SlideShare a Scribd company logo
1 of 6
Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Я. Баярхүү Ph.D /

                                                                             Лекц № 5

                               Удамшил ба хувьсал
   1. Удамшил хувьслын тухай ерөнхий ойлголт
   2. Удамшлын үндсэн зүй тогтлууд
   3. Менделийн хуулиуд
   4. Хувьсалын тухай
   5. Мутацийн шинж чанар

                        Удамшил хувьслын тухай ерөнхий ойлголт: Амьд биеийн
                        амьгүйгээс ялгагдах нэг үндсэн шинж нь өөртэйгээ ижил шинж
                        чанар бүхий үр удам төрүүлэн амьдарч эцэг эх биеийн шинж
                        тэмдэг үр төлдөө дамжин удамшдагт оршино. Ямарч амьд биес
                        гарсан шинэ удам бүр тухайн амьд биеийн зүйлийн шинжийг
                        өөртөө тусгах чанартай байх төдийгүй, эцэг эх биеийн хувийн
                        шинж чанар онцлогыг ямагт илэрхийлж байдаг. Эцэг эх биеэс үр
                        төлд тухайн амьд биеийн зүйлийн ба бодгаль биеийн шинж
тэмдэг дамжих чанарыг удамшил гэнэ. Амьд бие бүхэнд удамших чанар байхын зэрэгцээ
хувьсан өөрчлөгдөх чанар байдаг. Удамшил хувьсал гэсэн энэ хоѐр үзэгдлийн харилцан
нөхцөлдсөн үйлчлэлийн үр дүнд амьд бие тогтвортой оршин тогтнохын зэрэгцээ идэвхтэй
хувьсан өөрчлөгдөж, энэ явцад дэвшин хөгжиж байдаг. Удамшил, хувьслын үзэгдлийг
судалж, түүний мөн чанар, зүй тогтлыг илрүүлдэг шинжлэх ухааны салбарыг генетик
гэнэ. Генетик нь биологийн шинжлэх ухааны харьцангүй шинэ салбарын нэг юм. Чехийн
эрдэмтэн И. Г. Мендель (1856-1863) вандуйг эрлийзжүүлэн үржүүлэх судалгаа хийснээр
удамшлын зүй тогтлыг илрүүлж удамшил явагдах эх үндэс нь бэлгийн эсэд байна гэж
үзсэн.    Менделийн энэ нээлтийг тухайн үед хэн ч ойлгоогүй. Зөвхөн зарим нэг эрдэмтэд
удамших зүй тогтлыг дахин баталснаас хойш удамшлын процесс бүх амьд биед нийтлэг
нэг зүй тогтлын дагуу явагддаг хуультай болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Хувьсал
бол удамшлын эсрэг үзэгдэл юм. Эхний удмын шинж тэмдэг дараагийн удамд өөрчлөгдөн
хувирах чанарыг хувьсал гэнэ. Удамшил хувьсал хоѐр хэдийгээр эсрэг тэсрэг үзэгдлүүд
боловч амьд ертөнцийн түүхэн хөгжлийн явцад хамтран үйлчилж байдаг. Амьд биеийн
үржлийн явцад удамших шинж тэмдэг нэг удмаас нөгөө удамд дамждаг. Бэлгийн үржлийн
үед эр эм бэлгийн эсүүд хоѐулаа удамшлыг дамжуулна. Эсэд зөвхөн тодорхой шинж
тэмдэг бүрэлдэн хөгжихөд нөлөөлдөг хүчин зүйлүүд агуулагдана. Түүнийг удамшлын
мэдээлэл гэнэ. Эсийн хромосомд агуулагдан байрлаж, удамшлын мэдээллийг дамжуулдаг
материаллаг хэсгийг ген гэнэ. Ген бол аль нэгэн шинж тэмдэг эсвэл ямар нэгэн шинж
чанар үүсэн хөгжихийг нөхцөлдүүлж байдаг удамшлын нэгж материал юм. Генүүд
хромосомд цувран байрлана. Эрлийзжүүлж байгаа биеүүдийн хооронд эрс ялгаатай шинж
тэмдгүүд байдаг үүнийг альтернатив буюу нэг нь нөгөөгөө харилцан үгүйсгэдэг шинж
тэмдэг гэж нэрлэнэ. Альтернатив шинжийг нөхцөлдүүлж байгаа генийг аллель ген гэнэ.
Аллель ген нь гомолог хос хромосомд байрлана. Гомолог хос хромосомд байрлан аль нэг
шинж тэмдгийг тодорхойлж байгаа аллель генүүд хоорондоо ижил байвал тийм биеийг
гомозигот бие гэнэ. Хэрэв аллель ген хоѐр өөр янзын шинжийг илэрхийлж байвал тийм
биеийг гетерозигот бие гэнэ. Амьд биед байгаа удамшлын бүх хүчин зүйлийн
нийлбэрийг генотип гэнэ. Амьд биед бүрэлдсэн бүх шинж тэмдгийн нийлбэрийг
фенотип гэнэ. Өөрийнхөө мэдээллийг шинж тэмдэг болгон илэрхийлэх талаар илүү
давамгайлсан байдлаар үйлчилж байгаа генийг доминант ген (ноѐлогч) гэнэ. Харин
өөртөө байгаа удамшлын мэдээллийг шинж тэмдэг болгон бүрдүүлэх үйлчилгээ өгч
чадахгүй байгаа генийг рецессив буюу дарагдмал ген гэнэ.

                                         Удамшлын     үндсэн    зүй   тогтлуудыг     анх
                                         Мендель судлан илрүүлсэн. Нэг л хос шинж
                                         тэмдгийн удамших байдлыг судлахаар цэвэр
                                         сортын   ургамлыг     эрлийзжүүлэхэд     түүний
                                         хоѐрдугаар удамд эцэг эхийн нь шинж тэмдэг
                                         Нэг л хос шинж тэмдгийн удамших байдлыг
                                         судлахаар     цэвэр      сортын        ургамлыг
                                         эрлийзжүүлэхэд түүний хоѐрдугаар удамд эцэг
эхийн нь шинж тэмдэг 3:1 гэсэн харьцаагаар удамшдаг энэ үзэгдэл бүх амьд биеийн
удамшилд тохиолддог нийтлэг үзэгдэл учраас түүнийг Мендель удамшлын нэгдүгээр
хууль буюу шинж тэмдэг ялгарах хууль гэнэ. Эрлийз нэгдүгээр удмууд генетикийн хувьд
гетерозигот чанартай болно. Гетерозигот хоѐр биеийг хооронд нь эрлийзжүүлж
хоѐрдугаар удмыг гаргаж авах тул энэ эрлийзжүүлгийн генотип томьѐог дараах байдлаар
бичнэ.                    Аа х Аа =АА; Аа; Аа; аа

                                       Эндээс үзэхэд гарсан дөрвөн удмын гурав нь
                                       ягаан цэцэгтэй, нэг нь цагаан цэцэгтэй байна.
                                       3:1 энэ бол гадаад шинж тэмдгийн буюу
                                       фенотипийн харьцаа юм. Энэ дөрвөн удмын
                                       агуулж байгаа генийн бүрдлийг харьцуулж
                                       үзэхэд гомозигот ягаан цэцэгтэй ургамал BB-1,
                                       ягаан цэцгтэй ургамал Bb-2, гомозигот цагаан
                                       цэцэгтэй ургамал aa-1 байгаа тул генотипийн
                                       харьцаа 1:2:1 байна.




                                       Хоѐр юм уу     түүнээс дээш тооны хос шинж
                                       тэмдгийн     удамших     байдалд     судалгаа
                                       явуулснаар Мендель нэг шинж тэмдэг нөгөө
                                       шинж тэмдгээс шалтгаалахгүй бие даасан
                                       байдлаар удамшдаг болохыг илрүүлсэн. Үүнийг
                                       Менделийн хоѐрдугаар хууль буюу шинж
                                       тэмдгүүд харилцан шалтгаалахгүй удамших
зүй тогтол гэнэ. Энэ зүй тогтлыг батлахад Мендель хоѐр хос шинж тэмдгээрээ ялгаатай
гомозигот биеүдийг эрлийзжүүлсэн. Үүнийг дигибрид эрлийзжүүлэг гэнэ.

   Менделийн III хууль, хоѐр буюу түүнээс олон генийн удамших зүй тогтлын тухай
хууль юм. Мендель дигибридийн нийлүүлэгт вандуйн үрийн өнгө, гадаргуугийн байдал
гэсэн хоѐр хос шинж тэмдгийг сонгон авч эрлийзжүүлсэн. Шар өнгийн, гөлгөр
гадаргуутай үртэй ургамлыг ногоон өнгийн, хорчгор гадаргуутай үртэй ургамалтай
эрлийзжүүлжээ. Нэгдүгээр үеийн эрлийз F1 шар өнгийн гөлгөр үртэй ургажээ. Өөрөөр
хэлбэл шар өнгө нь ногоондоо, гөлгөр нь хорчгордоо давамгайлж удамшсан байна. Тэгвэл
шар өнгийг тодорхойлогч аллелийг У гэвэл ногоон өнгийг у, үрийн гөлгөр гадаргууг R
гэвэл, хорчгор гадаргууг r нэж тэмдэглэнэ. Үрийн өнгийг тодорхойлогч У, у өөр
хоорондоо аллель, үрийн гадаргуугийн байдлыг тодорхойлогч R, r, хоорондоо аллель
генүүд юм. Харин У,R, ген нь хоорондоо аллель бус бөгөөд өөр өөр хромосомд байрлана.
Нийлүүлэгт орсон шар, гөлгөр үртэй (УУRR) ургамал, УR, ногоон хорчгор үртэй (ууrr)
ургамал уr гэсэн бэлгийн эсээр үр тогтож, түүнээс Iүеийн эрлийз F1 – УуRr гэсэн
дигетерзигот үүснэ. F1 өөх хоорондоо нийлүүлэгт ороход II үед тухайн 2 шинж ямар
харьцаатай ялгарахыг Пеннетийн аргыг ашиглан тооцоолно. Фенотипийн харьцааг авч
үзвэл:

-   Шар, гөлгөр үртэй – 9
-   Ногоон, гөлгөр үртэй -3
-   Шар, хорчгор үртэй – 3
-   Ногоон, хорчгор үртэй – 1

Бүгд 16 буюу 9:3:3:1 гэсэн харьцаагаар задарна. Нэг шинж тэмдгийг нөхцөлдүүлэгч ген
өөр шинж тэмдгийг тодорхойлогч генээс хамаарахгүй чөлөөт байдлаар удамшихыг аллель
бус генүүдийн бие биеэс үл хамааран удамших хууль буюу Менделийн III хууль гэнэ. Өөр
өөр хромосомд байрласан шинж тэмдгүүд бие биеэс үл хамааран чөлөөт хоршлоор
удамшдаг. Нэг хромосомд байрласан шинж тэмдгүүд хамтдаа удамшдаг. Үүнийг хам
удамшил гэнэ.

                                   Хувьсал: Бие махбодын хөгжлийн явцад удамшлын
                                   нэгж   болох   генүүд   гадаад   орчны   нөлөөгөөр
                                   өөрчлөгдсөнөөс үр удамд шинэ шинж чанар үүсэж
                                   бий болохыг хувьсал гэнэ. Хувьсалыг

                                      -   Удамшдаг буюу генотипийн
                                      -   Удамшдаггүй буюу модификаци хувьсал гэж
                                   ангилна.

                                   Удамшдаг (генотип) хувьсал: Дарвин удамшдаг
                                   хувьслыг харьцангуй цөөн тохиолдлын чанартай
үүсдэг учраас тодорхой бус хувьсал гэж нэрлэсэн. Бие махбодид бий болсон хувьсал
генотипээр тодорхойлогдож үр удамд хадгалагдахыг удамших хувьсал гэнэ. Жишээ нь:
богино хөлтэй хонь, өдгүй тахиа гэх мэт. Удамшлын нэгж генийн хувьслыг мутаци гэнэ.
Де-Фриз
мутаци гэдэг нэр томъѐог анх шинжлэх ухаанд дэвшүүлсэн. Мутаци бол генотипийг
заавал өөрчилдөг учраас удам дамждаг.

Мутацийг

   -   Хромосомын
   -   Генийн мутаци гэж ангилж үздэг.

   Хромосомын мутаци нь хромосомын бүтцийн өөрчлөлттэй салшгүй холбоотой.
Хомосомын тоо өөрчлөгдөх нь мутаци юм. Хромосомын тоо өөрчлөгдөхийг гетероплоид
гэнэ. Энэ үед эсийн хромосомын тоо нэг хоѐр гурваар нэмэгдэх буюу нэг хромосомоор
багасаж болно. Хромосомын зарим өөрчлөлтүүд генийн үйл ажиллагааг эвдэж үхэлд
хүргэж болно.

   Генийн мутаци генийн бүтцийг өөрчилж улмаар бие махбодын шинж чанарт нөлөөлнө.
Гемофили, дальтонизм, альбинизм, цэцгийн дэлбийн өнгө өөрчлөгдөх зэрэг үзэгдэл
генийн мутацитай холбоотой. Генийн мутаци их биеийн ба бэлгийн эсийн дотор үүснэ.
Генийн мутаци бие махбодид ашигтай, ашиггүй нөлөө үзүүлж амьдрах чадварыг
бууруулж үхэлд хүргэж болно.

Мутацийн шинж чанар:

   -   Мутаци үсрэлтийн байдлаар үүсэж бий болно
   -   Мутаци удамшина.
   -   Ямар ч локусыг өөрчилж болно(амьдралын чухал ба чухал биш үл мэдэг жижиг
       шинж чанарыг өөрчилж мутаци үүсгэж болно.)
   -   Ямар нэгэн мутацийг дахин давтан үүсгэж болно.
   -   Мутаци, өөрийн шинж чанараар ашигтай, ашиггүй, хортой давамгайлах, нуугдмал
       байж болно. Мутаци бол гадаад орчны өөрчлөлттэй салшгүй холбоотой. Гадаад
       орчны температур, рентген ба хэтягаан туяа ионын цацраг туяа, химийн бодисын
       нөлөөг ашиглаж ямар ч мутацийг бий бологж болно.

Удамшдаггүй (модификаци буюу фенотип) хувьсал: Гадаад орчны нөлөөнд генотипийг
өөрчлөхгүйгээр хувьсах хувьслыг фенотип хувьсал гэнэ. Зөвхөн сайн арчилгаа ба сайн
тэжээлийн нөхцөлд малын сүүний гарц, махны жин нэмэгдэх нь фенотип хувьсал юм.
Фенотип хувьсал тодорхой хэмжээнд явагдана. Фенотип хувьсал нь гадаад орчны хүчин
зүйл ба генотипийн харилцан үйлчилгээний үр дүнд бий болох тул эцэг эхээс үр удамд
дамжихгүй. Энэ нь зөвхөн нэгэн биеийн хувьсал юм. Фенотип хувьсал дараах шинж
чанартай.

   -   Үр удам дамждаггүй
   -   Хувьслын бүлэглэлийн шинжтэй байна.
   -   Гадаад орчны тодорхой нөхцөлд хувьсана.
   -   Хувьслын чиглэл нь ижил боловч бие махбод тус          бүрд хувьсах хэмжээ нь
       харилцан адилгүй байна.

 Ашигласан хэвлэл:

   1. Гүрбадам ба бусад “ Биологи “
   2. Ц. Жанчив “Генетик” 1988 он
   3. Peter H.Raven, George B. Johnson Undersanding Biology 1988
   4. www.google.com

More Related Content

What's hot

биологийн тест
биологийн тестбиологийн тест
биологийн тестhome
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилМандухай Г.
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсbyamba-1
 
харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8ajaa97
 
Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1seku_nn
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгалnight owl
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9davaa627
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тооOidov Tungaa
 
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологиЛекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологиBat-Erdene Tudevvanchig
 
днх ийн нийлэгжил
днх ийн нийлэгжилднх ийн нийлэгжил
днх ийн нийлэгжилUlziitugs Ariunbat
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинOyuka Oyu
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлOyuka Oyu
 

What's hot (20)

биологийн тест
биологийн тестбиологийн тест
биологийн тест
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжил
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эс
 
хромосом
хромосомхромосом
хромосом
 
харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8
 
Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгал
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тоо
 
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологиЛекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
 
днх ийн нийлэгжил
днх ийн нийлэгжилднх ийн нийлэгжил
днх ийн нийлэгжил
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
Cem7
Cem7Cem7
Cem7
 
Biol l 7
Biol l 7Biol l 7
Biol l 7
 
Chromosome
ChromosomeChromosome
Chromosome
 
Бодис болон энергийн солилцоо
Бодис болон энергийн солилцооБодис болон энергийн солилцоо
Бодис болон энергийн солилцоо
 
Lecture6
Lecture6Lecture6
Lecture6
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 

Viewers also liked

Viewers also liked (8)

Biologi bie daalt
Biologi bie daaltBiologi bie daalt
Biologi bie daalt
 
бодис ба энергийн солилцоо
бодис ба  энергийн солилцоободис ба  энергийн солилцоо
бодис ба энергийн солилцоо
 
эс тест
эс тестэс тест
эс тест
 
моногибрид
моногибридмоногибрид
моногибрид
 
Эсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцооЭсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцоо
 
Дигибрид эвцэлдүүлэг
Дигибрид эвцэлдүүлэгДигибрид эвцэлдүүлэг
Дигибрид эвцэлдүүлэг
 
Biochemistry l 4
Biochemistry l 4Biochemistry l 4
Biochemistry l 4
 
Biochemistry l 8
Biochemistry l 8Biochemistry l 8
Biochemistry l 8
 

Similar to 5 lekts

удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
Bioll3 131020103828-phpapp02
Bioll3 131020103828-phpapp02Bioll3 131020103828-phpapp02
Bioll3 131020103828-phpapp02Deldee Zaya
 
Амьд биеийн удамшил, хөгжил
Амьд биеийн удамшил, хөгжилАмьд биеийн удамшил, хөгжил
Амьд биеийн удамшил, хөгжилtsbmb8845
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 
8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйнotgonubuns
 
Хүний геномын асуудал биедаалт
Хүний геномын асуудал биедаалтХүний геномын асуудал биедаалт
Хүний геномын асуудал биедаалтAnarmaaTsogtjargal
 
Biologi(2) (1)
Biologi(2) (1)Biologi(2) (1)
Biologi(2) (1)baasan9612
 
19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци
19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци 19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци
19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци Khurlee Batsukh
 
зайн сургалт цахим
зайн сургалт цахимзайн сургалт цахим
зайн сургалт цахимadmin44
 
зайн сургалт цахим
зайн сургалт цахимзайн сургалт цахим
зайн сургалт цахимtuuguu_0201
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111odgerel_9161
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111odgerel_9161
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111odgerel_9161
 
ургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмOyuka Oyu
 
генетик 11
генетик 11генетик 11
генетик 11chimgee5568
 

Similar to 5 lekts (20)

удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
Bioll3 131020103828-phpapp02
Bioll3 131020103828-phpapp02Bioll3 131020103828-phpapp02
Bioll3 131020103828-phpapp02
 
Biol l 4
Biol l 4Biol l 4
Biol l 4
 
амьтны бэлгийн үржил
амьтны бэлгийн үржиламьтны бэлгийн үржил
амьтны бэлгийн үржил
 
Амьд биеийн удамшил, хөгжил
Амьд биеийн удамшил, хөгжилАмьд биеийн удамшил, хөгжил
Амьд биеийн удамшил, хөгжил
 
хүний генетикийн аргууд
хүний генетикийн аргуудхүний генетикийн аргууд
хүний генетикийн аргууд
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн
 
4 lekts
4 lekts4 lekts
4 lekts
 
Хүний геномын асуудал биедаалт
Хүний геномын асуудал биедаалтХүний геномын асуудал биедаалт
Хүний геномын асуудал биедаалт
 
Bio l2
Bio l2Bio l2
Bio l2
 
Biologi(2) (1)
Biologi(2) (1)Biologi(2) (1)
Biologi(2) (1)
 
19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци
19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци 19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци
19-р сургууль багш Б.Хүрэлцоож 11 анги биологи хичээл мутаци
 
зайн сургалт цахим
зайн сургалт цахимзайн сургалт цахим
зайн сургалт цахим
 
зайн сургалт цахим
зайн сургалт цахимзайн сургалт цахим
зайн сургалт цахим
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111
 
ургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизм
 
генетик 11
генетик 11генетик 11
генетик 11
 

More from amaraa_tazo (12)

Sem4
Sem4Sem4
Sem4
 
Sem3
Sem3Sem3
Sem3
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Sem1
Sem1Sem1
Sem1
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 

5 lekts

  • 1. Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Я. Баярхүү Ph.D / Лекц № 5 Удамшил ба хувьсал 1. Удамшил хувьслын тухай ерөнхий ойлголт 2. Удамшлын үндсэн зүй тогтлууд 3. Менделийн хуулиуд 4. Хувьсалын тухай 5. Мутацийн шинж чанар Удамшил хувьслын тухай ерөнхий ойлголт: Амьд биеийн амьгүйгээс ялгагдах нэг үндсэн шинж нь өөртэйгээ ижил шинж чанар бүхий үр удам төрүүлэн амьдарч эцэг эх биеийн шинж тэмдэг үр төлдөө дамжин удамшдагт оршино. Ямарч амьд биес гарсан шинэ удам бүр тухайн амьд биеийн зүйлийн шинжийг өөртөө тусгах чанартай байх төдийгүй, эцэг эх биеийн хувийн шинж чанар онцлогыг ямагт илэрхийлж байдаг. Эцэг эх биеэс үр төлд тухайн амьд биеийн зүйлийн ба бодгаль биеийн шинж тэмдэг дамжих чанарыг удамшил гэнэ. Амьд бие бүхэнд удамших чанар байхын зэрэгцээ хувьсан өөрчлөгдөх чанар байдаг. Удамшил хувьсал гэсэн энэ хоѐр үзэгдлийн харилцан нөхцөлдсөн үйлчлэлийн үр дүнд амьд бие тогтвортой оршин тогтнохын зэрэгцээ идэвхтэй хувьсан өөрчлөгдөж, энэ явцад дэвшин хөгжиж байдаг. Удамшил, хувьслын үзэгдлийг судалж, түүний мөн чанар, зүй тогтлыг илрүүлдэг шинжлэх ухааны салбарыг генетик гэнэ. Генетик нь биологийн шинжлэх ухааны харьцангүй шинэ салбарын нэг юм. Чехийн эрдэмтэн И. Г. Мендель (1856-1863) вандуйг эрлийзжүүлэн үржүүлэх судалгаа хийснээр удамшлын зүй тогтлыг илрүүлж удамшил явагдах эх үндэс нь бэлгийн эсэд байна гэж үзсэн. Менделийн энэ нээлтийг тухайн үед хэн ч ойлгоогүй. Зөвхөн зарим нэг эрдэмтэд удамших зүй тогтлыг дахин баталснаас хойш удамшлын процесс бүх амьд биед нийтлэг нэг зүй тогтлын дагуу явагддаг хуультай болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Хувьсал бол удамшлын эсрэг үзэгдэл юм. Эхний удмын шинж тэмдэг дараагийн удамд өөрчлөгдөн хувирах чанарыг хувьсал гэнэ. Удамшил хувьсал хоѐр хэдийгээр эсрэг тэсрэг үзэгдлүүд боловч амьд ертөнцийн түүхэн хөгжлийн явцад хамтран үйлчилж байдаг. Амьд биеийн
  • 2. үржлийн явцад удамших шинж тэмдэг нэг удмаас нөгөө удамд дамждаг. Бэлгийн үржлийн үед эр эм бэлгийн эсүүд хоѐулаа удамшлыг дамжуулна. Эсэд зөвхөн тодорхой шинж тэмдэг бүрэлдэн хөгжихөд нөлөөлдөг хүчин зүйлүүд агуулагдана. Түүнийг удамшлын мэдээлэл гэнэ. Эсийн хромосомд агуулагдан байрлаж, удамшлын мэдээллийг дамжуулдаг материаллаг хэсгийг ген гэнэ. Ген бол аль нэгэн шинж тэмдэг эсвэл ямар нэгэн шинж чанар үүсэн хөгжихийг нөхцөлдүүлж байдаг удамшлын нэгж материал юм. Генүүд хромосомд цувран байрлана. Эрлийзжүүлж байгаа биеүүдийн хооронд эрс ялгаатай шинж тэмдгүүд байдаг үүнийг альтернатив буюу нэг нь нөгөөгөө харилцан үгүйсгэдэг шинж тэмдэг гэж нэрлэнэ. Альтернатив шинжийг нөхцөлдүүлж байгаа генийг аллель ген гэнэ. Аллель ген нь гомолог хос хромосомд байрлана. Гомолог хос хромосомд байрлан аль нэг шинж тэмдгийг тодорхойлж байгаа аллель генүүд хоорондоо ижил байвал тийм биеийг гомозигот бие гэнэ. Хэрэв аллель ген хоѐр өөр янзын шинжийг илэрхийлж байвал тийм биеийг гетерозигот бие гэнэ. Амьд биед байгаа удамшлын бүх хүчин зүйлийн нийлбэрийг генотип гэнэ. Амьд биед бүрэлдсэн бүх шинж тэмдгийн нийлбэрийг фенотип гэнэ. Өөрийнхөө мэдээллийг шинж тэмдэг болгон илэрхийлэх талаар илүү давамгайлсан байдлаар үйлчилж байгаа генийг доминант ген (ноѐлогч) гэнэ. Харин өөртөө байгаа удамшлын мэдээллийг шинж тэмдэг болгон бүрдүүлэх үйлчилгээ өгч чадахгүй байгаа генийг рецессив буюу дарагдмал ген гэнэ. Удамшлын үндсэн зүй тогтлуудыг анх Мендель судлан илрүүлсэн. Нэг л хос шинж тэмдгийн удамших байдлыг судлахаар цэвэр сортын ургамлыг эрлийзжүүлэхэд түүний хоѐрдугаар удамд эцэг эхийн нь шинж тэмдэг Нэг л хос шинж тэмдгийн удамших байдлыг судлахаар цэвэр сортын ургамлыг эрлийзжүүлэхэд түүний хоѐрдугаар удамд эцэг эхийн нь шинж тэмдэг 3:1 гэсэн харьцаагаар удамшдаг энэ үзэгдэл бүх амьд биеийн удамшилд тохиолддог нийтлэг үзэгдэл учраас түүнийг Мендель удамшлын нэгдүгээр хууль буюу шинж тэмдэг ялгарах хууль гэнэ. Эрлийз нэгдүгээр удмууд генетикийн хувьд гетерозигот чанартай болно. Гетерозигот хоѐр биеийг хооронд нь эрлийзжүүлж
  • 3. хоѐрдугаар удмыг гаргаж авах тул энэ эрлийзжүүлгийн генотип томьѐог дараах байдлаар бичнэ. Аа х Аа =АА; Аа; Аа; аа Эндээс үзэхэд гарсан дөрвөн удмын гурав нь ягаан цэцэгтэй, нэг нь цагаан цэцэгтэй байна. 3:1 энэ бол гадаад шинж тэмдгийн буюу фенотипийн харьцаа юм. Энэ дөрвөн удмын агуулж байгаа генийн бүрдлийг харьцуулж үзэхэд гомозигот ягаан цэцэгтэй ургамал BB-1, ягаан цэцгтэй ургамал Bb-2, гомозигот цагаан цэцэгтэй ургамал aa-1 байгаа тул генотипийн харьцаа 1:2:1 байна. Хоѐр юм уу түүнээс дээш тооны хос шинж тэмдгийн удамших байдалд судалгаа явуулснаар Мендель нэг шинж тэмдэг нөгөө шинж тэмдгээс шалтгаалахгүй бие даасан байдлаар удамшдаг болохыг илрүүлсэн. Үүнийг Менделийн хоѐрдугаар хууль буюу шинж тэмдгүүд харилцан шалтгаалахгүй удамших зүй тогтол гэнэ. Энэ зүй тогтлыг батлахад Мендель хоѐр хос шинж тэмдгээрээ ялгаатай гомозигот биеүдийг эрлийзжүүлсэн. Үүнийг дигибрид эрлийзжүүлэг гэнэ. Менделийн III хууль, хоѐр буюу түүнээс олон генийн удамших зүй тогтлын тухай хууль юм. Мендель дигибридийн нийлүүлэгт вандуйн үрийн өнгө, гадаргуугийн байдал гэсэн хоѐр хос шинж тэмдгийг сонгон авч эрлийзжүүлсэн. Шар өнгийн, гөлгөр гадаргуутай үртэй ургамлыг ногоон өнгийн, хорчгор гадаргуутай үртэй ургамалтай эрлийзжүүлжээ. Нэгдүгээр үеийн эрлийз F1 шар өнгийн гөлгөр үртэй ургажээ. Өөрөөр хэлбэл шар өнгө нь ногоондоо, гөлгөр нь хорчгордоо давамгайлж удамшсан байна. Тэгвэл шар өнгийг тодорхойлогч аллелийг У гэвэл ногоон өнгийг у, үрийн гөлгөр гадаргууг R гэвэл, хорчгор гадаргууг r нэж тэмдэглэнэ. Үрийн өнгийг тодорхойлогч У, у өөр хоорондоо аллель, үрийн гадаргуугийн байдлыг тодорхойлогч R, r, хоорондоо аллель
  • 4. генүүд юм. Харин У,R, ген нь хоорондоо аллель бус бөгөөд өөр өөр хромосомд байрлана. Нийлүүлэгт орсон шар, гөлгөр үртэй (УУRR) ургамал, УR, ногоон хорчгор үртэй (ууrr) ургамал уr гэсэн бэлгийн эсээр үр тогтож, түүнээс Iүеийн эрлийз F1 – УуRr гэсэн дигетерзигот үүснэ. F1 өөх хоорондоо нийлүүлэгт ороход II үед тухайн 2 шинж ямар харьцаатай ялгарахыг Пеннетийн аргыг ашиглан тооцоолно. Фенотипийн харьцааг авч үзвэл: - Шар, гөлгөр үртэй – 9 - Ногоон, гөлгөр үртэй -3 - Шар, хорчгор үртэй – 3 - Ногоон, хорчгор үртэй – 1 Бүгд 16 буюу 9:3:3:1 гэсэн харьцаагаар задарна. Нэг шинж тэмдгийг нөхцөлдүүлэгч ген өөр шинж тэмдгийг тодорхойлогч генээс хамаарахгүй чөлөөт байдлаар удамшихыг аллель бус генүүдийн бие биеэс үл хамааран удамших хууль буюу Менделийн III хууль гэнэ. Өөр өөр хромосомд байрласан шинж тэмдгүүд бие биеэс үл хамааран чөлөөт хоршлоор удамшдаг. Нэг хромосомд байрласан шинж тэмдгүүд хамтдаа удамшдаг. Үүнийг хам удамшил гэнэ. Хувьсал: Бие махбодын хөгжлийн явцад удамшлын нэгж болох генүүд гадаад орчны нөлөөгөөр өөрчлөгдсөнөөс үр удамд шинэ шинж чанар үүсэж бий болохыг хувьсал гэнэ. Хувьсалыг - Удамшдаг буюу генотипийн - Удамшдаггүй буюу модификаци хувьсал гэж ангилна. Удамшдаг (генотип) хувьсал: Дарвин удамшдаг хувьслыг харьцангуй цөөн тохиолдлын чанартай үүсдэг учраас тодорхой бус хувьсал гэж нэрлэсэн. Бие махбодид бий болсон хувьсал генотипээр тодорхойлогдож үр удамд хадгалагдахыг удамших хувьсал гэнэ. Жишээ нь: богино хөлтэй хонь, өдгүй тахиа гэх мэт. Удамшлын нэгж генийн хувьслыг мутаци гэнэ. Де-Фриз
  • 5. мутаци гэдэг нэр томъѐог анх шинжлэх ухаанд дэвшүүлсэн. Мутаци бол генотипийг заавал өөрчилдөг учраас удам дамждаг. Мутацийг - Хромосомын - Генийн мутаци гэж ангилж үздэг. Хромосомын мутаци нь хромосомын бүтцийн өөрчлөлттэй салшгүй холбоотой. Хомосомын тоо өөрчлөгдөх нь мутаци юм. Хромосомын тоо өөрчлөгдөхийг гетероплоид гэнэ. Энэ үед эсийн хромосомын тоо нэг хоѐр гурваар нэмэгдэх буюу нэг хромосомоор багасаж болно. Хромосомын зарим өөрчлөлтүүд генийн үйл ажиллагааг эвдэж үхэлд хүргэж болно. Генийн мутаци генийн бүтцийг өөрчилж улмаар бие махбодын шинж чанарт нөлөөлнө. Гемофили, дальтонизм, альбинизм, цэцгийн дэлбийн өнгө өөрчлөгдөх зэрэг үзэгдэл генийн мутацитай холбоотой. Генийн мутаци их биеийн ба бэлгийн эсийн дотор үүснэ. Генийн мутаци бие махбодид ашигтай, ашиггүй нөлөө үзүүлж амьдрах чадварыг бууруулж үхэлд хүргэж болно. Мутацийн шинж чанар: - Мутаци үсрэлтийн байдлаар үүсэж бий болно - Мутаци удамшина. - Ямар ч локусыг өөрчилж болно(амьдралын чухал ба чухал биш үл мэдэг жижиг шинж чанарыг өөрчилж мутаци үүсгэж болно.) - Ямар нэгэн мутацийг дахин давтан үүсгэж болно. - Мутаци, өөрийн шинж чанараар ашигтай, ашиггүй, хортой давамгайлах, нуугдмал байж болно. Мутаци бол гадаад орчны өөрчлөлттэй салшгүй холбоотой. Гадаад орчны температур, рентген ба хэтягаан туяа ионын цацраг туяа, химийн бодисын нөлөөг ашиглаж ямар ч мутацийг бий бологж болно. Удамшдаггүй (модификаци буюу фенотип) хувьсал: Гадаад орчны нөлөөнд генотипийг өөрчлөхгүйгээр хувьсах хувьслыг фенотип хувьсал гэнэ. Зөвхөн сайн арчилгаа ба сайн тэжээлийн нөхцөлд малын сүүний гарц, махны жин нэмэгдэх нь фенотип хувьсал юм. Фенотип хувьсал тодорхой хэмжээнд явагдана. Фенотип хувьсал нь гадаад орчны хүчин
  • 6. зүйл ба генотипийн харилцан үйлчилгээний үр дүнд бий болох тул эцэг эхээс үр удамд дамжихгүй. Энэ нь зөвхөн нэгэн биеийн хувьсал юм. Фенотип хувьсал дараах шинж чанартай. - Үр удам дамждаггүй - Хувьслын бүлэглэлийн шинжтэй байна. - Гадаад орчны тодорхой нөхцөлд хувьсана. - Хувьслын чиглэл нь ижил боловч бие махбод тус бүрд хувьсах хэмжээ нь харилцан адилгүй байна. Ашигласан хэвлэл: 1. Гүрбадам ба бусад “ Биологи “ 2. Ц. Жанчив “Генетик” 1988 он 3. Peter H.Raven, George B. Johnson Undersanding Biology 1988 4. www.google.com