Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

1

Share

Download to read offline

7 зан төлөвийн судалгаа)

Download to read offline

7 зан төлөвийн судалгаа)

  1. 1. ЗАН ТӨЛӨВ Хүүхдийн зан төлөвийн тодролыг (акцентуаци) судлах арга Судалгааны зорилго – Хүүхдийн зан төлөвийн зарим өөрчлөлтийг тодруулах Сорилын зохиомжийн онцлог – Хүүхдэд илрэх зан төлөвийн тодролыг 10 төрлийн хэв шинжийн хэмжүүрээр хэмжин тодорхойлдог. Судалгааны хэрэглэгдэхүүн: Оросын сэтгэл зүйч Шмишекийн хүүхдийг судлахад зориулсан боловсруулсан 88 асуултын тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна. Судалгаа явуулах заавар: “Чамд 88 асуултыг толилуулж байна. Асуулт бүрийг уншаад өөрийн санаандаа нийцэж, зөвшөөрч байгаа асуулгын ард /+/ тэмдэг, үл нийцэж байвал /-/ тэмдэг тавиарай. Энд сайн муу асуулт гэж байхгүй тул бодож цаг алдах хэрэггүй. Аль болох үнэн зөв хариулахыг хичээгээрэй.” Судалгааны асуултууд: 1. Чи ихэвчлэн тайван хөгжилтэй байдаг уу? 2. Чи амархан гомдож уурладаг уу? 3. Чамайг уйлуулах амархан уу? 4. Чи ямар нэгэн зүйл хийх үедээ алдаа гаргаж байгаа эсэхээ байнга хянадаг уу? 5. Чи үе тэнгийхэнтэй адилхан хүчтэй юу? 6. Чи амархан гомдож баярладаг уу? 7. Чи уралдаан тэмцээний үед голлон тоглогч байх дуртай юу? 8. Тодорхой шалтгаангүйгээр бусдад уурлаж уцаарлах тохиолдол гардаг уу? 9. Чи буйр суурьтай хүн үү? 10. Чи багшийнхаа өгсөн үүрэг даалгаварыг чин сэтгэлээсээ чармайж хийдэг үү? 11. Чи шинэ тоглоом зохиож чадах уу? 12. Хэрэв чи хэн нэгнийг гомдоосон бол амархан мартдаг уу? 13. Чи зөөлөн сэтгэлтэй өрөвч хүүхэд мөн үү? 14. Чи шуудангийн хайрцагт захидал хийчихээд дахин дахин шалгаж үздэг үү? 15. Чи сургууль, дугуйлан секцийн тэргүүн сурагч байхыг эрмэлздэг үү? 16. Чи бага байхдаа тэнгэрийн дуу, нохойноос айдаг байсан уу? 17. Хүүхдүүд чамайг хэт хичээнгүй нямбай гэж үздэг үү? 18. Гэр орон болон сургуулийн ажлын үр дүнгээс шалтгаалан сэтгэл санаа байдал чинь өөрчлөгддөг үү? 19. Олон найз чинь чамайг хайрладаг гэж хэлж болох уу? 20. Чиний хувьд сэтгэл зовинох үе гардаг уу? 21. Чи бага зэрэг уйтгар гунигтай явдаг уу? 22. Ямар нэгэн золгүй үйл явдлын үед ихэр татан уйлж үзсэн үү? 23. Нэг газар удаан суух нь хэцүү юу? 24. Чамд шударга бус хандвал эсэргүүцэх үү? 25. Чи хэн нэгэн хүн рүү чавхаар харваж үзсэн үү?
  2. 2. 26. Чи хайш, яйш тавьсан хөшиг, ширээний бүтээлгийг хараад тэр дор нь засаж янзалдаг уу? 27. Чи хүүхэд байхдаа гэртээ ганцаараа үлдэхээс айдаг байсан уу? 28. Тодорхой шалтгаангүй сэтгэлээр унах эсвэл баярлах үе чамд гардаг уу? 29. Чи ангийнхаа тэргүүний сурагч мөн үү? 30. Чи ихэнх цагаа зугаацан тоглож өнгөрөөдөг үү? 31. Чи цочмог түргэн ууртай юу? 32. Заримдаа маш их баяртай юм шиг мэдрэмж чамд төрдөг үү? 33. Чи үе тэнгийхний найз нөхдөө хөгжөөж чаддаг уу? 34. Чи хэн нэгний тухай өөрийнхөө санаа бодлыг шууд хэлж чадах уу? 35. Чи цус хараад айдаг уу? 36. Чи сургуулиас өгсөн үүрэг даалгаварыг дуртайяа биелүүлдэг үү? 37. Хэн нэгэнд шударга бус хандвал чи өмөөрөн тэмцэх үү? 38. Хоосон харанхуй өрөө рүү орвол айх уу? 39. Олон төрлийн түргэн үйлдэл шаардсан ажлаас нэгэн хэвийн нягт нямбай ажил чад илүү тохиромжтой санагддаг уу? 40. Чи хүнтэй амархан танилцдаг уу? 41. Чи үдэшлэгт явж, дуу дуулж, шүлэг уншиж оролцох дуртай юу? 42. Гэрээсээ оргож үзсэн үү? 43. Багш, олон хүүхэдтэй маргаснаас болж сургуульдаа явахгүй байх тохиодол гарч байсан уу? 44. Амьдрал хүнд бэрхшээлтэй юм шиг санагддаг уу? 45. Азгүйтсэн үед ч инээж баясаж чадах уу? 46. Хэрвээ чамайг гомдоосон бол чи эхэлж эвлэрэх алхам хийх үү? 47. Чи амьтанд их хайртай юу? 48. Гэрээс гарах үедээ бүх юм хэвийн байгаа эсэхийг дахин шалгах тохиодол байдаг уу? 49. Өөртөө болон ойр дотны хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдох гээд байгаа юм шиг бодол төрдөг үү? 50. Цаг агаар сэтгэл санаанд чинь нөлөөлдөг үү? 51. Асуултыг мэдэж байгаа хэдий ч хариулахад хэцүү байдаг уу? 52. Чамайг доромжлон гомдоовол цохиод авч чадах уу? 53. Хүүхэдтэй хамт байх дуртай юу? 54. Азгүй тохиолдлоос болж сэтгэлээр унах тохиодол гардаг уу? 55. Чи ямар нэг тэмцээн уралдаан зохиож чадах уу? 56. Чи ямар нэг бэрхшээл тохиолдсон ч шаргуу зүтгэж зорьсондоо хүрдэг үү? 57. Эмэгнэлт кино үзээд абж уйлж байсан уу? 58. Ямар нэгэн зүйлд санаа зовж тавгүйтсэнээс унтаж чадахгүй хөрвөөх тохиолдол байдаг уу? 59. Чи нөхөддөө /будаа/ өгч хуулуулдаг уу? 60. Чи харанхуй гудамжаар шөнө орой ганцаар явбал айх уу? 61. Гэр орны эд зүйлсийг эмх цэгцтэй байлгах дуртай юу? 62. Хангалуун өндөр сэтгэлтэй унтчихаад сэтгэлээр унаж босч ирэх тохиолдол байдаг уу? 63. Танихгүй хүүхдийн дунд биеэ чөлөөтэй авч явж чадах уу? 64. Чиний толгой өвдөмдгий юу? 65. Чи их инээж хөхөрдөг үү?
  3. 3. 66. Чи таалагддаггүй хүнтэйгээ эелдэг харьцаж чаддаг уу? 67. Чи шаламгай хурдан хүүхэд мөн үү? 68. Хүмүүс чамтай шудрага бус хандвал гомдож сэтгэлээр унадаг уу? 69. Чи байгальд аялах дуртай юу? 70. Унтахдаа бүх юмаа шалгаж үздэг үү? 71. Чи аймтгай юу? 72. Баярын ширээний ард байх үед сэтгэл санааны байдал амархан хөдөлдөг үү? 73. Урлаг уран сайханд оролцох дуртай юу? 74. Ер бусын нуугдмал зүйлийн тухай мөрөөддөг үү? 75. Ирээдүйн амьдралаа гутранги байдлаар төсөөлөх тохиолдол олон гардаг уу? 76. Баяр хөөр болж байсанаа гэнэт санаагаар унах тохиолдол байдаг уу? 77. Чи найз нөхдийнхөө санаа сэтгэлийг хөгжөөж баясгаж чадах уу? 78. Уур гомдлоо удаан хадгалдаг уу? 79. Бусдад тохиолдсон уй гашуудлыг мэдрэх хуваалцаж чаддаг уу? 80. Дэвтэр муухай болчихвол дахин хуулж бичих үү? 81. Чамайг болгоомжтой үл итгэмтгий хүн гэж үздэг үү? 82. Чи аймшгийн зүүд байнга зүүдэлдэг үү? 83. Цонхноос үсрэх, машинд дайруулах бодол төрж байсан уу? 84. Ойрд дотны хүмүүс хөгжилтэй байвал чи мөн хөгжилтэй байж чадах уу? 85. Чамд золгүй явдал тохиолдвол амархан мартаж чадах уу? 86. Сэтгэлийн хөөрөлдөө автан санаандгүй үйлдэл хийж байсан уу? 87. Чи дуу цөөнтэй хүүхэд мөн үү? 88. Жүжиг тоглож байвал дүрдээ итгэн сайн тоглож чадах уу? Судалгаа явуулах заавар “Чамд дээрх 88 асуултыг толилж байна. Асуулт бүрийг анхааралтай уншаад өөрийн онцлогт тохирж байгаа асуултын ард талд нэмэх /+/, үл нийцэж байгаа асуултын ард хасах /-/ тэмдэг тавиараа. Асуултанд аль болох үнэн зөв, хурдан хариулахыг хичээгээрэй. Сорилын үр дүнг боловсруулах журам 1. Турнигдагчийн өгсөн хариул асуултын түлхүүр хариулттай тохирч байвал нэг оноо өгнө. 2. Хэв шинж бус бүрийн нийлбэр оноог гаргаж коэффициентээр үржүүлнэ. 3. Судалгааны үр дүнд тулгуурлан тухайн хүүхдэд илэрч байгаа зан төлөвийн тодролын авсан онооны эрэмбээр эхний 3-4 хэв шинж онцлон сонгож дүгнэлт бичнэ.
  4. 4. Зан төлөвийн тодролын хэв шинж Тийм Үгүй коэффициент 1. Эрч хүчтэй 1, 11, 23, 33, 45, 56, 67, 77, 3 2. Гацамтгай хөшүүн 2, 15, 24, 37, 55, 68, 78, 81, 9 12, 46, 59, 2 3. Хэт мэдрэмтгий 3, 13, 35, 47, 57, 69, 79, 25, 3 24. Хэт нягтламтгай 4, 14, 17, 26, 34, 39, 48, 58, 61, 70, 80 36, 5. Солтгдомтгой 6, 18, 28, 40, 50, 62, 72, 84, 3 6. Аймтгай түгшимтгий 16, 27, 38, 49, 60, 71, 82, 5, 3 7. Сурталчламтгай 7, 19, 22, 29, 41, 43, 63, 66, 73, 85, 88, 51 2 8. Тэнцвэргүй хөөрөмтгий 8, 20, 30, 42, 52, 64, 74, 86, 3 9. Гутрангуй 21, 44, 75, 87, 83 31, 53, 65 3 10. Цочромтгой доголомтгой 10, 32, 54, 76, 6 Зан төлөвийн тодролыг үнэлэх жижиглэл Ямар нэгэн сэтгэл зүйн хэв шинжийн хэмжүүрээр 12-оос дээш оноо авсан тохиолдолд, тухайн сурагчид зан төлвийн тодрол байна гэж үздэг. Түрэмгий зан авирыг судлах арга зүй. Ашиглах материал (Д.Дашхүү, О.Мягмар, Ж.Батдэлгэр Д.Эрдэнэчулуун. Өсвөр, ахлах насны хүүхдийг судлах аргазүй. УБ, 2002 он хууд. 95-110) “Өөрийн хөрөг” төст. Ашиглах материал (О.Мягмар. Хувийн дасан зохицохүй. УБ., 2000 он. Хууд 72-117)
  5. 5. Зан төлөвийн судалгааны тэмдэглэл ба үр дүн Зан төлөвийн тодролын хэв шинж Тийм Үгүй Нийт коэффициент 1. Эрч хүчтэй 6 18 2. Гацамтгай хөшүүн 6 1 14 3. Хэт мэдрэмтгий 4 1 15 164. Хэт нягтламтгай 8 0 7 21 5. Солтгдомтгой 6. Аймтгай түгшимтгий 6 18 7. Сурталчламтгай 6 12 8. Тэнцвэргүй хөөрөмтгий 5 15 9. Гутрангуй 2 6 10. Цочромтгой доголомтгой 4 24 Зан төлөв –солигдомтгой, цочромтгой, догдломтгой зан төлөв илүү давамгайлсан гэж үзэж байна.
  • BatbaatarBorgil

    Apr. 12, 2018

Views

Total views

12,548

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

4

Actions

Downloads

70

Shares

0

Comments

0

Likes

1

×