Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ, ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ

651 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

Б.Энхтуяа - МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ, ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ

  1. 1. МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРҮҮДЭД ПАРТИЗАНЫ МАРКЕТИНГИЙГ ТУРШИЖ, ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ Б.Энхтуяа Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник Менежментийн сургуулийн Маркетингийн менежментийн З-р дамжааны оюутан Имэйл: badarch_enhtuya@yahoo.coт, Утас: 99775469 Удирдагч багш: О.Тамир, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник Менежментийн сургууль МҮАП-ын багийн багш Хураангуй: Хэрэглэгчид мэдээллээр хахаж цацсан, зар сурталчилгааны бөглөрөл болсон өнөө үед жижиг дунд үйлдвэрүүд, бизнесүүдийн хувьд хэрэглэгчид хэрхэн танигдаж, олж авах гэдэг нь томоохон бэрхшээлтэй асуудал болж байдаг. Хамгийн бага зардлаар өндөр үр дүнд хүрэхийн тулд хэрэглэгддэг Партизаны маркетинг нь анх 1984 онд дурдагдсан маркетингийн ухааны залуу ойлголтуудын нэг юм. Энэхүү маркетингийн ойлголтын тухай судалснаар яаж хамгийн бага зардлаар маркетингийн үйл ажиллагааг амжилттай явуулж болох вэ, жижиг компаниуд хэрхэн өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж болох вэ гэдгийг таниулан гаргахыг зорьлоо. Түлхүүр үг: Партизаны маркетинг /guerrilla marketing/
  2. 2. Агуулга • Оршил • Онолын хэсэг 1. Партизаны маркетингийн тухай 1.1 Тодорхойлолт 1.2 Партизаны маркетинг хэрэгтэй болох нь 1.3 Партизаны маркетингийн үндсэн зарчим 2. Партизаны маркетингийг хэрэгжүүлэх нь 2.1 Хүмүүсийн худалдан авах 50 шалтгаан 2.2 Партизаны маркетингийн 7 алхам 2.3 Зар сурталчилгааны алтан дүрмүүд 3. Зарим түгээмэл аргууд 4. Партизаны маркетингийг амжилттай хэрэгжүүлсэн жишээнүүд 5. Партизаны маркетинг хэмээх ойлголт өргөжиж буй нь / маркетингийн 100 арга хэрэгсэл/ • Дүгнэлт • Ашигласан материал
  3. 3. Оршил Монголд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш, чөлөөт зах зээлийг үүсгэн, түүнд нэгдэж ажиллахын тулд зах зээл гэж чухам юу болох, зах зээл дээр үйл ажиллагаа явуулахын тулд юуг баримтлах гэх мэт олон асуудалтай тулгарч, урьд хожид таньж мэдээгүй байсан зүйл дотроо амьдрах болсоор удаж, одоо зах зээлийн эдийн засагт шилжээд 17 жилийн нүүрийг үзээд байна. Аж ахуй нэгжийг удирдах олон арга хэрэгслийн талаар судлах болсон . Байгууллагын тулгуур гурван чулуу болох Үйлдвэрлэл, маркетинг, санхүүгийн удирдлагын талаар ярих болж байгууллага болгонд л бараг маркетингийн хэлтэс нээгдэн, эсвэл маркетингийн менежрийн орон тоо гарган үйл ажиллагаагаа явуулж байна. Ямартай ч идэвхтэй маркетингийн үйл ажиллагаа явуулахгүйгээр, тохирсон маркетингийн бодлого хэрэгжүүлэхгүйгээр амжилттай ажиллаж чадахгүй болсон гэдгийг нийт даяараа ойлгожээ. Монголын аж ахуй нэгжийн дийлэнхи хувь нь жижиг, эсвэл дунд байдаг. Гэвч тэдгээрт маркетингийн үйл ажиллагаа идэвхтэйгээр явуулах бэрх төдийгүй, маш их зардал чирэгдлийг учруулах болдог учраас нэг бол “маркетинг хийхгүй” нэг бол бараг л хамаг мөнгөө маркетингийн зардалд зарцуулах хэрэгтэй болдог, үр ашигтай маркетингийн бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Томоохон өрсөлдөгчид, томоохон компаниудыг дуурайна гэдэг ёстой л хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөв гэдэгтэй адил болох билээ. Ялангуяа идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа явуулна гэдэг тун их зардал чирэгдлийг дагуулж байдаг. Тиймээс энэхүү компаниудын хувьд тохиромжтой байж чадах хувилбарын нэг нь партизаны маркетинг байж чадах юм. Хамгийн бага зардлаар хамгийн их үр ашиг авчирч чадах уламжлалт бус арга хэрэгсэл.
  4. 4. Тодорхойлолт: Партизаны маркетинг гэдэг нь уламжлалт бус аргыг ашиглан хамгийн бага зардлаар хамгийн их үр ашиг авчрах маркетинг юм. Анхандаа энэхүү тодорхойлолтийн маркетинг гэсэн хэсэг нь идэвхжүүлэлтийн хэлбэр гэсэн нэртэй байсан бөгөөд, олон жилийн хөгжлийн үр дүнд илүү өргөн хүрээний ойлголт болон хөгжиж маркетинг юм гэж өөрчлөгдсөн. Партизаны маркетингийн загалмайлсан эцэг хэмээгдэх эрдэмтэн Жэй Конрад Левинсон анх 1984 онд хэвлүүлсэн Guerrilla marketing хэмээх номондоо анх партизаны маркетингийн онолын асуудлыг дурдсан байна. Undercover маркетинг буюу зах зээлд шинээр гарагч бага компаниудын маркетинг байдлаар анхандаа хэрэглэгдэж байсан бөгөөд сүүлийн үед мөн томоохон компаниуд ч энэхүү маркетингийг хэрэглэж эхэлж байна. “Би партизаны маркетингийн гол утга санаа нь уламжлалт зорилгууд болох үр ашиг, зугаа гэх мэтийг хөрөнгө биш ухаан, хүч зарах уламжлалт бус аргаар биелүүлэх явдал юм гэж хэлнэ” гэж Левинсон хэлсэн байдаг Дараах гурван үндэслэлээр партизаны маркетингийн хэрэгцээг тодорхойлон гаргаж болно. 1. Том байгууллагуудын татан буугдалт, төвлөрөлт багасах засгийн газрын хууль дүрэм сулрах, технологийн боломжит байдал, хүмүүсийн оюун санааны өөрчлөлтийн улмаас дэлхий дахинд жижиг бизнес өргөжин хөгжих болж байна. 2. Жижиг бизнесийн уналтын гол шалтгаан нь Маркетингийн тухай ойлголт муутайгаас болдог. 3. дэлхий дахины жижиг бизнесийн үйл ажилагааг идэвхжүүлэхэд партизаны маркетинг нь тусалж чадна. Яагаад гэвэл ойлгоход хялбар, хэрэгжүүлэхэд амархан гайхмаар бага зардалтай байдаг. Партизаны маркетинг нь тухайн жижиг бизнесийн ялгарах давуу тал дээр үндэслэн амжилтыг авчирдаг учраас хэрэгтэй юм. Юу ч болж болох ертөнцөд бодит байдлыг, өндөр өртөгтэй зах зээлд эдийн засгийн чадварыг, нарийн бүтэцлэгдсэнээс энгийн ойлголтыг, учир утга нь ойлгогдохгүй олон зүйлсээс гол хандуулах зүйлийг салгадгаараа онцлог юм.
  5. 5. Партизаны маркетингийн үндсэн зарчим • Партизаны маркетинг нь жижиг бизнест илүү тохиромжтой • Хүний туршлага, мэдлэг, таамаглал дээр биш, хүний сэтгэлзүй дээр үндэслэгдэнэ. • Анхны хөрөнгө оруулалт нь мөнгө биш цаг хугацаа, хүч, уран төсөөлөл байна. • Бизнесийн амжилтыг борлуулалтын орлогоор биш үр ашгаар хэмжих. • Сар бүр хэдэн харилцагчидтай шинэ харилцаа тогтоож чадсан гэдэг дээр төвлөрнө. • Зорилтот хэрэглэгчиддээ өөр бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын оронд сайн чанарын үзүүлэлтийг тогтоох хэрэгтэй. • Шинэ хэрэглэгчтэй болоход төвлөрөхийн оронд байгаа хэрэглэгчидтэйгээ илүү харьцаатай байж идэвхтэй харилцах. • Өрсөлдөх талаар мартаж харин бусад бизнесийн байгууллагатай хамтран ажиллахад төвлөрөх хэрэгтэй. • Маркетингийн арга хэрэгслүүдийг үргэлж хослуулан хэрэглэдэг. • Маркетингээ хэрэгжүүлэхдээ сүүлийн үеийн технологийг ашиглах. Хүмүүсийн худалдан авалт хийх 50 шалтгаан Хүмүүс машиныг бус хурдыг, номыг бус мэдлэгийг, хадгаламжийн дансыг бус мөнгө хадгалахыг гоёмсог даашинзыг бус гоо сайхан байдлыг, энгэсгийг бус үзэмжийг худалдаж авдаг гэж партизаны маркетерүүд үздэг. Тиймээс хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн байх нь чухал биш түүний онцгой чанар нь л чухал учраас тэрхүү хүсэн хүлээж буй онцгой чанар дээр тулгуурлан маркетингийн үйл ажиллагааг явуулах нь партизаны маркетингийн эхний суурь ойлголт юм. Хүмүүс худалдан авалт хийдэг олон шалтгаануудаас доорх 50 шалтгааныг онцолсон байна. Энэхүү худалдан авах шалтгаанд тохируулан, ямар бүтээгдэхүүн гаргах, ямар сурталчилгааг ямар санаатайгаар хийхээ шийдвэрлэдэг. Үр дүнтэй идэвхижүүлэлт хийхийн тулд хэрэглэгчид юу хүсч байгааг мэдэх нь хамгийн чухал байдаг. 1. Илүү их мөнгөтэй болох 5. Гоо үзэсгэлэнтэй байх 2. Жаахан ч болов илүү ая тухтай байх 6. Шүүгдэхээс хамгаалах 3. Магтаал хүлээх 7. Ажлаа хялбарчлах 4. Амьдралдаа, ажилдаа, болон бусад зүйлд 8. Ажлаа түргэтгэх дуртай болох 9. To keep up with the Joneses – there are
  6. 6. Joneses in everybody’s lives 29. Гэр бүлээ хамгаалах 10. Баян тансаг байдал мэдрэх 30. Бусдыг дуурайх 11. Залуу харагдах 31. Нэр хүндээ хамгаалах 12. Илүү үр дүнтэй болох 32. Давуу байдлыг мэдрэх 13. Нөхөрлөл худалдаж авах 33. Өөрийн чиг хандлагаа дагах 14. Их зүтгэхгүй байхын тулд 34. Сэтгэлээ хөдөлгөх 15. өвчнөөс хамгаалах, өвчин мэдрэхгүй 35. Бусадтай сайн харилцах байхын тулд 36. Хүрээлэн буй орчноо хамгаалах 16. Өөрийн өмчөө хамгаалах 37. Эрч хүчээр дүүрэн байх 17. Өөрийн гадаад үзэмж 38. Мөнгө хадгалах 18. Бэрхшээлд орохгүй байх 39. Цэвэрхэн байх 19. Боломж олж авах 40. Олны танил байх 20. Хайраа илэрхийлэх 41. Сониуч хүслээ биелүүлэх 21. Зугаацах 42. Хооллох 22. Зохион байгуулах – учир нь зохион 43. Бие даасан байх байгуулна гэдэг амьдралыг хялбар болгодог 44. Стрессээс гарах 23. Аюулгүй байдлыг мэдрэх 45. тав тухтай байх 24. Энергиэ хадгалах 46. Мэдлэгтэй байх 25. Хүлээн зөвшөөрөгдөх 47. Бусдад өгөх 26. Цаг хэмнэх 48. Залуу, шинэ байдлыг мэдрэх 27. Илүү тохиромжтой эрүүл мэндэд тустай 49. Хоббигоо үргэлжлүүлэх байлгах 50. Өв хөрөнгө үлдээх 28. Эсрэг хүйстнээ татах Партизаны маркетинг хэрэгжүүлэх 7 алхам 1. Санал болгож буй зүйлийнхээ онцгой чанарыг олох. Үйлчилгээ ба бүтээгдэхүүн, эсвэл аль алиныг нь худалдан, түүгээрээ ашиг олохыг зорьж байна. Хүмүүс хамгийн түрүүнд чиний бүтээгдэхүүний ашиг тус, онцгой чанар нь юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Маш сонирхолтой онцгой чанарыг үзүүлж чадахгүй бол бүтээдэхүүнээ худалдахын хэрэггүй. Жишээлбэл Ээжийн гарын хүүхдийн будаа нэртэй бүтээгдэхүүн- маш ихээр витаминыг агуулсан гэж болно.
  7. 7. 2. Бүтээгдэхүүний онцгой чанарын бодит үр ашгийг олох. Хүмүүс гадаад дүр төрхийг бус үр ашгийг худалдаж авдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. өөрөөр хэлбэл шампунийг бус сайхан харагдах, цэвэрхэн, намирсан үсийг худалдаж авдаг. Машиныг бус хурд, хүч, стиль, мөнгө, үзүүлэлтийг худалдаж авдаг. Хүүхдийн будааг бус илчлэгийг худалдаж авдаг. Тиймээс заавал хүүхдийн будаа биш өөр юу ч худалдан авч болно. Тиймээс гол үр ашгийг олоод хэд, хэдэн үр ашгийн нийлүүлэх хамтатгахыг хичээх хэрэгтэй. 3. Тэрхүү үр ашгийг боломжтой, итгэж болохуйц болгох. Үнэн байдал ба итгэл үнэмшлийн хооронд ялгаа байдаг. Та 100 хувь үнэнч байсан ч хүмүүс танд итгэхгүй байж мэднэ. Чи үнэн зүйлийг баримталж байлаа ч хэргэлэгчид чамд итгэхгүй байх магадлал их. Хэрэглэгчид мэдээллийг өөрийнхөөрөө болгож, харьцуулан дүгнэж, хэлбийлгэж ойлгодог. Тиймээс хэрэглэгчдийн мэдээллийн гажилтанд өртөхгүй байлгах хэрэгтэй. 4. Хүмүүсийн анхаарлыг тат. Хүмүүс зар сурталчилгаанд анхаарал хандуулдаггүй. Тэд зөвхөн өөрсдийн сонирхож буй зүйлдээ л анхаарал хандуулдаг. Тэгээд заримдаа зар сурталчилгаанаас сонирхдог зүйлсээ олж хардаг. Тиймээс тэднийг сонирхлыг татах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн таны зар сурталчилгаанд бус бүтээгдэхүүн үйлчилгээг тань сонирхож байгаа эсэхийг анхаарах. Олон зар сурталчилгааг санах боловч бүтээгдэхүүний нэрийг санах нь ховор байдаг. Яагаад гэвэл ихэнх зар сурталчилгаа хийгчид зөвхөн сонирхолтой байлгахыг хичээж, чухал үүргийг нь мартаж орхидог. Хүмүүсийн анхаарлыг татахад хамгийн чухал зүйл нь санаа idea-г олж авах явдал. 5. Хэрэглэгчиддээ ямар нэгэн алхам хийлгэх. Дэлгүүртээ ирүүлэх, утсаар ярих, купон бөглөх гэх мэт үйлдэлд хүргэх, хэрэглэгчдээр юу хийлгэхийг хүсч байгаагаа шууд хэлэх хэрэгтэй. 6. Зөв харилцаж байгаа гэдэгтээ итгэлтэй бай. Ярьж байгаа, бичиж байгаа хүн өөрөө утгыг нь ойлгодог шиг уншигчид сонсогчид тэгж ойлгохгүй байх нь бий. Хүмүүс таны сурталчилгааг хальт сонирхож эсвэл анхаарал хандуулж байгаа боловч таны бизнесийн тухай үнэхээр бодож чадаж байна уу гэдгийг таних хэрэгтэй. Өөрийнхөө хүргэх ёстой мессежийг хүргэж чадсан эсэхээ шалгах хэрэгтэй. Хэрвээ 10 хүнээс гол утгыг нь асуугаад түүнээс нэг хүн ойлгоогүй байгаа бол таны хэрэглэгчдийн 10% нь ойлгож чадахгүй байна гэсэн үг. Тиймээс 500000 хэрэглэгчийн тань 50000 нь ойлгохгүй гэсэн үг. Бүх хүн таны сурталчилгааны гол агуулгыг ойлгосон байх ёстой. 7. Таны хийсэн зар сурталчилгаа, арилжаа, захиа, тараах материал тань үр ашигтай болж чадсан эсэхийг шалгах. Зорилгойтойгоо хэрхэн дүйцэж байгаа эсэхээр үнэлгээ
  8. 8. хийж бүтээлч байж чадсан эсэхийг шалгах хэрэгтэй. Өөрийн стратегитайгаа зэрэгцүүлэн үзэж түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг шинжлэн үзээд дүгнэлт хийх хэрэгтэй. Хэрэв үр бүтээлгүй бол түүнийг шинэчлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл сурталчилгаа нь бусад маркетингийн хэрэгслийг бодвол маш их зардал гардаг. Маш замбараагүй их зарлага гарах боловч зүгээр л үрэгдээд орхих болдог. Партизаны маркетингийг хэрэгжүүлэхэд чөлөөт сэтгэлгээ, өвөрмөц сэтгэлгээ чухал боловч зар сурталчилгааны үндсэн дүрмүүдийг дагах шаардлагатай байдаг. Тараах материалд байх ёстой шинжүүд 1. Уншиж болохуйц 2. Мэдээллийн 3. Цэвэр 4. Үнэн 5. Энгийн 6. Зорилгод нийцсэн 7. Идэвхжүүлсэн 8. Өрсөлдөх чадвар бүхий 9. Онцгой ялгарахуйц 10. Итгэж болохуйц Зар сурталчилгааны зургуудад агуулах ёстой шинжүүд: 1. Гол санааг зурагтай давхардуулахгүй байлгах 2. Толгой хэсгийг зурагтай давхардуулахгүй байлгах. 3. Олон дахин давтахгүй байх. 4. Борлуулалтад сөргөөр нөлөөлөхүйц зураг байрлуулахгүй байх 5. Уншигчид харагчдад танил байхаар зураг байлгахгүй байх. 6. Зураг нь сурталчилгаа болон тодруулах гол утга санааг алдагдуулахгүй байх 7. Гол санаатай үл давхцах явдал гарахгүй байх. 8. Хэтэрхий яаруу хийхгүй байх. 9. Бүтээгдэхүүний онцлох зүйлтэй харгалдахгүй байх 10. Зураг нь хэт анхаарал татахуйц биш байх
  9. 9. ТВ –ийн сурталчилгаанд гаргаж болох алдаа. 1. Идэвхижүүлэхээсээ илүү хэт зугаацуулах хандлагатай байх 2. Амлалт хэт өндөр байх 3. Үгийн бус боловч, ямар үг сонгосноос ихээхэн шалтгаална. 4. Хэт цочир байх, таамаглах магадлал бага байх 5. Хэт шахалттай эсвэл хэтрүүлэг ихтэй байх. 6. Маш сэтгэл татам байлаа ч муу худалдааны үр дүн авчрах. 7. Хэн хийснийг нь мартсан байх 8. Хэт олон эффектийг хамарснаас гол санааг хуваагдсан байх. 9. үзэгдээд өнгөрөх төдий хугацаанд санаа нь хэт цогц байх. 10. Уйтгартай байх. ТВ сурталчилгаа амжилттай болох хүчин зүйлс. 1. Өрсөлдөх чадварыг харуулсан байх 2. Харагдах байдал өндөр байх 3. Мэргэжлийн байх 4. Итгэж болмоор болон таамаглаж болохоор байх. 5. Хүсэл төрүүлэхүйц байх 6. Борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх. 7. Зөвхөн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл багтсан байх 8. Үр ашгийг нь тодорхойлсон байх 9. 10 дахин үзсэн ч сонирхолтой хэвээр байх, Зар сурталчилгаа амжилтгүй болох хүчин зүйлс: 1. Дутуу хаях 2. Буруу байрлал 3. Юуг өгүүлэх гэж буйгаасаа зөрсөн байх 4. төлөвлөгөөгүйгээр эхлэх 5. Зөв хэрэглэгчиддээ буруу мэдээллийг хүргэсэн байх
  10. 10. 6. Зөв мэдээлэл хүргэсэн ч зориогүй хэрэглэгчдэд хүргэсэн байх 7. Таамаглаж болохуйц 8. хэрэглэгчдийг ойлгоогүйгээс 9. Өөрийгөө мэдэхгүй байх 10. Үнэнийг хэт хэлбийлгэсэн байх 11. өөрчлөлт хийхгүй байх 12. Бодит бус хүлээлт 13. Хэт их зарлага эсвэл хэт бага зардал гаргасан байх 14. буруу газарт мөнг хадгалах 15. Маш бага анхаарал татах боловч хэтэрхий цогц мэдээллийг агуулсан байх 16. Үр ашгийн тухай дурдаагүй байх 17. Ямар ч бэрхшээлгүйгээр бүтнэ гэж ойлгуулсан байх 18. Сэтгэл хөдөлгөхүйгээр анхны сэтгэгдэл 19. Тодорхой менежментийн баригдсан хэлбэрт оруулах 20. Хамгийн сайн давуу тал дээрээ медиа ашиглахгүй байх 21. Бусад маркетингийн арга хэрэгслийг үл анзаарсан байх 22. Буруу хандлагаар эхэлсэн 23. Үлбэгэр сул байдалтай байх 24. өнгөрсний зүгээс ирээдүйг шүүсэн байдал 25. Уйтгартай зар сурталчилгаа Партизаны маркетингийн аргууд Уламжлалт бус аргууд учраас партизаны маркетингт хэрэглэх үндсэн арга гэж байдаггүй. Ямар ч байдлаар сэтгэж хийсэн болно. Арга замууд нээлттэй байдаг. Тиймээс партизаны маркетинг бол баригдмал зүйл биш он цаг өнгөрөх бүр маш олон сонирхолтой хувилбар, хүний нүд ангайлгаж чих дэлдийлгэм зүйлүүдийг ундруулсаар л байх болно. Арга зам дуусашгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Чөлөөт сэтгэлгээ, шинэ санааг хаанаас олох вэ? Өөрөөсөө-өөрийн хүсэл бодлоо зоргоор нь тавьж олон санааны шувуу нисгэ, бүгдийг нь тэмдэглэж ав тэгээд дараа нь л болох эсэхийг шүү Хажууд хүнээсээ – хажууд хүнтэйгээ ярилц, ажлынхнаараа хэлэлц, санаан дээр санааг нэмэхэд 2 санаа биш 3 санаа болдог.
  11. 11. Орчин тойрноо ажигла – юу болохгүй байна, яаж өөрчилмөөр байна, авах санаа юу байна? гэдэг асуултуудтай найзал Гадаадын туршлага – тэнд хэрэглээд үр дүн авчирчихсан санааг олж цуглуул, хэрэглэж болох эсэх дээр дүгнэлт хий. Хэдий ийм боловч маш өргөнөөр дэлгэрсэн, олны түгээмэл болсон зарим аргуудыг дурдвал • Stafix Sticker Campaigns / наалт зураг/ • Word of mouth campaign / амнаас ам дамжих/ • Reaching the consumer directly through their daily routine / шууд хэрэглэгчтэй харилцах/ • Personal canvassing / биечилсэн ухуулга/ • Forehead advertising/Headvertise campaign / үсний шивээс/ • Bluejacking sending a personal message by bluetooth / мессеж сурталчилгаа/ • Truck and automotive signs /замын хөдөлгөөн, автын дохионууд/ • Distribute an eye-catching, branded custom Flip Book / анхаарал татах, бүтээгдэхүүнийг байрлуулах • T-shirts / богино цамцны зураг/ • Interactive Urinal Communicator • Advertisements printed on your own as well as other stores receipts • Magnetic light displays (similar to Lite-Brites) / гэрлэн чимэглэл/ • In May 1999 a huge (60ft) image of the nude Gail Porter was projected onto the side of the Houses of Parliament in London BBC News Партизаны маркетингийг хэрэглэсэн жишээнүүд Бурхан чөтгөр хоёр л зөвхөн цоо шинийг сэтгэдэг. Харин хүмүүс үргэлж хэн нэгнээс, эсвэл ямар нэгэн зүйлээс санаа авч байдаг. Гадаадын орнуудын партизаны маркетингийн амжилттай хэрэгжүүлсэн жишээ, санаанаас суралцах нь хамгийн үр дүнтэй арга юм. Аварга том агаарын бөмбөлөг Адидас компаний усны тоглоом Бөөрөн дээрээ, нуруун дээрээ доороо адидас компаний бэлэг тэмдгийг хийсэн учраас хүүхэлдэйнүүд хаашаа ч харж байсан адидасын тэмдэг харагдана.
  12. 12. Фитнес клубын тор Зар сурталчилгааны алдарт Saatchi & Saatchi компаний хийсэн гудамжны сурталчилгаа Apple компаний залуусын толгойд бичсэн шивээс Дэлгүүрийн автомашинан лангуу Шууд хэрэглэгчдийн гарт гэсэн санааг агуулсан. IKEA тавилгын дэлгүүрийн хогийн саванд хийсэн бүрээс Тээвэрлэдэг ачааны машины сурталчилгаа
  13. 13. Олон нийтийн байгууллагат ч мөн ашиглаж болно. Энэхүү цэсийг хараад дагалдах товхимлыг уншиж байна. Энгийн боловч энэхүү цүнхийг хийснээр энэхүү хамтлагийн цомог олноор борлогдож чадсан. Бразилийн автомашин засварын газар Маркетингийн зуун хэрэгсэл Партизаны маркетинг нь зөвхөн идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл гэсэн ойлголтоос хагацаж, маркетинг болон өргөжин хөгжиж байгаа бөгөөд, хамгийн гол онцлог нь маркетингийн олон ойлголт дундаас хамгийн цөм ойлголтуудыг багтаан, түүнийг өөрийн онцлогт тулгуурлан тайлбарлаж байна. 1. Маркетингийн төлөвлөгөө 2. Маркетингийн цагийн хуваарь 3. байр суурь 4. Компаний нэр 5. Биеийн байцаалт 6. Лого 7. Сэдэв 8. Stationery 9. Нэрийн хуудас 10. гадаад дүр төрх 11. Дотоод дүр төрх 12. үйлдэл хийх цаг 13. Үйлдэл хийх өдөр 14. дэлгэц цонх 15. уян хатан чанар 16. Амнаас ам дамжих 17. Холбоо, бүлгийн оролцоо 18. Бартерийн худалдаа 19. клуб холбооны гишүүд 20. хэсэгчлэн төлбөр гүйцэтгэх төлөвлөгөө 21. учир шалтгааны маркетинг 22. Утасны домейн 23. Үнэгүй утасны дугаар
  14. 14. 24. Үнэгүй зөвлөгөө 25. Үнэгүй сургалт, үйчилгээ 26. Үнэгүй тодорхойлолт 27. үнэгүй жишээ 28. Өгөгч авагчийн төрх байдал 29. Цуу ярианы маркетинг 30. утасны маркетинг 31. амжилттай болсон түүхүүд 32. Ажилчдыг шилж сонгох 33. Үйлчилгээ 34. Мөрдлөг 35. Өөрийн байдал болон ажилчид 36. бэлэг ба сурталчилгааны тусгай байдал 37. үнийн каталог 38. Шар хуудасны зарууд 39. Хэвлэлийн багана 40. хэвлэх өгүүлэл 41. клубт илтгэл тавих 42. Захиа 43. бүх хэрэглэгчид 44. Үр ашгийн жагсаалт 45. компьютер 46. сонголт 47. хэрэглэгчидтэй харилцах цаг 48. хэрхэн угтах ба үдэх 49. олон нийтийн харилцаа 50. Медиа холболт 51. давуу байдал 52. Мэдээллийн бааз 53. Хэрэглэгчидтэй хуваалцах 54. Баталгаа 55. телемаркетинг 56. Бэлэгний сертификат 57. тараах материал 58. электрон тараах материал 59. байршил 60. зар сурталчилгаа 61. Борлуулалтын аян 62. Сүлжээний 63. Чанар 64. хэвлэмэл 65. Урсгал хөдөлгөөний хүснэгт 66. Хөгжүүлэх боломж 67. Уралдаан тэмцээн 68. онлайн маркетинг 69. Ялгавартай сурталчилгаа 70. Сонингийн сурталчилгаа 71. Сэтгүүлийн сурталчилгаа 72. Радио зар 73. TV зар 74. Мэдээллийн сан 75. Кино сурталчилгаа 76. Шууд мэйл захиа 77. Шууд мэйл кард явуулах 78. Ил захидал 79. Постер 80. Факс 81. тусгай үйл ажиллагаа 82. Үзүүлэх дэлгэц 83. Аудио зарууд 84. Чөлөөт цаг 85. Ашигтай байхуйц мэйлийн жагсаалт 86. Шинжилгээ 87. Өрсөлдөх давуу тал 88. Маркетингийн дотоод үйл ажиллагаа 89. Хурд 90. сэтгэгдэл 91. Давталт 92. Enthusiasm & passion 93. Зээлжих чадвар 94. Өөрийгөө болон бусдыг шинжлэх 95. Бизнесийн харилцаа тогтооход бэлэн байх 96. Брэндийн нэрээ хоногшуулах 97. Партизаны зохион байгуулалт 98. Хэрэглэгчдийн мэйлийн жагсаалт 99. Өрсөлдөх чадвар 100. Сэтгэл ханамжтай хэрэглэгчдийн жагсаалт
  15. 15. Дүгнэлт “Зар сурталчилгаагүйгээр үйл ажиллагаа явуулах нь тас харанхуйд таалагдсан охин руугаа нүд ирмэхтэй адил. Чамаас өөр хүн дохиж байгааг чинь мэдэхгүй.” Стеварт Хендерсон Маркетингийн идэвхитэй үйл ажиллагаа тэр дундаа хэрэглэгчдэд таниулж, тэднийг өөртөө татахгүйгээр бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Гудамжаар дүүрэн эрээн бичиг харж, орой очоод телевизороо асаан рекламны дундуур кино үздэгээс залхсан хэрэглэгчид олширч байна. Том жижиг олон байгууллагууд маркетингийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, хэрэглэгчдээ судлах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах, сурталчлах зэрэгт сая сая төгрөг цацаж байна. Зар сурталчилгаанд гаргаж буй эдгээр зардлын тал нь үр дүнгүй болж байгаа гэдгийг мэддэг ч чухам аль тал нь үр дүнгүй болж байгаа гэдгийг мэдэх аргагүй . Гэвч энэхүү зардлыг хэмнэж илүү шинэлэг аргаар идэвхижүүлэлтийн үйл ажиллагааг явуулах боломжийг эрж хайдаг. Үүний нэгэн гарц нь Партизаны маркетингийг хэрэгжүүлэх явдал юм. Партизаны маркетингийг дүгнэж хэлбэл хамгийн бага зардалаар бүтээгдэхүүний ашиг тус ба чөлөөт сэтгэлгээг гэрлүүлэх гэрлэлтийг зохион байгуулах, түүнээсээ үр хүүхдүүд /хэрэглэгч/ гаргаж өсөж үржих явдал. Энэхүү “Гэрлэлт”-нд хамгийн гол анхаарах зүйл нь “Сүйт хархүү-Чөлөөт сэтгэлгээ”-г сайн шинжиж хянан “сүйт бүсгүй-бүтээгдэхүүний ашиг тус”-д сайн тохирох эсэхийг шүүж эцсийн шийдвэр гаргах явдал юм.

×