Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

програмд үүсэх алдаа

409 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

програмд үүсэх алдаа

  1. 1. Програмд үүсэх алдаа Програмчлалд гурван төрлийн алдаа гардаг: o бичлэгийн буюу синтакс (syntax) алдаа – кодын бичлэгт форматыг буруу сонгох, илэрхийллийг буруу бичсэн тохиолдолд үүсдэг; o ажиллах горимын алдаа – програмыг ажиллуулахад гарч програмын ажиллагааг зогсоодог; o логик алдаа – кодын бичлэг болон програмын ажиллагаанд алдаа гарахгүй боловч хүссэн үр дүн өгөгдөхгүй. Debug Програмд цикл тасралтгүй үргэлжлэхэд ажиллагааг зогсоохыдоо Ctrl+Breakашиглана. Break Point-г програмын хянах мөрөндөө байрлуулдаг. Харин хувьсагч зарлажбайгаа эсвэл хоосон мөрөнд тавихгүй. Break Point-г тавихдаа F9 товч дарна. Програмыгажиллуулахад Break Point тавьсан газар програм очоод зогсоно. Break Point байрлуулахдөрвөн арга бий: o Debug => Toggle => BreakPoint o F9 товчоор o тухайн кодын мөрөн дээр очоод хулганыхаа баруун товчийг дарж Toggle => BreakPoint o тухайн кодын мөрний эхэнд очоод кодын цонхны зүүн хэсэгт хулганыхаа товчийг дарахад тухайн мөрний урд улаан бөөрөнхий дүрс бүхий BreakPoint-н таних тэмдэг үүснэ. Эдгээр аргаас хамгийн хялбар нь сүүлийн арга юм. Stop - тухайн бичлэг дээр Break Point хийсэнтэй адилхан. Step Into - програмыг мөр мөрөөр ажиллуулан шалгана. Гараас F8 товч дарна. Step Over - тухайн хэсгийг алгасаж ажиллуулахад хэрэглэгддэг. Гараас Shift+F8эсвэл Debug => Step Over. Run to Cursor - өөр нэг програмын ажиллагааг тасалдаг онцлог бол курсорын байгаагазар хүртэл ажиллуулна. Ажиллуулахдаа Ctrl+F8.
  2. 2. Step Out - програмын тухайн хэсгийг биелүүлээд Break Mode руу буцахболомжтойгоор програмыг ажиллуулна. Энэ нь програмыг таслах нэг арга юм. Set Next - програмыг түр зогсоосон газраас цааш үргэлжлүүлэн ажиллуулахадхэрэглэгддэг. Энэ командыг ажиллуулахдаа эхлээд тухайн кодын хэсэгт таслахтэмдэглэгээ тавих шаардлагатай. Дараа нь Debug => Set Next Statement командыг сонгоно.Програмыг ажиллуулахад тухайн таслах мөрийн дараагийн командууд биелнэ. Locals Window - тухайн прожектийн бүх шинж чанар, хувьсагчийн төлөвийгхаруулна. View => Locals Window командыг сонгоно. Local цонх хувьсагч бүрийн утга,өгөгдлийн төрөл ба тухайн идэвхтэй байгаа формын бүх шинж чанарын утгуудыгагуулдаг. Эдгээр мэдээллийг харахдаа Local цонхны Me гэсэн утган дээр дарна. Энэ цонхBreak mode үед тухайн шинж чанар ба хувьсагчийн утгыг өөрчлөх боломжтой. Add Watch – програмын хувьсагч болон илэрхийллийн төлөвийг хянана. Түүнчлэнпрограмын ямар нэг хувьсагчийн утгыг програмыг түр зогсоон өөрчлөх боломжтой.Өөрөөр хэлбэл, програмын ажиллагааг түр зогсооход Watch цонхон дотор Add Watchхийсэн хувьсагчийн тухайн эгшин дэх утга харагддаг. Энэхүү утгыг Local цонхонд байгаахувьсагчийн утгыг өөрчлөх замаар сольж болно. Quick Watch – таслах горимд илэрхийлэл эсвэл хувьсагчийн утгыг сайтар хянахболомжтой. Ажиллуулахдаа Debug => Quick Watch эсвэл Shift+F9 ашиглана. Хийгдэжбайгаа хяналт програмыг кодонд хадгалагдаж үлдэхгүй. Өөрөөр хэлбэл, програмыгдуусгаад дахин ачаалахад тэдгээр хяналтууд байхгүй болно. Error Handling Error Handling нь програмын удирдах элементийн чухал хэсэг. Үүнийг заримдааалдаа баригч гэж нэрлэх явдал бий. Error Handling нь програм ажиллах явцад гарахгэнэтийн асуудлыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, процедурын код нь Error Handling-гагуулбал програм ажиллах явцад гарч болох алдаанаас сэргийлэх боломжтой гэсэн үг.Үүний тулд өөрийн процедур дотор on error гэж бичнэ. On error гурван хэлбэртэй: o On Error Goto Line – програмд алдаа илэрсэн тохиолдолд тухайн мөрөнд удирдлага шилжинэ;
  3. 3. o On Error Resume Next – процедурт ямар нэгэн алдаа илэрвэл уг мөрийг алгасаж дараагийн команд руу удирдлагыг шилжүүлнэ; o On Error GoTo 0 – процедурыг ажиллах явцад алдаа гарвал хүчингүй болгодог. Энэ нь төгсгөлгүй давталт гэх маш ховор ашиглана.Error Handling–ний тохиргоо хийхдээ Tools => Option => General Tab сонгоно: o Break on All Errors – прожектыг ажиллуулахад ямар нэгэн алдаа гарвал програм тасарна. Үүнийг шинэ програм бичихэд ашиглавал илүү тохиромжтой; o Break in Class Module – прожектын анги (class) модулд мэдэгдээгүй алдаа гарсан тохиолдолд програм тасарна. Үүнийг .ехе програмд алдааны удирдлага оруулахад ашиглана; o Break on unhandled Errors – мэдэгдэж байгаа алдаануудын тухай мэдээллийг өөрийнхөө прожектод тавиагүй тохиолдолд сонгоно.

×