говь алтай аймаг юмжир

5,995 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,995
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
171
Actions
Shares
0
Downloads
53
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

говь алтай аймаг юмжир

  1. 1. Говь-Алтай аймаг
  2. 2. Говь-алтайТуг Сүлд
  3. 3. Танилцуулга Байгуулагдсан 1940 Аймгийн төв Алтай УБ → Алтай 1090кмзайтай Газар нутаг 141,400 км² Хүн ам • Нийт (2000) 63,673 • Нягтшил 0.45/км² Утасны код +976 (0)148 Машины код ГА- ISO 3166-2 MN-065
  4. 4. Сумд•Алтай сум•Баян-Уул сум•Бигэр сум•Бугат сум•Дарви сум•Дэлгэр сум•Есөнбулаг сум•Жаргалан сум•Тайшир сум•Тонхил сум•Төгрөг сум•Халиун сум•Хөхморьт сум•Цогт сумЦээл сум•Чандмань сум•Шарга сум•Эрдэнэ сум
  5. 5. Түүх• Завхан аймгаас алтай аймгийг бүцаан салгаж 1940 онд шинэ Говь-алтай аймгийг байгуулсан юм.1940 оны 12-р сарын 1-д аймгийн дээд эрхйиг барих анхдугаар их хурал буюу аймгийн төвийн дээд байгууллага чуулж шинэ аймгийн зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн билээ.1940 онд аймгийн захиргааг аймгийн яам гэж нэрлэж байсан бөгөөд цэрэг, гэгээрэл, санхүүгийн гэсэн 3 хэлтэстэй байжээ.Улмаар эдийн засаг, нийгэм соѐлын хөгжлийн дагуу өггөжин мал тариалан, эмнэлгийн хэлтсүүдийг нэмж байгуулжээ.
  6. 6. Онцлог газрууд• Манай улсын хамгийн өндөрт оршдог аймгийн төв нь далайн төвшнөөс дээш 2181 м өндөрт орших Алтай хот юм. 2181 м гэдэг нь Улаанбаатар хотын дэргэдэх Богд хан уулын бараг орой гэсэн үг.
  7. 7. Уур амьсгал• Тус аймагт өндөр уулын, хуурай хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын оройн хэсэгт бүрэлджээ. Өндөр уулсын хуурайдуу хүйтэвтэр уур амьсгал нь аймаг дахь Монгол Алтайн гол нуруу тухайлбал мянган Угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрхан, Хар азаргын нуруу, бурхан буудай уул зэргийн ян сарьдаг, тагаас дооших ар, өвөр хажуу, бэлийн 2000- 2800 м-ийн өндөрт бүрэлджээ. Дулаавтар цөлөрхөг хээрийн уур амьсгалын муж Шарга, Хүйсийн говь, Монгол элсний орчим нутаг болон Бигэр, Халиун, Шалын хоолой, Алаг нуурын говь, Захуй, зармангийн говь, аймгийн хамгийн өмнөд нутаг хатан суудлын тал зэрэг нутгаар зонхилох бөгөөд энд 7 дугаар сарын ижил утгын Шугам+24 хэм илүү, 1 дүгээр сарын ижил утгын шугам -16 хэмээс доош байх ба жилийн нийлбэр дүнгээр 48мм орчим тунадас унана. Дээр дурдсанаас дүгнэн хэлбэл Говь-Алтай аймагт хуурай, сэрүүвтэр болон гандуу дулаан зун хийгээд хахир, хахирдуу өвөл болдог байна. •
  8. 8. Амьтан ургамал• Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонхи нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.
  9. 9. Дархан цаазат газрууд• Говийн их дархан газар нь А, Б гэсэн хоѐр хэсэгтэй. Аймгийн нийт нутгийн 32 хувийг эзэлнэ.• А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим км өргөн газрыг хамрах бөгөөд энд Идрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт улаан, Ланзат, Цавилуур, харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулс Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говийг багтаасан 45149 ам.дөрвөлжин км талбайтай нутаг багтана.• Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80-аад км өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруун хуурай, Бор Цонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 8000 шахам ам. Дөрвөлжин км талбайтай нутаг бий. Говийн их дархан газар нь нийтдээ 53117 ам.дөрвөлжин км буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг. 1975 оноос дархлан хамгаалжээ. Говийн их дархан газрын Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 км зайтай оршино. Дархан цаазат болон байгалийн дурсгалт нөөц газрууд нь Хасагт хайрхан уул, Төрийн тахилгат Сутай хайрхан уул, Шарга-Манханы тал, Алаг хайрхан уул, Бурхан буудай уул, Ээж хайрхан уул зэрэг уул нуруудаар баялаг.•
  10. 10. Дэд бүтэц• Îäîîãèéí áàéäëààð äýä á¿òýö õàðüöàíãóé ñóë õºãæñºí, àãààð áîëîí àâòî òýýâðýýð íèéñëýë õîò áîëîí áóñàä àéìãóóäòòàé õîëáîãääîã. Îðîí íóòãèéí àíàðòàé àâòî çàìûí óðò íü 2478 êì, àéìãèéí òºâ íü 17 êì óðò õàòóó õó èëòòàé çàìòàé, Õîâä àéìãèéí èãëýëä 180 êì ñàéæðóóëñàí øîðîîí çàìààð õîëáîãääîã áàéíà.• Àéìãèéí òºâ íü äèçåëü ñòàíöààð ãýðýë öàõèëãààíûõàà õýðýãöýýã õàíãàäàã, ñóìäàä áàãà îâðûí äèçåëü ñòàíö àøèãëàäàã, çàðèì ñóìä íàð, ñàëõèíû ýð èì õ¿ íýâòðýýä áàéãàà áºãººä Òàéøèð ñóìä óñàí öàõèëãààí ñòàíöûã áàðü àøèãëàëòàíä îðóóëààä áàéíà. ñóìäàä ¿¿ðýí òåëåôîí àøèãëàëòàíä îðñíîîð àéìãèéí õ¿í àì Ìîáèêîì, Þíèòåë, Ñêàéòåë, Æ-ìîáàéëûí ¿¿ðýí òåëåôîí óòàñ õýðýãëýæ áàéíà. Ãýâ çàðèì ñóìäàä ôàêñ, èíòåðíåòèéí ¿éë èëãýý õ¿ëýýí àâàõ áîëìæã¿é
  11. 11. ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХӨГЖИХ БОЛОМЖ БАЙНА• Говь-Алтай аймагт хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломж байна. Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн, Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэн голын нүүрсний орд газар, Тайшир суманд цементийн орд газар бий.Эдгээр ордыг түшиглэн төмөрлөгийн үйлдвэр байгуулах, нүүрсний уурхайн олборлолтыг эрс нэмэгдүүлж, экспортод гаргах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулах, цементийн үйлдвэр байгуулж дотоодын болон зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах зэрэг олон боломжийг орон нутагтаа санаачлан эхлүүлж, ажил хэрэг болгох шаардлагатай байгаа.
  12. 12. • Дэд бүтэц, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээг ард иргэддээ ойртуулах, хүн амыг мэдээллээр хангах, бүс нутгийн хөгжлийн талаар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч, зоригтой санаачилга гарган ажиллах хэрэгтэй.
  13. 13. • Говь-Алтай аймаг нь Улаанбаатараас алслагдсан, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй тус аймгийнхан одоо нийслэлтэй хатуу хучилттай засмал замаар холбогдох эх суурь тавигдаж байна. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бонд гаргаж 2011-2012 онд 1300 километр хатуу хучилттай хар зам барих хөрөнгө оруулалтыг саяхан шийдвэрлэсэн. Тиймээс Говь-Алтай аймгаас Баянхонгор хүртэл 128 километр хатуу хучилттай зам барих ажил эхэлж "Хөгжлийн зам"-ын нээлт болж, алтайчуудын магнайг тэнийлгэв. Өөрөөр хэлбэл, баруун бүс нутгийг 2013 он гэхэд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дууссан байх болно.
  14. 14. ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ТУЛГАМДСАН АСУУДАЛ• Говь-Алтай аймаг Улаанбаатар хотоос 1050 км алслагдсан. 18 сум, 83 багтай. 15.5 мянган өрх, 55.4 мянган хүн амтай. Газар тариалангийн салбар сул хөгжсөн. Эдийн засгийн суурь салбар нь хөдөө аж ахуй. 2.1 сая толгой малтай. Баянхонгор-Алтай чиглэлийн хатуу хучилттай замыг ашиглалтад оруулах ажлыг түргэтгэх, Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгох, аймгийн төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээг шинэчлэх, “Алтай” чуулгын барилгын ажлыг дуусгах, аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулахад хөрөнгө, санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа шаардлагатай байна.
  15. 15. Алтайд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар• аялал жуулчлалаас орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөх, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх, даяарчлагдаж буй өнөөгийн цаг үед түүх- соѐлын өвөө авч үлдэх хамгийн сонгодог арга, хэлбэр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Тухайн орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлснээр аялал жуулчлалаас олох орлого орон нутгийн төсөвд шууд ордогоороо онцлогтой.• Говь-Алтай нь дэд бүтэц сул хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгээс алслагдсан зэрэг сул талтай боловч эдгээр нь өнөөг хүртэл байгалийн баялаг, нүүдлийн соѐл иргэншлийг харьцангуйгаар хадгалан үлдэхэд нөлөөлсөн гэж хэлэх үндэстэй. Манай аймаг нь аялал жуулчлалын нөөц ихтэй, ирээдүйд TOURIST DESTINATION болох боломжтой бүс нутаг юм. Иймд Монголын эндомек амьтан, ургамлын өлгий болсон, ландшафтын өвөрмөц тогтоц бүхий нутагт дээрх бүх шинжийг агуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл дэлхий дахины нийтлэг хандлага болж буй тогтвортой хагжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ландшафтын даац, багтаамжийг үнэлэн тогтвортойгоор хөгжүүлэх шаардлагатай.
  16. 16. Түүх соёлын дурсгалт газрууд• Аймгийн нутаг нь газарзүй, байгалийн нөхцөл байдал, нөөц баялагийн хувьд монголчуудын нэн эртнээс нааш идээшин суурьшсан уугуул нутгийн нэг юм.• Ийм болохоор эл нутагт эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсгийн үлдцээс авахуулаад монголын чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үеийн болон дундад, шинэ үеийн түүх соёлын дурсгалууд элбэг тохиолдоно.• Соёлын үнэт өв хүн чулуу, буган чулуун хөшөө, хадны сүг зураг, бичээч, гэрэлт хөшөө, бунхан, овоо тахилга, хиргисүүр зэрэг археологийн дурсгал байхын зэрэгцээ этнограф-угсаа зүйн хэрэглэгдэхүүн ховор ном зохиол, ардын билэг зүй, домог хууч, шог хошин яриа сэлтийг багтаасан Говь-Алтайнхны бүтээсэн материаллаг болон оюуны үнэт зүйлийг бүрэл бүтэн цогцолбор соёлын орчин байдаг билээ.
  17. 17. Хүн чулуу:Зүйлийн огторгын хүн чулуу /Тонхил сум/ /Түрэгийн үеийн/Бага усны буган ба хүн чулуу /Тонхил сум/ Хүн чулуу нь /Түрэгийн үе/ Буган хөшөө ньхүрэл зэвсгийн үеТоосготны хүн чулуу /Жаргалан сум/ /Түрэгийн үе/Тамчийн бэлчирийн хүн чулуу /Бугат сум/ /Түрэгийн үе/Сүмийн дэнгийн хүн чулуу /Жаргалан сум/ /Түрэгийг үе/
  18. 18. Хадны сүг зураг:Цагаан хадны зураг /Халиун сум/Шаахар толгойн хадны зураг /Чандманы сум/Доогийн ханагийн бууцны зураг /Баян-Уул сум/
  19. 19. Буган хөшөө:Тонхилын буган хөшөө /Тонхил сум/Дунд нуурын буган хөшөө /Бугат сум/ гэх мэт
  20. 20. Буган хөшөө: Булш, хиригсүүр:Тонхилын буган хөшөө Хяр хараачийн булш,/Тонхил сум/ хиригсүүрийн бүлэг дурсгалДунд нуурын буган хөшөө/Бугат сум/ гэх мэт /Тонхил сум/
  21. 21. Дүгнэлт• Эцэст нь орон нутгийн хөгжлийн онцлог, аялал жуулчлалын дэд бүтцийн боломж чадавхитаа тулгуурлан АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ бодлого хөтөлбөр боловсруулан одооноос дотоод, гадаад зах зээл рүүгээ хандсан МАРКЕТИНГ-ийн идэвхижүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Эцэст хэлэхэд аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө биш бөгөөд урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн байдаг.

×