SlideShare a Scribd company logo
1 of 14
Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба
Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр
Удирдагч: Д.Баярмаа
МУШУТИС, КтМС, Маркетингийн удирдлага мэргэжлийн 4-р курс
E-mail: esee_mn@yahoo.com

Хураангуй
1970 оноос хойш нйигмийн чиглэлтэй маркетингийн үзэл баримтлал гарч ирсэнээс
хойш аль хэдийн 30 гаруй жил өнгөрчихжээ. Тэгвэл энэ хугацаанд маркетингийн
удирдлагын үзэл баримтлал өөрчлөгдсөн үү? жам ёсныхоо дагуу өрсөлдөөн ихэссэнээс
удирдлагын үзэл баримтлал өөрчилөгдчихжээ. Тэгвэл брэндийн нэр хүндээрээ дэлхийд
тэргүүлэгч компаниудын маркетингийн удирдлагын үзэл баримтлал болон, манай орны
үүрэн телефоний үйлчилгээ эрхэлдэг компаниудын хувьд ямар байгааг судлан шинээр
гарч ирж буй маркетингийн удирдлагын үзэл баримтлалын үед маркетерүүд юунд илүү
анхаарах хэрэгтэй талаар судаллаа.
Нэгэнт өрсөлдөөнд баримжаалсан маркетингийн удирдлагын үзэл баримтлал гараад
ирчихсэн юм бол өрсөлдөөний талаар бичигдсэн цэргийн гарамгай жанжин Сүнзийн
“Дайтахуйн ухаан” зохиолыг маркетингд хэрхэн ашиглаж болох тухай судлан үзлээ.
Түлхүүр үг:
ашгийн бүс, ашгийн загвар, бүтээлч маркетер, өрсөлдөөний стратеги, өрсөлдөөнд
баримжаалсан удирдлагын үзэл баримтлал
Оршил
Маркетинг яагаад байгууллагад хэрэгтэй вэ? Ямар ч байгууллага ямарваа нэгэн
байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон хэрэглэгчдэд хүргэдэг гэсэн ерөнхий
логик байдаг билээ. Маркетинг нь удирдлагын үйл ажиллагаа бөгөөд зах зээлийн иж
бүрэн судалгаа хийх, барааны нэр төрлийг төлөвлөх, үнийн бодлого боловсруулах,
тухайн үеийн хэрэгцээг аль болох бүрэн хангах арга хэмжээг боловсруулах,
хангагдаагүй болон боломжит хэрэгцээг илрүүлэх, борлуулалтыг төлөвлөх,
хэрэгжүүлэх, идэвхжүүлэх үүргүүдийг гүйцэтгэнэ. /4р/ Тэгвэл тухайн бүтээгдэхүүнийг
энэ шинээр гарч ирж буй өрсөлдөөнд баримжаалсан зах зээлийн орчинд
хэрхэн
бусдаас ялгаруулж хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй вэ? Гэдэг асуултанд Сүнзийн
“Дайтахуйн ухаан” зохиолд өгүүлэх дайтах урлагын үзэл санааг маркетингийн
менежерүүд хэрхэн хэрэглэх тухайд энэхүү илтгэл маань таньд хариу өгөх болно.
Шигтгээ:
Муу бүтээгдэхүүн байгаад сайн маркетингтай бол явна. Харин хэдий сайн
бүтээгдэхүүн байгаад муу маркетингтай бол төдий л амжилт олохгүй гэдэг ч үг
байдаг билээ.
1. Маркетингийн удирдлагын үзэл баримтлал түүний үүсэл хөгжлийн талаарх
судалгаа
Маркетинг нь хөгжлийнхээ явцад дараах үе шатуудыг дамжин хөгжиж,
удирдлагын үзэл баримтлалууд ч гэсэн үе шат болгонд өөрчлөгдөж иржээ. /хүснэгт1/
Маркетингийн удирдлагын үзэл баримтлал яагаад өөрчлөгддөг юм бэ? үүнийг судлъя.
Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нэгээс нөгөөд шилжсэн шалтгаан нь зүгээр
л өрсөлдөөн юм /хамгийн энгийн байдлаар/. Өрсөлдөөн бий болсон учраас маркетерүүд
өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд шинээр маш их бүтээлч санаа санаачлага
гаргаж байдгаас л үзэл баримтлал өөрчлөгддөг байсан байна. 1970 оноос хойш
нйигмийн чиглэлтэй маркетингийн үзэл баримтлал гарч ирсэнээс хойш аль хэдийн 30
гаруй жил өнгөрчихжээ. Тэгвэл энэ хугацаанд маркетингийн удирдлагын үзэл
баримтлал өөрчлөгдсөн үү? жам ёсныхоо дагуу өрсөлдөөн ихэссэнээс удирдлагын үзэл
баримтлал өөрчилөгдчихжээ.
Ингээд нийгмийн чиглэлтэй марктенгийн үзэл баримтлалаас өрсөлдөөнд баримжаалсан
маркетингийн үзэл баримтлалд шилжчихжээ.
2. Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалын талаарх судалгаа
2.1.1 Брэндийн нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын маркетингийн
удирдлагын үзэл баримтлалын талаарх судалгаа
Одоо брэндийн нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын маркетингийн
удирдлагын үзэл баримтлал ямар байгааг харцгаая:
Ямар ч компаний хувьд тэдний зорилго нь: ашигт ажиллагаа билээ. Яагаад ингэж үзэж
байна вэ? Эрхэлж буй бизнесийнхээ салбарын аль хэсэгт нь та ашиг олох боломжтой
вэ? Ашгийн бүс өнөөдөр хаана байна? Маргааш тэр хаана байх вэ? Гэдэг асуултыг
маркетингийн менежерүүд өөрөөсөө байнга асууж байх хэрэгтэй юм.
Ашгийн бүс гэдэг нь таны эдийн засгийн үйл ажиллагааны явцад ашиг орлогоо
бүрдүүлж буй тухайн зах зээл билээ. Компани болгоны зорилго нь ашгийн бүсэд байж,
аль болох урт удаан хугацаагаар уг бүсэд үйл ажиллагаагаа явуулах явдал юм. Ингээд
ашиг олох хамгийн зөв арга бол зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ихэсгэх явдал юм.
Хүснэгт1
Маркетингийн удирдлагын үзэл баримтлал түүний үүсэл хөгжил
удирдлагын үзэл
баримтлал

хугацаа

1

Үйлдвэрлэлийн
үзэл баримтлал

18-р зууны
сүүлээс 19р зууны
эхний хагас

2

Бүтээгдэхүүнд
чиглэсэн үзэл
баримтлал

19-р зууны
сүүлээс 20р зууны
эхэн

3

Борлуулалтын
үзэл баримтлал

1900-1930
он

онцлог
аж үйлдвэрийн хувьсгал илүү
ихийг массаар үйлдвэрлэх
бололцоо олгон өмнө нь бараа
бүтээгдэхүүний үйлдвэрлэл
гар хөдөлмөрийн аргаар цөөн
тоогоор хийгдэж байснаас
эрэлт төдийлөн хангагддаггүй
нийлүүлэлт дутагдалтай
байжээ
зах зээл дээр өрсөлдөөн бий
болсноор бүтээгдэхүүнээ
бусдаас ялгаруулах өнгө,
чанар, дизайн нь сайжруулах
шаардлага аяндаа гарч ирж
байжээ
бүгд л бусдаас ялгарсан
онцгой давуу талтай
бүтээгдэхүүн гаргаж эхлэхэд
хэрэглэгчдэд сонголт хийхэд
тун хэцүү болов. Энэ үеэс
эхлэн борлууллалтын ач
холбогдол нэмэгдэж зар
сурталчилгаа жинхэнэ
утгаараа хөгжиж ирсэн гэж
үздэг.

4

Маркетингийн
үзэл баримтлал

1930-1970
он

хэрэглэгчдийн хүсэл
сонирхлыг олж мэдэхийг
зорин түүнийгээ үйлдвэрлэн
борлуулах

5

Нийгмийн
чиглэлтэй
маркетингийн үзэл
баримтлал

1970 аас
хойш

урт хугацааны хувьд сэтгэл
хангалуун байх, өөр болон
бусдад хортой зүйлийг
гаргахгүй байх

гараа

гол анхаарал

арга хэрэгсэл

эцсийн зорилго

Ашиг олох арга

үйлдвэрлэл

үйлдвэрлэлийн
гарцыг
нэмэгдүүлэх

зөвхөн
үйлдвэрлэх

үйлдвэрлэлийн
гарцаа
нэмэгдүүлэн их
ашиг

зах зээлд эзлэх
хувиа өсгөх

үйлдвэрлэл

бүтээгдэдхүүнээ
бусдаас
ялгаруулах

сав, баглаа,
чанар

Бусдаас
ялгарах
бүтээгдэхүүн
үйлдвэрлэн их
ашиг

Зах зээлд эзлэх
хувиа өсгөх

үйлдвэрлэл

бүтээгдэхүүнээ
борлуулах

борлуулалт
идэвхжүүлэлт

борлуулалтаа
нэмэгдүүлэн
ашиг олох

Зах зээлд эзлэх
хувиа өсгөх

зах зээл

хэрэглэгчдийн
эрэлт

маркетингийн
үйл ажиллагаа

зах зээл

нийгмийн эрэлт
хэрэгцээ

маркетингийн
цогц үйл
ажиллагаа

хэрэглэгчдийг
сэтгэл
хангалуун
болгон ашиг
олох
нийгмийн сайн
сайхан байдлыг
ханган ашиг
олох

Зах зээлд эзлэх
хувиа өсгөх

Зах зээлд эзлэх
хувиа өсгөх
Өнгөрсөн хугацаанд олон компани зөвхөн зах зээлд оролцож, идэвхтэй үйл ажиллагаа
явуулж байсныхаа үр дүнд үнийн өсөлтийг бий болгож чадаж байв. Өрсөлдөөний
талбарт оролцогч талууд харьцангуй цөөхөн, харин хэрэглэгчдийн хүч харьцангуй сул
байжээ. Гэвч өнгөрсөн хорин жилд үйлдвэрлэлийн технологийн хөгжил, бизнесийн эрс
шинэчлэлүүд, мэдээллийн технологийн огцом өсөлтүүд, эдийн засгийн даяарчлал,
стандарчлалын хөгжил, дэлхий дахины бизнесийн хүчтэй өрсөлдөөнүүд нь урдны
тогтолцоог танигдахгүй болтол өөрчилсөн байна. Бизнесийн маш олон салбарт
компаниуд хүчтэй өрсөлдөөнтэй тулгармагцаа урьд нь ихээхэн орлогоор хангаж байсан
механизмаасаа /өндөр үнээсээ/ эдүгээ татгалзан энэ тэргүүнд бүтээгдэхүүнийхээ
үнийг /үнэ гэдэг бол маркетингийн иж бүрдлүүд дотроос ашиг авчирдаг цорын ганц
хольц юм./ бууруулах замаар зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийг эрмэлзэх болжээ.
Орчин үед хэрэглэгчид маш их мэдээлэл авч байгаагийнхаа үрээр өөрт ашигтай
худалдааны хувилбарыг сонгон авч, хамгийн бага үнийг төлөх боломжтой болж байгаа
юм. Энэхүү үйл явц нь зах зээлд оролцогч бүх талуудыг үнээ тэгшитгэхэд эрхгүй
хүргэж байгаа бөгөөд ийм алхам хийгээгүй тохиолдолд хэрэглэгчид нь хамгийн хямд
үнэ санал болгосон компаниудруу хошуурах нь ойлгомжтой билээ. Үүний үрээр
ашиггүй бүсүүд улам ихээр бий болж байгаа юм. Урьд нь эдийн засгийн ертөнцөд
“салбар болгон мөнгө олдог боловч, зах зээлд эзлэх хувийн үзүүлэлтээрээ тэргүүлэгчид
уг мөнгөний ихэнхийг олдог” гэсэн дүрэм үйлчилж байсан гэж ч бас ойлгож болно.
Хэдийгээр маш гайхалтай боловч, эдийн засагт ашиггүй бүсүүд бий болох үндсэн
шалтгаан нь эдүгээ зах зээлд хувиа өсгөх эрмэлзэл байж болох талтай.
Шигтгээ:
Арван өрсөлдөгчидтэй нэгэн бизнесийн салбар байна хэмээн төсөөлье. Онолын хувьд
тэдний зах зээлд эзлэх нийт хувь 100% байх учиртай. Тэгвэл тэдгээрийн стратегийн
төлөвлөгөөг судлаад үзвэл, та төлөвлөгөө болгон нь зах зээлд эзлэх хувйин жингээ бага
бус, харин нилээдгүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн болохыг харж болно.
/төслийн тэмцээн дээр дандаа энэ зүйлийг ярьж байсан./ Зах зээлд ойрын 5 жилд
эзлэхээр төлөвлөсөн хувиудын нийлбэр нь 150-170 хувь болохыг та харж болно. Энэ
мэдээжээр бүтэшгүй зүйл юм. Тэгээд ч энэ нь ямар ч логик учир утгагүй юм. Гэвч та
энэхүү мөрүүдийг уншиж байхдаа л уг хандлага таны салбарт, эсвэл бүр танай
компанид, таны эргэн тойронд бодитойгоор байсаар байгааг анзаарна.
Юун түрүүн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулж байсан өнгөрсөн
цаг үед зах зээлд зонхилох байр эзлэх зарчим нь бизнесийн аливаа салбарын үйл
ажиллагааны үндсэн удирдлага байв. Компанид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ улам
сайжруулж, үйлдвэрлэлийн маш өргөн хүрээнд хэмнэлт гаргахад сэтгэхүй дэх уг
хандлага нь “зах зээлийн үлэмжхэн хэсгийг эзлэн авбал, ашиг орлого аяндаа
нэмэгдэнэ.” Гэсэн дайчин уриаг бий болгоход хүргэжээ. /маркетингийн удирдлагын
үзэл баримтлалын бүхий л хугацаанд/ Энэ уриан дор “Тухайн зах зээлийн үлэмжхэн
хэсгийг гартаа оруулбал ашиг орлого чинь мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ”. “аль болох
бизнесээ өргөжүүлбэл таны ашиг улам нэмэгдэх болно” г.м маркетерүүдийн хувьд
тухайн зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх нь
амжилтанд хүрч ашиг орлого олно гэж үздэг байжээ. /өрсөлдөөнийг төдий л тооцож
үздэггүй байжээ./
Гэтэл зах зээлд эзлэх хувь болон үйлдвэрлэлийнхээ өсөлтөнд нэг л мэдэхэд ашиг
орлогод хүрэх замыг нь хаан боогдуулсан асар олон асуудалтай тулгарч эхэлсэн
байна. /өрсөлдөөн ихэссэнээс/
Зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ихэсгэн ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэж үздэг аргыг бид
шууд л ашиглах юм бол энэ нь танай компаний ашиг орлогыг нэмэгдүүлж чадна гэдэг
нь тун эргэлзээтэй гэдгийг ойлгосон байна.
2.1.2 Өрсөлдөөн ихсэх тусам маркетингийн удирдлагын энэ үзэл баримтлал хэрхэн
өөрчлөгдөв, одоо салбартаа тэргүүлэгч компаниудын маркетерүүд үүнд хэрхэн
хандав.
Нэгэнт бий болоод байгаа өрсөлдөөнд баримжаалсан маркетингийн үзэл баримтлалын
үед маркетингийн менежер юу хийх хэрэгтэй вэ?
Энэ хүчтэй өрсөлдөөний нөхцөлд ямар нэгэн байдлаар өрсөлдөөнд ялгархуйц ашгийн
загварыг /өрсөлдөөний оновчтой стратеги төлөвлөгөөг/ олж барихгүйгээр яг одоо
байгаа байдал дээрээ үндэслэн ашиг орлого олон зах зээлд эзлэх хувь хэмжээгээ
нэмэгдүүлнэ гэдэг бол компаниудын хувьд төдий л сайн арга биш ажээ.
Бизнесээ амжилттай эрхэлхийн тулд бүтээлч маркетерүүд өөрийн бизнестээ
маркетингийн дараах стратегиудыг боловсруулж байжээ.
• Бүтээгдэхүүний пирамидад үндэслэсэн ашгийн загвар
• Цаг зуурын хэлбэрийн ашгийн загвар /Intel/
• Олон давхаргат ашгийн загвар /Disney/
• Бодит стандарт тогтооход үндэслэсэн ашгийн загвар /Microsoft/
• Брэндэд үндэслэсэн ашгийн загвар /Coca-Cola/
1. Бүтээгдэхүүний пирамидад үндэслэсэн ашгийн загвар
Энэ загварын хамгийн чухал хэсгүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээг хэв маяг, өнгө, үзэмж,
үнэ өртөг болон бусад ижил төстэй параметрүүдээр хангах явдал байдаг.
Бүтээгдэхүүний пирамидыг хэрэглэгчдийн орлого ба хэрэглэгчдийн хүсэл сонирхлын
ялгаанууд дээр үндэслэн бий болгож болдог. Уг пирамидын сууринд хямд бөгөөд их
хэмжээгээр үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг бол түүний орчим
зарим тохиолдолд бүр ганц ширхэгээр ч хийгддэг маш үнэтэй бүтээгдэхүүнүүд байдаг.
Үндсэн орлого нь пирамидын оргилд төвлөрдөг боловч пирамид болгоны суурь
хамгаалалтын брэнд нь ашгийн ихэнх хэсэг нь пирамидын оргилд гарах замыг
өрсөлдөгчдөөс нь хамгаалж байдаг учраас уг сестем стратегийн маш их ач
холбогдолтой юм.
2. Цаг зуурын хэлбэрийн ашгийн загвар
Бизнесийн аливаа салбарын анхдагчид давуу талаа ашиглан нэмүү ашиг олох
боломжтой байдаг бөгөөд энэ нь түүний араас гарч ирсэн компаниуд ашгаас нь хүртэж
эхлэх хүртэл үргэлжилдэг. Энэхүү түр зуурын хэлбэрийн ашгийн загвар нь чухамхүү
дээрх үзэгдлийн давуу талыг тооцсоны үндсэн дээр боловсруулагддаг. Энэ загварын
ашиг олох үндсэн хүчин зүйл нь маш онцлог, өвөрмөц бүтээгдэхүүн санал болгох явдал
юм. Уг загвар нь түүнийг дагалдан дууриагчид ижил төрлийн бүтээгдэхүүн санал
болгож эхлэх хүртэл нэмүү үнийн хэлбэрээр ашиг олсоор байдаг. Уг загварыг
хэрэглэсний маш тод сургамжтай жишээ нь өрсөлдөгчдөөсөө ямагт 2 алхмын өмнө явж
байдаг Intel корпараци юм. Цаг зуурын ашгийн загварт амжилт олох үндсэн хүчин зүйл
нь шинэ бүтээгдэхүүнтэйгээ зах зээлд гарч ирэх хугацаа биш харин ийм загвараар шинэ
бүтээгдэхүүн зах зээлд гаргаснаас хойш эхний хэдхэн улиралд ашиг олох боломжтой
тул өрсөлдөгчөөсөө 2 жилийн хугацаагаар түрүүлж байх тийм нөхцөлийн бүрдүүлэн
байж байх явдал юм.
3. Олон давхаргат ашгийн загвар
Энэ загвар нь нэг бүтээгдэхүүнийг онцлог шинжийг түүний худалдааны тэмдэг брэнд
эсвэл үйлчилгээг ашигласны үр дүнд хэд дахин ашиг олж болох боломжинд үндэслэсэн
байдаг энэхүү загварыг ашигласны хамгийн сонгодог жишээ нь Дисней корпораци юм.
Микки маус, Минни, Геркүлес болон бусад баатаруудад нь видео хуурцагууд ном
сэтгүүл хувцас, цаг, сэдэв бүхий тоглоомын хүрээлэн, дэлгүүрийн чимэглэлд гэх мэт
маш олон салбар чиглэлд ашиглагддаг. Эдгээр тохиолдолд ямар дүр төрхтэй гардаг нь
чухал биш харин нэмэлт орлого оруулдаг нь л чухал байдаг.
4. Бодит стандарт тогтооход үндэслэсэн ашгийн загвар
De Facto стандарт ашигладаг ашгийн загварын хамгийн гол онцлог шинж нь орлого
өсөн нэмэгдэх явдал байдаг. Энэхүү тохиолдолд үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэгч
программ зохиогчдоос эхлээд ашиглагчид хүртэл бүхий л этгээдүүд ийм стандарт
эзэмшигчийн үйл ажиллагааны хүрээнд татагдан ордог үүгээр зогсохгүй ийм этгээдүүд
хичнээн их татагдах тусам үйл ажиллагааны хэмжээ цаашид өсөн нэмэгдэх явдал улам
идэвхтэйгээр явагддаг ба энэхүү системийн үнэ цэнэ ч улам өсдөг байна. /Энэ нь
хичнээн олон ашиглагч оролцоно төдий чинээ үнэтэй болдог сүлжээний бизнесийн
аргатай ижил юм./ Үүний үр дүнд өсөх тусам стандарт эзэмшигч нь улам их орлого
олдог. Энэ загварыг амжилттай хэрэгжүүлдэг корпарциуд бол Microsoft юм.
Өрсөлдөгчидөө ардаа орхин бизнесийн зарим төрлүүдийг бүрэн өөрчлөн шинэчлэх
боломжтой болдог бөгөөд өрсөлдөгчид нь зөвхөн цаг хугацаа өнгөрөх тусам ашгийн
хэмжээ хэрхэн буурч байгаа ажиглах боломж л үлддэг ажээ.
5. Брэндэд үндэслэгдсэн ашгийн загвар
Брэнд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлсэн компани хэдэн жилийн туршид
хэрэглэгчдийг өөрийнхөө бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй болгох түүнийг олон
нийтэд өргөн таниулах ба бүтээгдэхүүнд итгэх итгэлийг бий болгохын тулд маш их
хөрөнгө оруулалт хийдэг байна. Бизнесийн эдгээр материаллаг бус хэлбэрүүд нь
хэрэглэгчдийг санал болгож буй бүтээгдэхүүн ба үйлчилгээтэй танилцах тусам
эрчимждэг байна. Тийнхүү эцсийн дүнд өндөр чанраынх нь төлөө хэрэглэгчдийн
төлдөг нэмэлт үнийн хэлбэрээр материаллаг ашиг болон эргэж ирдэг байна. Ижил
төрлийн бүтээгдэхүүнээсээ нэлээд өндөр байж болдог тийм үнэ нь брэнд эзэмшигч
өндөр ашиг хэрхэн олж болдогыг харуулж байгаа юм.
2.2.1 Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудад маркетингийн
удирдлагын үзэл бариnтлалын талаарх судалгаа /үүрэн телефоны салбар/
Үүрэн телефоны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын дунд судалгаа
явууллаа. Судалгаагаар тухайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудын
маркетингийн удирдлагын үзэл баримтлалыг нь судалж үзлээ.

Зураг 1: Үүрэн телефоний үйлчилгээ үзүүлдэг компаниудын лого
Хэрэглэчиддээ хүргэж буй уриануудын /Vision/ харьцуулалт:
Ертөнцийг таны гарт атгуулна.
Бусдаас өөр
Амьдралын туслагч
Эрхэм зорилгуудын /mision/ харьцуулалт:
Юнител компаний эрхэм зорилго: Өндөр чанартай,
найдвартай, итгэлтэй,
хүртээмжтэй хөдөлгөөнт холбооны шинэлэг үйлчилгээг боломжийн үнээр монгол хүн
бүрт хүргэх, өргөнөөр хэрэглэх боломжийг бүрдүүлэх.
Скайтел компаний эрхэм зорилго: Бид дэвшилтэд технологид тулгуурлан
хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах өндөр чанар, өргөн сонголттой
үйлчилгээг хүргэнэ.
Мобиком корпорациийн эрхэм зорилго: Бид өөрчлөлт шинэчлэлд ямагт нэг алхам
түрүүнд явж, хэрэглэгчдээ эрхэмлэн хүндэлж, салбартаа чанартай үйлчилгээ, дээд
түвшний технологиор тэргүүлж, нийгэмдээ өргөн хүрээтэй хувь нэмэр оруулдаг
суралцагч корпораци байхыг зорино.
Дүгнэлт:
• Үүрэн телефоны зах зээл дээр шинэ оператор гарч ирэхээс өмнө өрсөлдөөнд
маркетерүүд төдий л анхаарал тавьдаггүй байв.
• Үүрэн телефоны зах зээлд шинээр 3 дахь оператор гарч ирснээр өрсөлдөөн
нэлээн хүчтэй болж эхэлсэн байна.
• Мобиком, Скайтел компаниуд ярианы төлбөрөө буулган өөрийн брэндийн өнгө,
лого, эмбелем зэрэгтээ илүү анхаарах болсон. өрсөлдөөнд чиглэсэн
маркетингийн стратеги хэрэгтэй гэдгийг мэдрэн түүндээ маш их анхаарах
болжээ.
• Анх үнээ буулгаж байсан бол харин одоо үнээр бус өөрийн маркетингийн үйл
ажиллагаагаар өрсөлдөх нь илүү дээр гэж үзэж буйгаа эдгээр компаниудын
маркетингийн менежерүүд ярьдаг.
• Эдгээр гурван компаний эрхэм зорилгуудыг үзвэл гурвуулаа л нийгэмд хэрэгтэй
үйлчилгээг үзүүлэн нийгэмийн бүх хэрэгцээг хангахыг зорьж буй нь харагдаж
байна.
• Маркетерүүд нь байгууллагын брэнд бүрдүүлэлтэндээ илүү анхааран шинээр
бий болоод байгаа нөхцөлд брэндэд чиглэсэн ашгийн загварыг сонгосон байна.
Монгол орны хувьд ч маркетингийн удирдлагын үзэл баримтлал өөрчлөгдөн
өрсөлдөөнд чиглэх болсон нь үүрэн телефоны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй
компаниудын хувьд илт харагдаж байна.
3. Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалд маркетерүүдийн баримтлах
бодлого, арга хэрэгсэл, санаж явах үгс /Сүнзийн сургааль/
Маркетерүүдийн санаж явах үгэнд нь нэгэнт өөрчлөлт орж байгаа учраас маркетерүүд
нь энэ шинэ чиг хандлагын үед ямар бодлого баримтлан ажиллах талаар судалгаа
явуулсны үндсэн дээр өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд эртний цэргийн гарамгай
жанжидын баримталж байсан бодлого тэдний санаж явах үгсийг судласнаас цэргийн
гарамгай жанжин Сүнзийн “Дайтахуйн ухаан” зохиолоос бид өрсөлдөөний хэрэгцээ
шаардлагыг шинэ үзэл баримтлалын хүрээнд дараах байдлаар тодорхойлж болох
юм. /Хүснэгт 2/
Хүснэгт 2
Өрсөлдөөний хэрэгцээ шаардлага

Өрсөлдөөний хэрэгцээ шаардлага
Сүнзийн сургааль
3.5 Өөрийн бие хийгээд өстөн дайснаа
мэдэж байваас хэдүй зуунтаа дайтайвч,
хэзээд эс ялагдмой.
3.6 Өстөн дайснаа эс мэдэж, өөрийн
биеийг мэдэх аваас ялхуй байв чиг
ялагдахуй бас буй.
3.7 Өстөн дайсныг эс мэдэж, өөрийн
биеийг ч эс мэдвээс дайтах бүрийд
ялагдмой.

Маркетерүүд хэрэглэхүй
Өөрийн компани болон өрсөлдөгчиддөө
сайн судлах аваас зах зээлийн өрсөлдөөнд
үл ялагдана.
Өсрсөлдөгчидөө судалсан ч, өөрийн
компаниа сайн мэдэхгүй бол өрсөлдөөнд
ялж болох ч ялагдал бас байна.
Өрсөлдөгчид болон өөрийн компанийг
мэдэхгүй бол өрсөлдөөнд ялагдах нь
тодорой.

Сүнзийн сургаалиас үзхэд дайтах талбараа судлан мэдэх нь хамгаас чухал хэмээн үзсэн
байдаг. Тэгвэл үүнийг маркетингийн шинэ үзэл баритлалын хүрээнд маркетерүүд
өөрийн зах зээлийг дараахь байдлаар судлан, танин мэдэх шаардлагатай гэж үзлээ.
/хүснэгт 3/
Хүснэгт 3
Өрсөлдөх зах зээлээ судлахуй

Өрсөлдөх зах зээлээ судлахуй
Сүнзийн сургаалиас
4.7 цэрэглэн дайтахуйн ухаан болбоос:
нэгд хэм, хоёрт хэмжээ, гуравт тоо,
дөрөвт жин, тавд ялахуй болой.
4.7.1 хэм: дайсан хийгээд манай
оршин суухуй орон газар ондоо
өөрийн шалтгаанаар хоёр этгээдийн
газар нутгийн их багын ижил бус
байдал
4.7.2 Хэмжээ: дайсан хийгээд манай
газар нутгын их багын хэм ижил бус
шалтгаанаар хоёр этгээдэд баялгийг
элбэг хийгээд хомсын ижил бус байх.
4.7.3 тоо: дайсан хийгээд манай эд
баялгийн элбэг хийгээд хомсын
хэмжээ ижил бусын шалтгаанаар хоёр
этгээдийн их цэргийн олон хийгээд
цөөний ижил бус байдал.

Маркетерүүд хэрэглэхүй
Өрсөлдөөн гэдэг нь: нэгд хэрэглэгчийн
сегмент, хоёрт зорилтот зах зээл, гуравт нийт
зах зээлийн өгөөж, өндөр өгөөжтэй зах зээлд
эзлэх хувиа өсгөх арга ухаан юм.
Тухайн зах зээлийн хэрэглэгчдийн сегмент,
тэдэнд зориулан компаний зүгээс
боловсруулах 4р ижил бус байх.
Сегментчилэлээс сонгож буй тухайн
компаний зорилтот зах зээл, түүнд зориулан
боловсруулах 4р ижил бус байх.
Өрсөлдөгчдийн тоо зах зээлд эзлэх хувь,
Нийт зах зээлийн өгөөж /ашигт ажиллагаа/
4.7.4 Жин: Дайсан хийгээд манай
цэргийн олон хийгээд цөөнхий то
ижил бусын шалтгаанаар, дайн
тулаанд чухам хэн нь дийлэн ялахуй
нь илэрмой.

Өндөр өгөөжтэй зах зээлд эзлэх /хувиа өсгөх/
орох, эзэлж авах буюу өрсөлдөөнд ялах.
Тэргүүлэгч болох нь давуу тал өгч ялах
магадлалыг өсгөнө.

Сүнзийн сургаальд өрсөлдөөний өмнө өөрийн хүч чадал болон өрөөлийн хүч чадал
хоёрыг харьцуулан өөрийн хүчтэй болон сул талыг тодорхойлох өрсөлдөөнд хэрхэн
оролцохоо шийдхэд хамгаас чухал хэмээн үзсэн байна. Тэгвэл маркетерүүд үүнийг
хэрхэн хэрэглэж болох талаар өрсөлдөөний өмнө судлахуйгаас /биеэ бэлдэхүй/ харж
болно. /хүснэгт 4/
Хүснэгт 4
Өрсөлдөхийн өмнө судлахуй /биеэ бэлдхүй/

Өрсөлдөхийн өмнө судлахуй /биеэ бэлдхүй/
Сүнзийн сургааль
1.1 Дайн тулаан болбоос даяар улсын
чухал хэрэг
1.2.1 Улс төр эзэн хаан ба харц ардын
санаа зориг нэгдмэл байгаа эсэх

Маркетингд хэрэглэхүй
Өрсөлдөөн бол байгууллагын амин чухал
асуудал.
Байгууллагын эрхэм зорилго тодорхой,
ажилчдын зорилго нэг эсэх

1.2.2 Тэнгэрийн утга Өдөр шөнө,
цагийн байдал, улирал, цаг агаар зэрэг
нь аль талд давуу байдалтай байна.

Макро /гадаад/ орчны хүчин зүйсийн
нөлөөлөл аль талд ашигтай эсэх. /pest
шинжилгээ/

1.2.3 Газрын байц дайтаж буй газар
нутгийн өндөр нам, уруу өгсүүр, балчиг
намагтай эсэх. Эдгээр өөрийн болон
өстөн дайсан хоёрын аль талд давуу
талтай байгаа
1.2.5 Эш цааз цэрэг эрсийн эмх цэгц,
сайд түшмэдийн эрх хэргэм, их цэргийн
эдлэл хэрэглэл, эд агуурс зэрэг нь хоёр
талын алинд нь цогцолсон байна.
1.3 Дайтагч талуудын хэн нь ялагч
ялагдагч болохыг долоон талаас нь
харьцуулан тандах хэрэгтэй.
1.3.1 Аль улсын эзэн хааны ухаан
бодол илүү мэргэн буй?
1.3.2 Аль этгээдийн жанжин сайд нар
чадвар төгс буй?
1.3.3 Тэнгэрийн утга, газрын байц аль
этгээдэд тустай буй?
1.3.4 Аль этгээдийн эш зарлиг биелэх
нигууртай буй?

Тухайн зах зээлийн хэрэглэгч,
маркетингийн иж бүрдлүүдийн онцлогыг
судлах, хэн нь давуу байж болох. Тухайн
салбарын өсөлтийн хандлагыг тооцох.
Байгууллагын удирдлага зохион
байгуулалтын бүтэц хэр оновчтой нөөцийн
ашиглалт хэнд нь давуу байна
Өрсөлдөх чадварын 6 хүчин зүйлийн
шинжилгээ /Сүнзийн SWOT/
Аль талынх нь өрсөлдөөний стратеги,
тактик илүү вэ?
Менежерүүдийн ур чадвар алиных нь илүү
вэ?
Зах зээлийн онцлогт аль нь илүү давуу байр
суурьтай вэ? /4р/
Өрсөлдөгчдийн хэрэгжүүлж буй
бодлогуудаас аль нь илүү хэрэгжих
боломжтой вэ?
1.3.5 Аль этгээдийн цэрэг илүү
хүчирхэг буй?
1.3.6 Аль этгээдийн цэргийг илүү
сургасан буй?

Зах зээлд өрсөлдөгчдөөс хамгийн илүү
нөөцийн потенциалтай нь аль нь вэ?
Зах зээлд өрсөлдөгчдөөс аль илүү сайн
зохион байгуулалттай вэ?

Маркетерүүд өрсөлдөөний хэрэгцээ шаардлага болон өрсөлдөх зах зээлээ судлан
түүнчлэн өрсөлдөх өрсөлдөгчдийн давуу сул талыг тодорхойлон гаргаж ирсний
дараагаар өрсөлдөөнд хэрхэн оролцох юунд анхаарах вэ? Шинэ хандлагын үед юуг
санаж явах хэрэгтэй болсныг Сүнзийн сургаалид өгүүлснийг дараахь байдлаар
хөрвүүллээ. /Хүснэгт 5/
Хүснэгт 5
Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалд маркетингийн менежерүүдийн хувьд
санаж явах үгс

Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалд маркетингийн
менежерүүдийн хувьд санаж явах үгс.
Сүнзийн сургааль
3.4.1 довтолж болохуй хийгээд эс
болохуйг мэдвээс ялмой
3.4.2 цэрэг дайчдын олон цөөнийг мэдэж
өөрөөр арга ухаан сийлбээс ялмой

Маркетингд хэрэглэхүй
Боломжийг хайж боломж гарахыг хүлээ.

3.4.3 их цэрэг дээр дооргүй илт нэг санаа
агуулбаас ялмой.
3.4.4 өөрөө бэлэн байж өрөөлийг бэлэн
бус байхуйд өрсвөөс ялмой
3.4.5 эрэлхэг жанжин цэргээ засаж, эзэн
хаан эс хоривоос ялмой.

Бүгд нэгэн зорилготой байсан цагт л
өрсөлдөөн оролц
Өрсөлдөгчидөө сул талыг нь ашиглан
гэнэдүүлэх нь ялахын үндэс.
Менежерүүдийн санаа бодол удирдагчдын
санаа бодол нэг үед л өрсөлдөөнд амжилт
гаргана
Өрсөлдөөний үед хийх үйл ажиллагаа тань
илүү нарийн боловсруулагдсан
төлөвлөгөөний дагуу маш хурдан
хэрэгжүүл. Цаг алдвал зардал их гарна.

2.2 Цэрэглэн дайтахуйд, үтэр хурдан
ялахыг хичээюү, сунжиран удваас их
цэрэг сульдаж, хурц зориг нь халирч
мохмой, хот балгадыг довтолбоос хамаг
хүчийг бармуй, харь улсад их цэрэг удаан
сууваас хамаг улсын эд хөмрөг хорогдож
дутмой.
11.2 цэрэглэн дайлхуйн ёсны эрхэм чухаг
нь үтэр хурдад буй, дайсны цэрэг
цочирдом самгардхуйг самбаачилан,
даруй тэдний эс таамаглах замаар
түргэлэн довтолж, эс хамгаалах газраар
эрслэн дайръюу.
3.1 Дайтах бүрийд мөхөөсүгэй хэмээхүй
нь сэцэн ухааны чанад дээд нь буй буюу,
дайталгүйгээр дайснаа дагаар оруулхуй
болбоос сэцэн мэргэний чанад дээд нь.

Өрсөлдөгдийнхөө давуу сул талыг судлан
түүнд нь арга ухаан гарга

Өрсөлдөгчиддөө дохио өгөхөд
өрсөлдөгчид чинь сандрах аваас сул тал
руу нь илүү хүчтэйгээр дайр

Өрсөлдөөн гэдэг нь өсөж хөгжихийн
үндэс.
/4р гээ сайжруул/
4.2 Дайсанд эс ялагдахуй, даруй өөрийн
гарт буй, ялхуй ямагт дайснаа алдаа
эндэлд буй.
5.4 Дайтхуй болбоос гэнэдүүлэн
цохихуй, амдан тосохуй хоёр зүйлээс эс
хэтрэх болов чиг, гэнэдүүлхүй, амдхуй
хоёрын түмэнтээ хувьсахуйг тоолж үл
бармой.
6.4 Дайсны цэргийг харах нүднээ ил
байлгаж, харин өөрийн цэргийг харагдах
мөргүй далдалъюу, тийм ахул манай
цэрэг машид бөөгнөрч, дайсны цэрэг
даруй бутран сарнимой.

Өрсөлдөөнд ялах ялахгүй нь зөвхөн
өөрөөс чинь шалтгаална. /хэрэглэгчидээ
хайрла/
Өрсөлдөөний үед идэвхжүүлэлт маш олон
янзаар хийгдэж түүнийг нь ч хэрэглэгчид
маш олон янзаар ойлгоно. /зар
сурталчилгааны бөглөрөл/

6.7 Дайсныг магадлан шинжиж, дайтах
арга ухааны нь давуу хийгээд сулыг
мэдэгтүн, дайсныг өдөөн дуудаж, үйл
хөдлөлийн нь учир шалтгааныг ологтун,
дайсныг хуурмаглан туршиж, үхэхүй,
сэхэхүй нь амин судлыг мэдэгтүн,
дайсныг багахан дайлж, эмгэг сул, эрч
чадлыг нь танигтун.

Өрсөлдөгчдийн судалгааг байнга хийж
бай
• Идэвхжүүлэлтийг нь сайн судал
• Хэрэглэгчдэд ямар мэдээлэл өгч
байна
• Идэвхжүүлэлтийн цаад зорилго
өрсөлдөгчиддөө зориулан хуурамч
идэвхжүүлэлт хийж өрсөлдөгчидөө турш
Өрсөлдөөнд ялах маш олон арга буй
түүнийг хайж ол. /ашгийн бүс байнга
хөдөлж байдаг/

6.8 Аливаа ялахуй болвоос аль эртний
арга ухааныг ахин давтхуй бус, хэрэг үйл
лүгээ хэм нийцсэн, хэзээ ч үл шавхагдах
хувирхуй бөлгөө.
6.9 Цэрэглэн дайлхуйн ёсон болвоос
урсах усан лугаа адил буюу, урсгал усны
уг чанар нь өндрөөс нам уруу садран
буумой. Дайтхуйн ёсон болбоос эрч
хүчтэйгээс нь зайлж эмзэг сулыг нь
довтолмуй.
7.2 Дайсныг ялхуйн давууг буй
болгохуйд юун хамгаас бэрх буй,
хэмээвээс, алс тойрууг асхан шулуун
болгохуй, алив хориг ашиг тус болгохуй.
7.4 Цэрэглэн дайлхуйд ов мэхийг
сүвэгчилэн, олз ашгийг хүртьюү, давуу
илүү эсэхийг тунгаан байж дараа үйлийг
тогтьюү, хурж бөөгнөрхүй, хулжиж
бутархуйн заль мэхийг хэрэглэн байж,
дайтхуйн арга ухааныг өөрчилюү.

Өрсөлдөгчдийн идэвхжүүлэлт болон
маркетингийн стратегийг нь сайн судлан
харин өөрийнхийгөө нуу

Хүчтэй талтай нь бүү өрсөлд. Давуу
талаараа сул талруу нь довтлох энгийн
зүйл юм.

Маркетингийн хольцуудаа илүү сайн
боловсруулж илүү сайн шинэ арга санааг
ол
Өөрийгөө шинэчил, стратегиа орчиндоо
зохицуулан өөрчил
7.6 Цэрэглэн дайтхуйд чадвартан болбоос
дайны анх эхний ааг омгоос зайлж, хатан
зориг нь халирч мохохуйн цагт хариу
довтлон цохьюу, энэ болбоос цэрэг
дайчдын чин сэтгэлийг эзэмдэхүйн ухаан
болно.
11.11 Тэнгэрийн доорх бүхий л улс лугаа
тийн эелдэх албагүй, тэнгэрийн доорх
бүхий л улсад эрх сүрийг эрхшээх
албагүй, гагцхүү өөрийн хүчийг бэхлэн,
өндөр сүрийг нь мэдүүлбээс дайсны хот
балгадыг нь эзэлж, хамаг улсыг нь
хурааж чадмой.

Өрсөлдөгчдийн идэвхжүүлэлт хүчтэй
хийгдэж байвал тэр үед нь хэт их зарлага
гаргахаас болгоомжил. Харин өөрийн
хэрэглэгчиддээ сануулах идэвхжүүлэлтийг
явуул.
Өрсөлдөгч болгонтой өрсөлдөх албагүй
харин өөрийн хэрэглэгчиддээ илүү сайн
анхаарал халамж тавь

4. Үүрэн телефоны салбарт өрсөлдөгч байгууллагуудад баримтлах стратеги
/сүнзийн сургаалийг ашиглахуй /
Үүрэн телефоны зах зээлд манлайлагч компани: Мобиком
Үүрэн телефоны зах зээлд тэмцэгчид: Скайтел, Юнител
Үүрэн телефоны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй дээрх гурван оператаруудын
хувьд Сүнзийн сургаалиас өрсөлдөх зах зээлээ судлахуй, өрсөлдөөний үед биеэ
бэлдхүй хоёрыг юун түрүүн хийж өөрийн давуу сул талуудаа тодорхойлон
маркетингийн стратегиудаа боловсруулан өрсөлдөөнд бэлтгэх нь нэн тэргүүний зорилт
юм.Үүрэн телефоны операторуудад өгөх санал зөвлөмж /хүснэгт 6/
Хүснэгт 6
Үүрэн телефоны операторуудад өгөх санал зөвлөмж
Санал зөвлөмж
Анхаарах
Үндэслэл
Сүнзийн
компаниуд
сургаалиас
Өрсөлдөөний үед
Мобиком,
Юнител, Мобиком –ын
2.2, 3.4.1,
баримтлах стратегиа илүү Скайтел
маркетингийн менежерүүдтэй 3.4.2, 7.4
боловсронгуй болгох
хийсэн ярилцлага
Зах зээлд тэргүүлэгчийн
Мобиком
Үүрэн телефон хэрэглэгчдийн 4.2
хувьд зах зээл дэхь хувиа
өнөөгийн нөхцөл байдлыг
хамгаалах тал дээр илүү
тодорхойлох хоёрдогч
анхаарах хэрэгтэй./нэр
мэдээллийн судалгаа болон
хүндээ өсгөх/
хэрэглэчийн судалгаа
Зах зээлд тэмцэгч
Юнител,
Үүрэн телефон хэрэглэгчдийн 6.8
пүүсүүдийн хувьд
Скайтел
өнөөгийн нөхцөл байдлыг
өрсөлдөөнд амжилт гаргах
тодорхойлох хоёрдогч
олон арга буй түүнийг
мэдээллийн судалгаа
тасралтгүй хэрэгжүүл
Зар сурталчилгааны үр
Мобиком,
Үүрэн телефон хэрэглэгчдэд
6.9
ашигтаа анхаарах
Юнител
хүргэж буй зар
сурталчилгааны талаарх фокус
групын ярилцлага
Брэнд бүрдүүлэлтэндээ
Скайтел
Үүрэн телефон хэрэглэгчдийн 7.2
илүү анхаарах хэрэгтэй
дунд авсан хэрэглэгчийн
/брэнд нэг утга
судалгаа болон фокус групын
илэрхийлэх ёстой/
ярилцлага
Дүгнэлт:
•
•

•

•
•
•
•

•
•
•

•
•

Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нэгээс нөгөөд шилжихдээ тухайн үед
баримталж байсан үзэл баримтлалыг ганц компани бус түүний өрсөлдөгч бүх
компаниуд баримталсанаас шалтгаалан өөрчилөгдөж ирсэн байна.
Тэгвэл 1970 оноос хойш өрсөлдөөний талбарт оролцогч талууд болон
хэрэглэгчийн эрх мэдэл маш ихэсэж бүх үйлдвэрлэгчид хэрэглэгчийн аясаар үйл
ажиллагаа явуулж тэдэнд л тулгарч буй бэрхшээлүүдийг шийдэж өгөхийг хүсэн,
өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ бүх хэрэглэгчдэд үйлчлэхийг зорих
болсоноос шинэ үзэл баримтлал үүсэх үндсэн нөхцөл болжээ.
Шинэ үзэл баримтлал гарч ирхэд нөлөөлсөн макро орчны дараах хүчин зүйлүүд
байна үүнд: технологийн үсрэнгүй хөгжил, бизнесийн эрс шинэчлэлүүд,
мэдээллийн технологийн огцом өсөлтүүд, эдийн засгийн даяарчлал,
стандарчлалын хөгжил, дэлхий дахины бизнесийн хүчтэй өрсөлдөөн гэх мэт.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн өндөр хөгжилтэй орнуудад макетерүүд нь
өөрийн бизнесийн байгууллагын зорилгыг өрсөлдөөнд чиглэсэн зорилгууд
болгон түүндээ илүү ихээр анхаарах болжээ.
Манай орны хувьд ч гэсэн өрсөлдөөнд баримжаалсан маркетингийн үзэл
баримтлал нь үүрэн телефоны зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван
операторуудын үйл ажиллгаанаас тодорхой харагдаж байна.
Харин энэ үед өрсөлдөөн хэрхэн чухал болохыг ойлгосон ч энэ нөхцөлд чухам
юу хийхээ төдий л мэдэхгүй байна гэж үзлээ.
Маркетерүүдийн энэхүү бэрхшээлтэй байдалд нь туслах зорилготойгоор дэлхий
дээр одоо амжилттай ажиллаж байгаа компаниудад өрсөлдөөний талаар ямар
асуудал тохиолдож байсан, тухайн нөхцөлд ямар арга хэмжээ авч байсныг нь
судлан гаргаж ирлээ.
Тэдгээр компаниуд нь өрсөлдөөний үед бусдыгаа ялж ялгарч гарч ирэхийн төлөө
маркетингийн маш нарийн боловсруулагдсан ашгийн загваруудыг бүтээн
ажиллаж байна.
Маркетингийн удирдлагын үзэл баримтлал гэдэг бол маркетерүүдийн хувьд
санаж явах үг буюу эрхэм зорилго юм.
Маркетерүүдийн санаж явах үгэнд нь нэгэнт өөрчлөлт орж байгаа учраас
маркетерүүд нь энэ шинэ чиг хандлагын үед ямар бодлого баримтлан ажиллах
талаар судалгаа явуулсны үндсэн дээр өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд
эртний цэргийн гарамгай жанжидын баримталж байсан бодлого тэдний санаж
явах үгсийг судласнаас цэргийн гарамгай жанжин Сүнзийн “Дайтахуйн ухаан”
зохиол ихэд таалагдсаны учир түүний сургаалийг бид хэрхэн Маркетинг,
бизнестээ ашиглаж болохыг өөрийн бодлоор чадан ядан хөрвүүлэн бичлээ.
Маркетерүүд энэхүү нөхцөлд өөрийн компаний үйл ажиллагааг илүү сайн
амжилттай явуулахын тулд маркетингийн холицуудаа маш нарийн боловсруулах
явдал юм.
Үүрэн телефон хэрэглэгчдээс судалгаа авсны үндсэн дээр Сүнзийн сургаалиас
үүрэн телефоний зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй операторуудын
маркетерүүдэд санаж явхад хэрэг болох сүнзийн сургаалийг оруулан өглөө
үүнийг санаж явснаар энэ өрсөлдөөнт нөхцөлд давуу байр суурь олход илүү
ихээр туслах болно.
Ашигласан ном, хэвлэл
[1] Далай Ц. Баттүвшин Г. Микро эдийн засаг. УБ 2006.
[2] Цэнд Н. Шуурав Я. Пүрэвдагва Х. Менежмент сурах бичиг. УБ 2005.
[3] Баярмаа Д. Маркетингийн үндэс лекц. УБ 2007.
[4] Ганбаатар Д. Үнэ бүрдэлт үнийн стратеги лекц. УБ 2006.
[5] Энхболд Б. Батцэцэг Б. Менежментийн түлхүүр загварууд. УБ 2006.
[6] Адриан Сливотски, Дэвид Мориссон. Дэлхийд манлайлагчдын маркетинг. УБ 2006.
[7] www.mobicom.mn , www.skytel.mn , www.unitel.mn , www.knowthis.com ,
www.marketingteacher.com.
[8] Мөнхбаяр С. Үүрэн телефон хэрэглэгчдийн судалгаа. УБ 2007
[9] Эрдэнэ-Өрнөх Н. Дөлгөөн Б. Бизнес төлөвлөлт ба Сүнз. УБ 2006.
[10] Баярмаа Д. Маркетингийн идэвхжүүлэт лекц. УБ 2007.
[11] Эл Риес. Лаура Риес. Брэнд бүтээх 22 зарчим. УБ 2005.
Зохиогчийн тухай:
Боржигон Сүхтөмөрийн Мөнхбаяр. 2003 онд Багануур дүүргийн “Боловсрол” цогцолборыг Бүрэн
дунд боловсролын гэрчилгээтэйгээр төгссөн. 2003 онд ШУТИС-ийн КтМС-д Маркетингийн удирдлага
мэргэжилээр элсэн орсон.

More Related Content

What's hot

Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4ariunubu
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Adilbishiin Gelegjamts
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?2011_2013
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоUudus Enkhtuyagerel
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээEnebish Vandandulam
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээerdenesoyol duudgai
 
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсхэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсО. Гэрэлт-Од
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee Mr Nyak
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11Etugen
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглалзах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглалAltanchuluun Uranchimeg
 

What's hot (20)

Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлого
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсхэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
 
Үнийн бодлого
Үнийн бодлогоҮнийн бодлого
Үнийн бодлого
 
маркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайнмаркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайн
 
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын сувагMarketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
свот
свотсвот
свот
 
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглалзах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
 

Viewers also liked

BSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгааBSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгааTemuulen Nyamdorj
 
Ногоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулгаНогоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулгаNanjid Gantumur
 
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМНОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМNCRAPM
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСUniversity of Finance and Economics /UFE/
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...batnasanb
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилUyanga Tserengombo
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 

Viewers also liked (8)

2016.04.26 green technology and innovation
2016.04.26 green technology and innovation2016.04.26 green technology and innovation
2016.04.26 green technology and innovation
 
BSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгааBSB - гадаад дотоод орчны судалгаа
BSB - гадаад дотоод орчны судалгаа
 
Ногоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулгаНогоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулга
 
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМНОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
НОГООН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ АРГА ЗАМ
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжил
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 

Similar to С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль

Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАbatnasanb
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... batnasanb
 
Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...
Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД  ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД  ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...
Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...batnasanb
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикE-Gazarchin Online University
 
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалхэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалО. Гэрэлт-Од
 
1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудал
1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудал1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудал
1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудалГончигжавын Болдбаатар
 
Маркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдМаркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдErdenebolor Baast
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньbatnasanb
 
Англи хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаАнгли хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаZaya G
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГbatnasanb
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоBatmunkh Oyuntsetseg
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоbatsuda
 

Similar to С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль (20)

Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
 
Khishigzaya
KhishigzayaKhishigzaya
Khishigzaya
 
Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...
Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД  ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД  ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...
Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ,...
 
Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013
 
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэгмаркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
 
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалхэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
 
Marketing management 9 2012 honogshuulalt mark str
Marketing management 9 2012 honogshuulalt mark strMarketing management 9 2012 honogshuulalt mark str
Marketing management 9 2012 honogshuulalt mark str
 
Ad
AdAd
Ad
 
1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудал
1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудал1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудал
1, борлуулалтын маркетингийн үндсэн асуудал
 
Маркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдМаркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүд
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
 
Англи хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаАнгли хэлний орчуулга
Англи хэлний орчуулга
 
маркетингийн судалгааны үндсэн чиглэл
маркетингийн судалгааны үндсэн чиглэл маркетингийн судалгааны үндсэн чиглэл
маркетингийн судалгааны үндсэн чиглэл
 
Str mark promotion
Str mark promotionStr mark promotion
Str mark promotion
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёо
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёо
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль

  • 1. Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль С.Мөнхбаяр Удирдагч: Д.Баярмаа МУШУТИС, КтМС, Маркетингийн удирдлага мэргэжлийн 4-р курс E-mail: esee_mn@yahoo.com Хураангуй 1970 оноос хойш нйигмийн чиглэлтэй маркетингийн үзэл баримтлал гарч ирсэнээс хойш аль хэдийн 30 гаруй жил өнгөрчихжээ. Тэгвэл энэ хугацаанд маркетингийн удирдлагын үзэл баримтлал өөрчлөгдсөн үү? жам ёсныхоо дагуу өрсөлдөөн ихэссэнээс удирдлагын үзэл баримтлал өөрчилөгдчихжээ. Тэгвэл брэндийн нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын маркетингийн удирдлагын үзэл баримтлал болон, манай орны үүрэн телефоний үйлчилгээ эрхэлдэг компаниудын хувьд ямар байгааг судлан шинээр гарч ирж буй маркетингийн удирдлагын үзэл баримтлалын үед маркетерүүд юунд илүү анхаарах хэрэгтэй талаар судаллаа. Нэгэнт өрсөлдөөнд баримжаалсан маркетингийн удирдлагын үзэл баримтлал гараад ирчихсэн юм бол өрсөлдөөний талаар бичигдсэн цэргийн гарамгай жанжин Сүнзийн “Дайтахуйн ухаан” зохиолыг маркетингд хэрхэн ашиглаж болох тухай судлан үзлээ. Түлхүүр үг: ашгийн бүс, ашгийн загвар, бүтээлч маркетер, өрсөлдөөний стратеги, өрсөлдөөнд баримжаалсан удирдлагын үзэл баримтлал Оршил Маркетинг яагаад байгууллагад хэрэгтэй вэ? Ямар ч байгууллага ямарваа нэгэн байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон хэрэглэгчдэд хүргэдэг гэсэн ерөнхий
  • 2. логик байдаг билээ. Маркетинг нь удирдлагын үйл ажиллагаа бөгөөд зах зээлийн иж бүрэн судалгаа хийх, барааны нэр төрлийг төлөвлөх, үнийн бодлого боловсруулах, тухайн үеийн хэрэгцээг аль болох бүрэн хангах арга хэмжээг боловсруулах, хангагдаагүй болон боломжит хэрэгцээг илрүүлэх, борлуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, идэвхжүүлэх үүргүүдийг гүйцэтгэнэ. /4р/ Тэгвэл тухайн бүтээгдэхүүнийг энэ шинээр гарч ирж буй өрсөлдөөнд баримжаалсан зах зээлийн орчинд хэрхэн бусдаас ялгаруулж хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй вэ? Гэдэг асуултанд Сүнзийн “Дайтахуйн ухаан” зохиолд өгүүлэх дайтах урлагын үзэл санааг маркетингийн менежерүүд хэрхэн хэрэглэх тухайд энэхүү илтгэл маань таньд хариу өгөх болно. Шигтгээ: Муу бүтээгдэхүүн байгаад сайн маркетингтай бол явна. Харин хэдий сайн бүтээгдэхүүн байгаад муу маркетингтай бол төдий л амжилт олохгүй гэдэг ч үг байдаг билээ. 1. Маркетингийн удирдлагын үзэл баримтлал түүний үүсэл хөгжлийн талаарх судалгаа Маркетинг нь хөгжлийнхээ явцад дараах үе шатуудыг дамжин хөгжиж, удирдлагын үзэл баримтлалууд ч гэсэн үе шат болгонд өөрчлөгдөж иржээ. /хүснэгт1/ Маркетингийн удирдлагын үзэл баримтлал яагаад өөрчлөгддөг юм бэ? үүнийг судлъя. Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нэгээс нөгөөд шилжсэн шалтгаан нь зүгээр л өрсөлдөөн юм /хамгийн энгийн байдлаар/. Өрсөлдөөн бий болсон учраас маркетерүүд өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд шинээр маш их бүтээлч санаа санаачлага гаргаж байдгаас л үзэл баримтлал өөрчлөгддөг байсан байна. 1970 оноос хойш нйигмийн чиглэлтэй маркетингийн үзэл баримтлал гарч ирсэнээс хойш аль хэдийн 30 гаруй жил өнгөрчихжээ. Тэгвэл энэ хугацаанд маркетингийн удирдлагын үзэл баримтлал өөрчлөгдсөн үү? жам ёсныхоо дагуу өрсөлдөөн ихэссэнээс удирдлагын үзэл баримтлал өөрчилөгдчихжээ. Ингээд нийгмийн чиглэлтэй марктенгийн үзэл баримтлалаас өрсөлдөөнд баримжаалсан маркетингийн үзэл баримтлалд шилжчихжээ. 2. Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалын талаарх судалгаа 2.1.1 Брэндийн нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын маркетингийн удирдлагын үзэл баримтлалын талаарх судалгаа Одоо брэндийн нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын маркетингийн удирдлагын үзэл баримтлал ямар байгааг харцгаая: Ямар ч компаний хувьд тэдний зорилго нь: ашигт ажиллагаа билээ. Яагаад ингэж үзэж байна вэ? Эрхэлж буй бизнесийнхээ салбарын аль хэсэгт нь та ашиг олох боломжтой вэ? Ашгийн бүс өнөөдөр хаана байна? Маргааш тэр хаана байх вэ? Гэдэг асуултыг маркетингийн менежерүүд өөрөөсөө байнга асууж байх хэрэгтэй юм. Ашгийн бүс гэдэг нь таны эдийн засгийн үйл ажиллагааны явцад ашиг орлогоо бүрдүүлж буй тухайн зах зээл билээ. Компани болгоны зорилго нь ашгийн бүсэд байж, аль болох урт удаан хугацаагаар уг бүсэд үйл ажиллагаагаа явуулах явдал юм. Ингээд ашиг олох хамгийн зөв арга бол зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ихэсгэх явдал юм.
  • 3. Хүснэгт1 Маркетингийн удирдлагын үзэл баримтлал түүний үүсэл хөгжил удирдлагын үзэл баримтлал хугацаа 1 Үйлдвэрлэлийн үзэл баримтлал 18-р зууны сүүлээс 19р зууны эхний хагас 2 Бүтээгдэхүүнд чиглэсэн үзэл баримтлал 19-р зууны сүүлээс 20р зууны эхэн 3 Борлуулалтын үзэл баримтлал 1900-1930 он онцлог аж үйлдвэрийн хувьсгал илүү ихийг массаар үйлдвэрлэх бололцоо олгон өмнө нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл гар хөдөлмөрийн аргаар цөөн тоогоор хийгдэж байснаас эрэлт төдийлөн хангагддаггүй нийлүүлэлт дутагдалтай байжээ зах зээл дээр өрсөлдөөн бий болсноор бүтээгдэхүүнээ бусдаас ялгаруулах өнгө, чанар, дизайн нь сайжруулах шаардлага аяндаа гарч ирж байжээ бүгд л бусдаас ялгарсан онцгой давуу талтай бүтээгдэхүүн гаргаж эхлэхэд хэрэглэгчдэд сонголт хийхэд тун хэцүү болов. Энэ үеэс эхлэн борлууллалтын ач холбогдол нэмэгдэж зар сурталчилгаа жинхэнэ утгаараа хөгжиж ирсэн гэж үздэг. 4 Маркетингийн үзэл баримтлал 1930-1970 он хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг олж мэдэхийг зорин түүнийгээ үйлдвэрлэн борлуулах 5 Нийгмийн чиглэлтэй маркетингийн үзэл баримтлал 1970 аас хойш урт хугацааны хувьд сэтгэл хангалуун байх, өөр болон бусдад хортой зүйлийг гаргахгүй байх гараа гол анхаарал арга хэрэгсэл эцсийн зорилго Ашиг олох арга үйлдвэрлэл үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх зөвхөн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэн их ашиг зах зээлд эзлэх хувиа өсгөх үйлдвэрлэл бүтээгдэдхүүнээ бусдаас ялгаруулах сав, баглаа, чанар Бусдаас ялгарах бүтээгдэхүүн үйлдвэрлэн их ашиг Зах зээлд эзлэх хувиа өсгөх үйлдвэрлэл бүтээгдэхүүнээ борлуулах борлуулалт идэвхжүүлэлт борлуулалтаа нэмэгдүүлэн ашиг олох Зах зээлд эзлэх хувиа өсгөх зах зээл хэрэглэгчдийн эрэлт маркетингийн үйл ажиллагаа зах зээл нийгмийн эрэлт хэрэгцээ маркетингийн цогц үйл ажиллагаа хэрэглэгчдийг сэтгэл хангалуун болгон ашиг олох нийгмийн сайн сайхан байдлыг ханган ашиг олох Зах зээлд эзлэх хувиа өсгөх Зах зээлд эзлэх хувиа өсгөх
  • 4. Өнгөрсөн хугацаанд олон компани зөвхөн зах зээлд оролцож, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсныхаа үр дүнд үнийн өсөлтийг бий болгож чадаж байв. Өрсөлдөөний талбарт оролцогч талууд харьцангуй цөөхөн, харин хэрэглэгчдийн хүч харьцангуй сул байжээ. Гэвч өнгөрсөн хорин жилд үйлдвэрлэлийн технологийн хөгжил, бизнесийн эрс шинэчлэлүүд, мэдээллийн технологийн огцом өсөлтүүд, эдийн засгийн даяарчлал, стандарчлалын хөгжил, дэлхий дахины бизнесийн хүчтэй өрсөлдөөнүүд нь урдны тогтолцоог танигдахгүй болтол өөрчилсөн байна. Бизнесийн маш олон салбарт компаниуд хүчтэй өрсөлдөөнтэй тулгармагцаа урьд нь ихээхэн орлогоор хангаж байсан механизмаасаа /өндөр үнээсээ/ эдүгээ татгалзан энэ тэргүүнд бүтээгдэхүүнийхээ үнийг /үнэ гэдэг бол маркетингийн иж бүрдлүүд дотроос ашиг авчирдаг цорын ганц хольц юм./ бууруулах замаар зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийг эрмэлзэх болжээ. Орчин үед хэрэглэгчид маш их мэдээлэл авч байгаагийнхаа үрээр өөрт ашигтай худалдааны хувилбарыг сонгон авч, хамгийн бага үнийг төлөх боломжтой болж байгаа юм. Энэхүү үйл явц нь зах зээлд оролцогч бүх талуудыг үнээ тэгшитгэхэд эрхгүй хүргэж байгаа бөгөөд ийм алхам хийгээгүй тохиолдолд хэрэглэгчид нь хамгийн хямд үнэ санал болгосон компаниудруу хошуурах нь ойлгомжтой билээ. Үүний үрээр ашиггүй бүсүүд улам ихээр бий болж байгаа юм. Урьд нь эдийн засгийн ертөнцөд “салбар болгон мөнгө олдог боловч, зах зээлд эзлэх хувийн үзүүлэлтээрээ тэргүүлэгчид уг мөнгөний ихэнхийг олдог” гэсэн дүрэм үйлчилж байсан гэж ч бас ойлгож болно. Хэдийгээр маш гайхалтай боловч, эдийн засагт ашиггүй бүсүүд бий болох үндсэн шалтгаан нь эдүгээ зах зээлд хувиа өсгөх эрмэлзэл байж болох талтай. Шигтгээ: Арван өрсөлдөгчидтэй нэгэн бизнесийн салбар байна хэмээн төсөөлье. Онолын хувьд тэдний зах зээлд эзлэх нийт хувь 100% байх учиртай. Тэгвэл тэдгээрийн стратегийн төлөвлөгөөг судлаад үзвэл, та төлөвлөгөө болгон нь зах зээлд эзлэх хувйин жингээ бага бус, харин нилээдгүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн болохыг харж болно. /төслийн тэмцээн дээр дандаа энэ зүйлийг ярьж байсан./ Зах зээлд ойрын 5 жилд эзлэхээр төлөвлөсөн хувиудын нийлбэр нь 150-170 хувь болохыг та харж болно. Энэ мэдээжээр бүтэшгүй зүйл юм. Тэгээд ч энэ нь ямар ч логик учир утгагүй юм. Гэвч та энэхүү мөрүүдийг уншиж байхдаа л уг хандлага таны салбарт, эсвэл бүр танай компанид, таны эргэн тойронд бодитойгоор байсаар байгааг анзаарна. Юун түрүүн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулж байсан өнгөрсөн цаг үед зах зээлд зонхилох байр эзлэх зарчим нь бизнесийн аливаа салбарын үйл ажиллагааны үндсэн удирдлага байв. Компанид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ улам сайжруулж, үйлдвэрлэлийн маш өргөн хүрээнд хэмнэлт гаргахад сэтгэхүй дэх уг хандлага нь “зах зээлийн үлэмжхэн хэсгийг эзлэн авбал, ашиг орлого аяндаа нэмэгдэнэ.” Гэсэн дайчин уриаг бий болгоход хүргэжээ. /маркетингийн удирдлагын үзэл баримтлалын бүхий л хугацаанд/ Энэ уриан дор “Тухайн зах зээлийн үлэмжхэн хэсгийг гартаа оруулбал ашиг орлого чинь мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ”. “аль болох бизнесээ өргөжүүлбэл таны ашиг улам нэмэгдэх болно” г.м маркетерүүдийн хувьд тухайн зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх нь амжилтанд хүрч ашиг орлого олно гэж үздэг байжээ. /өрсөлдөөнийг төдий л тооцож үздэггүй байжээ./ Гэтэл зах зээлд эзлэх хувь болон үйлдвэрлэлийнхээ өсөлтөнд нэг л мэдэхэд ашиг орлогод хүрэх замыг нь хаан боогдуулсан асар олон асуудалтай тулгарч эхэлсэн байна. /өрсөлдөөн ихэссэнээс/
  • 5. Зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ихэсгэн ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэж үздэг аргыг бид шууд л ашиглах юм бол энэ нь танай компаний ашиг орлогыг нэмэгдүүлж чадна гэдэг нь тун эргэлзээтэй гэдгийг ойлгосон байна. 2.1.2 Өрсөлдөөн ихсэх тусам маркетингийн удирдлагын энэ үзэл баримтлал хэрхэн өөрчлөгдөв, одоо салбартаа тэргүүлэгч компаниудын маркетерүүд үүнд хэрхэн хандав. Нэгэнт бий болоод байгаа өрсөлдөөнд баримжаалсан маркетингийн үзэл баримтлалын үед маркетингийн менежер юу хийх хэрэгтэй вэ? Энэ хүчтэй өрсөлдөөний нөхцөлд ямар нэгэн байдлаар өрсөлдөөнд ялгархуйц ашгийн загварыг /өрсөлдөөний оновчтой стратеги төлөвлөгөөг/ олж барихгүйгээр яг одоо байгаа байдал дээрээ үндэслэн ашиг орлого олон зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлнэ гэдэг бол компаниудын хувьд төдий л сайн арга биш ажээ. Бизнесээ амжилттай эрхэлхийн тулд бүтээлч маркетерүүд өөрийн бизнестээ маркетингийн дараах стратегиудыг боловсруулж байжээ. • Бүтээгдэхүүний пирамидад үндэслэсэн ашгийн загвар • Цаг зуурын хэлбэрийн ашгийн загвар /Intel/ • Олон давхаргат ашгийн загвар /Disney/ • Бодит стандарт тогтооход үндэслэсэн ашгийн загвар /Microsoft/ • Брэндэд үндэслэсэн ашгийн загвар /Coca-Cola/ 1. Бүтээгдэхүүний пирамидад үндэслэсэн ашгийн загвар Энэ загварын хамгийн чухал хэсгүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээг хэв маяг, өнгө, үзэмж, үнэ өртөг болон бусад ижил төстэй параметрүүдээр хангах явдал байдаг. Бүтээгдэхүүний пирамидыг хэрэглэгчдийн орлого ба хэрэглэгчдийн хүсэл сонирхлын ялгаанууд дээр үндэслэн бий болгож болдог. Уг пирамидын сууринд хямд бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг бол түүний орчим зарим тохиолдолд бүр ганц ширхэгээр ч хийгддэг маш үнэтэй бүтээгдэхүүнүүд байдаг. Үндсэн орлого нь пирамидын оргилд төвлөрдөг боловч пирамид болгоны суурь хамгаалалтын брэнд нь ашгийн ихэнх хэсэг нь пирамидын оргилд гарах замыг өрсөлдөгчдөөс нь хамгаалж байдаг учраас уг сестем стратегийн маш их ач холбогдолтой юм. 2. Цаг зуурын хэлбэрийн ашгийн загвар Бизнесийн аливаа салбарын анхдагчид давуу талаа ашиглан нэмүү ашиг олох боломжтой байдаг бөгөөд энэ нь түүний араас гарч ирсэн компаниуд ашгаас нь хүртэж эхлэх хүртэл үргэлжилдэг. Энэхүү түр зуурын хэлбэрийн ашгийн загвар нь чухамхүү дээрх үзэгдлийн давуу талыг тооцсоны үндсэн дээр боловсруулагддаг. Энэ загварын ашиг олох үндсэн хүчин зүйл нь маш онцлог, өвөрмөц бүтээгдэхүүн санал болгох явдал юм. Уг загвар нь түүнийг дагалдан дууриагчид ижил төрлийн бүтээгдэхүүн санал болгож эхлэх хүртэл нэмүү үнийн хэлбэрээр ашиг олсоор байдаг. Уг загварыг хэрэглэсний маш тод сургамжтай жишээ нь өрсөлдөгчдөөсөө ямагт 2 алхмын өмнө явж байдаг Intel корпараци юм. Цаг зуурын ашгийн загварт амжилт олох үндсэн хүчин зүйл нь шинэ бүтээгдэхүүнтэйгээ зах зээлд гарч ирэх хугацаа биш харин ийм загвараар шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаснаас хойш эхний хэдхэн улиралд ашиг олох боломжтой тул өрсөлдөгчөөсөө 2 жилийн хугацаагаар түрүүлж байх тийм нөхцөлийн бүрдүүлэн байж байх явдал юм. 3. Олон давхаргат ашгийн загвар Энэ загвар нь нэг бүтээгдэхүүнийг онцлог шинжийг түүний худалдааны тэмдэг брэнд эсвэл үйлчилгээг ашигласны үр дүнд хэд дахин ашиг олж болох боломжинд үндэслэсэн
  • 6. байдаг энэхүү загварыг ашигласны хамгийн сонгодог жишээ нь Дисней корпораци юм. Микки маус, Минни, Геркүлес болон бусад баатаруудад нь видео хуурцагууд ном сэтгүүл хувцас, цаг, сэдэв бүхий тоглоомын хүрээлэн, дэлгүүрийн чимэглэлд гэх мэт маш олон салбар чиглэлд ашиглагддаг. Эдгээр тохиолдолд ямар дүр төрхтэй гардаг нь чухал биш харин нэмэлт орлого оруулдаг нь л чухал байдаг. 4. Бодит стандарт тогтооход үндэслэсэн ашгийн загвар De Facto стандарт ашигладаг ашгийн загварын хамгийн гол онцлог шинж нь орлого өсөн нэмэгдэх явдал байдаг. Энэхүү тохиолдолд үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэгч программ зохиогчдоос эхлээд ашиглагчид хүртэл бүхий л этгээдүүд ийм стандарт эзэмшигчийн үйл ажиллагааны хүрээнд татагдан ордог үүгээр зогсохгүй ийм этгээдүүд хичнээн их татагдах тусам үйл ажиллагааны хэмжээ цаашид өсөн нэмэгдэх явдал улам идэвхтэйгээр явагддаг ба энэхүү системийн үнэ цэнэ ч улам өсдөг байна. /Энэ нь хичнээн олон ашиглагч оролцоно төдий чинээ үнэтэй болдог сүлжээний бизнесийн аргатай ижил юм./ Үүний үр дүнд өсөх тусам стандарт эзэмшигч нь улам их орлого олдог. Энэ загварыг амжилттай хэрэгжүүлдэг корпарциуд бол Microsoft юм. Өрсөлдөгчидөө ардаа орхин бизнесийн зарим төрлүүдийг бүрэн өөрчлөн шинэчлэх боломжтой болдог бөгөөд өрсөлдөгчид нь зөвхөн цаг хугацаа өнгөрөх тусам ашгийн хэмжээ хэрхэн буурч байгаа ажиглах боломж л үлддэг ажээ. 5. Брэндэд үндэслэгдсэн ашгийн загвар Брэнд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлсэн компани хэдэн жилийн туршид хэрэглэгчдийг өөрийнхөө бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй болгох түүнийг олон нийтэд өргөн таниулах ба бүтээгдэхүүнд итгэх итгэлийг бий болгохын тулд маш их хөрөнгө оруулалт хийдэг байна. Бизнесийн эдгээр материаллаг бус хэлбэрүүд нь хэрэглэгчдийг санал болгож буй бүтээгдэхүүн ба үйлчилгээтэй танилцах тусам эрчимждэг байна. Тийнхүү эцсийн дүнд өндөр чанраынх нь төлөө хэрэглэгчдийн төлдөг нэмэлт үнийн хэлбэрээр материаллаг ашиг болон эргэж ирдэг байна. Ижил төрлийн бүтээгдэхүүнээсээ нэлээд өндөр байж болдог тийм үнэ нь брэнд эзэмшигч өндөр ашиг хэрхэн олж болдогыг харуулж байгаа юм. 2.2.1 Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудад маркетингийн удирдлагын үзэл бариnтлалын талаарх судалгаа /үүрэн телефоны салбар/ Үүрэн телефоны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын дунд судалгаа явууллаа. Судалгаагаар тухайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудын маркетингийн удирдлагын үзэл баримтлалыг нь судалж үзлээ. Зураг 1: Үүрэн телефоний үйлчилгээ үзүүлдэг компаниудын лого
  • 7. Хэрэглэчиддээ хүргэж буй уриануудын /Vision/ харьцуулалт: Ертөнцийг таны гарт атгуулна. Бусдаас өөр Амьдралын туслагч Эрхэм зорилгуудын /mision/ харьцуулалт: Юнител компаний эрхэм зорилго: Өндөр чанартай, найдвартай, итгэлтэй, хүртээмжтэй хөдөлгөөнт холбооны шинэлэг үйлчилгээг боломжийн үнээр монгол хүн бүрт хүргэх, өргөнөөр хэрэглэх боломжийг бүрдүүлэх. Скайтел компаний эрхэм зорилго: Бид дэвшилтэд технологид тулгуурлан хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах өндөр чанар, өргөн сонголттой үйлчилгээг хүргэнэ. Мобиком корпорациийн эрхэм зорилго: Бид өөрчлөлт шинэчлэлд ямагт нэг алхам түрүүнд явж, хэрэглэгчдээ эрхэмлэн хүндэлж, салбартаа чанартай үйлчилгээ, дээд түвшний технологиор тэргүүлж, нийгэмдээ өргөн хүрээтэй хувь нэмэр оруулдаг суралцагч корпораци байхыг зорино. Дүгнэлт: • Үүрэн телефоны зах зээл дээр шинэ оператор гарч ирэхээс өмнө өрсөлдөөнд маркетерүүд төдий л анхаарал тавьдаггүй байв. • Үүрэн телефоны зах зээлд шинээр 3 дахь оператор гарч ирснээр өрсөлдөөн нэлээн хүчтэй болж эхэлсэн байна. • Мобиком, Скайтел компаниуд ярианы төлбөрөө буулган өөрийн брэндийн өнгө, лого, эмбелем зэрэгтээ илүү анхаарах болсон. өрсөлдөөнд чиглэсэн маркетингийн стратеги хэрэгтэй гэдгийг мэдрэн түүндээ маш их анхаарах болжээ. • Анх үнээ буулгаж байсан бол харин одоо үнээр бус өөрийн маркетингийн үйл ажиллагаагаар өрсөлдөх нь илүү дээр гэж үзэж буйгаа эдгээр компаниудын маркетингийн менежерүүд ярьдаг. • Эдгээр гурван компаний эрхэм зорилгуудыг үзвэл гурвуулаа л нийгэмд хэрэгтэй үйлчилгээг үзүүлэн нийгэмийн бүх хэрэгцээг хангахыг зорьж буй нь харагдаж байна. • Маркетерүүд нь байгууллагын брэнд бүрдүүлэлтэндээ илүү анхааран шинээр бий болоод байгаа нөхцөлд брэндэд чиглэсэн ашгийн загварыг сонгосон байна. Монгол орны хувьд ч маркетингийн удирдлагын үзэл баримтлал өөрчлөгдөн өрсөлдөөнд чиглэх болсон нь үүрэн телефоны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд илт харагдаж байна. 3. Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалд маркетерүүдийн баримтлах бодлого, арга хэрэгсэл, санаж явах үгс /Сүнзийн сургааль/ Маркетерүүдийн санаж явах үгэнд нь нэгэнт өөрчлөлт орж байгаа учраас маркетерүүд нь энэ шинэ чиг хандлагын үед ямар бодлого баримтлан ажиллах талаар судалгаа явуулсны үндсэн дээр өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд эртний цэргийн гарамгай жанжидын баримталж байсан бодлого тэдний санаж явах үгсийг судласнаас цэргийн
  • 8. гарамгай жанжин Сүнзийн “Дайтахуйн ухаан” зохиолоос бид өрсөлдөөний хэрэгцээ шаардлагыг шинэ үзэл баримтлалын хүрээнд дараах байдлаар тодорхойлж болох юм. /Хүснэгт 2/ Хүснэгт 2 Өрсөлдөөний хэрэгцээ шаардлага Өрсөлдөөний хэрэгцээ шаардлага Сүнзийн сургааль 3.5 Өөрийн бие хийгээд өстөн дайснаа мэдэж байваас хэдүй зуунтаа дайтайвч, хэзээд эс ялагдмой. 3.6 Өстөн дайснаа эс мэдэж, өөрийн биеийг мэдэх аваас ялхуй байв чиг ялагдахуй бас буй. 3.7 Өстөн дайсныг эс мэдэж, өөрийн биеийг ч эс мэдвээс дайтах бүрийд ялагдмой. Маркетерүүд хэрэглэхүй Өөрийн компани болон өрсөлдөгчиддөө сайн судлах аваас зах зээлийн өрсөлдөөнд үл ялагдана. Өсрсөлдөгчидөө судалсан ч, өөрийн компаниа сайн мэдэхгүй бол өрсөлдөөнд ялж болох ч ялагдал бас байна. Өрсөлдөгчид болон өөрийн компанийг мэдэхгүй бол өрсөлдөөнд ялагдах нь тодорой. Сүнзийн сургаалиас үзхэд дайтах талбараа судлан мэдэх нь хамгаас чухал хэмээн үзсэн байдаг. Тэгвэл үүнийг маркетингийн шинэ үзэл баритлалын хүрээнд маркетерүүд өөрийн зах зээлийг дараахь байдлаар судлан, танин мэдэх шаардлагатай гэж үзлээ. /хүснэгт 3/ Хүснэгт 3 Өрсөлдөх зах зээлээ судлахуй Өрсөлдөх зах зээлээ судлахуй Сүнзийн сургаалиас 4.7 цэрэглэн дайтахуйн ухаан болбоос: нэгд хэм, хоёрт хэмжээ, гуравт тоо, дөрөвт жин, тавд ялахуй болой. 4.7.1 хэм: дайсан хийгээд манай оршин суухуй орон газар ондоо өөрийн шалтгаанаар хоёр этгээдийн газар нутгийн их багын ижил бус байдал 4.7.2 Хэмжээ: дайсан хийгээд манай газар нутгын их багын хэм ижил бус шалтгаанаар хоёр этгээдэд баялгийг элбэг хийгээд хомсын ижил бус байх. 4.7.3 тоо: дайсан хийгээд манай эд баялгийн элбэг хийгээд хомсын хэмжээ ижил бусын шалтгаанаар хоёр этгээдийн их цэргийн олон хийгээд цөөний ижил бус байдал. Маркетерүүд хэрэглэхүй Өрсөлдөөн гэдэг нь: нэгд хэрэглэгчийн сегмент, хоёрт зорилтот зах зээл, гуравт нийт зах зээлийн өгөөж, өндөр өгөөжтэй зах зээлд эзлэх хувиа өсгөх арга ухаан юм. Тухайн зах зээлийн хэрэглэгчдийн сегмент, тэдэнд зориулан компаний зүгээс боловсруулах 4р ижил бус байх. Сегментчилэлээс сонгож буй тухайн компаний зорилтот зах зээл, түүнд зориулан боловсруулах 4р ижил бус байх. Өрсөлдөгчдийн тоо зах зээлд эзлэх хувь, Нийт зах зээлийн өгөөж /ашигт ажиллагаа/
  • 9. 4.7.4 Жин: Дайсан хийгээд манай цэргийн олон хийгээд цөөнхий то ижил бусын шалтгаанаар, дайн тулаанд чухам хэн нь дийлэн ялахуй нь илэрмой. Өндөр өгөөжтэй зах зээлд эзлэх /хувиа өсгөх/ орох, эзэлж авах буюу өрсөлдөөнд ялах. Тэргүүлэгч болох нь давуу тал өгч ялах магадлалыг өсгөнө. Сүнзийн сургаальд өрсөлдөөний өмнө өөрийн хүч чадал болон өрөөлийн хүч чадал хоёрыг харьцуулан өөрийн хүчтэй болон сул талыг тодорхойлох өрсөлдөөнд хэрхэн оролцохоо шийдхэд хамгаас чухал хэмээн үзсэн байна. Тэгвэл маркетерүүд үүнийг хэрхэн хэрэглэж болох талаар өрсөлдөөний өмнө судлахуйгаас /биеэ бэлдэхүй/ харж болно. /хүснэгт 4/ Хүснэгт 4 Өрсөлдөхийн өмнө судлахуй /биеэ бэлдхүй/ Өрсөлдөхийн өмнө судлахуй /биеэ бэлдхүй/ Сүнзийн сургааль 1.1 Дайн тулаан болбоос даяар улсын чухал хэрэг 1.2.1 Улс төр эзэн хаан ба харц ардын санаа зориг нэгдмэл байгаа эсэх Маркетингд хэрэглэхүй Өрсөлдөөн бол байгууллагын амин чухал асуудал. Байгууллагын эрхэм зорилго тодорхой, ажилчдын зорилго нэг эсэх 1.2.2 Тэнгэрийн утга Өдөр шөнө, цагийн байдал, улирал, цаг агаар зэрэг нь аль талд давуу байдалтай байна. Макро /гадаад/ орчны хүчин зүйсийн нөлөөлөл аль талд ашигтай эсэх. /pest шинжилгээ/ 1.2.3 Газрын байц дайтаж буй газар нутгийн өндөр нам, уруу өгсүүр, балчиг намагтай эсэх. Эдгээр өөрийн болон өстөн дайсан хоёрын аль талд давуу талтай байгаа 1.2.5 Эш цааз цэрэг эрсийн эмх цэгц, сайд түшмэдийн эрх хэргэм, их цэргийн эдлэл хэрэглэл, эд агуурс зэрэг нь хоёр талын алинд нь цогцолсон байна. 1.3 Дайтагч талуудын хэн нь ялагч ялагдагч болохыг долоон талаас нь харьцуулан тандах хэрэгтэй. 1.3.1 Аль улсын эзэн хааны ухаан бодол илүү мэргэн буй? 1.3.2 Аль этгээдийн жанжин сайд нар чадвар төгс буй? 1.3.3 Тэнгэрийн утга, газрын байц аль этгээдэд тустай буй? 1.3.4 Аль этгээдийн эш зарлиг биелэх нигууртай буй? Тухайн зах зээлийн хэрэглэгч, маркетингийн иж бүрдлүүдийн онцлогыг судлах, хэн нь давуу байж болох. Тухайн салбарын өсөлтийн хандлагыг тооцох. Байгууллагын удирдлага зохион байгуулалтын бүтэц хэр оновчтой нөөцийн ашиглалт хэнд нь давуу байна Өрсөлдөх чадварын 6 хүчин зүйлийн шинжилгээ /Сүнзийн SWOT/ Аль талынх нь өрсөлдөөний стратеги, тактик илүү вэ? Менежерүүдийн ур чадвар алиных нь илүү вэ? Зах зээлийн онцлогт аль нь илүү давуу байр суурьтай вэ? /4р/ Өрсөлдөгчдийн хэрэгжүүлж буй бодлогуудаас аль нь илүү хэрэгжих боломжтой вэ?
  • 10. 1.3.5 Аль этгээдийн цэрэг илүү хүчирхэг буй? 1.3.6 Аль этгээдийн цэргийг илүү сургасан буй? Зах зээлд өрсөлдөгчдөөс хамгийн илүү нөөцийн потенциалтай нь аль нь вэ? Зах зээлд өрсөлдөгчдөөс аль илүү сайн зохион байгуулалттай вэ? Маркетерүүд өрсөлдөөний хэрэгцээ шаардлага болон өрсөлдөх зах зээлээ судлан түүнчлэн өрсөлдөх өрсөлдөгчдийн давуу сул талыг тодорхойлон гаргаж ирсний дараагаар өрсөлдөөнд хэрхэн оролцох юунд анхаарах вэ? Шинэ хандлагын үед юуг санаж явах хэрэгтэй болсныг Сүнзийн сургаалид өгүүлснийг дараахь байдлаар хөрвүүллээ. /Хүснэгт 5/ Хүснэгт 5 Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалд маркетингийн менежерүүдийн хувьд санаж явах үгс Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлалд маркетингийн менежерүүдийн хувьд санаж явах үгс. Сүнзийн сургааль 3.4.1 довтолж болохуй хийгээд эс болохуйг мэдвээс ялмой 3.4.2 цэрэг дайчдын олон цөөнийг мэдэж өөрөөр арга ухаан сийлбээс ялмой Маркетингд хэрэглэхүй Боломжийг хайж боломж гарахыг хүлээ. 3.4.3 их цэрэг дээр дооргүй илт нэг санаа агуулбаас ялмой. 3.4.4 өөрөө бэлэн байж өрөөлийг бэлэн бус байхуйд өрсвөөс ялмой 3.4.5 эрэлхэг жанжин цэргээ засаж, эзэн хаан эс хоривоос ялмой. Бүгд нэгэн зорилготой байсан цагт л өрсөлдөөн оролц Өрсөлдөгчидөө сул талыг нь ашиглан гэнэдүүлэх нь ялахын үндэс. Менежерүүдийн санаа бодол удирдагчдын санаа бодол нэг үед л өрсөлдөөнд амжилт гаргана Өрсөлдөөний үед хийх үйл ажиллагаа тань илүү нарийн боловсруулагдсан төлөвлөгөөний дагуу маш хурдан хэрэгжүүл. Цаг алдвал зардал их гарна. 2.2 Цэрэглэн дайтахуйд, үтэр хурдан ялахыг хичээюү, сунжиран удваас их цэрэг сульдаж, хурц зориг нь халирч мохмой, хот балгадыг довтолбоос хамаг хүчийг бармуй, харь улсад их цэрэг удаан сууваас хамаг улсын эд хөмрөг хорогдож дутмой. 11.2 цэрэглэн дайлхуйн ёсны эрхэм чухаг нь үтэр хурдад буй, дайсны цэрэг цочирдом самгардхуйг самбаачилан, даруй тэдний эс таамаглах замаар түргэлэн довтолж, эс хамгаалах газраар эрслэн дайръюу. 3.1 Дайтах бүрийд мөхөөсүгэй хэмээхүй нь сэцэн ухааны чанад дээд нь буй буюу, дайталгүйгээр дайснаа дагаар оруулхуй болбоос сэцэн мэргэний чанад дээд нь. Өрсөлдөгдийнхөө давуу сул талыг судлан түүнд нь арга ухаан гарга Өрсөлдөгчиддөө дохио өгөхөд өрсөлдөгчид чинь сандрах аваас сул тал руу нь илүү хүчтэйгээр дайр Өрсөлдөөн гэдэг нь өсөж хөгжихийн үндэс. /4р гээ сайжруул/
  • 11. 4.2 Дайсанд эс ялагдахуй, даруй өөрийн гарт буй, ялхуй ямагт дайснаа алдаа эндэлд буй. 5.4 Дайтхуй болбоос гэнэдүүлэн цохихуй, амдан тосохуй хоёр зүйлээс эс хэтрэх болов чиг, гэнэдүүлхүй, амдхуй хоёрын түмэнтээ хувьсахуйг тоолж үл бармой. 6.4 Дайсны цэргийг харах нүднээ ил байлгаж, харин өөрийн цэргийг харагдах мөргүй далдалъюу, тийм ахул манай цэрэг машид бөөгнөрч, дайсны цэрэг даруй бутран сарнимой. Өрсөлдөөнд ялах ялахгүй нь зөвхөн өөрөөс чинь шалтгаална. /хэрэглэгчидээ хайрла/ Өрсөлдөөний үед идэвхжүүлэлт маш олон янзаар хийгдэж түүнийг нь ч хэрэглэгчид маш олон янзаар ойлгоно. /зар сурталчилгааны бөглөрөл/ 6.7 Дайсныг магадлан шинжиж, дайтах арга ухааны нь давуу хийгээд сулыг мэдэгтүн, дайсныг өдөөн дуудаж, үйл хөдлөлийн нь учир шалтгааныг ологтун, дайсныг хуурмаглан туршиж, үхэхүй, сэхэхүй нь амин судлыг мэдэгтүн, дайсныг багахан дайлж, эмгэг сул, эрч чадлыг нь танигтун. Өрсөлдөгчдийн судалгааг байнга хийж бай • Идэвхжүүлэлтийг нь сайн судал • Хэрэглэгчдэд ямар мэдээлэл өгч байна • Идэвхжүүлэлтийн цаад зорилго өрсөлдөгчиддөө зориулан хуурамч идэвхжүүлэлт хийж өрсөлдөгчидөө турш Өрсөлдөөнд ялах маш олон арга буй түүнийг хайж ол. /ашгийн бүс байнга хөдөлж байдаг/ 6.8 Аливаа ялахуй болвоос аль эртний арга ухааныг ахин давтхуй бус, хэрэг үйл лүгээ хэм нийцсэн, хэзээ ч үл шавхагдах хувирхуй бөлгөө. 6.9 Цэрэглэн дайлхуйн ёсон болвоос урсах усан лугаа адил буюу, урсгал усны уг чанар нь өндрөөс нам уруу садран буумой. Дайтхуйн ёсон болбоос эрч хүчтэйгээс нь зайлж эмзэг сулыг нь довтолмуй. 7.2 Дайсныг ялхуйн давууг буй болгохуйд юун хамгаас бэрх буй, хэмээвээс, алс тойрууг асхан шулуун болгохуй, алив хориг ашиг тус болгохуй. 7.4 Цэрэглэн дайлхуйд ов мэхийг сүвэгчилэн, олз ашгийг хүртьюү, давуу илүү эсэхийг тунгаан байж дараа үйлийг тогтьюү, хурж бөөгнөрхүй, хулжиж бутархуйн заль мэхийг хэрэглэн байж, дайтхуйн арга ухааныг өөрчилюү. Өрсөлдөгчдийн идэвхжүүлэлт болон маркетингийн стратегийг нь сайн судлан харин өөрийнхийгөө нуу Хүчтэй талтай нь бүү өрсөлд. Давуу талаараа сул талруу нь довтлох энгийн зүйл юм. Маркетингийн хольцуудаа илүү сайн боловсруулж илүү сайн шинэ арга санааг ол Өөрийгөө шинэчил, стратегиа орчиндоо зохицуулан өөрчил
  • 12. 7.6 Цэрэглэн дайтхуйд чадвартан болбоос дайны анх эхний ааг омгоос зайлж, хатан зориг нь халирч мохохуйн цагт хариу довтлон цохьюу, энэ болбоос цэрэг дайчдын чин сэтгэлийг эзэмдэхүйн ухаан болно. 11.11 Тэнгэрийн доорх бүхий л улс лугаа тийн эелдэх албагүй, тэнгэрийн доорх бүхий л улсад эрх сүрийг эрхшээх албагүй, гагцхүү өөрийн хүчийг бэхлэн, өндөр сүрийг нь мэдүүлбээс дайсны хот балгадыг нь эзэлж, хамаг улсыг нь хурааж чадмой. Өрсөлдөгчдийн идэвхжүүлэлт хүчтэй хийгдэж байвал тэр үед нь хэт их зарлага гаргахаас болгоомжил. Харин өөрийн хэрэглэгчиддээ сануулах идэвхжүүлэлтийг явуул. Өрсөлдөгч болгонтой өрсөлдөх албагүй харин өөрийн хэрэглэгчиддээ илүү сайн анхаарал халамж тавь 4. Үүрэн телефоны салбарт өрсөлдөгч байгууллагуудад баримтлах стратеги /сүнзийн сургаалийг ашиглахуй / Үүрэн телефоны зах зээлд манлайлагч компани: Мобиком Үүрэн телефоны зах зээлд тэмцэгчид: Скайтел, Юнител Үүрэн телефоны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй дээрх гурван оператаруудын хувьд Сүнзийн сургаалиас өрсөлдөх зах зээлээ судлахуй, өрсөлдөөний үед биеэ бэлдхүй хоёрыг юун түрүүн хийж өөрийн давуу сул талуудаа тодорхойлон маркетингийн стратегиудаа боловсруулан өрсөлдөөнд бэлтгэх нь нэн тэргүүний зорилт юм.Үүрэн телефоны операторуудад өгөх санал зөвлөмж /хүснэгт 6/ Хүснэгт 6 Үүрэн телефоны операторуудад өгөх санал зөвлөмж Санал зөвлөмж Анхаарах Үндэслэл Сүнзийн компаниуд сургаалиас Өрсөлдөөний үед Мобиком, Юнител, Мобиком –ын 2.2, 3.4.1, баримтлах стратегиа илүү Скайтел маркетингийн менежерүүдтэй 3.4.2, 7.4 боловсронгуй болгох хийсэн ярилцлага Зах зээлд тэргүүлэгчийн Мобиком Үүрэн телефон хэрэглэгчдийн 4.2 хувьд зах зээл дэхь хувиа өнөөгийн нөхцөл байдлыг хамгаалах тал дээр илүү тодорхойлох хоёрдогч анхаарах хэрэгтэй./нэр мэдээллийн судалгаа болон хүндээ өсгөх/ хэрэглэчийн судалгаа Зах зээлд тэмцэгч Юнител, Үүрэн телефон хэрэглэгчдийн 6.8 пүүсүүдийн хувьд Скайтел өнөөгийн нөхцөл байдлыг өрсөлдөөнд амжилт гаргах тодорхойлох хоёрдогч олон арга буй түүнийг мэдээллийн судалгаа тасралтгүй хэрэгжүүл Зар сурталчилгааны үр Мобиком, Үүрэн телефон хэрэглэгчдэд 6.9 ашигтаа анхаарах Юнител хүргэж буй зар сурталчилгааны талаарх фокус групын ярилцлага Брэнд бүрдүүлэлтэндээ Скайтел Үүрэн телефон хэрэглэгчдийн 7.2 илүү анхаарах хэрэгтэй дунд авсан хэрэглэгчийн /брэнд нэг утга судалгаа болон фокус групын илэрхийлэх ёстой/ ярилцлага
  • 13. Дүгнэлт: • • • • • • • • • • • • Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нэгээс нөгөөд шилжихдээ тухайн үед баримталж байсан үзэл баримтлалыг ганц компани бус түүний өрсөлдөгч бүх компаниуд баримталсанаас шалтгаалан өөрчилөгдөж ирсэн байна. Тэгвэл 1970 оноос хойш өрсөлдөөний талбарт оролцогч талууд болон хэрэглэгчийн эрх мэдэл маш ихэсэж бүх үйлдвэрлэгчид хэрэглэгчийн аясаар үйл ажиллагаа явуулж тэдэнд л тулгарч буй бэрхшээлүүдийг шийдэж өгөхийг хүсэн, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ бүх хэрэглэгчдэд үйлчлэхийг зорих болсоноос шинэ үзэл баримтлал үүсэх үндсэн нөхцөл болжээ. Шинэ үзэл баримтлал гарч ирхэд нөлөөлсөн макро орчны дараах хүчин зүйлүүд байна үүнд: технологийн үсрэнгүй хөгжил, бизнесийн эрс шинэчлэлүүд, мэдээллийн технологийн огцом өсөлтүүд, эдийн засгийн даяарчлал, стандарчлалын хөгжил, дэлхий дахины бизнесийн хүчтэй өрсөлдөөн гэх мэт. Дээрх нөхцөл байдалд үндэслэн өндөр хөгжилтэй орнуудад макетерүүд нь өөрийн бизнесийн байгууллагын зорилгыг өрсөлдөөнд чиглэсэн зорилгууд болгон түүндээ илүү ихээр анхаарах болжээ. Манай орны хувьд ч гэсэн өрсөлдөөнд баримжаалсан маркетингийн үзэл баримтлал нь үүрэн телефоны зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван операторуудын үйл ажиллгаанаас тодорхой харагдаж байна. Харин энэ үед өрсөлдөөн хэрхэн чухал болохыг ойлгосон ч энэ нөхцөлд чухам юу хийхээ төдий л мэдэхгүй байна гэж үзлээ. Маркетерүүдийн энэхүү бэрхшээлтэй байдалд нь туслах зорилготойгоор дэлхий дээр одоо амжилттай ажиллаж байгаа компаниудад өрсөлдөөний талаар ямар асуудал тохиолдож байсан, тухайн нөхцөлд ямар арга хэмжээ авч байсныг нь судлан гаргаж ирлээ. Тэдгээр компаниуд нь өрсөлдөөний үед бусдыгаа ялж ялгарч гарч ирэхийн төлөө маркетингийн маш нарийн боловсруулагдсан ашгийн загваруудыг бүтээн ажиллаж байна. Маркетингийн удирдлагын үзэл баримтлал гэдэг бол маркетерүүдийн хувьд санаж явах үг буюу эрхэм зорилго юм. Маркетерүүдийн санаж явах үгэнд нь нэгэнт өөрчлөлт орж байгаа учраас маркетерүүд нь энэ шинэ чиг хандлагын үед ямар бодлого баримтлан ажиллах талаар судалгаа явуулсны үндсэн дээр өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд эртний цэргийн гарамгай жанжидын баримталж байсан бодлого тэдний санаж явах үгсийг судласнаас цэргийн гарамгай жанжин Сүнзийн “Дайтахуйн ухаан” зохиол ихэд таалагдсаны учир түүний сургаалийг бид хэрхэн Маркетинг, бизнестээ ашиглаж болохыг өөрийн бодлоор чадан ядан хөрвүүлэн бичлээ. Маркетерүүд энэхүү нөхцөлд өөрийн компаний үйл ажиллагааг илүү сайн амжилттай явуулахын тулд маркетингийн холицуудаа маш нарийн боловсруулах явдал юм. Үүрэн телефон хэрэглэгчдээс судалгаа авсны үндсэн дээр Сүнзийн сургаалиас үүрэн телефоний зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй операторуудын маркетерүүдэд санаж явхад хэрэг болох сүнзийн сургаалийг оруулан өглөө үүнийг санаж явснаар энэ өрсөлдөөнт нөхцөлд давуу байр суурь олход илүү ихээр туслах болно.
  • 14. Ашигласан ном, хэвлэл [1] Далай Ц. Баттүвшин Г. Микро эдийн засаг. УБ 2006. [2] Цэнд Н. Шуурав Я. Пүрэвдагва Х. Менежмент сурах бичиг. УБ 2005. [3] Баярмаа Д. Маркетингийн үндэс лекц. УБ 2007. [4] Ганбаатар Д. Үнэ бүрдэлт үнийн стратеги лекц. УБ 2006. [5] Энхболд Б. Батцэцэг Б. Менежментийн түлхүүр загварууд. УБ 2006. [6] Адриан Сливотски, Дэвид Мориссон. Дэлхийд манлайлагчдын маркетинг. УБ 2006. [7] www.mobicom.mn , www.skytel.mn , www.unitel.mn , www.knowthis.com , www.marketingteacher.com. [8] Мөнхбаяр С. Үүрэн телефон хэрэглэгчдийн судалгаа. УБ 2007 [9] Эрдэнэ-Өрнөх Н. Дөлгөөн Б. Бизнес төлөвлөлт ба Сүнз. УБ 2006. [10] Баярмаа Д. Маркетингийн идэвхжүүлэт лекц. УБ 2007. [11] Эл Риес. Лаура Риес. Брэнд бүтээх 22 зарчим. УБ 2005. Зохиогчийн тухай: Боржигон Сүхтөмөрийн Мөнхбаяр. 2003 онд Багануур дүүргийн “Боловсрол” цогцолборыг Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэйгээр төгссөн. 2003 онд ШУТИС-ийн КтМС-д Маркетингийн удирдлага мэргэжилээр элсэн орсон.