Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ                      ЭКОНОМИКС, ЭКОНОМЕТРИКСИЙН ТЭНХИММонгол Улсын эдийн засгийн өсөлт ...
Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба нягтлан бодох бүртгэл          Монгол улс руу урсаж байгаа гадаадын хөрөнгө оруулалт б...
Байгалийн баялгийг хүртснийхээ төлөө олох ашиг, үр өгөөжийг бодитоортооцохын тулд нягтлан бодох бүртгэлийн системд алдагдс...
зугтах эдийн засгийн зардлыг тодорхойлохоос гадна экологийн хамгаалалтын үр ашиг базардлыг тооцоход ашиглаж болно.Хүрээлэн...
I.      АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЭХ СУРВАЛЖJoy E.Hecht. (1999 оны Spring). Where We Are Now, Where We Are Heading. Environment...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Accounting and economic growth

1,861 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

Accounting and economic growth

  1. 1. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ЭКОНОМИКС, ЭКОНОМЕТРИКСИЙН ТЭНХИММонгол Улсын эдийн засгийн өсөлт ба нягтлан бодох бүртгэл ММНБИ-ийн эссэ бичлэгийн уралдаанд зориулав Бөх-Очирын Номун СЭЗДС-ийн ЭЭТ-ийн 3-р курсын оюутан b_nomun19@yahoo.com 99269950 Улаанбаатар хот 2010 оны 04 дүгээр сар 11
  2. 2. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба нягтлан бодох бүртгэл Монгол улс руу урсаж байгаа гадаадын хөрөнгө оруулалт буурай хөгжилтэй манайорны эдийн засгийн түүхийн шинэ хуудсыг уул уурхайн салбарт хэдийнээ сөхжээ.Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг бий болгохоор хүлээгдэж байгаа энэхүү салбараас ирэхашиг бол нягтлан бодох бүртгэлийн ашигаар хэмжигдсэн үзүүлэлт байдаг. Гэтэл бидэдийн засгийн ашиг гэдэг ойлголтыг нягтлан бодох бүртгэлд суулгаж чадахгүйбайгаагаараа ирээдүйд алдаж болох “алдагдсан боломжийн өртөг”-ийг хэмжиж чадахгүйбайна. Энэ бол илүү өргөн агуулгатай ойлголт юм.Хэдийгээр уул уурхайн салбарын бүтцийн өөрчлөлт 2020 он гэхэд эдийн засгийг хоѐрдахин өсгөх нөлөөтэй (У.Оргилмаа, 2011) байгаа боловч эдгээр хязгаарлагдмал нөөцбаялаг дуусахын цагт бидэнд ухаж төнхсөн газар, хатаж гандсан элсэн цөл л үлдэхалдагдсан боломжийн өртөг далд оршин байна. Эдийн засгийн өсөлт нь дэлхийн болон үндэсний хэмжээний эдийн засгийн цархүрээний өргөжилтийг тодорхойлдог ойлголт юм. Өөрөөр хэлбэл, нийт бүтээгдэхүүнүйлдвэрлэлтийн тоон талыг илэрхийлсэн эдийн засгийн үзүүлэлтийг хэлнэ.Харин энэхүү тоон мэдээллийг тооцох тулгын чулууны нэг нь нягтлан бодох бүртгэл юм.Нэг хүнд ногдох орлогоор эдийн засгийн хөгжлийг хэмжвэл энэ үзүүлэлт нь i) дундажнаслалт, ii) боловсролын түвшин, iii) технологи бий болголт гэх нийгэм эдийн засгийнүзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байдаг. Энэ нь хүн амын чанар болоод амьдралынчанар сайжирч байгааг харуулдаг (Robert J.Barro, Xavier Sala-i-Martin, 2004).Нөгөө талаас Кузнецийн тодорхойлсноор байгаль орчны бохирдол болон эдийн засгийнөсөлтийн хооронд доошоо харсан U хэлбэрийн муруйн 1 хамааралтай байдаг. Хөгжлийндоогуур түвшний улс орнууд байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгаа идэвхижүүлдэгболовч энэхүү үйлдэл нь байгаль орчныг сүйтгэх нөлөөтэй байдаг. Харин хөгжлийн өндөртүвшинд хүрсэн орнуудын хувьд бүтцийн өөрчлөлтийн нөлөөгөөр мэдээлэлд суурилсанүйлдвэрлэл ба үйлчилгээ, үр ашигтай технологиор байгалийн бохирдлоос зайлсхийжчаддаг (Panayotou, 2003).1 Кузнецийн муруйн хамаарал
  3. 3. Байгалийн баялгийг хүртснийхээ төлөө олох ашиг, үр өгөөжийг бодитоортооцохын тулд нягтлан бодох бүртгэлийн системд алдагдсан боломжийн өртгийг тооцохшаардлага тулгарч байгаа бөгөөд үүний дагуу хүрээлэн буй орчны нягтлан бодох бүртгэл 2гэсэн шинэ хандлага гарч ирж байна.Энэхүү шинэ хандлагатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хийгдэж байгаасудалгаануудын дүгнэлт нь судлаачид хүрээлэн буй орчны бүртгэлд хэд хэдэн аргачлалыгдэвшүүлж байна.Ногоон ДНБ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг байгаль орчны асуудлыг агуулан бүртгэх ньмаргаантай асуудлуудын нэг юм. Ногоон ДНБ-ийг хөгжүүлэхэд байгаль орчны бүртгэл ньстандартчилагдаагүй улмаас аливаа төсөл, хөтөлбөрүүдийн тооцооллыг гажуудуулах, улсхооронд үнэлгээ хийх боломжгүй болгодог.Байгалийн нөөцийн бүртгэл. Энэ нь байгалийн нөөц, түүний хүний хэрэглээ ба байгалийнүйл ажиллагааны нөлөөгөөр өөрчлөгдөх өөрчлөлтийн талаарх мэдээллийг агуулдагбүртгэл юм. Үүнийг ихэвчлэн газар тариалан, загас агнуур, ой мод, эрдэс бодис, газрынтос болон усны бүртгэлд хэрэглэдэг. Харин байгалийн нөөцийг үнэлэх технологийнболомж хомс, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнийг тооцоходхүндрэлтэй 3 тул хэрэглэх боломж бага байдаг.Бохирдлын бүртгэл4. Голланд улсын хөгжүүлсэн Хүрээлэн буй орчны бүртгэлийгагуулсан Үндэсний Нягтлан бодох бүртгэлийн Матриц (NAMEA)5 хэмээх матрицаарбүртгэх арга нь эдийн засгийн секторуудын бий болгох бохирдлын хэмжээг бүртгэдэг.Евростат6 үүнийг Европийн Холбооны гишүүн улсуудын хүрээлэн буй орчны бүртгэлдтусгахад туслаж байна. Бохирдлыг дотоодын орчин, гадаадын орчин эсвэл дэлхийнийтийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх үүднээс мэдээллийг тодорхойтөрлүүдээр ангилж болно. Бохирдлыг мөнгөөр хэмжснээр байгаль орчны бохирдлоос2 Environmental Accounting3 Зах зээлийн үнийн хэлбэлзэл болон загас, модон эдлэл гэх мэтийн физик чанарын өөрчлөлтөөс шалтгааланхүндрэлтэй байдаг4 Emissions accounting5 National Accounting Matrix including Environmental Accounts6 Европийн Холбооны Статистикийн Газар
  4. 4. зугтах эдийн засгийн зардлыг тодорхойлохоос гадна экологийн хамгаалалтын үр ашиг базардлыг тооцоход ашиглаж болно.Хүрээлэн буй орчны бүртгэл гэдэг нь нэлээн нарийн, төвөгтэй асуудал тул төгс шийдэлодоогийн байдлаар гараагүй ч дээрх аргачлалуудаас хамгийн дэвшилттэй байгаа ньЕвропийн Холбооны гишүүн улсуудад нэвтрүүлэхийг оролдож байгаа “Бохирдлынбүртгэл”-ийн аргачлал юм (Joy E.Hecht, 1999).Бохирдлын бүртгэлийн NAMEA арга нь олон талт мэдээллийн систем бөгөөд байгалийннөөц хөрөнгийн байдал болон байгалийн бохирдлын талаар олон нийт, шийдвэргаргагчдад тодорхой мэдээлэл өгдөг. Ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль орчныгбохирдох аюулаас урьдчилан хамгаалах зардал ба макро эдийн засгийн бодлогынзорилтууд хоорондын “трэйд-офф7”-ийг тоон мэдээлэлд тулгуурлан зураглан харуулдаг(Peter Stauvermann, Anne van der Veen, 2005). Энэ бол бидний өмнө шинээр нээгдэж байгаа эдийн засгийн түүхийн хуудасныөнгө төрхийг илтгэх нэгэн шинжүүр болох юм. Өөрөөр хэлбэл бохирдлын бүртгэлийнNAMEA аргыг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн системд хуульчлан суулгажөгснөөр эдийн засгийн нөхцөл байдлыг харах өнцөг тэлж өнөө ба ирээдүйн шийдвэргаргалт илүү бодитой болох болно.Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн зардал нь гол урсажбайсан ул мөр бүхий хотгор газар, ургамал ургаж байсныг нуух мэт шороон шуурга бүхийнутаг байж мэдэх юм.Магадгүй үүнээс ч илүү, бидний төсөөлөөгүй их хэмжээтэй байж болох юм ...7 Хүмүүсийн шийдвэр гаргалтанд хэрэгтэй нөөц нь хязгаарлагдмал тул сонголт хийх шаардлагатай болдог.Бүх сонголтыг зэрэг хийх боломжгүй учраас “Трэйд-офф” хийдэг (Mankiw, 2009).
  5. 5. I. АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЭХ СУРВАЛЖJoy E.Hecht. (1999 оны Spring). Where We Are Now, Where We Are Heading. EnvironmentalAccounting , pp. 14-17.Mankiw, N. (2009). Principles of Microeconomics. Harvard University.Mehenna Yakhou, Vernon P.Dorweiler. (2004). Environmental accounting: An essentialcomponent of business strategy. Business Strategy and the Environment , pp. 65-77.Panayotou, T. (2003). Economic Survey of Europe. Economic growth and the environment , pp.45-46.Peter Stauvermann, Anne van der Veen. (2005). National accounting matrix includingenvironmental accounts (NAMEA).Robert J.Barro, Xavier Sala-i-Martin. (2004). Economic Growth. Massachusetts: The MIT Press.The Free Encyclopedia. (2011). From http://www.wikipedia.orgThe World Conversation Union. (2000). Environmental Accounting: Whats it all about? IUCN.Д.Мөнхчимэг. (2011). Уул уурхайгаар бялуурсан шинэ өнгө. Өнөөдөр .Н.Энхбаяр, Е. с. (2011). Учирч болох эрсдэлүүд 2011 онд: Дэлхийн түвшинд болон МонголУлсын хувьд учирч болох эрсдэл. 2011.П.Дамбапэлжээ. (2008). Багануур ХК-ийн 30 жилийн тайлан. Багануур дүүрэг: Адмон.С.Будням, П. (2011). Байгалийн баялаг ба эдийн засгийн өсөлт. Улаанбаатар: Үндэснийхөгжлийн хүрээлэн.У.Оргилмаа. (2011). Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй. Улстөрийн тойм .

×