Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Lekts 4

1,800 views

Published on

  • Be the first to comment

Lekts 4

  1. 1. Товч агуулга лекц №4 • Өөх, тос, тосонцор бодис • Липидийн ангилал • Тосны хүчил
  2. 2. Өөх тос нь гурван атомт спирт глицерин ба тосны хүчлүүдээс тогтож байдаг. Физик шинж чанарын хувьд усанд уусдаггүй гидрофоб шинж чанартай байдаг. Харин органик уусгагчид уусна. өөх тос нь ханасан буюу хатуу эсвэл ханаагүй буюу шингэн байдалтай байж болно. Ихэвчлэн амьтны гаралтай өөх тос нь хатуу, ургамлын тос шингэн байдаг. Төрөл бүрийн эсэд агуулагдах тосны хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Амьтны ихэнх эсэд 5-15% өөх тос агуулагддаг бол өөхлөг эдийн эс 90% хүртэл өөх тосыг агуулсан байж болдог.
  3. 3. Липидийн ангилал Энгийн липид Нийлмэл липид Саармаг тос Фосфатид Воска гликолипид Липопротеид
  4. 4. Липидийн молекулыг бүтээж буй бүрдэл хэсгүүдээс хамааруулан Глицерин агуулсан липид Саармаг тос Фосфоглицерид
  5. 5. Глицерин агуулаагүй липид Бусад бодистой холилдсон липид Сфинголипид Стериод Цагирагт бус липид Терпен
  6. 6. Тосны хүчил Ханасан 2-28 С-ийн атом агуулсан байдлаар оршино. Этаны, Бутаны, Октаны г. м СnH2nO2 гэсэн томьёонд захирагддаг Ханаагүй Нэг хос холбоо 910-р байранд байдаг Олейны, линолын 3хос холбоотой хүчлээс линоллений
  7. 7. Амьд бие махбодийн эсэд өөх тос нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг. • Бүтээн байгуулах. Эсийн мембраныг бүтээж байдаг үндсэн материал бол өөх тос байдаг. Цитоплазмын мембраны 75-95% нь фосфолипидээс тогтож байдаг. Фосфолипидээс гадна амьтны эсийн цитоплазмд холестирин агуулагдаж байдаг.
  8. 8. • Энергийн эх үүсвэр болох. Амьтдад өөхөн эдийг өвөл намрын улиралд ихээр хуримтлуулдаг. 1гр өөх тосны задралаас ойролцоогоор 38,9 кДж энерги ялгардаг. Энэ нь 1гр нүүрс ус, уургийн задралаас үүсдэг энергиэс ойролцоогоор 2 дахин илүү хэмжээний энерги ялгардаг болохыг харуулж байна.
  9. 9. • Дулаан тусгаарлах. Ялангуяа далайн амьтад хүйтнээс хамгаалж өөхөн эдийн давхрааг ихээр хуримтлуулсан байдаг. Физик шинж чанарын хувьд өөхөн давхраа нь дулааныг муу дамжуулдаг. Иймээс амьтдыг гадагш дулаанаа алдахаас сэргийлж чаддаг байна.
  10. 10. • Зохицуулах. Зарим төрлийн горомнууд өөх тосны гаралтай бодисууд байдаг. Эдгээр бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй байдаг. Жишээлбэл: Бэлгийн гормон болох тестостерон, эстроген нь химийн шинж чанарын хувьд өөх тос байдаг.

×