МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН
ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Ж. ГАНЖАРГАЛ , Г. ЦЭНДБУЯН
ШУТИС-ҮТДС , Хөнгөн үйлдвэрлэлий...
- 1972 он, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн шинэ зохион байгуулалтанд
шилжин бие даасан салбар болж хөгжсөн.
- 1988 он, АШҮ...
бүх ажилчдын 95% нь үйлдвэрийн мэргэжлийн зэрэгтэй болжээ8
. Харин
Х.Гомбожавын “Гал голомт, их айл, том алхаа” номонд (13...
чиглэлээр сүүлийн жилүүдэд нилээнд олон тооны төсөл, хөтөлбөрүүд
боловсруулагдсан байна. Үүнд:14
.
Мөн салбарын хэмжээнд б...
 ҮХААЯ, Шинэ Ази группын 2013 оны 3 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан
харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу боловсруу...
Зураг 2.1. Арьс ширний салбарт бүх шатны боловсон хүчний бэлтгэж байгаа
тогтолцоо
Эх үүсвэр: Арьс ширний салбарын шинжлэх ...
Зураг 2.3. Төгсөгчдийн тоо, арьс ширэн эдлэлийн технологи
Зураг 2.4. Төгсөгчдийн тоо, арьс ширэн эдлэлийн загвар зохион бү...
2014.03.14-ны Засгийн газрын хуралдааны товч мэдээнд ....Арьс, ширний
үйлдвэрийн цогцолбор байгуулах тохиромжтой газрын ба...
Мэргэжлийн засварчид, цахилгаанчид, сантехникчдийн тоо ч үйлдвэрийн
тоотой харьцуулахад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгэ...
Салбарын эрдэм шинжилгээ боловсролын байгууллагуудын хүний нөөцийн
хангамжыг сайжруулахад ШУТИС-иас гадна ХААИС, МУИС-ийн ...
4. Цаашид бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөн томруулах,
нэгдэх, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан са...
1. Appleyard, Dennis R., Alffred J., and Field Fr. (2001),International Economics. 4th
Edition,Singapore: McGraw-Hill
4. B...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

2,522 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
2,522
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
89
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

  1. 1. МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ Ж. ГАНЖАРГАЛ , Г. ЦЭНДБУЯН ШУТИС-ҮТДС , Хөнгөн үйлдвэрлэлийн менежмент E-mail: jagai_69@yahoo.com, buyaka_9286@yahoo.com Удирдагч багш: Я.Оюунтунгалаг, Ш.Цэнд-Аюуш Хураангуй Энэхүү судалгааны ажлын зорилго нь монголын арьс ширний салбарын хүний нөөцийн асуудлыг судлаж, дүгнэлт, зөвлөмж өгөхөд оршино. Судалгаанд харьцуулалтын болон ажиглалтын аргыг ашигласан. Судалгаанд тоон шинжилгээний арга, Word, Excel, Photoshop, Powerpoint программыг өргөн ашиглав. Монголын арьс, ширний салбарын хүний нөөцийн бэлтгэлийн өнөөгийн байдлыг тодорхойлж, энэхүү тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, зөвлөмж өглөө. Мөн түүнчлэн энэ өгүүлэл нь арьс, ширний салбарын хүний нөөцийн хөгжлийг сайжруулахад зөвлөмж болно. Түлхүүр үг: арьс, шир, хүний нөөц, тулгамдсан асуудал 1. САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОЛОН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТҮҮХЭН ТОВЧОО 1.1. Салбарын хөгжлийн түүхийн хуудас Монголчууд таван төрлийн малынхаа арьс, нэхий, шир, чоно, үнэг, хярс, тарвага, булга, хэрэм, баавгай, зээр, гөрөөс зэрэг ан амьтан, нохойн арьсыг эрт дээр үеэс боловсруулж ахуйн хэрэгцээндээ ашиглаж ирсэн түүхэн уламжлалтай. “Монголын нууц товчоо”, Ираны түүхч Рашид Аддины “Он дараалан тэмдэглэсэн судар бичгийн чуулган” гэдэг зохиол XIII зууны үед Европоос Монголд ирж байсан Марко Поло, Плано Карпини, Вальгельм Рубрук нар монголчууд арьс, нэхий, ширийг боловсруулдаг өөрийн гэсэн технологитой байсан бөгөөд боловсруулсан арьс, ширээрээ гутал, хувцаснаас гадна малын тоног хэрэгсэл, гэр ахуйн олон нэр төрлийн зүйл хийдэг байсан тухай тэмдэглэж үлдээсэн байдаг1 . Харин манай оронд арьс, ширний салбарын машинт үйлдвэрийн анхны суурь нь 1910-аад оноос тавигдсан бөгөөд үүнийг он цагийн дарааллаар нь доор харуулав. - 1912 он, Хиагтын Булигаарын завод байгуулагдсан нь монголын анхны арьс ширний машинт үйлдвэр байв. - 1930 он гэхэд 100.0 гаруй ажиллагсадтайгаар Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70.0 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг байжээ. - 1934 он, Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан. 1 Хөнгөн аж үйлдвэрийн шинжлэх ухаан., Ч.Авдай, Б.Даваасүрэн, С.Төгс ба бусад, Улаанбаатар хот, 2009 он, 17 х
  2. 2. - 1972 он, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн шинэ зохион байгуулалтанд шилжин бие даасан салбар болж хөгжсөн. - 1988 он, АШҮН Арьс импекс фирм болж бүтцээ өөрчилснөөр салбарын хэмжээнд экспорт, импортын үйл ажиллагааг бие даан явуулах болсон. - 1990 он, Хөнгөн үйлдвэрийн яам болон арьс импекс фирм татан буугдсан. Салбарын бүх үйлдвэрүүд бие даан ажиллах болсон. - 1991 он Бүх үйлдвэрүүд хувьчлагдаж эхэлсэн. - 1990-2001 он, Арьс ширний аж үйлдвэр бүхэлдээ уналтанд орсон. - 2002 он, Арьс шир боловсруулах үйлдвэрүүд сэргэж эхэлсэн. - 2008 он, Арьс шир боловсруулах үйлдвэрүүд тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1.2. Ажиллах хүчний түүхийн хуудас 1934 онд АҮК-ад монгол ажилчид 600 шахам буюу ажилчдын 50.6 хувийг эзэлж байсан2 . Харин Х.Гомбожавын “Гал голомт, их айл, том алхаа” номонд (131 х) 1934 онд АҮКомбинатад 1180 гаруй хүн ажиллаж, үүнээс 911 нь ажилчин байжээ. 1935 оны эхээр монгол ажилчид бүх ажилчдын 68.2 хувийг эзэлж байсан буюу 795 хүн байсан бол жилийн дараа 1010 хүн болж эзлэх хувь нь 78.3 хувд хүрчээ. Гэвч ажилчдын тогтвор суурьшил зорилтын хэмжээнд хүртэл сайжирч чадахгүй, 1935 онд 776 ажилчин элсүүлэн авсан атал 400 нь ямар нэгэн шалтгаанаар халагдаж байжээ. Энэ байдалд комбинатын захиргаа дүгнэлт хийж үзэхэд 300 гаруй хүн хөдөө мал аж ахуйтай учраас ажил хийх сонирхолгүй, орон байр, ахуйн хэрэгцээт зүйлээр хангаж чадаагүй, шинэ ажилчид мэргэжил дадлагагүй учраас бага цалин авч байжээ3 . АҮК нь 1940 онд 1000 гаруй ажилчинтай болж 13.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан4 . 1945 онд ажилласдын тоо 1699, үүнээс ажилчид нь 1141 болжээ5 . 1955 онд 2014 ажиллагсдын 1420 нь ажилчин байжээ6 . 1957 он гэхэд ажилчин, ажилтан, инженер техникийн 2183 хүн ажиллаж байгаагаас тусгай мэргэжлийн ба дээд боловсролтой 7, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 123, ЗХУ ба ардын ардчилсан орнуудад үйлдвэрийн курс практик хийсэн 54, ерөнхий эрдмийн бага, дунд боловсролтой 313 хүн ажиллаж байсан байна7 . 1965 оны эцэст АҮК нь 4500 гаруй ажилчинтай, 200 гаруй инженер техникийн мэргэжилтэнтэй манай орны томоохон үйлдвэрийн нэг болов. Нийт ажилчдын 57% нь эмэгтэйчүүд байв. Боловсролын байдлыг авч үзвэл дээд сургууль төгссөн 48, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 117, бүрэн дунд боловсролтой 300 гаруй, бүрэн бус дунд боловсролтой 1000 гаруй, бусад нь бага сургуулийн боловсрол олж 2 Аж үйлдвэрийн комбинатын эдийн засгийн түүхэн хөгжлийн товчоо 1931-1971 он, Улаанбаатар хот, 1974 он, 21 х 3 Гал голомт, их айл, том алхаа, Х.Гомбожав, Улаанбаатар 1988 он, 54 х 4 Аж үйлдвэрийн комбинатын эдийн засгийн түүхэн хөгжлийн товчоо 1931-1971 он, Улаанбаатар хот, 1974 он, 12 х 5 Гал голомт, их айл, том алхаа, Х.Гомбожав, Улаанбаатар 1988 он, 131 х 6 Гал голомт, их айл, том алхаа, Х.Гомбожав, Улаанбаатар 1988 он, 131 х 7 Аж үйлдвэрийн комбинатын эдийн засгийн түүхэн хөгжлийн товчоо 1931-1971 он, Улаанбаатар хот, 1974 он, 21 х
  3. 3. бүх ажилчдын 95% нь үйлдвэрийн мэргэжлийн зэрэгтэй болжээ8 . Харин Х.Гомбожавын “Гал голомт, их айл, том алхаа” номонд (131 х) 1965 онд АҮКомбинатад 3767 гаруй хүн ажиллаж, үүнээс 3289 нь ажилчин байжээ. 1966-1970 оны хугацаанд ажилчдын 70 гаруй хувь нь сүүлийн 10 жилийн дотор ерөнхий эрдмийн дунд сургууль төгссөн, зарим нь үйлдвэр сургалт хийсэн залуу ажилчдаар хангагдаж АҮК-ын бүх ажилчдын 70 гаруй хувь нь 35 хүртэл насны залуучууд болсон ба нийт ажилчид 5131 болж 1958 оноос 2.4 дахин өссөн байна9 . 1971-1975 онуудад АҮК нь 4373 ажилчидтай, 409 инженер техникийн ажилтантай, 366 туслах ажилчидтай бүгд 5148 хүн амтай жилдээ дунджаар 325.0- 350.0 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай байлаа10 . Харин Х.Гомбожавын “Гал голомт, их айл, том алхаа” номонд (131 х) 1975 онд АҮКомбинатад 3898 гаруй хүн ажиллаж, үүнээс 3225 нь ажилчин байжээ. Арьс ширний үйлдвэрлэлийн салбар 1970-1980-аад оны түвшинд өөрийн хөгжлийн оргил үедээ хүрч Монгол улсад тухайн үед жилд бэлтгэгдэж байсан 5 сая орчим арьс ширийг 100 хувь гүн боловсруулж түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн тодорхой хэсгийг экспортод гаргаж байсан нь улсын нийт экспортын бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж байсан байна. 1985 онд ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс ширний үйлдвэрийн нэгдлийн нийлсэн дүнгээр 16 мянга шахам ажиллагсдын 96 орчим хувь нь ажилчин байв11 . 1990 он гэхэд 17 үндсэн үйлдвэр, 13.0 мянган ажиллагсадтайгаар жилд тухайн үеийн ханшаар 790.4 сая төгрөгийн буюу улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 10.0 гаруй хувийг үйлдвэрлэдэг болж хөгжлийнхээ оргилд хүрсэн байна12 . Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт явагдсан өмч хувьчлалын үр дүн хүссэн хэмжээнд хүрээгүйгээс 2000 оны түвшинд салбар уналтын байдалд орсон боловч 4-5 жилийн дараагаас хувьцаат компаниудын үйл ажиллагаа боломжоороо сэргэж эхэлсэний зэрэгцээ хувийн хэвшлийн үйлдвэрүүд байгуулагдаж эхэлсэнээр арьс ширний үйлдвэрлэлийн салбар сэргэж эхэлсэн байна13 . 2014 оны байдлаар арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулж буй эдгээр 121 үйлдвэрт 7700 гаруй хүн ажиллаж байгаагийн 67.6 хувь нь түүхий эд бэлтгэлийн салбарт, 15 хувь нь боловсруулах, 17.4 хувь нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт байна. 2. САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ БОДЛОГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Арьс ширний салбартай холбоотой 30 гаруй УИХ, Засгийн газрын зохих шийдвэр, тогтоолууд гарсанаар хууль эрх зүйн орчин бий болжээ. Арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэх 8 Аж үйлдвэрийн комбинатын эдийн засгийн түүхэн хөгжлийн товчоо 1931-1971 он, Улаанбаатар хот, 1974 он, 28-29 х 9 Аж үйлдвэрийн комбинатын эдийн засгийн түүхэн хөгжлийн товчоо 1931-1971 он, Улаанбаатар хот, 1974 он, 42 х 10 Аж үйлдвэрийн комбинатын эдийн засгийн түүхэн хөгжлийн товчоо 1931-1971 он, Улаанбаатар хот, 1974 он, 67 х 11 Гал голомт, их айл, том алхаа, Х.Гомбожав, Улаанбаатар 1988 он, 132 х 12 “Арьс ширний салбарын суурь судалгаа ба өрсөлдөх чадварын шинжилгээ” Б.Баатаррагчаа, Улаанбаатар, 2011 он, 5х 13 Монголын арьс ширний салбарын бизнес төлөвлөгөө, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, 2013 он
  4. 4. чиглэлээр сүүлийн жилүүдэд нилээнд олон тооны төсөл, хөтөлбөрүүд боловсруулагдсан байна. Үүнд:14 . Мөн салбарын хэмжээнд боловсруулагдсан дараах төсөл, хөтөлбөрүүд байна. Үүнд:  Арьс шир дэд хөтөлбөр, 2001 он  Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байгуулах арьс ширний үйлдвэрлэл, технологийн паркийн техник, эдийн засгийн үндэслэл2008 он  Арьс ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн стратеги зөвлөмж, ШУТИС-ийн АШДТСТөв, 2008-2015 он  Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд шинээр байгуулах ҮТП-ын арьс ширний үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2010 он  Баруун бүсийн төв Ховд аймагт шинээр байгуулагдах арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2010 он  Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ-ын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн техник, эдийн засгийн үндэслэл, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2010 он  Хөнгөн аж үйлдвэрийн салбарын суурь судалгаа, өрсөлдөх чадварын шинжилгээ, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2010 он  Монгол улсын арьс ширний салбарын хөгжлийн стратеги, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2010 он  Арьс ширний салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн судалгаа, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2010 он  Арьс ширний салбарын суурь судалгаа ба өрсөлдөх чадварын шинжилгээ, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2011 он  Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө (2011-2021 он), Улаанбаатар хот 2011 он  Хөнгөн үйлдвэрийн салбарт мөрдөгдөж буй стандартууд, олон улсын стандарт нэвтрүүлэлтийн судалгаа, арьс ширний салбарын судалгааны нэгтгэл, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2011 он  Хөнгөн үйлдвэрийн салбарт мөрдөгдөж буй стандартууд, олон улсын стандарт нэвтрүүлэлтийн судалгаа, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2011 он  Монгол улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлогод чиглэсэн технологи сонгох стратеги, Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ, Улаанбаатар хот 2011 он  Хан-Уул дүүргийн 13-р хороо, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байгуулах аж үйлдвэр, технологийн шинэ суурьшлын бүсийн ТЭЗҮ, зураг төсөв, “Идеал групп” ХХК, Улаанбаатар хот 2011 он  Мал аж ахуйн гаралтай түүхий эд (мах, сүү, арьс шир, ноос, ноолуур болон бусад)-ийг боловсруулах бүс нутгийн хэмжээний аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулж хөгжүүлэх оновчтой байршлыг тогтоох нь, ХҮСХХүрээлэн, 2012 он 14 Арьс ширний салбар – 80 жилд, хөгжлийн чиг хандлага, Илтгэгч: Т.Баярсайхан, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал, Улаанбаатар хот, 2014 оны 3 дугаар сарын 18
  5. 5.  ҮХААЯ, Шинэ Ази группын 2013 оны 3 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу боловсруулсан “Монгол Улсад Хөнгөн үйлдвэрийн парк байгуулах төсөл” Эдгээр төсөл хөтөлбөрүүдэд хүний нөөцийн асуудал тулгамдсан асуудлын нэг гэж тодорхойлогдсон бөгөөд шаардлагатай хүний нөөцийн таамаглалыг хүснэгт 2.1- ээр харуулав. Хүснэгт 2.1 Арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх, ҮТПаркаар хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн таамаглал № Төслийн нэр Төсөл боловсруулсан байгууллага Огноо Шаардлагатай ажиллах хүчний таамаглал 1 Хан-Уул дүүргийн 13-р хороо, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байгуулах аж үйлдвэр, технологийн шинэ суурьшлын бүсийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах /250 га/, “Идеал групп” ХХК 2011 он 3384 2 Мал аж ахуйн гаралтай түүхий эд (мах, сүү, арьс шир, ноос, ноолуур болон бусад)-ийг боловсруулах бүс нутгийн хэмжээний аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулж хөгжүүлэх оновчтой байршлыг тогтоох нь ХҮСХХүрээлэн 2012 он 20386 3 Монголын арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл МАШҮХ, Арьс шир боловсруулах үйлдвэрүүд 2013 он 24690 4 Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ТЭЗҮ 2013 он 1250 Арьс ширний салбарын үйлдвэрүүдэд ба салбарын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудад шаардлагатай мэргэжлийн ажилтан, ажилчдыг хэрхэн бэлтгэх вэ? гэдэг асуудлыг авч үзэхдээ юуны өмнө боловсон хүчний эрэлтийг бүрдүүлэх нийгмийн орчин ямар байгааг анхаарах ѐстой. Арьс ширний салбарт бүх шатны боловсон хүчний бэлтгэж байгаа тогтолцоо, үүнд хамрагдаж байгаа байгууллагуудыг зураг 2.1-ээр харуулав15 . 15 Арьс ширний салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн судалгаа, 2008-2020 он, Улаанбаатар 2008 он, 71- 73 х
  6. 6. Зураг 2.1. Арьс ширний салбарт бүх шатны боловсон хүчний бэлтгэж байгаа тогтолцоо Эх үүсвэр: Арьс ширний салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн судалгаа, 2008-2020 он, Улаанбаатар 2008 он, 71-73 х Зураг 2.2. Их, дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн чиглэл Их, дээд сургууль төгсөгчдийг мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл нийт төгсөгчдийн 40% нь нийгмийн ухаан, бизнес ба хуулийн, 12% нь барилгын, 17% нь боловсролийн чиглэлээр суралцсан байна. Их, дээд сургуульд элсэн орж буй хүүхдүүд төгсөөд өндөр цалинтай, олдоц сайтай ажилд орох эрмэлзэлтэй байгаа нь зах зээлийн бичигдээгүй хууль юм. Эндээс үзэхэд салбарын хүний нөөцийн хангалт тун хангалтгүй байна. 17% 9% 40% 5% 12% 2% 7% 6% 2% Боловсрол Хүмүүнлэгийн ухаан ба Нийгмийн ухаан, бизнес ба хууль Байгалийн шинжлэх ухаан Техник, үйлдвэрлэл ба барилга Хөдөө аж ахуй Эрүүл мэнд, нийгмийн халамж Үйлчилгээний салбар Бусад Ажилчин бэлтгэх Дээд боловсролын сургалт Дипломын дараах сургалт Мэргэжлийн зэрэгтэй ажилчид Түр сургалт үйлдвэрлэл дээр бэлтгэх Бүх төрлийн инженерүүд, эдийн засагчид, бусад Мэргэжил дээшлүүлэх Мэргэшлийн зэрэг олгох МСҮТ байхгүй /Армоно/ Үйлдвэр үүдэд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн сургалт Системтэй сургадаг байгууллага байхгүй ХҮСХХ ШУТИС Магистрантур, докторантур АШБоловсруулалт- ын инженер АШЭдлэлийн технологи АШЭдлэлийн загвар зохион бүтээлт Химийн технологи Бараа түүхий эд судлаач ХААИСМУИС, ШУТИС, МТС - ШУТИС - Урлах эрдэм - Їйлдвэрлэл урлалын сургууль ҮТДС, АШС-ын баг, АШДТСТ Урлах эрдэм Эдийн засаг менежмент т
  7. 7. Зураг 2.3. Төгсөгчдийн тоо, арьс ширэн эдлэлийн технологи Зураг 2.4. Төгсөгчдийн тоо, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт Салбарын хүний нөөцийн бэлтгэлийн 2013 оны судалгааг хүснэгт 2.2-оор харуулав. Хүснэгт 2.2 Салбарын хүний нөөцийн бэлтгэл № Сургууль Мэргэжил 2013 онд төгссөн оюутны тоо 1. ШУТИС- ҮТДС  Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт  Үслэг, Арьс шир боловсруулах технологи  Хөнгөн үйлдвэрийн менежмент 9 7 26 2. “Урлах эрдэм” дээд сургууль  Гутал, арьсан эдлэлийн дизайн- зохион бүтээлт 17 3. ХААИС  Түүхий эд судлаач 29 НИЙТ 88 Эх үүсвэр: ШУТИС, ХААИС, Урлах эрдэм дээд сургуулийн сургалтын алба, 2013 он 11 13 13 12 21 6 26 16 11 6 7 13 14 6 10 6 7 12 12 10 12 6 1 4 9 2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013
  8. 8. 2014.03.14-ны Засгийн газрын хуралдааны товч мэдээнд ....Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах тохиромжтой газрын байршил, төлөв байдал, цэвэр усны нөөц, дэд бүтцийн талаар орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боломжит хувилбаруудыг харьцуулан судалж, сонгон шалгаруулсны үндсэн дээр дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх, санал боловсруулж танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.... гэжээ.16 Үүнээс харахад арьс ширний үйлдвэрүүд нүүх нь тодорхой бөгөөд үйлдвэрүүд нүүсэн тохиолдолд ажиллах хүчнийг шийдвэрлэх чухал асуудал болж байна. Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 95.2 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө байгаагийн 96.7% буюу 90.9 тэрбум төгрөгийн хөрөнгө боловсруулах үйлдвэрийн салбарт, 3.3% буюу 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт байгаа нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүч чадал хүрэлцэхгүй байна. Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт арьс шир боловсруулах 34, арьс ширэн эдлэл үйлдвэрлэх 81, завод ноос угаах 6 үйлдвэр үйл ажиллагаа явуулж 2012 оны түвшинд 117.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 50.0 сая ам.долларын экспорт хийсэн байна. Арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулж буй эдгээр 121 үйлдвэрт 7700 гаруй хүн ажиллаж байгаагийн 67.6 хувь нь түүхий эд бэлтгэлийн салбарт, 15 хувь нь боловсруулах, 17.4 хувь нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тус тус хамрагдаж байна (Зураг 2.5-ийг харна уу.). Зураг 2.5. Салбарын ажиллах хүчний өнөөгийн байдал Эх үүсвэр: МАШҮХолбооны судалгаа, 2013 он Боловсруулах салбарт 25 инженер- технологич, 13 лаборант, механик инженер 14 ажиллаж байгаа нь үйлдвэрлэлийг мэргэжлийн удирдлагаар хангах үйл ажиллагаа дутагдалтай байгааг харуулж байна. 16 2014.03.14-ны Засгийн газрын хуралдаан
  9. 9. Мэргэжлийн засварчид, цахилгаанчид, сантехникчдийн тоо ч үйлдвэрийн тоотой харьцуулахад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх хүч хүрэлцэхгүй байгааг харуулж байна (Зураг 2.6-ийг харна уу.). Зураг 2.6. Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн ажиллах хүчний өнөөгийн байдал Эх үүсвэр: МАШҮХолбооны судалгаа, 2013 он Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 1355 хүн ажиллаж байна. ШУТИС- ийн ҮТДСургууль, Урлах эрдэм дээд сургуулийг төгссөн гутал, хувцас, эдлэлийн загвар зохион бүтээгч 600 гаруй мэргэжилтэн өөр салбарт ажиллаж байна. Энэ нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн үйлдвэрүүд, цалин хөлс, тоног төхөөрөмж болон ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага байна (Зураг 2.7-ийг харна уу.). Зураг 2.7. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ажиллах хүчний өнөөгийн байдал Эх үүсвэр: МАШҮХолбооны судалгаа, 2013 он 25 48 13 14 8 6 38 6 23 35 753 39 17 17 125 0 100 200 300 400 500 600 700 800 Инженер, технологич, химич Мастер, шалгагч Лаборант Механик инженер Цахилгааны инженер Сантехник инженер Ня-бо Эдийн засагч Борлуулалт, маркетинг Нярав Дамжлагын ажилчид Тоног төхөөрөмжийн засварчин Цахилгаанчин Сантехникч Үйлчилгээний ажилчид
  10. 10. Салбарын эрдэм шинжилгээ боловсролын байгууллагуудын хүний нөөцийн хангамжыг сайжруулахад ШУТИС-иас гадна ХААИС, МУИС-ийн холбогдох салбаруудаар бэлтгэгдэх боловсон хүчнүүд зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас өндөр хөгжилтэй улс орнууд болон хөрш орнуудад боловсон хүчин бэлтгэх талаар ч улсаас анхаарах хэрэгтэй юм. Эрдэм шинжилгээний хүний нөөцийг бэлтгэх нь нэг хэрэг бөгөөд тэдгээрийг ажлын байран дээр сургаж дадлагажуулах тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрдэм ЭШБ- ууд өөрсдөө хэрэгжүүлэх боломжтой. Эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэхээс дутуугүй нэг чухал асуудал нь тэдгээрийг тогтвортой суурьшилтай ажиллуулах цалин хангамж, нийгмийн баталгааг бүрдүүлэх асуудлыг салбарын хөгжлийн төрийн бодлогод тусгах хэрэгтэй. Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдлыг дүгнэхэд:  Арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь өөрөө 80 жилийн хугацаанд үйлдвэрлэл явуулсан туршлага нь давуу тал болж байна .  Төр засгийн холбогдох шийдвэрүүд арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг дэмжихээр гарсан нь давуу тал юм .  Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмжийн 57.1% нь 2006 оноос хойш суурилагдсан байгаа давуу тал болох юм.  Салбарын хамт олон болон нийгмийн сэтгэл зүйд Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын талаар нааштай хандлага бий болж байгаа нь давуу тал. - Арьс ширэн түүхий эдийн ихээхэн хэсэг одоо хүртэл гадны худалдаачдын гарт байсаар байгаа нь гол сул тал болж байна. - Нөгөө талаар мэргэжилтэй боловсон хүчний бэлтгэлийн тогтолцоо бий болж чадахгүй байгаа нь сул тал болж байна. - Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүч чадал ихээхэн хэмжээгээр дутагдаж байгаа нь гол сул тал болно. 3. АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД 1. УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор 2017 оны 12 дугаар сарын 31-ны дотор Улаанбаатар болон Дархан хотын гадна нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулан тулгамдаж байгаа асуудал нь салбарт ажиллаж байгаа үйлдвэрлэгчдийн хөрөнгө, санхүү, техник, технологи, туршлагатай хүний нөөц, түүхий эд бэлтгэлийн тээвэр, логистикийн зохистой урсгалын үнэ цэнийг алдагдуулахгүйгээр шинэ бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага байна. 2. Үйлдвэрлэгчид боловсон хүчин бэлтгэж буй байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна. 3. Салбарын ЭШБ-уудын болон үйлдвэрлэгчдийн хоорондын уялдаа холбоо өнөөдрийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Төрөөс санхүүжиж байгаа ЭШ-ний болон инновацийн төслүүд нь өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж чадахгүй байна.
  11. 11. 4. Цаашид бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөн томруулах, нэгдэх, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага байна. Эдгээр асуудлыг хамтын хүчээр Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, Төрийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэнэ гэж тодорхойлж байна. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ Арьс ширний салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг сайжруулахад дараахь дүгнэлт, зөвлөмжийг өгч байна. 1. Аливаа салбар, байгууллагын хөгжил нь тухайн салбар дахь боловсон хүчний чанар, тэдний чадавхиас хамаарах нь тодорхой. Хэдийгээр боловсон хүчний чадавхийг сайжруулах нь хувь хүмүүсийн өөрсдийн хүсэл сонирхол, зүтгэл чармайлтаас ихээхэн хамаарах боловч нөгөө талаас салбарын хөгжлийн төлөв байдал, уг хүрээнд явуулж байгаа төрийн бодлогоос онцгой хамааралтай. Ялангуяа хөгжлийн хурд, далайцын хувьд дөнгөж сэргэж хөгжих хандлага бүрдэх төдий байгаа арьс ширний салбарын хувьд төрийн бодлогоор дэмжих шаардлага онцгой их байна. 2. Арьс ширний салбарыг нийгэм экологид хор хохиролтой, хөгжлийн ирээдүй тааруухан салбар гэсэн ойлголт өнөөдрийн нийгэмд зонхилж байна. Энэ нь хүүхэд залуучуудад уг чиглэлээр сурах сонирхол төрүүлэхгүй байгаа бөгөөд яваандаа хөгжиж чадахгүй, ирээдүйгүй салбар гэсэн нийтлэг ойлголтыг тэдэнд бүрдүүлж байна. Гэтэл нөгөө талаас 45 сая орчим толгой мал, өргөн уудам нутаг, дэлхийн арьс ширэн түүхий эдийн 2-оос илүү хувийг бэлтгэж байгаа орны хувьд дэлхийн хөдөлмөрийн хуваарьт арьс шир боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох бүрэн боломж, шаардлага байна. Уг боломжийг ашиглахын тулд салбарын хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн чармайлт чухлаас гадна төр засгийн тодорхой чиглэсэн бодлого, түүнийг хэрэгжүүлэх нухацтай үйл ажиллагаа шаардлагатай байна. Ялангуяа салбарын хөгжлийн нэг гол дэд бүтэц болсон боловсрол, шинжлэх ухааны хөгжлийг нь төр засгаас хүчтэй дэмжих шаардлагатай. Арьс ширний эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудын материаллаг баазыг сайжруулах, боловсон хүчнийг чадваржуулах чиглэлээр зорилтот хөтөлбөр хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ нөхцөлд арьс ширний салбарт шаардлагатай боловсон хүчний нийлүүлэлт нэмэгдэж, чанар нь сайжран салбарын үйлдвэрлэгчдэд олон талаар туслаж чадна. Энэ утгаараа салбарыг дэмжих төрийн бодлогын нэг гол чиглэл болно. 3. Салбарын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд арьс ширний мэргэжлийн ИТА-ыг төр, хувийн хэвшлийн дэмжлэг, тэтгэлэгтэйгээр сургаж бэлтгэнэ. Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, тогтвор суурьшилттай ажиллуулах цогц бодлого хэрэгжүүлнэ. ИТА-ыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг CDIO-ийн зарчмаар өөрчилж, ШУТИС-тай хамтран ажиллах, Богино хугацааны мэргэшүүлэх, дагалдах байнгын давтан сургалтын тогтолцоог бүрдүүлнэ. АШИГЛАСАН НОМ, ХЭВЛЭЛ
  12. 12. 1. Appleyard, Dennis R., Alffred J., and Field Fr. (2001),International Economics. 4th Edition,Singapore: McGraw-Hill 4. Baatarragchaa.S.(2011). Final report, the basic research of leather industry and competitiveness analysis, Ulaanbaatar. 5. Chen, Y.C., Lien, H.P., and Tzeng, G.H. (2010),Measures and evaluation for environment watershed plans using a novel hybrid MCDM model. Expert Systems with Applications,37(2), 926-938. 6. Chiu, Y. J., Chen, H. C., Shyu, J.Z., and Tzeng, G. H. (2006), Marketing strategy based on customer behavior for the LCD-TV. International Journal and Decision Making, 7(2-3), 143-165. 7. Cuhls, Kerstin (1998-2002), Delphi method. Fraunhofer Institute for Systems and Innovation Research, Germany. 8. Davaasuren. B., Sosorbaram, and Bat-Ochir, M.(2011), Final report on consulting titled as research on implementation of local and international standards being applied in leather industry. 9. Hofer, C.W., and Schendel,D.E. (1978), Strategy Formulation: Anallytical Concept. St. Paul:West Publishing 10. Ho, W. R. J., Tsai, C. L., Tzeng, G. H., and Fang, S. K. (2011),Combined DEMATEL technique with a novel MCDM model for exploring portfolio selection based on CAPM. Expert Systems with Applications,38(1),16-25. 11. http://en.wikipedia.org/wiki/Delphi_method 12. http://en.wikipedia.org/wiki/File:DELPHIST.GIF 13. http://www.investopedia.com/terms/d/delphi-method.asp

×