Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Bagshin hugjil 8

283 views

Published on

Багшийн хөгжил

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Bagshin hugjil 8

  1. 1. Багшийн хөгжил itpd.mn 2019 оны 2 дугаар улирал Аяны богц Монголын сургалтад хүүхдүүдэд ямар зураг зурахыг нь заадаг бол Японд өөрийн дуртай зургийг нь зуруулдаг Судалгаа, шинжилгээ Үнэлгээний ил тод байдал сурлагын ахицад нөлөөлөх нь Арга зүйч зөвлөж байна Ахлах ангийн суралцагчдын уншиж ойлгох чадварыг үнэлэх асуудал Цаг үе үйл явдал Боловсролын салбарын онцлох ажлууд МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙ, МЭДЭЭЛЛИЙН УЛИРАЛ ТУТМЫН СЭТГҮҮЛ Туршлага Хүүхэд байгальд байхдаа хамгийн жаргалтай 11 26 35 50 57 СУРГАЛТ БОЛ БАГШ, СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭТ ГҮН УХААН Монгол улсын ардын багш Г.Лхаахүү
  2. 2. ГАРЧИГ 2019 оны 2 дугаар улирал БАГШИЙН ХӨГЖИЛ СЭТГҮҮЛ Мэргэжил, арга зүй, мэдээллийн улирал тутмын сэтгүүл Ерөнхий зөвлөх: Ж.Болормаа Редакцийн зөвлөл: С.Амарсайхан Д.Даваасүрэн А.Дүүриймаа Б.Намсрайдорж Д.Отгонтуяа Ph.D Б.Цасанчимэг С.Чулуунцэцэг Д.Энхтулга Д.Энх-Амгалан Ph.D О.Энхмаа Дизайнер: Т.Энхтунгалаг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт эрхлэн гаргав. Улаанбаатар хот 2019 он “Багшийн хөгжил” сэтгүүлийн шинэ дугаар уншигч багш тантай золгож байна 3 АЯНЫ БОГЦ Сургалт бол багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцан шүтэлцээт гүн ухаан 4 Урсан өнгөрөх цаг хугацаа бүрт түүх бичигдэн үлддэг 8 Монгол улсын ардын багш Ү.Маам захиралтай улсын тэргүүний “Шинэ үе” сургуулийг онцолж байна 10 Монголын сургалтад хүүхдүүдэд ямар зураг зурахыг нь заадаг бол Японд өөрийн дуртай зургийг нь зуруулдаг 11 Дорнод аймгийн улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн хөгжмийн боловсролын мэргэжилтэн Хонжо Азуса 13 Японы сайн дурын гишүүний Монголд ажилласан туршлагаас15 СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөрийг музейн хөтөлбөртэй уялдуулах нь 17 Багш ажлын байрандаа хөгжих нэгэн боломж 23 Үнэлгээний ил тод байдал сурлагын ахицад нөлөөлөх нь 26 ТУРШЛАГА Бага боловсролын “Stem сургалт”-ын үр нөлөөг дээшлүүлэх арга туршлага 29 Хүүхэд байгальд байхдаа хамгийн жаргалтай 35 Бага ангийн сурагчдын зохион найруулан бичих чадварыг хөгжүүлэх аргазүй 38 Хэрэглэгдэхүүн сайжруулах санаа 41 АРГА ЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА Математикийн хичээлээр Сурагчдын эдийн засаг, санхүүгийн мэдлэг чадварыг хөгжүүлэх асуудалд 46 Ахлах ангийн суралцагчдын уншиж ойлгох чадварыг үнэлэх асуудал 50 Нээлттэй цахим сургалт удирдах системд нөөц бүрдүүлэх, сургалт зохион байгуулах боломж 55 ЦАГ ҮЕ ҮЙЛ ЯВДАЛ Боловсролын салбарын онцлох ажлууд 57
  3. 3. Багшийн хөгжил 3 “БАГШИЙН ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР УНШИГЧ БАГШ ТАНТАЙ ЗОЛГОЖ БАЙНА Манай нийгэм дэлхий нийтэд нээлттэй болж, соёл, хэрэглээний чөлөөт хөгжлийн урсгал, оюун санааны өөрчлөлт шинэчлэлийн үед бид амьдарч байгаа билээ. Боловсролын салбар бол Монгол хүний хэн байх, Монгол улсыг ямар улс болохыг тодорхойлдог БМДИ-ийн захирал Ж.Болормаа манлайлагч салбар байх учиртай. Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, нийгмийн болон хүүхдийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд алс ирээдүйг харж, нийгмээсээ түрүүлж алхахыг БАГШ биднээс шаардах болсон. Тиймээс багш бид сурч мэдэж, хөгжихийн төлөө зогсолтгүй тэмүүлэх эрхэм үүрэгтэй билээ.    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь “Багшийн хөгжил” нэртэй сэтгүүлээ 2013 оноос эхлэн эрхлэн гаргаж, багш та бүхний боловсролын салбарын нэгж хэсэг бүрт хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага, мэргэжил нэгтнүүддээ сэдэл санаа өгөх булангуудыг нийтэлсээр ирсэн. Өнөөдөр таны гарт дэлгэж буй шинэхэн дугаар бол тус сэтгүүлийн 8 дахь хэвлэл бөгөөд “Аяны богц”, “Судалгаа шинжилгээ”, “Туршлага”, “Арга зүйч зөвлөж байна”, “Цаг үеийн мэдээлэл” гэсэн булангуудаас бүрдэж байна. Бид “Багшийн хөгжил” сэтгүүлдээ та бүхнийхээ шинийг эрэлхийлсэн, туршиж, үр дүнгээ тооцсон, бүтээлч санал, санаачилга бүрийг түгээн дэлгэрүүлж  хамтран ажиллахдаа хэзээд баяртай байх болно. Хувь тавилангаараа “Багш” гэсэн эрхэм хүндтэй мэргэжлийг сонгон, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй багш таны эрдэм номын үйлс дэлгэрэх болтугай.
  4. 4. 4 2019 оны 2 дугаар улирал “Монгол улсын ардын багш”, “Цагаан толгойн” хэмээн алдаршсан Г.Лхаахүү багшийг “Багшийн хөгжил сэтгүүлийнхээ хойморт урин, уншигч тантай уулзуулж байна. 23 жилийн дараа хуралдсан Багш нарын 7 дугаар их хурлаар ”Монгол улсын ардын багш” хэмээх хүндтэй цол хүртсэн эрхэм багштай “Багшийн хөгжил хийгээд эцэг эхчүүдийн харилцаа хандлага” сэдвээр ярилцлаа. - Танд “Монгол улсын ардын багш цол хүртсэнд олон мянган шавь болон нийт багш нарынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. - Баярлалаа. - Таныг 7 дугаар анги төгсөөд 16 наснаасаа эхлэн боловсролын салбарт ажиллаж, соёлын довтолгоонд хүртэл оролцож явсан талаарх сонирхолтой ярилцлагыг уншиж байсан. Тэгээд тантай ажил амьдралын тань замналаас ярилцах юм сан гэж бодож байлаа. Ярилцах завшаан олдсонд баяртай байна. Та өөрийнхөө тухай манай уншигчдад товч танилцуулна уу? - Баярлалаа. Өөрийн амьдрал болоод боловсролын салбарт хэрхэн хөл тавьсан, 50, 60-аад оны багш нарын онцлог ажлын арга барилын талаар телевиз болон хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгсөн болохоор хүмүүс мэдэж байгаа байх аа. Аав, ээж минь ном эрдмийг эрхэмлэдэг гэгээлэг хүмүүс байлаа. Тэд маань үлгэр домог ярина, сургаал, зүйр цэцэн үг их тогтоолгоно. Энэ нь надад их нөлөөлсөн болов уу. Аливааг тогтоох, цээжлэх сонирхолтой болсон байх. Сургуульд ороод багшийнхаа заасныг ихэд анхаарна. Багш болж тоглоно. Багш болох хүсэл дүүрэн явдаг байв. Түүндээ ч хүрч 7-р анги төгсөөд хөдөөгийн бригадаас ажлын гараагаа эхэлж өөрөөсөө ах, эгч, дүү гээд нас насны төлөөллүүдэд багшилсан түүхтэй. Багшаар ажиллаж эхэлснээс хойно МУБИС-ийг монгол хэл уран зохиолын ангийг багш мэргэжлээр дүүргэсэн. Одоо Монгол улсын боловсролын их сургуулийн “Багшийн сургууль”- д зөвлөх багшаар ажиллаж байна. Багшийн мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурласан хүн дээ би. Ер нь хүн аливаа ажил, мэргэжлээ зөв сонгож, дурлаж, түүндээ эзэн байхын төлөө хичээх хэрэгтэй гэдгийг хойч үеийнхэнд хэлэх дуртай. Сонирхож, дурласан мэргэжлийнхээ утга учрыг олохын төлөө, тасралтгүй суралцаж, хөгжих нь маш чухал. Чиглэл муутайхан явж, нийтийн дунд хөвөөд байвал тун тусгүй. Тиймээс эзэмшсэн мэргэжлээ нарийн судалж, монгол хүний хэлдгээр “Учрыг нь олж, хужрыг нь тунгаах”-ын төлөө тэмцэх л ёстой доо. Намайг мэргэжилдээ дуртай, хүүхдэд хайртай, юмны учир зангилааг олдог болгосон хүмүүс бол миний багш нар гэж би хэлнэ. Сайн багш бол хүний олон арван жилийн цаадахыг харж, хүний амьдралыг тэр чигт нь хөтөлдөг юм аа гэдэг үгийг би залуу багш нарт хэлэх дуртай. Түүнээс гадна гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хандлага багш гэдэг энэ мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгоход их нөлөөлсөн. - Таны мэргэжил сонголтод ээж аавын тань нөлөөлөл их байсан талаар СУРГАЛТ БОЛ БАГШ, СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭТ ГҮН УХААН АЯНЫ БОГЦ Г.Лхаахүү Монгол улсын ардын багш
  5. 5. Багшийн хөгжил 5 ярилаа. Ер нь эцэг эх хүүхдэд хэрхэн нөлөөлж, тусгал нь болдог гэж та боддог вэ? - Багшаас гадна эцэг эхийн нөлөөлөл хүүхдийн амьдралын толь нь болдог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралын толь гэдэг тун гүн агуулгыг илэрхийлнэ. Эцэг эхчүүдийн гэр доторх харилцаа, амьдрал ахуйдаа хандах хандлага, нийгмийн дотор биеэ авч яваа байдал нь хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшлийг бий болгодог. Тиймээс багш эцэг эхчүүд хүүхдийн сурч, боловсорч, төлөвшихөд нэг хүн шиг л хандах ёстой гэсэн санаа юм даа. Залуу ээж аавууд багштай хамтран ажиллаж, холбоотой байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ажиллаж байгаа арга барил зөв үү, буруу юу? гэх мэт асууж зөвлөлдөж байх нь зүйтэй. Сүүлийн үед эцэг эхчүүд багш нартай хамтран ажиллахдаа нэлээд дутагдалтай байна уу даа гэж ажиглагддаг. Багш эцэг эхчүүд харилцан хүндэтгэлтэй хандаж, эцэг эх багш хүүхэд гэсэн гурван бодгалын цул нэгдэл бий болж гэмээн хүүхдийн хүмүүжил төлөвшил хандлага зөв голдиролд орно. Сурагчдадаа шаардлага тавьсны төлөө багш нарыг ирж загнах хандлага ихэссэн. Иймээс хүүхдүүд эцэг эхээрээ түрий барьж сурлагадаа анхаарахгүй байх нь ажиглагдах болсон талаар багш нар ярьж байна. Аливаа асуудал хоёр талтай. Тиймээс аль аль талдаа хүлээцтэй ухаалаг байх сэтгэл дутаж байна гэж боддог. Эцэг эхчүүд хүүхдүүдийн гомдлыг өмөөрч тайлах биш, тэдэнд зөв бурууг ойлгуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд эцэг эхийн хэлсэн үгээс илүү багшийн хэлсэн үгэнд хүндэтгэлтэй хандаж, манай багш тэгсээн гэх мэтээр багшийнхаа хэлсэнд итгэх нь илүү байдаг юм. Үүнийг буруутгах аргагүй. Багш тэгж хэлсэн, ингэж л хийх ёстой гэж хүүхдүүд ярьдаг шүү. Ер нь багшийгаа шүтсэн, багшдаа хайртай хүүхэд л амжилттай сурдаг. Тиймээс нөгөө талдаа багш нар ч гэсэн хүүхдэд шүтэгдэх тийм хэмжээний өндөр боловсролтой, харилцаа хандлагатай байх нь зөв юм шүү. - Хүн бүр багштай. Та өөрийнхөө багшийн талаар сайхан дурсамжаасаа хуваалцана уу? - Би өөрөө багшаа их шүтдэг хүүхэд байжээ гэж бодогддог. 3 дугаар ангийн жаахан хүүхэд байхдаа багшаа орж ирэхэд нь өмссөн дээлний эмжээрийг хараад ямар гоё дээлтэй юм бэ, ийм гоё дээл хийж сурах юм сан гэж боддог байлаа. Энэ бол багш хүн хувцаслалт биеэ авч явах байдлаар үлгэрлэж байсан жишээ юм. Хэлсэн үг, уншсан шүлэг бүрийг нь тусган хүлээн авч бүхий л талаар нь даган дуурайдаг байлаа. Тиймээс багш хүн бүх л талаараа үлгэрлэн дагуулагч байх хэрэгтэй. Нөгөө талаасаа багш хүн, сул үг, бүдүүлэг үг хэлж үгийн алдаа гаргахгүй байх ёстой гэж боддог. Харин алиа хошин үг хэлж, монгол хэлний ухаалаг сайхан үгсээс өдөр бүр л сонсгож, амьдралд нь хэрэглүүлж байх нь зүйтэй. Алиа хошин үг нь хүүхдийг сэргээдэг. Мөн урмын үг хэлж урамшуулах хэрэгтэй. Жишээ нь: Чи бол манай ангийн сурлагаараа сор нь юм чинь багш шигээ зааж чадна. Надаас ч илүү байж магадгүй шүү гэж урамшуулан сэтгэлийг хөдөлгөж ажилла. Энэ яриад байгаа бүхэн бол миний багш нарын л үлгэр дуурайлал. Жинхэнэ багш гэж тийм л багшийг хэлнэ. - Тэгвэл жинхэнэ багш гэж яг ямар багшийг хэлэх вэ? - Багш хүн мэргэжлээ маш сайн ойлгож, мэдрэх нь чухал. Би яах гэж багш болсон бэ? Багш хүн ямар зорилготой, ямар шинж, мөн чанартай хүн бэ? Гэдгийг өөрөө өөрөөсөө асууж, дүн шинжилгээ хийж, мэргэжлээ өргөж, бахархаж, бас магтаж бодож байх хэрэгтэй. Жишээлбэл: “Багш бол зуу зуун жилийн бүтээн байгуулагчийг цогцлоогч нь”, “Багш та харанхуйг гийгүүлэгч гэрэл, гэгээ” “Багшийн мэргэжил бол залуусын оюунд мэдлэгийн үр суулгаж, түүнээ тордон ургуулагч цэцэрлэгч” гэх мэтээр… - Багш хүн их нарийн бодол ухааралтай байх ёстой юм байна. - Тэгэлгүй яах вэ. Миний дээр өгүүлсэн санаанууд бол үнэхээр багш хүнд анхаарах л зүйлүүд юм шүү. Багш байхын тулд эдгээр нарийн зүйлийг мэдэж байх нь чухал байдаг. Багш хүн хэдхэн цагийн хичээл заагаад өнгөрөх биш хүүхдүүдийг эрдэмд itpd.mn
  6. 6. 6 2019 оны 2 дугаар улирал шамдсан, мэдлэгт биширсэн, номд шунасан хойч үеийг төлөвшүүлэх нь гол юм. Энэ нь хичээл заахаас арай өөр шаардлагыг багш өөртөө тавиад өөрийгөө үнэлж байгаа хэрэг. “Багш та гоёмсог бүхнийг түгээгч далайн удвал адил” хүн юм шүү гэх мэт дээрх үгсийг өөртөө хэлж, бусдыгаа ч дагуулж, ажил мэргэжлийн онцлогоо ухамсарлан ойлгож байх учиртай гэж боддог. Тиймээс би МУБИС-ийн ДУТС-ийн захирал А.Энхмаатай хамтран “Багш мэргэжлийн онч үг” гэдэг ном гаргасан. Энэ номд багш мэргэжлийн онцлог, харилцаа, хандлага, мөн чанар, жинхэнэ багш гэж хэнийг хэлэх гэх мэтийг гаргахыг хичээсэн. Цүнх барьж орж ирээд хэдхэн цаг хичээл заагаад гараад явдаг багш бол “жинхэнэ багш” биш. Би “жинхэнэ багш” гэдэг үгийг хэлэх дуртай. Энэ мэргэжлийг сонгосон бол би “жинхэнэ л багш байх ёстой гэдэг шаардлагыг өөртөө тавих хэрэгтэй. Нэгэнт багш л болсон бол шүтэгдсэн багш байх нь чухал. Залуухан багш байхдаа хүүхдүүддээ дуу хөгжим, бүжиг их заадаг байлаа. Ангийнхаа бүх ширээг гадаа гаргачхаад нийтийн бүжиг, гоцлол бүжиг заадаг байлаа. Энэ бол авьяасаараа шавь нартаа шүтэгдэх нэг хэлбэр дээ. Тэгэхээр багш хүн заах аргаараа, мэдлэгээрээ, харилцаагаараа, бичгийн соёлоороо, биеэ авч явах байдлаараа үлгэрлэгч гэх мэт… Шүтэгдсэн багшийн шавь сурлагаараа, хүмүүжил төлөвшлөөрөө бусдаас доор байна гэж хэзээ ч байхгүй ээ! Ингэж л багш шавь харилцан шүтэлцэж бие биедээ уусаж, нөлөөлж байх учиртай. Ер нь багш хүнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байх ёсгүй. Тийм ч байх шаардлагатай. Тэгж гэмээн шүтэгдсэн багш болох юм. Түүнчлэн “Хүүхдэд хайртай” гэж бид өөрийгөө тодорхойлдог. Тийм бол л та мэргэжлээрээ хөгж. Хүүхдэд үнэн бодитой зүйл зааж сурга. Таны хэлсэн заасан зүйлийг хүүхэд амьдрал дээрээ хэрэгжүүлээд л явбал та өөрийгөө жинхэнэ багш, хүүхдэд хайртай гэдгээ ийнхүү илэрхийлж байгаа нь тэр. - Хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүд хамгаас чухал үүрэгтэй. Та ээж аавуудад хандаж юу хэлэх вэ? - Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд ном зааж байгаа багшаас нь өмөөрөөд, ээжээс нь аав нь өмөөрөөд, ааваас нь ээж нь өмөөрөөд байвал хүүхэд сайн хүн болж төлөвшихгүй. Энэ бол амьдралаар батлагдсан бичигдээгүй хууль юм шүү. Хүүхдээ өмөөрдөггүй хүн гэж хаа ч байхгүй ээ. Би ч гэсэн зургаан хүүхэдтэй. Аав нь хүүхдэд үг хэлэхээр ингэж хэлэхдээ яах вэ дээ гэж бодно. Гэхдээ дэргэд нь өмөөрдөггүй юм. Харин сүүлд нөхөртөө ганцааранд нь хэлнэ. Ийм зүйл дээр битгий үглэж бай. Тэрний оронд ингээд хий гээд хүүхдэдээ заагаад өг гэж хэлнэ. Бид бүгд адилхан шүү дээ. Айлын хүүхэдтэй муудалцаад ирэхэд нь түрүүлээд хүүхдээсээ миний хүү охин яасан бэ? гэдгийг асуу. Харин дараа нь айлын хүүхдийн буруу байвал миний дүү ингэж болохгүй шүү. Та хоёр эвтэй найртай бай гэж хэл. Ингэж өмөөрөх хандлагаа арай өөрөөр ухааруулж, ойлгуулсан байдлаар илэрхийлэх нь зүйтэй юм. - Яриагаа ном, сурах бичиг рүү чиглүүлье. Таны ярилцлагаас унших бичгийн хичээл хүүхдэд их чухал болохыг онцолсныг уншсан. Унших бичгийн хичээлийн гол ач холбогдол нь юу вэ? - Олон жил 6,7,8 настай хүүхдийн сурах бичиг дээр баг хамт олноороо ажиллаж байлаа. Гол асуудал бол тухайн нас, АЯНЫ БОГЦ
  7. 7. Багшийн хөгжил 7 сэтгэхүйн онцлог болоод нийгэм цаг үетэйгээ холбох нь чухал байдаг. Жишээ нь, энэ цаг үед хүүхэд ямар хүүхэлдэй, кино үзэж байгааг судалж, тухайн хүүхэлдэйн баатруудыг оруулах гэх мэт олон нарийн зүйл байдаг. Тиймээс бид бүхэн зургаан настай хүүхдүүдийн “Цагаан толгой”-д эвлүүлдэг тоглоом /puzzle/ оруулж байсан. Энэ нь цаг үеийн хандлагыг л тусгаж байгаа хэрэг. Үе, үг бүтээлгэх хөгжилтэй хэлбэрийн дасгал юм. Бидний хийсэн зургаан настай хүүхдийн сурах бичиг их сайн сурах бичиг байсан. Гэвч одоо хэрэглэгдэхгүй байгаа нь харамсалтай. Ер нь сургалтын хөтөлбөр өөр болсон байна. Өмнө нь хүүхдүүд 9 сарын 15-аас үсэг үзэж эхлээд 12 сарын эцэст бүх үсгээ үзчихсэн, уншаад сурчихсан, үсэглэлийн баяраа хийж, удалгүй унших хичээлдээ орж хавар гэхэд хүүхдүүд чөлөөтэй уншаад сурчихдаг байлаа. Мөн минутын уншлага авна. Энэ нь их үр өгөөжтэй сургалт болдог байсан. Гэхдээ хүн бүр өөр учраас түргэн, удаан ярьдаг онцлогт нь тохируулж ярианы хурданд тохируулж уншуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд дүн тавьж уралдуулалгүй шат дарааллаар нь унших аргад сургадаг. Эхлээд үе үгээр нь харж уншина, дараа нь хэд хэдэн үгээр нь харж уншина. Одоо ийм сургалтын арга багассан нь ажиглагддаг. Миний бодлоор одоогийн зургаан настай хүүхдүүдийн сэтгэлгээ их хурдан болсон. Тиймээс энэ онцлогт нь тулгуурлаад 12 сард бүх үсгээ үзэж дуусаад уншиж сургах дадал суулгах хэрэгтэй. Хавар гэхэд жижигхэн зохиол уншчихна шүү дээ. “Цагаан толгой”-гоо уншиж дуусаад “Унших бичиг” гэдэг тусгай ном уншдаг байлаа. Энэ бол их үр дүнтэй хөтөлбөр байсан юм шүү. Унших нь хомс болбол сэтгэх нь хомс л байна даа. Сурах бичгийн зохиогчид их ажигч, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хүүхдүүд юу сонирхож байгааг харж тухайн зүйлээ сурах бичигтээ тусгах жишээтэй. Их материалыг хүн хараад шууд төвөгшөөдөг. Тиймээс бага материалд, олон талаас хандаж, өргөн мэдлэг өгч болно доо. Унших хичээл, Монгол хэлний хичээлийг тусад нь хичээл болгож оруулмаар байна шүү. Эцэг эхчүүд ч их шаардаж байна. Хүүхдийн ачаалал ч бүх талаар багасна. - Я р и л ц л а г ы н х а а төгсгөлийн үгийг танд үлдээе? - Багш нарын дунд өөрсдийг нь өргөсөн, сэтгэлийг нь сэргээсэн сайхан сургалтууд явуулдаг баймаар… “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг үг байдаг даа. Ер нь аль ч үеийн багш нар, их махруу, аливаад чин сэтгэлээсээ бүхнээ зориулж зүтгэдэг. Энэ бүгдийг гярхай харж, урамшуулах нь зүйтэй юм шүү. Багш бүхэн чин сэтгэлтэй, тасралтгүй сурч хөгждөг, мөн судлаач байх хэрэгтэй. Тухайн судалгааг хичээл хийж байхдаа л бичиж тэмдэглэх, оюун ухаандаа бичдэг байх. Төгссөн шавь нартайгаа холбоотой ажиллах хэрэгтэй. Тэгж гэмээн алдаа оноогоо цэгнэдэг. Өмнөх үеийн шавь нар нь дараа үеийн шавь нарт сургаал сургамж өгдөг сайн талтай байдаг. Ер шавь нартайгаа холбоотой ойр ажиллах сайн шүү. “Сурах, сургах нь хүндлэл харилцан шүтэлцэл гүн ухаан юм”. Тиймээс нөгөө талдаа эцэг эхчүүд ч гэсэн багш нарыг зөв талаас нь хараасай. Нэг хүний буруугаас бүх багш нар тийм юм шиг бодож болохгүй санагддаг. Дэл сул яриагаар багш нарыг бүү өнгөц дүгнээсэй гэж хүсье. - Багш болоод эцэг эхчүүдэд үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. - Баярлалаа. Бэлтгэсэн: А.Дүүриймаа itpd.mn
  8. 8. 8 2019 оны 2 дугаар улирал Нэгэн жарны түүхтэй “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” хэмээх эрдмийн их өргөөний үүдийг шинэ цагийн өнгө аяс хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинээр нээх нэр хүндтэй ажилд оролцох аз завшаан надад тохиосон юм. Намайг Нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар ажиллаж байх үед 2005-2012 он Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, 6 настныг 1-р ангид элсүүлэн уралдуулах, Кембрижийн стандартад суурилсан арга зүйг сургалтад ашиглах, сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэх зэрэг шинэчлэлийн чанартай үйл явц өрнөж байв. Эдгээр асуудлыг шийдвэрлэхтэй уялдан багш нарын мэргэжил дээшлүүлэх УРСАН ӨНГӨРӨХ ЦАГ ХУГАЦАА БҮРТ ТҮҮХ БИЧИГДЭН ҮЛДДЭГ шаардлага тулгарсан. Нөгөө талаар Монголын багш нарын олон жилийн мөрөөдөл болсон “Багшийн хөгжлийн ордон” байгуулах асуудал яригдах болсон. Дээрх асуудлуудыг төр засгийн түвшинд тавьж шийдвэрлүүлэхэд БСШУЯ-ны зүгээс хүчин чармайлт гарган нааштайгаар шийдвэрлүүлсэн. 2007 оны хавар шиг санагдаж байна. Нэгэн нарлаг сайхан өдөр  хотын  Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргал гуай манай өрөөнд орж ирээд ажил төрлийн талаар ярилцаж байгаад танай байгууллагын энэ барилгад өмнө нь нийслэлийн IV  бага  сургууль хичээллэж байсан юм. Энэхүү барилгыг нийслэлийн боловсролын байгууллагын мэдэлд шилжүүлэх асуудал намайг хотын даргаар ажиллаж байхад шийдвэрлэгдсэн, одоо янз бүрийн юм сонсогдох юм.... өөр байгууллага орно ч гэх шиг... уг нь багш, боловсролдоо үлдвэл хойч ирээдүйдээ хэрэгтэй л юмсан. Хотын захиргааны шинэ ордонд танай байгууллага орох л байх даа гэж ярилаа. Бид үүнээс санаа авч хана нь нурж, мөөгөнцөрт баригдаж, дээрээс нь дусаал гоожиж, цаашид ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан энэ хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь багшийн хөгжлийн ордны барилгыг бариулах саналыг  БСШУЯ- ны удирдлагад танилцуулахад дэмжлэг авч хэрэгжүүлэх ажил эхэлсэн дээ. Хуучин барилгыг актлах, шинээр барих ордонд газар олгох асуудлыг шийдвэрлүүлэхэд тухай үед хотын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа санаачилгатай ажилласныг тэмдэглэх нь зүйтэй. Москвад “Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн ордон” гэж нээх сайхан барилга байдаг. Түүн шиг багшийн хөгжлийн ордны барилга дэлгэсэн ном шиг хэлбэртэй байвал нэр, агуулга нь зохицох мэт гэж Ё.Отгонбаяр сайд хэлж билээ. Энэ санаа ордны зураг төсөлд тусгалаа олж хэрэгжсэн. Ер нь багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг шинээр байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, багшийн хөгжлийн ордныг бариулахад БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Яамны удирдах хүмүүсийн идэвхтэй оролцоо, дэмжлэг туслалцааны үр дүнд бий болсонд талархаж явдгаа энэхүү боломжийг ашиглан илэрхийлье.   2012 оны 3 сард би багшийн хөгжлийн ордны ашиглалтын өмнөх захиргааны даргаар дараа нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын үүрэг гүйцэтгэгч, захирлаар томилогдон ажилласан. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч нэлээд ажлыг амжуулсан санагдана. Багшийн хөгжлийн ордны барилгыг ашиглалтад хүлээн авч тоноглох үйл ажиллагааг нь эхлүүлэх “Багшийн мэргэжил АЯНЫ БОГЦ Д.Энхбаяр Түүхийн Ухааны доктор (Ph.D)
  9. 9. Багшийн хөгжил 9 дээшлүүлэх институт” - ийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажил үүргийн хуваарь, цалинг тогтоолгох, төсөв төлөвлөгөөг боловсруулан. Засгийн газар, бусад холбогдох яам газраар хянуулан батлуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангасан. Бидний  хэдэн хүн дарга, нябо, хоёр багш гэсэн орон тоогоор МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн нэг өрөөнд ажлаа эхлүүлж байлаа. Намар нь институт маань шинэ байрандаа орж тохижиж хичээлийн шинэ жил, ордны нээлтийн ёслолоо хийхэд 20 гаруй хүнтэй тов хийсэн хамт олон бүрдсэн байж билээ. Эдгээр үйл явдал саяхан мэт санагдавч эдүгээ долоон жил өнгөрч институт маань өөрийн гэсэн өнгө төрхийг  олж үйл ажиллагаа нь жигдрэн мэдлэг оюун ундарсан эрдмийн их өргөө болж өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай. itpd.mn
  10. 10. 10 2019 оны 2 дугаар улирал “Шинэ үе” сургуулийн багш нар өөрийн арга зүй, туршлагаа хот, хөдөөгийн багш нартаа хуваалцан сургалт зохион байгуулж иржээ. “Шинэ үе” сургуулийн сургалтын менежер Ц.Энхтуяатай ярилцлаа. “Шинэ үе” сургуулийн багш нар ямар чиглэлийн сургалт зохион байгуулж байна вэ? Танайхаас зохион байгуулсан с у р г а л т а д   х э ч н э э н   б а г ш хамрагдсан  бэ? Манай сургуулийн багш нарын 60 хувь нь нийслэлийн болон үндэсний сургагч багш байдаг. Тийм ч учраас адил мэргэжлийн багш нартаа өөрийн арга зүй туршлагаасаа хуваалцаж, хамтдаа АЯНЫ БОГЦ БУЛАНДАА МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ Ү.МААМ ЗАХИРАЛТАЙ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ “ШИНЭ ҮЕ” СУРГУУЛИЙГ ОНЦОЛЖ БАЙНА хөгжих, бие биенээсээ суралцах сургалтыг жилд 1-2 удаа зохион байгуулж байна. Мөн 2017 оноос  БМДИ-ийн “Судлаач багш” хөтөлбөрт “Шинэ үе” сургуулийн багш нар маш идэвхтэй х а м р а г д а ж , өөрийн мэргэжил ур чадвараа д э э ш л ү ү л э н тасралгүй хөгжиж байгаа. Анх 2017 онд Завхан аймгийн “Сайн багш хөтөлбөр”- ийн хүрээнд Т о с о н ц э н г э л сумд ЕБС-ийн 500 гаруй багш удирдах ажилтанд заах арга зүй, шинэлэг арга барил, онолын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан. Дараа нь 2018, 2019 онд Завхан аймгийн Улиастай суманд тус тус 700 гаруй багш, удирдах ажилтны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Мөн Завхан аймгаас 22 багш ирж 14 хоногийн хугацаанд “Шинэ үе” сургуульд ажиллаж, мэргэжил нэгт багш нараас харилцан туршлага судлах, хөтөлбөр боловсруулж хичээл заах зэргээр хамтран ажилласан. Энэ үйл ажиллагааг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд орон нутгаас ирсэн багш нар сэтгэл өндөр буцсан. -     Өнгөрсөн хугацаанд Завхан аймгаас гадна өөр ямар аймгуудын багш нарт хүрч ажилласан бэ? -     Манай сургуулийн багш нар Булган, Дорноговь, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн багш нарт сургалт зохион байгуулсан. Мөн тус аймгуудаас багш нар ирж манай сургуультай танилцаж, багш нарын хичээлд сууж, харилцан туршлага судалсан.    Орон нутгийн багш нараас гадна 2018 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 500 гаруй багш, удирдах ажилтанд Боловсролын хэлтсийн хүсэлтээр сургалт зохион байгуулсан. -     Багшийн тасралтгүй хөгжил хүүхдийн сурлага хүмүүжилтэй салшгүй холбоотой. Тиймээс танай сургуулийн хамт олны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. -     Баярлалаа. Бид үргэлж бие биенээсээ суралцаж байж хөгжинө. Тийм ч учраас манай сургууль ийм төрлийн сургалтын үйл ажиллагааг тасралгүй зохион байгуулах зорилготой ажиллаж байна. Бэлтгэсэн: А.Дүүриймаа АЯНЫ БОГЦ Ц.Энхтуяа “Шинэ үе” сургуулийн сургалтын менежер
  11. 11. Багшийн хөгжил 11 Япон улсын иргэн Гото Акихико багш Монголд 2017 оны 7 дугаар сард ирж, 9 дүгээр сараас эхлэн Дорнод аймгийн Улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуульд ажиллаж байна. Бага ангийн математик, хүн ба байгаль, дүрслэх урлаг, технологи хичээлүүдийг тус сургуулийн багш нартай хамтран зохион байгуулж, багш нарын арга зүй, хичээлийг сайжруулах хэлбэр, хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр хичээл, үйл ажиллагааг зохион байгуулах ажлуудыг өдөр тутам хийж байна. Гото Акихико багш 2007 онд Токио хотын Тоюо их сургуулийг уран зохиолын багш, бага ангийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Токиогийн Эдогава-кү мужийн Нишийчиноэ бага сургуульд бага ангийн багшаар ажилласан туршлагтай юм. Акихито багштай сургалтын талаар цөөн хором ярилцлаа. - Багш нартай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? - Дорнод аймгийн БСУГ- тай хамтран аймгийн нийт бага ангийн багш нарын заах аргыг дээшлүүлэхэд нь дэмжлэг болохоор өнгөрсөн хичээлийн жилд 5 удаа, энэ хичээлийн жил эхэлснээс хойш 7 удаа математик, хүн ба байгаль, дүрслэх урлагийн хичээлүүдээр зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болов уу гэсэн сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтуудаар цаг их орохгүй, их мөнгө хэрэг болохгүй, зүгээр энгийн арга хэрэглэн хэрхэн яаж хүүхдэд хүргэж болох вэ? гэдгийг л хэлж өгдөг. Мөн сурах арга барилын гурвалжин, самбарт цаг байрлуулах, хүн ба байгаль хичээлийн шинжлэн судлах арга барил эзэмшүүлэх арга зүйг математикийн хичээлд хэрхэн хэрэглэж болохыг хамтран туршин хэрэгжүүлж байна. Хүн ба байгаль хичээлийг зохион байгуулдаг үе шатуудыг математикийн хичээлийн асуудал шийдвэрлэх бодлогыг бодох арга руу илүү түлхүү хувирган дараах байдлаар хэрэглэж туршиж байна. Хүн ба байгаль хичээл Математик хичээл 1. Асуулт тавьдаг. 2. Таамаглал дэвшүүлдэг. 3. Туршилт хийдэг. 4. Үр дүнг тооцдог. 5. Дүгнэлт гаргадаг. 1. Асуулт тавьдаг. 2. Хүүхэд өөрийнхөөрөө хариулдаг. 3. Өөрийнхөө бодох аргыг багаар ярилцаад, ангиараа ярилцаад, эцсийн шийдвэрийг гаргана. 4. Бүх хүүхэд бодлого нь таарсан эсэхийг дүгнэнэ. 5. Асуултыг баталсан дасгал ажиллана. Дээрх байдлаар нэг хичээлийн шинжлэн судлах арга зүйг нөгөө хичээл рүү хувирган хичээлийг зохион байгуулснаар хүүхэд бүрийн хичээлийн оролцоо нэмэгдэж, бодлогыг олон талаас нь харж, олон аргаар бодох, эцсийн хариуг зөв гаргах чадварт нь ахиц гарч байна. Гото Акихико багш Япон улсын иргэн МОНГОЛЫН СУРГАЛТАД ХҮҮХДҮҮДЭД ЯМАР ЗУРАГ ЗУРАХЫГ НЬ ЗААДАГ БОЛ ЯПОНД ӨӨРИЙН ДУРТАЙ ЗУРГИЙГ НЬ ЗУРУУЛДАГ itpd.mn
  12. 12. 12 2019 оны 2 дугаар улирал - Хүүхдүүдийг хөгжүүлэх талаар хийж байгаа ажлаасаа дурдвал? - 3-5 дугаар ангийн хүүхдүүдэд “Зургийн дугуйлан” хичээллүүлж байна. Зургийн хичээлд хүүхдийн өөрийнх нь санаа чухал байдаг. Харин Монголын сургалтад ямар зураг зурахыг нь заадаг бол Японд өөрийн дуртай зургийг зуруулдаг. Зургийн хичээл дээр хүүхэд бүр баяртай байх ёстой. Иймд хүүхэд бүрийг баяр хөөртэй байлгахад анхаардаг. - Та Монголд жил гаруй хугацаанд багшаар ажиллалаа. Монгол багш нарын сул болон давуу тал ажиглагдав уу? - Монгол багш нар хичээлийн судалгааг маш сайн хийдэг. Ажлын ачаалал сайн даадаг. Бичиг цаасаа сайн боловсруулдаг зэрэг нь тэдний ажилч хичээнгүй зантай нь холбоотой болов уу. Мөн багш нарт ямар нэгэн санаа хэлэхэд маш хурдан хүлээж авдаг чадвартай хүмүүс гэж санагдсан. Богино хугацаанд ажлыг амжуулж чаддаг. Ямар нэгэн ажлыг хийхийн тулд шинэ санааг маш их эрж хайдаг. Ажлын байрны хувцас өмсдөг, их сайхан хувцасладаг. Харин хүүхдэд маш их давтлага өгдөг нь ажиглагдсан. - Танд өнгөрсөн хугацаанд бэрхшээлтэй зүйл тулгарч байв уу? Мөн бидэнд анхаарч сайжруулах зүйл ажилглагдав уу? - Эхэндээ нэлээд бэрхшээл тулгарч байсан, харин одоо бол харьцангуй бага болсон. Тухайлбал, хэлний бэрхшээл тулгардаг. Сурах бичиг дээр сурагчдын сурах ёстой зүйл тодорхой байдаггүй нь сурагчдыг чадваржуулахад хэцүү байдаг. Мөн хүүхдийн хөгжлийн үе шатны дагуу хичээл явагддаггүй, сурах бичиг нь төлөвлөгдөөгүй байгаа нь сурах арга барил олгоход бэрхшээл учруулдаг. Бага ангийн сурагчдад үйл ажиллагаа зохион байгуулахад нэг хэрэглэгдэхүүнтэй маш олон хичээл зохион байгуулдаг нь сурагчдыг төөрөгдөлд оруулж байна уу даа гэж бодогддог. Хичээлийг туршилттай явуулдаггүй, байнга бичүүлж, уншуулдаг. Хүүхдүүдийг сайн сонсох, ярих чадварт сургах хэрэгтэй. Гэтэл хүүхдүүд нь сонсдоггүй. Хэрхэн яаж сонсох, яаж ярих зэргийг үгээр, зургаар ил байрлуулах шаардлагатай байна. Багш нар нь хүүхдийг маш их суулгаж, давтуулдаг. Хоёр ээлжээр хичээллэх нь зүйтэй. Цаг байх тусам багш нар их зүйл хийлгээд байна. Энэ нь зөвхөн унших, бичих, бодох зүйл байгаа нь харамсалтай. Хүүхдүүдийг их шагнаж урамшуулдаг. Шагнал их байх тусам хүүхдүүд тэрний төлөө л яаж авах вэ? гэсэн бодлоор хичээл хийнэ. Тэрнээс амьдралд хэрэглээ болгохгүй. Их шагнана гэдэг маань уралдаан, тэмцээн олон байна гэсэн үг. Японд шагнал бараг өгдөггүй. Ярилцсан: Дорнод аймаг Улсын тэргүүний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн сургалтын менежер О.Мөнхгэрэл АЯНЫ БОГЦ
  13. 13. Багшийн хөгжил 13 itpd.mn 1989.11.29-д төрсөн. 28 настай 2012 онд Токио хотын “Кунитачи хөгжмийн их сургууль” төгссөн. 5 наснаасаа төгөлдөр хуур сурсан. Тэрээр сонгодог аялгууг тоглох сонирхолтой. Их сургуулийн оюутан байхдаа тусгай сургуульд нэг жил сайн дураар ажилласан. Сургууль төгссөний дараа Токио хотын тусгай сургуульд дөрвөн жил ажилласан. Дунд ангид xөгжим, япон хэл, математик гэх мэт хичээлүүд орж байсан. Монголд 2017 оны 7 дугаар сард ирж, 9 дүгээр сараас Дорнод аймгийн Улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуульд ажиллаж эхэлсэн. Хөгжмийн багш Г.Өнөрцэцэг, Г.Одонзул нартай хамтран монгол хүүхдүүдийн хөгжмийн боловсрол эзэмших, мэдлэг, чадвар, авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хичээл, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сургууль дээр хичээл үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна бага ангийн сурагчдын дунд “Төгөлдөр хуур” хөгжмийн дугуйланг зохион байгуулдаг. Багш Хонжа Азуса нь хичээл үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна сургуулийнхаа журам, соёл, бусад үйл ажиллагааг зохион байгуулахад өөрийн мэдлэг чадвараас хуваалцаж байна. Үүнд: 1. Бага ангийн сурагчдад Япон дуу, бүжгийг зааж сургах, Японы соёлоос танилцуулах үйл ажиллагааг явуулдаг. 2. Сургуулийн хэмжээнд 39 хөгжлийн бэрхшээлтэй сурагч суралцдаг. Эдгээрээс бага боловсролд суралцдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд”-ийг хичээл, үйл ажиллагаанд тэгш оролцуулах тал дээр сэтгэл гарган ажиллаж байна. Энэ хичээлийн жилд шинээр элсэн орсон зургаан настай сурагчдаас хөгжлийн бэхршээлтэй дөрвөн сурагч орсон. Эдгээр сурагчдын нэг нь огт ярьдаггүй. Сурагч Амин-Эрдэнэтэй 7 хоногт 2 удаа xөгжмийн хичээлийг ганцаарчлан ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай хийж байгаа хөгжмийн хичээл нь ангийн хөгжмийн хичээлээс ялгаатай. Нэг цагт 4~5 хүүхдүүдтэй хичээллэдэг. Тийм учраас багш хүүхдүүдийг сайн ажиглаад зааж чаддаг. Хичээлийн цагт бусдаас хоцордог хүүхдүүд тухайн хичээлээс сайн ойлгож чадахүй хоцордог учраас багш загнах болов уу гэсэн айдаст автаад өөртөө итгэж чадахгүй болдог. Хичээлийг ойлгож чаддагүй хүүхдүүдэд хичээлээс өөр баяртай байх газар зайлшгүй хэрэгтэй гэж бодож байдаг. Иймд Азуса ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАГЧИДТАЙ ХИЙЖ БАЙГАА ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛ НЬ АНГИЙН ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛЭЭС ЯЛГААТАЙ Хонжо Азуса Хөгжмийн боловсролын мэргэжилтэн
  14. 14. 14 2019 оны 2 дугаар улирал багш тэдгээр сурагчдыг хичээлээс гадуур тэднийг хөгжмийн хичээлд урьж, эцэг эх, ижил түвшний найзуудтай нь хамтран хичээллүүлж, баяр баясгаланг нь хуваалцдаг. Хөгжмийн ганцаарчилсан хичээлээр: 1. Гимнастик 2. Зураг хараад хэмнэлийг нь тоглох 3. Гарын дасгал хийх, тоглох 4. Дуу дуулах 5. Аяыг сонсох (тайвшрах цаг) 6. Цохилуур (энгийн) хөгжим тоглох чадваруудыг нь дэмжиж, хөгжүүлэхийг зорьдог. Огт ярьдаггүй сурагчийг аль болох багшийн асуултад хариулах, өөрсдийн сэтгэгдлийг цөөн үгээр боловч ярьдаг болгоход анги удирдсан багш болон эцэг эхтэй нь хамтран ажиллаж байна. Хүүхдэд өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадварыг төлөвшүүлэхийн тулд бусад хичээлийн бичих дасгал, унших дасгал, тоолох дасгалыг хамгийн энгийн аргаар хийлгэж, түүний хийж гүйцэтгэн суух хугацааг нэмэгдүүлж байна. Эдгээр сурагчдад үсгийг унших хэцүү байдаг учраас зургийг ойлгуулах дасгал хийлгэх нь тэдний чадварыг дэмжих гол арга юм. Амархан бичих дасгал дахин дахин хийлгэснээр сурагчдын чадвар бага багаар сайн болдог. Гэтэл монгол багш нар өдөр бүр өөр өөр, тэдний хувьд хүнд хэцүү даалгаврыг өгдөг учир тэд сэтгэлээр унаж, би чадахгүй гэсэн итгэл үнэмшил бий болдог. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид 2 дахь жилдээ дээрх арга зүйгээр хичээллэсний дүнд сурагчдад тодорхой үр дүн гарч байна. 1. Өөртөө найдаад тоглож чадах болсон. 2. Суудал нь дээр сууж, анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь нэмэгдсэн. 3. Найзтайгаа хамтран ажиллах сонирхолтой болсон. 4. Бие даасан шинж нь дээшилсэн. Монголд ажиллаж байхдаа сурсан зүйл, төрсөн сэтгэгдэл: 1. Монгол үндэсний Морин хуур хөгжмийг сурч байгаадаа сэтгэл их өндөр байна. Жамьян хуурчийн нэрэмжит тэмцээнд амжилттай оролцсон. Тэмцээнд оролцохдоо монгол үндэсний хувцас өмсөөд тоглосон. Монгол хүн шиг харагдсан учраас маш их баяртай байсан. Морин хуур хөгжмийг илүү сайн сураад Япон хүүхдүүдэд сайхан аяыг сонсгохыг хүсэж байна. 2. Монгол багш нар их хөдөлмөрч, байнга л ажиллаж байдаг. Хамтарч ажиллахад их урамтай, нэг санаа өгөхөд нэлээн хэдэн санаа, арга, зорилго болгоод авсан байдаг. Бэрхшээлтэй зүйл: 1. Ажлын төлөвлөгөөний дагуу ажил явагддаггүй. Их яаруу, богино хугацаатай ажил их байдаг. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил их хийдэг. 2. Хүүхдүүдээс их шалгалт авдаг. Учир нь бага ангийн хүүхдүүдийн дунд маш их олимпиад болдог нь тэднийг уралдуулж байгаа гэсэн үг. АЯНЫ БОГЦ
  15. 15. Багшийн хөгжил 15 Японы сайн дурын гишүүн Фүкүшима Мики миний бие Монголын боловсролын салбарт, тэр дундаа Дундговь аймгийн ЕБ-ын сургуулиудад 2017 оны 11-р сараас 2019 оны 5дугаар сарыг дуустал хоёр жил орчим ажиллалаа. Монголын боловсролын салбарт ажиллах үнэхээр сайхан, олон дурсамжийг үлдээсэн билээ. Дундговь аймгийн төвийн таван сургуулийн багш нартайгаа хамтарч физик, хими, биологи, эрүүл мэнд, бага боловсролын байгалийн ухаан зэрэг судлагдахууны зарим туршилтын аргачлал боловсруулж, сургалт семинар зохион байгуулж, туршилтын аргачлалаа бусадтай хуваалцаж ажиллалаа. Би байгалийн ухааны багш болохоор туршилт хийж, аргачлалыг багш нартаа танилцуулах дуртай. Багш нар ч үүнийг яаж хийх вэ?, өөр ямар арга байж болох вэ? гэж бие биеэсээ асууна. Иймээс монголд ажиллаж байсан японы сайн дурын гишүүд бид Монгол багш нартаа илүү хэрэг болох олон сайн туршилтын санааг бусдад хүргэх үүднээс хамтарч “Монгол багш” гэсэн цахим веб хуудсыг бэлтгэн гаргалаа. Энэхүү веб хуудсанд байгалийн ухааны хичээлүүдийн туршилтын аргачлалаас гадна тооны хичээл, сургуулийн өмнөх боловсролын талаарх мэдээллүүд зэрэг байгаа бөгөөд одоогоор 100 гаруй туршилт хичээлүүд орсон байгаа. /https://mongoledbagsh.wixsite. com/mysite-1/ БМДИ-ийн арга зүйчтэй хамтарч бага боловсролын багш нарын үндсэн сургалтад заасан зарим нэг туршилтын та бүхэндээ танилцуулъя. Туршилт 1. Сарны хэлбэрийг ажиглах, турших Зорилго: Сарны хэлбэр яагаад өөрчлөгддөг болохыг хялбар туршилтаар ажиглаж, дүгнэлт гаргах Хичээлийн явц: Хугацаа /минут/ Үе шат Багш Сурагч 5 Сэдэл, таамаглал Сарны хэлбэр яагаад өөрчлөгддөг вэ? Сурагчид өөрийн таамаглалаа зургаар илэрхийлж зурах 10 Төлөвлөгөө Туршилтын төлөвлөгөөг сурачидтай хамтран гаргах. Багаараа ярилцаж, ажлын хуудсан дээр төлөвлөгөө бичих. 18 Туршилт Багууд туршилт гүйцэтгэх явцад багш чиглүүлж, туслах. Багууд төлөвлөгөөний дагуу туршилтыг гүйцэтгэж, ажиглах 7 Үр дүн Үр дүнг зургаар илэрхийлж, таамаглалтай хэрхэн нийцэж байгаа талаар хэлэлцэх. Яагаад өөр байгаа талаар ярилцаж, дүгнэлт гаргах. Туршилт хийх дараалал: Таамаглал. Сарны хэлбэр яаж харагдах вэ? гэдгийг таамаглаж, өөрийн бодлыг ажлын хуудсанд зургаар илэрхийлнэ. Туршилтад бэлтгэх. Өгөгдсөн хэрэглэгдэхүүнийг ашиглан багшийн заавраар туршилт явуулах багажаа бэлтгэнэ. Хэрэглэгдэхүүн: Өнгийн макер /хар, шар, цэнхэр/, гортиг, шугам, теннисний бөмбөг, ажиглагч хүүхэд /цаасан, бичгийн цаас, шүдэнзний хайрцаг, тогтоогч зүү Туршилтын явц 1. Нар, сар, дэлхийн байрлалыг зурсан бичгийн цаасыг ширээн дээр дэлгэж тавих 2. Ажиглагч хүүхдийг дэлхий дээр байрлуулах a. Санамж: Сарыг 1,2,3,...8 байрлалтай адилхан байрлуулж ажиглаарай. Нарыг гар чийдэнгээр төлөөлүүлж байна. Гар чийдэнг хөдөлгөж болохгүй. b. Сарыг 1-8 дугаарын байрлалд байрлуулж, нарны гэрлийг тусгана. 3. Ажиглагч хүүхдийн байрлал тус бүрд сарны хэлбэр ямар харагдаж байгааг сайтар ажиглаж, зургаар илэрхийлэх ЯПОНЫ САЙН ДУРЫН ГИШҮҮНИЙ МОНГОЛД АЖИЛЛАСАН ТУРШЛАГААС Фүкүшима Мики Японы сайн дурын гишүүн itpd.mn
  16. 16. 16 2019 оны 2 дугаар улирал Үр дүн ба хэлэлцэх асуудал. Байрлал тус бүр дээр сарны хэлбэр ямар харагдаж байсан бэ? Яагаад өөр өөр хэлбэотэй харагдсан бэ? Шалтгааныг тайлбарлана уу. Дүгнэлт. Сарыг ажиглахад сарны байрлал зүүн зүг тийш шилжин өөрчлөгдөж байна. Хавирган сар гарснаас хойг сарны хэлбэр томорч, бүтэн дугуй болж харагдаж байна. Багшид өгөх санамж. Туршилтын хэрэглэдэхүүнийг сурагчидтай хамтарч хийж болно. Мөн ажиглалт, туршилт хийх төлөвлөгөөг хамтран гаргах хэрэгтэй. Шинийн 2,8,15, битүүний сар аль байрлалд үүсэж байгаа талаар ярилцаж, ажиглалтын дүгнэлтийг хэлэлцээрэй. Бид хол ойр байгаагаас үл хамааран хамтран ажиллах боломжтойг энэхүү цахим хуудаснаас харж болно. Цаашдаа ч агуулгаа баяжуулж, та нартай хамт байх болно. Тиймээс японы сайн дурын гишүүд бид “Монголын багш нар болон боловсролын салбарт ажилладаг олон хүн энэхүү веб хуудсаар маань зочилж, илүү ихийг хийхийн төлөө хамтран ажиллаасай” гэж хүсэж байна. АЯНЫ БОГЦ
  17. 17. Багшийн хөгжил 17 itpd.mn ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТҮҮХИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ МУЗЕЙН ХӨТӨЛБӨРТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ Түлхүүр үг: Суралцахуйн уламжлал шинэчлэл, шинжлэн судлах арга, суралцахуйн инноваци, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, 2002 онд Монголын үндэсний музейд хэрэгжсэн “Монголын амьд түүх” музейн боловсролын анхны хөтөлбөрт Монгени цогцолбор сургууль оролцож, түүхийн сургалтад ашиглаж эхэлсэн туршлагадаа тулгуурлан суурь боловсролын түүхийн хичээлийг музейтэй холбох “Музейд суралцахуй” хөтөлбөрийг 2017, 2018, 2019 онуудад Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнг энэ өгүүлэлд хөндөж байна. Музейн үзмэрийг сургалтад ашиглах нь эх түүхээ судлах явцдаа сурагчид эх сурвалж, баримтыг сонгон цуглуулж, эргэцүүлэн бодож, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, жишин харьцуулах, түүхэн үйл явдлын учир шалтгаан уялдаа холбоог үнэлэн цэгнэх зэрэг олон талт чадварыг эзэмших, бие даан суралцах арга барилаас гадна бусдаас суралцах, өөрийгөө танин мэдэх, өвөг дээдэс, эх орноо хайрлах, бахархах үзэл хандлага төлөвшүүлэх чухал ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь манай улсад одоогийн байдлаар түүх, угсаатан, соёл, археологийн чиглэлээр музейн боловсролын цөөнгүй хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч сургууль, музейн боловсролын хөтөлбөр хоорондоо уялдаа холбоогүй, сургууль, музейн хамтын ажиллагаа дутмагаас дорвитой үр дүн харагдахгүй байна. Музейн боловсролын хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага: Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт инноваци нэвтрүүлэх зайлшгүй, тулгамдсан асуудал болохыг нийтээр хүлээн зөвшөөрч, инновацийн хөгжилд боловсролын салбарын оруулах Монгени цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны боловсролын тэнхэмийн эрхлэгч Г.Болормаа, Түүх-Нийгмийн ухааны багш Л.Нэргүй, С.Мөнхбаатар, М.Хутагсүрэн, С.Энхбаясгалан, А.Ганчимэг Introduction In 2015 UN approved “Stable development program 2030” “Everyone included, social, quality education offer support for everyone for their lives, Purpose. Mongolia’s Nation conference held in 2015, approved by the 12th resolution “For the State education following policy (2014- 2024 year)” “Fit to many countries education progress, based on national specialty museum, movie, products, laboratory visiting them while having every environment fit for study” Using of museum for open educational purposes is supported because for the reasoning: Important role in the future. Our country gives students the same accessibility, based on new exciting methods of using museum exhibits openly, for every step of education quality, focusing on increasing the accessibility. History, ancient culture, archaeology, ancestors all types of using exhibits for learning leads to being knowledged, local culture, being proud of your ancestry and encourages the patriotic mindset is crucial.
  18. 18. 18 2019 оны 2 дугаар улирал хувь нэмрийг дээшлүүлэх талаар анхаарч байна. “Суралцахуйн инноваци” гэдэг нь сургах арга зүйг идэвхтэй хэлбэрт шилжүүлэх, суралцагчдад дээд эрэмбийн цогц чадамж эзэмшүүлэх, мэдлэг чадварын үнэлгээг сайжруулах, багш нар хичээл заах шинэ арга барил хэрэглэх, сургалтын материалыг нээлттэй, хүртээмжтэй болгох зэрэг сургах, суралцахуйн үйлийг ойлгож байна. Сургах, суралцахуйн үйлд шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ онол арга зүйг бий болгоход эхэн үедээ гол анхаарлаа хандуулдаг байсан бол өнөөдөр тэрхүү шинэ санаа шинэ мэдлэг, онол арга зүйг амьдралд хэрэгжүүлэх арга замыг хайхад (Бадарч Д нар., 2018; 1-3) түлхүү анхаарах болжээ. Сургалтын чанар, амжилтад нөлөөлөх олон хүчин зүйлүүд байдаг. Түүний гол хүчин зүйлийн нэг нь сургалтын орчин юм. Сургалтын орчныг шинэчлэх зорилгоор сургууль багш нар байнга санаачилга гарган, зарим үр дүнд хүрч байгаа ч сургалтын орчинг зөвхөн анги танхим кабинетийн хүрээнд ойлгож, сургуулийн гадна байгаа материал хэрэглэгдэхүүний их боломжийг ашиглахгүй байна. Энэ нөөц боломжийн нэг нь түүхийн сургалтын тухайд орон нутаг дахь түүх соёлын дурсгалт газар, музей юм. Манай улсын хувьд нийгмийн өмнөх тогтолцооны үед орон нутгийн түүх соёлын дурсгалт газар, музейг сургалтад ашиглах олон сайн туршлага амжилттай хэрэгжиж байсан ч сүүлийн үед энэ талын хүчин чармайлт, судалгаа шинжилгээний ажил дутмаг, сургууль боловсролын байгууллага, музейн ажлын уялдаа холбоо цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Суурь боловсролын түүхийн сургалтын цөм хөтөлбөрийн үзэл баримтлал нь “Мэдлэг зүгээр нэг дамждаггүй, мэдлэгийг хүн өөрөө зохиомжлон бүтээдэг” (Hein.G.E.1995; 3-4) гэсэн боловсролын конструктив үзэл санаанд тулгуурлан түүхийн хичээлийг зааж сургаж ирсэн уламжлалт туршлагаас суралцахын сацуу сургалтын агуулга, арга зүйг аль болох бодит амьдралтай ойртуулж, танхимд олж авсан түүхэн үйл явдлын мэдлэг ойлголтоо музейн орчинд үзмэр, анхдагч болон бусад эх сурвалжуудыг шинжлэн судалж, өөрсдөө мэдлэг бүтээх замаар мэдлэг ойлголтоо баяжуулж, шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэхэд түлхүү анхаарч байна. Музейг сургалтад ашиглаж ирсэн өмнөх тогтолцооны суралцахуйн үйл нь багшийн заасныг сурч танин мэдэх үйл байсан бол шинэ ойлголтоор суралцагч нь өөрийн мэдлэг чадвар хандлагаа өөрчлөхийн тулд гүйцэтгэх ухамсарт үйл ажиллагаа гэж үзэх болсон. Үүнийг Оросын нэрт судлаач И.П. Подласыйн суралцахуйн аргуудын харьцуулалтаас (Хүснэгт 1.) харж болох юм. (Подласый И.П. 1999; 474-475, 478) Сургах буюу багш төвт аргууд (Уламжлалт арга) Шавь төвт сургалтын аргууд (Орчин үеийн арга) Ярианы олон төрөл арга Үзүүлэн таниулах буюу загварчлан үзүүлэх арга Дадлагажуулах ба практик арга Төслөөр суралцах Мэтгэлцэх, ярилцлага, хэлэлцүүлэг Тоглох явцад суралцах, тодорхой дүр бүтээх болон жүжигчилсэн тоглолт Асуудал, тохиолдлын (кейс) судалгаа хийх Хүснэгт 1. Монгени цогцолбор сургуулиас хэрэгжүүлж байгаа Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлэхийн тулд сурах үйлийг танин мэдэхүйн баясал цэнгэл болгох, хүнд хичээлийг хөнгөн болгох төслийг судлагдахуун бүрээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд түүхийн сургалтад түүхэн газрын зураг, он цагийн шугам, бусад хэрэглэгдэхүүнийг хичээлдээ заавал ашиглахыг эрмэлзэхийн зэрэгцээ орон нутгийн түүх, соёлын дурсгалт зүйлс, музейн үзмэртэй хичээлийнхээ агуулга, арга зүйг боломжит байдлаар холбохын тулд суурь боловсролын түүхийн сургалтыг ээлжит хичээл бүр дээр шинэ сэдэв үздэг уламжлалт арга зүйн шийдлээс татгалзаж, дор хаяж нэгж сэдвийн хүрээнд 80 минут ажиллан өөрсдийн тавьсан асуулт, дэвшүүлсэн асуудал, таамаглалынхаа хүрээнд эрэл хайгуул хийж, судлан шинжилж, үр дүнгээ нэгтгэх арга зүйн шийдлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулан музей хичээлийг зохион байгуулсан юм. Суурь боловсролын түүхийн судлагдахууны хөтөлбөр (VI- IX анги)-ийн агуулга, арга зүйг музейд явуулах хичээлийн үйл ажиллагаанд (Хүснэгт 2.) дараах байдлаар тусгасан. СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ
  19. 19. Багшийн хөгжил 19 itpd.mn Суурьболовсрол Анги Нэгж хичээлийн сэдэв Арга зүй Сэдэвт холбогдох музейн үзмэрийн жагсаалт VI Монголын эртний улсууд Монголын эртний Улсуудын үед холбогдох түүхэн олдвор, үзмэрүүдээс сонгож, судлах  Биет бүтээл хийж тайлбарлах  Дүрд тоглох  Ажлын хуудас бөглөх Хүннү, Сяньби, Нирун газрын зураг Археологийн дурсгал Түрэг, Уйгарын үеийн дурсгал Хөшөө цайдамын дурсгалууд Гэрэлт хөшөө Кулетигин Кидан газрын зураг VII Монголын эзэнт гүрэн Монголын эзэнт гүрний үед холбогдох музейн үзмэрээс сонгон багаар бүтээлийн судалгаа хийх  Ажлын хуудас бөглөх  Дүрд тоглох  Тайлан хамгаалах Монголын нууц товчоо номын нүүр хуулга Цагаан туг Хар туг Чингис хааны хөрөг Монгол цэргийн баримал Зэр зэвсэг Өмсгөл Эзэнт гүрний газрын зураг Хубилай хаан хөрөг VIII XVIII-ХХ зууны үеийн Монголын соёл  Багаар бүтээлийн судалгаа хийх  Дүрд тоглох  Судалгааны тайлан хамгаалах Богд хаан, Хатан Дондогдуламын баримал Олноо Өргөгдсөн Монгол улсын төрийн туг Богд хааны тамга Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав Коростовец 1914 оны Газрын зураг 1915 оны гэрээ баримт 1919 онд Сайн дураар автономийг устгах тухай баримт IX Монгол Улсын Маршал Хорлоогийн Чойбалсан ХХ зууны эхэн үеэс дунд үе хүртэлх шинэ үеийн Монголын түүхийн зангилаа асуудлыг түүхэн зүтгэлтнээр төлөөлүүлэн шинжлэн судлах.  Багаар бүтээлийн судалгаа хийх  Экстемп илтгэл, хэлэлцүүлэг  Ажлын хуудас бөглөх МАН-ын модон тамга, Папах малгай Х.Чойбалсан баруун замын байлдаанд өмсөж явсан, БНМАУ-ын үндсэн хууль 1924, Феодалын хөрөнгийг хураах тухай ном Очирбатын яамны тэмдэг, Онцгой бүрэн комисс ханын самбар Маршалын ёслолын хувцас, Маршалын хувцас цэргийн өдөр тутмын, Маршалын од Бүх нийтийн санал асуулгын хуудас Хүснэгт 2. Нэгжийн төлөвлөлтөд тухайн түвшний хөтөлбөрийн нэгжийн суралцахуйн үр дүнг томьёолох нь хамгийн чухал гэж үзэж, суурь боловсролын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилттой уялдуулж, суралцагчдад суралцахуйн үйлээр дамжуулж шинжлэх ухааны мэдлэг ойлголтоос гадна дараах түүхийн судлагдахуунаар эзэмших ерөнхий болон тусгай чадварууд, сурах арга барил эзэмшүүлэх зорилго тавьсан. (Хүснэгт 3.)
  20. 20. 20 2019 оны 2 дугаар улирал I шат: Юу судлах вэ? II шат: Ямар мэдээлэл эх сурвалж ашиглах III шат: Мэдээлэл боловсруулах, судлан шинжлэх IY шат: Судалсан үр дүнг нэгтгэх, танилцуулах • Түлхүүр асуулт гаргах • Асуудал таамаглал дэвшүүлэх • Уншиж ойлгох, эрж хайх • Нягтлах, даалгавар гүйцэтгэх • Эргэцүүлэн шинжлэх • Эргэлзээтэй тайлбарыг хянах • Тайлбарлах, хэлэлцүүлэх • Дүгнэх, үнэлэх Хүснэгт 3. Музейд суралцахуйн үйлийн үе шатууд дараах алхмаар явагдсан. (Зураг 1.) Хэрэгцээний тандалт судалгааг БГД-ийн Монгени цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн 106 сурагчдаас дараах асуулгаар авсан. Та музейд очиж байсан уу? гэсэн асуултад 46% нь 3 ба түүнээс дээш удаа, 32% нь 1-2 удаа, харин 22% огт очиж байгаагүй гэж хариулсан байна (Зураг 2.) Үүнээс үзэхэд сурагчдыг хамт олноор нь музей үзүүлэх ажил зохих түвшинд хийгдэж байгаа ч музейг сургалтад цаашид хэрхэн ашиглаж байгааг судлах шаардлагатай байна. Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? гэсэн асуултад 62% сонирхолтой, 10% бодитой, 13% очиж байгаагүй, 5% уйтгартай санагдсан гэж хариулсан байна. (Зураг 3.) Тандалт судалгаа сурагчдын хувьд анги танхимын бус музейн орчинд суралцах хүсэл сонирхолтойг харуулсан. Ажиглалт судалгаанаас үзвэл музейн сургалтын үр дүнг дараах шалгуураас (Хүснэгт 4.) харж болохоор байна. Шалгуур Анги,танхимд Музейд Хүүхэд бүрийн суралцах үйлийн оролцоо, идэвх Идэвхтэй цөөн сурагч багшийн чиглүүлгийн дагуу ажиллаж даалгаврыг гүйцэтгэж байсан. Бүх сурагч үзмэрүүдийг сонирхон танин мэдэхүйн эрэл хайгуул хийж, идэвх,оролцоотой байсан. Асуулт, таамаглал дэвшүүлж буй байдал Сурах бичгийн эх бичвэрийг уншаад ихэвчлэн өөрсдийн бодол, зохиомол төсөөлөлд тулгуурлаж таамаглал, асуулт тавьдаг байсан Хэн? Хэзээ? Хэрхэн? Яагаад? Яаж? гэх мэт танин мэдэхүйн учир шалтгааны асуулт тавьж, хариулт авч байсан. Гарсан ахиц өөрчлөлт Тухайн сэдвийн хүрээнд товчилсон үг хэллэг, зарим нэг нэр томьёо зэргийг л багшаас асуудаг лавладаг байсан. Тухайн үзмэрийн гарал үүсэл, ач холбогдол, үнэ цэнийн талаар асуулт тавьж байсан нь илүү танин мэдэх ач холбогдолтой байсан. Асуултын давтамжийн тоо Ангиас 5-10 сурагч л тухайн хичээл дээр асуулт тавьж, аливаа зүйлийг эрэлхийлдэг байсан Музейд 20-30 сурагч буюу ангийн бүх сурагч тухайн үзмэрийг олон талаас харж, танин мэдэхүйн асуулт тавьж, мэдээлэл цуглуулж байв Хүснэгт 4. СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ
  21. 21. Багшийн хөгжил 21 Суралцахуйн үйлийн гүйцэтгэлийг сургалтын өмнө ба дараа сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилтийн ахиц амжилтыг харьцуулж үзэхэд сурагчдын даалгаврын гүйцэтгэл нь сургалтын өмнө дунджаар 69% байсан бол сургалтын дараа 86% болж өссөн үзүүлэлттэй байна. (Зураг 4.) Мэргэжлийн багш нараас авсан судалгаанд нийслэлийн БГД-ийн Монгени сургууль, 28 дугаар сургууль, 20 дугаар сургууль, СХД-ийн 61 дүгээр сургуулийн мэргэжлийн багш нар хамрагдав. Музейг сургалтын орчин болгон ашиглах нөхцөл боломж бүрдсэн гэдэгтэй зарим тохиолдолд санал нийлнэ гэж дийлэнх нь хариулсан бол музейн хичээл нь танхимын сургалтыг бодвол сурагчдад илүү нэмэлт тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж ихэнх тохиолдолд санал нийлнэ гэж хариулсан. (Зураг 5.) Зураг 4. Зураг 5. itpd.mn
  22. 22. 22 2019 оны 2 дугаар улирал Суралцахуйн зорилт, үйл ажиллагаагаар дамжуулж мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэхэд бие даан бүтээлчээр суралцах мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх зорилт бүхий музейн хөтөлбөр нь үр дүнтэй, багш болон сурагчийн тухайд шинэ зүйл байсан төдийгүй музейн сургалт нь суралцагсдад сургалтын аргачлал, нэмэлт хэрэглэгдэхүүн, бусад тусламж дэмжлэг шаардлагатай, анги, танхимын сургалтыг бодвол багшид нэмэлт ажлын ачааллыг бий болгож байгааг тооцож үзэхийг багш нар санал болгосон. Дүгнэлт: Манай улсад одоогийн байдлаар түүх, угсаатан, соёл, археологийн чиглэлээр музейн боловсролын цөөнгүй хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч сургууль, музейн боловсролын хөтөлбөр хоорондоо уялдаа холбоогүй, сургууль, музейн хамтын ажиллагаа дутмагаас дорвитой үр дүн харагдахгүй байна. Музейн боловсролын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эхлэл төдий байна. Нийгмийн өмнөх тогтолцооны үед сургалтад музейг ашиглаж ирсэн ажлын сайн туршлага, уламжлалыг сэргээж, музейг сургалтын орчин, үзмэрийг сургалтын хэрэглэгдэхүүнээр ашиглах орчин үеийн сургалтад нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь сургууль, музейн хамтын ажиллагааг сайжруулах нэг арга зам юм. Музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд: • Музейн хэрэгцээ шаардлага, нийгмийн хэрэгцээ шаардлага, сурган хүмүүжүүлэх зүйн хэрэгцээ шаардлага хоорондоо огтлолцож, эрэлт хэрэгцээ улам өсөж байгааг харгалзан музей судлалын мэргэжлийг хөгжүүлэх, мэргэжлийн сургалтууд зохион байгуулах • Музейн дидактик чиглэлээр музейн боловсролын ажилтан, мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, багш бэлтгэх их, дээд сургуулийн оюутан сурагчдыг музейд дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх • Сурагчдаар мэдлэг бүтээлгэх, бүтээлч үйлийн орчин болсон музейд суурилсан сургалтын модуль хөтөлбөрийг музейн боловсролын ажилтан, мэргэжлийн багш нар хамтран боловсруулж, багш нарт зориулсан сургалтын гарын авлага, материалыг цахим технологи ашиглан түгээн дэлгэрүүлэх • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд сургууль зохицуулах мэдлийн цагаар музейн хөтөлбөрийг судлуулах, сургалт удирдах мэргэжлийн багшийн цагийн хөлс, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн, сурагчдыг музейд хүргэх, буцах унаа тээврийн зардал, аюулгүй байдал зэрэг төсөв зардлын эрх зүйн орчныг шинээр авч үзэх, музейн боловсролыг тусгайлан дэмжих боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх • Музейн боловсрол чиглэлээр онолын болон хэрэглээний судалгааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тулгамдсан асуудлыг таньж мэдэх, шийдвэрлэх, боловсролын инновацийг хөхүүлэн дэмжихэд чиглүүлэх Ном зүй Монгол хэл дээр Ном, гарын авлага, сэтгүүл • “Музей судлал” 2017; УБ. • “Музей судлал” 2018; УБ. • “Түүх VI-IX” 2015 сурах бичиг УБ., • Багшийн ном 2015 (Түүх VI- IX)., УБ • Музейн үзмэрт тулгуурласан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй, зөвлөмж 2017; УБ., • Монголын музейн түүхэн замнал. 2014 УБ., • Бадарч Д. Нар 2018 “Дээд боловсрол ба инноваци” сэтгүүл УБ., • Баасандорж Ц. 2014 “Сургалтын арга: Эрэл, олз” УБ., Хөтөлбөр, төлөвлөгөө • “Суурь боловсролын цөм хөтөлбөр” 2015 УБ., • “Суурь боловсролын сургалтын хөтөлбөр” 2019 (Сайжруулсан хоёр дахь хэвлэл) УБ., • ЕБС-ийн Түүхийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж 2019 (Суурь боловсрол VI-IX анги) УБ. Гадаад хэл дээр • Hein, G. E. 1995; “The Constructivist Museum.” Journal of Education in Museums, • Подласый. И.П, 1999; “Педагогика” учебник, РУ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ
  23. 23. Багшийн хөгжил 23 Оршил Боловсролын зорилго нь хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хэрэгцээг нь хангахад чиглэгддэг. Иймд багшийн зүгээс өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрч үйл ажиллагаагаа явуулах нь зайлшгүй тулгамдсан асуудлын нэг юм. Багшийн хөгжил нь олон талтай үйл ажиллагаа тул бид ажлын байран дээрээ багш хөгжих олон боломжууд дотроос багш нь суралцагчтайгаа хамтран суралцах боломжийн талаар судлах зорилго дэвшүүлсэн. Багш бүхнийг мэддэг гэсэн ойлголт нь сургалтад саад болсоор байгаа билээ. Иймд багш оюутнуудтайгаа хамтран ажиллах, суралцах замаар ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжтой эсэхийг судлах шаардлагатай гэж үзлээ. Зорилго: Багш сургалтын үйл ажиллагааны явцад ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжтой эсэхийг судлахад оршино. Зорилт: Багш хөгжих боломжийн талаар судалгаа авч, үр дүнг хэлэлцэх Оюутны бие даалтын ажлын чанар, үр өгөөж, тэдний төлөвшил, багшийн хөгжилд хэрхэн нөлөөлөхийг судлах Хамрах хүрээ: Судалгаанд ТДС-ийн 25 багш, I дамжааны 54 оюутан хамрагдсан. Судалгааны арга зүй Анхдагч мэдээлэл цуглуулахдаа асуулгын арга, мэдээлэл боловсруулахдаа Excel програмыг ашигласан. Үндсэн хэсэг Өмнөх үед ч, өнөө үед ч багшийн хөгжил чухлаар яригдаж, багшлахуйд тулгамдаж байсан, байгаа, байх ёстой, судалж шийдвэрлэвэл зохилтой чухал сэдэв, асуудлын нэг бол багшийн онолын мэдлэгийг сайжруулж, баяжуулж, мэдлэг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлж байвал багшийн хөгжил хангагдаж, тэр хэрээр шавийн ахиц, амжилт ч сайжирна1 . Багшийн өдөр тутмын сурган хүмүүжүүлэх арга, үйл 1 Баттогтох Д. Багшийн эрдэм хуучирч, бас хомсдож болохгүй (асуудал дэвшүүлсэн эсээ) Боловсрол судлал 2018/03 (141) 25х ажиллагаа нь өөрөө сурагчдад сурах аргын үлгэр жишээ байх ёстой учраас багш өөрөө сайн сурагч байхын хамт сурах, сургах арга барилаа үргэлж сайжруулах хэрэгтэй болжээ. Багш өөрийнхөө хичээл, суралцагчдаасаа өдөр бүр, цаг ямагт суралцах хэрэгтэй2 Багшийн хөгжлийг дэмжих хуульд “Багшийн хөгжил” гэж багшийн мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх тасралтгүй үйл явц3 , харин Ш.Ичинхорлоо “Багшийн хөгжил бол нэг талаас төр нийгмийн зүгээс багш нарыг хөгжүүлэх арга хэмжээ, нөгөө талаас багш өөрийгөө хөгжүүлэх бүтээлч үйл ажиллагаа гэсэн хоёр зүйлийн уулзвар дээр хэрэгжих зүйл”4 хэмээн тодорхойлсон байдаг. Ийнхүү олон судлаачдын тодорхойлолт үзэл хандлагыг харьцуулан үзвэл багшийн хөгжлөөс боловсролын салбарын ахиц дэвшил хамаарах нь харагдаж байна. Багш нар мэдлэг боловсролоо дээшлүүлж, хөгжихийн тулд өөрсдөө идэвх гаргах, мэргэжил дээшлүүлэх арга хэрэгсэл хэлбэрийг оновчтой сонгох, ажиллах явцдаа ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүлж, тасралтгүй суралцагч байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл багш ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлэх нь зүйтэй гэсэнтэй санал нэгдэж байна. Багш бүр ажлын байран дээрээ өдөр тутам олон хэлбэрээр хөгжиж суралцдаг. Их дээд сургууль үр ашигтай үйл ажиллагаа явуулах гол нөөц нь өндөр мэдлэг чадвартай багш 2 Ш.Ичинхорлоо Сурах арга УБ.2011 22х 3 Багшийн хөгжлийг дэмжих хууль 2018 он 4 Ш.Ичинхорлоо Дээд сургуулийн сургалт: онол арга зүй УБ 2011 он 52х М.Бямбажаргал “Технологийн дээд сургууль”-ийн тэнхимийн эрхлэгч, магистр mbyambajargal@yahoo.com БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ХӨГЖИХ НЭГЭН БОЛОМЖ itpd.mn

×