Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Исээг хэрхэн ойлгох вэ

1,689 views

Published on

Исээг хэрхэн ойлгох, исээг яаж бичих, яаж боловсруулах тухай ерөнхий ойлголт өгнө.

Published in: Education
  • Be the first to comment

Исээг хэрхэн ойлгох вэ

  1. 1. ИСЭЭГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ? Ж.Бат-Ирээдүй МУИС, МСХүрээлэн info@batireedui.com
  2. 2. ХЭЛ СЭТГЭХҮЙН ТУХАЙ• Хүнээс бусдыг ялгах гол мөн чанар бол хэл сэтгэхүй мөн бөгөөд энэ хоёр нэг нь нөгөөгүйгээр оршихгүй.• Хүний хэл сэтгэхүйн шүтэлцээт чанар боловсрол мэдлэг, оюун ухааны төвшин, сэтгэлгээний ур маяг нь бичгийн чадвараар илэрдэг.• “Хэлсэн үгээр нь цэцнийг мэдэх, хийсэн сүхээр нь дарханыг мэдэх.”• Хэлний боловсролын үндсэн чадвар бол ярих бичих хоёр болой.
  3. 3. ИСЭЭ ГЭХ ҮГИЙН ГАРАЛ СУРВАЛЖ• Эсээ гэдэг үг нь Франц хэлний ESSAI буюу туршилт, туршиц, оролдлого, найруулал, то йм гэсэн утгатай үгээс уламжлан тарсан байна.• Исээ – Л.Түдэв, Ж.Бат-Ирээдүй, Эссе – Д.Галбаатар, М.Зулькафиль, Эсээ Г.Аюурзана, Д.Баттогтох, Ц.Өнөрбаян, Д.Бат баатар, Эссээ- Д.Урианхай, туршиц – Г.Аюурзана, төрөгдөл – Л.Норовсүрэн,
  4. 4. ИСЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?• “Орчин үеийн эх бичлэгийн хамгийн нийтлэг төрөл нь эсээ юм.”• “Эсээ бол боловсрол гэгээрлийн бичлэгийн төрөл”• “Оюуны төрөл бүрийн үйл хийснийхээ үндсэн дээр өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл бол эсээ юм.”• “
  5. 5. ИСЭЭ ГЭДЭГ НЬ• “...миний номын агуулга тэр чигээрээ би өөрөө юм.” Мишэль дө Монтэнь (Франц)• “Аливаа зүйлийн талаар бараг бүхий л талаас нь өгүүлэх утга зохиолын арга” Хаксэл• “Хүн төрөлхтөний хамгийн агуу сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн, тийм баялаг оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах хэрэгтэй.” Г.Флобер (Франц)• “Өөрийнхөө гүн рүү хийсэн сэтгэлгээний нөх их эрлийн үр дүн” Г.Аюурзана
  6. 6. Тодорхойлолтууд• “Эсээ нь хүүрнэл туульсын болон сэтгүүлзүй, судалгаа шинжилгээний зохиолын нэг зүйл. Эсээ нь уран зохиолд ямар нэг шалтгаан хийгээд асуудлын талаар хувь уран бүтээлчийн бодол, эргэцүүлэмж, таамаглалыг шингээсэн юм үзэгдлийн мөн чанар, шалтгаан, холбоо хамаарлыг заавал бүрэн буюу гүйцэд илэрхийлсэн байх албагүй бэсрэг хэмжээтэй, чөлөөт уран сэтгэмж, чөлөөт зохиомжит үргэлжилсэн үгийн зохиолын бие даасан шинэ төрөл зүйл болж хөгжжээ... Бичлэгийн хэв маяг нь товч яруу, дүрслэг шинжтэй байхаас гадна ярианы аялга, үгсийн сан, зорилгоороо ялгардаг. ... Гадаад хэлбэр, бичлэг зохиомжийн хувьд сэтгүүлзүйн, агуулгын хувьд гүн ухааны, дүрслэл элементийн хувьд уран зохиолд хамруулж болохуйц бүтэцтэй. ” Д.Галбаатар
  7. 7. Тодорхойлолт• “Исээ, исүү гэдэг бол исэж жигдэрсэн айргийн нэр. Тэрэн шиг исэж, жигдэртэл нь баясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэнээ өрнөдөд “Эссе” гэж нэрлэдэг болжээ. ... Тодорхой сэдвийг зохиогч хэрхэн бясалган эргэцүүлж ямар дүгнэлтэнд хүрснийгээ чөлөөтэйгээр хүүрнэн өгүүлэх богино хэлбэрийн зурвас өгүүлэл, найруулал, шүүмжийн аль алины шинж төрхийг агуулсан задгай зохиомжтой зохиол болон хэвшсэн байна.” Л.Түдэв
  8. 8. Тодорхойлолт• “Эсээ бол эх зохиох найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эсээ бичигч нь тухайн сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй, мэдлэгийн ерөнхий төвшин өндөртэй, баримтыг уран сайхнаар буйлуулах уран сайхны сэтгэлгээтэй, логик бодомж, хийсвэрлэн сэтгэх, зохион бодох, нэгтгэн дүгнэх чадвартай, эх хэлний үгийн баялаг арвин, найруулан бичих дадлага сурцтай байх хэрэгтэй... Уран зохиол, сонин, сэтгүүл, гүн ухааны гурвалсан төрөл болох эсээг уран нийтлэлийн хийгээд уран зохиолын амьд дүрслэг, товч оновчтой, яруу сонсголонтой хэл найруулгаар, гүн ухааны бодрол бясалгал, бодол эргэцүүлэмж оруулж, судалгаа шинжилгээний дүгнэлт таамаглал дэвшүүлж төрөл бүрийн сэдвээр баримт уран сайхныг шүтэлцүүлж бичдэг онцлогтой.” Д.Баттогтох
  9. 9. Тодорхойлолт• “... Нийгмийн чухал асуудлын талаар зохиогч өөрөө ямар мэдлэг, туршлага хуримтлуулсан, тухайн асуудалд хэрхэн хандаж, юу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бүтээлийг эсээ гэнэ.” Г.Дэлэг• “Эссэ бичигч тал бүрээс нь нарийвчлан судалж, түүнийг эрэмбэ дэс дараалалтхй нарийн логик холбоогоор үзүүлэхийг урьтал болгодоггүй, харин сонгож авсан сэдвээ нийгмийн хурц асуудлыг хөндөхөд чиглүүлж, түүнийгээ хувийн сэтгэгдэлтэй хослуулан бодол эргэцүүллийн маягаар гаргаж хэлэхийг гол зорилгоо болгодог.” М.Зулькафиль
  10. 10. Тодорхойлолт• “Төрөгдөл бичигч аливаа үйл явдал, үзэгдлийг урнаар дүрслэн үзүүлэхийн тулд уран яруу найруулга, ярианы хэлийг ашиглан, элдэв баримт жишээг чөлөөтэй хэрэглэдэг байна. Төрөгдлийг шинжлэх ухаан, гоозүй, ёс суртахуун, түүхийн аль ч сэдвээр бичлээ гэсэн гүн ухааны бясалгалын аяс нэвтэрхий байдаг нь түүний гол онцлог мөн.” Л.Норовсүрэн
  11. 11. ИСЭЭНИЙ ҮНДСЭН ШИНЖ• Богино хэмжээний хүүрнэл хэлбэрийн• Нарийн бүтэц, бүрэлдэхүүн, арга техниктэй• Загварт буюу мэргэжлийн, загварт бус буюу чөлөөт гэж хоёр янз байж болох• Тодорхой нэг асуудлаарх бодол бясалгал, эргэцүүлэл, тайлбарламж• Нэг зүйлийг олон талаас авч үзсэн• Баримт нотолгоотой.• Уран дүрслэлийн арга, ур маягийг чөлөөтэй ашиглах• Дэвшүүлсэн санаа нь нээлттэй байх• Уран зохиол, сонин нийтлэл, гүн ухааны бичлэг найруулгын завсрын шинжтэй
  12. 12. ИСЭЭ БИЧИХ ҮЕ ШАТ, АЛХАМ• Исээ бичлэг нь 5 үндсэн шат дамжина.• 1. Бэлтгэл шат• 2.Исээний үндсэн бүтэц, бичих алхам: Исээ нь гол үзэл санаагаа тусгасан түлхүүр үгүүлбэрээр буюу ЭХЛЭЛээр эхлэх. Санаагаа баримтаар дэлгэрүүлэх. Их бие буюу дэмжих цогцолборуудыг уялдуулан холбож, зохион байгуулах. Цогцолбороо цэгцэлж, алдааг нь засах.
  13. 13. ИСЭЭНИЙ БЭЛТГЭЛ ШАТ• Бичих зорилго, уншигчаа тодорхойлох, сэдвээ сонгож, хүрээ хязгаараа тогтоох.• Бичих өнцөг, өнгө аяс, хандлагаа оноох.• Мэдээлэл цуглуулах, ангилах, эрэмбэлэх.• Яагаад яах гэж бичиж буй?• Хэнд зориулж бичиж буй?• Юуны тухай бичиж буй?• Чухам юу хэлэхийг зорьж буй?
  14. 14. ИСЭЭНИЙ ҮНДСЭН ХЭВ МАЯГ• 1. Хоорондоо цаг хугацаа, учирзүйн холбоотой үйл хэрэг явдлыг дүрсэлж өгүүлэх зорилготой хүүрнэмж буюу narrative• 2. Ямар нэгэн үйл явдал, үзэгдэл юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг тайлбарлан таниулах зорилготой тайлбарламж буюу expository• 3. Тодорхой хүн ба юмс үзэгдэл, газар орны гадаад төрх байдал, шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилготой тоочимж буюу descriptive.• 4. Ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж үнэмшүүлэх, зүй тогтлыг батлан дүгнэлт хийх зорилготой эргэцүүлэмж буюу persuasive or argumentative гэх мэт.
  15. 15. ИСЭЭНИЙ АЛДАА• Исээг түгээмэл алдаанаас байнга сэрэмжлэх• 1. Ерөнхийлөн тунхаглах алдаа• 2. Хэт өргөн хүрээтэй ерөнхий баримт дурдах.• 3. Хэт явцуу, энгийн болох алдаа• 4. Олон санаа агуулах алдаа• 5. Баримтгүй хий хоосон үглэх алдаа.• 6.
  16. 16. ИСЭЭНИЙ НИЙТЛЭГ АРГУУД• Түлхүүр гол санааг дэлгэрүүлэхээс эхлэх• Бичлэгийнхээ эсрэг санаа буюу нөхцлийг сонгох.• Сэдвийн яагаад чухал болохыг тайлбарлах.• Ямар нэгэн сонин хэрэг явдал, түүх ашиглах.• Шууд асууж эхлэх.• Ямар нэгэн ишлэл хэрэглэж эхлэх.
  17. 17. ИСЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ АРГУУД• Цаг хугацааны дараалал буюу time order баримтлах• Ач холбогдлын дараалал буюу emphatic order баримтлах• Шилжүүлэх дохио буюу шар гэрлийг ашиглах нь исээг уях холбох үүрэгтэй . Үүнд нэмэлт дохио, цагийн дохио, орон зайн дохио, чиглэл өөрчлөх дохио, үлгэрлэх дохио, төгсгөх дохио, үг давтах, төлөөний үг хэрэглэх, ойролцоо үг хэрэглэх зэрэг дохио буй.
  18. 18. ИСЭЭНИЙ ТӨГСГӨЛ• 1. Зохиогчийн бодол, дүгнэлт бүхий төгсгөл• 2. Асуулт бүхий төгсгөл• 3. Санал болон Урьдчилан таамаглах төгсгөл

×