Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

үаа лекц 5

268 views

Published on

хичээл5

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

үаа лекц 5

  1. 1. ҮР БЭЛТГЭХ АРГА, ТЕХНИК Лекц 5
  2. 2. ҮР БЭЛТГЭХ АРГА, ТЕХНИК Модлог ургамлын үрийг доорхи аргаар түүж бэлтгэдэг.  Үрийг газрын гадагуугаас түүх  Ургаа модноос үр түүх  Огтолсон модноос үр бэлтгэх  Усны гадаргуугаас үрийг бэлтгэх
  3. 3. ҮРИЙГ ГАЗРЫН ГАДАРГУУГААС ТҮҮХ  Ургамлаас эхлээд унах үрийн хэсэг нь өвчин хортонд нэрвэгдсэн болон соёолох чадваргүй үр байдаг. Түүний дараа эрүүл үр унадаг. Газраас үрийг түүхдээ юуны өмнө мдны доорхи газрыг тэгшлэх өвсийг хадаж цэвэрлэх шаардлагатай байдаг. Энэ арга нь модыг доргиож, доор нь дэвсгэр дээр тосож авч үрийг түүдэг. Жишээ нь шинэс модны үр 8 сарын сүүлийн 10 хоногт болж боловсрох ба 9 сарын 20ноос хойш боргоцой задарч үр нь хийсэж унана. Энгэр талын байнга салхилж байх газрын модны боргоцойг бусдаасаа түрүүлж ангайна. Эхэлж шинэсний боргоцойг түүж байгаад үрээ гөвөх үед нь модны мөчрийг доргиож үр түүх аргыг Тува улсын Шагонарын ойн аж ахуйнхан анх санаачилж, 1970аад оны сүүлээр манайд өргөн хэрэглэх болжээ.  Шинэсний шилмүүс шарлах үеэр үр түүх ажлыг зогсооно. Шинэсний үрийг доргиож түүхийн тулд 42-48 м2 талбайтай брезетэн дэлгэц бэлтгэж үрийг тосож авна. Үр түүх нэг бригад 3 хүнтэй байх ба үр түүх ажлыг сэвэлзэх ч салхигүй , агаарын хөдөлгөөн тогтуун өглөө 9-11 цагт, оройн16-19 цагийн хооронд 2 хүн нь дэлгэцийг 30-45 градус налуу барьж нэг хүн 7-10м урттай мунаар модны титмийг доргиож үрийг дэлгэц дээр унагаж түүдэг. Түүсэн үрийг 0,5 см нүхтэй торонд шигшиж холтос хайрс шилмүүс зэрэг хольцыг цэвэрлэнэ. Залуу модны үрийг 1 удаа, lll, lV ангийн насны модны үрийг 2-3 удаа давтан түүнэ. Нэг баригад өдөрт 30кг хүртэл цэвэр үр түүх боломжтой юм.
  4. 4. ЗАГИЙН ҮРИЙГ ТҮҮХ Дунд насны заган ой бусад насны ойгоос илүү хэмжээний үрийг өгнө. Загийн насыг практикт залуу мөчрийн зангилааг тоолох буюу хөгшин модонд дараахи томьёогоор тодорхойлно. А=Н/Х А-нас, Н- өндөр, Х- сүүлийн 3 жилийн дундаж өсөлт  Манай орны нөхцөлд загийн үрийг 10 дугаар сарын 2 –р хагасаас эхлэн 11 –р сарын эхний хагаст багтаан түүх ба хугацаа хожимдвол үр унаж нөөц нь хомсдоно. Үрийг өглөө оройн салхигүй тогтуун үед түүх нь тохиромжтой. Болц гүйцсэн үрийн дэвүүр нь шаргалтан голд нь байрласан хөврөлийн хэсэг бараантаж ирэх бөгөөд түүнийг шахаж үзэхэд шүүсгүй болсон байна. манай орны одоогийн нөхцөлд үр түүх модныхоо ишийг тойруулан 3-4 м дэвсгэр дэвсэн үр бүхий мөчрийг доргиох аргаар үрийг шууд түүж байна. ингэж түүхэд нэг хүний өдрийн бүтээл 40-50кг байна. түүж бэлтгэсэн үрийг 10-15 кг аар нь шуудайлан амыг нь боогоод, уутны гаднаас нухаж шигшүүрээр шигшиж үрийг цэвэрлэнэ. Ингэж цэвэрлэсэн үрийн цэвэршил 40-50% байна. цэвэрлэсэн үрийг хадгалахын өмнө 14% ийн харьцангуй чийгтэй болтол хатаана. Түүж бэлтгэсэн үрийг тариалах хүртэл хугацаанд нэвт салхитай сайтар агааржуулагдсан сэрүүн байранд шалнаас дээш тавиурт 0,3 м зузаантайгаар нуруулдан хадгална. Хадгалах байрны температур нь -5 +5 байх бөгөөд байнга хутгаж эргүүлж байна загийн үр хадгалалт муу даадаг тул жил өнжөөж тарих шаардлагатай бол 12-14% чийгшилтэйгээр нийлэг уутанд хадгална.
  5. 5. УРГАА МОДНООС ҮР ТҮҮХ: энэ арга нь хамгийн хүнд арга юм. Үр түүгч нь модны титэмд авирч тэндээс үр боргоцой жимсийг түүдэг. Өндөр модны үр жимсийг янз бүрийн шат ГКАП-17 модонд авирах төхөөрөмж, өргөгчийг ашигладаг байна.үүнээс өргөгч ДК модонд авирагч Белка төхөөрөмж, өргөгч ЛПД-064 зэргийг өргөнөөр ашигладаг. Ургаа модноос үр түүхдээ эх модны бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирэх жилийн ургацыг хамгаалах ёстой. Ингэж үр түүх үед дараах зүйлийг хориглоно.  Үрлэгч модын мөчрийг огтлох  Ирэх жилийн ургацын үр хөврөлийг үр түүх төхөөрөмжөөр гэмтээх  Самрыг хүнд түншүүрээр түнших  Эх модыг гэмтээх бусад аргыг хэрэглэхийг хориглодог. Манайд хушны боргоцойг гол төлөв модон мунаар түншиж бэлтгэж байгаа бөгөөд энэ нь модны холтос модлогийг шалбалж гэмтээх мод яваандаа өвчилж үрээ өгч чадахгүй болоход хүргэж байгааг анхаарах хэрэгтэй. Мөн мод сөөг хугалах тайрах гэмтээх болон шаардлага хангаагүй буюу болц гүйцээгүй түүхий үр үр жимс боргоцойг түүхийг хориглоно. Жишээ нь: нарсны үрийг бэлтгэх ажлаар жишээ авья. Нарсны боргоцойг 11 сарын дунд үеэс дараа оны 4 дүгээр сарын эхэн үе хүртэл хугацаанд түүх бололцоотой байдаг. Иймээс мод бэлтгэлийн талбайд боргоцой түүх ажлыг хамтатган хийх бололцоотой байдаг. Үр түүхэд хамгийн тохиромжтой мод бол 30-80 настай 3-15 метр өндөртэй дунд юмуу болц гүйцэж яваа мод юм. Хөгшин болон 20м ээс дээш өндөртэй модны боргоцой зөвхөн оройн мөчрийн үзүүрээр байрлах тул түүхэд хүндрэлтэй байдаг. Боргоцой түүж бэлтгэх үедээ 5 см ээс багагүй урттай, 3 см ээс багагүй өргөнтэй түүхийг чухалчлах хэрэгтэй. Хэдий чинээ том боргоцой түүвэл үрийн гарц өндөр байдаг.
  6. 6. УЛИАСНЫ ҮР ТҮҮХ  Энэ нь хоёр гэрт ургамал болох учир эм үр нь модон дээр урт нарийн иштэй жижиг саван дотор боловсорно. Улиасны үр нь 7-8 сард боловсогч гүйцэхийн хамт сав нь ангайж дороос нь нэг талдаа цагаан үс бүхий жижиг үрүүд агаарт нсиэн гардаг болно. Иймд дөнгөж үрний савны ангайхын хамт үр түүвэрлэлтийн ажлыг явуулах хэрэгтэй. Үрийг түүвэрлэхдээ үр бүхий савыг жижг нарийн мөчрийн хамтаар огтлон авна. Ийнхүү цуглуулан авсан үр бүхий жижиг савнуудыг битүү саванд хийж хатаасны дараагаар савыг маш анхааралтайгаар нцалж үрийг салган авна. Үүнд үр нь жижигхэн гонзгой бөөрөнхий хэлбэртэй ба өрөөсөн үзүүртээ нахийхан цагаан үснүүдтэй байдаг болно. Барагцаалбал улиасны 1000 ширхэг үр нь 0,75 грамм болдог байна. Улиасны үр нь хэдэн долоо хоногийн хугацаагаар ургалтын чанарын хадгалдаг учир түүнийг хураасны дараагаар түргэн хугацааны доторчийг бүхий хөрсөнд тарих хэрэгтэй.
  7. 7. ОГТОЛСОН МОДНООС ҮР БЭЛТГЭХ  Энэ арга нь үрийг бэлтгэхэд хамгийн дөхөм хямд хялбар арга юм. Энэ аргыг ихэнхдээ үндсэн ашиглалтын ойд шилмүүст үүлдэр дээр хэрэглэдэг байна. Огтолсон модыг газар дээр нь шууд цагаалах учир нь цагаалахад үед боргоцойн 80% унаж арга болдог. Өвлийн улиралд цас хунгарлаагүй үед үр түүхэд хялбар байдаг. Сайн чанарын үрийг ихээр бэлтгэхийн тулд огтлох ойгоо их үрийн жил огтолдог байна. Бага бонитетийн намгархаг газар ургасан ойн үрийг бэлтгэдэггүй байна.
  8. 8. УСНЫ ГАДАРГУУГААС ҮРИЙГ БЭЛТГЭХ  Энэ аргаар хар нүргэсийн үрийг бэлтгэдэг. Хар нүргэс нь нам доор газар намархаг газар ургах учир хар нүргэсийн намаг гэж нэрлэдэг. Өвөл унасан үр цас хайлахад горхи тогтонги усны гадаргууд хөвж байдаг. Горхиноос хаалтыг мөчир саваа сүрлээр байгуулж, цугларсан үрийг шилмүүсээр шүүж авдаг. Ингэж түүж авсан үрийг шууд тарих эсвэл хадгалж болохгүй.

×