Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

зөвөлгөө

341 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

зөвөлгөө

  1. 1.    БЗД – ийн 79 – р сургууль           (Сургамжит өгүүллэгээс) 2011 он 
  2. 2. Батдорж 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа  хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.   Тэгтэл нэг өдөр аав нь :­ “Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.  Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.  Тэгээд Батдорж аавдаа “За та Харав уу? Би өнөөдөр  нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэдАав нь: ­ За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулаж, сайн үйл хийх бүртээ хадсан Хадааснаасаа суглаж аваарай гэжээ.Тэгэээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг ч хадаас хананд үлдсэнгүй.  Үүнийг  хараадБатдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.  Би сайн үйлстэн болсон байгаа биз ” гэв. Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй .Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.­ Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засаж сайн хүн болсон ч Хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг  сургажээ.
  3. 3.                           Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссанучраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй. Удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгэлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй”Гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв. Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв. Хүү шалавхан хийх ажлынхаа жагсаалтыг гаргав. Үүнд: талханд явах 200₮,Хог асгах 300₮,  ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500₮ гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь  10мян төгрөг болж байв. “Мэргэн арга” олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхийЦаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнхрүү хийжээ.­ Өглөө нь жаалхүү сэрэхэд хажууд нь 10мянган    

×