чөлөөт худалдааг үгүйсгэх нь буюу хамгаалалтын бодлого 3

2,869 views

Published on

1 Comment
3 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
2,869
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
83
Comments
1
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

чөлөөт худалдааг үгүйсгэх нь буюу хамгаалалтын бодлого 3

  1. 1. Лекц № 3Н.Ариунжаргал
  2. 2.  Олон улсын худалдаанд оролцогч орон бүр өөрийн сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор тухайн салбарт тодорхой бодлого явуулдаг. Олон улсын худалдааны салбарт дараахь гол чухал бодлогыг хэрэгжүүлдэг. Үүнд: Гадаад худалдааны бодлого Олон улсын худалдааны бодлого
  3. 3.  Гадаад худалдааны бодлого ба чиглэл Аливаа улсын гадаад худалдааны бодлого нь өөрийн орны, бусад оронтой тогтоосон худалдааны харилцааг хөгжүүлэхэд нөлөөлж буй оновтой чиглэлүүд гэж ойлгож болно. Гадаад худалдааны бодлогод дараахь үндсэн зорилтуудыг агуулдаг. Үүнд: ◦ Олон улсын хөдөлмөрийн хуваарьт тухайн орныг оролцуулсан арга ба цаашид өөрчлөгдөх чадвар ◦ Экспорт ба Импортын барааны тоо хэмжээнд гарч байгаа өөрчлөлт ◦ Гадаад худалдааны экспортын барааны бүтцэд гарч байгаа өөрчлөлт ◦ Тухайн оронд шаардагдах нөөцийн хангамж (түүхий эд, материал болон эрчим хүч гэх мэт) ◦ Экспорт болон Импортын барааны үнийн харьцааны өөрчлөлт
  4. 4.  Гадаад худалдааны бодлогод гол хоѐр чиглэлийг баримталдаг. Үүнд: ◦ Чөлөөт худалдааны бодлого. ◦ Протекцнонизм (гаалиар зохицуулан хамгаалах зарчим). Төрөөс гадаад худалдаанд шууд нөлөөлөх, зах зээлийг голлон зохицуулах үүргээсээ татгалзахыг чөлөөт худалдааны (free trade) бодлого гэж ойлгоно. Гэхдээ төрийн зүгээс эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх үүргээсээ бүр мөсөн татгалзана гэсэн үг биш юм. Чөлөөт худалдаа нь улс төрийн тааламжтай байдлыг үүсгэдэг тул улс орнууд бие биеэсээ их хэмжээгээр харилцан хамааралтай байдаг.
  5. 5.  Чөлөөт худалдааны бодлого явуулах нь ялангуяа өндөр хөгжилтэй орнуудтай хийх гадаад эдийн засгийн харилцаа худалдаанаас хамгийн их үр ашиг олох боломж олгодог. Протекционизм (зохицуулан хамгаалах бодлого) бодлого нь үндэсний эдийн засгаа гадаадын өрсөлдөөнөөс хамгаалахад чиглэгддэг. Протекционизмын чөлөөт худалдааны бодлогоос ялгагдах ялгаа нь зах зээлийн чөлөөт үйл ажиллагааг үгүйсгэдэг. Улс орнуудын зах зээлд өрсөлдөх чадвар, эдийн засгийн хүч боломж нь янз бүр байдаг. Иймд зах зээлийн чөлөөт үйл ажиллагаа нь хөгжлөөр сул дорой орны хувьд ашиггүй.
  6. 6.  Хүчин чадал боломж сайтай гадаад орны хязгааргүй өрсөлдөөн нь хөгжлөөр сул дорой орны эдийн засгийг зогсонги байдалд оруулж тухайн орны хувьд эдийн засгийн хамгийн үр ашиггүй бүтэц бүрэлдэн бий болгохолд хүргэдэг байна. Протекционизм нь аливаа улс орны үйлдвэрлэлийн тодорхой салбарын хөгжилд дэмжлэг болдог. Ялангуяа газар тариалан эрхэлдэг оронд протекционизмын эдийн засгийг эрчимжүүлэх гол сурвалж болдог. Түүнээс гадна протекционизм тогтсон оронд ажилгүйдлын буурдаг ч тал бий. Гэхдээ энэ аргыг удаан хугацаагаар хэрэглэх нь эдийн засгийг зогсонги байдалд хүргэдэг. Үүнээс гадна гадаад орны өрсөлдөөнийг сулруулснаас үйлдвэрлэлийн үр ашиг, эх орны үйлдвэрлэгчдийн идэвхи сонирхол буурах хандлага ч гардаг.
  7. 7.  Протекционизмын туйлын хэлбэр нь эдийн засгийн автарк хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн оронд үйлдвэрлэн бүтээх бололцоогүй бараанд импортын хязгааарлалт тогтоох эрмэлзэл илэрч гарч ирдэг.
  8. 8.  Улс орон бүр импортоор авч байгаа барааны оронд өөрийн орныг үйлдвэржүүлэх бодлогыг оновчтой болгож, улмаар үйлдвэрлэлийн техник болон технологийг улам боловсронгуй болгох замаар өндөр чанарын бараа болон бүтээгдэхүүнээр орлуулан экспортыг хөгжүүлэхэд илүүтэй анхаарах болсон.
  9. 9.  Автаркийн бодлого нь аливаа импортын барааг зөвхөн эх орны бүтээгдэхүүнээр солигдсон байх ѐстой хэмээн ойлгож болно. Хөгжиж байгаа орнууд импортыг орлуулах зорилгоор аж үйлдвэрийг хөгжүүлж байгаа бөгөөд хөгжлийнхөө эхний үед ашиг багатай ч үнэн хэрэгтээ тэр нь цэвэр автаркийн бодлого болж илрэлээ олдог.
  10. 10.  Автаркийн болон Чөлөөт худалдааны бодлого гэж тус тусдаа явагддаггүй. Протекционизмын янз бүрийн аргууд нь тухайн улсын болон бусад орны эдийн засгийн төвшингөөс хамаарч тогтмол тохиолддог. Заримдаа янз бүрийн бүтээгдэхүүнд хамаарах чөлөөт худалдааны ба протекционизмын бодлого хослон явагдах тохиолдол байдаг. Өрсөлдөөн хурцадсан нөхцөлд үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах зорилгоор протекционизмыг хөгжиж байгаа орноор ч зогсохгүй, хөгжингүй орнууд ч түгээмэл хэрэглэдэг.
  11. 11.  Гадаад худалдааны протекционист бодлого хэрэглэж байгаа улс орнууд зорилтоосоо хамааруулж түүний арга хэрэгслийг оновчтой сонгох замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Төр, засгаас бизнесийн байгуулагуудад үйл ажиллагаа явуулах боломжийг нь дэмжих, мөн зөвлөгөө өгөх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлдэг. Тухайбал, томоохон фирмүүд уг зөвлөмжийн дагуу тодорхой хөнгөлөлт, давуу байдал (улсын захиалга авах гэх мэт) олж авах боломжтой.
  12. 12.  Протекционизмын үүсэл хөгжил Түүхээс үзвэл, протекционизм нь эдийн засгийн меркантализм (ашиг орлоготой байхын тулд худалдааны зөв балансыг хадгалах хэрэгтэй гэдэгт итгэдэг), импортыг эсэргүүцэх онолуудтай холбоотой байсан байна. Тухайн үед Адам Смит хэрэглэгчийн хэрэглээг өөртөө татахын тулд “ов мэх гаргаж байсан” үйлдвэрлэлийн эсрэг сүр дуулиантайгаар анхааруулга өгсөн. Өнгөрсөн түүхийн он жилүүдэд, эдийн засагчдын ихэнх нь протекционизмыг дэмжиж байв. Гэвч энэ нь орчин үед эсрэгээрээ эргэсэн бөгөөд ихэнх нэртэй эдийн засагчид протектионизмыг аюултай гээд, түүний гаргасан үр шим нь түүний алдагдлыг нөхөж чаддаггүй гэдгийг итгэлтэйгээр хэлж чаддаг. Бараг л бүх эдийн засгийн сургуулиуд нь зөвхөн “Чөлөөт Худалдаа”-г дэмжиж анти-протекционизмыг түгэн дэлгэрүүлж байна.
  13. 13.  “хэрвээ хэн нэгэн гайхамшгийн оргилд хүрсэн бол, түүний араас өөр хүмүүс гараад ирчих вий гэсэндээ өөрийнхөө өгсөн гарч ирсэн шатыг түлхэж унагадаг нь бичигдээгүй хууль юм” гэжээ. 1930 онд зурагдсан шог зураг: Баруун гар талд байгаа эргэлзсэн Англи хүн нь өөрийн “Чөлөөт худалдаа”-ны бодлоготоо сэтгэл хангалуун бус болж протекционист болж эхэлж байгаа дүр зураг үзэгдэж байна.
  14. 14.  Засгийн газар нь дотоодынхоо үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор чөлөөт худалдааны янз бүрийн хоригыг тавьдаг. Энэхүү худалдааны хэмжээг хязгаарласан бодлогыг протехниционизм гэж нэрлэдэг.:  Тариф  Тарифын бус саадууд Тариф гэдэг нь импортын бүтээгдэхүүн олон улсын хилийг давах үед импортлогч улсын ноогдуулж байгаа татварыг хэлнэ. Тарифын бус саад гэдэг нь олон улсын худалдааг хязгаарлах тарифаас бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ.
  15. 15.  Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ТХЕХ) гэдэг нь олон улсын худалдааны тарифын бууруулах зорилготойгоор байгуулагдсан улс орнуудын хоорондох олон улсын харилцааны цуврал хэлэлцээр, цугларалтыг хэлнэ. 1960-аад он, 1970, 1980, 1990-ээд оны сүүлчээр ТХЕХ-ийн цугларалтууд болж үр дүнд нь дундаж тарифын хувь аажмаар буурсан. Саяхны Дохагийн цугларалт бага зэргийн дэвшилд хүрсэн. Уругайн цугларалт хамгийн санаачлагатай нь байсан бөгөөд Дэлхийн худалдааны байгуулага үүсэхэд чухал нөлөөлсөн. Дэлхийн худалдааны байгуулага (World Trade Organization) нь 1995 оны 1 сарын 1 нд байгуулагдсан.
  16. 16.  1994 онд АНУ, Канад, Мексик улсын хоорондын худалдааны хоригыг 15 жилийн дараа бүрэн арилгах хойд америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр(North American Free Trade Agreement)АНУ-д нэгдсэн.
  17. 17.  Европын холбоо (European Union) нь гишүүн орнуудын хоорондох худалдааны хоригыг арилгахаар тохиролцсон европын орнуудын холбоо юм.
  18. 18.  1989 онд байгуулагдсан “Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” (APEC) нь Хятадын багтаасан зүүн азийн орнуудын хоорондох худалдааны хоригыг бууруулах өөр нэг хэлэлцээр юм.
  19. 19.  Тариф Тариф ипфортлогч улсын хэрэглэгчдийн төлөх ѐстой импортын бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Гадаад худалдааны бодлогын гол сонгодог арга хэрэгсэл бол гаалийн тариф бөгөөд энэ нь гаалийн татварын хувь хэмжээг нэгтгэн цэгцэлсэн жагсаалт юм. Экспорт, Импортын бараа аль нэг улсын гаалийн хэлийг нэвтрэх үед ноогдуулдаг татварыг гаалийн татвар гэнэ. Гаалийн татварыг дараах үзүүлэлтээр ангилна.
  20. 20.  Барааны хөдөлгөөний чиглэл Барааны хөдөлгөөний чиглэлээс хамаарч экспортын ба импортын, дамжин нэвтрэх гаалийн татвар гэж хуваана. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь импортын гаалийн татвар бөгөөд улс төрийн зорилго, дотоодын үнийн төвшин, улмаар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахын тулд импортын гаалийн татварыг хэрэглэдэг. Харин экспортын гаалийн татварыг хэрэглэх нь харьцангуй ховор. Экспортын гаалийн татварыг хэрэглэх нь эх орны бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад саад болдог. Улс орны дотоодод түүхий эд, бүтээгдэхүүний хэрэгцээг багасгах, байгаль орчинд зохисгүй нөлөө үзүүлэх зэрэг шалтгаанаар экспортын гаалийн татварыг тогтооно. Харин дамжин нэвтрэх бараанд гаалийн татвар тогтоох нь маш ховор.
  21. 21.  Гаалийн татвар тогтоох арга Гаалийн татвар тогтоох аргаас нь хамаарч адволерийн, өвөрмөц, хосолмол гэж хуваана. Дэлхийн худалдааны практикт адволерийн татварыг өргөн хэрэглэдэг бөгөөд үнээс хувиар бодож тогтоодог. Үүнтэй холбоотойгоор импортын барааны үнээс хувь бодож үнэлгээ тогтоох аргыг хэрэглэдэг. Өнөө үед дэлхийн олонхи орон Тариф худалдааны тухай ерөнхий хэлэлцээрийн хүрээнд гаалийн зохицуулалтаар барааны үнэлгээг зохицуулан хэрэглэж байгаа аж. Дэлхийн хэмжээнд гаалийн адволер татварын эзлэх харьцангуй багаа бөгөөд ойролцоогоор 6 хувь байдаг. Импортын гаалийн татвар барааны боловсруулалтын зэрэглэл нэмэгдэх хэмжээгээр ихэвчлэн өсдөг. Гаалийн өвөрмөц татварыг нэгж хэмжигдэхүүнээс мөнгөөр тооцож тогтооно. Жишээ нь барааны нэгжийн үнэ 100 ам.доллар гэвэл нэгж бараанд ноогдох татвар 20 ам.доллар хураах гэх мэтчилэнгээр хийгдэнэ.
  22. 22.  Гаалийн татварын үйлдэгдэх чиглэл Гаалийн татварыг үйлдэгдэх чиглэлээр нь хөнгөлөлттэй ба ялгавартай гэж хоѐр хуваана. Ялгавартай татварыг хариултын, нөхөн төлбөрийн, демпингийн эсрэг гэж тус тус хуваана. Гаалийн хариу татварыг түншийн тодорхой үйлдлийн хариу болгож хэрэглэдэг. Гаалийн энэ татварыг бүхэлд нь буюу барааны тусгай бүлэгт хамааруулах ба түншийн хэрэглэж байгаа хязгаарлалтыг багасгах, түүнд нөлөөлөх зорилгоор энэхүү татварыг ашигладаг. Хөнгөлөлттэй татварыг бусад орны экспортлогчдыг дэмжих хариу болгож, худалдааны нөхцөлийг тэнцвэржүүлэх зорилгоор тогтооно. Демпингийн эсрэг татвар нь хөнгөлттэй татварын нэгэн хэлбэр юм. Энэ нь үнийг хэвийн төвшинд хүртэл тэнцвэржүүлэхийн тулд хариу болгож татварыг тогтооно гэсэн үг юм. ДХБ, ГАТТ-ын дүрмээр бусад орны зах зээлд худалдаалагдах экспортын барааны үнэ адил төстэй барааны хэвийн үнээс доогуур тогтоогдохыг демпинг гэнэ.
  23. 23.  Зурагт: Тариф Мобайль улсын машин нийлүүлэхэд бэлэн үнийг өсгөх учир Фермланд улс руу машины нийлүүлэлт буурна. Үнэ өсч, тоо хэмжээ буурна. Засгийн газар тарифын орлого олно. Экспорт импорттой ижил хэмжээгээр өөрчлөгдөнө.
  24. 24.  Зурагм: Фермланд, Мобайль улсын жишээг ашиглан Фермланд улсын машины импортод оногдуулсан тарифын нөлөөг харуулав.
  25. 25.  Тарифын бус саадууд Тарифын бус саад нь дотроо гурван бүлэг болж хуваагдана. Үндэсний үйлдвэрлэлийн тодорхой салбарыг хамгаалах зорилгоор импортыг хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээнд: квот, лиценз, демпингийн эсрэг, хөнгөлөлттэй гэсэн татварууд хамаарагдана. Гадаад худалдааг хязгаарлахад чиглэсэн бус, гагцхүү удирдлагын шинж чанартай арга хэмжээ нь дээр дурдсантай адил үр дүнд хүргэдэг. Ийм арга хэмжээнд гаалийн ѐс журам, ариун албаны стандарт ордог. Гадаад худалдааг хязгаарлахад шууд чиглээгүй бусад арга хэмжээ нь бас хоригийн шинжтэй байдаг.
  26. 26.  Тарифын бус саадыг дараах төрлүүдээр ангилан үзнэ. Гаалийн татвараас гадна, хоѐрдогч татвар болгон авдаг арга хэмжээнд гадаадаас бараа оруулах үед хурааж байгаа янз бүрийн шимтгэл, хураамжууд багтана. Гадаад худалдааг зохицуулах зорилгоор бус, харин зайлшгүй шалтгаанаар энэхүү арга хэмжээг авдаг. Үүнд: ◦ Үндэсний үйлдвэрлэгчдийн сонирхлыг дэмжин хамгаалахад чиглэсэн үнийн хяналтын арга хэмжээ. Тухайлбал, демпингийн эсрэг болон хөнгөлөлтийн татвар гэх мэт. ◦ Гадаад худалдааг зохицуулахын тулд валютын үйл ажиллагааг явуулах онцлог журамд хамааруулах санхүүгийн арга хэмжээ авахаар заадаг. ◦ Барааны урсгал, чиглэл, мөнгөний хөдөлгөөнийг лицензжүүлэн зохицуулах арга хэмжээг лицензжилт гэнэ. ◦ Барааг бүхэлд нь буюу хэсэгчлэн гадаад худалдааны улсын монополь эрх тогтоох. ◦ Импортлогдож байгаа бүтээгдэхүүнд үндэсний стандартын дагуу чанар, аюулгүй байдалд техникийн хяналт тогтоох зэрэг арга хэмжээнүүд хамаарна.
  27. 27.  Хязгаарлалт (квот) ба лицензжилт Тодорхой хугацаанд экспорт ба импортын бараанд тоо болон үнээр илэрхийлсэн хязгаарлалт тогтоохыг квот гэж нэрлэнэ. Аливаа улс оронд тухайн бүтээгдэхүүний тоо хэмжээ үлэмж хэмжээгээр багассан тохиолдолд хязгаарлалтыг хэрэглэх боломжтой, гэхдээ экспортод хязгаарлалт хэрэглэх нь ховор байдаг. Улс төрийн зорилгоор (ялгаварласан, гадуурхах шинжтэй) хязгаарлалтыг хэрэглэх тохиолдол ч гардаг. Барааны урсгал хөдөлгөөнд хяналт тавих, төлбөрийн тэнцлийг сайжруулах, ажилгүйдлийг багасгах, гадаадын хурц өрсөлдөөнөөс үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахын тулд импортын хязгаарлалтыг хэрэглэдэг. Бүхэл улс буюу бүлэг орноос тодорхой барааг импортоор оруулахад глобальчилсан ба улирлын шинж байдалтай хязгаарлалт тогтоодог. Тухайлбал: АНУ ган, кофе, мөхөөлдөс, шоколад, самар, хөвөн, зарим төрлийн бяслагт хязгаарлалт тогтоож зохицуулалт хийдэг.
  28. 28.  Лицензын үндсэн төрлүүдэд: ◦ Шууд буюу ерөнхий лицензээр тодорхой хугацааны дотор жагсаалтад тусгасан зохих барааг ямар ч саадгүй оруулах болон гаргахыг зөвшөөрнө. ◦ Шууд бус буюу нэг удаагийн лицензээр зориулалт, гарал үүсэл, тоо, үнийг заасан тодорхой барааг экспортлох болон импортлохыг зөвшөөрнө. Олон улсын практикт тарифын ба тарифын бус аргын тусламжтайгаар гадаад орны импортоос дотоодын зах зээлээ хамгаалахын зэрэгцээ, экспортыг өргөжүүлэх аргыг идэвхжүүлэн үндэсний экспортыг тэтгэн дэмжих, тэдний зээлийн дийлэнхийг шууд болон шууд бусаар баталгаажуулах аргыг үндэслэл болгон хэрэглэдэг. Маш нарийн янз бүрийн хэлбэрээр эзэмшин, нэн түвэгтэй аргаар хэрэгжүүлж байгаа санхүүжилт нь экспортын барааны зардлыг бууруулан улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
  29. 29.  Эдийн засгийн төлөв байдал Эдийн засгийн зорилго, үр дүнгээс хамаарч гаалийн татварыг: Фискальный (fiscal)
  30. 30.  Протекционист (protectionist)
  31. 31.  Экспансионист (expansionist)
  32. 32.  Фискальный татвар нь улсын төсвийн орлогын эх үүсвэрийг дээд зэргээр хангах боломжтой. Үүний жишээ нь тухайн оронд мөрддөггүй байсан гаалийн татварыг шинээр хэрэглэж байгаа явдал юм. Гадаадын өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүнээс үндэсний аж үйлдвэрээ хамгаалахын тулд протекционист татварыг хэрэглэнэ. Улс орноо үйлдвэржүүлэх, дотоодын салбарын хөгжлийн дэмжих зорилгоор уг татварыг хэрэглэдэг. Хэт өндөр импортын гаалийн татвар хэрэглэснээр дотоод зах зээлд монополь үнэ тогтон, тэр нь экспансионист шинжтэй болж, капиталын экспорт ба демпинг үүсэх аюулд хүргэдэг.
  33. 33.  Яагаад олон улсын худалдааг хязгаарладаг вэ?Хоѐр гол шалтгааны улмаас олон улсын худалдааг хязгаарладаг. ◦ Тарифын орлого ◦ Рент хийх Тарифын орлогоЗасгийн газарт дотоодын борлуулалт болон орлогоос татвар цуглуулах нь зардал ихтэй байдаг. Харин олон улсын худалдаа нь маш нарийн хяналттай учир олон улсын арилжаанаас татвар цуглуулах нь засгийн газарт хамаагүй зардал багатай байдаг байна. Энэ орлогын эх үүсвэр ялангуяа хөгжиж буй орнуудын засгийн газрын анхаарлыг татдаг. Рент хайхРент хайх гэдэг нь худалдаанаас хожоо олохын төлөө лобби болон улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Худалдааны хамгаалалт үр ашиггүй ч засгийн газар чөлөөт худалдааны хожоог үл анзаарч хамгаалалтаас бий болох хожоог хүлээж байдаг. Учир нь хамгаалалтын хожоо төвлөрч, хохирлыг тарааж үүрдэг.
  34. 34.  Хохирлын төлөөс Чөлөөт худалдааны хожоо нь хохирлоос их, зарим үед чөлөөт худалдааны хэлэлцээр худалдааны хожоог чөлөөт худалдаанаас хохирсон талд хуваарилах асуудлыг анхаарч үздэг. Чөлөөт худалдаанаас үүссэн хохирлыг тогтоох зардал болон нөхөн төлбөр асар их байдаг. Тухайн хүн чөлөөт худалдаанаас болж хохирсон эсэхийг мэдэх нь хэцүү байдаг. Хохирлын нөхөн төлбар хийж байгаагүй учраас протектионизм түгээмэл хэвээр байна.
  35. 35.  Сүүлийн үеийн дэлхийн хандлагаДэлхийн 2-р дайнаас хойш, Дэлхийн Худалдааны Байгуулага (World Trade Organization) гэх мэт үйл ажиллагаа явуулдаг байгуулагууд, эхний дэлхийн улс орнуудад “Чөлөөт худалдаа”-аар дамжуулан протектионизмыг арилгах олон улсын хэмжээний бодлогыг явуулсан.Дэлхийн Худалдааны Байгуулагын, худалдааны талаарх сүүлийн үеийн хэлэлцээр нь Doha Development Round-д байсан бөгөөд өнгөрсөн улирал Швейцарын Женев хотод болсон протектионизтын талаар хэлэлцээр нь мухардалт хүрсэн байна.2008 оны санхүүгийн хямралын дараах Протектионизм2009 оны 4-р сарын 2нд Лондонд болсон G20 уулзалтын удирдагчид “Бид өнгөрсөн эрин зууны протектионизмын алдааг дахин давтахгүй” гэжээ.

×