Successfully reported this slideshow.
Your SlideShare is downloading. ×

БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХИЙХ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Ad

БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХЭЛЦЭЛ ХИЙХ
ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
Бэлтгэсэн: Б.Халиун
Б.Байгаль
2022-08-26

Ad

1. Бодит үйлдлээр хэлцэл хийх талаарх ойлголт;
2. Бодит үйлдэлд хамаарах үйлдлүүд;
3. Шүүхийн Практик;
4. Дүгнэлт.
Агуулга

Ad

Бодит үйлдлээр хэлцэл хийх талаарх ойлголт
Хэлцлийн
хэлбэр
Амаар Бичгээр
Бодит
үйлдлээр

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Check these out next

1 of 13 Ad
1 of 13 Ad

БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХИЙХ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Download to read offline

Бодит үйлдлээр хийх хэлцлийн тухай танилцуулга


www.advocate.mn

Бодит үйлдлээр хийх хэлцлийн тухай танилцуулга


www.advocate.mn

More Related Content

More from Umguullin Mongol Umguulugch (20)

БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХИЙХ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

  1. 1. БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХЭЛЦЭЛ ХИЙХ ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА Бэлтгэсэн: Б.Халиун Б.Байгаль 2022-08-26
  2. 2. 1. Бодит үйлдлээр хэлцэл хийх талаарх ойлголт; 2. Бодит үйлдэлд хамаарах үйлдлүүд; 3. Шүүхийн Практик; 4. Дүгнэлт. Агуулга
  3. 3. Бодит үйлдлээр хэлцэл хийх талаарх ойлголт Хэлцлийн хэлбэр Амаар Бичгээр Бодит үйлдлээр
  4. 4. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д 42.8. Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно Монгол улсын иргэний хуулийн тайлбар 42.8-р зүйл Хуульд зааснаар амаар хийж болох хэлцлийн хувьд буюу үйлдлээр хэлцэл хийж болдог. Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийх хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж болно. Бодит үйлдлээр хийх хэлцлийг амаар хийх хэлцэлтэй адилтгаж үздэг. Түүнчлэн хууль буюу гэрээнд заасан тохиолдолд дуугүй зөвшөөрөх замаар хэлцэл хийж болно
  5. 5. Бодит үйлдлээр Талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хүсэлт зоригоо бодит үйлдлээр илэрхийлэн хэлцэл хийх ИХ 43.3.Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.
  6. 6. Бодит үйлдэлд хамаарах үйлдлүүд Мөнгө /эд хөрөнгө/ шилжүүлэх Автомат машинд мөнгөө хийх Дуугүй хүлээн зөвшөөрөх Дэлгүүрийн худалдагч дуугарахгүйгээр талх лангуун дээр тавих Автобусанд төлбөрөө төлөх
  7. 7. ОХУ-ын иргэний эрх зүйн талаас Хэлцэл хийгч этгээд өөрийн хүсэл зоригоо үг яриагаар илэрхийлэх замаар амаар хэлцэл хийдэг. Амаар хийх хэлцэлд бодит үйлдлээр хийх хэлцэл, дуугүй хүлээн зөвшөөрөх замаар хийх хэлцлийг хамааруулсан байдаг. /ОХУ-ын Иргэний кодексийн 434-р зүйлийн тайлбар/ Бодит үйлдлээр гэдэг нь хэлцлийг хийхээр чиглэсэн үйлдэл юм. Уг ухагдахуун нь өөрөө латин "concludere" ("дүгнэх") гэсэн үгнээс гаралтай. Бодит үйлдэл нь хэлцэлд оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл боловч энэ нь шууд бусаар илэрдэг.
  8. 8. Шүүхийн практик Дээрх зээлийн 8,000,000 төгрөгийг К нь өөрийн … данснаас Б.Б-ын эхнэр Б.Л-ын … дансанд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Зээл гэсэн утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн банкны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн .. дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд уг мөнгийг Б.Л нь К-ийн дансанд буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хэлцэл бодитоор хийгдсэн гэж үзнэ.
  9. 9. Шүүхийн практик Хариуцагч Я.А-г 0000 УБҮ Range Rover маркийн автомашиныг худалдан авахад эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Ш байсан бөгөөд тэрээр автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй боловч эзэмшилдээ авч замын хөдөлгөөнд оролцож байгаад нэхэмжлэгч М.Б-д 2020 оны 12 сард 8,500,000 төгрөгөөр худалдсан ба талуудын хооронд гэрээ байгуулаагүй амаар хэлцэл хийжээ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ “ гэж, 42.8 дах хэсэгт “ Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно “ гэж, энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт ” Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ “ гэж тус тус зохицуулсан. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
  10. 10. Шүүхийн практик Хариуцагч Ө-аас миний бие “А” ХХК-ийг төлөөлж, хонь худалдсан иргэдэд мөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч хонь худалдаж авах урьдчилгаа мөнгө болох 15000000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, хонь худалдаж авах, бэлтгэн нийлүүлэх үүргийг Б-тай хамтран хүлээсэн байх тул гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр заасан бөгөөд хариуцагч Ө нь “А” ХХК-ийн шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, бараа бэлтгэн нийлүүлэх ажиллагаанд өөрийн үйлдлээр оролцсон, тухайн байдлын талаар өөрөө тайлбарлаж байгаа тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг үүссэн байна.
  11. 11. Шүүхийн практик Хэдийгээр хэрэгт авагдсан 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-нд талууд гарын үсэг зураагүй байх боловч дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т “Нэг талын хүсэлт зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ”, 196 дугаар зүйлийн 196.1.4.-д зааснаар “Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан” гэж тус тус заасны дагуу 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний эцсийн байдлаар батлагдсан төсөл, хавсралтыг ажил олгогчоос О.Г-т цахим захидлаар илгээж, 2019.05.17-ны өдөр уг гэрээг батлахаар болсон тухай мэдэгдэж байснаас үзэхэд талуудын хооронд байгуулсан контракт гэрээний салшгүй хэсэг болох үр дүнгийн гэрээ 2019 онд байгуулагдсан байна.
  12. 12. Шүүхийн практик хариуцагч нь нийт 3,215,100 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. Уг үйлдэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ...” гэж заасан зохицуулалтаар зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг мөн нотолсон байна.
  13. 13. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

×