ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ                          ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ                                       ...
Агуулга1. Төгсөлтийн ажлын зорилго, тавигдах шаарлага     1.1. Төгсөлтийн ажлын зорилго     1.2. Төгсөлтийн ажилд тавигдах...
Нэг: Төгсөлтийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага   1.1.       Төгсөлтийн ажлын зорилго   Төгсөлтийн ажлын үндсэн зо...
д/. Төгсөлтийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэрнь шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн...
Төгсөлтийн ажлын агуулга, бүтцийг тодорхойлох болон бичих төлөвлөгөөболовсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах...
зорилт, судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаандхэрэглэсэн арга, ашигласан материалын талаар өгүү...
объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодитболомжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарн...
үндэслэлийг     онолын боловсруулалт хийж энэ талаар        гүнзгийрүүлэн   өөрийн гэсэн үзэл бодолтой болох       судлах ...
Төгсөлтийн   ажлыг   тэнхимээс   баталсан   хугацаанд   түүнийг   уншсан   багшхамгаалуулж үнэлэлт өгнө. Хамгаалалтаар төг...
Хавсралт 1:                   Төгсөлтийн ажлыг бичих үлгэрчилсэн загвар   Сэдэв1: “Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын б...
Хавсралт 2:                                   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль                                Эдийн Засаг Бизнес...
Хавсралт 3:                                    Төгсөлтийн ажлын сэдвүүд:1. ДНБ-ий салбарын бүтцийн шинжилгээ2. Нийгмийн ха...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Togsoltiin ajil udirdamj

1,232 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,232
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
13
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Togsoltiin ajil udirdamj

  1. 1. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН УДИРДАМЖБоловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/Хянасан: …................................/Л.Нямбат (Sc.D)/ УЛААНБААТАР ХОТ 2012 ОН
  2. 2. Агуулга1. Төгсөлтийн ажлын зорилго, тавигдах шаарлага 1.1. Төгсөлтийн ажлын зорилго 1.2. Төгсөлтийн ажилд тавигдах шаардлага 1.3. Төгсөлтийн ажлын сэдэв сонгож авах 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг2. Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт 2.1. Төгсөлтийн ажлын бүтэц3. Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах хугацаа4. Төгсөлтийн ажлын хамгаалалт Хавсралт
  3. 3. Нэг: Төгсөлтийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага 1.1. Төгсөлтийн ажлын зорилго Төгсөлтийн ажлын үндсэн зорилго нь оюутан сонгосон сэдвийнхээ дагуусуралцсан хугацаандаа эзэмшсэн онолын мэдлэгээ бататган өргөжүүлж, түүнийгээүйлдвэрлэлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэх дадлага, чадварыголгоход оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт тавьж ажиллана.Үүнд: 1). Сонгож авсан сэдвийн дагуу сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, эрдэмшинжилгээний бүтээлийн цуврал, сэтгүүл, сонин уншиж хэвлэлийн материалдонолын боловсруулалт хийх; 2). Тухайн сэдвийн дагуу сүүлийн үед гарч байгаа төр засгийн хууль, тогтоол,шийдвэр, банк, санхүү – ҮСХ-оос боловсруулан гаргасан шийдвэр, журам, зааварзэргийг нарийвчлан судалж өөрийн хийсэн онолын боловсруулалттай зэрэгцүүлэнүзээд үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санааг дэвшүүлэх; 3). Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаагилтгэн харуулах сүүлийн үеийн статистикийн бодит тоон материалыг цуглуулан авчтүүнд бие даан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу боловсруулалт хийх; 4). Тооцоо хийж боловсруулсан материалын эцсийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч,шинэ санал дэвшүүлж сурах зэрэг болно. 1.2 Төгсөлтийн ажилд тавигдах шаардлага. Үүнд: а/. Төгсөлтийн ажлыг А4-ийн хэмжээтэй цаасан дээр бичиж 35-аас доошгүймөртэй, 30-35 нүүрэн дээр цэвэр үзэмжтэй, алдаагүй, засваргүй, гаргац сайтай,албан ѐсны бичгийн хэллэгээр, зөв байрлуулж зүүн талаас 25 мм, баруун талаас 25мм, дээрээс 20 мм, доороос 20 мм-ийн зай авч компьютероор бичнэ. б/. Аливаа материал нь бичлэгийн хувьд тодорхой дэс дараалалтай, учиршалтгааныг нь зүй тогтолд нийцүүлэн зөв, тууштай гаргасан байх; в/. Сонгож авсан тодорхой нэг аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн тоон материлыг /3-аас доошгүй жилийн / ашиглан тооцоо хийх /динамик, индекс, хамаарал, түүвэр гэхмэт/; г/. Дүгнэлт санал нь баримт нотолгоо үндэслэлтэй, хийсэн тооцоо судалгаанаасурган гарсан байх;
  4. 4. д/. Төгсөлтийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэрнь шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэнболомжтой байх зэрэг болно. Оюутан бүр өөрийн төгсөлтийн ажил бичихдээ бизнесийн байгууллагынүйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой статистикийнсудалгаа шинжилгээний асуудлаар сонгож авсан сэдвээ гүнзгий нягтлан судалжсайтар сэдэх, энэ үндсэн дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн үр дүндмуугаар нөлөөлж байгаа эдийн засаг, менежмент, санхүүгийн бүртгэл, санхүүгийнменежментийн болон маркетингийн дутагдал, доголдлыг илрүүлэн түүнийг арилгахарга замыг эрж олоод, авах арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэйсанал боловсруулж дэвшүүлбэл зохино. Оюутан багштайгаа тохиролцож төгсөлтийн ажил бичих сэдвээ сонгон авч,төлөвлөгөө боловсруулан батлуулж мөрдлөг болгон ажиллах бөгөөд төгсөлтийнажил бичих явцдаа удирдагч багштайгаа байнга уулзаж зөвлөгөө авч байвал зохино. Төгсөлтийн ажил бичих нь оюутны бие даасан сургалт эрдэм шинжилгээнийажлын нэг хэлбэр бөгөөд бичиж хамгаалсан үнэлэлтийг сургууль төгссөн дипломынхавсралтад бичнэ. Оюутан төгсөлтийн ажлаа онолын хувьд өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлыгцаг үетэй нь уялдуулан сонгож авсан, үндэслэл сайтай, практик амьдралын мэдээсэлтэд сонирхолтой тооцоо хийгээд, түүнээсээ ургуулан оновчтой дүгнэлт, саналаагарган дэвшүүлж чадсан бол оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж,тэнд онц сонирхолтой, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боломжтой нь харагдсанбол энэ сэдвээрээ төгсөлт /диплом/ -ийн ажил бичээд улсын шалгалтын комиссынгишүүдийн хуралд хамгаалж сургуулиа төгсөх боломж бүрдэнэ. Хэрэв улсын шалгалтын комиссын гишүүд “зөвлөмж” өгвөл цаашид уг сэдвээрээЭЗБС-ийн магистрантурт суралцаж болно. 1.3. Төгсөлтийн ажлын сэдэв сонгож авах Тэнхимээс хянаж батлан гаргасан Хавсралт 3-рт байгаа сэдвүүдээс оюутанөөрийнхөө сонирхсон сэдвийг сонгон авч, тэнхимд мэдэгдэж албан ѐсны болгоно. 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг Тэнхимээс томилогдсон багш төгсөлтийн ажил хийж буй оюутанд онол, арга зүйнталаар зөвлөгөө өгч, удирдаж ажиллана.
  5. 5. Төгсөлтийн ажлын агуулга, бүтцийг тодорхойлох болон бичих төлөвлөгөөболовсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах бичиг, эх материал заажөгөх, боловсруулах тоо баримт, мэдээллийн талаар зөвлөгөө өгөх, бичилтийн явцадхяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх нь удирдагчийн үндсэн үүрэг мөн. Төгсөлтийн ажлыг онол арга зүйн зохих түвшинд хийх, судалгаа тооцоо, дүгнэлтнь үнэн зөв байх, графикт хугацаа, төлөвлөгөөг нарийн баримтлах, бичилтийг зохихжурмын дагуу бүрдүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэгч оюутан бүрэн хариуцана. Хоёр: Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт өнгө үзэмж, уялдаа холбоо, эрэмбэдараалал сайтай байх нь үнэлгээний нэг үзүүлэлт болно. 2.1. Төгсөлтийн ажлын бүтэц Төгсөлтийн ажил нь / Хавсралт 1-г хар / дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: 1. Нүүр хуудас 2. Гарчиг 3. Удиртгал 2-3 хуудас 4. Онолын үндэслэл 6-8 хуудас 5. Үндсэн судалгааны хэсэг 18-20 хуудас 6. Дүгнэлт, санал /2-3 хуудас/ 7. Ашигласан материалын жагсаалт Төгсөлтийн ажлын хэмжээ нь 30-35 хуудсанд багтаан бичсэн байвал зохино. 8. Хавсралт Нүүрний хуудсыг Хавсралт 2-рт харуулсан маягаар бичнэ. Төгсөлтийн ажилбичих сэдвийн жагсаалтыг Хавсралт 3-рт байрлуулсан болно. Эдгээрээс оюутансонгох бөгөөд хэрэв хүсвэл чөлөөт сэдэв багштайгаа зөвлөөд сонгож болно. Гарчигт төгсөлтийн ажлын оршил, бүлэг, дэд бүлгийн нэр, дүгнэлт санал,хавсралт, ашигласан ном, хэвлэл, эх материалын жагсаалт зэргийг зохихдараалалтайгаар бичиж, хуудасны дугаарыг зааж өгнө. + Төгсөлтийн ажлын удиртгал хэсэгт сэдвийн ач холбогдол, чухал тал, энэталаархи төр засгийн үндсэн шийдвэр, хуулийг дэс дараалалтай авч товч дурьдана.Мөн уг сэдвийг сонгон авч судлаж үзэх зайлшгүй шаардлага, судалгааны зорилго ба
  6. 6. зорилт, судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаандхэрэглэсэн арга, ашигласан материалын талаар өгүүлнэ. Сэдвийн үндсэн агуулгын хэсэг нь тухайн сэдвийн онцлогоос шалтгаалж 2 эсвэл 3бүлэгтэй байна. Нэгдүгээр бүлэгт сонгон авсан сэдвийнхээ онолын үндэслэлийг, 2бүлэгт уг сэдвийн өнөөгийн байдалд хийсэн судалгааг, 3 бүлэгт тухайн асуудлыгцаашид боловсронгуй болгох арга замын тухай дэлгэрэнгүй тусгаж бичнэ. Онолын хэсэгт ном, товхимол бусад материалуудыг уншиж танилцаад энэасуудлын талаар ямар зохиогчийн ямар бүтээлд хэр зэрэг тусгагдсаныг харьцууланавч үзэж, тэдгээрт өөрийн гэсэн санал, дүгнэлт өгч бичнэ. Ингэхдээ ерөнхийгөөстодорхойд шилжих зарчмыг удирдлага болгон өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэхзорилгоор судалж байгаа асуудлаараа эрдэмтдийн янз бүрийн үзэл бодлын нарийнутга учрыг гаргаж тэдгээрийн дотроос голыг нь олох, хоорондоо ялгагдах үндсэншинж чанарыг нь олж мэдэх зорилт тавьж ажиллана. Ингэсний үндсэн дээр тэдгээрэрдэмтдийн үзэл бодлыг үндсэн шинж чанараар нь бүлэглэн, өөрийн үгээр товчтодорхой ойлгомжтой тайлбарлан бичиж ямар эрдэмтэний ямар үзлийг дэмжижбайгаагаа учир шалтгааных нь хамт тодорхойлон бичнэ. Ийнхүү сэдвийн онолынүндэслэл боловсруулсны үндсэн дээр цаашид ямар тодорхой зорилт дэвшүүлэнхэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болно. Судалгааны хэсэгт сэдвийн дагуу бизнесийн байгууллагын тодорхой жишээндээр эдийн засгийн зарим үндсэн үзүүлэлтээр статистик, математик аргааршинжилгээ хийж, судалгааны үр дүнг хураангуйлан бичнэ. Тодорхой тоон мэдээллийгашиглан судалж байгууллагын амжилтыг товойлгон гаргаж ирэхийн зэрэгцээдутагдал оршиж байгаа эсэхийг нээн илрүүлэх, ашиглаж чадахгүй нөөцийг илрүүлэнгаргах. Үүний зэрэгцээ төгсөлтийн ажлын онолын хэсэгт хөндөж бичсэн онолынмаргаантай асуудалтай, судалгааны хэсгийг холбон уялдуулж, өөрийн ойлголтыгбататгаж, өгч байгаа дүгнэлт саналаа улам илүү үнэмшилтэй болгох шаардлагатай.Судалгааны хэсэгт тухайн байгууллага дээр хийсэн судалгаа, шинжилгээ, төсөл,төлөвлөгөө, тооцооны үндэслэлийг хүснэгт, диаграмм, схем, томъѐо, зураг,үзүүлэнгээр харуулсан байвал зохино. Компьютерийн программ дээр хийсэнөгөгдлүүдийн параметр, бусад үзүүлэлтүүдийг хавсаргах шаардлагатай. Гуравдугаар бүлэгт онолын хэсэг болон хийсэн шинжилгээний дүнг үндэслэн угасуудлын хэтийн төлөв, сайжруулах боловсронгуй болгох арга замыг тодорхойлжбичнэ. Дүгнэлт, саналд онол арга зүйн үндэслэл хийгдсэн шинжилгээнээс урган гарчбайгаа зүйлсийг нэгтгэн дүгнэж өөрийн саналаа дэвшүүлнэ. Ингэхдээ судалгааны
  7. 7. объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодитболомжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарна. Дүгнэлт санал нь шинжлэх ухааныгүн үндэслэлтэй, бодитой, товч тодорхой, нотлох баримттай, хурц тод хэллэгтэйбайна. Шаардлагатай үед дүгнэлт саналаа үндэслэн боловсруулсан зөвлөмж гаргажболно. Ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалтад ашигласан материал бүрийнзохиогчийн овгийн эхний үсэг, өөрийнх нь нэр, тухайн материалын бүрэн нэр,хэвлэсэн он, хэвлэлийн газрын нэр, ашигласан хуудасны дугаар, сонин сэтгүүлийнон, дугаар, хууль, журам зааврыг баталсан газрын нэр, тогтоол, тушаалын он, дугаарзэргийг бүрэн гүйцэд бичнэ. Тухайлбал: 1/ Б.Машир “Эдийн засгийн статистик” УБ, 2004, 12-18 тал 2/ А. Баатар ”Монголчуудын харилцааны онцлог” Ардын Эрх сонин, УБ, 2001,№123, 5-р тал гэх мэт Бусдын зохиол бүтээлээс ашигласан ишлэл, мэдээ баримт байвал тухайнсанааны эцсийн үгийн дээд талд тусгай тэмдэглэгээ хийгээд тэр хуудасны эцэстшугам татаад доод талд нь ашигласан тодорхойлолтыг дээр дурдсан ѐсоор өгнө. Хавсралт нь төгсөлтийн ажлын үндсэн агуулгыг тодруулах зориулалттай туслахматериалуудаас бүрдэнэ. Гурав: Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах хугацаа Төгсөлтийн ажил бичих хугацааг бэлтгэл хийх, онолыг гүнзгийрүүлэн судлах,тооцоо хийж дүгнэлт, санал боловсруулах, албан ѐсны болгон бичиж дуусгах,тэнхимд тушаах, хамгаалах хугацаа гэж хуваана. Тухайлбал: Төгсөлтийн ажил бичих календарчилсан төлөвлөгөө Д Гүйцэтгэх Дуусгах Агуулга/д ажил хугацаа Сэдвээ сонгон авах, төлөвлөгөө бичиж батлуулах, холбогдох ном, бүтээл олж 1 Бэлтгэл ажил судлах, судлах хувийн программаа боловсруулах 2 Онолын Холбогдох ном, бусад материал уншиж
  8. 8. үндэслэлийг онолын боловсруулалт хийж энэ талаар гүнзгийрүүлэн өөрийн гэсэн үзэл бодолтой болох судлах хугацаа Тооцоо хийж Тодорхой бизнесийн байгууллагын тоон дүгнэлт өгөх, материалд тулгуурлан тооцоо хийж түүндээ 3 санал дүгнэлт өгч санал боловсруулах боловсруулах Эх нооргоо бэлэн болгосны дараа тухайн сэдвийн агуулгыг бүрэн гаргаж чадсан эсэх, найруулга хэллэгийн алдаа мадаг, Албан ѐсны хэрэглэсэн нэр томъѐо ижил байгаа эсэх, 4 болгох тооцооны үнэн зөвийг шалгах, өөрийн санасан зорьсон хэмжээндээ хүргэж дүгнэлт өгч санал боловсруулсан эсэх зэргийг дахин сайтар хянах Багшаар хянуулж гарын үсэг зуруулсны 5 Тэнхимд тушаах дараа зарласан хугацаанаас хоцролгүй тэнхимд тушаах Хэрэв оюутан судалгаа шинжилгээний ажлыг олон жилийн материалд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн, түүнээс урган гарсан зөвлөмж боловсруулсан бол төгсөлтийн ажилд хавсарган тэнхимийн хуралд оруулж цаашид 6 Хамгаалах хийх ажлын чиглэлийг тогтоолгосноор төгсөлтийн ажил бичиж эхлэж болно. Хэрэв оюутан төгсөлтийн ажлыг хангалтгүй бичиж хамгаалсан бол долоо хоногийн дотор нэмэлт засвар хийж дахин хамгаална. Дөрөв: Төгсөлтийн ажлын хамгаалалт Оюутан бичсэн төгсөлтийн ажлаа удирдагч багшаар хянуулж гарын үсэгзуруулсан нөхцөлд уг ажлыг хамгаалалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзнэ.
  9. 9. Төгсөлтийн ажлыг тэнхимээс баталсан хугацаанд түүнийг уншсан багшхамгаалуулж үнэлэлт өгнө. Хамгаалалтаар төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт,агуулга нь энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа эсэх, уг сэдвийн хүрээндоюутны онол, арга зүйн мэдлэг ямар төвшинд байгааг харгалзан үнэлэлт өгсөнбайна.
  10. 10. Хавсралт 1: Төгсөлтийн ажлыг бичих үлгэрчилсэн загвар Сэдэв1: “Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцийн шинжилгээ” Оршил I. Бүлэг: ДНБ-ий үйлдвэрлэлийн аргаар тооцох, салбарын бүтэцийн онол 1.1. ДНБ-ий тухай ойлголт 1.2. Эдийн засгийн өсөлт ба ДНБ-ий талаар онол, үзэл баримтлалууд 1.3. ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар болон эдийн засгийн салбаруудаар тооцохарга зүй II. Бүлэг: ДНБ-ийн өсөлт, салбаруудын бүтцийн өнөөгийн байдал чиг хандлага 2.1. ДНБ-ий өсөлт чиг хандлага 2.2. ДНБ-ий 1991-2010 оны салбаруудын бүтэц өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйл 2.3. ДНБ-нд эзлэх хувь, дэлхийн дундаж, хөгжлийн ижил түвшинтэй орнуудтайхарьцуулах III. Бүлэг: Судалгааны хэсэг 3.1. ДНБ-ий өсөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлийн индексийн шинэилгээ 3.2. ДНБ-нд голлох салбаруудын эзлэх хувийн жин, өсөлтөнд нөлөөлөх хүчинзүйлийн корреляцийн шинжилгээ 3.3. ХАА-н салбарын нэмэгдэл өртгийн цаашдын хандлага Санал дүгнэлт Ашигласан ном Хавсралт
  11. 11. Хавсралт 2: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Эдийн Засаг Бизнесийн Сургууль ...................................-ийн тэнхим Төгсөлтийн ажилСэдэв:........................................................................................................Удирдсан багш: ........................................................................................Шүүмжилсэн багш. .......................................................................................Гүйцэтгэсэн: .............................................................................................. ............анги..........хэсэг Улаанбаатар хот 2012 он
  12. 12. Хавсралт 3: Төгсөлтийн ажлын сэдвүүд:1. ДНБ-ий салбарын бүтцийн шинжилгээ2. Нийгмийн халамж эдийн засагт үзүүлэх нөлөө3. Уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувь4. ..........................................

×