дэлхийн газрын зургийн

6,575 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
6,575
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1,106
Actions
Shares
0
Downloads
88
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

дэлхийн газрын зургийн

  1. 1. Дэлхийн анхны хэвлэмэл зураг
  2. 2.  Бид газрын зургийг их тєлєв Атлас гэж нэрлэн дасчээ. Атлас (Бас Атлант ч гэдэг) бол грекийн vлгэр домогт гардаг аварга биет тэнгэр бєгєєд одод, сансрыг бидний толгой дээр унагаад хагалчихгvи єргєж байх vvрэг хvлээдэг аж. Их мєстлєгийн ємнєхєн Мексикийн буланд унасан эрхсийн асуудлыг хєєн хэлэлцэх хугацаа дууссан гэж тооцвол, тvvнээс хойш гэм хор багатайхан солир унаж байгааг эс харгалзвал Атлас баатар vvргээ нэр тєртэй биелvvлсээр иржээ.
  3. 3.  Холбогдох эрдэмтэд судлаачдын бүтээл, дүгнэлтүүдээс сонирхож байхад эртний монголчуудын ертөнцийн танин мэдэхүйн сэтгэлгээ, зүг чигээ баримжаалах, газар орны байдлыг үгээр болон зургаар дүрслэн илэрхийлэх чадвар нь тун ч их сайн хөгжиж төлөвшсөн байждээ хэмээн ойлгогдох ажгуу. Дэлхийн хэмжээнд газрын зураглал /дэлхийн атлас, нутаг дэвсгэрийн карт, газар орны төлөв байдлын зураг/ манай эрний өмнөх 3-4 мянган жилийн тэртээгээс үүсэж хөгжсөн, энэхүү хөгжил нь улс гүрнүүдийн оршин тогтнохуй, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн явц байдал зэргээс хамааран тодорхой үечлэлүүдийн хүрээнд өрнөх, буурах, өгсөх, уруудах зэргээр тийм ч их шулуун бус урт удаан замыг туулж ирсэн бололтой.
  4. 4.  XIV зууны хятадын газар зураглаач Чу Шибен гэсэн нэр олонтаа гарна. Монголын хуучин хошууд єєрийн гэсэн нутгийн зурагтай байж, бас хилийн харуулууд ч хэрдээ нарийн гаргасан "атлас" хэрэглэдэг байсны зарим нь үлджээ.Чухам эдгээр зургууд л XX зууны Монголын хил хязгаарыг шинэчлэн тогтоох үндсийн нэг болсон гэж учир мэдэх хүмүүс нь ярьдаг. Монголын анхны газрын зургийг 1924 онд Лисовский гэдэг хүн үйлдсэн бололтой байдаг. Баатар цагаан хааны vед хєрс сайжруулах мэргэжилтнээр ирсэн энэ хvн Монголд удаан ажиллаж, газар зvйн хvрээлэнгийн vvсвэр мєхлєгийг єнєєгийн єндєрлєгєєс харахад болхидуу мэт боловч "хаанаас нь ч харсан газрын зураг" бvтээсэн байна.
  5. 5.  Дараа нь 1930-аад оны эхээр "Симуковын ногоон зураг" хэмээх тухайн vедээ машид боловсронгуй бvтээл гарчээ. Андрей Дмитриевич Симуков С.Зориг агсны євєє гаргасан гэдэг. Монголын хамгийн сайн, єндэр нарийвчлалтай зургийг оросууд, мэдээж цэргийн зориулалтаар хийсэн байдаг. Үүнээс болоод ч юмуу, манай улсын хуулиар бол 250.000, 100.000 .масштабтай зургуудыг ард тvмэн vзэх ба мэдэх ѐсгvй байдаг. Ийм зураг дайсны болон манай улсын иргэний гарт орвол аюултай байна.
  6. 6.  Компас ч юмуу, эсвэл зүг чиг хараалахад хэрэглэдэг ямар нэгэн хэрэгсэл байждээ гэж ойлгоход хүргэдэг /компасыг их л дээр үед хятад, грекийн аль нэг нь үүсгэсэн бололтой/. Ер нь ямар ч арга хэрэглэсэн байлаа гэхэд "зургийн суурь"-ийн хойт зүг нь дэлхийн соронзон хойт туйлаас хамааралтай байсан боловуу гэж таамаглаад дараахь харьцуулалтыг хийв: 1. тойргийг 48 хувааж, хуваарийн цацраг бүрт тодорхой нэр өгсөн, аливаа юмны байршлыг тодорхойлохдоо хойт зүгээс эхлэн нар зөв тойруулан зүг чигийг тогтоодог нь орчин үеийн теодолитын хэвтээ өнцөг хэмжих дугуйг 360 хувааж градус, минут, секундийн хуваарийг нар зөв тойруулан хийсэнтэй зарчмын хувьд адил, гагцхүү нарийвчлал нь их ялгаатай, "зургийн суурь"-ийнх 7,5 градус байхад теодолитынх секундээр хэмжигднэ.
  7. 7.  Хойт буюу "хулгана" зүг нь: 0 буюу 360 градус, Зүүн буюу "туулай" зүг нь: 90 градус, Өмнөд буюу "морь" зүг: 180 градус, Баруун буюу "тахиа" зүг: 270 градус, Зүүн хойт зүг буюу "зогсолт" хэмээх зовхи: 45 градус, Зүүн урд зүг буюу "орлого" хэмээх зовхи: 135 градус, Баруун урд зүг буюу "эевэргүү" хэмээх зовхи: 225 градус, Баруун хойт зүг буюу "мөнх" хэмээх зовхи: 315 градус тус тус болой. Хойт, зүүн, өмнөд, баруун зүгүүдийг түшиглэсэн буюу эдгээр зүг бүрийн 2 талд нь тус тусдаа нэр бүхий "өнгө" хэмээх цацрагууд татагджээ. Үүнд:
  8. 8.  хойт зүгийн 2 талд нь "хар" - 345 градус, "харагчин" - 15 градус, зүүн зүгийн 2 талд нь "хөх" -75 градус, хөхөгчин - 105 градус, өмнөд зүгийн 2 талд нь "улаан" - 165 градус, "улаагчин" - 195 градус, баруун зүгийн 2 талд нь "цагаан" - 255 градус, "цагаагчин" - 285 градус гэсэн цацрагууд байна. Зогсолт, орлого, эевэргүү, мөнх хэмээх зовхисуудыг түшиглэсэн буюу эдгээр зовхис бүрийн 2 талд нь мөн л тус тусдаа нэр бүхий "өнцөг" хэмээх цацрагууд татагджээ. Үүнд: Зогсолтын 2 талд нь "үхэр" -30 градус, "бар" - 60 градус, Орлогын 2 талд нь "луу" - 120 градус, "могой" - 150 градус, Эевэргүүгийн 2 талд нь "хонь" - 210 градус, "бич" - 240 градус, Мөнхийн 2 талд нь "нохой" - 300 градус, "гахай" - 330 градус гэсэн цацрагууд байна.
  9. 9.  Дээр дурдсан, тодорхой нэр бүхий цацрагуудын хооронд "завсар" хэмээх ерөнхий нэг нэр бүхий цацраг байх ба 2 талруугаа тус бүр 7,5 градусын зайтай агаад энэхүү зайг "зургийн суурь" хэмээх хэрэгслийн "нарийвчлал" хэмээн ойлгож болох юм. Цэгүүдийн хоорондох зайг тодорхойлохдоо дээс, газар, хувь, алд, ямх гэсэн нэгж бүхий хэмжүүрийг хэрэглэдэг байжээ. 1 дээс = 20 газар, 1 газар = 360 алд буюу 576 м, 1 хувь = 36 алд буюу 57,6 м, 1 алд = 1,6 м, 1 ямх = 3,2 см байсан ажээ.
  10. 10.  Монголчуудын газарзүйн санг аривжуулах бас нэг зүйл нь зураглал юм. Монголчуудын зураглалын хамгийн эртний мэдээ нь Хүннү болон Кидан гүрний үе холбогддог бол түүнээс хойш зураглал нь янз бүрийн хэрэгцээнд зориулагдах болсон байна. Газрын зургийг бүтээхдээ газрын бөмбөрцөгийн дүрс, газрын хол, ойрыг хэмжих, өргөрөг, уртраг, тэдгээрийг нэгэн зэрэг багтаах гээд арваад төрлийн багаж хэргэлдэг байсан нь тухайн үеийн Юан гүрний сударт тэмдэглэгдэн үлдсэн байна. Зураглалын масштаб нь нэг ямхад 20 газрыг багтаан зурдаг байжээ. Мөн зураглалын дүрслэл нь хэвтээ тусгал буюу дээрээс харсан байрлал, дэвсгэр зураг, нүүрийн тусгал буюу өмнө талаас харсан байдал, нүүрний зураг хоѐрыг нэг дүрслэл дээр зурах аргыг түгээмэл хэрэглэж иржээ. Монголчуудын энэхүү аргаар зурж тэмдэглэж байсан зургуудын анхдагч нь Хүннү гүрний үед хамаарах бөгөөд Хятадын нэгэн сурвалжид Хүннү нарын газар нутгийн зургийг хулгайлан авч тэдэнтэй дайтах арга замаа сонгож байсан тухай мэдээ байдгаас үзвэл бид газрын зургийн нэн эртний уламжлалт байж Монголчуудын газарзүйн мэдлэг арвин баялаг байсан нь тодорхой болж байна. Гэхдээ энэхүү мэдлэг нь тухайн үеийн Монголчуудын дунд нийтлэг тархаад байсан бичиг үсгийн соѐл, нийгмийн байддал, нүүдлийн аж амьдрал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан ард түмний дунд нийтлэг байж чадсангүй
  11. 11. Анхаарал тавьсанд баярлалаа 2011 он

×