Successfully reported this slideshow.
БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ
АСУУДАЛ
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа
Удирдагч багш М.Дэлгэрнасан
ШУТИС-и...
байгууллага ба нийгмийн хөгжлийн үндэс болохыг судалж энэхүү илтгэлд
орууллаа.
Түлхүүр үг: Мэдлэгийн менежмент, инноваци, ...
1 дүгээр зураг. Мэдлэг бий болох үйл явц
Мэдлэг олон янз байдаг ч ерөнхийд нь 3 ангилдаг. /Зураг 2/
2 дугаар зураг. Мэдлэг...
засгийн үр ашиг бүхий цогц болно. Технологи нь бараа үйлчилгээг бий болгох,
ажил үүргийг гүйцэтгэх чадварын хуримтлал буюу...
3 дугаар зураг. Мэдлэгийн хуримтлал, капиталын хуримтлал, хүний нөөцийн
хөгжлийн харилцан бие биеэ дэмжих үйл явц
Эндээс ү...
Байгууллагын хөгжилд байгууллага дахь инновацийн гурван дэд түвшин нь тус
бүрдээ өөр өөрийн үүрэгтэй. /Зураг 4/ Иймд мэдлэ...
5 дугаар зураг. Байгууллагын түвшин дэх инновацид чиглэсэн үйл ажиллагааны
зорилгын ангилал
1.2 Хөгжлийн гурван үндсэн асу...
нөхцөлд байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүнд гадаад орчноос илүү
чухал үүргийг дотоод орчин гүйцэтгэдэг. өөрөөр хэл...
2. Мэдлэгийн менежмент, үе шатууд, менежментийн орчин үеийн хандлага
болох нь
Мэдлэгийн менежмент нь үүсч хөгжөөд 10 гаруй...
6

Мэдлэгийн менежментийг бизнесийн дахин
William
D.
инженерчлэлийн
vргэлжлэл
бөгөөд
Schulte, Ph.D.
мэдээллийн өндөр техно...
7 дугаар зураг. Мэдлэгийн менежментийн нийтлэг үе шатууд
Доорхи графикт АНУ-д сүүлийн 10 гаруй

жилүүдэд олон нийтийн хэвл...
байна. Улсын эдийн засгийн бvтэц ихээхэн хоцрогдсон, эдийн засагт боловсруулах
vйпдвэрийн салбарын эзлэх хувийн жин нэн до...
4.

Монголын

бизнесийн

байгууллагуудад

мэдлэгийн

менежментийг

төлөвшүүлэх зарим арга замууд
Байгууллагын түвшин дэх и...
Байгууллагад мэдлэгийн менежментийн системийг амжилттай хэрэгжүүлэх арга
замууд:
-

Байгууллагын удирдлага нь мэдлэгийн ме...
10. Бүлгээр шийдвэр гаргалтын систем
11. Холбогдох программ хангамжууд г.м
Дүгнэлт
1. Мэдлэгийн менежмент гэдэг ойлголт нь...
[4]
Charles H. Bixler. Developing a Foundation for a Successful Knowledge Management
System. /Creating the Discipline of K...
Upcoming SlideShare
Loading in …5
×

С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АСУУДАЛ

2,508 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АСУУДАЛ

  1. 1. БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АСУУДАЛ С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа Удирдагч багш М.Дэлгэрнасан ШУТИС-ийн Механик Инженерийн Сургууль, “Тээврийн логистик, менежмент”ийн профессорын баг melodie_20002001@yahoo.fr sarnai_0721@yahoo.com dma_535@yahoo.com Хураангуй Мэдлэгт түшиглэсэн эдийн засгийн асуудал сүүлийн үед эрдэмтэд судлаачдын анхаарлыг багагүй татаж, эдийн засгийн хөгжлийн нэг уг сурвалж нь мэдлэгийн хуримтлал гэж үзэх болоод байгаа билээ. Мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг бий болгох арга зам бүрхэг, маргаантай, төдийлөн гүйцэд судлагдаагүй хэвээр, мэдлэгийг сүүлийн үеийн техник, технологи, шинжлэх ухааны нээлт, электрон бизнес, интернет, мэдээлэл солилцоотой холбож ойлгох явдал түгээмэл байсаар байна. Энэ нь мэдлэгийн менежментийг зөвхөн программ хангамж, сүүлийн үеийн технологитой холбон ойлгож, ач холбогдлыг нь дутуу үнэлэх, давуу талыг нь ашиглаж чадахгүй байх сөрөг үр дагаварт хүргэдэг. Тиймээс мэдлэгийн менежмент гэж юу болох энэ нь
  2. 2. байгууллага ба нийгмийн хөгжлийн үндэс болохыг судалж энэхүү илтгэлд орууллаа. Түлхүүр үг: Мэдлэгийн менежмент, инноваци, бүтээлч сэтгэлгээ, хөгжил Оршил Энэ зуун бол глобалчлалын зуун, мэдлэгийн эрин гэсэн тодорхойлолттой байдаг. Шинэ зууны хөгжлийн хөдөлгөгч хvч нь энергид суурилсан эдийн засаг бус мэдлэгт суурилсан эдийн засаг болж байна. Гэтэл улс орон маань бэлэнчлэх сэтгэлгээт социализмын нийгмээс ангижран зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн нь саяхан билээ. Тиймээ энэ арав гаруйхан жилийн дотор эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтолцоо, орчин тэр чигээрээ өөрчлөгдлөө. Гэвч нийгэм хийгээд ард түмний маань ухамсарын төвшинд дорвитой өөрчлөлт гарсангүй. Хөгжил дэвшилд саад чөдөр болсон хандлага, арга барил байсаар л байна. Хүнд мэдлэг, туршлага чадварууд байдаг, харин “Тэдгээрийг олж, ашиглаж, сурган сайжруулах, бусдад шилжүүлж байхыг мэдлэгийн менежмент гэнэ” гэсэн тодорхойлолтоос авч үзвэл байгууллагад ажиллагчдын мэдлэг туршлага, чадваруудыг бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан таатай байдлаар төлөвшүүлж хөгжүүлэх явдал чухал юм. Үүний тулд бүх шатны байгууллага, салбарт ажиллагчдын сэтгэлгээг шинэчлэх үйл ажиллагааг хурдасгах явдал тулгамдсан зорилт болж байна. 1. Мэдлэгийн менежмент нь байгууллага, нийгмийн хөгжлийн үндэс болох нь 1.1 Мэдлэг, мэдлэгийн хуримтлал, Аливаа юмс үзэгдлийн үнэн зөв бодит шинж чанарыг агуулж чадах баримтыг өгөгдөл гэх ба энэ бодит шинж чанар дээр тулгуурлан хоорондын холбоо хамаарал, зорилгоор нь бүлэглэж, цуглуулан эцэст нь боловсруулалт хийснээр мэдээлэл үүсдэг. Тэгвэл өгөгдөлүүдийн цогцоос үүссэн нэгэн утга санааг агуулж чадах хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллүүдийн цогцыг мэдлэг гэнэ. Мэдлэг бий болох шаталсан үйл явцыг Зураг 1-д үзүүлэв.
  3. 3. 1 дүгээр зураг. Мэдлэг бий болох үйл явц Мэдлэг олон янз байдаг ч ерөнхийд нь 3 ангилдаг. /Зураг 2/ 2 дугаар зураг. Мэдлэгийн үндсэн ангилал Мэдлэгийн ач холбогдол, үнэ цэнэ нь бүтээх, ашиглах чадварт л байдаг. Тэгвэл шинээр мэдлэг бүтээх нөөц боломжийг тодорхойлдог нийгмийн оюуны хүрээн дэх хөгжил, эрч хүчийг мэдлэгийн хуримтлал гэж тодорхойлж болох юм. Мэдлэгийн хуримтлал олон янз байж болох ч ерөнхийд нь: - нийтэд хүртээмжтэй буюу өрсөлдөөнгүй - өрсөлдөөнтэй гэж хоёр ангилж болно. “Өрсөлдөөнгүй” буюу “нийтэд хүртээмжтэй мэдлэг” нь нийтийн хүртээл болсон, нэгэнт бий болсон бол бараг өртөг зардалгүйгээр олж авах боломжтой мэдлэг юм. Ийм төрлийн мэдлэгийг бий болгох зах зээлийн эрэлт хэрэгцээ, эдийн засгийн хөшүүрэг бараг байдаггүй. “Өрсөлдөөнтэй” мэдлэгийн хуримтлал нь тэр бүр үнэ төлбөргүйгээр олны хүртээл болгодоггүй, мэдлэгийг бий болгогчдод ашиг тус өгөх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий тусгай мэдлэг юм. Энэ төрлийн мэдлэгийн үр өгөөж инновацийн буюу технологи, оюуны бүтээлийн харьцангуй давуу талын монополь ашиг буюу тухайн шинэ бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дуусах, дараагийн технологи гарах, эсвэл харьцангуй давуу талаа алдах хүртэлх ашгаар илэрдэг. Байгууллагын түвшинд энэ нь байгууллага дахь үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах зорилготой зориудын үйл ажиллагааны менежмент юм. Өөрөөр хэлбэл байгууллагын түвшин дэх мэдлэгийн хуримтлал нь тухайн байгууллагын үйл ажиллагааны арга аргачлал, ур чадвар, мэдлэгийн эдийн
  4. 4. засгийн үр ашиг бүхий цогц болно. Технологи нь бараа үйлчилгээг бий болгох, ажил үүргийг гүйцэтгэх чадварын хуримтлал буюу арга аргачлал, мэдлэгийг илэрхийлдэг. Шинэ мэдлэг бүтээх үйл явцын менежмент, мэдлэгийн хуримтлал нь макро болон байгууллагын түвшний хөгжлийн аль алинд нь шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Мэдлэгийн хуримтлалыг хэмжих үнэлэх нь ихээхэн бэрхшээлтэй ч шинэ мэдлэг бүтээх чадварыг мэдлэгийн хуримтлалд гарах өөрчлөлтийн потенциалаар хэмжих боломжтой юм. Гэвч мэдлэгийн хуримтлал дангаар хөгжлийн эрч хүчийг тодорхойлно гэж үзэх нь хэт өрөөсгөл юм. Аливаа эдийн засгийн системд урт хугацаанд мэдлэгийн хуримтлал, шинэ мэдлэгийн үйлдвэрлэл, капиталын хуримтлал, капиталын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, эцсийн хэрэглээ, ажиллах хүч, түүний бүтээмжийн харилцан үйлчлэл чухал үүрэгтэй. /Зураг 3/ Эдгээр нь эдийн засгийн хөгжил, системийн үндсэн шинж, чанарыг тодорхойлох хүчин зүйлс болно. Үүний зэрэгцээ капиталын хөрөнгө оруулалт нь хөгжлийн зайлшгүй шаардлагaтай, анхдагч нөхцлийн нэг хэдий ч хангалттай биш юм. Үйлдвэрлэлийн хэрэгслийн шинэчлэл нь технологийн шинэчлэлийг шаардах утгаараа шинэ мэдлэгийн түгэлттэй холбоотой байдаг. Технологийн өөрчлөлт нь хүний нөөцийн хөгжлийг шаардах ба энэ хоёр харилцан бие биеэ дэмжсэн үед ирээдүйд чиглэсэн, зориудын инновацийн хурд улам өсдөг. Иймд технологийн шинэчлэлийн хурд нь урт хугацаанд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжиж, ур чадвар өсөх нь инновацийг улам түргэтгэн улмаар судалгаа зохион бүтээлтэд илүү их хөрөнгө оруулахыг шаарддаг. Иймд ажиллах хүчний ур чадварын өсөлт нь хуримтлал бий болгох чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалтын боломжийг өмнөхөөс хавьгүй ихээр өсгөдөг.
  5. 5. 3 дугаар зураг. Мэдлэгийн хуримтлал, капиталын хуримтлал, хүний нөөцийн хөгжлийн харилцан бие биеэ дэмжих үйл явц Эндээс үзвэл АНУ-ийн эрдэмтэн Томас Совелийн хэлсэн “Шинэ санаа хаа сайгүй байдаг ч, харин мэдлэг нь ховор байдаг” гэсэн үг ёсоор ховор орших мэдлэгийг үр ашигтайгаар хуримтлуулж байгууллагын амжилтанд нөлөөлж мэдлэгийн менежментийг төлөвшүүлэх нь зохистой. 1.1 Байгууллага мэдлэгийн хуримтлалын өсөлтийг инновациар тодорхойлдог болох нь Мэдлэгийн менежментийг төлөвшүүлнэ гэдэг нь шинэ мэдлэгийн үйлдвэрлэлийн үйл явцын менежмент гэж хэлж болох юм. Байгууллагын түвшинд салбар дахь технологийн өөрчлөлтийн хурдыг хянах боломжгүй ч инновацийн үйл явцын менежментийн тусламжтайгаар өөрт байгаа мэдлэгийн хуримлалын өсөлтийг жолоодох боломж бий. Эдийн засгийн системийн онолын vvднээс авч vзвэл инноваци, технологийн болон зохион байгуулалтын өөрчлөлт нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөдөлгvvр юм. Хvний инноваци хийх чадвар бизнесийн орчинд шинэчлэл хийх, карьер хийх гол боломжийг хvнд олгодог. Ийм инновацийн чадавхийн vндэс нь шинжлэх ухаануудын салбар хоорондын зааг дээр бvтэх мэдлэг болдог байна. Инноваци гэдэг нь энгийнээр “юуг яаж илүү сайн, илүү хурдан, илүү чанартай хийх вэ?” гэсэн гурван асуултанд хариу олоод түүнийгээ хэрэгжүүлээд хүрсэн үр дүнг хэлнэ. Хийж байгаа ажлаа өмнөхөөс сайжруулах, зардлаа хэмнэх, давуу тал бий болгох, бүх боломжийг ашиглана гэсэн үг. Энэ нь заавал нүсэр том ажиллагаа, цоо шинэ зүйл байх албагүй. Хамгийн жижиг, энгийн заримдаа бүр мэдээжийн боловч орхигддог зүйлээс л эхлэх хэрэгтэй байдаг. Гэвч инноваци бол хэлэхэд хялбар ч хийхэд амаргүй. Өөрийн гэсэн арга аргачлал , технологитой, удирдахуйн ухааны нэг салбар чиглэл юм. Мөн бүтээгдэхүүний үйлчилгээ, үйл ажиллагаа, ур чадварыг сайжруулахын аль аль нь инноваци юм. Хэр зэрэг үр дүнд хүрэх нь инновацийн менежментийн арга аргачлал, мэдлэгийг хэр зэрэг эзэмшсэнээс л шалтгаална. Инноваци бол зөвхөн нарийн мэргэшсэн ажиллах хүчний хийх ажил бус, хүн бүрийн үүрэг хариуцлага ажиллагчидад хамааралтай. юм. Өөрөөр хэлбэл байгууллагын бүх шатны
  6. 6. Байгууллагын хөгжилд байгууллага дахь инновацийн гурван дэд түвшин нь тус бүрдээ өөр өөрийн үүрэгтэй. /Зураг 4/ Иймд мэдлэгийн менежмент нь нарийн мэргэшсэн ажиллагчдаас гадна удирдлагын ур чадвар, туршлагаас суралцах үйл явц, эрчимтэй мэдлэгийн нягтрал, хүний нөөцийн хөгжил, ажлын чанар, ажиллах орчны чанараас хүчтэй, шууд хамааралтай байна. 4 дүгээр зураг. Байгууллагын түвшин дэх инновацийн үйл явцын ангилал Мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг бий болгох үйл явцад байгууллагын түвшний инновацийн үүрэг роль асар ихээс гадна судалгаа зохион бүтээлт, дээд түвшний байгууллагын инновацийн чадвартай нарийн мэргэшлийн хүний нөөц, нийт ажиллагчдын мэдлэг ур чадварын хөгжилд буюу хүний нөөцийн хөгжилд чиглэсэн байнгын жижиг инновациудын хэрэгцээ эхний ээлжинд тавигддаг учир зориудын, системтэй алхмуудыг шаарддаг. Инновацийн ирээдүйн гол чиг шугамууд нь туршлага хуримтлуулж, шинэ санаа эрж хайхад хүргэдэг бол үйл ажиллагааны түвшин дэх өдөр тутмын инноваци нь үйл ажиллагаа, ур чадвар, ажлыг явцад нь, байнга сайжруулах шинэ боломж бололцоог олгодог. /Зураг 5/
  7. 7. 5 дугаар зураг. Байгууллагын түвшин дэх инновацид чиглэсэн үйл ажиллагааны зорилгын ангилал 1.2 Хөгжлийн гурван үндсэн асуудал Өнөөгийн түвшинд мэдлэг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэдэг нь хэнд ч ойлгомжтой ч мэдлэгийн менежмент, мэдлэгт түшиглэсэн эдийн засгийн харилцан уялдаа холбоог, мэдлэг бүтээх үйл явцыг судлахаасаа илүү зөвхөн цөөн хэдэн салбарын технологи, мэдээлэл солилцоо, программ хангамжтай холбож авч үзэх нь мөн л өрөөсгөл юм. Нийгмийн сэтгэлгээний хэв шинж, эрч хүч, бүтээлч чанар мэдлэгийн хуримтлалаас ихээхэн хамаарч, тухайн нийгмийн ирээдүй, системийн цаашдын хөгжлийг тодорхойлохоос гадна үндэстний хөгжил нь тухайн үндэстний амьдрах орчин, туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, шашин шүтлэг, тухайн үеийн оюуны хөгжлийн түвшнээс шууд хамаардаг. Хөгжил нь байгууллагын түвшинд ч мөн л байгууллагын туулж өнгөрүүлсэн түүхийн ой санамж, байгууллагын технологи, үнэлэмжийн систем, хүний нөөцийн бүтээх чадвар, байгууллагын төлөвшлөөс хамаардаг. Нийгмийн хөгжил нь одоо болон хойч үеийн эрх ашгийн үүднээс хөгжлийн үндсэн гурван багц асуудлыг агуулах бөгөөд эдгээр нь хүний хөгжил, амьдралын чанар, амьдрах орчны чанар болно. Байгууллагын хувьд энэ нь хүний нөөцийн хөгжил (1), ажлын чанар (2), ажиллах орчны чанар (3) юм. Энэ гурван үзүүлэлт нь байгууллагын түвшин дэх хөгжлийн тулгын чулуу болохоос гадна эцсийн үр дүнд хүрэх потенциалыг хэмжих, үнэлэх шалгуур юм. Ÿмар ч
  8. 8. нөхцөлд байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүнд гадаад орчноос илүү чухал үүргийг дотоод орчин гүйцэтгэдэг. өөрөөр хэлбэл байгууллага эхлээд өөрөө өөрийгөө цэгцэлж чадвал гадаад орчны өөрчлөлтөд зохицох, амьдрах чадварыг олж авдаг. Гадаад орчны нөхцөл хичнээн тааламжтай байсан ч байгууллага өөрөө амьдрах чадваргүй бол хөгжих тухай ярих нь илүүц. үүгээр бас нийгэмд оруулах хувь нэмэр хэмжигдэнэ . Хөгжил өргөн хүрээтэй ойлголт хэдий ч байгууллага хувь хүний түвшнээс эхэлдэг. Сайн хамт олон, сайн баг чадварлаг хувь хүмүүсээс, амьдрах чадвартай ирээдүйтэй эдийн засаг байгууллагын түвшин дэх хөгжил, иргэдийн сэтгэлгээний эрч хүч, бүтээлч байдлаас хамаардаг. Хүснэгт 1.1 Хөгжлийн гурван үндсэн асуудал Тодорхойлолт Хүний хөгжил "Хүн" хэмээх мөн чанарыг сайжруулах Бүтээх чадвар, оюун ухаан Амьдралын чанар Хувь хүний амьдрал дах нийгмийн харилцаа, эрүүл мэнд, оюун санаа Амьдрах орчны чанар Макро түвшин Үндсэн асуудал Одоо болон хойч үеийн амьдрах нийгэм, экологийн орчин нөхцөл эрүүл байж, хүний амьдралд орчин нь сөрөг нөлөө үзүүлж, хөгжиж амьдрах нөөц боломжийг нь хязгаарлахгүй байж, хүн өөрөө орчноо тэтгэж амьдрах чадвар цогцод нь явдал Байгууллагын түвшинд Хүний нөөцийн хөгжил Хүний нөөцийн бүтээх чадварын өсөлт Ажлын чанар Байнгын суралцах үйл явц, бие даан ажиллах боломж, оюуны, сэтгэл зүйн, физиологийн потенциалыг байгууллагын зорилгод хүрэх үйл явцад бүрэн зориулах бололцоо, ирээдүйдээ итгэх итгэл Ажиллах орчны чанар Ажлын үр өгөөжтэй харилцаа, аюулгүй байдал буюу хөдөлмөр хамгаалал, ажлын нөхцлийн байнгын сайжруулалт, ур чадвараа сайжруулах нөхцөл боломж, зөв үнэлэмжийн системд түшиглэсэн өөдрөг уян сэтгэлгээ, байгууллагын үнэлэмжийн системийн байнгын сайжруулалт
  9. 9. 2. Мэдлэгийн менежмент, үе шатууд, менежментийн орчин үеийн хандлага болох нь Мэдлэгийн менежмент нь үүсч хөгжөөд 10 гаруй жил болж байгаа шинэ салбар бөгөөд зарим эрдэмтдийн дэвшүүлсэн санаа, үзэл баримтлал, тодорхойлолтуудыг харьцуулан Хүснэгт 2.1-д үзүүлэв. Хүснэгт 2.1 Мэдлэгийн менежментийн талаар эрдэмтдийн дэвшүүлсэн тодорхойлолтууд Эрдэмтэн, № судлаачдын нэр 1 2 3 4 5 Дэвшүүлсэн тодохойлолт Эх cурвалжууд "Мэдлэгийн Хичээл зүтгэл ба хүрэх үр дүнг сайжруулах, менежментийн Доктор байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн Монгол дахь Б.Энх-Байгаль ашиглах зорилготой, зориудын үйл ирээдүй" ажиллагааны менежмент нийтлэл Applying Morgan Хүнд хэрэг болох мэдлэг бүтээх үйл явцын Knowledge Kaufman менежмент юм. Management Мэдлэгийн менежмент нь нарийн мэргэшсэн ажиллагчдаас гадна удирдлагын Publishing ур чадвар, туршлагаас суралцах үйл явц, handbook on the Edward Elgar эрчимтэй мэдлэгийн нягтрал, хүний Knowledge нөөцийн хөгжил, ажлын чанар, ажиллах Management орчны чанараас хүчтэй, шууд хамааралтай байна. Мэдлэгийн менежмент нь нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа орчинд мэдээлэл ба технологийн синергетик Michael A. хослол, хvний бvгээлч шинэчлэл хийх Advances in Stankosky, чадавхийг vндэс болгон шинэ нөхцөл Knowledge D.Sc. байдалд зохицох чадавхийг хангах Management төдийгvй улмаар тvvнийг байнга шинэчлэн сайжруулж өрсөлдөх чадвараа дээшлvvлж зохион байгуулалтын vйл явц юм. Developing A Foundation For Мэдлэгийн менежмент нь стратегийн Charles H. A Successful шинжтэй, системийн шугаман бус Bixler, D.Sc. Knowledge хандлагыг чухалчилна. Management System
  10. 10. 6 Мэдлэгийн менежментийг бизнесийн дахин William D. инженерчлэлийн vргэлжлэл бөгөөд Schulte, Ph.D. мэдээллийн өндөр технологийн боломжийг and Po Jeng хvний шинэчлэл хийх бvтээлч чадавхитай Wang, D.Sc. холбох хамгийн vр дvнтэй арга хэлбэр 7 Мэдлэгийн менежмент нь чанарын шинэчлэл, эрсдэлийн менежменттэй нягт Juan Pablo холбоотой бөгөөд бvтээгдэхvvнд чиглэсэн Giraldo, D.Sc. vйлдвэрлэлийг мэдлэгт суурилсан vйлдвэрлэл болгон шинэчлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой юм. The State of Knowledge Management Practice in Taiwan Relationship between Knowledge Management Technologies and Learning Actions of Global Organizations Мэдлэгийг удирдах үйл явцад дараах 4 үйл ажиллагаа хамаарагдах бөгөөд тэдгээр үйл ажиллагаанууд нь ямарч зогсолтгүйгээр битүү цикл хэлбэрээр явагддаг үрэглжилсэн процесс ба зөвхөн аль нэггүйгээр нь юуг ч бүтээж хийж чадахгүй. 1. Мэдлэг олж авах /сурах, бүтээх, ялгах/ 2. Мэдлэгт анализ хйих /оногдуулах , хүчин төгөлдөр болгох , үнэлэх/ 3. Мэдлэгийг хадгалах /зохион байгуулах , үзүүлэх ,батлах/ 4. Мэдлэгийг ашиглах /хэрэглэх , дамжуулах , хуваах/ 6 дугаар зураг. Мэдлэгийн менежментийн цикл Мэдлэгийн менежментийн үйл ажиллагааны суурь макро биш байгууллагын түвшинд л тавигддаг бөгөөд мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг бий болгох үйл явц дараах үндсэн үе шатуудтай байна.
  11. 11. 7 дугаар зураг. Мэдлэгийн менежментийн нийтлэг үе шатууд Доорхи графикт АНУ-д сүүлийн 10 гаруй жилүүдэд олон нийтийн хэвлэлээр мэдлэгийн менежментийн талаар нийтлэгдсэн өгүүлэл нийтлэлүүдийн тоон өсөлтийг харуулав. /Зураг 8/ Мэдлэгийн менежментийн үүслийн эхний 5 жил сонирхогч, хэрэгжүүлэгчдийн тоо харьцангуй цөөн үзүүлэлттэй байсан бол байгууллагын хөгжил, амжилт өсөх тутам түүний шалтгааныг мэдлэгийн менежментийг төлөвшүүлэх асуудалтай холбон тайлбарладаг болсон байна. 800 698 600 400 273 200 0 3 1995 6 1996 2 1997 20 3 1998 1999 28 2000 44 22 2001 2002 107 2003 2004 2005 í è é òë ýë è é í òî î í ¿ç¿¿ë ýë ò 8 дугаар зураг. Мэдлэгийн менежментийн сэдвээр хэвлэгдсэн нийтлэлүүдийн тоон өсөлтийн график Хувь хүн, байгууллага бүрт өөрт байгаа ажлын мэдлэг, арга аргачлал, ур чадварыг бүрэн гүйцэт ашигладаг, санаачлагыг дэмждэг байх нь мэдлэгийн менежментийг цаашид улам хөгжүүлэх, боловсронгуй болгох хандлагыг харуулж байна. 3. Монголын бизнесийн байгууллагуудад мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж буй өнөөгийн байдал Монгол Улсын тулхтай хөгжлийн vзэл баримтлалд хvний чанарыг дэлхий нийтийн жишигт хvрэх зорилт дэвшvvлсэн. Гэтэл Монгол Упс хөгжлийн тvвшингээр 100 гаруй улсын ард орж нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дөнгөж 440 доллар болж
  12. 12. байна. Улсын эдийн засгийн бvтэц ихээхэн хоцрогдсон, эдийн засагт боловсруулах vйпдвэрийн салбарын эзлэх хувийн жин нэн доогуур байна. Ажилгvйдлын тvвшин 4,6 байна. ЕБС-ийн төгсөгчдийн болон их, дээд сургуульд элсэгчдийн тооны харьцааг дээд боловсролын эдийн засгийн vр ашигтай байх шаардлагын vvднээс авч vзвэл нийгэмд шаардлагагvй хэрэгцээг дзвэргэж ихээхэн vрэлгэн байдалд хvрээд байгааг судлаачид тэмдэглэсэн байдаг. Ийм учраас шинэ эрин үед мэдлэгийн экспертүүдийг бэлтгэн ирээдүйдээ чиглэсэн тодорхой бодлого зорилготой ажиллавал илүү үр дүнд хүрч нийгмийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Өнөө vед байгууллагын гол зорилго нь "дундаж" мэргэжилтэн бөөнөөр ажиллуулах биш, шинэ технологи, шинжлэх ухааны ололтын vндсэн дээр нийгмийн хөгжлийг урагшлуулах лидер мэргэжилтэн, ажилчидтай байх явдал хэмээн үзэж байгаа хэдий ч тэрхүү амжилтын үндэсийг бий болгогч мэдлэгийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж буйг судлаач доктор Б.Энх-байгалийн “Аж ахуй нэгж байгууллагын удирдах ажил эрхлэгчдийн дунд хийсэн 2006 оны судалгаа” нь /Зураг 8-д/ харуулжээ. 17.95% 24.75% 57.30% î ãò í ýâ òð¿¿ë ýýã¿é á àãà çýðýã í ýâ òð¿¿ë ñýí í ýâ òð¿¿ë æ á àé ãàà 8 дугаар зураг. Монголын байгууллагуудад мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж буй байдал Мөн 200 орчим удирдах ажил эрхэлдэг хүнээс авсан судалгаагаар 68.3% нь ажиллагчидынхаа мэдлэг ур чадварыг бүрэн ашиглаж чаддаггүй, 74.5% нь сүүлийн 3 жилд шинэ зүйл, тэргүүн туршлага нэвтрүүлэх гэж оролдоод бүтээгүй гэж хариулжээ. Энэ нь мэдлэгийн менежмент манай оронд хангалттай хөгжөөгүйг илтгэж байна . Бүтээх чадвар, бүтээлчээр сэтгэх нь хүний хөгжлийн гол хэмжүүр. Ийм болохоор мэдлэгийн менежментийн үндэсний хөтөлбөртэй байх, өөрөөр хэлбэл мэдлэгийн менежментийн нэгдмэл бодлоготой байх нь Монгол орны хувьд зайлшгүй, тулгамдсан хэрэгцээ болж байна.
  13. 13. 4. Монголын бизнесийн байгууллагуудад мэдлэгийн менежментийг төлөвшүүлэх зарим арга замууд Байгууллагын түвшин дэх инноваци, мэдлэгийн менежмент, макро түвшин дэх мэдлэгийн менежмент аяндаа бий болохгүй. Аль аль нь зориудын эрчимтэй дэмжлэг шаардлагыг бусад улс орнуудын туршлага бэлхнээ нотолж байгаа билээ. Мэдлэгийн менежментийн системийг байгууллагын удирдлага, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн зэргийг сайжруулж нэмэгдүүлэх шаардлагатай болсон бүхий л албан байгууллагууд тэдгээрийн ажиллагчидад зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай арга хэрэгсэл гэж хэлж болох юм. Аль ч байгууллагад мэдлэгийн менежментийн системийн үйл явцыг төлөвшүүлэхийн тулд хамгийн багадаа л гэхэд доорхи 4 шаардлагыг хангасан байх ёстой : 1. Аливаа асуудалыг шийдвэрлэх болон ажлын гүйцэтгэл хэрэгжилтийг сайжруулах талаар мэдлэгийг ажиллагчдад олгох 2. Инновацийг нэмэгдүүлэх 3. Бүтээгдэхүүн, үйл ажиллагааны тасралтгүй сайжрах таатай боломжийг олгох 4. Байгууллагын мэдлэгийн өгөгдөлийн санг бий болгох зэрэг болно. Шинэ мэдлэг, арга аргачлал, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ тэр бүр аяндаа бий болохгүй. Үүнийг бий болгохын тулд зориуд зорилготой ажиллах хэрэгтэй. Энэ нь хүнд хэрэг болхо мэдлэг бүтээх үйл явцын менежмент, бүтээлч сэтгэлгээ юм. Хүний хөгжлийг байгууллага, салбар, бүр хувь хүний түвшинд авч үзэж хэрэгжүүлэх, өнөөдөр хэн юу бүтээж чадах вэ гэдгээр баримжаалж ажилладаг болохыг биднээс цаг үе шаардаж байна. Системийн түвшинд мэдлэгийн менежментийн тогтолцоог тодорхойлбол: Системийн тvвшинд менежментийн соёлын мэдлэгийн орчинг менежментийг бvрдvvлэх нь хэрэгжvvлэхэд нэн чухал юм. мэдлэгийн Мэдлэгийн менежентийн соёлын орчинг бvрдvvлэх гол хvчин зvйлvvд нь мэдээллийн тогтолцоо нээлттэй байх. Менежментийн тvвшин цөөн байх хариуцлагыг оновчтой хуваарилах, зарчмыг гол болгох, эрсдэл хийх чадвартай байх, зах зээлд чиглэсэн байх, боловсон хvчин байнга суралцаж хөгжиж байх, уян хатан бvтэцтэй байх, хамт олны vйл ажиплагаанд оруулсан хувь нэмэр, хариуцлага хvлээх чадвар, шинийг сэдэх бvтээлч чадавхийг голлон vнэлдэг байх, vйл ажиллагааны vр дvн, чанарыг чухалчлах явдал болно.
  14. 14. Байгууллагад мэдлэгийн менежментийн системийг амжилттай хэрэгжүүлэх арга замууд: - Байгууллагын удирдлага нь мэдлэгийн менежментийн оролцогч, хамгаалагч, дэмжлэг үзүүлүүлэгч нь байх - Байгууллага нь эргэцүүлэн бодогч, ухаалаг, илэн далангүй нээлттэй уур амьсгалыг бүрдүүлэх - Мэдлэгийн менежментийн үнэ цэнэ түүнийг хэрхэн үр ашигтайгаар хэрэгжүүлэх тал дээр ажиллагчидад тасралтгүй боловсрол олгох - Байгууллагын хуучирсан, алдаатай, шаардагагүй болсон мэдлэг, мэдээлэлийг арилгах чадвар - Байгууллагын доод шатнаас дээд шат хүртэлх бүхий л ажилчид, албан хаагч нарыг хөгжүүлэх, урамшуулах - Байгууллага нийтээрээ мэдлэгийн менежментийн хамгаалагчид, шилдэгүүд нь байх Мэдлэгийн менежментийг тогтолцоог ашиглах байгууллагын үйл ажиллагааны чиглэлүүд: - Нөөц ашиглалтын төлөвлөгөө гаргах - Цагийн хуваарь тогтоох, дахин тогтоох - Бараа, үйлчилгээний загвар - Оновчтой сонголт хийх, асуудлуудыг адилтгахыг шийдвэр гаргах - Үйлчлүүлэгчидийн хэрэгцээг оношилж тогтоох - Өөрийн бүтээгдэхүүн болон бизнес үйл ажиллагаагаа оношилох - Өгөгдөл, мэдээллүүдийг тайлбарлах Монголын бизнесийн байгууллагуудад мэдлэгийн менежментийн системийг дэмжих мэдээлэл харилцааны технологийн шийдлүүд: 1. Интернет 2. Дотоод сүлжээ, электрон шуудан, хуанли/цагийн хуваарь болон электрон захидлын систем 3. Электрон гүйцэтгэлийн систем 4. Мэдлэгийн хуримтлалын систем 5. Хиймэл оюун ухаан 6. Компьютерт суурилсан сургалт 7. Вебд суурилсан сургалт 8. Электрон хурлын систем 9. Бичиг баримт боловсруулах систем
  15. 15. 10. Бүлгээр шийдвэр гаргалтын систем 11. Холбогдох программ хангамжууд г.м Дүгнэлт 1. Мэдлэгийн менежмент гэдэг ойлголт нь сүүлийн 10 гаруй жилээс дэлгэрч хэрэглэгдэх болсон хэдий ч, сүүлийн 4 жилд сонирхолыг нь ихээр татаж утга уран зохиол, эвсэл холбоод, зарим нэг албан байгууллагын өргөдөл, хүсэлтийн загварт хүртэл хэрэглэгдэх болсон байна. 2. Мэдлэгийн менежмент нь худалдан авагчдын үнэ цэнийг нэмэгдүүлэх, инноваци, дээд зэргийн гүйцэтгэлийн бололцоо олгох, асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх, шинэ чадвар, бүтээлч санааг бий болгоход дадлагаших болон мэдлэг туршлагыг хослуулах, албан ёсны болгох бүхий л бололцоог олгож өгдөг. 3. Манай орны хувьд хувийн хэвшлийн гэлтгүй төрийн байгууллагуудын ч үйл ажилллагааны өртгийг багасгах, арга аргачлал, сэтгэлгээг шинэчлэх асуудал өнөөгийн байдлаар тулгамдсан асуудал болоод байгаагаас гадна байнгын тасралтгүй инновацийг зориудаар дэмжихгүйгээр шийдвэрлэх боломж багатай юм. Үүний тулд мэдлэгийн менежментийн үндэсний хөтөлбөртэй байх буюу өөрөөр хэлбэл мэдлэгийн менежментийн нэгдмэл бодлоготой байх нь Монгол орны хувьд зайлшгүй, тулгамдсан хэрэгцээ болж байна. 4. Мэдлэгийн менежментийн үйл ажиллагааны суурь макро биш байгууллагын түвшинд л тавигддаг бөгөөд байгууллагад мэдлэгийн менежментийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд удирдлагын бүхий л шатанд анхаарах нь чухлаас гадна мэдээллийн орчин үеийн технологийн хөгжлийг шаарддаг. 5. Монгол орны нөхцөлд юуны өмнө удирдлагын ур чадварыг сайжруулах, мэдлэгийн менежмент, инновацид чиглэсэн сургалтын хэрэгцээ их байгаагаас гадна үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, тууштай дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Ашигласан ном, хэвлэл [1] Энхбайгаль.Б. “Мэдлэгийн менежментийн Монгол дахь ирээдүй” www.forum.mn веб сайтад байршуулсан нийтлэлээс.УБ.: 2007. [2] Michael Stankosky. Creating the Discipline of Knowledge Management. USA.: 2005. --257p. [3] Madanmohan Rao. Knowledge Management Tools and Techniques. USA.: 2005. – 453p.
  16. 16. [4] Charles H. Bixler. Developing a Foundation for a Successful Knowledge Management System. /Creating the Discipline of Knowledge Management/.USA.:2005. ---66…80p [5] Ian Watson. Applying Knowledge Management. USA.: 2003. – 256p [6] www.ecm.mn [7] www.altangadas.mn [8] www.mongolia-gateway.mn [9] www.trade-poicy.mn [10] www.mongolmedia.com [11] www.icb.mn [12] www.owc.org.mn [13] mn.wikipedia.org Зохиогчийн тухай: Сүхбаатарын Уянга. 2005 онд Нийслэлийн 18-р дунд сургууль, 2004 онд МУИС-ын ГХСС-ийн Франц хэл шинжлэлийн оройн ангийг тус тус төгссөн. ШУТИС-ийн МИС-ийн Олон Улсын Тээврийн Удирдлага чиглэлээр суралцаж байгаа. Содномын Сарнай. 2005 онд Нийслэлийн 50-р дунд сургуулийг төгссөн. ШУТИС-ийн МИС-ийн Олон Улсын Тээврийн Удирдлага чиглэлээр суралцаж байгаа. Энхтуяагийн Дайриймаа. 2004 онд Архангай аймгийн Хүмүүн цогцолборын 1-р сургуулийг төгссөн. ШУТИС-ийн МИС-ийн Олон Улсын Тээврийн Удирдлага чиглэлээр суралцаж байгаа. Удирдагчийн тухай: Мишигийн Дэлгэрнасан. 1996 онд ШУТИС. МИС-ийг Авто инженер мэргэжлээр төгссөн. 2000-2001 онд АНУ-ын Виржин мужийн “Стрэер” Их Сургууль, 2001-2002 онд ШУТИС. КтМС-д суралцаж Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Байгууллагын хөгжил ба байгууллага дахь хүний хөгжлийн чиглэлээр судалгааны ажил хийдэг.

×