Successfully reported this slideshow.
Your SlideShare is downloading. ×

Судалгааны зар

Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Upcoming SlideShare
Ажлын зар
Ажлын зар
Loading in …3
×

Check these out next

1 of 2 Ad

Судалгааны зар

Download to read offline

Хүнсний ногооны зах зээлийн судалгааны хүрээнд төслийн стратеги төлөвлөгөөг болосвруулахад шаардлагатай хүнсний ногооны зах зээлийн суваг, оролцогч талууд, өртгийн сүлжээний судалгааг хийх, маркетингийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж боловсруулан өгөхөд энэхүү судалгааны ажлын зорилго оршиж байна.

Хүнсний ногооны зах зээлийн судалгааны хүрээнд төслийн стратеги төлөвлөгөөг болосвруулахад шаардлагатай хүнсний ногооны зах зээлийн суваг, оролцогч талууд, өртгийн сүлжээний судалгааг хийх, маркетингийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж боловсруулан өгөхөд энэхүү судалгааны ажлын зорилго оршиж байна.

Advertisement
Advertisement

More Related Content

Viewers also liked (20)

Similar to Судалгааны зар (20)

Advertisement

Recently uploaded (20)

Судалгааны зар

  1. 1. Хүнсний ногооны зах зээлийн судалгааны үйлчилгээний ажлын тендер Төслийн танилцуулга Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн “Монгол Ногоо” төслийг Швейцарийн Хөгжлийн Агентлаг санхүүжүүлэн, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын (ялангуяа хөдөө, орон нутгийн жижиг тариаланчид болон хот/хот орчмын эмзэг бүлгийн айлууд) амьжиргааг сайжруулах юм. Зорилго Хүнсний ногооны зах зээлийн судалгааны хүрээнд төслийн стратеги төлөвлөгөөг болосвруулахад шаардлагатай хүнсний ногооны зах зээлийн суваг, оролцогч талууд, өртгийн сүлжээний судалгааг хийх, маркетингийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж боловсруулан өгөхөд энэхүү судалгааны үйлчилгээний ажлын зорилго оршиж байна. Хийгдэх багц ажлууд 1. Хүнсний ногооны зах зээлийн үнэ бүрдэлт, сувгийн судалгааг хийх. 2. Зах зээлд оролцогч талуудын шинжилгээг хийх. 3. Хүнсний ногооны одоо байгаа болон байгуулагдаж болох бөөний худалдааны төв, цэгүүдийг тодорхойлж, үнэлгээг хийх. 4. Хүнсний ногооны эрэлт, нийлүүлэлтийн зах зээлийн судалгааг хийх. 5. Дээр дурдсан болон бусад хоёрдогч тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, төслийн стратеги төлөвлөгөөнд шаардлагатай мэдээлэл, судалгааг бий болгох, санал зөвлөмж боловсруулах. Хугацаа 1. Гүйцэтгэгчийн танилцуулга хүлээн авах – 2016.09.19-.25 2. Шалгарсан гүйцэтгэгчдээс ажил гүйцэтгэлийн санал хүлээн авах – 2016.09.26-10.02 3. Шалгаруулалтын дүн гарах – 2016.10.04 4. Судалгааны ажлын гэрээ байгуулж гүйцэтгэх - 2016.10.05 - 12.15 Судалгааны багт тавигдах шаардлага Судалгааг гүйцэтгэгч нь хуулийн этгээд байх бөгөөд дараах чадавхийн үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:  Судалгааны үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.  Олон улсын байгууллагын болон төрийн байгууллагын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн суурь судалгааг гүйцэтгэж, санал зөвлөмж боловсруулж өгсөн ажлын туршлага 5-аас доошгүй.  Судалгааны багийн голлох мэргэжилтнүүдийн 90 хүртэл хувийг тухайн байгууллагын үндсэн ажилтнуудаар бүрдүүлсэн байх.
  2. 2. Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ  Үндэсний хэмжээний өргөн хүрээтэй судалгааны ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай, мэдээлэл цуглуулах туршлагатай талбарын ажилтнуудыг бүрдүүлсэн.  Судалгааны мэдээлэл цуглуулах техник технологи, арга хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Үүнд: фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах зориулалтын өрөө тасалгаа, техник хэрэгсэлтэй, утсаар болон таблетаар судалгаа авах өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй байх.  Зах зээлийн болон нийгмийн судалгаа явуулах олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйг дагаж мөрддөг.  Зөвлөх үйлчилгээний ажилтай холбоотой тусгайлсан туршлага. Дор дурдсан судалгаа зөвлөх үйлчилгээний тус бүр 1-ээс доошгүй ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх:  Олон улсын байгууллагын төслийн суурь судалгааг гүйцэтгэж, стратегийн төлөвлөгөөг боловсруулж өгсөн.  Тодорхой нэр төрлийн болон бүлэг бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, өртгийн сүлжээний судалгааг гүйцэтгэж, санал зөвлөмж боловсруулж өгсөн.  Тээвэр, агуулахын сүлжээний чиглэлээр зах зээлийн судалгааг гүйцэтгэсэн.  Хүнсний ногоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг гүйцэтгэсэн.  Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр ТЭЗҮ боловсруулж хүлээлгэн өгсөн.  Төсөл хөтөлбөрийн дунд болон эцсийн шатны мониторинг үнэлгээ хийж байсан. Дээрх шаардлагуудыг хангасан, хийгдэх ажлуудыг бүрэн хэмжээнд болон багцаар нь гүйцэтгэх боломжтой судалгааны багийн танилцуулгыг Khandsuren@mfard.mn рүү явуулна уу. “Монгол Ногоо” төсөл: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Энхтайваны гудамж 18а-1, ХАА-н Хоршоологчдын холбооны байр, 207 тоот Утас, факс: 464132, 460158

×