүүлнэ.ҮХЭЗ –н хэм хэмжээний утга агуулгыг нээн харуулах үүднээс түүнийгтайлбарладаг. Ер нь хууль зүйн тайлбар албан болон албан ёсны бус гэжангилдаг. Одоогоор МУ –н ҮХ –г албан ёсоор тайлбарлах эрхтэй субъектҮХ –р тодорхой заагдаагүй. МУ –ын төрийн засаглалыг хэрэгжүүлэгчбайгууллагын тогтолцооны онцлогтой шууд хамааралтай боловч, нөгөөталаас аль нэг байгууллагад ҮХ –г тайлбарлах эрхийг олговол тухайнбайгууллага буюу түүний доторх улс төрийн бүлэглэлүүдийн явцуу а/с –нүүднээс ҮХ –н үзэл санааг гажуудуулахад хүрч болох эрсдэлээс сэргийлсэнач холбогдолтой гэж үзсэн байна.Хуулийн албан ёсны бус тайлбар нь хуулийг хэрэгжүүлж буй нийтсубъектүүдээс өөр өөрсдийн эрх зүйн ухамсарын хүрээнд өгч байгаатайлбар юм. Уг тайлбарыг субъектын шинжээр (энгийн, мэргэжлийн,онолын) тайлбарлаж ангилж болно.ДС3: МУ –ын ҮХЭЗ –н эх сурвалж, түүний хүчин чадлын ангилал.ҮХЭЗ хууль тогтоомжийн өөрийн бааз суурьтай бөгөөд түүнийг эх сурвалжгэж нэрлэдэг. Энэхүү эх сурвалж нь ҮХЭЗ –н илрэх хууль зүйн хэлбэрүүдюм. Эрх зүйн актын хууль зүйн хүчин чадал нь уг актын ач холыогдол,хүний нийгмийн тогтолцоонд эзлэх байр суурь түүнийг батлан гаргаж буй
  9. 9. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 9байгууллагын эрх хэмжээ, уг актын захирах, захирагдах шинжийгилэрхийлдэг.МУ –ын ҮХЭЗ –н эх сурвалжийг хууль зүйн хүчин чадлаар дараах байдлаарангилна.1. Үндсэн хууль ҮХ –д нийцэж бусад хууль, тогтоомж батлагдан гарчмөрдөгдөх бөгөөд нийцээгүй бол хүчингүй болж үйлчлэх нөлөөгөө алдана.2. Ардчиллын хууль. ҮХЭЗ –н эх сурвалж болох гол шинж нь өөртөө угэрх зүйн хэм хэмжээнүүдийг агуулсан байх явдал юм. Өөрөөр хэлбэл ҮХ –дзаасан зарчмын гол заалтуудыг ердийн хуулиудаар нарийвчлан тодруулжхуульчлах, жишээлбэл МУ –ын ҮХ –д заасан “хуулиар тогтооно, хуулиарзохицуулна, хуулиар хамгаална, хуулиар хязгаарлаж болно” зэрэг заалтындагуу болон ҮХЭЗ –н үндсэн институтуудад холбогдох олон арван хуульбатлан гарч үйлчилж байна. Жишээлбэл, ҮХ –н 4 зүйлд “МУ –ын хилийгхуулиар бататгана” гэсний дагуу хилийн тухай хууль ҮХ –н 18 зүйл 3 –т“МУ нутаг дэвсгэртээ байгаа харъяалалгүй хүний эрх, үүргийг өөрийнхуулиар тогтооно” гэсний дагуу харъяатын тухай хууль, ҮХ –н 13 зүйл 2 –т“МУ –ын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсний дагуунийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тус тус батлагдсан.3. Хууль тогтоомжийн бусад акт. Хууль тогтоомжийн бусад акт ҮХЭЗ –нхэм хэмжээ тогтоосон акт байх явдал юм.8. Г.Совд нарын хамтын бүтээл “МУ –н ҮХ –н тайлбар” УБ 2000 онЭрх зүйн актыг дотор нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, эрх зүйн хэмхэмжээ тогтоогоогүй акт гэж 2 ангилах бөгөөд хэм хэмжээ тогтоосон акт ньэнгийн харилцааг дахин давтан зохицуулж байдаг.Тухайлбал 1992 оны парламентын тогтоолоор баталсан. МУ –ын ҮАБ –ынүзэл баримтлал, МУ –ын ГБ –н үзэл баримтлал, цэргийн номлолын үндэсзэрэг номлол, ү/б, чиглэл гэсэн нэртэй эрх зүйн олон акт батлагдажмөрдөгдөж байна. Түүнчлэн ерөнхийлөгчийн зарлиг, гүйцэтгэх эрх мэдлийнҮХ –ийн хэм хэмжээ тогтоосон актууд хамаарна.ҮХЭЗ –н эх сурвалж нь дийлэнхдээ МУ –н нийт нутаг дэвсгэрт үйлчлэхбөгөөд тодорхой тохиолдолд эрх зүйн тодорхой нэгж буюу аль нэг салбарынхүрээнд үйлчлэх шинжийг ч агуулж болно. Жишээ нь: ҮХ, Харъяатын тухайхууль, төр сум, хийдийн харилцааны тухай хууль зэрэг нь нийт нутагдэвсгэрт үйлчлэх шинжтэй байхад УИХ –ын гишүүний эрх зүйн байдлын
  10. 10. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 10тухай хууль, ерөнхийлөгчийн тухай хууль зэрэг нь зөвхөн тодорхойсубъектуудад хамаарах шинжтэй.МУ –ын ҮХЭЗ –н харилцаа, үйлчлэх хүрээҮХЭЗ –н харилцаа явцуу болон өргөн утгаар тодорхойлж болно. Явцууутгаар ҮХЭЗ –н хэм хэмжээгээр хуульчлагдсан факт биш болоход түүнийсубъектуудын хооронд үүсч буй хууль зүйн харилцаа холбоо юм. Өргөнутгаар нь тодорхойлбол ҮХЭЗ –н харицлаа МУ –ын т/т, бүрэн эрхт байдал,хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууламж, төрийн эрх мэдлийгхэрэгжүүлэгч байгууллагуудын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, үйлажиллагааны зарчим, нутгийн удирдлага, ард нийтийн санал асуулга болонсонгуулийн зарчим зэргийг бататган боловсруулах зэргийн явцад үүсчбайгаа нийгмийн суурь харилцаа болно.ҮХЭЗ –н харилцан объект, субъект, хууль зүйн факт, агуулга гэсэн бүтцийнхэмгүүдээс бүрдэнэ.ҮХЭЗ –ны объект ҮХЭЗ –нд оролцогчдын субъектив эрх, хууль зүйн үүрэгчиглэгдэж байгаа бодит баялаг юм. Энэ нь эдийн болон эдийн бус баялаг,эсвэл эдийн засгийн харилцааг үүсгэж буй хүмүүсийн зан үйлээр илэрнэ.Тухайлбал, нийгэм эдийн засгийн, нийгэм улс төрийн үнэт зүйлс хүнийхувийн эрх, эрх чөлөө, сайн сайхан байдлын үндэс, үндэстний харилцаа,өмчийн харилцаа гэх мэт.ҮХЭЗ –ны субъект нь ҮХЭЗ хэрэгжих явцад тодорхой эрх эдэлж, үүрэгхүлээж буй эрхийн чадвар, чадамж бүхий этгээд байна. ҮХЭЗ –нхарилцааны субъектыг бүрэлдэхүүний шинжээр нь нэгж субъект, хамтынсубъект хэмээн ангилж болно.Нэгж субъект (иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, 2 –дмолхаръяалалтай хүмүүс)Хамтын субъект (төр, түүний байгууллага, а/т –н ард түмэн, з/з –н/д –н нэгжтүүний хүн ам, улс төр болон олон нийтийн байгууллагууд, аж ахуй нэгж)ҮХЭЗ –н хэм хэмжээнд заасны дагуу уг эрх зүйн харилцааг үүсгэж,өөрчилж, дуусгавар болгож буй амьдралын тодорхой нөхцөл байдлыг ҮХЭЗ–ны хууль зүйн факт гэнэ.ҮХЭЗ –н харилцаа агуулга. МУ –н бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө,байгууллага тэдгээрийн эрх мэдлийн хуваарилалт9. П.Нямсүрэн “Эрх зүй, төрийн ерөнхий онол” УБ 2001 он 176 тал- МУ –н з/з –н н/д – нэгж түүний удирдлагын хүрээнд үүссэн
  11. 11. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 11- ҮХ –н хяналтын байгууллагын эрх үүргийн хүрээнд үүссэн- ҮХ –д нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд үүссэн харилцаа тус тусДС4 : МУ –н ҮХЭЗ ба бусад салбар эрх зүйн уялдаа холбооҮХЭЗ нь МУ –н эрх зүйн тогтолцооны гол цөм нь болж, тэдгээрийнзохицуулах зүйлийн үндсийг бэхжүүлсэн байдал учраас бусад салбар эрхзүйтэй уялдаа холбоотой байх нь ч зүйн хэрэг.ҮХЭЗ ЗЭЗ –тэй холбоотой болох нь.ҮХЭЗ –н зохицуулах зүйлийн хүрээнд хамаардаг гүцэтгэх эрхр мэдлийндээд байгууллага болох Засгийн газар түүний бүрэн эрх, үйл ажиллагаанызарим нь ЗЭЗ –н судлах зүйлээс хамаарч учир нь уг 2 эрх зүй уялдаахолбоотой байна.ҮХЭЗ нь ОУЭЗ –тэй холбоотой болох нь.ОУЭЗ хэдийгээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ нь тухайн улсын ҮХЭЗнийцэн гарах шаардлагыг тодорхой хэмжээгээр шаардана. Тухайлбал МУ –нҮХ –д МУ ОУЭЗ нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ зарчим баримталж энхийгэрхэмлэсэн гадаад бодлого явуулж, ОУГ –ээр хүлээсэн үүргээ шударгаарсахин биелүүлнэ гэж заасан байдаг.ҮХЭЗ нь ИЭЗ –тэй холбоотой болох нь.МУ –н ИЭЗ эдийн болон эдийн бус баялгийг өмчлөх буюу эзэмших,ашиглах, захиран зарцуулах эрхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахбөгөөд уг эрх зүйн зохицуулах зүйлийн үндэс нь ҮХ –н 2 бүлэгт заасан МУ–н иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших,өмчлөх, өв залгамжлах, соёл урлаг ш/у –ны үйл ажиллагаа явуулах, бүтээлтуурвих, үр шимийг нь хүртэх, нийгэм улс төр, гэр бүлийн харилцаандэрэгтэй эмэгтэй эрх тэгш оролцох зэрэг заалтуудаар хэрэгжинэ. Үүнийзэрэгцээ ҮХ –р батлан бэхжүүлсэн шүүх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлэгчбайгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрхийн талаархзаалтууд нь МУ –н ЭБШЭЗ, ИХШХШЭЗ –н зохицуулах зүйлийн үндэс ньболно.Түүнчлэн ҮХ –н 2 бүлэгт заасан хүний эрх, эрх чөлөөг эдлэхтэй холбогдонүүсч буй харилцаанууд нь МУ –н хөд э/з, ИХЭЗ, Эко ЭЗ, ба ЭЗ, санхүү,бизнесийн эрх зүй, ЭЭЗ зохицуулах зүйлийн үндэс болно.Сэдэвтэй холбогдуулж уншиж судлах ном зүй материал1. 1992 он “Үндсэн Хууль”2. П.Нямсүрэн “Эрх зүй, төрийн ерөнхий онол” УБ 2004 он
  12. 12. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 123. Т.Сэнггэдорж ред “МУ –н төр эрх зүйн онол түүний үндсэнсалбарууд” УБ 2005 он 86-89 –р тал4. Н.Гантулга “Төр эрх зүйн ерөнхий онол” УБ 1998 он5. С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо”/харьцуулсан эрх зүй/ УБ 2001 он. 74-87 –р тал.6. Д.Лүндээжанцан, П.Энхбаатар “МУ –ын ҮХЭЗ” УБ 2000 он. 4-15 –ртал.7. Б.Нармандах “ҮХЭЗ” 2005 15-24 –р тал8. Д.Солонго “Төрийн эрх зүйн тайлбар толь” УБ 2003 он. 133-134 –ртал9. УТБА “МУ –ын ҮХ –н үзэл баримтлалын асуудал” товхимол. УБ.1999 он. 3 -6 –р тал.10. С.Төмөр “МУ –ын Үх –н онол үзэл баримтлалын тойм” УБ 2002 он 3-10 –р тал.11. В.Е.Гиркин “Конституционное параво зарубежних стран” М 1997 г.Стр 10-2512. Отв Ред В.В.Лазаров “Конституционное параво” учебнии т 1999 г.Сэдэвтэй холбогдуулж оюутнуудад өгөх даалгаварИлтгэлийн сэдэв1. ҮХ –н үүсэл хөгжлийн онолын үзэл баримтлал2. ҮХЭЗ нь салбар эрх зүй болох нь3. ҮХЭЗ –н шинжлэх ухаан, түүний цаашдын чиг хандлага4. ҮХЭЗ бусад салбар эрх зүйн уялдаа холбооны асуудалМУ –н ҮХ –н зүйл заалтуудыг ҮХЭЗ –н бүтцээр задалж ирэх. 3 –доошгүйзаалт зүйл. /гетонез, диепозиц, Санкц/Лекц №2
  13. 13. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 13Төлөвлөгөө1. ҮХ –н ойлголт, түүний мөн чанар2. БНМАУ –ын ҮХ –н түүхэн хөгжил (1924, 1940, 1960) бүтэц3. 1992 оны ҮХ –н үзэл баримтлал, бүтэц, агуулгаСэдэв: Монгол улсын Үндсэн хууль түүний хөгжил,ДС1: Үндсэн хуулийн ойлголт, түүний мөн чанарТухайн улс орны төрийн тогтолцоо, иргэний эрх, эрх чөлөөг бататганбэхжүүлсэн асуудлын тулгуур хууль зүйн акт болох Үндсэн хуульд заантодорхойлсон байдаг. ҮХ гэдэг нь “Constitutio” латины “тогтоол” гэсэнутгатай үгнээс гаралтай юм. Эртний болон дундад зууны соёл иргэншлийнүед “Үндсэн хууль” нь эзэн хааны зарлиг гэсэн утгаараа биелэлээ олжаливаа улсын гол хууль, тухайн улсын нийгмийн харилцаанд орох эрх зүйнүндсийг тодорхойлсон тулгуур хууль болж үйлчилж ирсэн.Тухайлбал, эрдэмтэд өөр өөрсдийннхөөрөө тодорхойлж томъёолж ирсэнбайна.Т.Моунцас. ҮХ гэдэг нь төрийн удирдлага болон төрийн эрх барих дээдбайгууллагуудын зорилт, төрийн байгууллага, иргэдийн талаарх хэмхэмжээг тодорхойлогч мөн.Г.Еллинск. ҮХ бол төрийн байгууллагуудын тэдгээрээс чиг үүрэг гүйцэтгэхжурам, хоорондын харилцаа зэргийг тодорхойлсон эрх зүйн шинж байдлыннийлбэр юм.Ф.Лассаль. ҮХ –н тухай асуудал нь эрхийн тухай асуудал, хүчний тухайасуудал юм. Гэх зэргээр эрдэмтэд тодорхойлсон байдаг.Дээрх тодорхойлолтуудыг нэгтгэн дүгнэвэл ҮХ гэдэг нь нийтлэг утгаарааулс орны нийгэм, эдийн засгийн байдал, төр иргэн 2 –н хоорондынхарилцааг зохицуулдаг, хүний эрх, эрх чөлөөний баталгаа, хууль цаазындээд хүчин чадал, бүхий акт юм.Дэлхийн улссдын ҮХ –дыг харьцуулан үзвэл тэдгээр нь тухайн улсынүндэсний болон нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцооны онцлогтүүний цаашдын уламжлал зэрэг бусад онцлогуудыг хадгалсан байх боловчдараах нийтлэг шинжийг агуулсан байна. Үүнд:- Ард түмний бүрэн эрхийг тунхаглаж, түүний батлгаа болно.- Төрийн байгууламжийн хэлбэрийг тодорхойлсон байх.- Төрийн засаглалын хэлбэрийг заан хуульчилсан байх.
  14. 14. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 14- Өмчийн хэлбэр, нэн ялангуяа хувийн өмчийг ямар нэгэн байдлаартодорхойлох- Сонгууль, референдум зэрэг улс төрийн чухал процессыг тусганбэхжүүлдэг.- ҮХ –д нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тасгасан байх.ҮХ –н мөн чанар нь чухам хэний эрх ашиг, сонирхлыг илэрхийлж байна вэ?гэдгээр тодорхойлох боловч орчин үед засаглалыг тогтоогч нь ард түмэнмөн.МУ –н ҮХ –н түүхэн хөгжил.МУ төр, хууль цаазын 2000 гаруй жилийн түүхтэй боловч, түүхэн нөхцөлбайдлын улмаас 1924 оноос өмнө орчин үеийн утгаар авч үзэхүйц ҮХ –тайбайгаагүй. Зарим судлаачид монголын нэгдсэн тулгар төрийг байгуулах үедүйлчилж байсан “Их Засаг” хууль нь нийгмийн бүхий л харилцаагзохицуулагч хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, хууль цаазын дээд хүчинчадалтай акт төдийгүй тухайн үедээ ҮХ –н дайтай үйлчилж байсан гэжүзсэн байдаг.1921 -1924 он хүртэл ҮХ –н шинжтэй хэд хэдэн эрх зүйн акт үйлчилжбайсан. Үүнд:- Газрыг хувийн өмчийн ёсоор эзэмшүүлэх, халах тухай тогтоол /1921.5.21/- Хамжлагат ёсыг халах тухай тогтоол- Монгол улсын Ардын засгийн газрын хурлын түр зуурын дүрэм /1921.9.12/- МУ –ын түр цагийн хурлын дүрэм /1921.9.21/- Тангарагийн гэрээ /1921.11.1/- Нутгийн захиргааны дүрэм /1923.1.15/- Засаг ба засаг бус ван, гүнгийн угсаа залгамжлалыг халах тухай дүрэм/1922.3.20/- УИХ –ын төлөөлөгчдийн дүрэм /1922.11.22/ зэрэг болно.Дээрх актууд шинэ ҮХ –г тогтооход удирдлага болсны зэрэгцээ зарим нэгхэм хэмжээ нь шууд ҮХ –н биз даасан бүлэг заалт болсон. Жишээлбэл,Нутгийн захиргааны дүрэм бүлэг болон шууд батлагдсан байна.1924 оны Үндсэн Хуулийн бүтэц, онцлогАнхдугаар Үндсэн хууль нь 6 бүлэг 50 зүйлтэйгээр батлагдсан бөгөөд угхууль нь МУ –ын түүхнээ анх хаант ёсыг халж, үндэсний ардчилсанөөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, түүнчлэн МУ –ын төр, нийгмийнбайгуулал болон эрх зүйн үндэс, улс төрийн шинэ тогтолцоо зэргийг
  15. 15. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 15хуульчлан баталгаажуулахын зэрэгцээ иргэдийн эрх зүйн байдлыгхуульчлан тогтоож Бүрэн эрхт БНУ –г зарлан тунхагласан зэрэг онцгой ачхолбогдолтой тулгуур хууль болж чадсан.Оршилд: Ерөнхийлөгчгүй, БНУ –ыг байгуулах. 1 бүлэг. Монголынхөдөлмөрчин ардын эрхийг хамгаална. 2 бүлэг. Улсын дээд эрх барих газар/УИХ, УБХ, УБХ –ын тэргүүлэгчид, Засгийн газар, Эдийн засаг/ тухай.3 бүлэг. Орон нутгийн захиргааны тухай. 4 бүлэг. Сонгох, сонгох эрхийнтухай. 5 бүлэг. Улсын орлого, зарлагын төсвийн тухай. 6 бүлэг. Улсынтамга, сүлд тэмдэг, туг далбааны тухай тус тус заасан.1921 оны Үндэсний Ардчилсан хувьсгалын үр дүнг улс төр, эрх зүйн хувьдбусад асуудлын тухайд 1924 оны ҮХ бататган бэхжүүлсэн.1940 оны Үндсэн хууль, түүний бүтэц1940 оны 6 –р сарын 30 –нд 2 дахь ҮХ –ийг 12 бүлэг 95 зүйлтэйгээр батлангаргасан (улсын XIII их хурал). 7 нэмэлт өөрчлөлт орсон. 1960 оны ҮХхүртэл. 1. Нийгмийн байгуулалт 2. Төрийн байгуулалт 3. УИХ 4. УБХ баУБХ тэргүүлэгчид 5. Сайд нарын зөвлөл 6. Орон нутгийн засаг захиргааныэрх барих дээд байгууллага 7. Шүүх ба пропур орны газар 8. Улсын орлогозарлага 9. Сонгуулийн журам 10. Иргэдийн үндсэн эрх ба үүрэг 11. Сүлдтэмдэг, туг, нийслэл 12. ҮХ –г өөрчлөх журамЭнэхүү ҮХ –г түүхэнд социалист хэв маягт багтах ангийн шинжтэй хуульгэж нэрлэсэн.1960 оны ҮХ, түүний бүтэц, агуулга.1960.7.6 –нд 3 дахь ҮХ –г оршил, 10 бүлэг, 94 зүйлтэйгээр АИХ –аасбаталсан. Оршилд “… БНМАУ –ын зорилго бол социализмыг төгөлдөрбайгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн…” заасан.1 бүлэг. Төрийн мөн чанар, ерөнхий зохион байгуулалтын зарчим. Төрийнбүх байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчимбол товлон удирдсан ардчилсан ёс мөн гэж заасан.2 бүлэг. Төрийн эдийн засгийн үндсэн зарчим ба үүрэг. Үйлдвэрлэлийнхэрэгслийг хувьд өмчлөх журмыг халж, хүн хүнээ мөлжих ёсыг устгасныүрээр тогтсон социалист системийн аж үйлвэрлэлийн хэрэгслийг нийтээрөмчлөх социалист өмч мөн.3 бүлэг. Төрийн эрхийг барих дээд байгууллагууд АИХ, УИХ, төрийн эрхбарих лээл байгууллага. 4000 хүн тутмаас 1 депутат байхаар бодонсонгуулийн тойргууд болж АИХ –с тодорхой сонгоно.
  16. 16. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 16АИХ –ын тэргүүлэгчид. АИХ –ын чөлөө цагт төрийн эрхийг барих дээдбайгууллага бөгөөд үйл ажиллагаагаа АИХ өмнө хариуцна.4 бүлэг. Төрийн захиргааны дээд ба төвийн байгууллагууд. Төрийнгүйцэтгэн захирах дээд байгууллага бол СН зөвлөл.5 бүлэг. Орон нутгийн эрх барих ба захиргааны байгууллагууд . Нутагдэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, хот, аймаг нь сумдад, хот суурин ньхороодод хуваагдана. Аймаг, хот, сум, хороодын эрх барих байгууллага ньаймаг, сум, хороодын ардын депутатуудын хурал мөн. 2 жилийнхугацаатайгаар орон нутгийн хөдөлмөрчид депутатуудаа сонгоно.6 бүлэг. Шүүх, прокурорын байгууллага.Шүүх: шүүн таслах ажлыг дээд шүүх, аймаг, хотын шүүх, тусгай шүүх, мөнардын хэсгийн шүүхүүд гүйцэтгэнэ.Дээд шүүх нь АИХ ба түүний тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнана.Аймаг, хотын шүүхийг аймаг хотын ардын депутатуудын хурлаас 2 жилийнхугацаатайгаар сонгоно.Прокурорын газар: бүх яам, төв байгууллагууд тэдгээрийн харъяа албангазар, байгууллага, орон нутгийн засаг захиргаа болон олон нийт,хоршооллын бүх байгууллагууд, мөн а/т –ба ард иргэдээс хэрхэн хуулийгнарийн чанд биелүүлж байгааг хянана.7 бүлэг. Иргэдийн үндсэн эрх ба түүнийг хангах баталгаа.8 бүлэг. Иргэдийн үндсэн үүрэг9 бүлэг. Сүлд, далбаа, нийслэл.Сүлд: Сүлд бол төрийн мөн чанар, улс төрийн найрамдлын үзлийгилэрхийлэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлнэ.Далбаа: Далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ.10 бүлэг. ҮХ –г өөрчлөх ба халах тухай. АИХ –ын депутатуудын 2/3өөрчлөлтийг батална. Социализм, коммунизм байгуулах гол зэвсэг болсонтөр байх хэрэгцээгүй болж, түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээрсольсон цагт ҮХ халагдаж үгүй болно. Судлаачид уг үндсэн хуулийгсоциалист хэв маягийн байсан бөгөөд МУ капитализмыг алгасан социализмдшилжин орох түүхэн замналыг бататгасан хууль гэж дүгнэсэн байдаг.МУ өмнөх 3 ҮХ –ийг дагаж мөрдсөн 70 жилд тусгаар байдлаа бэхжүүлжзөвлөлтийг даган дэлхийн хөгжлийн татах хүчний нөлөөн дор, ялангуяанийгэм, соёлын амьдралын хүрээнд жинхэнэ хөгжсөн бөгөөд нөгөөтэйгөөртоталитар дэглэмд оршин, нийгэм эдийн засгийн байгууллын буюу
  17. 17. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 17формацын онол тэргүүтнийг баримтласны улмаас хүн төрөлхтний хөгжлийнжам ёсноос гажиж, улс төр, эдийн засгийн талаар дэлхийн хөгжлөөс дэндүүхоцорч, улмаар мухардалд орсон нь цаг улирах бүр тодрон мэдэгдэх болжээ.Энэхүү нөхцөл байдлаас монголын ардчилсан холбоогоор тэргүүлсэнардчилсан хүчин тошуучилж, нийгэм, нам ноёрхсон захиргаадалтындэглэмийг халж, улс төр, эдийн засаг, оюун санааны шинэтгэл хийххөдөлгөөн өрнүүлнээр 1990 оны 3 сард 1 намын ноёрхлыг халж, 1990 оныдунд үеэс монгол орны ардчилсан шинэтгэл юуны өмнө улс төрийншинэтгэлдийг хийж, х/з –н үндсийг 1991.5.12 –нд АИС –с баталсан “БНМАУ–ын ҮХ –н нэмэлтийн хуулиар тавьсан боловч энэ уг шинэтгэлт, ардчилсанхөдөлгөөний үнэ цэнийг бүрэн хангаж чадахгүй байсан тул дэлхийнкоммунист ойртуулж Ардчиллын үнэт зүйлийг бататгасан Шинэ үндсэнхууль батлах болсон нь даруй 1992 оны Үндсэн хууль юм”ДС3 : 1992 оын Үндсэн хуулийн бүтэц, ач холбогдолМУ –ын Шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг МУ –ын анхныЕрөнхийлөгч П.Очирбат тэргүүлж, тухайн үеийн УБХ –ын зарим гишүүд,намуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 1991 оны 4 сараасУБХ 2 удаа, ард нийтийн санал асуулгаар 3 сар шахам АИХ –р 70 гаруйхоног хэлэлцэж байж, 1992 оны 1 сарын 13 өдөр Шинэ Үндсэн хуулийгОршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр батлан гаргасан. Хэдийгээр гадаадын заримулсын ҮХ –тай харьцуулахад бэсрэгхэн биш боловч, нийгмийн олон талтхарилцааны үндсийг бүхэлд нь бэхжүүлж, монголын ард түмний амьдралдцоо шинэ эргэлт хийж чадсан тулгуур хууль юм.Оршилд: Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлууланхөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэжээ.1 бүлэг. МУ –ын бүрэн эрхт байдал.МУ –ын бүрэн эрхт байдлыг хуульчлан бэхжүүлж, улсын тусгаар чанар,төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, төрийн байгууламжийн хэлбэр, н/д–н халдашгүй дархан байдал улс орны эдийн засгийн хөгжлийн түгээмэлхандлага, өвөрмөц онцлог, нийгмийн болон хувийн өмчийн аливаахэлбэрийн тэгш эрх, халдашгүй байдал, төр шашны харилцан хүндэтгэх ёс,ОУЭЗ –ыг хүндэтгэх зарчим, улсыг батлан хамгаалах, АБ хангах бодлого,төрийн бэлгэ тэмдэг зэрэг тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг батланилэрхийлсэн үндсэн асуудлуудыг тодорхойлсон байна.2 бүлэг. Хүний эрх, эрх чөлөө.
  18. 18. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 18Хүний эрх, эрх чөлөөг ОУЭЗ б/б –д заасан хэмжээнд баталгаатай хангахэрэмбэ дараатай заасны зэрэгцээ эдгээр эрх, эрх чөлөөтэй холбоо бүхийиргэдийн үндсэн болон журамт үүргүүдийг тодорхойлж өгсөн байна.3 бүлэг. Монгол улсын төрийн байгууллага.МУ –ын х/т, гүйцэтгэх, шүүх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйлажиллагааны бүрэн эрхийн тухай асуудлыг төрийн эрх мэдэл хуваарилахонолын зарчмаар тодорхойлжээ. Уг бүлэг нь 4 дэд хэсгээс бүрдэнэ.- УИХ - Ерөнхийлөгч - Засгийн газар - Шүүх эрх мэдэл4 бүлэг. МУ –ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага.Уг бүлгээр МУ –ын з/з, н/д –н нэгж, түүний удирдлагын асуудлыгхуульчлан бэхжүүлсэн байна. МУ нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьдаймаг, нийслэлд, аймаг сумдад, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг ньхороодод хуваагдахаар заажээ.5 бүлэг. МУ –ын Үндсэн хуулийн цэц.МУ –ын Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөнтухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий ҮХ–н цэцийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээг хуульчланбэхжүүлжээ.6 бүлэг. МУ –ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.Уг бүлгээр МУ –ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыгбэхжүүлжээ. Шинэ Үндсэн хууль нь ардчиллын үнэт зүйлс хэм хэмжээгтунхагласан гадаадын үндсэн хуулиудын нийтлэг шинжийг агуулсандэлхийн жишигт хүрэхүйц, урьдах 3 үндсэн хуультай харьцуулашгүй төрийнэрх мэдлийг хуваарилсан, ҮХ –ийн хяналтыг бий болгосон ҮХ болсонбайна.Сэдэвтэй уялдуулан оюутнуудад өгөх даалгавар.Илтгэлийн сэдэв.- Үндсэн хуулийн онолын үндэслэл, түүний хөгжил, цаашдын хандлага- 1924 оны үндсэн хуулийн бүтэц, түүний агуулга, мөн чанар- 1940 оны үндсэн хуулийн бүтэц, түүний агуулга, зорилт шинж- 1960 оны үндсэн хуулийн бүтэц, түүний агуулга, онцлог- 1992 оны ҮХ –ийн үзэл баримтлал, бүтэц, түүний агуулга, ачхолбогдолДээрх илтгэлийн сэдвийн хүрээнд тус бүр 4 тест (тодорхойлох бусад) Үгийнхэмжээ (хэвтээ 4, босоо 4) зохиох
  19. 19. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 19Уншиж судлах материал1. 1924, 1940,1960, 1992 оны Үндсэн хуулиуд. 2007 он Хаинс Зайделийнсан Эрх зүйн боловсрол академи2. Д.Лүндээжанцан, Ж.Болдбаатар “МУ –ын төр, эрх зүйн түүхэнуламжлал” УБ. 1999 он. 233-367 –р тал.3. С.Төмөр “МУ –ын ҮХЭЗ (ҮХ –н онол, үзэл баримтлалын тойм)” УБ.2002 он.4. Д.Лүндээжанцан, Г.Энхбаатар “МУ –ын ҮХЭЗ” УБ. 2000 он. 16-34 тал5. Г.Совд нарын хамтын бүтээл “МУ –ын ҮХ –н тайлбар” УБ. 2000 он. 4-17 тал6. Б.Чимэд “ҮХ –н үзэл баримтлал” УБ. 2004 он. 1 дэвтэр. 92-221 тал7. С.Төмөр “ҮХЭЗ (1992 ҮХ, шүүх, төр, эрх зүйн бичиглэл)” УБ. 2003он. 30-50 тал8. Д.Солонго “Төрийн эрх зүйн тайлбар толь” УБ. 2003 он. 148-150 тал9. Т.Сэнгэдорж ред “Төр эрх зүйн онол, түүний үндсэн салбарууд” УБ.2005 он. 86-108 тал10. Б.Нармандах “ҮХЭЗ” 2005 он. 40-45 тал11. Т.Сэнгэдорж “Дэлхийн улсуудын ҮХ –т ёсны хөгжил” өгүүлэл “Шинэтоль” сэтгүүл. 1999 он. № 23.12. Н.Лүндэндорж “Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага”УБ. 2002 он. 123-133 тал13. “Эрх зүй” сэтгүүл 2000 он. № 114. А.А.Мишии “Государственное право зару бежних стран” М 1998 г15. В.Е.Чиркин “Конституционное право зарубежних стран” М. 1997 г.Стр 27-4316. Д.Б.Катков, Е.В.Корчиго “Конституционное правовопросы и ответы”М 2001 гЛекц №3Сэлэв: Монгол улсын Үндсэн хуулийн нийгмийн байгууллагын үндэс.Төлөвлөгөө:
  20. 20. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 201. Нийгмийн байгууллын тухай ойлголт2. МУ –ын үндсэн хуулийн эдийн засгийн үндэс3. МУ –ын улс төрийн тогтолцоо, түүний өөрчлөлт, шинэчлэлт, ачхолбогдол4. МУ –ын нийгмийн социал хүрээ, түүний цаашдын хандлага5. МУ –ын нийгмийн оюун санаа, соёлын харилцааны ҮХ –н үндэсДС1 : Нийгмийн байгууллын тухай ойлголтХүн төрөлхтөн оршин амьдарч ирсэн түүхэн цаг үедээ ахуй амьдрал, нөхцөлбололцоондоо үндэслэн нийгмийн байгууллалын харилцан адилгүй хэвмаягийг бий болгосоор иржээ. Үүнийг янз бүрийн шалгуураар ангилан үзэжбайсан. Тухайлбал, формацын онолын үүднээс үзвэл хүй нэгдлийн, боолын,феодалын, капиталист, социалист, коммунист нийгэм гэж ангилсан байдаг.Нийгмийн байгуулал гэдэг нь нийгмийн харилцааны түүхэн тодорхойтогтолцоо бөгөөд нийгмийн бүтцийн хуваарилалт, үйлдвэрлэлийн хөгжил,бүтээгдэхүүний солилцооны төвшин, нийгмийн ухамсрын онцлог болоннийгмийн амьдралын бүх хүрээнд дэх хүмүүсийн харилцааны уламжлалаарнөхцөлдөн ҮХЭЗ –н хэм хэмжээгээр хамгаалагдан зохицуулагдах нийгмийнзохион байгуулалтыг илэрхийлсэн ухагдахуун юм.МУ –ын нийгмийн байгуулал нь тоталитар дэглэм бүхий социалистнийгмээс хүмүүнлэг, ардчилсан, энэрэнгүй ёс, тэгш ёсыг дээдэлсэн бүхнийгхүний төлөө гэсэн нийгэмд дэвшин орох нийтлэг зүй тогтлыг өөрийн орнытодорхой нөхцөл, үндэсний онцлогт тохируулан хэрэгжүүлэх нөхцлийгбүрдүүлэх, цаашид улам боловсронгуй хөгжүүлэх, нийгмийн эдийн засагулс төрийн байгууллын нөхцөлд оршиж байна. МУ –ын нийгмийн байгуулалнь бүтцийн хувьд:1. Нийгмийн э/з-н харилцаа2. Нийгмийн улс төрийн харилцаа3. Нийгмийн оюун санаа, соёлын харилцаа4. Нийгмийн социал хүрээ харилцаанаас бүрдэнэ.ДС2 : МУ –ын ҮХ –н эдийн засгийн үндэсЭдийн засгийн харилцаа нийгмийн нэлээд суурь асуудал бөгөөд энэ нь өмчтүүний хэлбэр, эдийн засгийн хэлбэр онцлог, түүнчлэн оюуны материалбаялгийн хэрэглээнд үүсдэг харилцаа байна. МУ –ын ҮХ –д “МУ дэлхийн
  21. 21. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 21эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогтнийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай төр нь нийгмийн болон хувийнөмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиархамгаална” гэж заасан.Үүний өмнөх ҮХ –д эдийн засгийн цорын ганц үндэс нь “Социалист ажахуйн тогтолцоо”, “Социалист өмч” хэмээн хуульчилж ирсэн байдаг.Төр ҮХ –д заасан эдийн засгийн үүргээ санхүү, мөнгөний бодлого,нийгмийн болон орлогын зохицуулах бодлого, гадаад эдийн засгийн бодлогозэргээр дамжуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, төрийн санхүү, зээл,албан татвар, мөнгөний бодлогыг тодорхойлж энэ талаар монгол улсынхууль тогтоомжуудыг батлах, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийгтодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тодорхой шийдвэрүүдийггаргах, улсын төсвийг батлах, хянах зэргээр эдийн засгийн харилцааны эрхзүйн үндсийг тогтоож өгдөг бол МУ –ын ЗГ дээрх хууль тогтоомж болонбодлого, чиглэлийн хүрээнд өөрийн үйл ажиллагааны хөтөлбөр ш/у,технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийнүндсэн чиглэлийг боловсруулж, төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөгболовсруулах, биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болоннутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулах, МУ –ынэдийн засгийн аюулгүй байдлыг хангах араг хэмжээг хэрэгжүүлэх, үндэснийбаялаг, төрийн өмчийг хамгаалах, хуулийн хүрээнд захиран зарцуулах бүрэнэрхийг эдэлнэ.ДС3 : МУ –ын улс төрийн тогтолцоо, түүний өөрчлөлтшинэчлэлт, ач холбогдолНийгмийн байгууллын тухай асуудлын хүрээнд уг байгуулалд оршинтүүнийг хөгжүүлэхийн төлөө үйлчилж байгаа төр, түүний улс төрийнбодлогыг судлах явдал нь нийгмийн байгууллын мөн чанар, цаашдын чигхандлага, төлөвийг тодорхойлох боломжийг бүрдүүлдэг. 70 жил нам төвтэйулс төрийн тогтолцоог туулж ирсэн бөгөөд энэ нь цаашид явах боломжгүйулс төрийн шийдэл тул арга буюу улс төрийн олон ургальч үзлийг хүлээнзөвшөөрч, ардчилсан чөлөөт сонгуулиар олонхи болсон нам төрийнхөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг сонгогчдоос олж авсан тогтолцоонд1990 онд шилжсэн бөгөөд дээрх нөхцөл байдлыг 1992 оны ҮХ –иар улс төр,эрх зүйн хувьд бататгаж өгөн нийгмийн бүлэг бүр нийгмийг хамарсаналиваа шийдвэрийг эрх ашгийнхаа төлөө гаргахын тулд өөрийгөө төлөөлсөн
  22. 22. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 22улс төрийн нам, олон нийтийн хөдөлгөөнөөр дамжуулан бодлогоохэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн хоорондын харилцаа нь улс төрийн үйлявдлын төвлөрлийг бий болгож, улс төрийн тогтолцоо хэмээх ойлголтыг бийболгодог. Дүгнэвэл: Улс төрийн тогтолцоо гэдэг нь түүний нийгэмдгүйцэтгэх үүрэг, өөрийг нь бүрдүүлж буй хэсгүүд, улс төрийн харилцаагзохицуулах улс төр, эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээнүүд, улс төрийнсоёл зэргээс бүрдсэн нийгмийн зохион байгуулалтын тогтолцоо юм. (төр –улс төрийн нам -ОНБ)ДС4 : МУ –ын нийгмийн социал хүрээ, түүний цаашдын хандлагаНийгмийн социал хүрээ /Socialis –нийгмийн гэсэн латин үгнээс гаралтай/гэдэг нь хүмүүсийн амьдралын хэв маяг, түвшин тэдний сайн сайхныг шуудтодорхойлж байсан салбаруудын нийлбэрийг хэлдэг. Нийгмийн амьдралынбусад асуудлуудтай харьцуулахад социал хүрээ нь хүнийг нийгмийн голтөвд тавьж байгаагаараа илүү тод илэрдэг бөгөөд хүний хөгжих таатайнөхцлийг бүрдүүлэх, хангах нь түүний гол үүрэг байна. Нийгмийн аль нэгбайгууллагын тухайд үзэхдээ түүнд оршин байгаа социал бүлгүүдийнхарилцааны асуудлыг авч үзнэ. Социал бүлгийн тухай асуудал нь ҮХЭЗ –рхамгаалагдах нийгмийн харилцаа мөн бөгөөд энэ нь түүний хөгжлийнтүвшинтэй уялдаа холбоотойгоор өөрчлөгдөж ирсэн. 1992 оноос өмнөх ҮХ –дад нийгмийн бүтцийн талаархи харилцааг хуульчлахдаа анги, ангиудынтэмцлийн үүднээс хандаж байсан. Харин ҮХ –н хүрээнд нийгмийн социалбүлгийг тодорхойлохдоо: страфикацын онолыг өргөн хэрэглэх хандлагаорсон байна. Энэ онол ёсоор эд баялаг, орлогын хэмжээ, нэр төр, алдархүндийн хувьд өөр хоорондоо ялгаатай харлцан адилгүй зэрэг дэв бүхийшатлал юм. Сүүлийн жилүүдэд МУ –ын нийгмийн эдийн засгийн суурьхарилцаанд гарч байгаа өөрчлөлттэй уялдан нийгэм дэх ялгарлын үйл явцэрчимжиж нийгмийн социал бүтцэд үндсэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал,эрхэлж буй ажил, а/т –ын онцлогоос хамааран төрийн албан хаагчид,бизнесменүүд, хувиараа аж ахуй эрхлэгчид, оюуны хөдөлдмөр эрхлэгчид,малчид, тариаланчид, наймаачид, ажилгүйчүүд, тэтгэврийнхэн зэрэгбүлэглэлүүд бий болсон байхад, орлогын эх үүсвэр, амьжиргааны эхүүсрвэрээрээ чинээлэг аж төрөгчид, дундаж түвшнийхэн, ядуучууд, нэнядуучууд буюу нийгмийн эмзэг давхаргынхан гэсэн бүлэглэлүүд бийболжээ.
  23. 23. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 23Нийгмийн дээрх өвөрмөц шаталсан бүтцийн нөхцөлд нийгмийн шударгаёсыг сахиулах нь улс төр, эдийн засаг, эрх зүйн цогц ойлголт юм. Төр угзорилтыг хангах үүднээс нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээнийтогтолцоог боловсронгуй болгож социал бүлгүүдийн хоорондын тэнцвэрийгхангах, зүй зохистой харьцаанд байлгах үүднээс эрх зүй болон зохионбайгуулалтын арга хэмжээүүдийг тодорхой дэс дараалалтай авчхэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг батлан гаргажмөрдүүлэх үүрэгтэй. Төр нийгмийн социал хүрээнд аливаа асуудлыгшийдвэрлэхдээ тэгш эрхийг тогтоох, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах,автономит эрхийг хүлээн зөвшөөрөх гэсэн зарчмуудыг баримтлан ажиллахнь ардчилсан, шударга ёсонд бүрэн нийцнэ.ДС5 : МУ –ын нийгмийн оюун санаа соёлын харилцаа, түүний ҮХ –нүндэсЭнэхүү харлцаа нь оюуны болон соёлын хөгжлийг хангах, хүний аж төрөхтаатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд нийгмийн ухамсрынбүх салбарууд болон боловсрол, соёл урлаг, ш/у, шашин зэргийг багтаасанөргөн агуулга бүхий харилцаа юм. Нийгмийн оюун санаа, соёлын харилцаань нийгмийн материаллаг амьдрал дээр үндэслэж бий болох боловчхарьцангуй бие даасан шинжтэй өөрийн оршин байх, хөгжих хууль зүйтогтолтой харилцаа юм. Нийгмийн оюун санааны харилцаа нь танинмэдэхүйн, хүмүүжлийн, мэдээллийн, хөгжөөн цэнгэлийн зэргээр олон янзынүүрэг гүйцэтгэдэг байна. Өмнөх ҮХ –иар социалист үзэл баримтлал“Үндэсний хэлбэртэй социалист агууллагатай соёл” гэж хатуу хяналт бүхийхүрээнд тодорхойлж байсан бол Шинэ үндсэн хуулиар олон ишт үзлийгхүлээн зөвшөөрч төр, нийгэм, хүмүүсийн хоорондын харилцааны чөлөөтбайдлыг бататгасан байна. ҮХ –д Монголын ард түмний түүх, соёлындурсгалт зүйл, ш/у –ны оюуны өв төрийн хамгаалалтанд байна. Түүнчлэн“Иргэд нь итгэл үнэмшилтэй байх, сурч боловсрох, соёл, урлаг, ш/у –ны үйлявцад бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй” гэж хуульчилсан. МУ –д төр нь шашинаа хүндэтгэж, шашин нь төрөө хүндэтгэх зарчмыгхуульчилан баталсан.Сэдэвтэй холбогдуулан оюутнуудад өгөх даалгаварИлтгэлийн сэдэв- Нийгмийн байгууллын ойлголт, түүний бүрдэл хэсэг
  24. 24. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 24- МУ –ын эдийн засгийн харилцаа, түүний онцлог зохицуулалт- МУ –ын улс төрийн тогтолцоо, түүний өөрчлөлт шинэчлэлт- МУ –ын нийгмийн социал хүрээ, түүний цаашдын чиг хандлага- МУ –ын нийгмийн оюун санаа,соёлын харилцааны бүтэц, түүний эрхзүйн зохицуулалт1. дээрх илтгэлийн сэдвийн хүрээнд үгийн сүлжээ зохиох (босоо 4,хэвтээ 4)2. Сэдвийн хүрээнд тус тус 3 асуулт бэлдэж ирэх
  25. 25. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 25Лекц №4Сэдэв: МУ –ын бүрэн эрхт байдлын эрх үндэсТөлөвлөгөөТөрийн байгууламжийн ойлголт, түүний хэлбэр, онцлогТөрийн бүрэн эрхт байдал, түүний шинжТөрийн бэлгэ тэмдэг, түүнийг хэрэглэх журамҮндэсний аюулгүй байдлыг (ҮАБ) хангах баталгааМУ –ын гадаад бодлого, түүний чиглэлМУ –ын батлан хамгаалах бодлогын үндэсДС1 : Төрийн бүрэн эрхт байдал, түүний шинж, агуулгаАливаа улсын бүрэн эрхт байдал гэдэг нь тухайн орны төрийн эрх барихтөлөөлөгчдийн байгууллагын бүрэн эрх, төрийн удирдлагын болон төрийнбайгууллагын хэлбэрийг агуулсан ҮХ –н ойлголт юм. 1911.12.29 –ний өдөрБогд хаант МУ тусгаар тогтносон улс болохоо зарласан. Түүнчлэн 1921.9.24–нд Ардын засгийн газраас бас тунхаглал гаргасан билээ. 1924 оны ҮХ –дБНУ гэж тунхаглаж 1940, 1960, 1992 оны ҮХ –дад дараалан бататганхуульчилсан. БНУ нь төрийн тэргүүн болон төрийн эрх барих дээдбайгууллагыг тодорхой хугацаагаар ардчилсан сонгуулийн үндсэн дээрсонгож, тэдгээр нь сонгогчид (ард түмэн) –ынхаа өмнө хариуцлагахүлээсээр зохион байгуулагдсан хэлбэр. Аливаа улс орны тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлыг тодорхойлохын тулд тусгаар тогтнол, бүрэн эрхтбайдлыг илтгэх, тэдгээрийн үндсэн шинжүүдийг тогтоох нь чухал юм.Тоног төхөөрөмж гэдэг нь аливаа улс орны улс төр, эдийн засаг, газарнутгийн хувьд бусдаас хараат бусаар оршин бие даасан бодлогоохэрэгжүүлэх чадварыг илэрхийлсэн ойлголт юм. Тусгаар тогтнолыгтодорхойлох дараах шинж шалгуур байна. Үүнд:Өөрийн хил хязгаартай байж түүнийхээ халдашгүй байдлыг хуулиарбаталгаажуулсан байхТодорхой үндэстэн ястнаас бүрдсэн ард түмэнтэй, тэдгээр иргэнийхаръяалалтай байхТөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн сүлд, далбаа, бэлгэтэмдэгтэй байхӨөрийн гэсэн онцлог бүхий албан ёсны хэл, төрт ёс, түүх соёлын уламжлалтайбайх
  26. 26. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 26Төрийн дотоод, гадаад бодлогоо хэнээс ч үл хамааран явуулах, тодорхойлох,хэрэгжүүлэх чадвартай байхУлс үндэстнийхээ аюулгүй оршин тогтнох нөхцлийг хуулиар тогтоосон байна.Дээрх бүх асуудлыг ҮХ –иар тунхаглан хуульчилсан байдаг.Бүрэн эрхт байдал гэдэг нь аливаа улс орон төрийн дээд засаглалаадотоодод төдийгүй гадаадад хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх чадварыгтодорхойлсон ухагдахуун юм. Бүрэн эрхт байдал нь дараах шинжүүдээртодорхойлогдоно.1. ард түмнээсээ хууль ёсоор сонгогдсон төрийн дээд байгууллагатайбайх2. Төрийн дээд байгууллага нь нийт нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хэнээсч хараат бусаар засаглалын дээд эрхийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх3. Засаглалын дээд эрхийг ҮХ –иар тогтоон бэхжүүлсэн зэрэг болно.Бүрэн эрхт байдал нь эв нэгдэл, хуваагдашгүй байдал, бие даан оршихчадвар гэсэн 3 бүрэлдэхүүн бүхий агуулгыг хэлнэ.МУ –ын бүрэн эрхт байдлыг хангах асуудал нь МУ –ын ҮАБ –ын үзэлбаримтлал, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого болон тэдгээрийгхэрэгжүүлэхтэй холбогдсон УИХ болон ЗГ –аас тогтоосон тогтоол,журмуудад тусгагдаж хэрэгжигдэнэ.ДС2 : Төрийн байгууламжийн тухай ойлголт, хэлбэр, онцлогТөрийн байгууламж гэдэг нь аливаа улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхуваарилалт, түүний зарчим, эрх зүйн байдал, төрийн эрх барих дээдбайгууллага боло орно нутгийн байгууллагуудын хоорондын харилцаагилэрхийлдэг төрийн хэлбэр юм. Төрийн байгууламжийг хэлбэрийн хувьд:1. Нэгдмэл 2. Холбооны 3. Улсуудын холбоо гэж ангилна.1. Нэгдмэл улс нь э/з –г байдлын хувьд бие даасан субъектуудадхуваагдахгүй төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын нэгдмэлтогтолцоотой улсын хэмжээнд үйлчлэх хүчин чадал бүхий 1 ҮХ –тайиргэний 1 харъяалалтай, нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжидхуваагддаг, тэдгээрийн удирдлага нь төрийн эрх барих дээд байгууллагадаашууд захирагддаг, мөнгө санхүү, татварын нэгдмэл тогтолцоотой, өөрийнзэвсэгт хүчин болон төрийн бэлгэ тэмдэг бүхий улсын хэлбэр. Нэгдмэлулсыг төвлөрсөн, төвлөрсөн бус гэж ангилна. Төвлөрсөн улс /Индонез,Польш, Болгар, Монгол/, төвлөрсөн бус /Япон, Франц, Итали/
  27. 27. Монгол улсын үндсэн хуулийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуйБоловсруулсан багш: Н.Цэдэнбалжир Page 272. Холбооны улс гэдэг нь улс төр, эдийн засгийн хувьд харьцангуй биедаасан хэд хэдэн муж улсууд нэгдэн, бие даасан улсуудын холбоо хэлбэрээрзохион байгуулагдсан улсыг хэлнэ. Бие даасан субъектууд өөрийн ҮХ –тай,хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл байгууллагатай харин гол төлөвхолбооны улсууд нь нэгдмэл зэвсэгт хүчин, холбооны нэгдмэл төсөв,санхүү, а/т, мөнгөний 1 тогтолцоотой байж гадаад бодлогоо нэгдмэлбайдлаар хэрэгжүүлдэг онцлогтой. АНУ, ХБНГУ, ОХУ, Бразил зэрэг болно.3. Улсуудын холбоо нь тусгаар тогтносон бие даасан 2 буюу түүнээсдээш улсууд эдийн засаг, худалдаа, цэрэг дайны зэрэг тодорхой эрх ашгийнүүднээс нэгдсэн төрийн хэлбэр юм. Тухайлбал Европын холбоо.Монгол улс төрийн байгууламжийн нэгдмэл хэлбэр улсМУ –нь ерөнхийдөө Чингисийн үеэс өвөг хүртэл нутаг дэвсгэрээ “Аравтынтогтолцоо” –ны уламжлалтай засаг захиргааны нэгжид хуваарилж ирсэнтүүхтэй. Жишээ нь: 1922-1927 онд 10 гэр, баг, сум, хошуу, аймаг- 1927 -1930 онд сум, хошуу, аймаг- 1930-1959 онд аймаг, сум, баг, хот, хороо, хорин- 1960-1992 онд аймаг, сум, хот, хороо буюу район гэсэн нэгжүүдэдхуваагдаж байжээ.Б.Чимэд “ҮХ –н үзэл баримтлал” УБ 2002 он 156 тарМонгол улс нь 1 үндэстнээс бүрдсэн тул түүхэндээ дандаа нэгдмэл хэлбэрбайж, түүнийгээ гол хууль болох ҮХ –даа тодорхойлж ирсэн. Шинэ Үндсэнхуульд “Монгол улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Зөвхөнзасаг захиргааны нэгжид хуваагдана” гэж заасан. МУ –ын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж гэдэг нь МУ –ын нийт нутаг дэвсгэрийг үндэснийболон нийгэм, эдийн засгийн онцлог хүн ам, хөгжлийн онцлог зэргийгхаргалзан өөрөө удирдах ёсыг удирдлага болгон хуваасныг хэлнэ. ҮХ –д“МУ –ын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг ньсуманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”.ДС3 : МУ –ын төрийн бэлгэ тэмдэг түүнийг хэрэглэх журамЭрт цагаас эхлэн дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөө зан үйл, түүхэнуламжлал, байгаль орчин, аж байдлын онцлогийг тусгасан бэлгэдлийнзүйлсийг бүтээн тэрнийгээ ёслолын үйл ажиллагаанд хэрэглэж байсанбайна. Үүний нэгэн адил монголчууд ч өөрийн уламжлал, хүсэл тэмүүлэл, эвнэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлсэн төрийн бэлгэдлийнзүйлсийг бүтээн, түүнийгээ эрхэмлэн дээдэлж ирсэн эртний түүхэн

×