Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Learners handout bagshiin campus

70,042 views

Published on

Гарын авлага

Published in: Education
  • Be the first to comment

Learners handout bagshiin campus

  1. 1. Багшийн цахим кампуст онлайнаар
  2. 2. суралцагчд ад зориулсан гарын авлага www.esurgalt.i tpd.mn 2 0 1 5 о н
  3. 3. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ажлын байранд нь хөгжүүлэхэд орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр дэмжлэг үзүүлэх нэг арга бол онлайн, зайн сургалт билээ. Иймээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг үндсэн болон төрөлжсөн сургалтуудыг танхимын ба онлайн хосолсон хэлбэрээр явуулахаар болсон юм. Та бүхэнд зориулан бэлтгэсэн Багшийн цахим кампуст үндсэн болон төрөлжсөн сургалтууд зохион байгуулагдах тул онлайн хэлбэрээр хэрхэн суралцах тухай гарын авлагыг Цахим Мэдлэг төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэж толилуулж байна. Цахим Мэдлэг бол Монгол улсад цахим сургалтыг бодит хэрэглээ болгон нэвтрүүлэх, мэдлэгийн менежмент хийх зорилготой 2007 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Цахим Мэдлэг нь 2006-2007 онд “Монгол улс дахь цахим сургалтын зах зээлийн судалгаа”, “Нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй Сургалт удирдах системүүдийн харьцуулсан судалгаа”-г хийж, 2007 онд цахим сургалтын кампус байгуулсан билээ. Цахим Мэдлэг нь их дээд сургуулийн багш нар, бизнесийн, олон улсын болон төрийн байгуулагуудын сургалтын албаны мэргэжилтнүүдэд зориулан цахим сургалтыг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх сэдэвтэй сургалтуудыг 2009 оноос эхлэн явуулж байна. Түүнчлэн байгууллага, хувь хүмүүст цахим сургалтын зөвлөх үйлчилгээ, цахим курс хөгжүүлэх, кампус байгуулах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Холбоо барих хаяг: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Энхтайваны өргөн чөлөө 10, Улаанбаатар 14191, Монгол улс Тел: 77100056, Э-шуудан: info@itpd.mn Вэб: http://www.itpd.mn, Кампус: http://www.esurgalt.itpd.mn © Цахим Мэдлэг 2010 Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр агуулгыг хэсэгчлэн болон бүтнээр нь хуулбарлах, хэвлэхийг хориглоно. Вэб: www.mongolcampus.org Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 2
  4. 4. АГУУЛГА АГУУЛГА .......................................................................................................................................3 БҮЛЭГ 1. ОНЛАЙНААР АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ ЗӨВЛӨМЖ ........................................... 5 Нэг. Яагаад цахим сургалт гэж?.................................................................................................5 Хоёр. Онлайнаар амжилттай суралцах зөвлөмж.....................................................................5 2.1 Дадал хэвшилтэй болох ..................................................................................5 2.2 Төвлөрөх чадвараа сайжруулах .....................................................................6 2.3 Бүтээлчээр харилцах .......................................................................................7 2.4 Интернэт дэх ёс зүй буюу Нэтикүэт................................................................7 Гурав. Суралцагчийн техникийн шаардлага.............................................................................8 БҮЛЭГ 2. БАГШИЙН ЦАХИМ КАМПУСТ СУРАЛЦАХ НЬ.......................................................10 Нэг. Багшийн цахим кампуст нэвтрэх......................................................................................10 Хоёр. Багшийн цахим кампуст онлайнаар суралцах .............................................................11 2.1 Суралцах үйл ажиллагаа...............................................................................11 2.2 Зарын самбар .................................................................................................13 2.3 Файлын сан .....................................................................................................13 2.4.1 Файл татаж авах .......................................................................................................14 2.4.2 Файл оруулах ............................................................................................................15 2.5 Тайлбар толь ..................................................................................................16 2.6 Өөрийгөө сорих тест ......................................................................................18 Санамж: Курсын эхлэл хуудсанд очих ................................................................................19 2.7 Хэлэлцүүлэг ....................................................................................................20 2.7.1 Хэлэлцүүлгийн хэлхээ..............................................................................................20 2.7.2 Хэлэлцүүлэгт хариулах............................................................................................20 2.7.3 Хэлэлцүүлэгт шинэ сэдэв нэмэх .............................................................................22 2.8 Чат....................................................................................................................22 2.8.1 Чатын дүрэм..............................................................................................................23 2.8.2 Чатыг хөтлөх .............................................................................................................25 2.8.3 Чатын бүрэн эхийг үзэх............................................................................................25 2.8.4 Чатын хураангуй бичих ............................................................................................26 2.9 Зурвас..............................................................................................................26 2.9.1 Хаягийн жагсаалт үүсгэх ..........................................................................................26 2.9.2 Зурвас бичих .............................................................................................................27 2.9.3 Өмнөх зурвасуудыг үзэх, хайх.................................................................................27 2.10 И-мэйл буюу цахим шуудан ........................................................................28 2.11 Даалгавар......................................................................................................28 2.11.1 Даалгавраа оруулах ...............................................................................................28 Санамж: Курсын эхлэл хуудсанд очих ................................................................................30 Гурав. Бусад үйл ажиллагаа.....................................................................................................31 3.1 Профайлдаа зураг, мэдээлэл оруулах ........................................................31 3.2 Оролцогчдын мэдээллийг үзэх .....................................................................32 3.3 Курсыг үнэлэх .................................................................................................33 Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 3
  5. 5. ӨМНӨХ ҮГ Багшийн цахим кампус нь сургалт удирдах Мүүдл систем дээр хийгдсэн бөгөөд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой юм. Мүүдл нь цахим сургалтыг удирдахад зориулсан нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй програм хангамж бөгөөд өдгөө дэлхийн 228 оронд Мүүдлийг ашигласан 53,453 кампус ажиллаж, тэнд 69.1 сая суралцагчид 7.5 сая хичээлийг шимтэн судалж байна1 . Суралцагч танаа өргөн барьж байгаа энэхүү гарын авлага нь Багшийн цахим кампуст суралцах хөтөч тань байж, сургалтын зорилгод хүрэхэд тань тусална. Энэхүү гарын авлагаас та цахим сургалтын тухай ерөнхий ойлголтыг олж авах ба багшийн цахим кампуст хэрхэн ажиллах заавартай танилцана. Түүнчлэн онлайнаар хэрхэн амжилттай суралцах арга зөвлөмжийг үзсэнээр онлайн хичээл, ажил, амьдралаа зохицуулж, сургалтаа амжилттай сайн төгсөхөд хялбар байх болно. Хэрэв танд энэхүү авлагад тусгаагүй ямар нэгэн асуудал тулгарвал цахим кампусын багш нартай, эсвэл ангийнхантайгаа холбогдоорой. Багш нарын цахим ертөнцөд уулзацгаая! Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 2015 он 1 Мүүдлийн статистик https://moodle.net/stats/, 2015 оны 1-р сарын байдлаар. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 4
  6. 6. БҮЛЭГ 1. ОНЛАЙНААР АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ ЗӨВЛӨМЖ Нэг. Яагаад цахим сургалт гэж? Манай зууны мэдээлэл технологи, интернэтийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж буйгийн жишээ бол цахим сургалт юм. Цахим Сургалт сүүлийн үед олонтаа хэлцэгдэн, яригдаж, туршигдан улмаар танхимын сургалтыг гүйцээн баяжуулсан, ирээдүйд баримжаалсан сургалтын орчин үеийн арга хэлбэр болон зөвшөөрөгдөж эхэллээ. Цахим сургалт буюу онлайн сургалт гэдэг мэдлэгийн агуулгыг компьютер болон интернэт ашиглан дамжуулах, сурах/сургах утга илэрхийлнэ. Мэдээлэл холбооны технологийг боловсролд бүтээлчээр ашиглах нь боловсролын чанарыг сайжруулахын зэрэгцээ сурах, сургах арга барил, дадалд томоохон өөрчлөлтийг авчирч байна. Багшийн үүрэг нь мэдлэг мэдээллийг түгээгч биш харин сургалтын үйл явцыг зохицуулагч болон хувирч, сургалт нь суралцагч төвтэй, суралцагч өөрөө мэдлэг бүтээгч болж байна. Суралцагчдын өмнө сургагч зогсон явуулдаг тэнхимийн сургалттай харьцуулахад цахим сургалтын оролцогчид өөрийн компьютерийн өмнө суун суралцдаг. Цахим сургалтын давуу тал нь суралцагч хичээлийн цаг болон хичээлийн байр танхимаас үл хамааран биеэ даан ажилладаг. Хоёр. Онлайнаар амжилттай суралцах зөвлөмж Онлайнаар суралцах нь танхимд суралцахаас нилээн ялгаатай байх болно. Онлайнаар суралцахад давуу тал олон боловч бэрхшээлтэй зүйл ч мөн багагүй тулгамдана. Онлайнаар амжилттай суралцахын тулд та биеэ дайчлан ажиллах хэрэгтэй. Амжилттай суралцахад тань дараах зөвлөгөө тус болно. 2.1 Дадал хэвшилтэй болох Онлайнаар суралцагч танхимд суралцагчийг бодвол цагаа илүү нарийн төлөвлөх хэрэгтэй болдог. Та ажил дээрээ болон гэр бүлдээ хүлээдэг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурах үүргээ ч биелүүлэх хэрэгтэй. Энэ нь олон суралцагчид том асуудал үүсгэнэ. Онлайнаар суралцах үедээ цагаа зөв зохицуулах хамгийн зөв арга бол төлөвлөгөөтэй ажиллаж, суралцах дадал хэвшлийг өөртөө төлөвшүүлэх явдал юм. Ийм зарим зөвлөмжүүдээс дурьдвал: 1. Суралцахад хангалттай цаг төлөвлө. Ихэнх онлайн курст суралцагчид долоо хоногт найман цаг зарцуулах хэрэгтэй байдаг. Энэ хугацаанд та сургалтын талбарт нэвтэрч онлайн хичээлээ унших, хэлэлцүүлэг, чатанд оролцох, дасгал ажил хийх, тест бөглөх, даалгавраа хугацаанд нь амжиж хийх, суралцаж буй явцыг эргэж харах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 2. Өдөр бүр тогтмол цагт суралц. Тогтмол нэг цагт суралцсанаар энэхүү хуваариа байнга мөрдөхөд хялбар байх болно. 3. Ажлын дундуурх чөлөөт цагийг ашигла. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 5
  7. 7. Ажлын дундуур, эсвэл дараа гардаг чөлөөт цагийг ашиглахгүй дэмий өнгөрөөх нь элбэг байдаг. Тэгвэл энэ цагийг хичээлийн материал, тэмдэглэлээ эргүүлж харах, хэлэлцүүлэг, чатаар асууж ярилцах зүйлсээ тэмдэглэх зэргээр илүү бүтээлчээр ашиглавал дараа нь зарцуулах цагаа хэмнэх болно. 4. Сурсан мэдсэн зүйлээ эргүүлж хар. Онлайнаар суралцах үед нилээд их материал унших ба уншсан зүйлтэй холбоотой дасгал, тест, даалгавар гүйцэтгэхгүй, эсвэл эргэж харахгүйгээр тэр бүгдийг тогтооход төвөгтэй. Шинэ хичээлийг уншиж судалсныхаа дараа дахин эргүүлж харж эргэцүүлэн бодох нь хичээлийг тогтоох, цагаа сайн ашиглах зөв арга юм. 5. Завсарлагыг зөв зохицуул. Хэсэг хугацаанд суралцаад, хэсэгхэн завсарлах хэрэгтэй. 60-90 минут суралцаад, 10- 15 минут завсарлаж байгаад эргэж суух нь больё гэтлээ хэт удаан суухаас илүү үр дүнтэй. 2.2 Төвлөрөх чадвараа сайжруулах Олон суралцагч төвлөрөх, өөрийгөө идэвхжүүлж хөшүүрэгдэх тал дээр дутагдалтай байдаг ба энэ нь уламжлалт танхимын сургалтын үед ч тохиолддог билээ. Бие даасан, онлайн суралцагч болоод ирэхээр энэ байдал бүр дорддог. Тэгвэл төвлөрөх чадвараа хөгжүүлэхэд тань дараах зөвлөмжүүд тусална. 1. Зөвхөн суралцахад зориулсан газартай бол. Хэрэв аль нэг газрыг зөвхөн суралцахдаа ашиглаж болохгүй бол өөр нэг тэмдэг дохиог бий болго. Тухайлбал ямар нэг хувцас өмсөх ч юмуу, эсвэл чимэглэлийн зүйл ашиглаж болох юм. Хэрэв та өдөр бүр тодорхой нэг цагийг суралцахдаа зориулдаг бол энэ танд их тустай. Суралцах тодорхой нэг газар, тэмдэг дохио, цаг нь хэвших тусмаа танд тухлан сууж суралцах, төвлөрөхөд хялбар болж, анхаарал сарниулах ямар нэг зүйлд ажрахгүй болно. 2. Хийх зүйлээ эхлэхийн өмнө хийж дуусгах цагаа бич. Ингэхэд цаг хугацаа орохгүй боловч энэ нь маш үр дүнтэй арга юм. Өөртөө хугацаа өгөх нь төвлөрөн суухад чинь тусална. Томоохон ажил, даалгаврыг бол жижиг хэсгүүдэд хувааж, хэсэг нэг бүрээр нь төлөвлөн хийвэл хялбар. Хэсэг бүрийг хийж дуусмагц өөрийгөө ямар нэг хэлбэрээр урамшуул. Жишээ нь завсарлах, хооллох, дасгал хийх гэх мэт. 3. Анхаарал сарнисан бол босч завсарла. Хийж буй зүйлдээ анхаарал чинь сарнисан бол өөрийгөө буруутгаж цаас, эсвэл дэлгэц ширтэж суух хэрэггүй. Түүний оронд босч, ойр зуур алхан түр завсарласныхаа дараа эрч хүчтэйгээр эргэн суу. 4. Тэмдэглэх зүйл гарын дор байлга. Төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх өөр нэг зөвлөмж бол дэвтэр, үзэг ойрхон байлга. Төвлөрөөд сууж байх үед хийх ёстой өөр зүйл санаанд чинь орж ирвэл бичээд ав. Ингэснээр тэр ажлыг мартчих вий гэж санаа зоволгүйгээр буцаад төвлөрөхөд төвөггүй юм. Дэвтэр үзэгнээс гадна хийх ажлыг тэмдэглэх, сануулах онлайн хэрэгслүүд ч бий. Жишээ нь и-мэйлийн Outlook, Thunderbird програмууд дахь хуанли, хийх ажлууд гэсэн хэрэгслүүд. 5. Суралцахын өмнө болон завсарлагаар сайхан амар. Суралцана гэдэг бол хувь хүнээс хүчин чармайлт шаардсан, стресстэй зүйл учраас хүн болгонд тийм ч тааламжтай зүйл байдаггүй ажээ. Ийм учраас хүмүүс тааламжгүй Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 6
  8. 8. зүйлийг хойш тавьж, хийхгүй байх шалтаг олсоор нэг мэдэхэд сургалтаас хасагдахад хүрдэг байна. Ийм байдлаас зайлсхийх гол арга бол хэрхэн яаж амрахыг мэдэж хэрэгжүүлэх явдал юм. Хүний бие сайхан амарсан бол юуг ч хийсэн таагүй, дарамттай мэдрэмж төрдөггүй. Иймд хэсэг зуур сайхан амарч, толгойгоо элдэв бодлоос чөлөөлж байгаад суувал суралцах үйл явц танд хялбар зугаатай байх болно. 6. Интернэтээр хэсч цаг бүү алд. Онлайнаар суралцагчид Интернэтээр хэсч цаг алдах аюул бий. Хэрэв та Facebook мэтийн вэбүүдээр орж анхаарлаа сарниулах гээд байвал Google Chrome браузер ашиглаж “Анхаарлаа төвлөрүүлэх” хэрэгслийг нь хэрэглэж болно. Энэ нь цагийн менежментээ зөв хийхэд тань туслах ба хэсэг хугацааны дараа танд ийм хэрэгсэл ч хэрэггүй болсон байна. 2.3 Бүтээлчээр харилцах Онлайнаар суралцагч бүр багштайгаа болон бусад суралцагчидтай ойр харилцаж байх шаардлагатай. Видеоконференсээс бусад онлайн сургалтанд багш суралцагчдын харилцаа нь танхимын сургалтаас огт өөрөөр явагдана. Бүх харилцаа бичгийн хэлбэрээр, и-мэйл, хэлэлцүүлэг, чатанд явагддаг. Бүтээлчээр харилцахын тулд дараах зүйлүүдийг санамж болгон уншаарай. 1. И-мэйл шалгах, хэлэлцүүлэг уншихыг чухалчлан үзэж, байнгын зуршлааболгоорой. Эдгээр нь онлайн сургалтан дахь харилцааны гол суваг бөгөөд сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцах хамгийн чухал арга хэлбэр юм. Онлайн суралцагч и-мэйл, хэлэлцүүлгийн шинэ бичлэгүүдийг өдөр бүр шалгаж танилцаж байхүүрэгтэй. 2. Хэрэв танд асуулт байвал, асуудал тулгарвал и-мэйлээр, мессенжерээр, хэлэлцүүлгээр, чатаар шууд асуу. Танхимын сургалтаас ялгаатай нь багш тантай нүүр тулж харьцахгүй байгаа тул таныг юм асуумаар байгааг мэдэх боломжгүй юм. Иймд суралцагч өөрөө идэвхтэй байж, багш, ангийнхантайгаа аль болох ойр холбоотой байх хэрэгтэй. 3. Хичээлийн агуулгын талаарх асуултаа хэлэлцүүлэгт оруул. Ингэснээр асуултболон асуултын хариултыг бусад суралцагчид харах, нэмж асуух, хариулах боломжтой болох юм. Тэд ч мөн ийм асуулт тавимаар байсан байж болох шүү дээ. Энэ нь багшийн цагийг хэмнэж, бүлгээрээ хамтран мэдлэг бүтээхэд тустай. Багшаас аль болох их зүйл асууж лавласан хүн илүү ихийг мэдэж авна. 4. Цахим шуудангаар ирсэн захиа, илгээлт бүрд хариу өг. Багшийнхаа болонхамт суралцагчийнхаа сургалттай холбоотой бүхий л и-мэйлд нэг үгээр ч хамаагүй шуурхай хариу өгч бай. Энэ нь сургалтыг эрчимтэй явуулахад тунтустай. 5. Онлайн хэлэлцүүлгийн үед асуулт болон санаагаа компьютер дээрээ альболох хурдан, оновчтой бичиж илгээж байх нь чухал. Онлайнаар суралцах нь эхэндээ хэцүү мэт санагдавч сайн онлайн суралцагч болохын тулд олж авсан чадвар тань цаашид ажил мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд ихээхэн тустай байх болно. Онлайн курст амжилттай суралцаж төгссөнөөр та өөрийгөө сахилга баттай, сэдэл идэвхтэй, бие даан ажиллах чадвартай хүн гэдгийг ажил олгогчдоо нотлон харуулах болно. 2.4 Интернэт дэх ёс зүй буюу Нэтикүэт Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 7
  9. 9. Бид хүнтэй нүүр тулан харилцахдаа ёс зүйн тодорхой хэм хэмжээг мөрддөг билээ. Түүний нэгэн адилаар бусадтай онлайнаар харьцахдаа ч онлайн ёс зүйн зарчим буюу “Интернэт дэх ёс зүй”-г дагаж мөрдөх шаардлагатай болдог. Онлайнаар суралцахдаа дараах ёс зүйн зарчмыг баримтлахыг анхаарна уу. Үүнд: 1. Хичээлийн яриа, и-мэйл, хэлэлцүүлгүүд нь зөвхөн суралцах бүлэг дотор явагдаж байгааг хүндэтгэн үзэж, багшаас болон суралцагчдаас ирсэн и-мэйл,хэлэлцүүлэг, чатын бичлэгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүйбайх. 2. Хичээлийн агуулгатай холбоотой аливаа маргаан, мэтгэлцээн сайшаалтай боловч маргаанд оролцохдоо бусадтай ёс зүйтэй харьцах нь зүйтэй. Таны мессежийг хэн нэгэн хүн, эсвэл бүхэл бүлгээрээ хүлээн авч байгаа гэдгийг сана. 3. Хэрэв та бүлгийнхээ хэн нэгэн суралцагчид хандах хэрэг гарвал зөвхөнтухайн суралцагчийн и-мэйл хаягаар мессеж илгээгээрэй. 4. И-мэйл, хэлэлцүүлэг, чат дахь бичлэг зэрэг аливаа мессежийг бичихдээ догол мөрний хэмжээг ердийнхөөс богино (жишээ нь 3 өгүүлбэр) байлгахад анхаар. Ингэснээр таны мессежийг хүн дэлгэцэн дээр уншихад тохиромжтой байх болно. 5. Бид бусадтай нүүр тулан харилцахдаа зөв ойлголцохын тулд янз бүрийн дохиог (тухайлбал биеийн хөдөлгөөн, дууны өнгө гм) ашигладаг.Гэтэл и-мэйл, мессежээр харилцахад ийм дохиог хэрэглэх боломжгүй тул ярианы өнгийг шинжихэдтөвөгтэй үе гардаг. Иймд буруу ойлголцлоос сэргийлэхийн тулд юу хэлж байгаагаа зөв илэрхийлэхийг хичээгээрэй. Тухайлбал наргиа хийх бол хүмүүст наргиа хийж байгаагаа хэлэх, эсвэл  инээж буй дүрс оруулах нь зүйтэй. 6. ДАНДАА ТОМ ҮСГЭЭР БИЧИХ НЬ ИНТЕРНЭТЭД ХАШГИРЧ БАЙГААГ ИЛЭРХИЙЛДЭГ ТУЛ ҮҮНЭЭС ЗАЙЛСХИЙ. 7. үүний нэгэн адилаар дандаа жижиг үсгээр бичсэн мессэжийг уншихад хүндрэлтэй байдаг. тиймээс том, жижиг үсгийг ердийн байдлаар зөвашигла. Гурав. Суралцагчийн техникийн шаардлага Цахим сургалтанд оролцоход танд дараах зүйлс зайлшгүй хэрэгцээтэй. Үүнд:  Ширээний, эсвэл зөөврийн компьютер  Байнга шалгадаг и-мэйл хаяг  Найдвартай интернэт холболт. Техникийн үзүүлэлт Процессор: Intel® Pentium® P4 болон түүнтэй дүйцэхүйц, хурд нь 1.6 GHz болон түүнээс дээш. Санах ой: Хамгийн багадаа 512 MB RAM (1 GB тохиромжтой) Интернэт холболт: Хамгийн багадаа 56K модем (Утсан эсвэл DSL байвал тохиромжтой). Дууны карт болон чихэвч, чанга яригчтай байх Дэлгэц: 1024x728 pixel болон түүнээс дээш хэмжээтэй байх, 1280x1024 хэмжээтэй үед кампус хамгийн зохимжтой харагдана. Програм хангамж Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 8
  10. 10. Үйлдлийн систем: Шинэчлэлт хийгдсэн Windows XP Service Pack 3, Windows Vista Service Pack 2, Windows 7, Windows 8 эсвэл MAC OS X 10.4.9 Баримт бичиг боловсруулах програм хангамж: Microsoft Word, Microsoft Excel гм. стандарт програмууд Зөөврийн баримт бичиг уншигч: Adobe Reader (http://get.adobe.com/reader) Вэб хөтөч: Microsoft Internet Explorer Version 8.0, SP1, Firefox 3 болон түүнээс дээш хувилбарууд (Moodle хэрэглэгчдэд Mozilla Firefox илүү тохиромжтой)  Internet explorer: http://www.microsoft.com/ie  Mozilla Firefox: http://www.firefox.com Вэб хөтчийн нэмэлт Plug-In: Adobe Flash Player (http://get.adobe.com/flashplayer/), системийн ажиллагааг дэмжих Java/JRE (http://developer.apple.com/java/download/) суулгасан байх шаардлагатай. Эцэст нь ямар нэг видео тоглуулагч:  QuickTime (http://www.apple.com/quicktime/download/)  RealOne player (http://uk.real.com/interstitial.html)  Windows media player (http://windows.microsoft.com/en-us/windows/windows-media- player). Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 9
  11. 11. БҮЛЭГ 2. БАГШИЙН ЦАХИМ КАМПУСТ СУРАЛЦАХ НЬ Нэг. Багшийн цахим кампуст нэвтрэх Багшийн цахим кампуст (БЦК) Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome, Safari вэбийн хөтөч програмуудын алинаар ч орж болно. БЦК-ын www.esurgalt.itpd.mn хаягаар ороход дараах дэлгэц гарна. Нүүр хуудсанд байгаа цэсүүдийг танилцуулъя: БЦК-ын цахим сургалтанд суралцахын тулд Суралцагч кампуст бүртгүүлнэ. Үүнийг БМДИ-ийн Цахим сургалтын албаны админ таны өмнөөс гүйцэтгэж, нэвтрэх нэр, нууц үгийг танд өгнө. Эсвэл та кампуст өөрөө бүртгүүлж болно. Үүний тулд баруун дээд булан дахь “Нэвтрэх” холбоосоор орж “Шинээр бүртгүүлэх” товчлуур дээр дарна. Мэдээ – Сургалтын хуваарь, бүртгэл, зохион байгуулалттай холбоотой зар мэдээлэл ба чөлөөт хэлэлцүүлэг. Кампуст бүртгүүлсэн хэрэглэгчид оролцох боломжтой. Явагдаж байгаа сургалтууд – Кампуст явагдаж байгаа болон явуулахаар бэлтгэж буй цахим курсуудын товч танилцуулга Яагаад цахим сургалт гэж? – Цахим суралцагчдад зориулсан мэдээлэл Цахим сургалтын тайлбар толь – Цахим сургалттай холбоотой нэр томьёоны тайлбарууд Түгээмэл асуулт хариулт – Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудын талаар байнга тавигддаг асуулт, хариултын сан Хэрэглэх нөхцөл – Багшийн цахим кампусыг хэрэглэх нөхцөл Холбоо барих – БМДИ-ийн Цахим сургалтын албатай холбоо барих хаяг, утас, и-мэйл. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 10
  12. 12. БЦК-т нэвтэрч байх хэрэглэгчийн нэр, нууц үг, и-мэйлүүд хүлээж авах хаяг, нэр, овог, оршин суугаа хот дүүрэг, улсын мэдээллийг үнэн зөв оруулсны дараа “Шинэ хэрэглэгч үүсгэх” товчлуурыг дарна. Хэрэглэгчийн нэр, нууц үгийг латин үсгээр, бусад мэдээллийг кирилл үсгээр бичнэ. Үүний дараа “Хэрэглэгчийг батлах” дэлгэц гарч ирэх ба “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар БЦК-ын нүүр хуудсанд эргэн очих болно. Бүртгүүлсэн нэр, нууц үгээрээ нэвтрэхийн тулд та и-мэйлээ шалгах хэрэгтэй. БЦК-ын администратороос танд бүртгэлээ баталгаажуулах холбоос бүхий и-мэйл тэр даруй очсон байна. Уг холбоос дээр дарснаар вэб браузерт “БЦК-ын үйлчилгээний нөхцөл” шинэ цонхонд нээгдэнэ. Та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцсаны дараа “Багшийн цахим кампус” холбоосыг дарж нүүр хуудсанд очиход та хэдийнэ кампуст нэвтэрсэн байх болно. Хэдийгээр хэрэглэгчийн эрхээр нэвтэрсэн ч энэ нь онлайн курсуудэд нэвтэрнэ гэсэн үг биш юм. БМДИ-ийн багш эсвэл админ таныг холбогдох цахим курст суралцагч болгон нэмснээр та суралцаж эхлэх боломжтой болно. Та кампуст бүртгүүлсэн нэр, нууц үгээрээ нэвтрэхэд таны суралцах курс хуудасны төвд харагдах ба та курсын нэр дээр дарснаар сургалтын талбарт нэвтрэх болно. Хоёр. Багшийн цахим кампуст онлайнаар суралцах Суралцах талбар тухайн курсээс хамаарч 2 эсвэл 3 багана хэсэгтэй байна. 2.1 Суралцах үйл ажиллагаа Төв хэсэгт сургалтын талаарх үндсэн мэдээлэл буюу сургалтын зорилго, суралцах Кампусаас гарах бүрдээ баруун дээд булан дахь “Гарах” холбоосыг дарж гарч байхыг анхаарна уу. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 11
  13. 13. заавар, чатын хуваарь, даалгавраа хийж явуулах эцсийн хугацаа, багш нартай холбоо барих хаяг зэргийг, эсвэл Силлабусыг татаж авахаар тавигдсан байна. Талбарын төв баганад суралцах үйл ажиллагааг сэдвээр, эсвэл долоо хоногоор харуулна. Суралцагчийн хийвэл зохих зүйлсийг багш оруулсан байх ба суралцагч тэдгээрийг бие даан хийж гүйцэтгэнэ. Суралцах үйл ажиллагаа сэдвээр: Суралцах үйл ажиллагаа долоо хоногоор: Сургалтын талбар дахь аливаа текстэн доторх цэнхэр өнгөтэй үгс дээр дарж тухайн үйл ажиллагаа руу шууд холбогдохыг анхаараарай. Онлайнаар суралцах нь суралцагчаас бие даан суралцах чадвар, цагийн менежмент, сахилга бат ихээхэн шаарддаг. Бид таныг өдөрт дор хаяж нэг цаг кампустаа ажиллахыг зөвлөж байна. БЦК-т суралцах үйл ажиллагаа шинэлэг, сонирхолтой, зугаатай байх болно. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 12
  14. 14. Суралцагч эдгээр даалгавруудыг заасан хугацаанд багтаан өөрийн хэмнэлээр хийж гүйцэтгэх ба багш суралцагчдын суралцах үйл ажиллагааны явц байдлыг дүгнэнэ. 2.2 Зарын самбар Сургалтын талбарын зүүн баганын дээд хэсэгт “Зарын самбар” байх ба суралцагчдад анхааруулах зар мэдээллийг багш энд тухай бүр шинэчилж тавина. Суралцагч талбарт нэвтрээд хамгийн түрүүнд Зарлалын самбарын мэдээлэлтэй танилцаж байх нь зүйтэй. 2.3 Файлын сан Файлын сан бол хичээлийн агуулга, зохион байгуулалттай холбоотой төрөл бүрийн материалыг файл хэлбэрээр агуулах сан юм. Файл нь MS Word, MS Excel, MS Power point, PDF, JPG хэлбэртэй байж болно. Энэхүү санд багш, суралцагчдын аль аль нь файл оруулна. Файлын нэрийг зөвхөн латин үсгээр бичнэ. Системийн энэ шаардлагын улмаас кирилл үсгээр бичсэн нэртэй файлыг сангаас нээж үзэж болохгүйг анхаарна уу. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 13
  15. 15. Файлын санд файлуудын “Жагсаалтыг харах”, “Ганцаарчилж харах” боломжууд бий. “Жагсаалтыг харах” хуудсанд файлын нэр, оруулсан хүний нэр, оруулсан огноо цаггарах ба хуудасны төгсгөл дэх тохиргоонуудад сонголтоо оруулснаар бүх файлыг нэг хуудсанд, сүүлд нэмэгдсэнийг нь хамгийн эхэнд үзэх боломжтой. Үүний тулд “Хуудас бүр дэх бичлэгийн тоо”-г 100, “Ангилах” тохируулгыг Нэмэгдсэн хугацаа, Уруудах дарааллаар гэж тохируулаад “Тохиргоонуудыг хадгалах” товчлуурыгдарна. “Жагсаалтыг харах” хуудсанд та өөрийн оруулсан файлыг засварлах, устгах боломжууд бий. Файл бүрийн дор байх томруулдаг шилний зураг дээр дарж файлын тайлбарыг үзэх, хэрэв байхгүй бол тайлбар нэмж оруулж болно. 2.4.1 Файл татаж авах Файлын жагсаалтаас сонгосон файлын нэр дээр дарж файлыг татаж авна. Файлыг шууд нээн үзэх, эсвэл компьютер, флаш дискдээ хадгалан авах сонголтоо хийгээд “Ок” товчлуурыг дараарай. Засах Харах Устгах Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 14
  16. 16. Суралцагч татаж авсан файлаа дэлгэцэн дээр, эсвэл хэвлээд цаасан дээр уншиж судална. 2.4.2 Файл оруулах Суралцагч бүр зөвхөн хичээлийн материалаар зогсохгүй Интернэт болон бусад эх үүсвэрээс суралцах агуулгатай холбоотой ном, судалгааны материал, гарын авлага, мэдээллийг хайж олж, уншиж судалж, бусадтайгаа хуваалцах нь цахим сургалтын нэг онцлог, давуу тал билээ. Энэ үйл ажиллагааг дэмжихийн тулд суралцагч бүр 1-2 материал олж Файлын санд тайлбарын хамт оруулах даалгавар өгсөн байдаг. Файл оруулахын тулд “Бичлэг нэмэх” товчлуурыг дарж “Шинэ бичлэг” хуудсанд нэвтэрнэ. “Нэмэх” дүрсийг дарж, зүүн баганад “Файл хуулах” сонголтыг хийнэ. “Browse” товчлуурыг дарж өөрийн компьютер, эсвэл CD, флаш дискээс авах файлаа сонгож оруулна. Уг файлыг хэн, хэрхэн ашиглах талаар тайлбар бичиж, “Файлыг сервэр рүү илгээх” товчлуурыг дарна. Үүний дараа “Хадгалаад харах” товчлуурыг дарснаар таны файл Файлын санд нэмэгдэнэ. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 15
  17. 17. Хэрэв та засвар хийхийг хүсвэл файлын нэрийн дор байрлах одны зурган дээр дарж засвараа хийгээд “Хадгалаад харах” товчлуурыг дарна. Харин файл туршиж оруулсан бол улаан “Х” тэмдэг дээр дарж устгана. Олон файл нэмэх бол “Хадгалаад өөрийг нэмэх” товчлуурыг дараарай. 2.5 Тайлбар толь Цахим сургалтанд өргөн хэрэглэгддэг үгсийн тайлбар толь. Үгсийг эхний үсгээр нь цагаан толгойн дарааллаар, эсвэл хуудсаар харж болно. “Бүгд” гэсэн холбоосыг дарвал бүх хуудсанд буй үгс гарч ирнэ. Түүнчлэн цагаан толгойн аль нэг үсэг дээр дарснаар тухайн үсгээр эхэлсэн үгсийн жагсаалтыг харж болдог. Сонирхсон үгийн тайлбарыг харахын тулд “Хайх” цонхонд үг, түлхүүр үгээ бичиж болно. Хэрэв таны хайсан үг байхгүй бол “Энэ хэсэгт бичлэг алга” гэсэн хариу гарч ирнэ. Тайлбар тольд сэдэв, төрлөөр ангилал үүсгэж болох ба ангиллаар, оруулсан огноогоор, зохиогчоор эрэмбэлэн харах боломж бий. Файл нэмэх дүрс Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 16
  18. 18. Цахим сургалтын тайлбар толиос гадна Суралцагчийн тайлбар толь гэж курсын талбарт оруулсан нь бий. Энэ нь тайлбар толь бүтээх дадал, чадварыг суралцагчдад олгох зориулалттай юм. Багшийн цахим кампуст суралцсан багш нар энэхүү толийг бүтээж эхэлсэн бөгөөд тэдний оруулсан үгсийг уг сургалтаас хойш дараах 4 ангилалд хуваасан юм. Үүнд: - Товчилсон үгийн тайлбар - Нэр томъёоны тайлбар - Англи-Монгол толь бичиг - Орос-Монгол толь бичиг. Суралцагчийн тайлбар тольд үг оруулахын тулд “Шинэ оруулга нэмэх” товчлуурыг дарна. Үг, түүний тайлбарыг бичиж оруулсны дараа ангиллыг сонгож, “Өөрчлөлтийг хадгалах” товчлуурыг дарна. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 17
  19. 19. 2.6 Өөрийгөө сорих тест Сургалтын агуулгын талаарх мэдлэгийн түвшингээ үнэлж, аль хэсгийг илүү гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болохоо мэдэхэд тань энэхүү тест тусална. “Шалгалтыг одоо эхлүүлэх” товчлуур дээр дарж тестээ эхэлнэ. Тест нь тухайн курсээс хамаарч олон сонголтот, богино хариултат, тооцоолох, дүйцүүлэх гм янз бүрийн асуултуудаас бүрдэнэ. Нийт хичнээн асуулт байгаа, тэдгээрийн аль нь дэлгэцэн дээр харагдаж буйг зүүн багана дахь “Шалгалтын удирдах хэсэг” харуулна. Нэг хуудсанд өөрийн бүх хариултуудыг оруулсны дараа “Дараагийн” товчлуурыг дарна. Сүүлийн асуултад хариулсны дараа “Дуусгаад бүгдийг илгээ” товчлуурыг дарж өөрийн хариултын үнэн зөв эсэхийг шалгана. Уг хуудасны зүүн багана дахь “Нэг хуудсанд бүх асуултуудыг харуулах” холбоос дээр дараарай. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 18
  20. 20. Курсын богино нэр Шалгалтын үнэлгээ ба хариу энэ хуудсанд харагдаж байна. Шалгалтыг эхэлсэн, дууссан цаг, үргэлжилсэн хугацаа, дүн/онооноос гадна зүүн баганад зөв хариулсан асуултыг ногооноор, буруу бол улаанаар, зарим нь зөв бол шараар будаж харуулна. Түүнчлэн асуулт бүрийн зөв хариулт, тайлбар хариуг өгнө. Та өөрийн зөв, буруу хариултуудыг тэмдэглэж авсны дараа хуудасны төгсгөл дэх “Тоймыг хаах” товчлуурыг дарна. Курсын эхлэл, дунд, төгсгөлд тестийг гурван удаа бөглөж өөрийгөө сорихыг танд санал болгож байна. Энд дарна Санамж: Курсын эхлэл хуудсанд очих Та кампусын аль ч хуудаснаас “Онлайнаар хэрхэн суралцах вэ?” курсын талбарт очихын тулд хэвтээ цэсний “Миний курсууд”-ээс курсээ сонгож, эсвэл хэвтээ цэсний дор байрлах замчлалаас “eLS” нэрийг дарж очоорой. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 19
  21. 21. 2.7 Хэлэлцүүлэг Цахим сургалтын үед багш суралцагчид болон суралцагчид хоорондоо мэдлэг хуваалцах, туршлага, санал бодлоо солилцох хамгийн чухал талбар бол хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлгийн гол давуу тал нь оролцогчид хүссэн цагтаа хандаж асууж лавлах, ярилцах зүйлүүдээ оруулах, бусдын асуусанд хариулах боломжтой байдаг. Түүнчлэн файл хавсарган оруулж, түүний агуулгыг хэлэлцэж болно. Хэлэлцүүлэг, чат, и-мэйлийг кирилл үсгээр бичих нь зүйтэй. 2.7.1 Хэлэлцүүлгийн хэлхээ Хэлэлцүүлэгт хэлхээний дүрэм гэж бичигдээгүй дүрэм бий. Энэ нь хэлэлцүүлгийн сэдэв бүр шинэ хэлхээ үүсгэхийг хэлнэ. Суралцагч сэдвийн талаарх өөрийн үзэл бодол, хариултыг зөвхөн тухайн сэдвийн хэлхээнд бичиж оруулна. Уг хэлэлцүүлгийг эхлүүлсэн хүн ирсэн бичлэгүүдэд хариу бичиж, хэлэлцүүлгийг явагдаж дууслаа гэж үзвэл төгсгөлд нь хөндсөн сэдвийг нэгтгэн дүгнэдэг (Зураг). Хэлхээний дүрмийг баримтлаагүйгээс хэлэлцүүлэгт ижил сэдвүүд олон хэлхээ үүсгэж, хариулт нь энд тэнд бичигдэж замбараагүй болох явдал олонтаа ажиглагддаг. 2.7.2 Хэлэлцүүлэгт хариулах Багш, суралцагч хэн нь ч шинэ хэлэлцүүлэг эхлүүлж болох ба суралцагч бүр түүнд заавал хариулах шаардлагатай. Хэлэлцүүлэгт хариулахын тулд сонгосон хэлэлцүүлгийн сэдэв дээр дарна. Хэлэлцүүлгийн агуулгыг уншиж танилцсаны дараа цонхны баруун доод булан дахь Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 20
  22. 22. “Хариулах” холбоосыг дарна. “Таны хариулт” цонхонд өөрийн хариулт, туршлага, санал бодлоо бичнэ. Цонхны дээд хэсэгт байрлах хэрэгслүүдийг ашиглан текстээ хэвжүүлж болно. Тухайлбал үсгийн фонт, хэмжээ, өнгийг өөрчлөх, дэс дугаарлалт хийх гм. Мөн вэб холбоос, зураг, хүснэгт оруулах зэрэг өргөн боломж бий. Хулганын заагуурыг хэрэгслүүд дээр аваачсанаар түүнийг юунд ашиглах товч тайлбарыг олж үзэж болно. Бичсэн хариултдаа холбогдох файлыг хавсарган оруулж болно. Үүний тулд цонхны “Хавсралт” хэсэг дэх “+” дүрсэн дээр дарж, гарч ирсэн цонхны зүүн баганаас “Файл хуулах” гэж сонгоно. “Choose File” товч дарж өөрийн компьютер, эсвэл CD, флаш дискээс авах файлаа сонгоод “Файлыг сервэр рүү илгээх” товчлуурыг дарснаар таны сонгосон файл хэлэлцүүлэгт орох юм. Эцэст нь хуудасны доод хэсэг дэх “Хэлэлцүүлэгт бичлэг нэмэх” товчлуурыг дарснаар таны хариулт хэлэлцүүлэгт орсон байна. Цахим сургалтын орчинд явагдаж буй аливаа харилцаанд үр бүтээлчээр идэвхтэй оролцох нь цахим суралцагчид зайлшгүй байх ур чадваруудын нэг юм. Хэлэлцүүлэгт бичиж байгаа зүйл чинь бусдад мэдлэг, мэдээлэл өгөхүйц бүтээлч санаа бодол, туршлага, үзсэн мэдсэн судалсан сонирхсон зүйл байхад анхаараарай. Өөрийн үзэл бодол, баримт судалгаа, жишээ тохиолдлоор нотолж баяжуулаагүй “Тантай санал нэг Файл нэмэх дүрс Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 21
  23. 23. байна”, “Энэ зөв шүү” гэх маягийн бичлэгийг хэлэлцүүлгийн бичлэгт тоолдоггүй. Түүнчлэн хэлэлцүүлэг, чат дахь өмнөх бичлэгүүдийг бүрэн уншсаны дараа хэн нэгний бичсэнтэй давхцахааргүй санааг бичиж оруулах нь зүйтэй. Суралцагчид онлайнаар сурч дадлагажих тутам хэлэлцүүлэг, чатыг хөтлөгч нь тэд өөрсдөө болдог. 2.7.3 Хэлэлцүүлэгт шинэ сэдэв нэмэх Хичээлийн агуулгын талаар багшаас болон ангийнхнаасаа асууж тодруулах, ярилцах асуудлаа хэлэлцүүлэгт шинэ сэдэв үүсгэн оруулах нь маш чухал. Энэ үйл ажиллагааг дэмжихийн тулд Сертификат авах шалгуурт суралцагч бүр хэлэлцүүлэгт 1-2 шинэ сэдэв үүсгэж, хэлэлцүүлгээ хөтлөхийг даалгавар болгосон байх нь элбэг. Хэлэлцүүлэгт шинэ сэдэв үүсгэхийн тулд хэлэлцүүлгийн талбарын дээд хэсэг дэх “Шинэ сэдэв нэмэх” товчлуурыг дарна. Гарч ирэх хуудасны “Сэдэв” хэсэгт хэлэлцүүлгийнхээ сэдвийг, “Зурвас” хэсэгт хэлэлцэх агуулгаа бичиж, файл хавсаргах бол оруулаад “Хэлэлцүүлэгт бичлэг нэмэх” товчлуурыг дарж шинэ хэлэлцүүлэг үүсгэнэ. Хэлэлцүүлэгт ангийнхныгаа идэвхтэй оролцуулахын тулд тэдэнд шинэ хэлэлцүүлгийнхээ талаар и- мэйл илгээвэл тун сайн. 2.8 Чат Багш, суралцагчид нэг цаг мөчид уулзалдаж, хичээлийн агуулгын талаар ярилцах талбар бол чат юм. Чатын цагийг урьдчилан товлох ба голчлон нэг цаг үргэлжилнэ. Чат нь үзэж Заавал бөглөх талбарууд Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 22
  24. 24. байгаа сэдвээр явагдах бөгөөд суралцагчид асууж тодруулах, ярилцах зүйлүүдээ урьдчилан уншиж тэмдэглэсэн байх шаардлагатай. Чатыг кампуст, эсвэл кампусын гадна Yahoo, Skype, Google hangouts зэрэг чатын системүүдийг ашиглан явуулж болно. Олон хүн зэрэг холбогдсон үед Интернэтийн сүлжээ гацах тохиолдол байдаг тул цахим сургалтанд дүрстэй болон дуутай чатаас татгалзаж, текстээр харилцах нь олонтаа. Чатын үед технологиос хамаарсан, урьдчилж хараагүй ямар нэг саатал гарч болзошгүй байдаг тул багш суралцагчид чатын үндсэн ба туслах хоёр талбарыг урьдчилан тохирч, үндсэн талбарт саатал гарвал туслах талбар руу даруй шилжин чатаа үргэлжлүүлдэг. Ийм саатлын жишээ гэвэл суралцагчдаас чатанд нэвтэрч болохгүй байх, бичсэн ирсэн мессежүүд харагдахгүй байх, эсвэл олон болж харагдах, курсор харагдахгүй болох зэрэг юм. 2.8.1 Чатын дүрэм Цахим сургалтын чатыг үр дүнтэй явуулахын тулд Чатанд дараах дүрмүүдийг баримтална. Үүнд: • Товлосон цагаас хоцролгүй орох • Сэдвийн дагуу асууж ярилцах зүйлсээ урьдчилэн тэмдэглэж бэлтгэсэнбайх • Кирилл үсгээр бичих • Чатын үеэр өөр вэбсайт руу орох, утсаар ярих гм өөр ямар нэг зүйл хийхгүйбайх, чатанд бүрэн анхаарлаа хандуулж идэвхтэй оролцох • Зөвхөн модератор, эсвэл багш бусдаас өөр өнгөөр бичих • Модератор, эсвэл багшийг хэн нэгний асуултанд хариулж дуусах, эсвэл ямарнэг зүйлийг тайлбарлаж дуусахаас өмнө дараагийн асуултыг тавихгүйбайх • Хандаж хэлж буй хүнийхээ нэрийг бичиж : (тодорхойлох тэмдэг) тавьжбайгаад асуух, хэлэх зүйлээ бичих • Ойлгомжтой, товч, энгийн үгээр бичих, тодорхой асуулттавих • Зохион байгуулалттай, суралцагч бүр адил тэгш оролцоотойбайх • Зөвхөн сургалтын агуулгатай холбоотой асуудлаар ярилцах • Бусдыг хүндэтгэж Нэтикүэтийг баримтлах • Чатанд хоцорч орж ирсэн тохиолдолд бусдын анхаарлыгтаталгүйгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх • Товчилсон үг, дандаа том үсэг, эсвэл дандаа жижиг үсэг хэрэглэхгүйбайх • Тоглоом наргиа хийж байгаа бол тоглож байгаагаа бичих, эсвэл зохихэмотикон хэрэглэх • Чатын үеэр асууж амжаагүй, эсвэл хангалттай хариулт авч чадаагүй бол чатын дараа уг асуултыг хэлэлцүүлэгт оруулах. 2.8.1.1 Кампусын чат Кампусын чат нь суралцагч товлосон цагт урилгагүйгээр нэвтэрч орох, чатын бүрэн эх кампуст үлдэх, ингэснээрээ чатанд оролцож чадаагүй суралцагч эхийг хүссэн үедээ орж үзэх давуу талтай. Харин чатыг хөтлөгч бичих өнгөө өөрчлөх боломжгүй. Түүнчлэн дүрс, дуутай чат явуулах боломжгүй, зөвхөн текстэн чатанд зориулагдсан байдаг онцлогтой. Чатанд орохын тулд товлосон чатыг дарж орох ба зурагт үзүүлсэн “Энд дарж чат өрөөнд орно уу” холбоосыг дарна. Уг хуудсанд чатанд нэвтрээд буй суралцагчдыг идэвх оролцоотой нь харуулсан байдаг. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 23
  25. 25. Чатлах зүйлээ цонхны доод хэсэгт бичээд “Илгээх” товчийг дарна. Чатын өрөөний баруун баганад оролцогчдын нэрс зурагтайгаа харагдах ба хэн нэгэнд хандаж бичих бол тухайн хүний нэрний доорх “Хандах” холбоосыг дарсны дараа бичнэ. Идэвхгүй байгаа оролцогчийг “Дуудах” холбоосыг дарж “сэрээж” болно. Кампусын чат дуусахад оролцогч бүр чатанд хичнээн бичлэг оруулсан нь харагддаг. 2.8.1.2 Yahoo чат Олон хүн Yahoo и-мэйл хаягтай байдаг нь Yahoo чатыг сонгох шалтгаан болж байна. Хэрэв танд ийм хаяг байхгүй бол http://mail.yahoo.com хаягаар орж шинээр хаяг нээгээрэй. Олон хүн оролцсон Yahoo чатыг Yahoo конференс гэх ба оролцохын тулд та багш нарынхаа Yahoo хаягийг мессенжертээ нэмсэн байх шаардлагатай. Чатын цагаас 10 минутын өмнө багш таныг чатанд урих ба “Join” товчлуурыг дарж чатын өрөөнд нэвтэрнэ. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 24
  26. 26. Чатын явцад сүлжээ тасрах, компьютер гацах зэрэг ямар нэгэн саатал гарахыг үгүйсгэхгүй. Энэ үед та мессенжертээ эргэн орж, “Намайг урина уу” мессеж багшдаа илгээнэ. Чатанд аль болох кирилл үсгээр бичих нь зүйтэй. Yahoo чат ба конференсийг дуутай, эсвэл дүрстэй хийж болдог давуу талтай. Гэвч дээр дурьдсан сүлжээний ачааллаас сэргийлж текстээр голдуу чаталдаг. Yahoo конференст оролцогчид текстэндээ хэвжүүлэлт хийж болдог, сэтгэл хөдлөлийн дүрсүүдийг ашиглаж болдог давуу талтай. Харин техникийн саатлын улмаас, эсвэл санамсаргүйгээр хэн нэг нь чатаас гарсан тохиолдолд заавал урилга авч байж чатанд нэвтэрдэг тул хөтлөгч, оролцогчдын анхаарлыг сарниулах муу талтай байдаг. 2.8.2 Чатыг хөтлөх Суралцагч онлайнаар багшлах, хэлэлцүүлэг удирдах дадлага олж авахын тулд чатын20 минутыг өөрийн санаачилгаар хөтөлж болно. Үүний тулд чат болохоос 1-2 хоногийн өмнө багшдаа и-мэйлээр мэдэгдэж, хөтлөх сэдвээ тохирох хэрэгтэй. Чатанд хэрхэн бэлтгэх талаар багшаас зөвлөгөө аваарай. 2.8.3 Чатын бүрэн эхийг үзэх Кампуст хийсэн чатын бүрэн эхийг үзэхдээ тухайн чат руугаа орж, “Өмнөх чатыг харах”, Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 25
  27. 27. дараа нь “Энэ чатыг харах” холбоос дээр дарж үзнэ. Yahoo конференст явуулсан чатын бүрэн эхийг багш чат болсон өдөртөө багтааж Файлын санд оруулах ба чатанд оролцож чадаагүй суралцагчид уг бүрэн эхийг уншиж танилцах хэрэгтэй. Чатанд оролцсон суралцагчдын хувьд бүрэн эхийг Yahoo мессенжерийнхээ архиваас үзэж болно. Үүний тулд мессенжерийн дээд цэснүүдээс Contacts/ Message archive гэж ороод зүүн баганын доод хэсэгт байх “Conferences” хавтас дээр дарж чатаа сонгон уншина. 2.8.4 Чатын хураангуй бичих Чат бүрийн дараа түүний хураангуйг 1-3 хуудсанд багтаан бичих нь чатын үр дүнг нэгтгэн, ярилцсан санаануудыг цэгцлэн харуулах ихээхэн ач холбогдолтой. Чатын хураангуйг сайн дураар бичих суралцагчдыг багш тодруулна. Чатын хураангуйг бичсэний дараа Файлын санд оруулах ба бүх суралцагчид уншиж танилцах хэрэгтэй 2.9 Зурвас Багш, ангийн суралцагчид болон кампуст бүртгүүлсэн хэрэглэгчидтэй зурвасбуюу мессежээр харилцах систем юм. Үүнийг хялбараар гар утасны мессежтэйзүйрлэж болно. Зурвас булан курсын талбарт дараах байдалтай харагдана. Зурвас ирсэн бол уг буланд илгээсэн хүний нэр, зурвасын тоо харагдах ба уг тоон дээр дарж зурвасыг уншина. Кампусын аль ч хуудаснаас “Зурвас” хуудсанд очиж болно. Үүний тулд “Удирдах самбар” унадаг цэсээс “Зурвас”-ыг сонгож ашиглана. 2.9.1 Хаягийн жагсаалт үүсгэх Кампуст хэдэн зуун хэрэглэгч байгаа тул та тэднээс сонгож хаягийн жагсаалт үүсгэж авах нь зүйтэй. Үүнийг гар утсандаа утасны жагсаалт үүсгэхтэй зүйрлэж болно. Багш нар, ангийн найзуудын хаягийг дараах үйлдлээр нэмээрэй.Үүнд: 1. “Зурвас” хуудасны “Зурвас болон хүн хайх” цонхонд түлхүүр үгээ бичиж уг товчлуурыг дарна. 2. Олдсон хэрэглэгчид дотроос хайсан хүнээ овог нэр, зургаар нь таньж олоод“+” Шинэ зурвас ирсэн байна Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 26
  28. 28. холбоосыг дарж хаягийн жагсаалтдаа нэмнэ. 3. “Хайх” товчлуурыг дарж дараагийн хүнийг олж нэмнэ. 2.9.2 Зурвас бичих Багш, эсвэл ангийн суралцагч хэн нэгэнд зурвас бичих 3 зам бий. Үүнд: 1. Хаягийн жагсаалтаас сонгож бичих 2. 2.9.1-д заасанчлан хэрэглэгчийг хайж олоод бичих 3. “Холбогдсон” буланд харагдаж буй онлайн хэрэглэгчид бичих. Цэнхрээр харагдаж буй хэрэглэгчийн нэр дээр дарж “Зурвас илгээх” товчлуурыг сонгон зурвасаа илгээгээрэй. Имэйл, хэлэлцүүлгээс ялгаатай нь зурваст файл хавсаргаж болдоггүй. 2.9.3 Өмнөх зурвасуудыг үзэх, хайх Ирсэн, явсан зурвасууд дотор эргэж харах, тэмдэглэж авах чухал мэдээлэл байж болно. “Зурвасын удирдлага” хэсэгт “Өмнөх зурвасууд” унадаг цэсийг сонгож өмнөх зурвасуудыг үзэж болох юм. Ярилцсан хүнээ сонгож, “Энэ яриа” холбоосоор ороод яриаг бүрэн эхээр нь харна. Түүнчлэн зурваст яригдсан түлхүүр үгээр хайлт хийж, зурвасыг олж үзэх боломж бий: Хайх хүнээ энд бичнэ Энд дарж өөрийн хаягийн жагсаалтанд нэмнэ Суман дээр дарж Өмнөх зурвасууд гэдгийг сонгоно Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 27
  29. 29. 2.10 И-мэйл буюу цахим шуудан И-мэйл бол цахим сургалтын үед ашиглагддаг харилцааны гол хэрэгслүүдийн нэг юм. И- мэйл хаягтай байж, түүнийгээ өдөр тутам шалгадаг, шаардлагатай хариуг тэр даруй бичдэг байх нь цахим суралцагч бүрд тавигдах зайлшгүй шаардлага гэж хэлж болно. Сургалтын байгууллага суралцагчдыг бүртгэхдээ и-мэйл хаягийг нь авч, сургалттай холбоотой зар, мэдээллүүдийг уг хаягаар илгээдэг. Энэ нь их хэмжээний мэдээллийг олон суралцагчдад нэгэн зэрэг хүргэх, тэдний цахим шуудангийн хайрцагт хадгалагдаж үлдэх, утсаар ярих цаг, зардлыг хэмнэх зэрэг ихээхэн ач холбогдолтой. Суралцагч бүр хэд хэдэн и-мэйл хаягтай байж болох ба сургалтын и-мэйлүүдийг ажлын, хувийн шуудангуудаас ангид байлгахын тулд сургалтанд зориулсан тусдаа и-мэйл хаяг нээж болно. И-мэйл нь www.mongol.net, www.gmail.com, www.outlook.com, www.yahoo.com зэрэг аль ч хаягаар байж болох ба нэвтрэх нэр, нууц үгээ санаж байх нь чухал юм. Gmail хаягийн давуу тал нь Google Docs, Youtube-г, Outlook хаягийн давуу тал нь Skype-г, Yahoo хаягийн давуу тал нь Yahoo мессенжерийг уг хаягаараа ашиглаж болдог онцлогтой. Орчин цагт хүмүүс бүх и-мэйл хаягаа ухаалаг гар утсандаа тохируулж, Интернэттэй бол хаа ч явсан цахим шуудангаа тогтмол үзэж ашигладаг болсон байна. Хэлэлцүүлэг, чатаар сургалтын агуулгыг тал талаас хэлэлцдэг бол имэйлээр сургалтын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой гол мэдээллүүд очдог. Түүнчлэн сургалтын агуулгын товч мэдээлэл, хийх зүйлсийн сануулга очиж болно. Тухайлбал суралцагч кампустаа нэвтэрч суралцах үйл ажиллагаанд оролцохгүй байх тохиолдолд багш суралцагчид и-мэйл бичиж сануулна. 2.11 Даалгавар Суралцагч даалгавраа оруулж, багшаас хариу авах талбар. Багш даалгавар өгөхдөө энд, эсвэл файлын санд тавьсан байна. 2.11.1 Даалгавраа оруулах Даалгавраа оруулахын тулд тухайн даалгаврын нэр дээр дарна. Энд түлхүүр үгээ бичнэ Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 28
  30. 30. “Даалгавар оруулах” товчлуурыг дарж өөрийн компьютер, эсвэл CD, флаш дискээс хийсэн даалгаврын файлаа сонгон, “Файлыг сервер дүү илгээх” товчлуурыг дарна. Үүний дараа “Өөрчлөлтийг хадгалах” товчлуурыг дарахад таны даалгавар кампуст орсон байна. Санамж: Файлын нэрийг латин үсгээр бичсэн байна. Багшийн хариуг үзэхийн тулд “Даалгавар” хуудсан дээр ороход оруулсан даалгавар харагдах ба багш танд хариу үнэлгээ, дүн, фийдбак өгсөн бол доор нь хариу хэсэгт харагдана. Энд дарж Даалгава р оруулна Энд дарж даалгаврын файлаа компьютерээс зааж өгнө Энд дарж Даалгаврыг илгээнэ Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 29
  31. 31. Багшийн зүгээс өгсөн хариу Санамж: Курсын эхлэл хуудсанд очих Та кампусын аль ч хуудаснаас “Онлайнаар хэрхэн суралцах вэ?” курсын талбарт очихын тулд хэвтээ цэсний “Миний курсууд”-ээс курсээ сонгож, Энд дарж курс руу шууд орно эсвэл хэвтээ цэсний дор байрлах замчлалаас “eLS” нэрийг дарж очоорой. Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 30
  32. 32. Гурав. Бусад үйл ажиллагаа 3.1 Профайлдаа зураг, мэдээлэл оруулах Профайл гэдэг нь цахим сургалтын талбарт тухайн суралцагчийн талаарх цогц мэдээллийг агуулж байдаг хуудсыг хэлнэ. Энд суралцагчийн зураг, и-мэйл ба мессенжерийн хаягууд, сонирхдог зүйлс, кампуст сүүлд хандсан өдөр цаг, бүртгэлтэй буюу суралцаж буй цахим курсуудын нэр байдаг. Профайлын зарим мэдээлэл нь автоматаар гарч ирдэг байхад зураг, сонирхдог зүйлс, мессенжерийн хаяг зэргийг суралцагч өөрөө оруулж, бас засварладаг. Цахим сургалтын кампуст багш, суралцагчид профайлдаа зураг, мэдээллээ оруулах нь нүүр нүүрээ харан суралцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сурах сонирхлыг идэвхжүүлж өгдөг. Иймд сургалтын эхний долоо хоногт багтаан суралцагч та дараах зааврын дагуу профайлдаа зураг, мэдээллээ оруулна уу. Үүнд: 1. Өөрийн хандалтын эрхээр курст нэвтэрч, “Тохируулга” булангийн “Миний профайл тохиргоо” хэсгийн “Мэдээлэл засварлах” холбоос дээр дарна. Эсвэл хэвтээцэсний “Удирдах самбар” унадаг цэснээс “Профайл” холбоосыг сонгож оржболно. 2. Гарч ирсэн хуудасны “Үндсэн хэсэг”-ийн “Тайлбар” цонхонд өөрийн тухай мэдээллийг бичнэ. Тухайлбал эрхэлдэг ажил, бусадтай хамтарч хийхээр төлөвлөж буй зүйлс байж болно. Багш болон бусад суралцагчид таны профайлыг сонирхож үзэх тул тэдэнд зориулсан мэндчилгээ бичиж болох юм. 3. “Хэрэглэгчийн зураг” хэсгийн “Шинэ зураг” цонхонд буй “+” дүрсийг дарж зургаа оруулна. Үүний тулд өөрийн зургийг компьютертээ урьдчилж оруулсан байх шаардлагатай. Кампуст тавих зураг нь их жижиг харагдах учраас зөвхөн толгой хэсгийн зураг байвал тохиромжтой. Хэрэв өмнөх зургаа солих гэж буй бол “Устгах” сонголтыг идэвхжүүлсний дараа шинэ зургаа оруулна. Энд дарж курс руу шууд орно Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 31
  33. 33. 4. “Сонирхол” хэсэгт өөрийн сонирхдог зүйлсийг таслалаар тусгаарлан тоочижбичнэ. Ингэснээр тантай адил сонирхолтой хүмүүсийг харах боломжбүрддэг. 5. “Зайлшгүй биш” хэсэгт өөрийн вэб хаяг, ICQ, Skype, Yahoo, MSN зэрэг мессенжерүүдийн хаяг, утас, гар утас, хаяг зэрэг мэдээллүүдийг өөрөө хүсвэлоруулж болно. Энэ нь бусад суралцагчдад харагдах болно гэдгийг санаххэрэгтэй. 6. Хуудасны төгсгөлд байрлах “Мэдээлэл засварлах” товчийг дарж, оруулсан бүх мэдээллээ хадгална. Аль нэг мэдээллээ засварлахыг хүсвэл дээрх үйлдлийг эхнээс нь давтах хэрэгтэй. 3.2 Оролцогчдын мэдээллийг үзэх Цахим сургалтын кампус бол зөвхөн суралцаад зогсохгүй бусадтай хамтран ажиллах талбар болдог тул бусад оролцогчдын профайлыг үзэж, холбоо тогтоож хамтарч болно. Үүний тулд курсын талбарын зүүн багана дахь “Манай анги” булангийн “Оролцогчид” холбоосыг дарж, курсын бүх суралцагчид, багш нарын жагсаалтыг харж болно. Сонирхсон оролцогчийн нэр дээр дарж профайлдаа оруулсан мэдээлэл, суралцаж буй курсын нэр, и-мэйл хаяг, сүүлд хандсан өдөр цагийг үзэх, зурвас илгээх боломжтой. Энд дарж зураг оруулна Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 32
  34. 34. 3.3 Курсыг үнэлэх Курсын талаар таны бодол сэтгэгдлийг асуусан үнэлгээний асуулга. Курсын төгсгөлд энэ асуулгыг бөглөхийг танаас хүсье. Таны санал сэтгэгдлийг мэдэх нь БЦК-т тун чухал юм. Ингэснээр энэхүү курсыг цаашид улам бүр сайжруулах боломжтой болно. Таны хариултыг бид нууцлах ба асуулгын дүнг зөвхөн нэгтгэсэн байдлаар ашиглах болно. “Start survey” товчлуурыг дарж асуулгын хуудсанд нэвтэрнэ. Асуулгыг бөглөж дуусаад “Submit” товчлуурыг дарж илгээх юм. Танд амжилт хүсье! Багшийн цахим кампус www.esurgalt.itpd.mn 33

×