Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи

79,595 views

Published on

Бага ангийн сурагчдыг "Алдаагүй бичүүлж сургах технологи"-ийг түгээн дэлгэрүүлж байна.

Published in: Education
  • Dating for everyone is here: ❤❤❤ http://bit.ly/2u6xbL5 ❤❤❤
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Follow the link, new dating source: ♥♥♥ http://bit.ly/2u6xbL5 ♥♥♥
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи

  1. 1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IYсургуулийн сургалтын менежер Н.Азжаргал, Тэргүүлэх багш, магистр, БТА АЛДААГҮЙ, ЦЭВЭР БИЧҮҮЛЖ СУРГАХ ТЕХНОЛОГИ Хэрэгцээ шаардлага: Сурагчдын сурлагын дүнд анализ хийж үзэхэд муу дүнгийн гол хувийг чээж бичиг эзэлж байна. Сурагчдын чээж бичгийн мэдлэг чадвар, дадал хангалтгүй байгаагийн учир шалтгааныг илрүүлэн хүүхдийн бичих чадварыг хөгжүүлэх шаардлагатай байна. Зорилго: Хүүхэд бүрийн өөрийнх нь бичих чадварыг дэмжих замаар хөгжүүлэх, зөв сайхан бичих олон аргад сургах, зөв бичих хэвшилтэй болгон төлөвшүүлэхэд оршино. Сурагчдын бичих чадвар сул байгаа шалтгаан: - Нэгдүгээр ангидаа бичих чадвар нь баттай хөгжиж төлөвшөөгүй сурагчид хоёроос дөрөвдүгээр ангид зөв бичгийн дүрэм үзэхийн хамт чээжээр бичих чадвар нь хоцроход хүрдэг. - Бичгийн ажлыг явуулахдаа сурагчдын бичгийн чадвар, дадлагыг сайжруулахуйц идэвхи сонирхолтой олон хэлбэрээр зохиож, идэвхийг нь хөгжөөж чадахгүйд гол дутагдал байна. Сурагчдын зүгээс бичгийн алдааны нөлөөлөх зүйлийг ангилан үзвэл: 1. Зөв бичих дүрмийг сайн ойлгоогүй 2. Бичих чадвар дадал сайн суугаагүй, хэтэрхий түүртэнгүй удаан хөдөлгөөнөөс 3. Мэдлэгээ хэрэглээ болгох чадвар олгогдоогүй 4. Орон нутгийн аялгуу, гэр орчны хэллэгийн алдаанаас 5. Хайхрамжгүй, өөрийгөө шалгаж сураагүй, тэсвэр муугаас 6. Багшийн хэллэгээс 7. Сонссоноо бичих чадвар муугаас 8. Бичилт хийх үед тэр сурагчийн анхаарал сарниж тогтворгүйжсэнээс алддаг тал ажиглагддаг. 9. Уртхан үгийг бичихдээ алддаг нь уул үгийн үеийг зөв бичих чадвар муугаас харагдаж байна. Багшийн зүгээс анхаарах зүйлийг ангилан үзвэл: 1. Сонирхолтой олон хэлбэрээр зохиож, идэвхийг нь хөгжөөх
  2. 2. 2. Тайлбартай бичлэг, өөрийн мэдлэгээ шалгах бичлэг, нөхөх ба үг хувилгах бичлэгт сургаагүйгээс 3. Хичээлийн 45 минутанд бичүүлж байгаа үгийн тоо цөөн, 4. Бичүүлж байгаа үгийн 60%-70% нь зөв бичгийн дүрэм, шинэ материал, өмнөх хичээлээ давтахад зориулан урьдаас бодож төлөвлөөгүй үг байдаг 5. Номоос дасгалаа хуулах, самбарт хоёроос гурван сурагч гарч үг, өгүүлбэр бичиж бусад нь бичсэнийг хуулах мэт идэвхигүй ажиллагаа хичээлийн 50 орчим хувийг эзэлж байгаа учир 6. Хүнд үгсийн болон ойролцоо дуудлагатай, утгатай үгс эсрэг утгатай үгс, зөв бичих дүрмийн зэрэг олон хэлбэрийн толь бараг хийгддэггүй 7. Хичээл дээр хийж байгаа дасгал ажилд өгүүлбэр зохиолгох, үг олж бичүүлэх дасгал хийлгэхдээ шинээр ямар үг мэдүүлсэн байх вэ? Өнөөдөр сурагчдад хичнээн үг алдахгүй бичих дадлага эзэмшүүлэх вэ? Гэсэн тодорхой зорилго тавихгүй байна. 8. Сурагчдын мэдлэгт анализ судалгааг муу хийж байна. Одоогийн байдлаар чээж бичиг багагүй хийж байгаа боловч түүндээ анализ хийхдээ дүрмийн алдааг засаж дүгнэхээс өөр олигтой ажил зохиохгүй байгаад оршиж байна. 9. Багш бидний хийлгэж байгаа чээж бичиг дараа дараачийн бичлэгтэй уялдаа муу, урьд гаргасан алдааг онцлон тооцоогүй байх нь олонтаа байдаг. Технологийг хэрэгжүүлэх үе шат: /жишээгээр/ Үе шат 1. Алдаагүй зөв цэвэр бичүүлэн сургахад нүдлүүлэн тогтоолгох үйл ажиллагааг хөгжүүлэх нь их чухал.. Нүдлүүлэн тогтоолгох цээж бичгийн сэдвийг долоо хоногийн өмнөөс гадаа самбарт байрлуулж дараа нь тэр сэдвээр бичгийн ажил хийхэд нүдлэх сайн талтай. Үе шат 2. Багшийн бичсэн үлгэр жишээ бичлэг нь хүүхдэд илүү ойлгомжтой, тодорхой үлдэцтэй байдаг учир багш эртнээс бичиж бэлтгэх, хичээлийн хэсэг минутад шинэ үг бичүүлж хэвшүүлэхэд голлон анхаарах хэрэгтэй. Үүний тулд тухайн минутад бичүүлэх үгээ сайн боловсруулж, бичүүлж байгаа үгийнхээ 60-70% нь шинэ, хэвшүүлэх үг байхаар бэлтгэх
  3. 3. Үе шат 3. Хичээлийн ба хичээлийн бус цагаар төрөл бүрийн толийг хөтлүүлж, анги, бүлэг, сургуулиар толь бичиг хөтлөлтийг дэмжих чээж бичгийн чадвар дадлагатай болгох, Үе шат 4. Чээж бичлэгийн олон хэлбэрийг хичээлдээ хэрэглэх Алдаагүй зөв цэвэр бичүүлж сургахад олон төрлийн бичгийн ажлууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Хуулан бичлэг Нүдлэх чээж бичиг Сонсох чээж бичиг Өөрийгөө шалгах чээж бичиг Багшийн өгсөн үгсээр өгүүлбэр зохион бичих Чөлөөт чээж бичиг Асуултад хариу бичүүлэх Тайлбартай чээж бичиг Тайлбартай дасгал Зураг харуулж өгүүлбэр зохиох Төлөвлөгөөний дагуу эх зохиох Үзсэн, харсан, хийсэн зүйлийн талаар эргэцүүлэмж бичих Үе шат 5: Бичгийн ажил буюу дасгал ажилласны дараа өөрийн хийсэн ажлыг уг эхтэйгээ тулгаж, уншиж хянадаг, дасгалаа зааврын дагуу зөв ажиллаж чадсан эсэхээ шалгадаг, бичгийн хэлбэр, ажиллагаа, утга агуулгыг хянаж алдаа дутагдлаа зааврын дагуу зөв цэвэр засах арга хэмжээ авдаг байвал зохино. Толь бичиг гэхэд: Зөв бичих дүрмийн, ижил дуудлагатай, өөр утгатай үгийн, эсрэг утгатай үгийн, гадаад үгийн гэх мэт олон хэлбэрийн толь хөтлүүлэх нь зүйтэй. Технологийг хэрэгжүүлэх багшид зөвлөх нь:  Алдаагүй зөв цэвэр бичүүлж сургахад уг бичиж буй зүйлийг хэрхэн яаж бичих арга барилыг ухамсарлуулах нь чухал.  Сар өдрийг яаж бичих, бичүүлэх сэдэв буюу гүйцэтгэх дасгалын нэрийг яаж бичих, гарчгийн дараа догол мөрөөс эхлэх, мөр шилжүүлэх дүрэм зэргийг хэлж өгч хэвшүүлнэ.
  4. 4.  Тэрчлэн алдаагүй, зөв цэвэр бичих хүсэл эрмэлзлэл, дур сонирхлыг хөгжүүлж ухамсарлуулах хэрэгтэй.  Шалгалтын бичгийн ажлаас бусад хичээлийн явцад алдаагүй зөв бичүүлэх сургахын тулд бичүүлж байгаа бичгийн ажил буюу дасгалыг тайлбарлан ярилцаж залгамж холбоотой ажиллах нь илүү ач холбогдолтой, сонирхолтой байж чадна.  Багш өөрөө ангийн сурагчдын хэн нь энэ үгийг бичиж чадах вэ?, хэн нь алдаж магадгүй вэ гэсэн ойлголттой байж судалсан байх шаардлагатай.  Сурагчдыг өөрийн ажиллагаандаа хяналт хийж чаддаг болгон хөгжүүлэх хэрэгтэй.  Бичгийн хэлбэрийг сайжруулах, алдаагүй зөв бичүүлэхэд сургах зорилгоор зохих хэмжээний бичих дасгал, хуулан бичих ажлыг тогтмол бага багаар өгч бичүүлж байх нь ач холбогдолтой.

×