Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Банкны тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийн
танилцуулга
Бэлтгэсэн: Н.Болормаа,
Б.Оюу
2018-01-12
1. Хуулийн төслийн танилцуулга
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийн тухай
Зорилго:
Банкны хя...
1. Хуулийн төслийн танилцуулга
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслөөр уг хуульд ойролцоогоор 2...
2. Хуулийн төслийн үзэл баримтлал
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл нь дараах чиглэл, агуул...
2. Хуулийн төслийн үзэл баримтлал
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл нь дараах чиглэл, агуул...
3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслөөс
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1...
3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслөөс
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1...
3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслөөс
17 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарл...
3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслөөс
43 дугаар зүйл. Монголбанкны хяналт шалгалтын бүрэн ...
3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслөөс
36 дугаар зүйл. Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл ол...
3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн
хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны
тухай хуульд нэмэлт өөрчлөлт...
Анхаарал хандуулсанд
баярлалаа
Upcoming SlideShare
Loading in …5
×

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга

321 views

Published on

Улсын Их Хурлын ээлжит чуулганы 2018.01.11 үдээс хойших нэгдсэн хуралдаанаар
“Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл

Published in: Law
  • Be the first to comment

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга

  1. 1. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Бэлтгэсэн: Н.Болормаа, Б.Оюу 2018-01-12
  2. 2. 1. Хуулийн төслийн танилцуулга Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай Зорилго: Банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах Ач холбогдол: Монголбанкнаас банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхэц болох
  3. 3. 1. Хуулийн төслийн танилцуулга Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуульд ойролцоогоор 27 зүйл, 174 хэсэг шинээр нэмж, хуулийн 33 зүйл, 139 хэсэгт өөрчлөлт орохоор байгаа ба нийт 60 зүйл, 313 хэсэг, 237 орчим заалтаар нэмэлт, өөрчлөлт орохоор байна.
  4. 4. 2. Хуулийн төслийн үзэл баримтлал Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дараах чиглэл, агуулга бүхий 6 зүйлтэй: 1. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур, “банкны холбогдох этгээд”, “нэгдмэл сонирхолтой этгээд”-ийн тодорхойлолтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинэчлэх; 2. Монголбанкнаас банкинд тавих хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлох; 3. Банкинд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах доголдол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монголбанкны оролцоог нэмэгдүүлэх;
  5. 5. 2. Хуулийн төслийн үзэл баримтлал Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дараах чиглэл, агуулга бүхий 6 зүйлтэй: 4. Банкны төлбөрийн чадвар алдагдсан, алдагдаж болзошгүй болсон тохиолдолд банкны бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөлийг шинээр тодорхойлох 5. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкийг татан буулгах арга хэмжээ авах банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчлэх 6. Банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах
  6. 6. 3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.14. “Өмчлөлийн хэрэгсэл” гэж Компанийн тухай хуульд тодорхойлсон хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг; 3.1.15. “Банкны нэгдлийн толгой компани” гэж банкны нэгдэл болон түүнд хамаарах оролцогчийг удирддаг, эсхүл банкны нэгдлийн оролцогчийн 20-иос доошгүй хувийн саналын эрхтэй хувьцаа эзэмшдэг компанийг 3.1.16. “Найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа” гэж Монголбанкнаас тогтоосон шалгуураар өндөр эрсдэлтэй гэж тооцогдсон банкны үйл ажиллагааг;
  7. 7. 3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.17. “Банкны нөхцөлт удирдлага" гэж Монголбанкны хяналт шалгалтаар төлбөрийн чадвар нь муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг; 3.1.18. "Эцсийн өмчлөгч" гэж банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч этгээдийг; 3.1.19. “Үндсэн үйл ажиллагаа” гэж зах зээлд эзлэх хувь хэмжээ, үйл ажиллагааныхаа хэлхээ холбооноос хамаарч аливаа саатал нь банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулж, улсын эдийн засагт бодит сөрөг нөлөө үзүүлж болзошгүй банкны үйл ажиллагааны чиглэлийг;
  8. 8. 3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс 17 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт 17.4. Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад тохиолдолд банк худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, хараат болон охин компанийн хувьцаа хамаарахгүй. 17.8. Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны хувьцаа эзэмшигчдэд зээл олгохыг хориглоно. 17.9. Банкнаас холбогдох этгээдтэй хийх хэлцэл нь банкны ердийн үйл ажиллагааны хүрээнд бусад этгээдтэй хийх хэлцлээс хөнгөлөлттэй байж болохгүй бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд холбогдох хуульд заасан шаардлага, журмыг баримтална. 17.10. Энэ хуулийн 17.8, 17.9-д заасныг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
  9. 9. 3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс 43 дугаар зүйл. Монголбанкны хяналт шалгалтын бүрэн эрх 43.2. Монголбанкны хянан шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 43.2.1. банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн орон байр, өрөө тасалгаа, шаардлагатай бусад газарт нэвтрэн орох; 43.2.2. банк, түүний үйл ажиллагаанд холбогдох этгээдийн данс, бүртгэл, тайлан тэнцэл, мэдээ, мэдээлэл, санхүүгийн болон холбогдох бусад баримт бичиг, тоног төхөөрөмж, программ хангамж, шаардлагатай бусад зүйлд хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах, асуулт тавьж, хариулт авах, баримт материал хувилан авах; зэрэг *Энэхүү танилцуулгад зөвхөн зарим нэмэлт, өөрчлөлтийн талаар тусгасныг анхаарна уу.
  10. 10. 3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс 36 дугаар зүйл. Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох 36.13. Банкны гаргасан хувьцааг худалдан авах хөрөнгө нь мөнгөн хөрөнгө байх бөгөөд энэ хуульд заасны дагуу өр төлбөр, хоёрдогч өглөгийг хувьцаанд хөрвүүлэхэд энэ шаардлага хамаарахгүй. 36.14. Банк нь хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон мэдээлэл, холбогдох баримт бичгийг Монголбанкинд ирүүлэх бөгөөд эцсийн өмчлөгч өөрчлөгдөх бүрт уг мэдээллийг шинэчилж ирүүлнэ.
  11. 11. 3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 24.5. Банкны зээлийн хүүгийн хэмжээний дээд хязгаарлалтыг Монголбанк тогтоож болно.
  12. 12. Анхаарал хандуулсанд баярлалаа

×