Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Olon ulsiin eruugiin tsagdaagiin baiguullaga

85 views

Published on

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу интерпол

Published in: Law
  • Be the first to comment

  • Be the first to like this

Olon ulsiin eruugiin tsagdaagiin baiguullaga

  1. 1. ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БУЮУ ИНТЕРПОЛ 2020-04-17 Бэлтгэсэн: Н.Болормаа Г.Дэлгэрсайхан
  2. 2. 1. Интерполын үүсэл хөгжил 2. Интерполоос гишүүн орнуудад үзүүлдэг дэмжлэг, туслалцаа 3. Интерполын бүтэц 4. Интерполын үйл ажиллагаа явуулдаг хэргийн жагсаалт 5. Интерполын мэдэгдлийн төрөл АГУУЛГА
  3. 3. ИНТЕРПОЛЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ Европын улс орнуудын Цагдаагийн байгууллагын дарга нар 1914 онд хавар уулзаж гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхдээ хамтран ажиллахаар тохиролцож 1923 онд албан ёсоор улс дамнан зугтсан хэрэгтнүүд, анархист, террористуудын эсрэг ажиллах шаардлагатай гэж үзэн Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн байгууллага буюу Интерполыг байгуулсан. Гэхдээ тус байгууллага энэ нэрийг 1946 онд албан ёсоор авсан. Интерпол нь дэлхийн 194 орныг гишүүнээр эгнээндээ нэгтгэсэн, гишүүнчлэлийнхээ цар хүрээгээр НҮБ-ын дараа орох хамгийн том олон улсын байгууллага юм. Интерполын төв оффис Францын Лион хотод байрладаг.
  4. 4. ИНТЕРПОЛЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Интерполд элсэн орох тухай шийдвэрлэж, 1991 оны 11 дүгээр сард Уругвай улсад зохион байгуулагдсан Интерполын Ерөнхий Асамблейн 60 дугаар чуулганаар Монгол Улс Интерполд 155 дахь гишүүн орноор элсэн орсон. Интерпол нь гишүүн орнуудын татвар болон хандиваар санхүүждэг. Гишүүн орнуудын татвар нь нийгэм, эдийн засгийн байдлаасаа хамаарч өөр өөр тогтоогддог. Интерполын жилийн дундаж төсөв 113,000,000 евро байдаг бол 2019 оны дундаж төсөв 139,000,000 евро байсан.
  5. 5. ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА Интерпол нь гишүүн улсуудын цагдаагийн бие бүрэлдэхүүн дунд зорилтот сургалт явуулах, гэмт хэргээс сэргийлэх зорилгоор холбогдох олон улсын мэдээллийн системийг ашиглан гэмт хэрэгтэй холбоотой чухал мэдээллийг хуваалцах, гэмт хэргийн анализ дүгнэлт хийх, гишүүн орнуудын мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Интерпол нь удирдан зохион байгуулах төвөөрөө дамжуулан гишүүн улс орнууддаа 24 цагийн турш албан ёсны 4 хэлээр /Араб, Англи, Франц, Испани/ хэлээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
  6. 6. ИНТЕРПОЛЫН БҮТЭЦ 1. Ерөнхий Ассамблей – Дээд удирдах байгууллага. Гүйцэтгэх хорооны гишүүдийг томилдог. 2. Гүйцэтгэх Хороо - Ерөнхий Ассамблейн шийдвэрийн биелэлт, Ерөнхий нарийн бичгийн даргын ажилд хяналт тавих үүрэгтэй. Өөр өөр орны 12 гишүүнтэй. 3. Ерөнхий Нарийн бичгийн даргын газар - Ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор интерполын үйл ажиллагаа хэрэгждэг ба цагдаагийн болон захиргааны бүх үйл ажиллагааг зохицуулдаг. Ерөнхий нарийн бичгийн даргаар ХБНГУ-ын эрүүгийн цагдаагийн газрын орлогч дарга асан Юүргэн Шток ажиллаж байна. 4. Үндэсний Төв Товчоо 5. Зөвлөхүүд 6. Хавтаст хэрэг хянах комисс
  7. 7. ХЭРГИЙН ЖАГСААЛТ 1. Терроризм 2. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл 3. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл 4. Улс дамнасан оргодол 5. Цахим гэмт хэрэг, санхүүгийн мэдээллийн тухай 6. Хүний наймаа 7. Мөнгө угаах гэмт хэрэг Мөн интерполоос урлагийн бүтээлийн хулгайн гэмт хэргийг тусгайлан авч үздэг. Учир нь олон улс дамнасан цуглуулагчид, диллерүүд оролцдог. Интерпол нь баривчлах ажиллагааг дур мэдэн дангаар хийдэггүйгээс гадна улс орнуудын улс төр, шашин, цэрэг, арьс өнгөтэй холбоотой гэмт хэргүүдэд оролцдоггүй.
  8. 8. МЭДЭГДЛИЙН ТӨРӨЛ
  9. 9. МЭДЭГДЛИЙН ТӨРӨЛ 1. Улаан мэдэгдэл – Ял оноох, ял эдлүүлэх, хүмүүсийг байршлыг тогтоох, эрэн сурвалжлахад хүргүүлдэг. 2. Шар мэдэгдэл - Сураггүй болсон, насанд хүрээгүй, биеэ авч явах чадваргүй хүмүүсийг эрэн сурвалжлахад хүргүүлдэг. 3. Цэнхэр мэдэгдэл – Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэмэлт мэдээлэл хүсэх, цуглуулахад хүргүүлдэг. 4. Хар мэдэгдэл – Танигдахгүй байгаа хүн болон цогцосны талаар мэдээлэл хүсэхэд хүргүүлдэг. 5. Ногоон мэдэгдэл – Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, бусад оронд дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай хүмүүсийн тухай сануулгыг хүргүүлдэг.
  10. 10. МЭДЭГДЛИЙН ТӨРӨЛ 6. Улбар шар мэдэгдэл – Олон нийтэд аюул учруулахуйц хүн, үйл явдал, эд юмсын тухай сануулгыг хүргүүлдэг. 7. Хөх ягаан мэдэгдэл – Гэмт хэрэг үйлддэг арга, ажиллагаа, хэрэглэдэг төхөөрөмж, зэвсгийн талаар хүргүүлдэг. 8. Бүдэг цэнхэр мэдэгдэл – Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлөөс хориг тавьсан хувь хүн, бүлэг этгээдүүдийн мэдээллийг гишүүн орнуудад түгээхэд ашигладаг. Тухайн мэдэгдлүүдийг Интерполын нарийн бичгийн дарга хүлээн авч Интерполын Үндсэн хууль, Интерполын аюулгүй вэбсайт дээр мөрдлөг болгосон дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг нягталж, шаардлага хангасан мэдэгдлийн хуулбарыг байгууллагын олон нийтийн цахим хуудсанд нийтэлдэг.
  11. 11. МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ Гишүүн улс болгон үндэсний хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас бүрдсэн үндэсний төв товчоотой байна. Монгол Улсад Интерполын Үндэсний төв товчооны ажлын алба нь ЦЕГ-ын даргын хариуцсан ажлын хүрээнд буюу шууд удирдлага дор ажиллана. Дээрх 7 төрлийн мэдэгдлүүдийг Монгол Улс дахь Интерполын Үндэсний товчоо болох Цагдаагийн ерөнхий газрын дарга интерполд хүргүүлдэг.
  12. 12. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

×