Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

English

410 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

English

  1. 1. Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg /R.EL102Lecture 1Topic: Present Simple; Object pronounsPresent Simple – ЖОЦЖOЦ-ийн батлан хүүрнэх хэлбэр:I / You / We / They + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэрHe/ She/ It + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр + S гэсэн загвартай байна.Ж.: I study in a private school. He drives a taxi of MonKor company.ЖOЦ-ийн үгүйсгэн хүүрнэх хэлбэр:I / You / We / They + do + not + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэрHe/ She/ It + does + not + үндсэн үйл үгийн анхдагч хэлбэр гэсэн загвартай байна.Ж.: I don`t study in a private school. He doesn`t drive a taxi of MonKor company.ЖOЦ-ийн асуух хэлбэр:( Асуух үг ) + do / not / + I / You / We / They + үндсэн үйл үг анхдагч хэлбэр( Асуух үг ) + does / not / + he/ she/ it + үндсэн үйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна.Ж.: Do you study in a private school? Where does he drive a taxi? How often does it snow here?Who speaks Japanese well? Why doesn`t your sister believe in God?ЖОЦ-ийг хэрэглэх гол гол тохиолдлууд:1. Ертөнцийн мөнхөд үргэлжлэх үйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ: The sun rises in theEast. - Нар дорно зүгээс манддаг. The Selengue flows into Lake Baikal. - Сэлэнгэ мөрөнБайгаль нуурт цутгадаг. The Earth goes round the Sun. – Дэлхий нарыг тойрон эргэдэг.2. Олон дахин давтагддаг, байнгын үйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ: This shop opens at10 in the morning. – Энэ дэлгүүр өглөө 10 цагт онгойдог. A secretary answers thetelephone, meets people and prepares coffee for her boss. – Нарийн бичгийн дарга хүнутсаар хариу өгч, хүмүүстэй уулзан даргадаа кофе бэлтгэж өгдөг.3. Олон дахин давтагддаг, байнгын үйлийн илэрхийлэл болсон дараах үгс жирийнбүлгийн цагийн дохио үгс болдог. Эдгээр дохио үгс гол төлөв өгүүлбэрийн үндсэн үйлүгийн өмнө байрладаг:Always - Үргэлж, дандаа, usually – Ихэвчлэн, often - Үе үе, ойр ойрхон, sometimes –Заримдаа,seldom – Хааяахан, rarely – Ховорхоон, hardly - Бараг ........ гүй, never - Хэзээ ч ............. гүй/ I always, usually, never, rarely help him. /4. Every гэдэг үгтэй хугацаа илэрхийлэгч үг хэллэг хоршин мөн үйлийн давтамж зааж ЖОЦ-ийн дохио үгс болно: every minute, every hour, every morning, every day, every afternoon,
  2. 2. every evening, every week, every month, every year, every summer, every autumn гэхмэт. Эдгээр нь ихэвчлэн өгүүлбэрийн эхэнд юмуу эцэст байрлавал зохилтой: I drink boiledwater every morning. = Every morning I drink boiled water.5. Цаг хугацааны мөчлөг дэх тодорхой давтамж илэрхийлэгч дараах үг хэллэг тулгуурдохио үг болно: Once a day – өдөрт нэг удаа, twice a week – долоо хоногт хоѐр удаа,three times a month – сард 3 удаа, five times a year – жилд 5 удаа, once an hour – цагт нэгудаа, twenty times a minute – минутанд 20 удааWe eat three times a day. – бид өдөрт 3 удаа хооллодог. Twice a week she goes to thebeauty saloon. – тэр долоо хоногт 2 удаа гоо сайханд ордог. I have a shower once a day.– би өдөрт нэг удаа шүршүүрт ордог.6. Хэр зэрэг ойр ойрхон, хэр зэрэг үе үе гэсэн утга бүхий How often хэмээх асуух хэллэг бүхийасуулт ЖОЦ-аар илрэх ѐстой. How often do you go to the cinema? – та хэр зэрэг ойройрхон кинонд явдаг вэ? How often does your son send an e-mail to you? - хүү тань тандхэр ойрхон цахилгаан зурвас илгээдэг вэ? гэх мэт7. Хүний ерөнхий санаа бодол, итгэл үнэмшлийн талаар өгүүлэхэд ЖОЦ-ийг хэрэглэнэ: Ibelieve in God. - Би бурханд итгэдэг. We don`t like horror films. – бид аймшгийн кинонддургүй. What do you think of Chingis khaan? – та Чингис хааны талаар ямар бодолтойявдаг вэ? Do you believe in ghosts? - чи хий үзэгдэлд итгэдэг үү? гэх мэт8. Хөдөлгөөн заагч to go, to come, to arrive, to start, to return гэх үйл үгүүдээр ирээдүйнүйлийг илэрхийлэхдээ ЖОЦ-ийг хэрэглэж болдог: Tomorrow I go on holiday. - би маргаашамралтанд явлаа. I have received a fax from my sister. – би эгчээсээ факс хүлээн авсан.She comes from Australia day after tomorrow. – тэр Австралиас нөгөөдөр ирнэ гэх мэт.9. Үлгэр, өгүүлэмж ярих, спортын уралдаан тэмцээн зэргийг сэтгэл хөдөлгөсөн өнгө аясаардүрслэн ярих, тайлбарлахад ихэвчлэн хэрэглэдэг: He walks slowly to the checkout andputs his bag on the counter.10. Ямарваа нэгэн санал дэвшүүлэхдээ ЖОЦ-ийн хэлбэрээр илэрсэн ‘ Why don`t you/ we +үйл үг ’ загварыг хэрэглэж болно. Why don`t you drink some hot coffee? гэх нь ‘ Чи яагааджоол халуун кофе уудаггүй юм бэ? ’ гэж байгаа хэрэг oгт биш бөгөөд харин ‘ Та жоолхалуун кофе уувал яасан юм бэ?, уувал ямрав, уувал дээргүй юу ’ гэх мэтчилэнорчуулваас санал тавих утгад дүйцнэ.Object pronouns – Тусгагдхуун төлөөний үгАнгли хэлний Тусгагдхуун төлөөний үгс нь угтвартай хоршоогүй, дангаараа байхдаамонгол хэлний өгөх орших болон заахын тийн ялгалтай утга дүйцнэ.SubjectpronounsБиеийнтөлөөний үгсObject pronouns Тусгагдхуун төлөөний үгс1 I би me надад, намайг2 We бид us бидэнд, биднийг,бид нарт, бид нарыг3 You чи, та You чамд, танд, чамайг, таныг4 You та нар You Та нарт, та нарыг5 He Тэр / эр/ Him Түүнд, түүнийг6 She Тэр / эм/ Her Түүнд, түүнийг7 It Тэр / амьгүй/ It Түүнд, түүнийгThey Тэд, тэд нар Them Тэдэнд, тэд нартТэднийг, тэд нарыг
  3. 3. 1. Tell me about your class. – Надад ангийнхаа тухай ярьж өгөөч. My name`s Selengue, butyou can call me simply Seegii. – Миний нэрийг Сэлэнгэ гэдэг, гэхдээ та намайг зүгээр лСээгий гэж дуудаж болно.2. Show us your new invention. – бидэнд шинэ бүтээлээ үзүүлээч.3. I`ll help you. – би чамд туслая.4. We are going to show you how to prepare cappuccino coffee. – Би та нарт каппучино кофехэрхэн бэлтгэхийг үзүүлэх гэж байна.5. Tell him the truth. – Түүнд үнэнийг хэл.6. Tell her the truth. – Түүнд үнэнийг хэл.7. This machine isn`t working. I`ll repair it this afternoon. – Энэ машин ажиллахгүй байна. Битүүнийг өнөөдөр үдээс хойшоо засчихна аа.8. Call them immediately. – Тэднийг нэн даруй дууд.Англи хэлний төлөөний үгсээс зөвхөн ТТҮ л угтвартай дангаараа хоршдог:With me- надтай; with you- чамтай; with him- түүнтэй; with us- бидэнтэй; with them- тэдэнтэй;without me- надгүйгээр; without you- чамгүйгээр; without him- түүнгүйгээр; without us- бидэнгүйгээр;without them- тэдэнгүйгээр;about me- миний тухай; about you- чиний тухай; about us- бидний тухай;for me- миний төлөө; for you- чамд зориулан; for us- бидний төлөө;from me- надаас; from us- биднээс; among us- бидний дунд; among them- тэдний дунд;between us- бидний хооронд; between them- тэдний хооронд; besides me- надаас гадна;instead of you – чиний оронд; around me- намайг эргэн тойрон; towards us- биднийг чиглээд; behindhim- түүний ард гэх мэт
  4. 4. Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg /S.EL102Lecture 2Present Continuous; If/ when clausesPresent Continuous – ОҮЦОҮЦ-ийг хэрэглэх гол гол тохиолдлууд:1. Тухайн ярьж байгаа агшинд эргэн тойронд өрнөж байгаа үйлийг илэрхийлэхэд хэрэглэдэг.Жишээ нь: What are you doing now? I am cooking my dinner. гэх мэт2. ОҮЦ-аар тухайн ярьж байгаа агшинд түр завсарлачихсан юм уу, эсвэл нүдэнд харагдахгүйбайгаа хэдий ч цаанаа бол эхэлчихсэн, бас дуусаагүй, дундаа үргэлжилж байгаа үйлийгилэрхийлэхэд хэрэглэдэг. Тухайлбал, өөрийг тань номоо сугавчлаад явж байхад хэн нэгэнномыг тань гуйхад та I`m sorry, I`m reading it. гэж хариулж болно. Хэдийгээр та номоо угхүний нүдэн дээр дэлгээд уншиж байгаа биш боловч угтаа та тэр номыг уншаад эхэлчихсэнбас дуусаагүй байгаа болохоор ОҮЦ-аар илэрхийлнэ гэсэн үг.3. Хэдийгээр ОҮЦ боловч, хийхээр урьдчилаад зохион байгуулчихсан, төлөвлөчихсөнирээдүйн үйлийг илэрхийлж болдог: I am taking my math exam day after tomorrow. – бинөгөөдөр мат.-ийн шалгалтаа өгнө. Хуваарийн дагуу хэдийд ямар шалгалт өгөхөөурьдчилаад мэдчихсэн байгаа тул хэдийгээр нөгөөдөр болох ирээдүйн үйл боловч ОҮЦ-аарилэрхийлж байна. My sister is coming from Los Angeles next Monday. I received a faxfrom her. – эгч маань ирэх нэгдэхэд Лос Анжелесоос ирнэ. Би түүнээс факс хүлээжавсан. гэх мэт.4. ОҮЦ-аар байнга, тогтмол биш, түр зуур үргэлжилж байгаа үйлийг илэрхийлж болно: Myfriend lives in the third micro district, but at the moment she is living with me in the firstmicro district while my parents are abroad. гэх мэт.5. Ердийн утгаар үйлийн давтамж заагч дайвар үгс болох аlways, constantly, regularly гэхмэтийн үгс нь жирийн бүлгийн цагийн туслах дохио үгс болдог боловч, эдгээр үгсийг ОҮЦ-тай хоршуулахад ундууцсан, уцаарласан, залхсан, тээршаасан, дургүйцлээ илэрхийлсэнутгыг шингээж өгдөг. He always comes late. хэмээх ЖОЦ-т Тэр дандаа хожигдож ирдэггэсэн энгийн хүүрнэсэн аястай байхад, He is always coming late! гэж ОҮЦ-аарилэрхийлэхэд, Тэр дандаа хожигдож ирж байх юм аа, Тэр нээрээ байнга л хожигдожбайх юм, яршигтай юм. гэх мэтийн өнгө аястай болж ирнэ.6. Тэмдэг нэр буюу нэр хавсралын илүү зэрэг буюу харьцуулсан зэргийг -ийн хувилбартайхоршуулах замаар аажим сайжирч, эсвэл доройтож байгаа, ер нь аажим өөрчилөгдөжбайгаа үйлийг илэрхийлнэ. My son is getting taller. – миний хүү улам өндөр болж байна.7. Илүү зэргийн тэмдэг нэрийг хоѐр дахин хэрэглэх, олон үетэй харьцуулсан зэргийн тэмдэгнэрийн more гэсэн үгийг мөн хоѐр дахин хэрэглэснээр хүч нэмэгдүүлэх утгыг өгч болно.As the day went on, my son is getting taller and taller. – Өдөр ирэх тусам миний хүүулам өндөр болж байна. He is getting more and more handsome. - Тэр улам уламцарайлаг болоод байна. гэх мэт.8. Англи хэлэнд have нь эзэмшлийг илэрхийлэх, үйлийг төлөөлөх гээд бие даасан болонтуслах маш олон үүргийг гүйцэтгэдэг. Үйлийг төлөөлөх тохиолдолд have бүхий үгхэллэгүүдийг бүхий л цагт, тухайлбал одоо үргэлжилж байгаа цагт хувирган хэрэглэжболно. Тодруулбал, эзэмшил илэрхийлэгч I have a bath in my new flat. гэсэн өгүүлбэрт
  5. 5. шинэ байрандаа усанд ордог онгоцтойг илэрхийлж байгаа бол, I am having a bath. гэсэнөгүүлбэрт онгоцондоо / ванндаа / усанд орж байгаагаа илэрхийлж байна. Англи хэлэндтүгээмэл хэрэглэгддэг үйлийг төлөөлөгч хэллэгүүдийг танилцуулъя: have a speech - үгхэлэх, have a chat - жоол ярих, дэмий ярих, have a bite - жоол юм идэх , гол орох , have abath - усанд орох9. ОҮЦ-ийн хэлбэрийн be going to + verb I загвараар хийхээр зэхэж, завдаж байгаа, хийх гэжбайгаа үйлийг илэрхийлдэг. Ж: ОҮЦ-аар We are playing basketball tomorrow.хэмээн ойрын ирээдүйн үйлийг илэрхийлж болохоос гадна We are going to playbasketball tomorrow. гэж илэрхийлж болох ба ингэхэд тухайн үйлийг хийхээр зэхчихсэнгэсэн санаа цухалзах тул Бид маргааш сагсан бөмбөг тоглох гэж байгаа хэмээнорчуулахад утга ягштал дүйцэж өгдөг.10. Be + going to + verb I загвараар хийх гэж байгаа, хийхээр зэхэж байгаа үйлийг илэрхийлжболохоос гадна тодорхой нөхцөл байдалд ямар нэгэн үйл зайлшгүй, гарцаагүй болох ньгэдгийг хөндлөнгөөс ямар нэг шинж тэмдгээр нь ажиж мэдээд илэрхийлж болох ба энэтохиолдолд ингэж таарлаа л даа, ингэх юм байна л даа, ингэлээ л дээ гэх мэтчилэнгээрорчуулж утгыг дүйцүүлнэ: My grandfather is going to die soon. - / миний өндөр өвөг удахгүйнас барах гэж байгаа. / Өндөр өвөг маань ч биш боллоо л доо. His health condition isgetting worse and worse, as the day went on. - Түүний бие нь өдөр өнгөрөх тусам улам лмуудаад байна.If, when clauses
  6. 6. Approved by the head of the department ………………………….. / L.Batbileg /S.EL102Lecture 3Topic: Future plans ( using ‘going to’), Indirect object pronouns; Simple Past; General andspecific use of determinersЖИЦ-ийн батлан хүүрнэх хэлбэр: Үйлийн эзэн + shall/ will + үндсэн үйл үг анхдагчхэлбэр гэсэн загвартай байна. I / We shall = I`ll / We`ll;You/ They/ He/ She/ It will = You`ll, They`ll , He`ll, She`ll, It`llЖИЦ-ийн үгүйсгэн хүүрнэх хэлбэр: Үйлийн эзэн + shall/ will + not + үндсэн үйл үганхдагч хэлбэр гэсэн загвартай байна. Shall not = shan`t; will not = won`t. I / We shall not = shan`tYou/ They/ He/ She/ It will not = won`tЖИЦ-ийн асуух хэлбэр: ( Асуух үг юмуу хэллэг ) + shall/ will + үйлийн эзэн + үндсэнүйл үг анхдагч хэлбэр гэсэн загвартай байна.What will you do? What shall we do?Жирийн ирээдүй цагийг хэрэглэх тохиолдлууд:Ямар нэгэн үйлийг үйлдэхээр урьдчилан зэхэж бэлдээгүй, харин тухайн ярьж байгааагшинд хийхээр гэнэт шийдсэн тохиолдолд ЖИЦ-ийг хэрэглэнэ. Энэ тохиолдолд өгүүлбэрийгАлив би ингээдхэе, алив хэдүүлээ ингээд орхиѐ гэх мэт орчуулваас утга ягштал дүйцдэг. Ж:What would you like to drink? хэмээн зөөгч танаас асуухад та хариуд нь юу захиалахаа зөөгчийнасуух тэр үед цэс хараад юм уу шийдэж байгаа тул Би тийм юм авъя, ууя хэмээн хэлэхдээЖИЦ-аар I`ll drink a cup of coffee юмуу I`ll take orange juice гэх мэтчилэн хариулна.Oh, I have left the door of my car open. I`ll go and lock it. гэсэн өгүүлэмжид өгүүлэгчэтгээд машины хаалгаа түгжихгүйгээр санаатайгаар урьдчилан зэхэж онгорхой орхиод дараа ньярих агшинд гэнэт санаад явж түгжинэ хэмээн төлөвлөөгүй нь мэдээж. Ярих агшинд гэнэт энэүйлдлээ санан явж түгжихээр шийдсэн тул ЖИЦ-аар илэрхийлж байна.Хэн нэгэн хүнд ямар нэгэн үйлийг хийх хийгээд хийхгүй байх талаар амлалт өгөхөдЖИЦ -ийг хэрэглэнэ. I promise, I won`t drink any more. – Би дахиад архи уухгүй гэдгээ амлажбайна. Thank you for lending me money. I`ll pay it back on Friday. - Мөнгө зээлсэндбаярлалаа, би тавдахьд эргүүлээд өгчихнө. гэх мэтОйрын хийгээд алс хэтийн ирээдүйд тохиож болох ямарваа нэгэн үйлийн талаархөөрийн бодол, таамаглалаа ЖИЦ-аар дэвшүүлж болно. Ингэхдээ probably, sure, think, expectгэсэн үгстэй хэрэглэх нь элбэг: I expect Naran will get the job. I think in 100 years` time people willspeak the same language all over the world.Та тэгээд өгөхгүй юу, ингээд өгөхсөн болов уу, ингэж өгч тус болооч гэхчилэнхоѐрдогч биедээ хандан гуйж хүсэх санааг ЖИЦ-ийн асуух үггүй асуух хэлбэрээр дамжууланилэрхийлж болдог. Will you wait for a moment? – Та жаахан хүлээж байхгүй юу? Will you be a bit
  7. 7. quiet? I am preparing for my exam. – Та нар чимээгээ жаал аядчихгүй юу, би шалгалтандаабэлтгэж байгаа юм. Will you open the window, please? – Та наад салхивчаа нээчихгүй юу? гэхмэтээр.Би яах вэ, юу хийх вэ, бид яавал зохилтой вэ, юу хийвэл зүгээр юм бэ дээ, биингэчих үү, би ингэчихвэл яах вэ, ингэх үү, яах вэ, ингээд өгөх үү гэх мэтийн илэрхийллийгби, бид гэсэн биеээр дамжих асуух үгтэй болон асуух үггүй ЖИЦ-ийн асуух хэлбэрээр гаргажболдог. Shall I cook a meal for you? – би танд хоол хийгээд өгөх үү?; What shall I wear at theirwedding? – би тэдний хурим дээр юу өмсөх вэ, юу өмсөх болж байна аа, юу өмсье дээ? Whereshall we go on our summer holiday? – Амралтаараа хэдүүлээ хаашаа явах юм болж байна даа,хаашаа явдаг юм билээ, хаашаа явбал зүгээр юм бэ дээ? гэх мэт.I shall + үйл үгийн анхдагч хэлбэр; I will + үйл үгийн анхдагч хэлбэр гэсэн ЖИЦ-ийнзагварын хооронд утгын ихээхэн ялгаа байдаг. Эхний загварын тухайд тухайн үйлийг тэр дор ньгүйцэлдүүлчихнэ гэсэн үг биш, харин хоѐр дахь загварын тухайд тухайн үйлийг тэр дор ньгүйцэлдүүлэхэд хэрэглэдэг.I shall help you with the dishes. – Би чамд аяга таваг угаахад чинь туслана аа. / тэрдороо биш, ер нь л туслана гэсэн үг /I will help you with the dishes. – Алив би чамд аяга тавгаа угаахад чинь туслаадхая. /хэлсэн дороо гүйцэлдүүлнэ гэсэн үг /

×