SlideShare a Scribd company logo
1 of 16
Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн
Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох GesCi
хэрэгслийн тухай
О.Нямцэцэг PT08D104

Шинжлэх ухаан технологийн их сургууль Компьютер техник менежментийн
сургууль
Монгол улс Улаанбаатар
Onyamka24@yahoo.com
Хураангуй
Өнөөгийн бидний амьдарч буй нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийгдэхийн
өмнө, тухайн хөрөнгө оруулалт бүрийн ашиглалтын нийт зардалыг тооцох шаардлага
тулгардаг. Тэгвэл энэ бүх үйл ажиллагааг хөнгөвчлөх, үнэн бодит тооцооллын дүн
гаргахад бидэнд туслах програм хангамж зайлшгүй шаардлагатай. Нийгмийн бүхий л
салбарт хөрөнгө оруулалт хийгддэг хэдий ч манай улсад тулгамдаад байгаа боловсролын
салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй боловсролын 1:1 загварт тулгуурлан хөрөнгө
оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох програмын хэрэгслийг танилцуулна.
Боловсролын 1:1 загвар нь нь анги танхимд суралцагч хүүхэд бүрт нэг компьютер
ноогдож ажиллах орчин нөхцөл бүрдсэн, эсвэл гэртээ компьютер ашиглаж даалгавар
хийх, мэдлэг, ур чадвараа бататгах боломжийг тооцсон шийдэл юм.
Үүнийг тооцоолох ерөнхий арга зүйг Олон Улсын Цахим Сургуулиуд ба Нийгэмлэгүүдийн
Санал Санаачилга (GESCI: Global E-Schools & Communities Initiative) гэсэн байгууллагаас
хөгжүүлж санал болгосон бөгөөд түүнийг аль нэг сургуулийн жишээн дээр төлөвлөлт
тооцоо хийхэд ашиглах бус харин үндэсний, бүс нутгийн төсөв тооцоо хийх,
санхүүжилтийн төсөл боловсруулах зорилгоор улс орон бүр өөрийн хөгжлийн онцлог,
бодлого төлөвлөгөөг тусгаж, улам бүр баяжуулж хөгжүүлэх аргаар хэрэглэх юм.
Түлхүүр үг:
МХХТ- Мэдээлэл харилцаа холбоо технологи
ХОАНЗ-Хөрөнгө оруулалт, ашиглалтын нийт зардал
MS EXCEL- Microsoft Excel
Оршил
Боловсролын салбар буюу үндэсний хэмжээнд мэдээлэл харилцаа холбоо технологийг
нэвтрүүлэх болон ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт, ашиглалтын нийт зардал
(ХОАНЗ)-ын шинжилгээг хийхэд туслах програмын хэрэгсэл чухал болоод байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагаанд тохирсон боловсролын 1:1 загварыг боловсруулсан байдаг
бөгөөд энэ загвар нь анги танхимд суралцагч хүүхэд бүрт нэг компьютер ноогдож
ажиллах орчин нөхцөл бүрдсэн, эсвэл гэртээ компьютер ашиглаж даалгавар хийх, мэдлэг,
ур чадвараа бататгах боломжийг тооцсон шийдэл юм.
Иймээс улс орнуудын хувьд бүхэл бүтэн салбарыг хамруулан энэхүү аргачлалыг
хэрэглэхэд суурь өгөгдөл бэлэн бус байх, цаг хугацааны уртад хэрхэн тасралтгүй
хөгжүүлэх вэ талаар мэдлэг, туршлага дутагдах зэрэг хүндрэл гарч болзошгүй. Түүнчлэн
суурь үзүүлэлтийн хангалтгүй байдал нь ХОАНЗ-ын тооцоог бодитой хийхэд
шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулах, цаашилбал төсөв, санхүүжилттэй холбоотой
шийдвэр гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх талтай.
Энэ хэрэгслийн тусламжтайгаар ХОАНЗ–н төлөвлөлт хийх, судалгааны үр дүнг
автоматаар тооцох, хэрэгтэй параметрүүдийг оруулах боломжтойгоор монгол хэл дээр
хөгжүүлсэн интерактив (.XLS) хүснэгтийг ашиглах боломжтой
Интерактив цахим хэрэгслийг суулгах заавар: Хөрөнгө оруулалт, ашиглалтын нийт
зардлыг тооцоолоход MS Excel програмын .XLS өргөтгөлтэй загвар файлыг суулгана. Энэ
интерактив цахим хэрэгслийг эхэлж хэрэглэхэд түвэгтэй санагдах боловч өөрийн төсөлд
хэрэгтэй хуудас, мөр, талбаруудыг нэмэх, устгах зэрэг үйлдлүүд нь хялбар болно.
Хүснэгтийн файлтай ажиллахад туршлага шаардагдана. Иймээс энэхүү аргачлал нь таны
төлөвлөлт, хяналтанд шаардлагатай үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрийн утгуудыг оновчтой
тодорхойлоход туслах юм.
Үндсэн хэсэг
Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардлын тодорхойлолт
МХХТ–ийн төслүүдийн зардлын тооцооллыг бүрэн гаргах зорилгоор ХОАНЗ-ыг тооцно.
ХОАНЗ гэдэг нь аливаа системийн амьдралын нэг мөчлөг буюу нэвтрүүлэхээс эхлээд
ашиглалтаас гарах хүртэлх үеийг нэг цикл гэж үзэж энэхүү урт хугацаанд гарах бүхий л
зардлын нийлбэр дүнг хэлнэ.
МХХТ-ийн хөрөнгө оруулалт ашиглалтын зардалын тодорхойлолт
МХХТ-ийн платформыг хөгжүүлэх, контент боловсруулах, хэрэглэгчдийн сургалт
явуулах, хэрэглэгчдэд туслалцаа үзүүлэх, ашиглалтын үед техникийн үйлчилгээ хийх,
мониторинг хийх, тайлагнах гэсэн бүхий л зардлыг багтааж тооцсон нийлбэрийг Хөрөнгө
оруулалт ашиглалтын нийт зардал гэнэ. ХОАНЗ-ын задаргааг цаашид эхлэлийн хөрөнгө
оруулалт ба ашиглалтын зардал гэж ангилна.
Системийн нэг цикл

МХХТ-ийн
платформ
хөгжүүлэх

Контент ба
програм
хангамж

Хэрэглэгчид
зориулсан
сургалт
туслалцаа

Ашиглалт ба
техникийн
үйлчилгээ

Менежмент,
мониторинг
ба тайлан
гаргах

Зураг1:Системийн амьдралын цикл
МХХТ-ийн
хөрөнгө худалдан
авалт, хүргэлт ба
суулгалтын
зардал:
-Оролтын
төхөөрөмж
Эхлэлийн

-Дэлгэц
- Холболтын
төхөөрөмж
-Үйлдлийн систем
- Дагалдах
төхөөрөмж

- Худалдаж авсан
бүрэн хэмжээний
контентийн үнэ
-Хэсэгчилж худалдан

- Сургуулийн

авсан контентийн

удирдлага,

үнэ болон гарах

багш,сурагчдад

зардал

явуулах эхний

- хөгжүүлэлт /

сургалтын зардал

тохиргоо

-Өөрсдийн хүчээр
(гаднын
байгууллагын бус)
суурилуулах,
үйлчилгээ хийх
зардал

- Тодорхой чиг
үүрэг бүхий бүтэц,
нэгж байгуулж
ажиллуулж
эхлүүлэх зардал

-түгээлт
-

- Физик дэд бүтэц
-Цахилгаан
хангамж

- Сургуулийн
удирдлага ба багш
- Сургууль

ажиллагааны

-МХХТ-ийн

дээшлүүлэх

платформын

холболтын зардал
Үйл

нарын мэргэжил

хүртэлх

сургалтын зардал

бүрэлдэхүүн

- Цахилгааны

-Контент

-Давтан сургалтын

элемент нэг бүрийн

зардал

хөгжүүлэлтийн

зардал

сайжруулалт ба

- Аюулгүй

зардал

-Сурагчдад

ашиглалтын зардал

байдлыг хангах

зориулсан МХХТ-

-Техникийн

зардал

ийн сургалтын

үйлчилгээ

-Даатгал

зардал

-Даатгал

- МХХТ-ийн
удирдлага,
мониторинг болон
тайлан гаргах чиг
үүрэгтэй
ажилтнуудын
цалин, бусад
холбогдох зардал

-Заах арга зүйн
материалын зардал

Хүснэгт :ХОАНЗ-ын зардалын ангилал
Хэрэгжүүлэх загвар ба анхаарах асуудлууд
Боловсролын 1:1 загвар нь ихэвчлэн тухайн салбарын үйл ажиллагаа, түүнийг
тайлбарласан тоон бус мэдээлэл, ерөнхийдөө бүрэн бус мэдээлэлтэй, орчин нөхцлийг
тооцож хөгжүүлсэн арга зүй байдаг. Өнөөдөр бидэнд туршлага болохуйц, анхдагч
төслүүдийн хувьд салбарын хэмжээнд ямар сургуулиуд, тэдгээрийн аль түвшний
ангиудыг хичнээн тоогоор сонгосон зэргээс хамаарч өөр хоорондоо ялгаатай загваруудыг
хэрэглэж байна. Энэ тохиолдолд зардлын тооцоо ч ялгаатай хийгдэх нь тодорхой байна.
⇒ Сургуулиуд: Нэг бүс нутгийн бүх сургуулиудыг хамрах, эсвэл хэд хэдэн бүс
нутгийн цөөн сургуулийг хамрах, эсвэл бүх бүс нутгийн нийт сургуулийг хамрах
гэсэн сонголтууд бий. Энэ нь улс төр болон логик тооцооллоос үүдэлтэй шийдвэр
байх бөгөөд аль ч тохиолдолд зардлын нийт хэмжээнээс хамаардаг.
⇒ Ангиуд: Зарим анхны туршилтыг сургууль бүрийн нэг түвшний ангиуд, эсвэл
нэг анги бүлгийг сонгож нэвтрүүлсэн туршлага бий. Мөн зарим төслөөр зөвхөн
бага сургуулийн ангиудад нэвтрүүлсэн жишээ байна.
⇒ Нэвтрүүлэх хүрээг тэлэх: Энэ төрлийн төсөл нь ихэвчлэн цөөн тооны
сургууль, анги сонгохоос эхэлдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээрийн
тоог нэмэгдүүлсээр бүхэл бүтэн улс орныг хамарч болдог. Гэвч хамгийн эхний
шийдвэр гаргах үед энэ асуудлыг судалж үзсэний үндсэн дээр төслийн хүрээг
тэлэх олон арга замуудыг хэлэлцэж тодорхойлдог байна.

Улс орны хэмжээний төлөвлөлт ба ХОАНЗ
Хэрвээ улс орон нь нэг бүс нутгийн бүх түвшний ангиудад, эсвэл улс орны бүхий л
боловсролын байгууллагуудыг хамарч хэрэгжүүлэх бол ХОАНЗ –ыг тооцооход үнэхээр
түвэгтэй болно. Иймэрхүү өргөн хүрээний хэрэгжүүлэлт нь их хэмжээний санхүүжилтийг
шаардах бөгөөд түүнд шинэ орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн болон
хүний нөөцийн чадамжийг бий болгоход шаардлагатай эхний хөрөнгө оруулалт, мөн
түүнчлэн тасралтгүй сургалт явуулах, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад
зарцуулах ашиглалтын тогтмол зардлыг заавал оруулж тусгана
Бидний санал болгож буй интерактив EXCEL хүснэгт нь төвлөрсөн болон төвлөрлийг
сааруулсан зардлыг өөр хооронд нь ялгаж тодорхойлоход туслах тэрхүү загвар байхаар
хөгжүүлсэн билээ.
Энэхүү интерактив програмын хэрэгслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа
өгөхөөс өмнө Та бүхэнд зарим нэг асуудлуудыг онцолж хэлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
ХОАНЗ–ын шинжилгээ нь санхүүгийн төсөв хийх асуудал биш юм. Тодруулбал,
ХОАНЗ-г тооцсоны дараа санхүүгийн төсвийн тухай асуудал тусдаа яригддаг.
ХОАНЗ –ын шинжилгээ хийхэд эдгээр зардлыг төр засаг, орон нутаг, сургууль,
эцэг эх, төрийн бус байгууллага эсвэл бусад ямар байгууллагаас санхүүжүүлэх вэ
гэсэн асуудлыг огт авч үздэггүй бөгөөд харин төслийн хэрэгжилтийн тодорхой
үе шатуудад хөрөнгө мөнгөний асуудлаар хэн тусалж чадах вэ гэдгийг олж мэдэж
байх нь нээлттэй хэвээр байна.
Энд яригдах ХОАНЗ нь боловсролын салбарын хэмжээнд хийгдэх учраас
ихэвчлэн бодлогоор дээрээс доош чиглэлтэй хийгдэх төлөвлөлтийн зарчмаар
зардлын ангилал, зүйл бүрээр сайтар задалж нарийвчилж тооцоход анхаарна.
Энэхүү арга зүйг хөгжүүлэгчдээс улс орон бүр, цаашилбал бүс нутаг, орон нутаг,
сургууль бүр өөрийн онцлогтой байдгийг харгалзаж зардлын бүтэц, ангилал
зүйлийг хэт олшруулахгүй цомхон байлгах нь зүйтэй гэж үзсэн болно.

Интерактив цахим хэрэгслийг ашиглах заавар
Энэхүү зааврыг уншихаас өмнө монгол хэлээр хөрвүүлэгдсэн TCO4ICT-Model.xls файлыг,
эсвэл GeSCI-ийн вэб сайтнаас англи хувилбарыг нь татаж авч өөрийн компьютерт
суулгасан байх шаардлагатай.
Хэрэгслийн талаархи үндсэн ойлголт


ХОАНЗ тооцох цахим хэрэгсэл нь
хэд хэдэн хүснэгтээс бүрдэх бөгөөд
хүснэгт дотор зарим нүдийг өнгөөр
ялгаж харуулсан. Ногоон өнгөтэй
нүдэнд хэрэглэгч гараас мэдээлэл
оруулна, харин ягаан өнгөтэй
нүдэнд автомат тооцоолол хийгдэж
үр дүнг харуулах тул түүнийг
гараас засварлахгүй.



Цахим хэрэгсэл нь оролт ба
гаралтын хэсэгт хуваагддаг. Нийт
зардлын утгыг олохын тулд
өөрсдийн цуглуулсан бүхий л
анхдагч
мэдээллийг
оролтын
хэсэгт гараас оруулна.



Хүснэгтэнд мөнгөний дүнг дурын
мөнгөн
тэмдэгтийн
хувьд
тооцохоор оруулах боломжтой.



Иймд бүхий л хүснэгтэнд мөнгөний нэг ижил нэгжийг хэрэглэнэ. Харин америк
долларын тэмдэг болох “$” тэмдэглэгээг тэрхүү мөнгөн тэмдэгтийг төлөөлүүлж
зөвхөн ялгаж харуулах зорилгоор ашигласан болохыг анхаарна уу.


Цахим хэрэгсэл нь тухайн төслийн хувьд тодорхой онцлогтой, чухал, хэрэгцээтэй гэж
үзсэн нилээд их мэдээллийг шаардах болно. Гэхдээ л бидний гаргаж санал болгож буй
загварт шаардагдах анхдагч өгөгдлүүдийг бүрэн оруулахгүй бол бүрэн тооцоолол
хийж хүссэн үр дүнгээ гаргаж авч чадахгүйд хүрч болзошгүй болохыг анхаарна уу.
Хэрэв таны хөгжүүлсэн загвар нь анхдагч загвараас багагүй ялгаатай болж
өөрчлөгдвөл түүнийг өөр нэг шинэ загвар хүснэгт байдлаар тусад нь хадгалж
ашиглаж болно.



Төслийн хэрэгжилтийг хангахад маш олон ялгаатай хувилбар үүсч болохыг бодолцож
тэдгээр тохиолдлуудад зөвшөөрөгдөх, уян хатан, нилээд ерөнхий тоймчилсон загвар
хөгжүүлсэн болохыг сайтар ойлгож мэдсэний дараа зардлын шинжилгээгээ эхлүүлнэ.
Иймээс таны төсөлд шаардлагагүй зарим цөөн нүдэнд хоосон утга ($0) оруулснаар
тэрхүү үзүүлэлтийг орхигдуулж болох юм. .

ХОАНЗ тооцох интерактив хэрэгсэл нь бүгд 6 ажлын хүснэгтээс бүрдэнэ. Эхний хүснэгт
нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай “Эхлэл” хүснэгт, дараагийн дөрвөн хүснэгт нь
гараас анхдагч өгөгдөл оруулах зориулалттай оролтын хүснэгтүүд, харин сүүлийн
“Дүнгийн нэгтгэл” хүснэгт нь автоматаар бодогдож үр дүнг харуулах гаралтын хүснэгт
болно. Эдгээр зургаан хүснэгтийн харагдах байдлыг дараахи зургаар харуулав.

Анхдагч өгөгдөл оруулах ажлын дөрвөн хүснэгтийн зориулалтыг товч тайлбарлавал:
 Хамрах хүрээ: Төсөл хэрэгжих сургуулийн болон багш, сурагчдын тоо гэх зэрэг
төслийн үндсэн параметр үзүүлэлтүүдийг агуулах бөгөөд эдгээр үзүүлэлтийн
утгуудыг ХОАНЗ-ын тооцоо хийх томьѐонд нэгэнт оруулсан байдаг тул
автоматаар ашиглагдана.
 Төвлөрсөн зардал: Төслийн буюу боловсролын салбарын/орон нутгийн төв
удирдлагын нэгжийн төвлөрсөн төлөвлөлт, удирдлагын зардлын элементүүд
багтана. Түүнд анхны хөрөнгө оруулалт болон эхний 5 жилийн урсгал зардалтай
холбоотой мэдээллийг аль алиныг нь оруулна.
 Эхлэлийн зардал - Бүх сургуульд нэг удаа зарцуулах: Бүх сургуульд
нэвтрүүлэлт хийхэд шаардлагатай эхлэлийг тавих зорилгоор эхний жилд нэг удаа
зарцуулагдах бүхий л зардлуудыг тусгана.
 Үйл ажиллагааны зардал-Бүх сургуульд : Бүх сургуульд төслийг амжилттай
нэвтрүүлж, хэрэгжүүлэх зорилгоор хэвийн үйл ажиллагааг хангах жил бүрийн
санхүүжилтэнд тусгаж төлөвлөх урсгал зардлыг төлөвлөнө. Тэдгээрийг дотор нь
жилээр эсвэл сараар өөр хооронд нь ялгавартай төлөвлөж болно.
Дахин онцолж хэлэхэд хүснэгтэнд өгөгдсөн зардлын ангилал, зүйлүүд нь бүхэлдээ
заавал оруулах, эсвэл заавал тооцох хүчин зүйлүүд биш болохыг анхаарч, харин
хэрэглэгч танд ХОАНЗ-ын төлөвлөлт, тооцоо хийхэд туслах цахим хэрэгсэл байдлаар
ашиглана уу. Хэрэв Та энэхүү хэрэгслийг өөрийн онцлогт тохируулах замаар
хөгжүүлэх хүсэлтэй бол үүсгэх хувилбар бүрийн тоогоор шинэ EXCEL файл үүсгэж
ажиллах боломжтой.
Сүүлчийн ажлын хүснэгтэнд автоматаар бодогдож гарах үр дүнг харуулна.
 Дүнгийн нэгтгэл: Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн төлөвлөгөө буюу эхлэлийн
хөрөнгө оруулалт болон дараагийн жилүүдэд зарцуулагдах үйл ажиллагааны
урсгал зардлын үзүүлэлтүүдийн дундаж утгуудаар тооцоолсон ХОАНЗ-ын нэгдсэн
дүнг харуулна.
.
Энэ хүснэгтэнд хэрэглэгч та зөвхөн өөрийн төслийн хүрээнд дэвшүүлсэн хөгжлийн
бодлого, стратегийн түвшинд тодорхойлсон асуудлуудыг амжилттай, үр өгөөжтэй
хэрэгжүүлэх зорилгын дор өгөгдлүүдээ оруулна.
Хэсэг 0.1: Тө слийн хамрах хү рээ, ү ндсэн мэдээлэл
ХОАНЗ-ын тооцоололд ашиглагдах дараахи анхдагч өгөгдлүүдийг оруулна. Үүнд:
Сургуулийн нийт тоо:
Анги танхимын нийт тоо:
Суралцагчдын тоо:
Багш нарын тоо:
Захиргааны ажилтны тоо:
Тоног төхөөрөмжийн нийт тоо:
Тоног төхөөрөмжийн ашиглагдах нас:

Алхам 1: Хөрөнгө оруулалт, төвлөрсөн үйл ажиллагааны зардал
(нэг удаагийн)
Томоохон төсөл нь харилцаа холбооны дэд бүтэц үүсгэх, төслийн төлөвлөлтийг
хөгжүүлэх, үндэсний дэд бүтэц байгуулах, төслийн даалгаварт тусгагддаг сургагч багш
нарт сургалт явуулах, техник технологийн үйлчилгээгээр дэмжих, засвар үйлчилгээ хийх
зэрэг олон асуудлыг төвлөрсөн удирдлагаар хангахад зарцуулагдах хөрөнгө оруулалт,
зардлыг шаардах болно. Мөн түүнчлэн цахим шуудан, вэб сайт хостинг хийх зэрэг
харилцаа холбооны сервис үйлчилгээ авахад гарах зардлуудыг нэмж төлөвлөнө.
 Энэ хуудсанд та төслийн хувьд төвлөрсөн зардалд тооцогдох мэдээллийг оруулж
өгөх нь чухал бөгөөд түүнд үндэсний хэмжээний дэд бүтцэд гарах өөрчлөлтөөс
эхлээд сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, сургагч багш нарыг нэгдсэн зохион
байгуулалттай сургалтанд хамруулах сургалт хүртэлх өргөн хүрээний
асуудлуудаар зардлын зүйлүүдийг төлөвлөнө.
 Төлөвлөлтийн явцад та ямар үйлчилгээг төвлөрүүлж хийлгэх, харин ямар
үйлчилгээг нь орон нутагт нь, сургууль нэг бүр дээр нь хуваарилж хийлгэх нь илүү
үр ашигтай болохыг тооцсоны үндсэн дээр шийдвэрлээд явах хэрэгтэй болно.
 Энд дурьдагдсан ангилал нь төслийн менежмент хийх, туслалцаа дэмжлэг үзүүлэх
болон удирдаж, хянах үүргүүдийг гүйцэтгэхэд чиглэгдэх юм. Таны оруулсан
ихэнхи өгөгдлүүд нь сургууль болон суралцагч нэг бүрийн дундаж утга байдлаар
бодогдох бөгөөд үр дүн нь төслийн эцсийн нэгтгэл хүснэгтэнд харагдах юм.
 Зардлууд нь эхлэлийн нэг удаагийн ба 5 жилийн мөчлөгтэй жил бүрд зарцуулагдах
үйл ажиллагааны гэж хоѐр ангилагдсан.
 Төслийн зарим зардал нь эхлэлийн нэг удаагийн гэсэн ангилалд орох бол төслийг
амжилттай хэрэгжүүлэхэд жил бүрээр төлөвлөсөн ердийн үйл ажиллагааны
зардлууд чухал үүрэгтэй. Жил бүрийн санхүүжилтэнд тусгагдах үйл ажиллагааны
зардлууд нь жил бүрд харилцан адилгүй төлөвлөгдөж болно. Хэрэв таны төсөлд
хамааралгүй зардал байвал түүнийг хоосон утгатайгаар орхиж болно.
 Олон улсын туршлагаас харахад энэхүү төвлөрсөн байдлаар төлөвлөгдсөн
зардлуудыг ихэвчлэн Дэд бүтцийн яамдууд, Мэдээлэл Шуудан Харилцаа
Холбооны Агентлаг зэрэг төрийн байгууллагуудаас санхүүжүүлдэг байна.
 Зардлын зарим үзүүлэлт нь төслийн онцлогоос хамаарч хязгаарлагдмал шинжтэй,
эсвэл хамааралгүй байж болно.

Алхам 2: Сургуулиудад төслийн
шаардагдах зардал (нэг удаагийн)

хэрэгжилтийг

эхлүүлэхэд

Алхам 2 ба 3-т төслийн хэрэгжилтийг хангахад шууд сургуулиудад шаардагдах зардлыг
тооцно. Түүнийг боловсролын 1:1 загварт суурилж хийх бөгөөд алхам 1 буюу төвлөрсөн
удирдлагаар хангах хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлын төлөвлөгөө хийгдсэний
дараа хийнэ.
 Энэ хэсэгт та бүх сургуульд нэг удаа зарцуулагдах эхлэлийн зардлыг оруулж өгөх
хэрэгтэй. Энэ нь ихэнхдээ нэг удаагийн эхлэлийн хөрөнгө оруулалт, капиталын
зардал байдаг.
 Энэ хэсэгт зөвхөн сургуультай холбоотой шууд зардлыг оруулах бөгөөд тэр нь
алхам 1-ийн төвлөрсөн зардалд тусгагдаагүй байх ѐстой юм.
 Энэ хэсэгт сар бүрээр эсвэл жил бүрээр тооцогдох урсгал зардлыг оруулахгүй,
жишээ нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөр, цахилгааны төлбөр зэргийг
алхам 3 -т оруулах болохыг анхаарна.
 Нэг мөрөнд нэг зүйлийн зардлыг оруулна. Хэрэв тодорхой зүйлийн зардал нь таны
төсөлд хамаарахгүй бол, хоосон орхиж болно. Хэрэв танд хэрэгтэй зардлын
зүйлийг нэмж оруулах шаардлагатай бол шинээр нэг мөр нэмж оруулаад бичиж
болно. Notes буюу тэмдэглэгээ гэсэн хэсэгт тэрхүү нэмэлт зардлын талаар тайлбар
мэдээлэл оруулна.
 Зардлууд нь тогтмол утга байдлаар, эсвэл хувьсах утга байдлаар орж болно.
Хувьсах зардал гэдэг нь нэг сургуульд, нэг ангид, нэг суралцагчид, нэг багшид,
эсвэл захиргааны нэг ажилтанд ноогдох зардлыг төлөвлөж оруулахыг хэлнэ. Илүү
уян хатан төлөвлөлт хийж болох жишээг тайлбарлая. Жишээ нь: төхөөрөмжийн
нэг удаа төлөх импортын татвар 1000 доллар, харин төхөөрөмж бүрт ноогдуулсан
төлбөр нь 3 доллар гэсэн нөхцөл өгөгдсөн гэж үзвэл “тогтмол зардал” гэсэн
багананд 1000 доллар гэж оруулаад, бас “нэгж төхөөрөмжийн зардал” гэсэн
багананд 3 доллар гэж оруулбал програм нь импортоор оруулж ирэх
төхөөрөмжийн нийт зардал нь ($1000+($3*нийт төхөөрөмжийн тоо)) гэсэн
томьѐогоор автоматаар бодогдох болно.

2.1. Технологийн платформ байгуулах
2.1.1. Шинэ төхөөрөмж худалдан авах, нийлүүлэхдээ доорхи зардлуудыг тусгана.
Үүнд:
Шууд нийлүүлэлт хийх зардал (нэгж төхөөрөмжөөр):
Багшийн төхөөрөмжийн нэмэлт зардал (нэгж багш ба нэгж төхөөрөмжөөр
Санхүүжилтийн/захиргааны зардал:
Улс хоорондын тээвэрлэлтийн зардал:.
Импортын татвар :
Техник хангамж, сервер, сүлжээний төхөөрөмжүүд
Туслах ба бусад дэмжих хэрэгсэл:
Дотоод зах зээлээс нийлүүлэх бусад зүйлс:
Нэгжүүд рүү хүргэж зөөвөрлөх тээвэрлэлтийн зардал:.
2.1.2 Сургуулийн дэд бүтэц
Сургууль орчны иргэний байгууламжтай холбоотой зардал: Сургууль дээр ашиглагдах
тоног төхөөрөмжүүдийг ажиллуулахад тавигдах шаардлагыг хангасан орчин нөхцлийг
бүрдүүлэх, засвар хийх болон сервер байршуулах тусгай өрөөг гаргаж бэлдэхэд
зарцуулах зардлыг төлөвлөнө.
Сургууль дээрхи аюулгүй байдлыг хангах: Үүнд цонх, хаалга, серверийн өрөөний бат бөх
байдлыг сайжруулах, хаалганы түгжээ сольж шинэчлэх, дуут дохио болон бусад аюулгүй
байдлыг хангахад шаардагдах зардлуудыг төлөвлөнө.
Сургуульд зориулалтын тавилга нийлүүлэх: Анги танхимд тоноглогдох шинэ техник
тоног төхөөрөмжийг байршуулахад шаардагдах зориулалтын ширээ, сандлаар хангах,
мөн тэдгээрийг сургууль дээр түр хадгалах сав, серверийн өрөөний тавилга, хэрэв
шаардлагатай бол агаарын халуун, хүйтнийг тохируулах төхөөрөмж зэргийг багтааж
төлөвлөнө.
Сургуулийн цахилгааны стандарт холболт (нэг анги танхимд ноогдох байдлаар):
Цахилгааны гадаад болон дотоод холболт, анги танхим доторхи цахилгааны оролтууд,
цэнэглэх төхөөрөмж, цахилгааны хэмжилт хийх ба аюулгүй байдлыг хангах төхөөрөмж
шаардагдах бол тэдгээрийг бодож төлөвлөнө.
Цахилгааны нэмэлт эх үүсвэр бий болгох: Цахилгааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй
сургуулиудын хувьд энэ зардлыг төлөвлөнө.
Дотоод сүлжээний дэд бүтэц байгуулах: Утасгүй сүлжээний хандалтын төхөөрөмжүүдийг
серверийн өрөөн дэх төхөөрөмжүүдтэй болон интернэтэд холбогдоход шаардагдах
холбогч утас, бусад төхөөрөмжүүдийг нийлүүлж дэд бүтэц байгуулах зардлыг
хамааруулна.
Интернэтэд холбогдох суурилуулалтын зардал: Холболтын төрлөөс шалтгаалж сервисийн
хүрээ, хүчин чадал тодорхой болох бөгөөд эхлэлийн нэг удаагийн зардлыг эдгээрээс
хамааруулж тодорхойлно. Түүнд ямар антенн, модем суурилуулах, цахилгааны
хангамжийг нэмэгдүүлэх ба аюулгүй байдлыг хангах зориулалтын ямар төхөөрөөмж
суурилуулах вэ зэрэг асуудлыг нарийвчлан төлөвлөнө.
Сургуулийн дэд бүтэцтэй холбоотой бусад асуудал: Дээрхи ангилалд багтаагүй дэд бүтэц
байгуулахад гарах бусад зардал байвал нэмж төлөвлөнө.
2.1.3. Тоног төхөөрөмжийг суурилуулах
Төхөөрөмжийг тестлэх, суурилуулах ба шаардагдах багаж хэрэгслийг бүрдүүлэх:
Үндэсний хэмжээнд хөтлөгдөх бүртгэлийн мэдээллийн системд тоног төхөөрөмжийн
сериал дугаарыг оруулах, програм хангамжийг татаж суулгах туршилт, шаардлагатай
багаж хэрэгслийг бэлдэх, тэдгээрийн тусламжтайгаар олон төрлийн тохиргоо хийх,
сүлжээний ашиглалтын эрхийг нээх, тоног төхөөрөмжийн тохиргоо ажиллагааг туршиж
үзэх зэрэг тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийгдэхэд
шаардагдах эхлэлийн зардлыг төлөвлөнө.
Сургууль руу хүргэх тээвэрлэлт: Төслийн хэрэгжүүлэх загвараас хамаарч тоног
төхөөрөмжийг хүлээж авах тухай асуудлын хариуцлага нь сургуулиудад ноогдох эсвэл
төрийн төв байгууллага өөрөө хариуцаж болох юм. Аль ч тохиолдолд хадгалалт,
тээвэрлэлт, даатгал, баглаж савлах, задлах зэрэг ажлуудыг багтаана.
Төхөөрөмжийг суулгах, тохиргоо хийх: Сургууль дээр нь очиж дотоод сүлжээ байгуулах,
серверийн тохиргоо хийх, нэмэлт төхөөрөмжүүдтэй холбох зэрэг ажлуудыг тусад нь
багцалж шаардагдах зардлыг тооцно.
Төхөөрөмжийг идэвхжүүлж, ажиллуулах: Шинэ төхөөрөмжийг шинэ хэрэглэгчид нь
хүлээлгэж өгөхийн өмнөх төхөөрөмжийг идэвхжүүлэх, тодорхой эзэмшигчийг тогтоох,
хариуцуулж өгөх зэрэг ажлын зардал орно.
2.1.4. Төхөөрөмжийг устгалд оруулах:
Төхөөрөмжийн ашиглалтын нас гүйцсэн бол түүнийг хэрэглээнээс хасахад тодорхой
зардал шаардагдах бөгөөд устгалыг тодорхой журам, зааврын дагуу хийнэ.

2.2. Контент болон хэрэглээний програмууд:
Төхөөрөмжид зориулагдсан програм хангамж (ПХ) ба хэрэглээний програмууд:
Төхөөрөмжийг дагалдаж ирэх, эсвэл түүний үйлдлийн системийн эсвэл нэмж суулгах
шаардлагатай програм хангамж болон хэрэглээний програмуудын лицензийн төлбөрийг
төлөвлөх хэрэг гарна. Борлуулагчдаас лицензийг ихэвчлэн жилээр, эсвэл хэрэглэгчийн
тоогоор хязгаарласан байдаг тул энэ зардлыг тодорхой албан ѐсны мэдээлэл, заавар
журамд үндэслэж тодорхойлдог.
Серверийн программ хангамж: Серверийн техникийн үзүүлэлт болон түүний ашиглагдах
зорилго, үүргээс хамаарч серверийн зориулалттай олон төрөл зүйлийн програм хангамж
байх бөгөөд тэдгээрээс сонголт хийсний дараа лицензийн үнэ өртгийг тодорхойлж төсөвт
оруулж тусгана.
Сургалтын удирдлагын мэдээллийн систем: Түүнд сургуулийн үйл ажиллагааны
удирдлагын мэдээлэл боловсруулах, мөн онлайн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг
(контент, дасгал, тестийн сан, хэлэлцүүлгийн сэдвүүд, г.м.) байршуулах зэрэг тухайн
системийн хөгжүүлэлтийн түвшин, ашиглагдах зорилго, зорилтуудаас хамаарч эдгээр хэд
хэдэн дэд систем бүхий томоохон системийг шинээр бүтээж/худалдан авч нэвтрүүлэх
төлөвлөгөө гаргаж түүний эхлэлийн нэг удаагийн зардлыг төлөвлөнө.
Аюулгүй байдлыг хангах программ хангамж: Түүнд вируснээс хамгаалах, зөвшөөрөлгүй
мэдээллийг шүүх зэрэг мэдээллийн, технологийн болон серверийн аюулгүй байдлыг
хангах зориулалттай програмууд багтана
Цахим контент ба Дидактикийн материал: Сургалтын програм хэрэгслүүдийн хөгжүүлэлт
хийх, бүтээж бий болгох, орчуулга хийх, нутагшуулж нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгддэг.
Эдгээр ажлыг зөвхөн сургуулиуд өөрсдийн менежментээр хэрэгжүүлэх бол оруулж
төлөвлөх бөгөөд хэрэв төрийн төв байгууллагаас нэгдсэн сервис үйлчилгээ үзүүлэхээр
төлөвлөж холбогдох зардлыг төвлөрсөн зардалд тусгасан бол энэ хэсэгт дахин
давхардуулж оруулахгүй болохыг анхаарна уу.
2.3. Хэрэглэгчдийн сургалт, хөгжил ба сургалтын програмууд
Багш нарын сургалт: Хичээлийн төлөвлөгөө хийх, материал бэлдэх, эхний сургалтыг
явуулах, багш нэг бүрт хүрэх туслалцаа үзүүлэх зардлууд багтана.
Суралцагчдын сургалт: Суралцагчийг МХХТ-ийн тусламжтайгаар сургах үйл явц нь
багшаар дамжиж хичээл сургалтын цагаар тэдний хамтын ажиллагааны дүнд явагддаг
процесс юм. Иймээс энэ хэсэгт зөвхөн сургалтын материал бэлтгэх, тухайлбал, соронзон
дискэнд хувилж олшруулж бэлдэх, сургалтын материал хэвлэх, цахим сурах бичгийг
хувилж олшруулахад шаардагдах зардлыг төлөвлөнө
Олон нийтэд таниулах ажил, семинарууд: Эцэг эхчүүд болон орон нутгийн оршин
суугчид, олон нийтэд төслийн хэрэгжилтийн эхний үед сургуулийн үйл ажиллагаанд,
багш, сурагчдын сурах/сургах үйл явцад хийгдэх өөрчлөлт/шинэчлэлтийн төлөвлөгөө ба
хамтын ажиллагааны асуудлаар уулзалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах бол
түүнд шаардагдах зардал мөнгийг энэ хэсэгт төлөвлөж оруулна.

2.4. Төхөөрөмжийн ашиглалт ба техникийн засвар үйлчилгээ
Засвар үйлчилгээ хийхэд ашиглагдах багаж хэрэгслүүд: Сургууль дахь тоног
төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийхэд ашиглагдах стандарт багаж хэрэгслүүдийг
нийлүүлэхэд шаардагдах зардлыг төлөвлөнө, жишээлбэл, бахь, сүлжээний үзүүрийн
холболтын багаж, кабель утасны цахилгаан мэдрэгч зэргийг нэрлэж болно.
Урьдчилан сэргийлэх ашиглалтын гэрээ контракт: Сургууль дээрхи төхөөрөмжийн
ашиглалт нь яавал хэвийн явагдах вэ гэсэн бодлогоос үүсэлтэй тодорхой загвар сонгож
хэрэгжүүлбэл энэ хэсгийн зардлыг илүү бодитой төлөвлөж, цаашилбал сургуулиудад
тоног төхөөрөмжийн ашиглалттай холбоотой гэнэтийн эвдрэл гэмтэл гаргахгүй бүрэн
хүчин чадлаар нь ашиглах боломж, давуу талууд бий болдог.
Чухал хэрэгцээт ба нөөц эд ангиуд: Зарим нэг чухал эд ангийн эвдрэх магадлалыг тооцож
нөөц байдлаар урьдчилж нэмж авах нь зүйтэй юм. Статистик мэдээллээс харахад эхний
жилд нийт тоног төхөөрөмжийн 5% -ийн эд анги ямар нэг байдлаар эвдрэх, хаягдах, эсвэл
хулгайд алдагдах зэргээр тэдгээрийг солих шаардлага үүсдэг байна.

АЛХАМ 3: Сургуулиудад хэвийн
шаардагдах зардал (жил бүрээр)

үйл

ажиллагааг

хангахад

 Энэ алхмаар сургуулиудад өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулахад
шаардагдах урсгал зардлыг төлөвлөж оруулна.
 Тогтмол зардлаас гадна ба хувьсах зардал болох нэг төхөөрөмжид, нэг сургуульд,
нэг багшид, нэг суралцагчид, захиргааны нэг ажилтанд ногдох утга оруулж болно.
Хувьсах зардлыг багануудаар хэрхэн оруулах талаар хэсэг 2-т бичигдсэн тул
түүнээс дэлгэрэнгүй тайлбар авч болно.
 Төхөөрөмжийн ашиглалтын насыг дунджаар 5 жил гэж үзэж урсгал зардлын
төлөвлөгөөг мөн адил 5 жилээр хийсэн гэж ойлгож болно. Энэхүү интерактив
цахим хэрэгсэлд зарим үзүүлэлтийг, тухайлбал төхөөрөмжийн үнийг жил бүр
ялгаатай байж болох хувилбарыг шийдвэрлэж чадаагүй дутагдал бий. Учир нь
бодит амьдрал дээр интернэтийн үйлчилгээний зардал жил ирэх тусам буурч,
харин дамжуулалтын хурд чадал нэмэгдэж болох жишээ байж болно гэдгийг
төлөвлөлт хийхдээ анхаарна уу.
 Нэг мөрөнд зөвхөн нэг л зүйлийн зардал бичнэ. Хэрэв энэхүү жишээ загварт
тусгагдсан зарим зүйлийн зардал нь танай хэрэгжүүлж байгаа төсөлд хамааралгүй
бол түүнийг хоосон орхиж болно. Хэрэв тусгагдаагүй нэмэлт зүйлийн зардал
байгаа бол шинэ мөрийг холбогдох хэсэгт нэмж оруулж болно.
 Үйл ажиллагааны зардлыг нягт нямбай судалж оновчтой зөв төлөвлөсөн үед
тухайн төсөл нь олон жилдээ хөрөнгө санхүүгийн хувьд тогтвортой эх үүсвэртэй
байж амжилттай хэрэгжих жинхэнэ баталгаа болж өгдөг.
3.1. Технологийн платформын хэвийн ажиллагааг хангах
Энэ хэсэгт төлөвлөх урсгал зардлуудыг сараар ба жилээр гэсэн мөчлөгтэйгээр ангилсан.
Сараар төлөвлөгдөх зардлыг 12-оор үржүүлж нэг жилд шаардагдах зардлыг автоматаар
бодож гарга юм.
3.1.1. Ашиглалт, үйл ажиллагааны зардал (нэг сараар)
Үүнд дараахь зардлууд багтана.
Цахилгаан хангамж (Нэг сургуульд, нэг сард):.
Холболтын үйлчилгээний төлбөр (Нэг сургуульд, нэг сард
Цахилгааны нэмэлт эх үүсвэрийн ашиглалт:.
Хэрэглээний зүйлс:
3.1.2. Ашиглалт, үйл ажиллагааны зардал (нэг жилээр)
Тавилгын ашиглалт: Сургуулийн ширээ, сандлыг олон тооны хүн эдэлж хэрэглэдэг
учраас тэдгээрийг жил бүр засаж сэлбэх, будаж тордох гэх зэргээр багахан засвар,
үйлчилгээ хийх болдог тул шаардагдах зардлыг жилдээ нэг зарцуулахаар тооцож
төлөвлөнө.
Тоног төхөөрөмжийн даатгал: Төр засгийн удирдах төв байгууллагаас даатгуулахыг
хүсвэл сургуулийн эзэмшлийн харьцангуй үнэ ихтэй, үнэ цэнэтэй аль нэг төхөөрөмжийг
сургууль дотор эсвэл сургуулиас гаднах орчинд ямар нэг байдлаар алдагдаж, эсвэл
гэмтэж эвдрэх аюулаас сэргийлж энэхүү даатгалын зардлыг тооцож оруулна. Энэ нь маш
зөв арга боловч зөөврийн хэрэгслийг даатгуулах нь харьцангуй өндөр үнэтэй байдаг
болохыг анхаарна уу.
3.2. Контент ба хэрэглээний програмууд
Програм хангамжийн лицензүүд: Сервер болон төхөөрөмжүүдийн программ хангамжийн
хувьд жил бүр лицензийг нь шинэчлэх, дараагийн сайжруулсан хувилбарыг татаж
суулгахад шаардагдах зардлыг тусгадаг. Энэ зардалд алхам 1-д багтсан төв удирдлагын
нэгжийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг оруулахгүй.
Контентийн лицензүүд: Сургалтанд ашиглагддаг контентүүдийн хувьд мөн адил жил бүр
лицензийг нь шинэчлэх, дараагийн сайжруулсан хувилбарыг татаж суулгахад шаардагдах
зардлыг тусгадаг.
Шинээр нэвтрүүлэх сургалтын программ хангамж: Сервер болон төхөөрөмжүүдэд
ашиглагдах шинэ програм хангамж, шинэ контент худалдан авах/хөгжүүлэхэд
шаардагдах зардлыг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн жил жилийн төлөвлөгөөнд
оруулж төлөвлөнө.
3.3 Хэрэглэгчдийн сургалт ба хөгжил
Багш нарын сургалт: Багш нарыг жил бүр ажлын байранд нь сургах зардлыг төлөвлөнө.
Түүнд унааны, томилолтын, сургалтын материалын, цалин хөлсний болон бусад
зайлшгүй гэж үзсэн зардлуудыг багтаадаг байна. Энэ хэсгийн зардлыг төлөвлөхийн тулд
өмнө 2.3-т тусгагдсан нэг удаагийн сургалтын төлөвлөгөө ба заагдах сэдэвтэй уялдуулах
нь зүйтэй юм. багшийн сургалтын зардлыг тооцох аргыг дэлгэрүүлж тайлбарлах болно.

3.4. Төхөөрөмжийн ашиглалт ба техникийн засвар үйлчилгээ
Энэ хэсэгт төхөөхөмжийн ашиглалт ба техникийн засвар үйлчилгээтэй холбоотой
зардлыг жил жилээр төлөвлөж оруулна.
3.4.1. Техникийн засвар үйлчилгээ хийх загвар:
Сургуулиуд дахь төхөөрөмжүүдийн тоон ба чанарын статистик үзүүлэлтээс хамаарч
тэдгээрт хийгдэх засвар үйлчилгээг хэрхэн үр өгөөжтэй хийх вэ гэсэн асуултын
хариултыг хайснаар сургуулиудад сервис үзүүлэх тодорхой тогтолцоо бүрдүүлдэг байна.
Зарим улс орнуудад нилээд төвлөрсөн загварыг хэрэгжүүлж, засвар үйлчилгээ хийгдэх
тоног төхөөрөмжийг төв рүү илгээж засуулдаг байна. Энэ тохиолдолд нэгдсэн буюу
засвар үйлчилгээний төв байгуулж, түүнийг байгуулах ба тасралтгүй ажиллагааг нь
хангах зардлыг илүү тооцож төлөвлөдөг.
3.4.2. Урьдчилан сэргийлэх ашиглалт, үйл ажиллагаа
Тоног төхөөрөмж, хэрэгслийг бүрэн тоогоор нь болон хүчин чадлаар нь ашиглах буюу
тасралтгүй хэвийн ажиллагааг хангах загварыг хэрэгжүүлэх бол тэдгээрийн програм
хангамжийн сайжруулсан хувилбарыг татаж шинэчлэх, үнэ цэнэтэй мэдээллийг нөөцлөх,
эд ангиудыг цэвэрлэх ба засаж сэлбэхэд шаардагдах ашиглалтын зардлыг төлөвлөнө.
3.4.3. Чухал хэрэгцээт буюу нөөц эд ангиуд (нөөц хэрэгсэл, эд анги)
Энд тоног төхөөрөмж, эсвэл сервер, эсвэл сургуулийн дотоод сүлжээний дэд бүтцэд
гарсан эвдрэлийг маш богино хугацаанд засаж сэлбэхэд шаардагдах зарим чухал болон
ховор эд ангийг нөөцлөх зорилгоор зардал мөнгө төлөвлөдөг.

АЛХАМ 4. Нэгтгэл: Төслийн хэрэгжилтийг хангахад шаардагдах
ХОАНЗ тооцоолсон дүн
Энэхүү интерактив цахим хэрэгслийн эхний алхмуудад бидний гараас оруулсан бүхий л
мэдээллийг нэгтгэж, үр дүнг сүүлчийн хүснэгтээр харуулна. Иймээс өмнөх хүснэгтүүдэд
гараас оруулсан анхдагч мэдээллийг бүрэн, зөв, дарааллын дагуу оруулсан эсэхийг сайтар
хянаж шалгаснаар баталгаатай зөв үр дүнг гаргаж авах юм.
Өмнөх алхмуудыг дахин нэг эргэж харвал:
1- Хөрөнгө оруулалт, төвлөрсөн үйл ажиллагааны зардал
2- Сургуулиудад төслийн хэрэгжилтийг эхлүүлэхэд шаардагдах зардал (нэг
удаагийн)
3- Сургуулиудад хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардал (жил бүрээр)
Дээрхи зардлуудын нийлбэрийг эхлэлийн нэг жилийн болон ирэх 5 жилийн үйл
ажиллагааны зардлыг тооцож харуулна.
Сүүлчийн хүснэгтэнд дараахи зардлуудын дундаж утгыг бодож харуулна. Үүнд:
Нэг сургууль, нэг суралцагчид ноогдох эхлэлийн хөрөнгө оруулалт
Нэгж төхөөрөмжид ноогдох эхлэлийн хөрөнгө оруулалт (төхөөрөмж ба
холбогдох програмыг худалдан авах үнэ)
Нэг сургууль, нэг суралцагчид ноогдох нэг жилийн ашиглалтын зардлын дундаж
(төвлөрсөн зардлыг оруулахгүй)
Нэг сургууль, нэг суралцагчид ноогдох нэг жилийн ашиглалтын зардлын дундаж
(төвлөрсөн зардлыг оруулна)
Зардлыг хүснэгт хэлбэрт оруулж тооцоолох арга нь олон загвар гаргаж төлөвлөх, томьѐо
оруулах, анхдагч өгөгдлийг өөрчлөх, төлөвлөлтийн үр дүнг харьцуулж сайжруулах
боломжийг олгоно.
-

Дүгнэлт
ХОАНЗ-ыг бодож төлөвлөх нь төрийн төв байгууллагаас төсөв санхүүжилтийн асуудлаар
шийдвэр гаргахад нэн хэрэгтэй ажлын нэг бөгөөд мөн түүнчлэн төслийн цар хүрээ болон
үр өгөөжийг бүхэлд нь шинжилж үнэлэхэд тустай.
Олон улсын байгууллагаас санал болгож байгаа интерактив цахим хэрэгсэл нь EXCEL
хүснэгт байдлаар хийгдсэн нь төслийн ажилтнуудад хэрэглэхэд илүү хялбар дөхөм
болсон. Хамгийн гол нь энэхүү арга хэрэгслийн тусламжтайгаар төслийн цоорхойг олж
илрүүлэх, эрсдлийг урьдчилж тооцоолох, төслийн хэрэгжилтийг олон жилээр үр
өгөөжтэй төлөвлөх, хэрэгжилтийн явцад менежмент, мониторинг хийх, жил жилээр
сайжруулж хөгжүүлэх зорилгоор хэрэглэгдэх юм. Мөн төсөлд санхүүжилтийн дэмжлэг
үзүүлэх доноруудад хүргэх баримт бичиг, үндэслэл болж өгөх сайн талтай.
Энэхүү аргачлал болон <TCO-Nationwide-Tools-2011.xls> нэртэй интерактив цахим
хэрэгслийг хамтад нь хэрэглэж, улс орны хэмжээнд нэвтрүүлж хэрэгжүүлэх томоохон
төслийн “боловсролын 1:1 загварт суурилсан ХОАНЗ-ыг тооцож төлөвлөх” мэдлэг,
чадварыг Та бүхэнд олгосон гэдэгт итгэж байна.

Ашигласан материалууд:
www.gesci.org
http://www.gesci.org/knowledge-tools.html
Kennet C. Laudon Jane P. Laudon нарын Management information systems 12th edition
www.sybase.com/content /TCO
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох  GesCi хэрэгслийн ту

More Related Content

Similar to О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох GesCi хэрэгслийн ту

Persentation
PersentationPersentation
Persentationjargal99
 
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...batnasanb
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...batnasanb
 
Төслийн менежментийн кейс
Төслийн менежментийн кейсТөслийн менежментийн кейс
Төслийн менежментийн кейсEnkhbat Chimed-Ochir
 
Business strategy 10
Business strategy 10Business strategy 10
Business strategy 10Ganbaatar ch
 
Microsoft project 2007
Microsoft project 2007Microsoft project 2007
Microsoft project 2007altaamecs
 
Microsoft project 2007
Microsoft project 2007Microsoft project 2007
Microsoft project 2007altaamecs
 
Ingenium latest-busines
Ingenium latest-businesIngenium latest-busines
Ingenium latest-businesTugaB1
 
加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖bouzone
 

Similar to О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох GesCi хэрэгслийн ту (20)

U.it101 lecture9
U.it101 lecture9U.it101 lecture9
U.it101 lecture9
 
it101 lecture-9
it101 lecture-9it101 lecture-9
it101 lecture-9
 
Persentation
PersentationPersentation
Persentation
 
Persentation
PersentationPersentation
Persentation
 
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...
 
Mongoilan eduction
Mongoilan eductionMongoilan eduction
Mongoilan eduction
 
Iltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_huralIltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_hural
 
Faqmm
FaqmmFaqmm
Faqmm
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
 
Iltgel 2013
Iltgel 2013Iltgel 2013
Iltgel 2013
 
Төслийн менежментийн кейс
Төслийн менежментийн кейсТөслийн менежментийн кейс
Төслийн менежментийн кейс
 
Business strategy 10
Business strategy 10Business strategy 10
Business strategy 10
 
Microsoft project 2007
Microsoft project 2007Microsoft project 2007
Microsoft project 2007
 
Microsoft project 2007
Microsoft project 2007Microsoft project 2007
Microsoft project 2007
 
Ingenium latest-busines
Ingenium latest-businesIngenium latest-busines
Ingenium latest-busines
 
Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 
加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Lects 12
Lects 12Lects 12
Lects 12
 
22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох GesCi хэрэгслийн ту

  • 1. Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох GesCi хэрэгслийн тухай О.Нямцэцэг PT08D104 Шинжлэх ухаан технологийн их сургууль Компьютер техник менежментийн сургууль Монгол улс Улаанбаатар Onyamka24@yahoo.com Хураангуй Өнөөгийн бидний амьдарч буй нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийгдэхийн өмнө, тухайн хөрөнгө оруулалт бүрийн ашиглалтын нийт зардалыг тооцох шаардлага тулгардаг. Тэгвэл энэ бүх үйл ажиллагааг хөнгөвчлөх, үнэн бодит тооцооллын дүн гаргахад бидэнд туслах програм хангамж зайлшгүй шаардлагатай. Нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийгддэг хэдий ч манай улсад тулгамдаад байгаа боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй боловсролын 1:1 загварт тулгуурлан хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардалыг тооцох програмын хэрэгслийг танилцуулна. Боловсролын 1:1 загвар нь нь анги танхимд суралцагч хүүхэд бүрт нэг компьютер ноогдож ажиллах орчин нөхцөл бүрдсэн, эсвэл гэртээ компьютер ашиглаж даалгавар хийх, мэдлэг, ур чадвараа бататгах боломжийг тооцсон шийдэл юм. Үүнийг тооцоолох ерөнхий арга зүйг Олон Улсын Цахим Сургуулиуд ба Нийгэмлэгүүдийн Санал Санаачилга (GESCI: Global E-Schools & Communities Initiative) гэсэн байгууллагаас хөгжүүлж санал болгосон бөгөөд түүнийг аль нэг сургуулийн жишээн дээр төлөвлөлт тооцоо хийхэд ашиглах бус харин үндэсний, бүс нутгийн төсөв тооцоо хийх, санхүүжилтийн төсөл боловсруулах зорилгоор улс орон бүр өөрийн хөгжлийн онцлог, бодлого төлөвлөгөөг тусгаж, улам бүр баяжуулж хөгжүүлэх аргаар хэрэглэх юм.
  • 2. Түлхүүр үг: МХХТ- Мэдээлэл харилцаа холбоо технологи ХОАНЗ-Хөрөнгө оруулалт, ашиглалтын нийт зардал MS EXCEL- Microsoft Excel Оршил Боловсролын салбар буюу үндэсний хэмжээнд мэдээлэл харилцаа холбоо технологийг нэвтрүүлэх болон ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт, ашиглалтын нийт зардал (ХОАНЗ)-ын шинжилгээг хийхэд туслах програмын хэрэгсэл чухал болоод байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаанд тохирсон боловсролын 1:1 загварыг боловсруулсан байдаг бөгөөд энэ загвар нь анги танхимд суралцагч хүүхэд бүрт нэг компьютер ноогдож ажиллах орчин нөхцөл бүрдсэн, эсвэл гэртээ компьютер ашиглаж даалгавар хийх, мэдлэг, ур чадвараа бататгах боломжийг тооцсон шийдэл юм. Иймээс улс орнуудын хувьд бүхэл бүтэн салбарыг хамруулан энэхүү аргачлалыг хэрэглэхэд суурь өгөгдөл бэлэн бус байх, цаг хугацааны уртад хэрхэн тасралтгүй хөгжүүлэх вэ талаар мэдлэг, туршлага дутагдах зэрэг хүндрэл гарч болзошгүй. Түүнчлэн суурь үзүүлэлтийн хангалтгүй байдал нь ХОАНЗ-ын тооцоог бодитой хийхэд шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулах, цаашилбал төсөв, санхүүжилттэй холбоотой шийдвэр гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх талтай. Энэ хэрэгслийн тусламжтайгаар ХОАНЗ–н төлөвлөлт хийх, судалгааны үр дүнг автоматаар тооцох, хэрэгтэй параметрүүдийг оруулах боломжтойгоор монгол хэл дээр хөгжүүлсэн интерактив (.XLS) хүснэгтийг ашиглах боломжтой Интерактив цахим хэрэгслийг суулгах заавар: Хөрөнгө оруулалт, ашиглалтын нийт зардлыг тооцоолоход MS Excel програмын .XLS өргөтгөлтэй загвар файлыг суулгана. Энэ интерактив цахим хэрэгслийг эхэлж хэрэглэхэд түвэгтэй санагдах боловч өөрийн төсөлд хэрэгтэй хуудас, мөр, талбаруудыг нэмэх, устгах зэрэг үйлдлүүд нь хялбар болно. Хүснэгтийн файлтай ажиллахад туршлага шаардагдана. Иймээс энэхүү аргачлал нь таны төлөвлөлт, хяналтанд шаардлагатай үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрийн утгуудыг оновчтой тодорхойлоход туслах юм. Үндсэн хэсэг Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардлын тодорхойлолт МХХТ–ийн төслүүдийн зардлын тооцооллыг бүрэн гаргах зорилгоор ХОАНЗ-ыг тооцно. ХОАНЗ гэдэг нь аливаа системийн амьдралын нэг мөчлөг буюу нэвтрүүлэхээс эхлээд ашиглалтаас гарах хүртэлх үеийг нэг цикл гэж үзэж энэхүү урт хугацаанд гарах бүхий л зардлын нийлбэр дүнг хэлнэ. МХХТ-ийн хөрөнгө оруулалт ашиглалтын зардалын тодорхойлолт МХХТ-ийн платформыг хөгжүүлэх, контент боловсруулах, хэрэглэгчдийн сургалт явуулах, хэрэглэгчдэд туслалцаа үзүүлэх, ашиглалтын үед техникийн үйлчилгээ хийх, мониторинг хийх, тайлагнах гэсэн бүхий л зардлыг багтааж тооцсон нийлбэрийг Хөрөнгө оруулалт ашиглалтын нийт зардал гэнэ. ХОАНЗ-ын задаргааг цаашид эхлэлийн хөрөнгө
  • 3. оруулалт ба ашиглалтын зардал гэж ангилна. Системийн нэг цикл МХХТ-ийн платформ хөгжүүлэх Контент ба програм хангамж Хэрэглэгчид зориулсан сургалт туслалцаа Ашиглалт ба техникийн үйлчилгээ Менежмент, мониторинг ба тайлан гаргах Зураг1:Системийн амьдралын цикл МХХТ-ийн хөрөнгө худалдан авалт, хүргэлт ба суулгалтын зардал: -Оролтын төхөөрөмж Эхлэлийн -Дэлгэц - Холболтын төхөөрөмж -Үйлдлийн систем - Дагалдах төхөөрөмж - Худалдаж авсан бүрэн хэмжээний контентийн үнэ -Хэсэгчилж худалдан - Сургуулийн авсан контентийн удирдлага, үнэ болон гарах багш,сурагчдад зардал явуулах эхний - хөгжүүлэлт / сургалтын зардал тохиргоо -Өөрсдийн хүчээр (гаднын байгууллагын бус) суурилуулах, үйлчилгээ хийх зардал - Тодорхой чиг үүрэг бүхий бүтэц, нэгж байгуулж ажиллуулж эхлүүлэх зардал -түгээлт - - Физик дэд бүтэц -Цахилгаан хангамж - Сургуулийн удирдлага ба багш - Сургууль ажиллагааны -МХХТ-ийн дээшлүүлэх платформын холболтын зардал Үйл нарын мэргэжил хүртэлх сургалтын зардал бүрэлдэхүүн - Цахилгааны -Контент -Давтан сургалтын элемент нэг бүрийн зардал хөгжүүлэлтийн зардал сайжруулалт ба - Аюулгүй зардал -Сурагчдад ашиглалтын зардал байдлыг хангах зориулсан МХХТ- -Техникийн зардал ийн сургалтын үйлчилгээ -Даатгал зардал -Даатгал - МХХТ-ийн удирдлага, мониторинг болон тайлан гаргах чиг үүрэгтэй ажилтнуудын цалин, бусад холбогдох зардал -Заах арга зүйн материалын зардал Хүснэгт :ХОАНЗ-ын зардалын ангилал
  • 4. Хэрэгжүүлэх загвар ба анхаарах асуудлууд Боловсролын 1:1 загвар нь ихэвчлэн тухайн салбарын үйл ажиллагаа, түүнийг тайлбарласан тоон бус мэдээлэл, ерөнхийдөө бүрэн бус мэдээлэлтэй, орчин нөхцлийг тооцож хөгжүүлсэн арга зүй байдаг. Өнөөдөр бидэнд туршлага болохуйц, анхдагч төслүүдийн хувьд салбарын хэмжээнд ямар сургуулиуд, тэдгээрийн аль түвшний ангиудыг хичнээн тоогоор сонгосон зэргээс хамаарч өөр хоорондоо ялгаатай загваруудыг хэрэглэж байна. Энэ тохиолдолд зардлын тооцоо ч ялгаатай хийгдэх нь тодорхой байна. ⇒ Сургуулиуд: Нэг бүс нутгийн бүх сургуулиудыг хамрах, эсвэл хэд хэдэн бүс нутгийн цөөн сургуулийг хамрах, эсвэл бүх бүс нутгийн нийт сургуулийг хамрах гэсэн сонголтууд бий. Энэ нь улс төр болон логик тооцооллоос үүдэлтэй шийдвэр байх бөгөөд аль ч тохиолдолд зардлын нийт хэмжээнээс хамаардаг. ⇒ Ангиуд: Зарим анхны туршилтыг сургууль бүрийн нэг түвшний ангиуд, эсвэл нэг анги бүлгийг сонгож нэвтрүүлсэн туршлага бий. Мөн зарим төслөөр зөвхөн бага сургуулийн ангиудад нэвтрүүлсэн жишээ байна. ⇒ Нэвтрүүлэх хүрээг тэлэх: Энэ төрлийн төсөл нь ихэвчлэн цөөн тооны сургууль, анги сонгохоос эхэлдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээрийн тоог нэмэгдүүлсээр бүхэл бүтэн улс орныг хамарч болдог. Гэвч хамгийн эхний шийдвэр гаргах үед энэ асуудлыг судалж үзсэний үндсэн дээр төслийн хүрээг тэлэх олон арга замуудыг хэлэлцэж тодорхойлдог байна. Улс орны хэмжээний төлөвлөлт ба ХОАНЗ Хэрвээ улс орон нь нэг бүс нутгийн бүх түвшний ангиудад, эсвэл улс орны бүхий л боловсролын байгууллагуудыг хамарч хэрэгжүүлэх бол ХОАНЗ –ыг тооцооход үнэхээр түвэгтэй болно. Иймэрхүү өргөн хүрээний хэрэгжүүлэлт нь их хэмжээний санхүүжилтийг шаардах бөгөөд түүнд шинэ орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн болон хүний нөөцийн чадамжийг бий болгоход шаардлагатай эхний хөрөнгө оруулалт, мөн түүнчлэн тасралтгүй сургалт явуулах, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулах ашиглалтын тогтмол зардлыг заавал оруулж тусгана Бидний санал болгож буй интерактив EXCEL хүснэгт нь төвлөрсөн болон төвлөрлийг сааруулсан зардлыг өөр хооронд нь ялгаж тодорхойлоход туслах тэрхүү загвар байхаар хөгжүүлсэн билээ. Энэхүү интерактив програмын хэрэгслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа өгөхөөс өмнө Та бүхэнд зарим нэг асуудлуудыг онцолж хэлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд: ХОАНЗ–ын шинжилгээ нь санхүүгийн төсөв хийх асуудал биш юм. Тодруулбал, ХОАНЗ-г тооцсоны дараа санхүүгийн төсвийн тухай асуудал тусдаа яригддаг.
  • 5. ХОАНЗ –ын шинжилгээ хийхэд эдгээр зардлыг төр засаг, орон нутаг, сургууль, эцэг эх, төрийн бус байгууллага эсвэл бусад ямар байгууллагаас санхүүжүүлэх вэ гэсэн асуудлыг огт авч үздэггүй бөгөөд харин төслийн хэрэгжилтийн тодорхой үе шатуудад хөрөнгө мөнгөний асуудлаар хэн тусалж чадах вэ гэдгийг олж мэдэж байх нь нээлттэй хэвээр байна. Энд яригдах ХОАНЗ нь боловсролын салбарын хэмжээнд хийгдэх учраас ихэвчлэн бодлогоор дээрээс доош чиглэлтэй хийгдэх төлөвлөлтийн зарчмаар зардлын ангилал, зүйл бүрээр сайтар задалж нарийвчилж тооцоход анхаарна. Энэхүү арга зүйг хөгжүүлэгчдээс улс орон бүр, цаашилбал бүс нутаг, орон нутаг, сургууль бүр өөрийн онцлогтой байдгийг харгалзаж зардлын бүтэц, ангилал зүйлийг хэт олшруулахгүй цомхон байлгах нь зүйтэй гэж үзсэн болно. Интерактив цахим хэрэгслийг ашиглах заавар Энэхүү зааврыг уншихаас өмнө монгол хэлээр хөрвүүлэгдсэн TCO4ICT-Model.xls файлыг, эсвэл GeSCI-ийн вэб сайтнаас англи хувилбарыг нь татаж авч өөрийн компьютерт суулгасан байх шаардлагатай. Хэрэгслийн талаархи үндсэн ойлголт  ХОАНЗ тооцох цахим хэрэгсэл нь хэд хэдэн хүснэгтээс бүрдэх бөгөөд хүснэгт дотор зарим нүдийг өнгөөр ялгаж харуулсан. Ногоон өнгөтэй нүдэнд хэрэглэгч гараас мэдээлэл оруулна, харин ягаан өнгөтэй нүдэнд автомат тооцоолол хийгдэж үр дүнг харуулах тул түүнийг гараас засварлахгүй.  Цахим хэрэгсэл нь оролт ба гаралтын хэсэгт хуваагддаг. Нийт зардлын утгыг олохын тулд өөрсдийн цуглуулсан бүхий л анхдагч мэдээллийг оролтын хэсэгт гараас оруулна.  Хүснэгтэнд мөнгөний дүнг дурын мөнгөн тэмдэгтийн хувьд тооцохоор оруулах боломжтой.  Иймд бүхий л хүснэгтэнд мөнгөний нэг ижил нэгжийг хэрэглэнэ. Харин америк долларын тэмдэг болох “$” тэмдэглэгээг тэрхүү мөнгөн тэмдэгтийг төлөөлүүлж зөвхөн ялгаж харуулах зорилгоор ашигласан болохыг анхаарна уу.
  • 6.  Цахим хэрэгсэл нь тухайн төслийн хувьд тодорхой онцлогтой, чухал, хэрэгцээтэй гэж үзсэн нилээд их мэдээллийг шаардах болно. Гэхдээ л бидний гаргаж санал болгож буй загварт шаардагдах анхдагч өгөгдлүүдийг бүрэн оруулахгүй бол бүрэн тооцоолол хийж хүссэн үр дүнгээ гаргаж авч чадахгүйд хүрч болзошгүй болохыг анхаарна уу. Хэрэв таны хөгжүүлсэн загвар нь анхдагч загвараас багагүй ялгаатай болж өөрчлөгдвөл түүнийг өөр нэг шинэ загвар хүснэгт байдлаар тусад нь хадгалж ашиглаж болно.  Төслийн хэрэгжилтийг хангахад маш олон ялгаатай хувилбар үүсч болохыг бодолцож тэдгээр тохиолдлуудад зөвшөөрөгдөх, уян хатан, нилээд ерөнхий тоймчилсон загвар хөгжүүлсэн болохыг сайтар ойлгож мэдсэний дараа зардлын шинжилгээгээ эхлүүлнэ. Иймээс таны төсөлд шаардлагагүй зарим цөөн нүдэнд хоосон утга ($0) оруулснаар тэрхүү үзүүлэлтийг орхигдуулж болох юм. . ХОАНЗ тооцох интерактив хэрэгсэл нь бүгд 6 ажлын хүснэгтээс бүрдэнэ. Эхний хүснэгт нь ерөнхий мэдээлэл өгөх зориулалттай “Эхлэл” хүснэгт, дараагийн дөрвөн хүснэгт нь гараас анхдагч өгөгдөл оруулах зориулалттай оролтын хүснэгтүүд, харин сүүлийн “Дүнгийн нэгтгэл” хүснэгт нь автоматаар бодогдож үр дүнг харуулах гаралтын хүснэгт болно. Эдгээр зургаан хүснэгтийн харагдах байдлыг дараахи зургаар харуулав. Анхдагч өгөгдөл оруулах ажлын дөрвөн хүснэгтийн зориулалтыг товч тайлбарлавал:  Хамрах хүрээ: Төсөл хэрэгжих сургуулийн болон багш, сурагчдын тоо гэх зэрэг төслийн үндсэн параметр үзүүлэлтүүдийг агуулах бөгөөд эдгээр үзүүлэлтийн утгуудыг ХОАНЗ-ын тооцоо хийх томьѐонд нэгэнт оруулсан байдаг тул автоматаар ашиглагдана.  Төвлөрсөн зардал: Төслийн буюу боловсролын салбарын/орон нутгийн төв удирдлагын нэгжийн төвлөрсөн төлөвлөлт, удирдлагын зардлын элементүүд багтана. Түүнд анхны хөрөнгө оруулалт болон эхний 5 жилийн урсгал зардалтай холбоотой мэдээллийг аль алиныг нь оруулна.  Эхлэлийн зардал - Бүх сургуульд нэг удаа зарцуулах: Бүх сургуульд нэвтрүүлэлт хийхэд шаардлагатай эхлэлийг тавих зорилгоор эхний жилд нэг удаа зарцуулагдах бүхий л зардлуудыг тусгана.  Үйл ажиллагааны зардал-Бүх сургуульд : Бүх сургуульд төслийг амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэх зорилгоор хэвийн үйл ажиллагааг хангах жил бүрийн санхүүжилтэнд тусгаж төлөвлөх урсгал зардлыг төлөвлөнө. Тэдгээрийг дотор нь жилээр эсвэл сараар өөр хооронд нь ялгавартай төлөвлөж болно. Дахин онцолж хэлэхэд хүснэгтэнд өгөгдсөн зардлын ангилал, зүйлүүд нь бүхэлдээ заавал оруулах, эсвэл заавал тооцох хүчин зүйлүүд биш болохыг анхаарч, харин хэрэглэгч танд ХОАНЗ-ын төлөвлөлт, тооцоо хийхэд туслах цахим хэрэгсэл байдлаар ашиглана уу. Хэрэв Та энэхүү хэрэгслийг өөрийн онцлогт тохируулах замаар
  • 7. хөгжүүлэх хүсэлтэй бол үүсгэх хувилбар бүрийн тоогоор шинэ EXCEL файл үүсгэж ажиллах боломжтой. Сүүлчийн ажлын хүснэгтэнд автоматаар бодогдож гарах үр дүнг харуулна.  Дүнгийн нэгтгэл: Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн төлөвлөгөө буюу эхлэлийн хөрөнгө оруулалт болон дараагийн жилүүдэд зарцуулагдах үйл ажиллагааны урсгал зардлын үзүүлэлтүүдийн дундаж утгуудаар тооцоолсон ХОАНЗ-ын нэгдсэн дүнг харуулна. . Энэ хүснэгтэнд хэрэглэгч та зөвхөн өөрийн төслийн хүрээнд дэвшүүлсэн хөгжлийн бодлого, стратегийн түвшинд тодорхойлсон асуудлуудыг амжилттай, үр өгөөжтэй хэрэгжүүлэх зорилгын дор өгөгдлүүдээ оруулна. Хэсэг 0.1: Тө слийн хамрах хү рээ, ү ндсэн мэдээлэл ХОАНЗ-ын тооцоололд ашиглагдах дараахи анхдагч өгөгдлүүдийг оруулна. Үүнд: Сургуулийн нийт тоо: Анги танхимын нийт тоо: Суралцагчдын тоо: Багш нарын тоо: Захиргааны ажилтны тоо: Тоног төхөөрөмжийн нийт тоо: Тоног төхөөрөмжийн ашиглагдах нас: Алхам 1: Хөрөнгө оруулалт, төвлөрсөн үйл ажиллагааны зардал (нэг удаагийн) Томоохон төсөл нь харилцаа холбооны дэд бүтэц үүсгэх, төслийн төлөвлөлтийг хөгжүүлэх, үндэсний дэд бүтэц байгуулах, төслийн даалгаварт тусгагддаг сургагч багш нарт сургалт явуулах, техник технологийн үйлчилгээгээр дэмжих, засвар үйлчилгээ хийх зэрэг олон асуудлыг төвлөрсөн удирдлагаар хангахад зарцуулагдах хөрөнгө оруулалт, зардлыг шаардах болно. Мөн түүнчлэн цахим шуудан, вэб сайт хостинг хийх зэрэг харилцаа холбооны сервис үйлчилгээ авахад гарах зардлуудыг нэмж төлөвлөнө.  Энэ хуудсанд та төслийн хувьд төвлөрсөн зардалд тооцогдох мэдээллийг оруулж өгөх нь чухал бөгөөд түүнд үндэсний хэмжээний дэд бүтцэд гарах өөрчлөлтөөс эхлээд сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, сургагч багш нарыг нэгдсэн зохион байгуулалттай сургалтанд хамруулах сургалт хүртэлх өргөн хүрээний асуудлуудаар зардлын зүйлүүдийг төлөвлөнө.  Төлөвлөлтийн явцад та ямар үйлчилгээг төвлөрүүлж хийлгэх, харин ямар
  • 8. үйлчилгээг нь орон нутагт нь, сургууль нэг бүр дээр нь хуваарилж хийлгэх нь илүү үр ашигтай болохыг тооцсоны үндсэн дээр шийдвэрлээд явах хэрэгтэй болно.  Энд дурьдагдсан ангилал нь төслийн менежмент хийх, туслалцаа дэмжлэг үзүүлэх болон удирдаж, хянах үүргүүдийг гүйцэтгэхэд чиглэгдэх юм. Таны оруулсан ихэнхи өгөгдлүүд нь сургууль болон суралцагч нэг бүрийн дундаж утга байдлаар бодогдох бөгөөд үр дүн нь төслийн эцсийн нэгтгэл хүснэгтэнд харагдах юм.  Зардлууд нь эхлэлийн нэг удаагийн ба 5 жилийн мөчлөгтэй жил бүрд зарцуулагдах үйл ажиллагааны гэж хоѐр ангилагдсан.  Төслийн зарим зардал нь эхлэлийн нэг удаагийн гэсэн ангилалд орох бол төслийг амжилттай хэрэгжүүлэхэд жил бүрээр төлөвлөсөн ердийн үйл ажиллагааны зардлууд чухал үүрэгтэй. Жил бүрийн санхүүжилтэнд тусгагдах үйл ажиллагааны зардлууд нь жил бүрд харилцан адилгүй төлөвлөгдөж болно. Хэрэв таны төсөлд хамааралгүй зардал байвал түүнийг хоосон утгатайгаар орхиж болно.  Олон улсын туршлагаас харахад энэхүү төвлөрсөн байдлаар төлөвлөгдсөн зардлуудыг ихэвчлэн Дэд бүтцийн яамдууд, Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны Агентлаг зэрэг төрийн байгууллагуудаас санхүүжүүлдэг байна.  Зардлын зарим үзүүлэлт нь төслийн онцлогоос хамаарч хязгаарлагдмал шинжтэй, эсвэл хамааралгүй байж болно. Алхам 2: Сургуулиудад төслийн шаардагдах зардал (нэг удаагийн) хэрэгжилтийг эхлүүлэхэд Алхам 2 ба 3-т төслийн хэрэгжилтийг хангахад шууд сургуулиудад шаардагдах зардлыг тооцно. Түүнийг боловсролын 1:1 загварт суурилж хийх бөгөөд алхам 1 буюу төвлөрсөн удирдлагаар хангах хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлын төлөвлөгөө хийгдсэний дараа хийнэ.  Энэ хэсэгт та бүх сургуульд нэг удаа зарцуулагдах эхлэлийн зардлыг оруулж өгөх хэрэгтэй. Энэ нь ихэнхдээ нэг удаагийн эхлэлийн хөрөнгө оруулалт, капиталын зардал байдаг.  Энэ хэсэгт зөвхөн сургуультай холбоотой шууд зардлыг оруулах бөгөөд тэр нь алхам 1-ийн төвлөрсөн зардалд тусгагдаагүй байх ѐстой юм.  Энэ хэсэгт сар бүрээр эсвэл жил бүрээр тооцогдох урсгал зардлыг оруулахгүй, жишээ нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөр, цахилгааны төлбөр зэргийг алхам 3 -т оруулах болохыг анхаарна.  Нэг мөрөнд нэг зүйлийн зардлыг оруулна. Хэрэв тодорхой зүйлийн зардал нь таны төсөлд хамаарахгүй бол, хоосон орхиж болно. Хэрэв танд хэрэгтэй зардлын зүйлийг нэмж оруулах шаардлагатай бол шинээр нэг мөр нэмж оруулаад бичиж болно. Notes буюу тэмдэглэгээ гэсэн хэсэгт тэрхүү нэмэлт зардлын талаар тайлбар
  • 9. мэдээлэл оруулна.  Зардлууд нь тогтмол утга байдлаар, эсвэл хувьсах утга байдлаар орж болно. Хувьсах зардал гэдэг нь нэг сургуульд, нэг ангид, нэг суралцагчид, нэг багшид, эсвэл захиргааны нэг ажилтанд ноогдох зардлыг төлөвлөж оруулахыг хэлнэ. Илүү уян хатан төлөвлөлт хийж болох жишээг тайлбарлая. Жишээ нь: төхөөрөмжийн нэг удаа төлөх импортын татвар 1000 доллар, харин төхөөрөмж бүрт ноогдуулсан төлбөр нь 3 доллар гэсэн нөхцөл өгөгдсөн гэж үзвэл “тогтмол зардал” гэсэн багананд 1000 доллар гэж оруулаад, бас “нэгж төхөөрөмжийн зардал” гэсэн багананд 3 доллар гэж оруулбал програм нь импортоор оруулж ирэх төхөөрөмжийн нийт зардал нь ($1000+($3*нийт төхөөрөмжийн тоо)) гэсэн томьѐогоор автоматаар бодогдох болно. 2.1. Технологийн платформ байгуулах 2.1.1. Шинэ төхөөрөмж худалдан авах, нийлүүлэхдээ доорхи зардлуудыг тусгана. Үүнд: Шууд нийлүүлэлт хийх зардал (нэгж төхөөрөмжөөр): Багшийн төхөөрөмжийн нэмэлт зардал (нэгж багш ба нэгж төхөөрөмжөөр Санхүүжилтийн/захиргааны зардал: Улс хоорондын тээвэрлэлтийн зардал:. Импортын татвар : Техник хангамж, сервер, сүлжээний төхөөрөмжүүд Туслах ба бусад дэмжих хэрэгсэл: Дотоод зах зээлээс нийлүүлэх бусад зүйлс: Нэгжүүд рүү хүргэж зөөвөрлөх тээвэрлэлтийн зардал:. 2.1.2 Сургуулийн дэд бүтэц Сургууль орчны иргэний байгууламжтай холбоотой зардал: Сургууль дээр ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг ажиллуулахад тавигдах шаардлагыг хангасан орчин нөхцлийг бүрдүүлэх, засвар хийх болон сервер байршуулах тусгай өрөөг гаргаж бэлдэхэд зарцуулах зардлыг төлөвлөнө. Сургууль дээрхи аюулгүй байдлыг хангах: Үүнд цонх, хаалга, серверийн өрөөний бат бөх байдлыг сайжруулах, хаалганы түгжээ сольж шинэчлэх, дуут дохио болон бусад аюулгүй байдлыг хангахад шаардагдах зардлуудыг төлөвлөнө. Сургуульд зориулалтын тавилга нийлүүлэх: Анги танхимд тоноглогдох шинэ техник тоног төхөөрөмжийг байршуулахад шаардагдах зориулалтын ширээ, сандлаар хангах, мөн тэдгээрийг сургууль дээр түр хадгалах сав, серверийн өрөөний тавилга, хэрэв шаардлагатай бол агаарын халуун, хүйтнийг тохируулах төхөөрөмж зэргийг багтааж төлөвлөнө.
  • 10. Сургуулийн цахилгааны стандарт холболт (нэг анги танхимд ноогдох байдлаар): Цахилгааны гадаад болон дотоод холболт, анги танхим доторхи цахилгааны оролтууд, цэнэглэх төхөөрөмж, цахилгааны хэмжилт хийх ба аюулгүй байдлыг хангах төхөөрөмж шаардагдах бол тэдгээрийг бодож төлөвлөнө. Цахилгааны нэмэлт эх үүсвэр бий болгох: Цахилгааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй сургуулиудын хувьд энэ зардлыг төлөвлөнө. Дотоод сүлжээний дэд бүтэц байгуулах: Утасгүй сүлжээний хандалтын төхөөрөмжүүдийг серверийн өрөөн дэх төхөөрөмжүүдтэй болон интернэтэд холбогдоход шаардагдах холбогч утас, бусад төхөөрөмжүүдийг нийлүүлж дэд бүтэц байгуулах зардлыг хамааруулна. Интернэтэд холбогдох суурилуулалтын зардал: Холболтын төрлөөс шалтгаалж сервисийн хүрээ, хүчин чадал тодорхой болох бөгөөд эхлэлийн нэг удаагийн зардлыг эдгээрээс хамааруулж тодорхойлно. Түүнд ямар антенн, модем суурилуулах, цахилгааны хангамжийг нэмэгдүүлэх ба аюулгүй байдлыг хангах зориулалтын ямар төхөөрөөмж суурилуулах вэ зэрэг асуудлыг нарийвчлан төлөвлөнө. Сургуулийн дэд бүтэцтэй холбоотой бусад асуудал: Дээрхи ангилалд багтаагүй дэд бүтэц байгуулахад гарах бусад зардал байвал нэмж төлөвлөнө. 2.1.3. Тоног төхөөрөмжийг суурилуулах Төхөөрөмжийг тестлэх, суурилуулах ба шаардагдах багаж хэрэгслийг бүрдүүлэх: Үндэсний хэмжээнд хөтлөгдөх бүртгэлийн мэдээллийн системд тоног төхөөрөмжийн сериал дугаарыг оруулах, програм хангамжийг татаж суулгах туршилт, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх, тэдгээрийн тусламжтайгаар олон төрлийн тохиргоо хийх, сүлжээний ашиглалтын эрхийг нээх, тоног төхөөрөмжийн тохиргоо ажиллагааг туршиж үзэх зэрэг тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийгдэхэд шаардагдах эхлэлийн зардлыг төлөвлөнө. Сургууль руу хүргэх тээвэрлэлт: Төслийн хэрэгжүүлэх загвараас хамаарч тоног төхөөрөмжийг хүлээж авах тухай асуудлын хариуцлага нь сургуулиудад ноогдох эсвэл төрийн төв байгууллага өөрөө хариуцаж болох юм. Аль ч тохиолдолд хадгалалт, тээвэрлэлт, даатгал, баглаж савлах, задлах зэрэг ажлуудыг багтаана. Төхөөрөмжийг суулгах, тохиргоо хийх: Сургууль дээр нь очиж дотоод сүлжээ байгуулах, серверийн тохиргоо хийх, нэмэлт төхөөрөмжүүдтэй холбох зэрэг ажлуудыг тусад нь багцалж шаардагдах зардлыг тооцно. Төхөөрөмжийг идэвхжүүлж, ажиллуулах: Шинэ төхөөрөмжийг шинэ хэрэглэгчид нь хүлээлгэж өгөхийн өмнөх төхөөрөмжийг идэвхжүүлэх, тодорхой эзэмшигчийг тогтоох, хариуцуулж өгөх зэрэг ажлын зардал орно. 2.1.4. Төхөөрөмжийг устгалд оруулах: Төхөөрөмжийн ашиглалтын нас гүйцсэн бол түүнийг хэрэглээнээс хасахад тодорхой
  • 11. зардал шаардагдах бөгөөд устгалыг тодорхой журам, зааврын дагуу хийнэ. 2.2. Контент болон хэрэглээний програмууд: Төхөөрөмжид зориулагдсан програм хангамж (ПХ) ба хэрэглээний програмууд: Төхөөрөмжийг дагалдаж ирэх, эсвэл түүний үйлдлийн системийн эсвэл нэмж суулгах шаардлагатай програм хангамж болон хэрэглээний програмуудын лицензийн төлбөрийг төлөвлөх хэрэг гарна. Борлуулагчдаас лицензийг ихэвчлэн жилээр, эсвэл хэрэглэгчийн тоогоор хязгаарласан байдаг тул энэ зардлыг тодорхой албан ѐсны мэдээлэл, заавар журамд үндэслэж тодорхойлдог. Серверийн программ хангамж: Серверийн техникийн үзүүлэлт болон түүний ашиглагдах зорилго, үүргээс хамаарч серверийн зориулалттай олон төрөл зүйлийн програм хангамж байх бөгөөд тэдгээрээс сонголт хийсний дараа лицензийн үнэ өртгийг тодорхойлж төсөвт оруулж тусгана. Сургалтын удирдлагын мэдээллийн систем: Түүнд сургуулийн үйл ажиллагааны удирдлагын мэдээлэл боловсруулах, мөн онлайн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг (контент, дасгал, тестийн сан, хэлэлцүүлгийн сэдвүүд, г.м.) байршуулах зэрэг тухайн системийн хөгжүүлэлтийн түвшин, ашиглагдах зорилго, зорилтуудаас хамаарч эдгээр хэд хэдэн дэд систем бүхий томоохон системийг шинээр бүтээж/худалдан авч нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж түүний эхлэлийн нэг удаагийн зардлыг төлөвлөнө. Аюулгүй байдлыг хангах программ хангамж: Түүнд вируснээс хамгаалах, зөвшөөрөлгүй мэдээллийг шүүх зэрэг мэдээллийн, технологийн болон серверийн аюулгүй байдлыг хангах зориулалттай програмууд багтана Цахим контент ба Дидактикийн материал: Сургалтын програм хэрэгслүүдийн хөгжүүлэлт хийх, бүтээж бий болгох, орчуулга хийх, нутагшуулж нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгддэг. Эдгээр ажлыг зөвхөн сургуулиуд өөрсдийн менежментээр хэрэгжүүлэх бол оруулж төлөвлөх бөгөөд хэрэв төрийн төв байгууллагаас нэгдсэн сервис үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж холбогдох зардлыг төвлөрсөн зардалд тусгасан бол энэ хэсэгт дахин давхардуулж оруулахгүй болохыг анхаарна уу. 2.3. Хэрэглэгчдийн сургалт, хөгжил ба сургалтын програмууд Багш нарын сургалт: Хичээлийн төлөвлөгөө хийх, материал бэлдэх, эхний сургалтыг явуулах, багш нэг бүрт хүрэх туслалцаа үзүүлэх зардлууд багтана. Суралцагчдын сургалт: Суралцагчийг МХХТ-ийн тусламжтайгаар сургах үйл явц нь багшаар дамжиж хичээл сургалтын цагаар тэдний хамтын ажиллагааны дүнд явагддаг процесс юм. Иймээс энэ хэсэгт зөвхөн сургалтын материал бэлтгэх, тухайлбал, соронзон дискэнд хувилж олшруулж бэлдэх, сургалтын материал хэвлэх, цахим сурах бичгийг хувилж олшруулахад шаардагдах зардлыг төлөвлөнө Олон нийтэд таниулах ажил, семинарууд: Эцэг эхчүүд болон орон нутгийн оршин суугчид, олон нийтэд төслийн хэрэгжилтийн эхний үед сургуулийн үйл ажиллагаанд, багш, сурагчдын сурах/сургах үйл явцад хийгдэх өөрчлөлт/шинэчлэлтийн төлөвлөгөө ба
  • 12. хамтын ажиллагааны асуудлаар уулзалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах бол түүнд шаардагдах зардал мөнгийг энэ хэсэгт төлөвлөж оруулна. 2.4. Төхөөрөмжийн ашиглалт ба техникийн засвар үйлчилгээ Засвар үйлчилгээ хийхэд ашиглагдах багаж хэрэгслүүд: Сургууль дахь тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийхэд ашиглагдах стандарт багаж хэрэгслүүдийг нийлүүлэхэд шаардагдах зардлыг төлөвлөнө, жишээлбэл, бахь, сүлжээний үзүүрийн холболтын багаж, кабель утасны цахилгаан мэдрэгч зэргийг нэрлэж болно. Урьдчилан сэргийлэх ашиглалтын гэрээ контракт: Сургууль дээрхи төхөөрөмжийн ашиглалт нь яавал хэвийн явагдах вэ гэсэн бодлогоос үүсэлтэй тодорхой загвар сонгож хэрэгжүүлбэл энэ хэсгийн зардлыг илүү бодитой төлөвлөж, цаашилбал сургуулиудад тоног төхөөрөмжийн ашиглалттай холбоотой гэнэтийн эвдрэл гэмтэл гаргахгүй бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломж, давуу талууд бий болдог. Чухал хэрэгцээт ба нөөц эд ангиуд: Зарим нэг чухал эд ангийн эвдрэх магадлалыг тооцож нөөц байдлаар урьдчилж нэмж авах нь зүйтэй юм. Статистик мэдээллээс харахад эхний жилд нийт тоног төхөөрөмжийн 5% -ийн эд анги ямар нэг байдлаар эвдрэх, хаягдах, эсвэл хулгайд алдагдах зэргээр тэдгээрийг солих шаардлага үүсдэг байна. АЛХАМ 3: Сургуулиудад хэвийн шаардагдах зардал (жил бүрээр) үйл ажиллагааг хангахад  Энэ алхмаар сургуулиудад өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах урсгал зардлыг төлөвлөж оруулна.  Тогтмол зардлаас гадна ба хувьсах зардал болох нэг төхөөрөмжид, нэг сургуульд, нэг багшид, нэг суралцагчид, захиргааны нэг ажилтанд ногдох утга оруулж болно. Хувьсах зардлыг багануудаар хэрхэн оруулах талаар хэсэг 2-т бичигдсэн тул түүнээс дэлгэрэнгүй тайлбар авч болно.  Төхөөрөмжийн ашиглалтын насыг дунджаар 5 жил гэж үзэж урсгал зардлын төлөвлөгөөг мөн адил 5 жилээр хийсэн гэж ойлгож болно. Энэхүү интерактив цахим хэрэгсэлд зарим үзүүлэлтийг, тухайлбал төхөөрөмжийн үнийг жил бүр ялгаатай байж болох хувилбарыг шийдвэрлэж чадаагүй дутагдал бий. Учир нь бодит амьдрал дээр интернэтийн үйлчилгээний зардал жил ирэх тусам буурч, харин дамжуулалтын хурд чадал нэмэгдэж болох жишээ байж болно гэдгийг төлөвлөлт хийхдээ анхаарна уу.  Нэг мөрөнд зөвхөн нэг л зүйлийн зардал бичнэ. Хэрэв энэхүү жишээ загварт тусгагдсан зарим зүйлийн зардал нь танай хэрэгжүүлж байгаа төсөлд хамааралгүй бол түүнийг хоосон орхиж болно. Хэрэв тусгагдаагүй нэмэлт зүйлийн зардал байгаа бол шинэ мөрийг холбогдох хэсэгт нэмж оруулж болно.  Үйл ажиллагааны зардлыг нягт нямбай судалж оновчтой зөв төлөвлөсөн үед тухайн төсөл нь олон жилдээ хөрөнгө санхүүгийн хувьд тогтвортой эх үүсвэртэй байж амжилттай хэрэгжих жинхэнэ баталгаа болж өгдөг.
  • 13. 3.1. Технологийн платформын хэвийн ажиллагааг хангах Энэ хэсэгт төлөвлөх урсгал зардлуудыг сараар ба жилээр гэсэн мөчлөгтэйгээр ангилсан. Сараар төлөвлөгдөх зардлыг 12-оор үржүүлж нэг жилд шаардагдах зардлыг автоматаар бодож гарга юм. 3.1.1. Ашиглалт, үйл ажиллагааны зардал (нэг сараар) Үүнд дараахь зардлууд багтана. Цахилгаан хангамж (Нэг сургуульд, нэг сард):. Холболтын үйлчилгээний төлбөр (Нэг сургуульд, нэг сард Цахилгааны нэмэлт эх үүсвэрийн ашиглалт:. Хэрэглээний зүйлс: 3.1.2. Ашиглалт, үйл ажиллагааны зардал (нэг жилээр) Тавилгын ашиглалт: Сургуулийн ширээ, сандлыг олон тооны хүн эдэлж хэрэглэдэг учраас тэдгээрийг жил бүр засаж сэлбэх, будаж тордох гэх зэргээр багахан засвар, үйлчилгээ хийх болдог тул шаардагдах зардлыг жилдээ нэг зарцуулахаар тооцож төлөвлөнө. Тоног төхөөрөмжийн даатгал: Төр засгийн удирдах төв байгууллагаас даатгуулахыг хүсвэл сургуулийн эзэмшлийн харьцангуй үнэ ихтэй, үнэ цэнэтэй аль нэг төхөөрөмжийг сургууль дотор эсвэл сургуулиас гаднах орчинд ямар нэг байдлаар алдагдаж, эсвэл гэмтэж эвдрэх аюулаас сэргийлж энэхүү даатгалын зардлыг тооцож оруулна. Энэ нь маш зөв арга боловч зөөврийн хэрэгслийг даатгуулах нь харьцангуй өндөр үнэтэй байдаг болохыг анхаарна уу. 3.2. Контент ба хэрэглээний програмууд Програм хангамжийн лицензүүд: Сервер болон төхөөрөмжүүдийн программ хангамжийн хувьд жил бүр лицензийг нь шинэчлэх, дараагийн сайжруулсан хувилбарыг татаж суулгахад шаардагдах зардлыг тусгадаг. Энэ зардалд алхам 1-д багтсан төв удирдлагын нэгжийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг оруулахгүй. Контентийн лицензүүд: Сургалтанд ашиглагддаг контентүүдийн хувьд мөн адил жил бүр лицензийг нь шинэчлэх, дараагийн сайжруулсан хувилбарыг татаж суулгахад шаардагдах зардлыг тусгадаг. Шинээр нэвтрүүлэх сургалтын программ хангамж: Сервер болон төхөөрөмжүүдэд ашиглагдах шинэ програм хангамж, шинэ контент худалдан авах/хөгжүүлэхэд шаардагдах зардлыг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн жил жилийн төлөвлөгөөнд оруулж төлөвлөнө. 3.3 Хэрэглэгчдийн сургалт ба хөгжил
  • 14. Багш нарын сургалт: Багш нарыг жил бүр ажлын байранд нь сургах зардлыг төлөвлөнө. Түүнд унааны, томилолтын, сургалтын материалын, цалин хөлсний болон бусад зайлшгүй гэж үзсэн зардлуудыг багтаадаг байна. Энэ хэсгийн зардлыг төлөвлөхийн тулд өмнө 2.3-т тусгагдсан нэг удаагийн сургалтын төлөвлөгөө ба заагдах сэдэвтэй уялдуулах нь зүйтэй юм. багшийн сургалтын зардлыг тооцох аргыг дэлгэрүүлж тайлбарлах болно. 3.4. Төхөөрөмжийн ашиглалт ба техникийн засвар үйлчилгээ Энэ хэсэгт төхөөхөмжийн ашиглалт ба техникийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жил жилээр төлөвлөж оруулна. 3.4.1. Техникийн засвар үйлчилгээ хийх загвар: Сургуулиуд дахь төхөөрөмжүүдийн тоон ба чанарын статистик үзүүлэлтээс хамаарч тэдгээрт хийгдэх засвар үйлчилгээг хэрхэн үр өгөөжтэй хийх вэ гэсэн асуултын хариултыг хайснаар сургуулиудад сервис үзүүлэх тодорхой тогтолцоо бүрдүүлдэг байна. Зарим улс орнуудад нилээд төвлөрсөн загварыг хэрэгжүүлж, засвар үйлчилгээ хийгдэх тоног төхөөрөмжийг төв рүү илгээж засуулдаг байна. Энэ тохиолдолд нэгдсэн буюу засвар үйлчилгээний төв байгуулж, түүнийг байгуулах ба тасралтгүй ажиллагааг нь хангах зардлыг илүү тооцож төлөвлөдөг. 3.4.2. Урьдчилан сэргийлэх ашиглалт, үйл ажиллагаа Тоног төхөөрөмж, хэрэгслийг бүрэн тоогоор нь болон хүчин чадлаар нь ашиглах буюу тасралтгүй хэвийн ажиллагааг хангах загварыг хэрэгжүүлэх бол тэдгээрийн програм хангамжийн сайжруулсан хувилбарыг татаж шинэчлэх, үнэ цэнэтэй мэдээллийг нөөцлөх, эд ангиудыг цэвэрлэх ба засаж сэлбэхэд шаардагдах ашиглалтын зардлыг төлөвлөнө. 3.4.3. Чухал хэрэгцээт буюу нөөц эд ангиуд (нөөц хэрэгсэл, эд анги) Энд тоног төхөөрөмж, эсвэл сервер, эсвэл сургуулийн дотоод сүлжээний дэд бүтцэд гарсан эвдрэлийг маш богино хугацаанд засаж сэлбэхэд шаардагдах зарим чухал болон ховор эд ангийг нөөцлөх зорилгоор зардал мөнгө төлөвлөдөг. АЛХАМ 4. Нэгтгэл: Төслийн хэрэгжилтийг хангахад шаардагдах ХОАНЗ тооцоолсон дүн Энэхүү интерактив цахим хэрэгслийн эхний алхмуудад бидний гараас оруулсан бүхий л мэдээллийг нэгтгэж, үр дүнг сүүлчийн хүснэгтээр харуулна. Иймээс өмнөх хүснэгтүүдэд гараас оруулсан анхдагч мэдээллийг бүрэн, зөв, дарааллын дагуу оруулсан эсэхийг сайтар хянаж шалгаснаар баталгаатай зөв үр дүнг гаргаж авах юм. Өмнөх алхмуудыг дахин нэг эргэж харвал: 1- Хөрөнгө оруулалт, төвлөрсөн үйл ажиллагааны зардал 2- Сургуулиудад төслийн хэрэгжилтийг эхлүүлэхэд шаардагдах зардал (нэг удаагийн)
  • 15. 3- Сургуулиудад хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардал (жил бүрээр) Дээрхи зардлуудын нийлбэрийг эхлэлийн нэг жилийн болон ирэх 5 жилийн үйл ажиллагааны зардлыг тооцож харуулна. Сүүлчийн хүснэгтэнд дараахи зардлуудын дундаж утгыг бодож харуулна. Үүнд: Нэг сургууль, нэг суралцагчид ноогдох эхлэлийн хөрөнгө оруулалт Нэгж төхөөрөмжид ноогдох эхлэлийн хөрөнгө оруулалт (төхөөрөмж ба холбогдох програмыг худалдан авах үнэ) Нэг сургууль, нэг суралцагчид ноогдох нэг жилийн ашиглалтын зардлын дундаж (төвлөрсөн зардлыг оруулахгүй) Нэг сургууль, нэг суралцагчид ноогдох нэг жилийн ашиглалтын зардлын дундаж (төвлөрсөн зардлыг оруулна) Зардлыг хүснэгт хэлбэрт оруулж тооцоолох арга нь олон загвар гаргаж төлөвлөх, томьѐо оруулах, анхдагч өгөгдлийг өөрчлөх, төлөвлөлтийн үр дүнг харьцуулж сайжруулах боломжийг олгоно. - Дүгнэлт ХОАНЗ-ыг бодож төлөвлөх нь төрийн төв байгууллагаас төсөв санхүүжилтийн асуудлаар шийдвэр гаргахад нэн хэрэгтэй ажлын нэг бөгөөд мөн түүнчлэн төслийн цар хүрээ болон үр өгөөжийг бүхэлд нь шинжилж үнэлэхэд тустай. Олон улсын байгууллагаас санал болгож байгаа интерактив цахим хэрэгсэл нь EXCEL хүснэгт байдлаар хийгдсэн нь төслийн ажилтнуудад хэрэглэхэд илүү хялбар дөхөм болсон. Хамгийн гол нь энэхүү арга хэрэгслийн тусламжтайгаар төслийн цоорхойг олж илрүүлэх, эрсдлийг урьдчилж тооцоолох, төслийн хэрэгжилтийг олон жилээр үр өгөөжтэй төлөвлөх, хэрэгжилтийн явцад менежмент, мониторинг хийх, жил жилээр сайжруулж хөгжүүлэх зорилгоор хэрэглэгдэх юм. Мөн төсөлд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх доноруудад хүргэх баримт бичиг, үндэслэл болж өгөх сайн талтай. Энэхүү аргачлал болон <TCO-Nationwide-Tools-2011.xls> нэртэй интерактив цахим хэрэгслийг хамтад нь хэрэглэж, улс орны хэмжээнд нэвтрүүлж хэрэгжүүлэх томоохон төслийн “боловсролын 1:1 загварт суурилсан ХОАНЗ-ыг тооцож төлөвлөх” мэдлэг, чадварыг Та бүхэнд олгосон гэдэгт итгэж байна. Ашигласан материалууд: www.gesci.org http://www.gesci.org/knowledge-tools.html Kennet C. Laudon Jane P. Laudon нарын Management information systems 12th edition www.sybase.com/content /TCO