Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ЗӨРЧЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРОЛ, НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ ТУХАЙ

3,037 views

Published on

Зөрчил, хохирол нөхөн төлбөрийн тухай ойлголт, төлбөр гаргуулах хуулийн зохицуулалт

Published in: Law
  • Be the first to comment

  • Be the first to like this

ЗӨРЧЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРОЛ, НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ ТУХАЙ

  1. 1. Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох тухай Бэлтгэсэн: Б.Сод-Эрдэнэ Э.Шинэцэцэг Ц.Цэрэнжаргал 2017-12-22
  2. 2. Агуулга 1. Зөрчил, хохирол, нөхөн төлбөрийн тухай ойлголт; 2. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах хуулийн зохицуулалт; 3. Хохирол, нөхөн төлбөр хэрхэн тооцох тухай; 4. Хохирол, нөхөн төлбөрийг тооцохтой холбогдуулан прокурорын чиг үүрэг.
  3. 3. • Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. • /ЗтХ 2.1 /1/ • Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна. • /Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөр тооцох журам 2.2./ • Зөрчлийн улмаас устсан, гэмтсэн эд хөрөнгө, бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна. • /Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөр тооцох журам 2.2./ Зөрчил Нөхөн төлбөр Хохирол
  4. 4. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. /ЗтХ 4.3/ Зөрчлийн тухай хуульд 296 төрлийн зөрчилд хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар зохицуулсан байна.
  5. 5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан. Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017.07.04- ний өдрийн №А/75 дугаар тушаалаар “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ыг баталсан.
  6. 6. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно. /”эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхийн албан тушаалтны ойлгоно. ЗтХ 4.3 / Хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно. Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийг хэмжээг тогтоолгоно.
  7. 7. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг мөнгөн дүнгээр тогтоох ажиллагааг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааны дотор гүйцэтгэнэ. Хохирол, нөхөн төлбөрийг тооцоход үнэлгээ хийлгэх, шинжээч томилох, шинжээчээр дүгнэлт гаргуулахтай холбогдон гарсан зардлыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлаас гаргуулж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгахдаа Засгийн газраас баталсан журмыг баримтална.
  8. 8. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох, гаргуулах ажиллагаанд “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам” болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгож, хохирсон хүн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулах ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8. /14+14+30=58/
  9. 9. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, төрийн байгууллагаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар зохих нэхэмжлэлийг гаргуулан авна. Хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь зөрчлийн холбогдогчоос хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэл болно. Эрхий бүхий байгууллага, албан тушаалтан нь хохирол, нөхөн төлбөр хүлээн авах эрх бүхий этгээдээс хохирол, нөхөн төлбөр тооцохтой холбогдуулан гомдол, хүсэлт гаргасан бол судлан үзэж шийдвэрлэнэ.
  10. 10. Хохирол, нөхөн төлбөрийг тооцохтой холбогдон гарсан гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэх; Эрх бүхий албан тушаалтнаас хохирол, нөхөн төлбөр тооцох, ажиллагааны явцад гаргасан зөрчлийг арилгуулахаар шаардлага, хохирол, нөхөн төлбөр тоооцох ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар бичих. Эрх бүхий албан тушаалтан хохирол, нөхөн төлбөрийг тооцох шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхэд хяналт тавих;
  11. 11. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна. ЗШШтХ 7.5-р зүйл 1 дэх хэсэг Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах Хохирол, нөхөн төлбөр гаргуулах Албадан эмчлэх Албадан сургалт Албадлагын арга хэмжээ
  12. 12. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана. Шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй. Шүүх хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.
  13. 13. Ашигласан эх сурвалж • Зөрчлийн тухай хууль, 2017-07-01; • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, 2017-07-01; • “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам” УЕП-ын 2017-07- 04-ний өдрийн А/75 тушаал;
  14. 14. Анхаарал хандуулсанд баярлалаа

×