Com formatlah

3,814 views

Published on

  • Be the first to comment

Com formatlah

  1. 1. Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэгтохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулдкомпьютераа асаж байх явцад нь DEL товчийг хэд хэд дарахад болно доо бараг,гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1,Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй, таныРС-ийг би таашгүйн...Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсуудөөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээнэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэнхэсэг байх ѐстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнхдэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РСшууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.First Boot Device = CDROM гэдэг маань Систем унших дискийн байгууламжаар CD-ROM сонгогдлоо гэсэн үг.
  2. 2. Зааварт ашиглаж байгаа компьютерийн хувьд сонголтоо хадгалаад гарах гэсэнүйлдлийг хийхэд F10 товч дардаг юм байна. Бараг ихэнх компьютерт иймэрхүү альнь юу вэ гэдгээ заачихсан байдаг учраас тийм ч хүндрэл гарахгүй л дээ.Залхууралгүй уншаад ойлгочиход хэнд ч энгийн ойлгомжтой байдаг юм.Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэнбол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж CD-нээссистем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цаашүргэлжлүүлнэ. (Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед)
  3. 3. За ингээд Windows XP-ийн Setup программ нь таны компьютерт ямартөхөөрөмжүүд байна? гэх мэтийн зүйлсийг хайж жаахан уншина аа. SCSI буюуRAID хатуу диск хэрэглэдэггүй бол дэлгэцэн дээр гарч буй F6 товчийг дарсныхэрэггүй, зүгээр л хүлээгээд байж бай...
  4. 4. Дээрх дэлгэцийг гарч ирэхээр нь ENTER товч дарна.
  5. 5. Дээрх зурагт үзүүлсэн бичиг гараад ирэхээр нь F8 товчийг дарж цаашүргэлжлүүлнэ. Зохиогчийн эрхийн талаар л асууж сануулсан юм байдаг.
  6. 6. За хамгийн гол хэсэгтээ орж ирлээ. Энэ хэсэгт та хатуу дискээ хэд хуваах болональ partition буюу хэсэгт Windows ХР-ээ суулгах вэ гэх мэтийн зүйлсийг сонгоххэрэгтэй болно. Энэхүү жишээ болгож авсан компьютерийн хатуу диск ньхуваагдаагүй, урьд нь ямар нэг үйлдлийн систем суулгаж байгаагүй, хэмжээнийхувьд ч жижигхэн байна. Магадгүй таных хавьгүй их багтаамжтай хатуу диск байхнь дамжиггүй. Тэгэхээр C: дисктэйгээ харгалзах partition-ийг олоод D үсэг дар, энэмаань тэр partition-ийг устгах үйлдэл юм. Үнэхээр итгэлтэй байна уу гэсэн утгатайдэлгэц гарч ирэхээр нь L үсэг дар. C: дисктэй харгалзах хэсэг маань одооUnpartitioned space болсон байна. Ингэж гарсан үед нь Enter дарахад болно.Хэрэв тухайн хатуу дискээ хэд хэд хувааж C:, D:, F: гэх мэтийн диск үүсгэе гэвэлэнэ хэсэгт C үсгийг дарах хэрэгтэй.
  7. 7. Шинээр үүсгэх Partition-д хэдэн MB зай оноох вэ гэсэн асуулт гарна. Ер нь хатуудискний системийн хэсэгт 10-15GB зай онооход хангалттай байдаг. Тийм болохоорэнэ хэсэгт 10240 эсвэл 15360 гэж бичих хэрэгтэй. Үүний дараа гарч ирэх дэлгэцэндхатуу дискний зайг хэрхэн хуваасан талаар гарах тул анхааралтай байх хэрэгтэй.Хэрэв шинээр үүсгэсэн 10 буюу 15 ГБ хэсгээс гадна Unpartitioned Space гээдихээхэн хэмжээтэй сул зай байж байвал түүнийг сонгоод C үсэг дарахад мөн дээрхзурагтай адил дэлгэц гарна. Энэ хэсэгт тоог өөрчлөхгүйгээр гарч ирснээр ньүлдээгээд ENTER дараарай.
  8. 8. Хэрэв та зөв хийсэн бол хатуу дискний хуваарилалтын талаарх дээрх зурагтайтөстэй дэлгэц гарна. Манай жишээн дээр жижиг хатуу дисктэй учир хуваалгүй10ГБ-ээр нь тэр чигээр нь системийн хэсэг болгосон байна.C: Partition1 [New ] 10229MBМөн үүнээс гадна: D: Partition 2 [NTFS] 20240MB гэх мэтийн хэсгүүд байж магадгүй,тэр маань D: диск гэсэн үг л дээ. оролдох хэрэггүй.C: гэснийгээ сонгоод ENTER дар.
  9. 9. Энэ хэсэгт Format the partition using the NTFS file system (Quick) гэснийг нь сонгоодENTER дарахад хатуу дискийн C: гэсэн хэсэгт хамаарах хэсгийг форматлажэхэлнэ. Зургийг нь доор үзүүлэв.
  10. 10. C: дискэнд оногдох хэсгийг форматалж дууссаныхаа дараа шинэхэнформатлагдсан дискэнд файлуудыг автоматаар хуулж эхэлнэ.Хэрэгтэй файлуудыг CD-нээс хатуу диск рүү хуулж дууссаныхаа дараа компьютеравтоматаар унтарч асна. Ямар нэг товч даралгүй хүлээж байх хэрэгтэй.
  11. 11. Унтарч ассаныхаа программын маань өнгө зүс сайжирч дээрх байдалтай болоодцаашид файлуудыг хуулах болно.
  12. 12. Баруун доод хэсэгтээ юу хийж байгаа, хэдий хэрийн ажил байна гэдгээ үзүүлжявцын индикатор гарах болно.
  13. 13. За ингээд хэрэглэх хэлний тохиргооны хэсэгт ирнэ. Customize гэсэн товчийг даржзарим нэг цаашид хэрэг болох зүйлсийг тохируулаад авах нь зөв.
  14. 14. Customize хэсэгт Install files for East Asian Languages гэж байгаа түүнийг сонгоход230 орчим МБ зай эзэлнэ шүү гэсэн анхааруулга гарна, түүнийг нь ОК гэж сонгоод... (Энэ маань Солонгос, Япон, Хятад гэх мэтийн хэлээр бичигдсэн вэбхуудсуудаар аялахад хэрэг болдог юм, тиймэрхүү бичиг баримт хэрэглэдэггүй болсонгох хэрэггүй)
  15. 15. Мөн хуудасны Details гэсэн товчийг дарж Монголын Кириллээр бичихэд хэрэгболох бяцхан багажаа суулгана
  16. 16. Details товчийг дарахад гарч ирсэн цонхны Add гэсэн товчийг дарахад Add InputLanguage гэсэн бяцхан цонх гарна. Тэр хэсэгт Mongolia (Cyrillic) гэж сонгоод ОКдарна. Үндсэн цонхны ОК гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Монголоос өөрхэлээр бичих хэрэгтэй байдаг бол Add ---> Хэл сонго ---> OK гэсэн дарааллаарнэмээд байгаарай.
  17. 17. За унших бичихэд шаардлагатай хэлүүдээ сонгосон бол Next товчийг дарж цаашүргэлжлүүлнэ.
  18. 18. Хэрэглэгчийн тухай мэдээлэл асуусан цонхонд нэр, байгууллага гэх мэтийнзүйлсээ бичээд Next
  19. 19. Product Key гэсэн хэсэгт CD-тэйгээ дагалдаж ирсэн түлхүүр үгийг бичнэ. Энэтүлхүүр бүх CD-д таарахгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв надаас CD авбал энэтүлхүүр таарахаар барахгүй Microsoft-оос худалдаж авсантай адилхан вэбээс ньдуртай юмаа татаж авах боломжтой юм.Мэдээж Next
  20. 20. Дотоод сүлжээнд ажилладаг бол компьютерийн чинь нэр бусдад хэрхэн харагдахвэ гэдэг талаар Computer Name: хэсэгт оруулна. Administrator password гэсэнхэсгийг хоосон орхиж болохгүй, ямар нэгэн мартагдахааргүй нууц үг заавал өгчзаншаарай.
  21. 21. Time Zone хэсэгт GMT+8 Улаанбаатар гэж сонгоно. Хэрэв Ховд, Увс, Баян-Өлгийдбайдаг бол GMT+7 гэж сонгоорой.Мөн Automatically adjust clock for daylight saving changes гэсэн сонголтыгболиулаарай. Манай улс зун болон өвлийн цаг гэж шилжихээ больсон учраас одооэнэ сонголт бидэнд хэрэггүй.
  22. 22. Дотоод сүлжээний талаар сонгох хэсэг Typical setiings гэдгийг сонгоод Nextдарчихад буруудах юмгүй.
  23. 23. Workgroup гэснийг компанийнхаа дотоод сүлжээний нэрээр сольж болох юм,workgroup-ээрээ байж байсан ч гэмгүй дээ.
  24. 24. За ингээд Windows XP суулгах явц маань дуусах дөхөж байна. Дахиад нэгавтоматаар унтарч асна.
  25. 25. Шинээр асахдаа иймэрхүү байдалтай байна. Та Windows XP-ийг машамжилттайгаар суулгачихлаа даа бараг.
  26. 26. Дэлгэцийг тохиргоог Windows өөрөө хийнэ гэхээр нь ОК л гээрэй :)
  27. 27. Дэлгэцийг тань тохируулчихлаа, энэ бичгийг уншиж байвал ОК гээрэй.
  28. 28. Next
  29. 29. Internet-ээс хэрэгцээтэй шинэчлэлүүдийг автоматаар татаж байхаар тохируулахталаар асуухаар нь Not Right now гэж сонгоод Next
  30. 30. Интернэтэд холбогдсон эсэхийг шалгаж баахан удна. Skip гэсэн нь дээр дээ.
  31. 31. Microsoft-д бүртгүүлэх талаар асуухаар нь No, not at this time гэж сонгоод Next
  32. 32. Компьютерийг хэрэглэх хүмүүсийн нэрсийг асуухаар нь эхнийх дээр нь Admin гэжбичээд NextОлон хүнтэй хамтарч эзэмшдэг, мөн нэг нэгнийхээ файлууд руу орох хэрэггүй гэжүзвэл нэрсийг нь бичиж болно.
  33. 33. Баярлалаа. гэсэн бичиг гарахаар нь Finish гэсэн товчийг дараад л боллоо.

×