Fr chapter 8 racb 24 nov 2013

238 views

Published on

Published in: Design
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
238
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
3
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Fr chapter 8 racb 24 nov 2013

  1. 1. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 121 8 НӨХЦӨЛ БА БАТАЛГАА Энэхүү бүлэг нь шаардлага хангасан зээл төлбөрт Засгын газараас гаргаж буй баталгааг тодорхойлно. Энэ нь 2013 оны 6, 7 дугаар сард Азийн Хөгжлийн Банкны Бодит нөхцөл байдалтай танилцах томилолтын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах тохиролцоонд үндэслэгдсэн. 2013 оны 8-р сараас 10-р сарын хооронд Зээлийн удирдлагын гарын авлага болон бусад зээлийн баримт бичгүүд бэлтгэгдсэн. 8.1 НӨХЦӨЛ 8.1.1 Гэрээ хийх нөхцөл Улаанбаатар хотын Захиргаа ОШСЗШ-ын бүрэлдэхүүнээр санхүүжигдэх гэр хорооллын дэд төвийн дахин төлөвлөлтийн төсөл болон дэд төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар (i) Монгол Улсын Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны (БОНХЯ) баталсан байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хүлээн авах; мөн (ii) Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний холбогдох заалттай уялдуулан барилгын ажлын гэрээнд тусгах хүртэл Засгийн газар барилгын ажлын гэрээг байгуулахгүй. Албадан нүүлгэн суурьшуулалт шаардагдах аливаа Дэд төслийн хувьд засгийн газраас АХБ-нд тухайн Дэд төслийн нарийвчилсан дизайнд тулгуурласан Нүүлгэн суурьшуулалтын төлөвлөгөөг (НСТ) боловсруулан АХБ-нд хүргүүлэн зөвшөөрөл аваагүй бол Засгийн газар уг Дэд төслийн хүрээнд барилгын аливаа ажлын гэрээг байгуулахгүй. Засгийн газраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, хариуцсан байгууллагыг байгуулж, ажиллагааг эхлүүлэн, АХБ-ны хүлээн зөвшөөрөхүйц түвшинд ил тод байдлыг хангах механизмыг бүрдүүлэх бөгөөд уг байгууллага нь оршин суугчдын голлох оролцоотойгоор Гэр хорооллын дэд төвийг төлөвлөх, Оршин суугчдын хөгжлийн зөвлөлийн зүгээс оршин суугчидтай зохих ёсоор зөвлөлдөж байгаа эсэхэд хяналт тавих, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, газраа тэгш шударга нэгтгэх явцад дэмжлэг үзүүлэх, өртөгч хүмүүст нөхөн төлбөрийг шударга олгох асуудлыг хангаж ажиллана. 8.1.2 Үр нөлөөг хангах нөхцөл АБХ-ын зээл (Ердийн хөрөнгийн эх үүсвэр /OCR/ буюу арилжааны нөхцлөөр санхүүжих болон Азийн хөгжлийн сан /ADF/-ийн хөнгөлттэй нөхцлөөр санхүүжих), буцалтгүй тусламж (UEIF), хамтарсан санхүүжилт (Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/) болон төслийн гэрээний үр нөлөөг уялдуулан хангана. 8.2 Баталгаа 8.2.1 Байгаль орчин Засгийн газар нь тус Санхүүжилтийн хүрээнд хэрэгжих Дэд төслүүдийн бэлтгэл, дизайн, барилгын ажил, хэрэгжилт, үйл ажиллагааг (i) Монгол улсын байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой бүхий л хууль, журам; (ii) АХБ-ын Хамгааллын бодлогын баримт бичиг (2009); (iii) Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээ (БОҮХХ); (iv) Анхдагч байгаль орчны үнэлгээ (АБОҮ) ба Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-нд заасан бүх арга хэмжээ, шаардлага болон
  2. 2. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 122 Байгаль орчны хяналт, шинжилгээний тайланд (БОХШТ) дурдсан залруулах эсвэл урьдчилан сэргийлэх аливаа ажиллагаанд нийцүүлэх бөгөөд тийнхүү нийцүүлсэн байх талаар Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавина. 8.2.2 Газар чөлөөлөлт ба албадан нүүлгэн шилжүүлэлт Засгийн газраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, тухайн Дэд төсөл бүрт болон Төслийн бүх байгууламжид шаардагдах бүх газар, нэвтрэх эрх нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил гүйцэтгэгчид нээлттэй болсон байх, түүнчлэн газар чөлөөлөлт ба нүүлгэн шилжүүлэлтийн бүх үйл ажиллагаа (a) газар худалдан авалт, нүүлгэн шилжүүлэлтийн талаарх засгийн газрын бүх хууль, журам; (b) Хамгааллын бодлогын баримт бичигт заасан Албадан нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хамгааллын механизм; (c) Нүүлгэн суурьшуулалтын хүрээ(НСХ); (d) холбогдох Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөнд (НСТ) заасан бүх арга хэмжээ, шаардлага, болон Хамгааллын механизмыг хяналтын тайланд заасан аливаа залруулах эсвэл урьдчилсан сэргийлэх ажиллагаанд нийцсэн байх явдлыг хангана. Албадан нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хамгааллын механизм, Нүүлгэн суурьшуулалтын хүрээ эсвэл Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг мөрдөхөд хязгаар тавихгүйгээр Засгийн газраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавин, аливаа Дэд төсөлтэй холбоотойгоор бодит эсвэл эдийн засгийн хувьд нүүн шилжих нь (i) Нүүлгэн суурьшуулалтын холбогдох төлөвлөгөөнд заасны дагуу хамрагдах иргэдэд нөхөн төлбөр, бусад дэмжлэг олгогдон; (ii) Нүүлгэн шилжүүлэлт холбогдох төлөвлөгөөнд заасны дагуу орлого, амьжиргааг нөхөн сэргээх цогц хөтөлбөрийн үндсэн дээр хэрэгжих явдлыг хангана. 8.2.3 Уугуул иргэд Засгийн газраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, Дэд төсөл бүр, мөн Төслийн бүх байгууламжийн бэлтгэл, дизайн, барилгын ажил, хэрэгжилт, үйл ажиллагаа нь Хамгааллын бодлогын баримт бичигт заасан утгаар уугуул иргэдэд аливаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байх явдлыг хангана. Төсөл, түүний аливаа Дэд төсөл тийм нөлөө үзүүлэхээр бол Засгийн газраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, тухайн Төсөл, түүний байгууламж нь (a) Монгол улсын уугуул иргэдтэй холбоотой бүх хууль, журам; (ii) Хамгааллын бодлогын баримт бичигтэй нийцсэн байх явдлыг хангана. 8.2.4 Тендерийн баримт бичиг ба ажил гүйцэтгэх гэрээ Улаанбаатар хотын захиргаа нь тендэрийн баримт бичиг, барилгын ажил гүйцэтгэх бүх гэрээ нь гүйцэтгэгч талд дараахь үүргийг хүлээлгэсэн заалт агуулсан байх явдлыг хангана. Үүнд: (a) АБОҮ, БОМТ-нд байгаа гүйцэтгэгчтэй холбоотой арга хэмжээ, мөн Байгаль орчны хяналтын жилийн тайланд заасан аливаа залруулах эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг даган мөрдөх; (b) байгаль орчны талаарх тэдгээр бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан төсөв гаргах; (c) барилгын ажил, төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явагдах үеэр АБОҮ эсвэл БОМТ-нд авч үзээгүй, урьдчилан тооцоолоогүй байгаль орчны эрсдэл эсвэл нөлөө гарахаар бол Улаанбаатар хотын захиргаанд бичгээр мэдэгдэх.
  3. 3. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 123 8.2.5 Хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүчний ба санхүүгийн хөрөнгө нөөц Улаанбаатар хотын захиргаа нь БОМТ болон НСТ-г бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн болон хүний нөөцийг гаргана. Улаанбаатар хотын захиргаа нь (i) Төсөл хэрэгжүүлэгч зөвлөхүүд, түүний дотор хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнийг цаг алдалгүй авч ажиллуулах; (ii) байгаль орчны хяналт, шинжилгээний зохих зөвшөөрөл бүхий байгууллагатай гэрээ байгуулж батлагдсан хяналт, шинжилгээний төлөвлөгөөний дагуу байгаль орчны үнэлгээг тогтмол явуулах; (iii) БОМТ, НСТ-д заасан чадавхи бэхжүүлэх хөтөлбөр нь зөвлөхүүд ажилдаа орсон үеэс эхлэн Төсөл дуусах хүртэл төлөвлөсөн ёсоор үргэлжлэн хэрэгжих явдлыг хангана.
  4. 4. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 124 8.2.6 Хамгааллын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах Улаанбаатар хотын захиргаа нь дараахь арга хэмжээг авна. Үүнд: (i) АХБ-нд хагас жил тутам Хамгааллын арга хэмжээний хяналтын тайланг хүргүүлэх бөгөөд уг тайланг хүргүүлсэн даруйд холбогдох мэдээллийг өртөгч иргэдэд өгнө; (ii) төслийн дизайнд орох байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа өөрчлөлтийг нягтлан, АХБ- тай зөвлөлдсөний үндсэн дээр байгаль орчны хяналт, эрсдэл бууруулах арга хэмжээг шинэчлэх замаар байгаль орчны хувьд тавигдах шаардлагыг бүрэн хангана. Аюулгүй ажиллагааг хангах эсвэл онцгой нөхцөл байдлын улмаас АБОҮ, БОМТ, НСТ-т өөрчлөлт орохоор бол дизайн, барилгын ажил, үйл ажиллагааны явцад авах эрсдэл бууруулах арга хэмжээнд орох өөрчлөлтийн үндэслэлийг Улаанбаатар хотын захиргаа нь АХБ-нд 60 хоногийн дотор хүргүүлнэ; (iii) БОМТ, НСТ-нд заасан арга хэмжээ, шаардлагыг зөрчсөн эсвэл зөрчиж болзошгүй байдлыг мэдсэн бол нэн даруй мэдэгдэнэ. 8.2.7 Хориглосон хөрөнгө оруулалтын жагсаалт Засгийн газар нь Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, зээл болон буцалтгүй тусламжийн аливаа хөрөнгийг Хамгааллын бодлогын баримт бичгийн Хавсралт 5-д заасан хориглосон хөрөнгө оруулалтын жагсаалтад дурдсан аливаа ажиллагааг санхүүжүүлэхгүй байх явдлыг хангана. 8.2.8 Эрүүл мэнд болон хөдөлмөрийн стандарт Засгийн газар нь Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, Төслийн хүрээнд хийгдсэн гэрээний гүйцэтгэгчид нь (i) хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн суурь стандартыг даган мөрдөх; (ii) эмэгтэйчүүд, тухайн орон нутгийн иргэд, түүний дотор эмзэг бүлгийн хүмүүсийг авч ажиллуулах талаар аль болох хүчин чармайлт гаргах; (iii) адил хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил цалин хөлс олгох; (iv) Төслийн байршил дээр анхан шатны тусламж, эрүүл мэнд ба эрүүл ахуй, түүнчлэн эрэгтэй, эмэгтэй ажилчдад зориулсан ариун цэврийн зохих байгууламжтай байх; (v) эмэгтэй ажилчдыг сургах, ажилд авах боломжийг аль болох өргөн ашиглах; (vi) Төсөл хэрэгжих хугацаанд эрүүл ахуй, аюулгүй ажиллагаан хөтөлбөрийн хүрээнд барилгын ажилчдад бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл, боловсрол олгох кампанит ажил явуулах; түүнчлэн (vii) хүүхэд ажиллуулахгүй байх явдлыг хангана. Төсвийн хүрээнд санхүүжих холбогдох гэрээнд дээрх үүргийг оноосон тодорхой заалт оруулсан байх ёстой. 8.2.9 Жендер ба хөгжил Засгийн газраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, АХБ-тай зөвшилцсөн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Төсөл хэрэгжих хугацаанд цаг алдалгүй хэрэгжүүлэх, энэ зорилгоор зохих хөрөнгө хуваарилах явдлыг хангана. Төсөл хэрэгжих хугацаанд явагдах жендэртэй холбоотой тодорхой арга хэмжээг Хамгааллын арга хэмжээний хяналтын тайланд тусгана.
  5. 5. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 125 8.2.10 Хамтрагч талаас үзүүлэх дэмжлэг Засгийн газраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага тавьж, Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах хамтрагч талын хөрөнгө цаг хугацаандаа хуваарилагдаж, олгогдож байх явдлыг хангана. Засгийн газар Улаанбаатар хотын захиргаанд мөн шаардлага тавьж, Төслийн менежментийн албанд (ТМА) зохих ажилтан авч ажиллуулан, тоног төхөөрөмжөөр хангана. 8.3 Цаашид авах арга хэмжээ Улаанбаатар хотын захиргаа хэрэгжилтийн хуваарийн дагуу дараах арга хэмжээг авна: • 2013 оны 11-р сар гэхэд хөтөлбөрийн нарийвчилсан зураг төсөл гүйцэтгэх болон Институцийг бэхжүүлэх багц ажлуудын Ажлын даалгавар ба Тендерийн баримт бичиг бэлэн болсон байна • 2013 оны 12-р сар/2014 оны 1-р сар гэхэд Нарийвчилсан зураг төсөл хийх зөвлөхүүд талбай дээр ирж ажиллана • 2013 оны 12-р сар гэхэд Төслийн менежментийн албанд дэмжлэг үзүүлэх болон дэд төвийг хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх Зөвлөхүүд талбай дээр ирж ажиллана. • 2013 оны 7-р сарын эцэс гэхэд одоо байгаа Төслийн менежментийн албыг нийслэлийн Хот байгуулалт ба хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Засаг даргын орлогчийн харъяанд шилжүүлэх • 2013 оны 11-р сарын эцэс гэхэд АХБ-тай тохиролцсон чадавхийн шалгуур хангасан ажилтнуудыг ТМА-д бүрэн орон тоогоор ажиллуулах • Дэд төвийн дахин төлөвлөлтийн газрыг 2013 оны 8-р сард байгуулж 2013 оны 12 сард бүрэн орон тоогоор ажиллуулах. • 2013 оны 12-р сараас эхлэн Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийн хороодын байр болон түр амьдрах орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх

×