Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

1

2,546 views

Published on

лекц1

Published in: Technology
  • Be the first to comment

  • Be the first to like this

1

  1. 1. Мэдээллийн технологи S.IT101 СУИС-СС Багш: Б.Батбагана Email: bbatbagana@gmail.com
  2. 2. Хичээлийн зорилго Орчин үеийн мэргэжлийн шаардлагад тохирсон техник технологийг ашиглах оффисын багц програмуудын (word, excel, power point) хэрэглээг эзэмшүүлж, бичиг баримт боловсруулах, хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах, илтгэл бэлтгэж боловсруулах мэдлэг чадварыг олгоно.
  3. 3. Дүгнэх хэлбэр Шалгалтын оноо-30 Суурь оноо-70 Үүнд: Семнарын оролцоо – 14 Бие даалт- 20 Явцын шалгалт- 20 Ирц - 16
  4. 4. Компьютерийн хөгжил, бүтэц, МS- Windows –програмын тухай үндсэн ойлголт
  5. 5. Компьютерийн хөгжлийн үе шат Компьютер гэдэг нь өгөгдлийг /мэдээллийг/ богино хугацаанд боловсруулж үр дүнг гаргах машин юм. Анхны компьютер 1940 онд зохиогдсон. Орчин үеийн компьютерийн эхлэл Английн математикч Чарльз Бэйббиж 1820-иод оны эхээр Дифференс Энжийнь (Difference Engine) хэмээх механик компьютер зохиосон бөгөөд 10 тын 20 оронтой тоог нэмж хасах чадвартай байжээ.
  6. 6. 1820 – хүртэл 4 аргын тооцоолох үйлдлийг бүрэн алдаагүй хурдацтай хийж чадаагүй байсаар Францын эрдэмтэн Томас Де Колмар анхны 4 аргын үйлдлийг хийдэг механик тооны машин хийгджээ. 1822 – 20 оронтой тоог нэмж хасаж минутын дотор үр дүнг гаргадаг машин зохиожээ. 1936 – Английн математикч Alan Turing анхны дижитал компьютерийн санааг гаргажээ.
  7. 7. 1953 – он гэхэд дэлхийг хэмжээнд 100 компьютер ашиглагдаж байжээ. 1974 – анхны хэрэглэгчдэд зориулагдсан компьютер үйлдвэрлэгдсэн 1976 - 1977 – Apple корпораци байгуулагдан зах зээлд Apple 1 компьютерийг нийлүүлсэн. /Стиф Жобс/ 1980 – оноос MSDOS үйлдлийн систем хөгжиж эхэлсэн. 1985 – Windows үйлдлийн систем хөгжиж эхэлсэн
  8. 8. Компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг бөгөөд тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж, боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. •16-тийн тооллийн систем •10-тийн тооллийн систем •8-тийн тооллийн систем •2-тийн тооллийн систем Компьютерт хадгалагдаж байгаа өгөгдлүүд нь 0,1 гэсэн хоёртын тоон кодоор хадгалагддаг. Тооллын систем
  9. 9. Мэдээллийн хамгийн бага нэгжийг бит (bit) гэнэ. 8 бит нийлж 1 байт болдог. (byte) Бит байтаас гадна килобайт (KB), мегабайт (MB), гигабайт (GB), терабайт (TB) гэсэн нэгжүүд бий. 8 bit = 1 Byte 1024 Byte = 1 KB 1024 KB = 1 MB 1024 MB = 1 GB 1024 GB=1 TB
  10. 10. МS-Windows –програмын тухай үндсэн ойлголт Windows програм нь PC-ыг өргөн ашиглах боломжийг олгодог зургийн ба графикын горимд ажиллах чадвартай системийн програм юм. Windows програм дээр нэгэн зэрэг олон програмууд нээн ажиллуулж болох ба ажиллуулсан програм бүр цонх хэлбэрээр харагддаг тул цонхнууд /Windows/ гэж нэрлэсэн.
  11. 11. Хэрэв цонхонд байгаа мэдээллийн хэмжээ цонхны хэмжээнээс их байвал түүнийг харуулахын тулд цонхны доод хэсэгт эсвэл баруун талд нь гүйлгэх мөр /Scroll bar/ ашиглана. Уг мөрний товчийг гүйлгэн мэдээллийг харах боломжтой. Хэрэглэгч өөрийнхөө шаардлагад нийцүүлэн цонхыг дурын байдлаар тохируулах бололцоотой. Цонх нь хэд хэдэн хэсгүүдээс тогтоно. Үүнд:
  12. 12. Гарчгийн мөр /Title bar/ Цонх бүрийн хамгийн дээд талд байрлах мөр бөгөөд цонх удирдах товчлуур /цонх удирдах цэсний командуудын дүрс/, програмын нэр байрлана. Мөн програмын нэрийн урд буюу цонхны зүүн дээд буланд цонх удирдах цэс /control menu box/ байрлана.
  13. 13. Цэсний мөр /Menu bar/ Командуудыг агуулсан цэсүүд, нээсэн файлыг хаах товч, тусламж авах командын дүрс байрлана. Цэсний болон командын нэрний ямар нэг үсэг нь доогуураа зураастай байдаг. Alt товчийг доогуураа зураастай үсэгтэй хамт дарахад цэс болон команд нээгдэнэ.
  14. 14. Хэрэгслийн мөр /Toolbar/ Хэрэглэгчийн ажиллагааг хялбарчлах үүрэгтэй цэсний мөрийн доор байрлах командуудын дүрсийг агуулсан мөрийг хэлнэ. Хэрэгслийн мөрийг ямар ч програмын хувьд View цэснээс сонгодог.
  15. 15. Ажлын мөр буюу Taskbar Windows-н дэлгэцийн доод хэсэгт орших Start цэсийг агуулсан зурвасыг ажлын мөр буюу Taskbar гэнэ. Уг зурваст хэрэглэгчийн ажиллуулсан нээлттэй байгаа програмуудын нэр харагдаж байдаг. Нээлттэй байгаа програмын нэрэн дээр хулганы баруун товчийг дарвал цонх удирдах цэсний командуудыг агуулсан хураангуй цэсийг нээдэг.
  16. 16. Үндсэн 4 төрлийн компьютер байна. 1. Main frame computer 2. Micro computer буюу персональ компьютер 3. laptop 4. Plam Компьютерийн төрөл
  17. 17. Main frame computer Овор хэмжээгээр том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютер юм. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн байгууллагууд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг.
  18. 18. Micro computer буюу персональ компьютер Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ. 1981 онд IBM компани үйлдвэрлэж эхэлсэн.
  19. 19. Palm – Энэ нь сүүлийн үед өргөн хэрэглэж байгаа Personal Digital Assistant (PDA) буюу жижиг хэмжээний тоон системийн төхөөрөмж юм. Энэ төхөөрөмжинд гар байдаггүй бөгөөд ямар нэг үйлдэл хийх, үсэг, тоо зэрэг тэмдэгтүүдийг бичих тохиолдолд тусгай зориулалтын үзгийг хэрэглэдэг.
  20. 20. Компьютерийг програм хангамжийн хэсэг /software/, техник хангамжийн хэсэг /hardware/ гэсэн хоёр хэсэгт хувааж үзнэ. Бүх компьютер техник хангамж гэж нэрлэгдэх олон тооны хэсгүүдээс бүрдэнэ. Нүдээрээ харж гараараа барьж байгаа компьютерийн хэсгүүд нь техник хангамжийн хэсэгт хамаарна.
  21. 21. Компьютерийг ажиллуулахын тулд техник хангамж нь програм хангамж (software)-ийг хэргэлдэг. Програм хангамж нь программууд гэж нэрлэгдэх ямар нэгэн үйлдлийг хийх заавруудын бүрдэл юм. Программууд нь бидний компьютерт өгсөн мэдээллийг компьютерийн ойлгодог хэлрүү хөрвүүлдэг.
  22. 22. Програм хангамж нь operating systems [үйлдлийн системүүд] ба application programs [хэрэглээний программууд] гэж хуваадаг. Үйлдлийн систем нь компьютерийг ажилуулах түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн ажиллагааг удирдаж хэрэглээний программын ажиллах суурь болж өгдөг.
  23. 23. Үйлдлийн систем нь хэрэглэгч компьютер 2-ыг хооронд нь холбох үүрэгтэй. Хамгийн өргөн хэрэглэгддэг үйлдийн систем нь windows юм. Давуу тал •Хэрэглэхэд хялбар энгийн бүтэцтэй •Бусад төхөөрөмжүүдтэй зохицон ажиллах чадвартай •Ихэнх өргөн хэрэглээний програм хангамжууд windows үйлдлийн системд зориулагдсан байдаг.
  24. 24. Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг: •Input (оролтын) •Processing (боловсруулалт хийх) •Storage (мэдээлэл хадгалах) •Output (гаралтын) •Communications (xолболтын)
  25. 25. Input (оролтын) Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм. Гар Хулгана Микрофон
  26. 26. Processing (боловсруулалт хийх) Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт. •Central Processing Unit (CPU) •Random Access Memory(RAM)
  27. 27. CPU (Central Processing Unit) - Компьютерийн үйлдэл, боловсруулалт хийдэг хэсэг нь юм. Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Санах ойг • Тогтмол санах ой ROM • Шуурхай санах ой RAM гэж 2 ангилна Боловсруулах хэсэг
  28. 28. Storage (мэдээлэл хадгалах) Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй. - Уян диск - Хатуу диск - Zip диск - Tape төхөөрөмж
  29. 29. Output (гаралтын) Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м - Дэлгэц - Принтер - Чанга яригч
  30. 30. Communications (xолболтын) Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг. •Модем •Кабель
  31. 31. Bios гэж юу вэ? Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг.
  32. 32. Boot гэж юу вэ? Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж motherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM)-д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ.
  33. 33. Үндсэн сурах бичиг: • Монхоон Р. Компьютер, мэдээлийн технологи, УБ., 2011. х.1-х.20 • Мөнхчимэг. Б, Болор. Л. Компьютерийн мэдлэг УБ., 2012. х.11-х.115 Электрон эх үүсвэр: • http://www.edu.mediaod.com/index.php?mcmodule=contentmacat&coursei d=8&subjectid=19 • http://www.pccomputernotes.com/ • http://www.nailitnow.com.au/webdesign/index.html • http://www.teacherclick.com/winxp/index.htm 36 АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

×