Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Стрессийн тухай ойлголт
Стресс гэх нэр томъёо нь биологи болон сэтгэл судлалд хэрэглэгддэг бөгөөд анх 1930-аад онд би...
Тархины ойролцоох хэсэг идэвхтэй ажиллаж, түгшүүр нэмэгдэн, хараа, сонсгол сайжирна.
Глюкоз болон тосны хүчлийн энерги ялгаруулах нэгдлүүд цусны эргэлтэнд орно.
Дархлаа болон хоол боловсруулах систем зогсонги байдалд орно.

Стресс үүсэх амьдралын шалтгаануудад: үхэл, эрүүл м...
Ажлын гүйцэтгэлийн хяналт
Upcoming SlideShare
Loading in …5

Upcoming SlideShare
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
Next
Download to read offline and view in fullscreen.

Share

Стресс

Download to read offline

Related Books

Free with a 30 day trial from Scribd

See all

Related Audiobooks

Free with a 30 day trial from Scribd

See all

Стресс

1. 1. Стрессийн тухай ойлголт
Стресс гэх нэр томъёо нь биологи болон сэтгэл судлалд хэрэглэгддэг бөгөөд анх 1930-аад онд биологийн хүрээнд бий болжээ. Стресс гэдэг нь бие организм, бодит ч бай хийсвэр ч бай, сэтгэл зүйн болон бие махбодийн аюул заналд тохиромжтойгоор хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болсны үр дүн юм. Ажлын байран дээрх стресс гэдэг нь ажлаас шаардаж буй эрэлт нь ажилтны боломж, нөөц, шаардлагатай тохирохгүй байх үед үзүүлж буй бие махбодийн болон сэтгэл зүйн хор нөлөөтэй хариу үйлдэл юм.
Стресс нь депресс, санаа алдах, хийсвэр зүйл харах, сэтгэл ханамжгүй байдал, хэт ядрах, дарамтанд байх, уур уцаар, архинд донтох, төвлөрөлт болон ой тогтоомж муудах зэргээр илэрдэг.
Сэтгэл зүйчид стрессийг стрессийн эх үүсвэр ба түүний шалтгаанд бие организм хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйгаар тайлбарладаг. Хүчтэй стрессийн эх үүсвэр нь богино хугацааны, байнгын стрессийн эх үүсвэр нь удаан хугацааны нөлөө үзүүлдэг.
Стрессээс үүсэх 4 үндсэн бие махбодийн хариу үйлдэл

Цусны эргэлт тархи болон томоохон булчингийн нэгдлүүд рүү шилжиж, арьс, ажиллахгүй байгаа эрхтнүүд болон биеийн зах руу хүрдэггүй.
2. 2. Тархины ойролцоох хэсэг идэвхтэй ажиллаж, түгшүүр нэмэгдэн, хараа, сонсгол сайжирна.
3. 3. Глюкоз болон тосны хүчлийн энерги ялгаруулах нэгдлүүд цусны эргэлтэнд орно.
4. 4. Дархлаа болон хоол боловсруулах систем зогсонги байдалд орно.

Стресс үүсэх амьдралын шалтгаануудад: үхэл, эрүүл мэнд, гэмт хэрэг, донтолт, гэр бүл, секс, хэрүүл маргаан, бие махбодийн өөрчлөлт, шинэ орчин, мөнгө, хүрээлэн буй орчин, хариуцлага өндөрсөх гэх мэт.
Их Британий Эрүүл мэнд ба Аюулгүй байдлын төлөөлөгч ажлын байран дээрх стрессийн түлхүүр 6 хүчин зүйлийг нэрлэжээ.

Ажлын шаардлага
5. 5. Ажлын гүйцэтгэлийн хяналт
6. 6. Хамтран ажиллагчид болон удирдагчдаас авч буй дэмжлэг
7. 7. Хамтран ажиллагчдын харилцаа
8. 8. Ажлын үүрэг хариуцлагаа ойлгож буй эсэх
9. 9. Ажлын байрны өөрчлөлтийн тухайд байгууллага ажиллагчдыг харгалзан үздэг эсэх

Бусад ажлын байран дээрх стрессийн шалтгаанууд:

Өндөр ажлын төрөлжилт
10. 10. Бүлгүүдийн харилцаа муу
11. 11. Дарамтлах
12. 12. Гүйцэтгэлийн хариу үйлдэл муу
13. 13. Үнэ цэнэ
14. 14. Технологийн өөрчлөлт
15. 15. Мөнгөн бус ашгийн сэтгэл ханамжгүй байдал
16. 16. Урт цагаар ажиллах
17. 17. Уйтгартай ажил
18. 18. Ажиллах орчны таагүй байдал
19. 19. Сургалт муу

Байгууллагын өөрчлөлт болон стресс менежментийг тохиромжтой хослуулснаар стрессээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Ажлын эзэлхүүн ажилтны нөөц бололцоотой тохирч байх
20. 20. Ажлыг ажилтанд ойлгомжтой байж, ажилтныг өдөөн түүний боломжийг харуулах
21. 21. Ажилтны үүрэг хариуцлагыг тодорхой болгох
22. 22. Ажилд нөлөөлөх шийдвэрт оролцох боломжийг ажилтанд өгөх
23. 23. Коммуникацийг сайжруулах
24. 24. Ажил албан тушаалын өсөлтийн төлөвлөлтийг тодорхой болгох
25. 25. Ажилчдын дундах нийгмийн харилцааг сайжруулах
26. 26. Ажлын гадуурх хэрэгцээтэй тохиромжтой ажлын хуваарийг зохиох
27. 27. Ялгаварлан гадуурхахыг зогсоох (нас, хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, хэл зэргээр)
28. 28. Байнгын асуудлыг шийдвэрлэхийн тулд гаднаас эксперт урих
29. 29. Стресс үүсгэж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүлэг үүсгэн ажиллах

Стрессийн 4 түвшин

Хамгийн бага стресс: стресс байхгүй.
30. 30. Гурав дах шатны стресс: бага зэрэг стресстэй, стрессийн анхан шат.
31. 31. Хоёр дах шатны стресс: дунд зэргийн стресс.
32. 32. Хамгийн хүчтэй стресс: ноцтой үе, хамгийн дээд түвшний стресс.

Байгууллагын судалгаа
Хүнсний Технологийн Коллежийн ажиллагчдын стрессийн байдалд судалгаа шинжилгээ хийхээр дараах асуулгыг бэлдэн, байгууллагын 3 түвшний ажиллагчдын төлөөлөл болгон нийт 8 хүнээс асуулга авсан болно. Үүнд: 1 салбарын эрхлэгч, 1 захирлын туслах, 1 сургалтын албаны ажилтан, 2 тэнхмийн эрхлэгч, 3 багш.
Стрессийн асуулга
0 – ховор, ер нь хэзээ ч стрессдэггүй5 – байнга, маш их стрессдэж, бухимддаг
1Оюутнуудтай ажиллах хүндрэлтэй0123452Оройтож, илүү цагаар ажилладаг0123453Хамт ажиллагсадтайгаа санал зөрөлддөг0123454Даргатайгаа харилцаа муутай0123455Ажлын цагийг тулгах, цаг хугацааны дарамт0123456Технологийн ханамжгүй байдал (компьютер гэх мэт)0123457Дарга, хамт ажиллагсадтайгаа арга хэмжээ зохион байгуулах0123458Хийх ажил хэт их0123459Ажил руугаа очиж, буцахад асуудалтай 01234510Ажлын шаардлагаар гадуур явах01234511Алдаа хийх, түүндээ хариуцлага хүлээх01234512Гэр бүлээс ажилд оролцох01234513Хүлээж авч буй даалгаврууд01234514Хэрэгтэй үедээ үгүй гэж хэлж чадахгүй байх01234515Тааламжтай, хийхийг хүссэн зүйл цөөн01234516Ажиллах орчны тааламжтай, тохитой байдал01234517Ажил албан тушаалын өсөлтийн төлөвлөлт01234518Цайны газрын үйлчилгээний чанар01234519Бусдын талаар хов жив, цуурхал их байдаг01234520Цалингийн ханамжгүй байдал01234521Ажил дээр санал бодлоо хуваалцах найз нөхөд үгүй012345
80-аас дээш: 4-р түвшин50 – 79: 3-р түвшин20 – 49: 2-р түвшин0 – 19: 1-р түвшин
Судалгааны үр дүнг нэгтгэн байгууллагын стрессийн түвшинг тодорхойллоо.
Ажилчдын стрессийн түвшин
Стрессийн түвшинТооАлбан тушаал1-р түвшин1Сургалтын албаны ажилтан2-р түвшин3Салбарын эрхлэгч, Тэнхмийн эрхлэгч, захирлын туслах 3-р түвшин4Багш 3, Тэнхмийн эрхлэгч4-р түвшин--
Нийт асуулгад оролцогсдын тал хувь нь 3-р түвшний стресстэй гарсан тул байгууллагын стрессийн түвшинг 3-р түвшин хэмээн тодорхойлов.
Стресс үүсэх шалтгаан
Асуулгын дагуу хамгийн их стресс үүсгэж буй шалтгаануудыг тодорхойлоход:
Оюутнуудтай ажиллах хүндрэлтэй19Оройтож, илүү цагаар ажилладаг25Дарга, хамт ажиллагсадтайгаа арга хэмжээ зохион байгуулах20Хийх ажил хэт их22Ажил руугаа очиж, буцахад асуудалтай 19Алдаа хийх, түүндээ хариуцлага хүлээх20Хэрэгтэй үедээ үгүй гэж хэлж чадахгүй байх23Цайны газрын үйлчилгээний чанар20Бусдын талаар хов жив, цуурхал их байдаг19Цалингийн ханамжгүй байдал21
Дээрх дүн зөвхөн ерөнхий зургийг харуулж байна. Гэвч эдгээр үзүүлэлтүүд нь зөвхөн ерөнхий байдлыг харуулна. Зарим нэгэн үзүүлэлтүүд тухайн ажилтны түвшингээс хамааран тэс өөр үр дүнтэй гарсан. Жишээлбэл:

Салбарын эрхлэгч, тэнхмийн эрхлэгч нар технологийн хангамжгүй байдлыг огт мэдэрдэггүй гэсэн бол багш нарын хувьд стрессийн гол эх үүсвэр болж байна.
33. 33. Мөн байнгын оюутнуудтай ажиллах шаардлагатай багш нарт энэ нь тун хүндрэлтэй байхад захирлын туслах энэ асуудлыг огт мэдрэхгүй.
34. 34. Зарим нэг ажилчдын хувьд ажил руу ирж буцах асуудал, хүлээж авч буй даалгаврууд, гэр бүлээс ажилд оролцох зэрэг маш их стрессийг төрүүлж байна.

Тиймээс байгууллагын ажиллагчдын олонхид стресс үүсгэж байгаа шалтгаануудаас гадна, хувь хүн тус бүрт хүчтэй нөлөө үзүүлж буй шалтгаануудыг олж илрүүлэн түүнийг зохицуулах хэрэгтэй.
Дүгнэлт
Стресс байгууллагын зан төлөвт их бага хэмжээгээр нөлөөлж байдаг. Стресс үүсэх дээрх шалтгаануудаас байгууллагын бүх ажилчдад их, багаар нөлөөлж буй зарим нэгэн эх үүсвэрийг авч үзлээ.

Байгууллагын нийт ажилчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс бусдын талаарх хов жив, цуурхал ихтэй байдаг бөгөөд энэ нь байгууллагын ажилчдын эв нэгдэлд ихээхэн нөлөөлж байна. Үүнээс болж ажиллагчид хоорондоо талцах, санал зөрөлдөх, бүлгийн доторх уур амьсгал тавгүйтсэнээс ажлын бүтээмж буурах зэрэг асуудлууд гарч байна.
35. 35. Энэ байгууллагын томоохон асуудлуудын нэг бол илүү цагаар ажиллах юм. Илүү цагаар ажиллахаас гадна хичээл оройн 8 цагт тарах тохиолдолд багш нар оройтох шаардлагатай болдог. Үүнээс болж тухайн ажиллагчдын ар гэрт асуудал гарах нь их. Мөн сэтгэл зүйн болон бие физиологийн ядаргаанд орж байгаа нь ажилчдын зан аашд нөлөөлөх нь тодорхой.

Иймээс байгууллагын зүгээс стрессийг багасгахын тулд стресс үүсэх шалтгаан, эх үүсвэрийг нь олж илрүүлсэн тул түүнийг багасгах, бүр устгах арга хэмжээг авах шаардлагатай. Байгууллагын зүгээс авч болох арга хэмжээг дараах байдлаар тодорхойллоо.
Багш нарын цагийн ачааллыг тохиромжтой түвшин байлгах нь маш чухал. Зарим багш нар хэт их цагийн ачаалал авснаас өөрөө стресс орох, ажлын бүтээмж буурах аюултай. Ажлын бүтээмж буурснаар сургалтын үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Тиймээс багш нарын цагийн ачааллыг хязгаарлан, тодорхой түвшинд барих шаардлагатай.
Цагийн хуваарийг багш нарын хувьд өдөр бүр жигд хуваарилалттай байлгах нь оройтож ажиллах, багш нарын стрессийн түвшинг буурахад их нөлөөтэй гэж үзэж байна. Учир нь зарим багш нар нэг өдөр олон цагийн хичээлтэй, нэг өдөр нь ямар ч хичээлгүй байдаг. Хэдий тухайн өдрөө хичээлгүй ч өдрийн найман цагийг ажил дээрээ өнгөрүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс зарим өдөр нь хэт ачаалалтай байхад зарим өдөр бараг хийх ажилгүй цагийг өнгөрөөдөг. Цагийн хуваарийг жигд зохицуулснаар багш нарын стрессийн түвшин, тэр дундаа ядаргаанд орох нь багасах болно.
Оюутнуудад харилцааны талаархи сургалт явуулах шаардлагатай байна. Сургалт гэдгээр зөвхөн лекц, семинар орохыг хэлэхгүй. Оюутнуудын харилцааны соёл нь багш нарт ажиллахад маш их хүндрэл учруулж, бухимдлыг төрүүлж байна. Тиймээс оюутнуудыг харилцааны талаар лекц, семинарт суулгаж, төрөл бүрийн ухуулан сурталчилгаа хийж болох юм. Мөн багш ажилчид ч оюутнуудад хандах хандлагаа өөрчлөн, шууд загнан захирахаасаа илүүтэйгээр ойлгож, тайлбарлан хандвал оюутнууд ч эргээд сайхан хандах болно.
Ажлын шаардлага болон ажилтны боломж, бололцоог харилцан харгалзаж үзэх нь ажил олгогчийн чухал асуудал. Анх ажилд авахаас л энэ асуудлыг харгалзах шаардлага гардаг. Тухайн хүнийг ажилд авахдаа л тухайн ажлыг гүйцэтгэх чадвар, боломжтой эсэхийг харгалзана. Мөн ажилтнуудыг боломж, бололцооноос шалтгаалж, тохирох үүрэг хариуцлагыг даалгах хэрэгтэй.
Цайны газрын хоолны чанарыг дээшлүүлэх нь стрессийг багасгаж, ажилтдад урам өгөх сайн талтай. Хоолны багш нар сар болгон ээлжилж, гал тогоог хариуцан, оюутнуудын хамт дадлагажин ажиллавал тун тохиромжтой. Ингэх нь цайны газрын хоолны төрлийг ч баяжуулан, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх болно.
Ажилтны авч буй цалинг үүрэг хариуцлагатайгаа тохирч байх нь маш чухал. Эс тэгэвээс тухайн ажилтны урам зориг, сэтгэл ханамж шууд багасан, ажиллах сонирхол багасдаг. Энэ асуудлыг зохицуулахын тулд бага цалинтай ажилтдын цалин, урамшууллыг дахин авч үзэн, тохиромжтойгоор тогтоовол таарна.
Дээрх аргуудыг хэрэглэн, мөн найрсаг хамт олныг бүрдүүлснээр байгууллагын стрессийн түвшин буурч, бүтээмж дээшлэх болно.

• zayabatzaya2

Dec. 3, 2016
• maaaraa

Nov. 12, 2012
• yangatomortsooj

Nov. 1, 2012

Views

Total views

17,187

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

5

Actions

Downloads

451

Shares

0

Comments

0

Likes

3