Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах

1,103 views

Published on

Бэлчээрийн төлөв байдал, түүний шилжилтийг үнэлж тодорхойлоход бэлчээрийн аливаа өөрчлөлтийг илэрхийлэгч түлхүүр зүйл ургамлыг таньж тодорхойлох, ижил нэр томьёог хэрэглэж хэвшихийн чухлыг харгалзан орон нутаг дахь бэлчээр зохион байгуулалтын ажилд оролцогч байгаль орчин, бэлчээр, цаг уур, газрын харилцааны мэргэжилтнүүдийн хэрэгцээнд зориулсан “МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТҮЛХҮҮР ЗҮЙЛ УРГАМЛЫН ЗУРАГТ ЛАВЛАХ” хэмээх хялбаршуулсан гарын авлага

Published in: Environment
  • Be the first to comment

Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах

  1. 1. Нэмж засварласан 3 дахь хэвлэл Улаанбаатар хот 2015 он МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТҮЛХҮҮР ЗҮЙЛ УРГАМЛЫН ЗУРАГТ ЛАВЛАХ ØÂÅÉÖÀÐÈÉÍ ÕªÃÆËÈÉÍ ÀÃÅÍÒËÀÃ, ÍÎÃÎÎÍ ÀËÒ УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН Íîãî î í à ë ò ò º ñºë УС ЦА Г УУ Р, О Р Ч Н Ы ХҮР Э ЭЛЭН INSTITUTEOF M ETEOROLOGY, HYDROLOGY AND ENVIRONMENT ÃÀÇÐÛÍ ÕÀÐÈËÖÀÀ, ÃÅÎÄÅÇÈ, ÇÓÐÀà ǯÉÍ ÃÀÇÀÐ
  2. 2. МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТҮЛХҮҮР ЗҮЙЛ УРГАМЛЫН ЗУРАГТ ЛАВЛАХ Зохиомжлон эмхтгэсэн: С.Жигжидсүрэн (Доктор, Профессор) Н.Лхагважав (Доктор) Д.Булгамаа (Доктор) Л.Отгонтуяа (Магистр) Б.Болормаа (Магистр) У.Будбаатар (Магистр) Д.Бурмаа (Магистр) С.Сүмжидмаа (Магистр) Б.Анхцэцэг (Магистр) Хянан тохиолдуулсан: С.Жигжидсүрэн (Доктор, Профессор) Д.Булгамаа (Доктор) Дизайнер: Б.Тамир Цаасны хэмжээ: А5 Хэвлэлийн хуудас: 9.25 ISBN 978-99962-0-169-1 “ТЭПЭ” ХХК-д хэвлэв. Улаанбаатар хот 2015 он DDC 636.0784 5’030’517 Ж - 659
  3. 3. ГАРЧИГ Өмнөх үг 4 Өндөр уулын бүслүүрийн бэлчээрийн зонхилох төрлүүд, түлхүүр ургамлууд 6 Ойт хээрийн бүслүүрийн бэлчээрийн зонхилох төрлүүд, түлхүүр ургамлууд 10 Хээрийн бүсийн бэлчээрийн зонхилох төрлүүд, түлхүүр ургамлууд 64 Цөлөрхөг хээрийн бүсийн бэлчээрийн зонхилох төрлүүд, түлхүүр ургамлууд 103 Цөлийн бүсийн бэлчээрийн зонхилох төрлүүд, түлхүүр ургамлууд 128 Ургамлын латин монгол нэрийн хэлхээс 142 Ашигласан хэвлэлийн жагсаалт 147
  4. 4. ӨМНӨХ ҮГ Нийгэм, экологийн хурдацтай өөрчлөлтийг даган бэлчээрийн экосистемийн төлөв байдлын шилжилт улам бүр эрчимжиж буй өнөөгийн нөхцөлд тохирох бэлчээр ашиглалтын зохистой хувилбарыг төлөвлөх, нэвтрүүлэхэд бэлчээрийн урт хугацааны мониторингийн үр дүн, мэдээлэл үйлчилгээ чухал үүрэгтэй. Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Ногоон Алт төслийн хүрээнд бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх, бэлчээр ашиглалтыг төлөвлөх, ашиглалтын горимыг бэлчээрийн даацад тохируулахад бэлчээрийн төлөв байдлын мониторингийн мэдээллийг ашиглах, холбогдох мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр УЦУОШГ, ГХГЗЗГ-тай хамтран ажиллаж ирлээ. Бэлчээрийн төлөв байдал, түүний шилжилтийг үнэлж тодорхойлоход бэлчээрийн аливаа өөрчлөлтийг илэрхийлэгч түлхүүр зүйл ургамлыг таньж тодорхойлох, ижил нэр томьёог хэрэглэж хэвшихийн чухлыг харгалзан орон нутаг дахь бэлчээр зохион байгуулалтын ажилд оролцогч байгаль орчин, бэлчээр, цаг уур, газрын харилцааны мэргэжилтнүүдийн хэрэгцээнд зориулсан “МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТҮЛХҮҮР ЗҮЙЛ УРГАМЛЫН ЗУРАГТ ЛАВЛАХ” хэмээх хялбаршуулсан гарын авлагыг таны гар дээр тавьж байна. Монгол орны бэлчээрийн зонхилох төрлүүдээр төлөв байдлын өөрчлөлтийг илэрхийлэгч түлхүүр зүйл ургамлуудыг байгалийн бүс бүслүүрээр ангилж монгол болон латин нэр, код, өнгөт зураг, тайлбар болон тархалтын зургийн хамт оруулсан нь бэлчээр зохион байгуулалтанд зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг багтаасан, ашиглахад хялбар болсон гэдэгт найдаж байна. ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР ЭРҮҮЛ ХҮНС ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН Гарын авлагатай холбоотой аливаа санал шүүмжийг бид баяртай хүлээн авах болно.
  5. 5. ªÍĪРÓÓËÛÍ Á¯Ñ˯¯ÐÈÉÍ ÁÝË×ÝÝÐÈÉÍ ÇÎÍÕÈËÎÕ ÒªÐ˯¯Ä, Ò¯ËÕ¯¯Ð ÓÐÃÀÌËÓÓÄ 23. Дэр хэлбэрийн хүйтсэг элдэв өвст өндөр уулын бэлчээр 24. Хүйтсэг, дэр хэлбэрийн элдэв өвс-Жижиг дэгнүүлт үетэнт бэлчээр 25.Сөөг бүхий хуурайсуу-чийгсэг элдэв өвс-том дэгнүүлт үетэнт бэлчээр
  6. 6. 7 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: МЕЙЕРИЙН ДЭВХЭРГИЙН ЦАГААН – МЕДЦ Латин нэр, код: ARENARIA MEYERI Fenzl – ARME Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон тэжээлийн ургамал. Таних онцлог: Нягт бутаар ургадаг, 20 хүртэл см өндөр, олон наст өвс. Ишний навч утсархуу нарийн, 1.5-2.5 см урт, үндэс орчмын навч 1.5-6 см урт. Цоморлигийн навчинцар ганц судалтай. Цэцэг 5 дэлбэтэй цагаан өнгөтэй. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархалт: Ургах орчин: Дов толгод, нам уулсын хайргатай ба чулуурхаг хажуу байц, ойн бүслүүрт болон ойн цоорхой, уулын хяр, хээржүү хажууд ургана.
  7. 7. Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах 8 Монгол нэр, код: БЕЛЛАРДЫН БУШИЛЗ – БЕБУ Латин нэр, код: KOBRESIA BELLARDII (All.) Degl. – KOBE Нутгийн нэр: Бушилз, Өлөн Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Нарийн нүцгэн үндэстэй. Иш нь босоо, 10-30 см өндөр, олон наст өвслөг ургамал. Навч утсархуу нарийн, ишний уг нь навчны угларгын сарьслаг цавар хүрэн хальсаар хучигдмал. Энгийн түрүү баг цэцэгтэй, үр жимс нь гялгар, бор хүрэн өнгөтэй. Үзэгдэлзүй: 6 сарын 20-доор цэцэглэж, 7-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын таг цармын асга, нураг, чулуурхаг хажуу, уулын хээр, нуга, хааяа шинэсэн ойд ургана. © У. Бекет
  8. 8. 9 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ДЭРЭН АЖИГАНА-ДЭАЖ Латин нэр, код: STELLARIA PULVINATA - STPU Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Маш нягт дэрэрхүү довон үүсгэдэг ургамал. Навчис 2-3 мм урт бие биеэ нягт дэрлэсэн. Цэцэг нь ганц нэг, маш богино шилбэтэй, дэгнүүл дундаас ил гардаггүй, маш жижиг, 2.5 мм хүртэл урт, дэлбэгүй. Тархац: Ургах орчин: Улалж-бушилзат цармын үйрмэг чулуутай газар, өндөр уулын дэрэрхүү ургамалт хээрт. © У. Бекет
  9. 9. 2. Øàâðàíöàð õºðñòýé óóëûí áýë õºíäèéí Æèæèã äýãí¿¿ëò ¿åòýí-àëàã ºâñò áýë÷ýýð 3. Øàâðàíöàð õºðñòýé óóëûí áýë, óóëûí õîîðîíäûí òýãøèâòýð õºíäèéí Áàéãàëü õÿëãàíà-àëàã ºâñò áýë÷ýýð 1а. ×óëóóðõàã õºðñòýé óóëûí ýíãýð áîëîí öàâ òîëãîäûí îðîé, õàæóóãèéí Æèæèã äýãí¿¿ëò ¿åòýí-÷óëóóñàã àëàã ºâñ-àãüò áýë÷ýýð 4. ×èéãëýã ãîëûí íóãûí Óëàëæ-¿åòýí àëàã ºâñò áýë÷ýýð 5. ×èéãëýã óóëûí íóãûí ¯åòýí-àëàã ºâñò áýë÷ýýð 1б. Чулуурхаг хөрстэй уулын энгэр болон цав толгодын орой, хажуугийн Ботууль-алаг өвст бэлчээр ÎÉÒ ÕÝÝÐÈÉÍ Á¯Ñ˯¯ÐÈÉÍ ÁÝË×ÝÝÐÈÉÍ ÇÎÍÕÈËÎÕ ÒªÐ˯¯Ä, Ò¯ËÕ¯¯Ð ÓÐÃÀÌËÓÓÄ
  10. 10. 11 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ТОМ ЦЭЦЭГТ ДААГАН СҮҮЛ – МЦДС Латин нэр, код: KOELERIA MACRANTHA (Ldb.) Schult. – KOMA Нутгийн нэр: Ташуур дааган сүүл, Хонин дүрваа, туяхан дааган сүүл, саман дааган сүүл Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн үнэт ургамал. Таних онцлог: 20-30 см өндөр эгц босоо иштэй, жижиг бутаар ургадаг хуурайсаг олон наст өвс. Навчис богино, нарийхан, хумираа. Түрүүрхүү хэлбэрийн залаа баг цэцэг нь бортого хэлбэртэй, сийрэг юмуу шахуу. Үзэгдэлзүй: Олон наст найлзууртай поликарпик ургамал учир хавар эрт сэргэн ургах бөгөөд 6-р сард цэцэглэж, 8-р сарын эхээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын чулуурхаг хажуу, хээр, гол нуурын эргийн сайр, хөндий хоолой, заримдаа ойд ургана. Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн үнэт ургамал.
  11. 11. 12 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: СУНАГАР БИЕЛЭГ – СУБЕ Латин нэр, код: POA ATTENUATE Trin. – POAT Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Нарийн сахлаг үндэстэй, нягт бутаар ургадаг, эгц шулуун, 40-50 см өндөр иштэй, 4-5 үе бүхий олон наст үетэн. Навчны илтэс хатуу, дотогш хумираа, угларга үсгүй, шувтрахад үл мэдэгдэм ширүүн. Шигүү баг цэцэгтэй, хүрэн ягаан өнгийн жижиг түрүүхэйтэй. Үзэгдэлзүй: 6-р сарын сүүлийн хагаст цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын хайргархаг, чулуурхаг ар хажуу, байц, ханан хад, тогтворжсон нуга, шинэсэн сийрэг ой, түүний зах, ойн нуга ба сайранд ургадаг. Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал.
  12. 12. 13 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ЛЕНИЙН БОТУУЛЬ – ЛЕБТ Латин нэр, код: FESTUCA LENENSIS Drob. – FELE Нутгийн нэр: Хонин ботууль, Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээлийн үнэт ургамал. Үрээрээ сайн ургана. Тарималжуулах боломжтой. Таних онцлог: Хөрсөнд 60-80 см гүнд нэвтэрч орсон сахлаг үндэстэй жижиг нягт бутаар ургадаг, олон наст үетэн. Иш нь шулуун 5-40 см өндөр. Ихэнх навч нь бутны суурьт байрлана. Навчны илтэс хумираа, хатуу, 7-25 см урт, 1-1.8 мм өргөн, өвөр талдаа нэг судалтай, өтгөн үстэй. Дундажаар 2-3 см урт, түрүү баг цэцэгтэй. Үзэгдэлзүй: 5-р сард сэргэн ургаж, 6-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Өндөр уулын хээр, таг цармын нуга, хад асга, эргийн хайр, ойн бүслүүрийн дээд захын навчит ой ба төгөлд ургана.
  13. 13. 14 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ТАГИЙН ГОЛ ГЭСЭР – ТАГГ Латин нэр, код: ASTER ALPINUS L – ASALP Нутгийн нэршил: Хонин нүд, Өнчин цэрэв Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс. Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Богино үндэслэг иштэй, сахлаг үндэстэй. Иш нь салаагүй, цөөн навчтай 15-20 см өндөр, олон наст өвс. Үндэс орчмын навчис дэвсээ, хүрзэрхүү юмуу юлдэрхүү, бүтэн, цайвар ногоон. Ганц цэцгийн сагстай 3-5 см. Хөх, ягаавтар юмуу цайвардуу нил цэцэгтэй. Үзэгдэл зүй: 7-р сард цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Өндөр уул, ойт хээрийн бүслүүрт навчит ой, түүний зах нугархаг ба чулуурхаг хээржүү хажуу, таг цармын хад асга, нургаар ургана. © Б.Оюунцэцэг
  14. 14. 15 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХАТГУУР ҮЛД ӨВС - ХТҮӨ Латин нэр, код: OROSTACHYS SPINOSA (L.) C. A. Mey. – ORSP Нутгийн нэр: Үлд өвс Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээлийн ач холбогдол бага. Таних онцлог: Дэвсээ навчны мөгөөрсөн цагаан хайрс бүтэн үзүүртээ хурц өргөстэй. Дохиур шар тоосовчтой, цэцэг ногоон шар, ганц ганцаараа байрладаг, суумал юмуу богинохон шилбэтэй. Үзэгдэлзүй: 7-8 сард цэцэглэж, 9 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын хяр, чулуурххаг хажуу, бэл, голын эргийн хайрган дээр ургана.
  15. 15. 16 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХАДНЫ БӨГТӨРГӨНӨ – ХАБӨ Латин нэр, код: AMBLYNOTUS RUPESTRIS (Pall.) – AMRU Аж ахуйн онцлог: Олон наст өвс алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээл, хүнс, эмийн чухал түүхий эд. Таних онцлог: Ургамал бүхэлдээ саарал, хагас налархай, ширүүн үсэрхэг. Бяцармал ишний олон толгойноос тус бүр өтгөн дэвсгэр навчтай иш гарна. Цацаг сийрэг, доод хэсэгтээ жижигхэн хүрзэрхүү дагавар навчинцартай. Үзэгдэлзүй: 4-7 сарын хооронд цэцэглэж, үр боловсорно. Ургах орчин: Хээрийн нуга, уул толгодын хажуу, эргийн болон хээрийн сөөгөн ширэнгэ нугад ургана. Тархалт: Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээл, хүнс, эмийн чухал түүхий эд.
  16. 16. 17 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код, код: ХОЁР ИШТ БЭРИШ – ХИБШ Латин нэр, код: BUPLEURUM BICAULE Helm. – BUBI Нутгийн нэр: Бэриш өвс, Алтан агь Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал Таних онцлог: Голлосон нарийн үндэстэй, 5-15 см өндөр, үзүүрээдээ мөчирлаг босоо, эсвэл дэлхээ 2 иштэй, хуурайсаг олон наст өвс. Навчис шугамархуу, хатуу, шовх, хоёр захаасаа хумираа. Цэцэг шар, жижиг шүхэр баг цэцэг үүсгэнэ. Үзэгдэлзүй: 6-р сард цэцэглэж, 7-8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойт хээр, хээр, говийн бүсэд чулуурхаг ба хайргархаг хажуу, бэл хормой, тачир өвст хуурай нуга, тэгш тал, байц хадны ёроолд ургана. © Б.Оюунцэцэг
  17. 17. 18 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: АЛАГ ЦЭЦЭГТ БАШИР – АЦБШ Латин нэр, код: DIANTHUS VERSICOLOR Fisch. – DIVE Нутгийн нэр: Башир цэцэг, Бамара цэцэг Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн ургамал. Таних онцлог: Олон толгой бүхий голлосон бүдүүн үндэстэй, 10-15 см өндөр иштэй, олон наст өвс. Дэлбийн хэлтэс 20-25 мм урт, өвөр тал улаан ягаан, ар тал цайвар, орой нь шүдэрхэг, сууриадаа үсэрхэг. Цоморлиг 15-18 см урт. Үзэгдэлзүй: 6 сард цэцэглэж, 7-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Нугархаг, чулуурхаг, хайргархаг хээржүү хажуу, голын эргийн хайр, сөөгөн ширэнгэ, шинэсэн ой, ойн цоорхой, ойн захад ургана. © Б.Оюунцэцэг
  18. 18. 19 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ӨРГӨН НАВЧИТ ТАЙЖИЙН ЖИНС – ӨНТЖ Латин нэр, код: ECHINOPS LATIFOLIUS Tausch. – ECLA Нутгийн нэр: Хонгорзул, морины уруул, лам тархи, зараа уул Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн ургамал. Малын тэжээлд ашигладаг. Таних онцлог: Модорхог бүдүүн үндэс болж хувирсан босоо үндэслэг иштэй. Иш нь 30-75 см өндөр, эгц босоо, ширэлдсэн үсэрхэг, үзүүрээдээ эсгийлэг үсжилттэй. Навчис энгийн, суурийнх нь бариултай, 20 см хүртэл урт, 10 см хүртэл өргөн, хошоод өдлөг цуулбар, эсвэл өдлөг хагалбар, захаараа өргөс хатгуур бүхий шүд юмуу далбантай. Навчны өвөр тал эсгийлэг цайвар. Сагс бөөрөнхий голчоороо 4-6 см орчим бөгөөд ганц цэцэг бүхий олон сагснуудаас бүрдэнэ. Үзэгдэлзүй: 7 сард цэцэглэж, 8-р сарын сүүлчээс 9-р сарын дунд хүртэл үр нь уван цуван боловсорно. Тархац: Ургах орчин: Ойт хээр, хээрийн бүсэд уулын чулуурхаг хайргархаг хажуу, бэл хормой, хадархаг газар ургана. © Б.Оюунцэцэг
  19. 19. 20 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: БАР ЦООХОР ЦАХИЛДАГ – БЦЦА Латин нэр, код: IRIS TIGRIDIA Bge. – IRTI Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн, чимэглэлийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: 10-15 см өндөр, ерөнхий төлөв байдлаараа шар цахилдагтай төсөөтэй ургамал. Өнчин хөх ягаан цэцэгтэй. Үзэгдэлзүй: 5 сард цэцэглэж, 6-8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хайрга, сайр, чулуутай, нимгэн хөрстэй энгэр голлож тохиолддог. © Б.Оюунцэцэг
  20. 20. 21 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ЦАЙВАР ШАРГАЛ ЦАГААН ТҮРҮҮ – ЦШЦТ Латин нэр, код: LEONTOPODIUM OCHROLEUCUM Beauvd. – LEOC Нутгийн нэр: Уул өвс, суйх Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Чимэглэлийн ургамал. Таних онцлог: Үндэс орчмын навчистай, жижиг нягт бутаар ургадаг, олон наст өвс. Цайвардуу шар өнгийн ноосорхог юмуу эсгийлэг, олон тооны иштэй. 10-20см өндөр. Навчис 1-4 см урт, 1-4 мм өргөн шугамархуу, эсвэл шугаман-юлдэрхүү, шаргал үсжилттэй. Цэцгийн толгой нь нэг юм уу хэд хэдээрээ нийлж бамбайрхуу багцаг бүрдүүлнэ. Үзэгдэлзүй: 7-8-р сарын эцсээр цэцэглэж, 9 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Чулуурхаг ба хайргархаг хажуу, асга хад, хуурай нуга, ойн зах, тагийн нуга, гол горхины эргээр ургана. © Б.Оюунцэцэг
  21. 21. 22 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код ТОРГОН ГИЧГЭНЭ – ТОГИ Латин нэр, код: POTENTILLA SERICEA L. – POTSE Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Навчинцар гонзгой, гүн жигд самархуу цуулбар, шугаман гонзгой, шамирсан захтай, шигүү олон салбанцартай, ар, өвөр талдаа эсгийрхүү өтгөн налчгар торгомсог үстэй. Иш 5-20 см өндөр ,навчны бариул, цэцгийн шилбэний нэгэн адил сэрэвгэр үсэрхэг. цэцэг тод шар, 10-15 мм голчтой, дэлбийн хэлтэс цоморлигийн навчинцараас 1.5-2 дахин урт. Үзэгдэлзүй: 5-9 сарын хооронд уван цуван цэцэглэж, үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулархаг хээрийн чулуурхаг ба үйрмэг чулуу хажуу, элсэрхэг тал, хад, цохио, асга хаданд ургана. © Б.Оюунцэцэг
  22. 22. 23 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ОДОЙ ДАЛАНТҮРҮҮ – ОДДТ Латин нэр, код: STELLERA CHAMAEJASME L. – STCHA Нутгийн нэр: Далантүрүү Аж ахуйн бүлэг: Олон наст хагас сөөгөнцөр Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн ургамал, хортой. Таних онцлог: Махлаг бүдүүн голлосон үндэстэй, нягт шигүү бутаар ургадаг олон наст заримдаг сөөгөнцөр. Бүдүүн, эгц, олон тооны нүцгэн иштэй, 20-30 см өндөр, уг хэсэг нь модорхог. Юлдэрхүү 1-2 см урт, 3-8 мм өргөн цувраа навчистай. Цэцэг нь цагаан ягаан, цайвар ягаан, бамбай баг цэцэгтэй. Үзэгдэлзүй: 4-7 сард цэцэглэнэ, 7-9 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Чулуурхаг хээр, гуу жалга, ам хавцал, хээрийн нуга, ойн захад ургана. © Б.Оюунцэцэг
  23. 23. 24 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ӨМХИЙ БУРЖГАР – ҮМБЖ Латин нэр, код: THALICTRUM FOETIDUM L. – THFO Нутгийн нэр: Буржгар огор Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Ишиндээ навчтай, залаа баг цэцэгтэй өндөр ургамал. Навчис бүхэлдээ ялангуяа доод гадаргадаа булчирхайт өтгөн үслэгтэй, гурвантаа юмуу дөрвөнтээ цуулбар өдлөг. Жимс хурц хавиргатай, мөн булчирхайт үсэрхэг, 2-3 мм урт, гонзгой өндгөрхүү, нэг дороос олноороо бөөгнөрч оршдог. Үзэгдэлзүй: 5-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Байц цохио, хайргат юмуу чулуурхаг хээржүү хажуу, элсэрхэг хээр, хад цохио дагаж ургана.
  24. 24. 25 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: НАРИЙН НАВЧИТ ТАРНА – ННТА Латин нэр, код: POLYGONUM ANGUSTIFOLIUM Pall. – PLAN Нутгийн нэр: Хонин тарна, Бавран, Шимэлдэг, Жижиг тарна Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Дунд зэргийн тэжээлийн ургамал. Таних онцлог: Ташуу мөлхөө үндэслэг иштэй, 40-50 см өндөр, саглагар, нүцгэн иштэй, хуурайсаг, чийгсүү олон наст ургамал. Навчис утсархуу, нарийнаас шугамархуу гонзгойвтор, 0.4-0.5 см хүртэл өргөн, ирмэг нь гадагшаа шамрамтгай. Үзэгдэлзүй: Эрт сэргэн ургаж, 7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын хээрийн бүслүүр, хээрийн бүсэд нугажуу хээр, хайргархаг ба хадархаг хажууд ургана.
  25. 25. 26 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХЭРЧЛЭЭТ БИВЛЭНЦЭР – ХЭБЦ Латин нэр, код: SCHIZONEPETA MULTIFIDA (L.) BRIQ. – SCMU Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Бүхэлдээ арзгар үсээр хучигдсан цөөн тооны босоо иштэй, хурц үнэртэй олон наст өвслөг ургамал. Ишний уг орчмын ба доод талын навчнууд ихэнхдээ том шүдлэг, өндөг хэлбэртэй. Ишний навч нь цөөн тооны том хэсгүүдэд хуваагдаж, гүн өдлөг-цуулбарлагдсан. Хөх, хөх ягаан нягт түрүү баг цэцэгтэй. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойт хээр, хээр, заримдаа говийн бүсэд чулуурхаг хажуу, хайргат хээр хээр, асга, нураг, эргийн хайрга, байц, сайр садаргаар ургана. © Р.Тунгалаг
  26. 26. 27 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ДАГУУР ТАРВАГАН ШИЙР – ДГТШ Латин нэр, код: THERMOPSIS DAHURICA Czerf. – THDAH = THERMOPSIS LANCEOLATA Нутгийн нэр: Хонголзгоно, Тарванган шийр, Хонголцог Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Навчинцар 32-50 (60) мм урт, 9-18 мм өргөн, гонзгой зуувгар, голдуу үзүүрээдээ доош гэдрэг эргэсэн. Буурцаг 50-60 мм урт, 9-10 мм өргөн, шулуун. Үзэгдэлзүй: 6-8 сард цэцэглэж, 8-р сарын сүүлч, 9-р сарын эхээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хээрийн чулуурхаг, хайргархаг хажуу, нуур, гол, булгийн эрэг, голын хайрга, хээрийн хужирлаг нуга, уулын хээрийн хотос дагуу ургана. © Б.Оюунцэцэг
  27. 27. 28 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ГОВИЙН ГАНГА – ГОГА Латин нэр, код: THYMUS GOBICUS Tschern. – THGO Нутгийн нэр: Ганга Аж ахуйн бүлэг: Олон наст хагас сөөгөнцөр Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Назарт наалдсан уг нь модожсон, 2-3 см өндөр, дэлхээ юмуу хэвтээ, салаархаг иштэй, олон наст заримдаг сөөгөнцөр. Иш нь бөөрөнхийвтөр, бүхэлдээ жигд үсэрхэг. Навчис жижиг хатуу, дугуйдуу- өндгөрхүүгээс шугамархуу. Навчны бариул үсэрхэг, улаан хүрэн. Маш олон тооны жижиг ягаан цэцэгтэй. Үзэгдэлзүй: 7-р сард цэцэглэж, 8-р сарын эцсээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Элсэрхэг хурдас, элсэрхэг хээр, эргийн сайр, хайргархаг ба чулуурхаг хажуу, бэл хормой, байц хад, асга нургаар ургана.
  28. 28. 29 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: АГЬ Латин нэр, код: ARTEMISIA FRIGIDA Willd. – ARFRI Нутгийн нэршил: Агь, Өлчир шарилж, Хүйтсэг шарилж Аж ахуйн бүлэг:. Олон наст хагас сөөгөнцөр Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн маш чухал түүхий эд. Таних онцлог: Богино үндэслэг иштэй, өтгөн бутаар ургадаг 10-40 см өндөр, олон наст хагас сөөгөнцөр. Навчис налчгар торгомсог цайвар үслэгээр өвч хучигдмал. Навчны бариул богино, илтэс нь гурвалсан юмуу өдлөг цуулбар. 2-4 мм өргөн тал бөмбөгөрхүү сагснууд нийлж унжгардуу цацаг баг цэцгийг бүрдүүлнэ Үзэгдэл зүй: Агийн үндэс хавар эрт бүр 3-р сарын сүүлчээс хөөж “нүдэлж” эхлэх бөгөөд, 8-р сард цэцэглэж, 9-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын хээр, хээр, цөлийн хээрт уул толгодын хайргархаг ба чулуурхаг хажуу, бэл , хормой, хадархаг газар, голын хайр, сайрын ирмэг, хааяа цайдамд ургана.
  29. 29. 30 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ИШГЭН ШАРИЛЖ – ИШША Латин нэр, код: ARTEMISIA DRACUNCULUS L – ARDR Нутгийн нэршил: Ишгэн шаваг Аж ахуйн бүлэг: Олон наст хагас сөөгөнцөр Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Модожсон бүдүүн үндэслэг иштэй. Иш нь шар өнгийн сүрлэрхүү, навч шугаман юлдэрхүү. 1.5-6 см урт, 1-10 мм өргөн, хэрэв хажуугийн салбантай байвал тэр нь маш богино. Цэцгийн сагс нь 2.5- 4 мм өргөн бөөрөнхийвтөр, гудгар байрлалтай, маш олноороо ишний үзүүрт залаа баг цэцэг үүсгэнэ. Үзэгдэл зүй: 7-8 сард цэцэглэж, 9-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Манай орны бараг бүх нугат ба уулын хээрийн чулуурхаг хажуу, бэл, асга, нураг, хайр, элс, навчит ойн чөлөө ба зах, гол нуурын эрэг дагаж, дэнж хөндий, хавцал, сөөгөн ширэнгэ, усалгаатай ногооны талбай, эдлэн газар ургана.
  30. 30. 31 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХУРГАН ШАРИЛЖ – ХУША Латин нэр, код: ARTEMISIA COMMUTATA Bess – ARCO Нутгийн нэршил: Малтууш, хонин шарилж Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Гар тэжээлийн чухал нөөц Таних онцлог: Бутаар ургадаггүй, дундажаар 20-60 см өндөр олон наст өвс. Навч нь 2.5-9 см урт, 1.5-4 см өргөн, доод навч нь 1-6 см урт бариултай. Сагс өндгөрхүү, 2-4 мм урт, 1.5-3 мм өргөн, 1-2 мм урт эгц юмуу бөхөгөр шилбэтэй, сийрэг залаатай. Үзэгдэл зүй: 7-р сард цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хээржсэн болон нугархаг хажуу, навчит ойн цоорхой, эргийн нуга, бургасан төгөл, голын сайр, асга нураг, заримдаа эдлэн газар ургана.
  31. 31. 32 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: САМАН ЕРХӨГ – САЕР Латин нэр, код: AGROPYRON CRISTATUM (L.) P. B. – AGCR Нутгийн нэршил: Eрхөг Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээлийн үнэт ургамал, тарималжсан болон нутагшсан хэд хэдэн сорт бий. Хуурайдуу нуга, хээрт хөрсний нөхөн сэргээлтэд тохирно. Таних онцлог: Сахлаг үндэстэй, сийрэг бутаар ургадаг, дундажаар 30-70 см өндөр, эгц босоо иштэй, олон наст үетэн. Ишиндээ 2-3 үетэй. Дундажаар 5-10 см урт, 1-1.5 см өргөн цөөн навчистай. Түрүү нь шулуун, сам хэлбэртэй, 2-6 см урт, 1-1.5 см өргөн. Үрийн гадаргуу нь гөлгөр, гонзгойвтор урт. Үзэгдэл зүй: Саман ерхөг 4-р сарын сүүл 5-р сарын эхээр сэргэн ургаж, 6-р сарын эцэс, 7-р сарын дундуур цэцэглэж, 8-р сарын дундаас үрлэнэ. Нэг жилийн хэмтэй /моноцикл/ ургал найлзууртай ургамал. Тархац: Ургах орчин: Уулын хээр, хээр, хээржсэн нуга, асга хадны завсар, элсэрхэг ба хайргархаг эрэг дагаж ургана.
  32. 32. 33 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ШҮДЛИГ СОНГИНО – (ШҮСО) Латин нэр, код: ALLIUM BIDENTATUM Fisch. Ex Prokh. – ALLBI Нутгийн нэршил: Олгон таана, хангайн таана, олхун сонгино Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын уурагт тэжээлийн чухал түүхий эд. Тарималжуулах боломжтой. Таних онцлог: Үндэслэг иштэй, нарийхан шулуун 10-20 см өндөр, сум иштэй, сонгинолог булцууных нь хальсан хучлага бараавтар юмуу хар саарал өнгөтэй, багавтар бутаар ургадаг, олон наст өвс. Ишний ёзоорт навчис нягт байрлана. Цэцэг нь тал бортгон хэлбэртэй, доод хэсэгтээ ирмэгээрээ шүдэрхэг, тал бөмбөлөг мэт өтгөн шүхэр баг цэцэгтэй Үзэгдэл зүй: Ургах эрчим нь борооноос хамаарч саарах юмуу эрчимждэг. Ихэвчлэн 7-р сард цэцэглэж, 8-р сарын сүүлээр үрлэнэ. 9-р сард хагдарч хатна. Тархац: Ургах орчин: Ойт хээр хээрийн бүсэд голлон тархах ба заримдаг цөлийн бүсийн хойд захаар мэр сэр үзэгдэх төдий. Хуурай хээр, уул толгодын чулуухаг, хайргархуу хажуу, тэгш талд ургана. © Б.Оюунцэцэг
  33. 33. 34 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХАВИСХАНА НАВЧИТ БЭРИШ – ХНБШ Латин нэр, код: BUPLEURUM SCORZONERIFOLIUM Willd. – BUSC Нутгийн нэр: Бэриш өвс Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Хортой, малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Шугамархуу юмуу шугаман юлдэрхүү навчис нь 5-7 тод судалтай, 7-15 см урт, 0.2-0.8 /1.5/ см өргөн. Ишний навчис үндэс орчмынхоосоо урт бөгөөд өргөн.Шүхэр олон, ихэвчлэн залаа багцаг үүсгэнэ. Үр жимс нь зузаавтар бүдүүн гүрвэнтэй. Иш нугархай, нэг юмуу олон, 20-50 см өндөр Үзэгдэлзүй: 6-р сард цэцэглэж, 7-8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойт хээр, хээрийн бүсэд тэгш тал, хээржүү нуга, ба хажуу сөөгөн ширэнгэ, туж, цайдам, ойн захад ургана. © Б.Оюунцэцэг
  34. 34. 35 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: БУУРАЛ ГАНДБАДРАА – БУГБ Латин нэр, код: VERONICA INCANA L. – VEIN Нутгийн нэр: Гандбадраа Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Бэлчээрийн доройтлыг илэрхийлэгч ургамал. Таних онцлог: Үндэслэг иштэй, 10-20 см өндөр, цөөвтөр босоо иштэй, олон наст өвс. Навчис эсрэг байрлалтай, өндгөрхүү юмуу гонзгой, 1.5- 10 см урт, 0.5-2 см өргөн, эсгийлэг цагаан өтгөн үсжилттэй, ирмэг нь үл мэдэг гүдэн шүдэрхэг. Цэцэг нь суумал, зөвхөн доод хэсгийнх нь 1-2 мм урт шилбэтэй. Хөх өнгийн түрүүрхүү цацаг баг цэцэгтэй. Үзэгдэлзүй: 7 сард бөөнөөрөө цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын хээржсэн хажуу, бэл хормой, хээрийн нуга, шинэсэн төгөл, ойн захад ургана. © Б.Оюунцэцэг
  35. 35. 36 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ИШГҮЙ ГИЧГЭНЭ – ИШГИ Латин нэр, код: POTENTILLA ACAULIS L. – POTAC Нутгийн нэр: Навтуул Хаврын шар цэцэг, Туулайн тагнай Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Хавар эрт цэцэглэдэг учир бог малын дуртай тэжээл. Ойт хээр, хээрт доройтлыг илэрхийлдэг. Таних онцлог: Газарт наалдсан налчгар сийрэг, 5-7 см орчим өндөр, дэшээ бутаар ургадаг. 1-3 цэцэгт иштэй, газар дээр зэллэж үндэслэдэг урт найлзууртай, олон наст өвс. Үндэс орчмын дэвсээ навчис олон, бууралдуу хилэнлэг, цасалжин үс ихтэй, захдаа хуниастай, ирмэгээрээ мохоо шүдэрхэг. Тод шар цэцэгтэй. Үзэгдэлзүй: 5-р сард цэцэглэж, 7-8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Харгана-хялганат, хялгана-шарилжит хээр, уулын хээржүү хажуу, бэл хормой, хад чулуу, сул элс, тарианы хаягдсан газар ургана. © Б.Оюунцэцэг
  36. 36. 37 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ИМТ ГИЧГЭНЭ – ИМГИ Латин нэр, код: POTENTILLA BIFURCA L. – POTBI Нутгийн нэр: Гичгэнэ Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээл, эмийн болон цайны ургамал Таних онцлог: Уг орчимдоо модожсон эгц дээшээ гарсан найлзуур бүхий олон наст намхан заримдаг сөөгөнцөр ургамал. Ишнээсээ гарсан хос бус өдлөг навчны хэсгүүд нь хоёр зүсэгдсэн. Энэ ургамал өндрийн хэмжээ болон үсэрхэг байдлаараа ихээхэн өөрчлөгдөмхий. Үзэгдэлзүй: 5-10 сарын хооронд уван цуван цэцэглэж, үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын хээр, цөлөрхөг хээрийн марзлаг нуга, үйрмэг чулуут болон чулуурхаг хажуу, горхийн эргээр ургана. © Б.Оюунцэцэг
  37. 37. 38 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: АДАМСЫН ШАРИЛЖ - АДША Латин нэр, код: ARTEMISIA ADAMSII Bess - ARAD Нутгийн нэр: Үмхий шарилж, Явган шарилж, Үмхий бор Аж ахуйн онцлог: Олон наст хагас сөөгөнцөр Идэмж, тэжээлийн ач холбогдол: Бэлчээрийн доройтлыг илэрхийлнэ. Таних онцлог: Нарийхан үндэслэг иштэй, орооцолдсон үсэрхэг 15- 30 см өндөр ургадаг, олон наст өвс. Ишний дээд талын навчис суумал, дунд, доод хэсгийнх хоёронтоо, гурвантаа өдлөг цуулбар, 2-4 см урт. Сагснууд нь нарийхан шилбэнээсээ унжиж нарийн баг цэцэг үүсгэнэ. Үзэгдэлзүй: 8-р сард цэцэглэж, 9-р сард үрлэнэ. Тархалт: Ургах орчин: Уулын чулуурхаг ба хайргархаг хажуу, бэл, хормой, хуурай хээр ба мараалаг хотос, дэрстэй хөндий, эрэг ганга, эдлэн газар ургана.
  38. 38. 39 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ЭЭРЭМ ШАРИЛЖ – ЭЭША Латин нэр, код: ARTEMISIA MACROCEPHALA JACQUEM. – ARMAC Нутгийн нэршил: Царван Шарилж, Царван, Аж ахуйн бүлэг: Нэг наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн чухал ургамал бөгөөд хавар, намрын үед мал бага иддэг. Таних онцлог: Иш 6-34 см өндөр. Навчис өргөн зуувгар юмуу сунгуу- зуувгар, 1.5-4 см урт, 1-2 см өргөн, бариулын угт дэлбэн чихэвчгүй, анхдагч сегмент (далбан) гурвалсан, үзүүрийн салбанцар хүрзэрхүү юмуу гонзгойвтор, 1-4 мм урт, 0.5 мм өргөн, мөлгөр. Сагс 5-10 өргөн, сийрэг цацаг үүсгэдэг. Үзэгдэл зүй: 8-10 сарын хооронд цэцэглэж, үр боловсорно. Тархац: Ургах орчин Уулын хээржүү хайргархаг хажуу, бэл, марц, хужиртай хотгор, хужирлаг ба эргийн нуга, хайрга, элс, сайр, дэрстэй хотгор, тариан талбай, зам харгуй, буурь, бууц, суурин газар ургана. © Б.Оюунцэцэг
  39. 39. 40 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ШИРЭГ УЛАЛЖ – ШИУЛ Латин нэр, код: CAREX DURIUSCULA C.A.Mey. – CXDU Нутгийн нэр: Ширэг, өлөн Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Газар дор утас мэт нарийхан найлзууруудтай, үндэс нь бор саарал, ишний угларга бор саарал, тууш ширхэглэг баг цэцэг 0.7-1.3 см урт, иш 5-15 см өндөр, цайвардуу ногоон, олон наст өвс. Навчис богинохон, нарийхан, багс шиг багсарсан. Шадар хайрс хүрэн, ирмэгээрээ эмжээртэй боловч өнгөгүй. Үзэгдэлзүй: 5-р сарын 2-р хагаст цэцэглэж, 6-р сарын эхээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Элсэрхэг тэгш тал, уулын хээр, гол горхины эргийн чийглэг-хужирлаг нуга, чулуурхаг хажууд ургана.
  40. 40. 41 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: БАЙГАЛИЙН ХЯЛГАНА – БАХЯ Латин нэр, код: STIPA BAICALENSIS Roshev. – STBA Нутгийн нэр: Шивээт хялгана, чонон хялгана Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Сахлаг үндэстэй, үндэс орчмын навчтай, нягт бутаар ургадаг, хуурайсаг-чийгсүү олон наст үетэн. Иш 4 үетэй, босоо, шулуун, 20-90 см өндөр, навчны угларга голдуу зайдмаасаа богино, найлзуурын ёзоорт хатсан навчны угларга багатай. Залаа 30 см хүртэл урт, түрүүхэй тус бүрдээ нэг цэцэгтэй, цэцгийн доод хайрс үл мэдэг ширүүн, 12-15 мм урт, нуруун талын үсэрхэг 3 тууш судал нь хайрсныхаа дундаас хэтэрдэггүй. Шивээний сор үзүүртээ хошоод нугарч, олонтаа нумарсан, 8-16 см урт. Нэг бутны хуурай ургац 7.0 г. Үзэгдэлзүй: 7-р сард цэцэглэж, 8-р сарын эцсээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Элсэрхэг хээр, хээрийн нуга, нугархаг хажууд ургана.
  41. 41. 42 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: СИБИРЬ ХЯЛГАНА – СБХЯ Латин нэр, код: STIPA SIBIRICA (L.) Lam. – STSB Нутгийн нэр: Харвуул өвс, Сибирь хялгана Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн чухал ургамал. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд тохиромжтой. Таних онцлог: Бүдүүн ширхэглэг сахлаг үндэстэй, сийрэгдүү бутаар ургадаг, хуурайсаг-чийгсүү олон наст ургамал. Иш 4-5 үетэй 110 см өндөр. Навчны илтэс 5-20 см урт, 2-6 мм өргөн. 15-20 мм урт сортой, эрчлээс буюу суурь хэсэг нь ширүүн, эсвэл нүцгэн. Үзэгдэлзүй: 7-р сард цэцэглэж, 8-р сарын эцсээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хээр тал, хуурай нуга, ойн чөлөө, чулуурхаг хажуу, байц хад, эрэг хөндий дагасан элсэнд ургана. ©Л.Жаргалсайхан
  42. 42. 43 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: СОРГҮЙ СОГООВОР – СОСО Латин нэр, код: BROMIS INERMIS Leyss.- BRIN Нутгийн нэршил: Согоовор, Согоол, Сугавар Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээлийн дээд зэргийн үнэт ургамал. Нутагшсан сортоос гадна нутгийн тарималжуулсан хэлбэр бий. Таних онцлог: Сахлаг үндэстэй, иш нь 5-6 үетэй, 80-120 см өндөр, эгц босоо олон наст үетэн. Навчны илтэс үсгүй, 3-28 см урт, 4-7 мм өргөн, юлдэрхүү хэлбэртэй. Дэл мэт нэг талруугаа ханарсан сагсгар, залаа баг цэцэгтэй. Залааны урт 10-20 см, нэг үеэс 2-6 мөчрөнцөр салаалж, нэг мөчрөнцөр дээр 2-5 түрүүхэйтэй. Түрүүхэй нь ягаавтар туяа бүхий 5 цэцэгтэй. Үзэгдэл зүй: Хавар эрт сэргэн ургаж, 7-р сарын дундуур цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Ургалтын хугацаа 90-100 хоног. Тархац: Ургах орчин: Ойн чөлөө ба зах бэл, уулын ар хажуу хормой, нуга, гол горхи, нуурын хөвөөний хайрга, ба элс зам дагуу ургана.
  43. 43. 44 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ЗОГДОР УЛАЛЖ - ЗОУЛ Латин нэр, код: CAREX PEDIFORMIS C.A. Mey. – CXPED Нутгийн нэр: Бугын зогдор Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Ташуу богино үндэслэг иштэй өтгөн нягт бутаар ургадаг. 30-40 см өндөр, олон наст өвслөг ургамал. Бутны гол хэсэг үхжиж сийрэгждэгийн улмаас тойрог үүсгэх нь бий. Ихэнх навчис бутны угт орших боловч үржлийн эс найлзуур нь навчнаасаа ямагт урт. Үзэгдэлзүй: Ойт хээрийн бүсэд эрт ургаж эхэлдэг ургамал. Найлзуурын уг ногооноороо шахам өвөлжих нь бий. 6 сард цэцэглэж, 7 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уул талын нугархаг ба хээржүү хажуу, ойн чөлөө, сийрэг ой, сөөгөн ширэнгэнд ургана.
  44. 44. 45 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: СИБИРЬ ЗҮР ӨВС – СБЗӨ Латин нэр, код: FILIFOLIUM SIBIRICUM (L.) Kitam. – FISB Нутгийн нэр: Зүр өвс Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн болон эмийн ургамал. Таних онцлог: Босоо бүдүүн ташуу үндэстэй, ямар ч үслэггүй олон наст өвс. Нэг юм уу хэд хэдэн цэцгийн иштэй 20-40 см өндөр ургадаг. Навч нь өдлөг цуулбар, 20 см хүртэл урт, 5-6 см өргөн. Сагсны өнгө нь шар, 5-10 ширхэг сагс нийлж энгийн юмуу нийлмэл бамбай баг цэцэг үүсгэнэ. Сагсан дахь бүх цэцэг хоолойрхуу. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8-9 сард үр боловсорно. Тархац: Ургах орчин: Ойт хээр, хээрийн бүсэд хадархаг, хайргархаг хажуу уулын ар, орой, алаг өвст хээрт ургана.
  45. 45. 46 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ЖИНХЭНЭ ӨРӨМТҮҮЛ – ЖИӨР Латин нэр, код: GALIUM VERUM L. – GAVE Нутгийн нэр: Шар өрөмтүүл, Шар хайч Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон тэжээлийн ургамал. Будагч бодистой. Таних онцлог: Бүдүүн, мөчирхөг үндэслэг иштэй, эгц босоо, гөлгөр, 50-120 см өндөр иштэй, олон наст өвс. Навчны ирмэг нь араадаа эргэсэн нарийн шугамархуу гөлгөр. Цэцэг хурц шар, анхилуун үнэртэй, өтгөн залаа баг цэцэг үүсгэнэ. Үзэгдэлзүй: 6-9 сард цуварч цэцэглэнэ, үр нь дээрхийн адил цуварч боловсорно. Тархац: Ургах орчин: Шинэсэн ой, ойн зах, татмын нуга, хээржүү нуга, хялганат хээр, сөөгөн ширэнгэд ургана.
  46. 46. 47 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ДЭЛБЭРХҮҮ БУРЖГАР – ДЭБЖ Латин нэр, код: THALICTRUM PETALOIDEUM L. – THPE Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Эгц босоо иштэй, 30-40 см өндөр, өвслөг ургамал. Гол төлөв уг орчмоосоо гарсан хосолж гурвалсан өдлөг навчтай. Навчис нь буурал ногоон өнгөтэй, дугариг өндөг хэлбэртэй, ланцуй маягаар өргөссөн сүүн-цагаан ширхэг бүхий бялуу хэлбэртэй бүдүүрсэн дохиур бүхий цагаан цэцэгтэй. Үзэгдэлзүй: 7-р сард цэцэглэж, 8-р сарын эцсээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойн нуга, цоорхойгоор ердийн юмуу заримдаа нэлэнхүйдээ ургахын зэрэгцээ сийрэг саруул ойруу нэвтрэн ордог. © Б.Оюунцэцэг
  47. 47. 48 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ШАР ЦАРГАС – ШАЦА Латин нэр, код: MEDICAGO FALCATA L. – MEFA Нутгийн нэр: Хянгар морин хүчингэ, Бэд, Хянгар Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамлын “хаан” гэж нэрлэгддэг. Шимт чанар өндөр, ургац арвин, малд тэжээл болохдоо гаргууд сайн. Таних онцлог: Хүчирхэг голлосон үндэстэй, бутаар ургадаг. 30- 60 см өндөр өндиймөл иштэй, олон наст өвслөг буурцагтан. Навч нь гурвалсан нийлмэл, голынх нь захын хоёр навчинцараасаа арай урт бариуланцартай. Цэцгийн дэлбээ нь тод шар, буурцаг хадуурархуу махираас бараг шулуун, 11-16 мм урт, 7-10 мм өргөн, бор шар, шар, боровтор өнгөтэй, нэг буурцагандаа 2-3 үртэй. Үзэгдэлзүй: 5-р сарын эхний хагаст сэргэн ургаж, 6-р сарын дундаас 8 сарын дунд хүртэл цэцэглэн, 9-р сарын эхээр үрийн болц гүйцнэ. Тархалт: Ургах орчин: Хээрийн нуга, уулын хажуу, хуурайн ойн зах, эргийн хайр, элс, атаршсан тариан талбай, усалгааны шуудуу дагаж ургана. © Б.Оюунцэцэг
  48. 48. 49 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: БУРИАД ХОНИН ЗАЖЛУУР - БУХЗ Латин нэр, код: LINARIA BURIATICA Turcz. – LIBU Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээл, эмийн болон чимэглэлийн ургамал. Таних онцлог: 30-40 см хүрэхүйц өндөр иштэй олон наст өвслөг ургамал. Урт гэзэгтэй, доод уруулдаа улбар өнгийн товруутай, хурц шар өнгийн цэцэгтэй. Үзэгдэлзүй: 6-8 сард цэцэглэж, үрээ боловсруулна. Тархалт: Ургах орчин: Ойт хээр, хээрийн бүсэд нугын хээрээр, заримдаа чулуу хайргатай энгэр, ойн цоорхой, сөөгөн шугуй ширэнгээр ургадаг.
  49. 49. 50 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: АНХИЛ СОНГИНО – АНСО Латин нэр, код: ALLIUM ODORUM L – ALLOD Нутгийн нэршил: Гогод, Анхил Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээл, хүнс, эмийн чухал түүхий эд. Таних онцлог: Иш нь 20-50 см урт сонгинолог булцуу нь торлог бүрхүүлтэй өвслөг ургамал. Сонгинолог булцуу уртавтар өндгөрхүү, 5-6 мм бүдүүн. Навчис 3-7 нарийн шугамархуу, шовх оройтой. 1-4 мм өргөн. Цэцэг цагаан өнгөтэй, цасалжин хэлбэртэй, анхилуун үнэртэй. Хонхорцог жимстэй. Үзэгдэл зүй: 6-7 сард цэцэглэж, 8-9 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хээржүү, хужирлаг нуга, уулын хуурай хажуу, голын эргийн хайрганд ургана. © Б.Оюунцэцэг
  50. 50. 51 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХИЖЭЭЛ СОНГИНО – ХИСО Латин нэр, код: ALLIUM SENESCENS L - ALLSE Нутгийн нэр: Мангир Аж ахуйн онцлог: : Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээл, хүнс, эмийн чухал түүхий эд. Таних онцлог: Босоо иштэй 20-60 см, сонгинолог, шүүслэг булцуутай, олон наст өвс. 5-8 хавтгай навчистай, тэдгээр нь 4-8 мм өргөн, шугамархуу хэлбэртэй, мөлгөр оройтой. Цэцэг цайвар ягаанаас, гүн ягаан өнгөтэй, хонхорцог үр жимстэй. Үзэгдэлзүй: Үрээр болон сонгинолог мшээр үрждэг. 6-7 сард цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Тархалт: Ургах орчин: Хээрийн нуга, уул толгодын хажуу, эргийн болон хээрийн сөөгөн ширэнгэ нугад ургана.
  51. 51. 52 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: НУГЫН БИЕЛЭГ – НУБЕ Латин нэр, код: POA PRATENSIS L.- POPR Нутгийн нэр: Биелэг өвс Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Олон тооны үндэслэг иш бүхий хөгжлийн найлзуур элбэгтэй, сийрэг дэгнүүлт олон наст үет ургамал. Иш 25-100 см өндөр, навчис нарийн шугаман хэлбэртэй, бүх навчны угларга нүцгэн. Олон түрүүхэй бүхий залаа баг цэцэгтэй. Түрүүхэй 3.5-6 мм урт. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Шинэсэн ой, түүний зах, хусан төгөл, татмын ба хээрийн нуга, нугархаг хажуу, эргийн сайр, элсэнд ургана. © Р.Тунгалаг
  52. 52. 53 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: АХАР СОРТ АРВАЙ – АСАР Латин нэр, код: HORDEUM BREVISUBULATUM (Trin.) Link. – HOBR Нутгийн нэр: Дурваа арвай, Зэрлэг арвай, Зурман сүүл Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн үнэт ургамал. Шорвог хөрсийг сайжруулахад ашиглах боломжтой. Таних онцлог: Иш нь доод талын тачир үсэрхэг үенүүдээрээ нугарч тахийсан, 30-90 см өндөр олон наст үетэн. Түрүү нарийн, урт өргөсөнцрөөр хучигдсан. Үзэгдэлзүй: 4-р сарын сүүлчээс сэргэн ургаж, 6-р сард цэцэглэн 8-р сарын 20-доор үрлэнэ. Ургах хугацаа 100-110 хоног Тархац: Ургах орчин: Манай орны бараг бүх бүсэд голын хөндий, тойром, цайдмын хужирлаг нугад ургана.
  53. 53. 54 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ШОШЛОЙРХОГ ХОШООНГОР – ШОХШ Латин нэр, код: TRIFOLIUM LUPINASTER L. – TRLU Нутгийн нэр: Гэрийн хошоонгор, Бор царгас Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын уурагт тэжээлийн ургамал. Таних онцлог: Босоо юмуу өндиймөл 15-50 см өндөр, бадриун иштэй олон наст өвслөг буурцагтан. Сарвуулаг нийлмэл, 5-6 навчинцартай, навчинцар 30-50 мм урт, 5-20 мм өргөн, гол судлын дагууд налчгар үсэрхэг, ирмэгээрээ жижигхэн шүдэрхэг, цэцгийн дэлбээ улбар ягаан, хааяа цагаан, эсвэл улаан юмуу ягаан өнгөтэй. Буурцаг 3-6 үртэй, бор хүрэн өнгөтэй. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойн нуга, цоорхойгоор ердийн юмуу заримдаа нэлэнхүйдээ ургахын зэрэгцээ сийрэг саруул ой руу нэвтрэн ордог. © Б.Оюунцэцэг
  54. 54. 55 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХУЛГАНЫ ГИШ – ХУГШ Латин нэр, код: VICIA CRACCA L. – VICR Нутгийн нэр: Ягаан хүцэнгэ, Ямаан Гиш, Хорхины Гиш Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон уурагт тэжээлийн чухал түүхий эд. Балт ургамал. Таних онцлог: Туяхан нарийн иштэй, 30-120 см урт, олон наст өвслөг буурцагтан. Навчны дагавар бүтэн, заримдаа 1-2 шүдтэй, 6-10 мм урт, навчинцар нь 6-10 хос. Цэцгийн дэлбээ улаан ягаан юмуу нил хөх, заримдаа цагаан. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойн болон эргийн нуга, нугархаг хажуу, шинэсэн ой, хусан төгөл, тэдгээрийн зах, эрийн сайр, асга, нургаар ургана. © Б.Оюунцэцэг
  55. 55. 56 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ЦАГААЛИН ЦАХИЛДАГ – ЦАЦА Латин нэр, код: IRIS LACTEA Pall. – IRLA Нутгийн нэр: Хос хайрст цахилдаг, голын цахилдаг Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Хатаж, хагдрах үед нь тэмээ, хонь, ямаа сайн, үхэр дунд зэрэг иднэ. Гар тэжээлд хадаж ашиглана. Таних онцлог: Нягт, том бутаар ургадаг, 20-50 см өндөр, чийгсүү олон наст өвс. Цэцгийн бүрхэвч цүдгэр бус, 4-8 мм өргөн, цэцэгт /сум/ ишнээсээ хэд дахин богино, навчис олон, 4-8 мм өргөн, цэцэгт ишнээсээ ямагт урт. Цэцгийн шадар эрхтний хоолой дэлбэнгээсээ нилээд богино, салбан нь нил цэнхэр, заримдаа цагаан, гадна хүрээний салбан дотор талынхаасаа өргөн, мохоо. Үзэгдэлзүй: 5-6-р сарын эцсээр цэцэглэж, 7-8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Нуур гол, горхи, булаг шандны марцлаг эрэг, сайр, нугад ургана. © Б.Оюунцэцэг
  56. 56. 57 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ГАЛУУН ГИЧГЭНЭ – ГАГИ Латин нэр, код: POTENTILLA ANSERINA L. – POTAN Нутгийн нэр: Галуун таваг Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Мал болон хүнс, тэжээлийн ургамал. Таних онцлог: Газар дээрх үндэслэг мөлхөө найлзууртай, олон наст дэлхээ өвс. Навчны бариул сэгсгэр үсэрхэг, илтэс салаавчилсан өдлөг нийлмэл,ар,заримдааөвөрталдаамөнгөлөгцайварторгомсогүсжилттэй. Навчинцар жижиг 4-10 хос, гонзгойвтор тонгоруу-юлдэрхүү, гүн хурц шүдэрхэг юмуу бүтэн. Цэцэг голчоороо 1-2 см, ганц нэгээр байрлалтай. Дэлбийн хэлтэс тод шар, торгомсог үс бүхий цоморлигоосоо 1.5-2 дахин урт. Үзэгдэлзүй: 5-6 сард цэцэглэж, 7 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Гол горхи, булаг шанд нуур цөөрмийн эрэг,чийглэг ба марцлаг нугад ургана. © Б.Оюунцэцэг
  57. 57. 58 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: СӨӨГӨН БОРОЛЗГОНО – СӨБО Латин нэр, код: DASIPHORA FRUTICOSA (L.) Rydb. – DAFR Нутгийн нэр: Буриагуул, Боролзгоно шүүр, Далан хальс Аж ахуйн бүлэг: Олон наст сөөг Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн ургамал. Таних онцлог: 1.5 м хүртэлх өндөр, цэх сөөг. Хөгшин мөчир улаавтар хүрэн юмуу саарал хуурдаг холтостой, залуу мөчир торгомсог үсэрхэг. Навчис сондгой өдлөг, 2 хос навчинцартай, навчинцар гонзгой, гонзгой өндгөрхүү юмуу өндгөн юлдэрхүү доод талдаа өтгөн үсэрхэг, заримдаа сийрэг юмуу бараг нүцгэн, дээд талдаа сийрэг юмуу налчгар үслэгтэй, шаантан суурьтай, бүтэн захтай. Баг цэцгийн найлзуур мөчрийн үзүүрт ганцаар юмуу хэд хэдээр байрладаг. Цэцэг шар 15-30 мм голчтой, дэлбийн хэлтэс шар. Үзэгдэлзүй: 6 сард цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойт хээр, ой, өндөр уулын бүслүүрт голын эрэг, хотос хонхор, ам хавцал, сөөгөн шугуй, нугархаг энгэр хажуу, шинэсэн ой, ойн зах, боролж, чулуурхаг асгархаг нурагт ургана. © Б.Оюунцэцэг
  58. 58. 59 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ЭМИЙН СӨД ӨВС – ЭМСӨ Латин нэр, код: SANGUISORBA OFFICINALIS L. – SAOF Нутгийн нэр: Сөд өвс Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Цөөн тооны салаалж мөчирлөсөн иштэй, үндэс орчмоосоо гарсан тэвгэн навчнууд бүхий 1 м хүртэл өндөр олон наст өвслөг ургамал. Олон тооны уртавтар өндөг хэлбэрийн жижиг навчистай. Угийн навчнууд нь хөрөө хэлбэрийн шүдлэг захтай байдаг. Бүдэг улаан өнгийн зууван толгой баг цэцэгтэй. Үзэгдэлзүй: 7-9 сарын хооронд цэцэглэж, үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ой орчмын алаг өвст нугын хээр, чийгтэй ба чийглэг нуга, ойн цоорхойн сийрэгжсэн саруул шинэсэн ба холимог ойн өвсөн дотор ургана. Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал.
  59. 59. 60 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: НУГЫН ШИМТЭГЛЭЙ – НУШИ Латин нэр, код: GERANIUM PRATENSE L. – GEPR Нутгийн нэр: Мягмансанжаа Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн болон эмийн ургамал. Таних онцлог: Иш нь дагуудаа урт, сэрэвгэр юмуу ханарсан тачир үсээр хучигдмал, заримдаа тэдгээртэй булчирхайт үс холилдоно. Үндэс орчмын навчис гүнзгий хагалбар юмуу гүнзгий цуулбар, далбан нь ромбон өндгөрхүү, тэр нь цаашид өдлөн хэрчигдэж юлдэрхүү салбанцар болдог. Цэцэг хөх цэнхэр юмуу нил ялгаан. Дэлбийн хэлтэс бүтэн, цэцгийн шилбэ цэцгийн дагавраас 1.5-2 дахин урт, эсвэл түүнтэй тэнцүү. Үзэгдэлзүй: 7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Шинэсэн ой, хусан төгөл, ойн нуга ба зах, эргийн нуга, нугархаг хажуу сөөгөн ширэнгэд ургана.
  60. 60. 61 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ТОМ ЦЭЦЭГТ ГЭЗЭГ ЦЭЦЭГ- ТЦГЗ Латин нэр, код: DELPHINIUM GRANDIFLORUM L. – DEGR Нутгийн нэр: Бэр цэцэг Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээл, чимэглэл, эмийн болон балт ургамал. Танихонцлог:Сарвуулж,цуулбарлагдсаннавчбүхийцөөвтөрмөчирлөж салаалсан шулуун иштэй, 30-40 см өндөр, олон наст өвслөг ургамал. Тод цэнхэр өнгийн дэлбээтэй, гэзэг бүхий зөв биш том цэцэгтэй. Үзэгдэлзүй: 7-8 сард цэцэглэж, мөн сарын сүүл, 9-р сарын эхээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын хээр, нугын хээр, хуурай хээр, ойн цоорхойгоор тохиолддог. © Б.Оюунцэцэг
  61. 61. 62 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХЭВТЭЭ ДЭГД – ХЭДЭ Латин нэр, код: GENTIANA DECUMBENS L.f. – GEDE Нутгийн нэр: Төмөр дэгд, үхэр дэгд Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн ургамал. Таних онцлог: Үндэслэг иш нь бүдүүн, босоо, унасан навчсаар хучигдмал. Навч шугаман-юлдэрхүү, 8-15 см өргөн, ихэнх нь үндэс орчмын байрлалтай. Цоморлигийн хоолой цуулбар. Цэцгийн дэлбэ хөх. Үзэгдэлзүй: 7-р сард цэцэглэж, 8-9 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Нугархаг ба ба хээржүү хажуу, хээрийн болоод эргийн нуга, чулуурхаг бэл, эргийн хайранд ургана. © Б.Оюунцэцэг
  62. 62. 63 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: СААРАЛ ШАРИЛЖ – СРША Латин нэр, код: ARTEMISIA GLAUCA Pall – ARGL Нутгийн нэршил: Хөх ногоон шарилж Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Хатсан өвсийг нь мал сайн иддэг тул тарьж хадах боломжтой. Таних онцлог: Бүх навчис бүтэн, шугамандуугаас юлдэрхүү, гонзгойдуу хэлбэртэй бүтэн захтай, суумал, шовх юмуу мохоовтор, хааяа ишний дунд ба доод хэсгийн хэдэн навчис үзүүртээ гүнзгий гурвалсан салбантай байдаг. Нялх залуу ургамал голдуу одорхуу үсэрхэг байснаа сүүлдээ нүцгэрнэ. Үсжилт налчгар, тачир одорхуу үснээс бүрдэнэ. Үзэгдэл зүй: 7-8 сард цэцэглэж, 9-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин Уулын хээр, хээржсэн нуга, гол нуурын эрэг, хайрга, орон байрны орчим ургана
  63. 63. 64 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах ÕÝÝÐÈÉÍ Á¯ÑÈÉÍ ÁÝË×ÝÝÐÈÉÍ ÇÎÍÕÈËÎÕ ÒªÐ˯¯Ä, Ò¯ËÕ¯¯Ð ÓÐÃÀÌËÓÓÄ 7. ×óëóóðõàã õºðñòýé Óóëûí îðîé áîëîí ýíãýð õàæóóãèéí Êðûëîâûí õÿëãàíà-¿åòýí-àëàã ºâñò áýë÷ýýð 10. Õºðñíèé ã¿íèé óñ îéðõîí Äýðñò öàéäàì 9. Çóçààí Ýëñýí õºðñòýé òýãøèâòýð òàë õºíäèéí Áÿöõàí íàâ÷èò õàðãàíà- ¿åòýíò áýë÷ýýð 6. Õºíãºí øàâðàíöàð õºðñòýé óóëûí áýë õºíäèéí Òîì õÿëãàíà-ò¿íãý-àëàã ºâñò áýë÷ýýð 8. Õºíãºí øàâðàíöàð õºðñòýé óóëûí áýë õºíäèéí Êðûëîâûí õÿëãàíà-õàçààð ºâñò áýë÷ýýð Дорнод Монголын хээрХуурай хээр
  64. 64. 65 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ДЭРВЭЭН ХАЗААР ӨВС – ДЭХӨ Латин нэр, код: CLEISTOGENES SQUARROSA (Trin.) Keng. – CLSQ Нутгийн нэр: Ширүүн хазааргана, Хазаар өвс Аж ахуйн бүлэг: Олон наст үетэн Идэмж, тэжээлийн ач холбогдол: Бүх төрлийн мал зундаа сайн иднэ. Намартаа хагдарч хийсдэг. Тэжээл хомсдох үед бутны ёроолд хурсан борог өвсийг адуу, бог мал хамж иддэг. Таних онцлог: Жижиг сийрэг бутаар ургадаг, чийгсүү-хуурайсаг олон наст үетэн. Элсэн дугтуй бүхий 50-60 см урт, сахлаг үндэстэй. Иш нь 15-30 см өндөр, 5-10 үетэй, гөлгөр, шулуун боловч хатахдаа олонтаа мурийж тахийгаад бөөрөнхийвтөр болно. Навчны хэлэнцэр сормуус маягтай. Үзэгдэлзүй: 7-8 сард цэцэглэж, 9 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Ойт хээр, хээр, цөлийн хээрт голын хайр, байц хад чулуурхаг хажуу, хээр талын ургамал бүлгэмдэлд зонхилогч, дэд зонхилогчийн эсвэл доод үелэлийг бүрдүүлэгчийн үүрэгтэй оролцоно.
  65. 65. 66 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: АММАНЫ СЭДЭРГЭНЭ – АМСЭ Латин нэр, код: CONVOLVULUS AMMANII Desr. – COAM Нутгийн нэр: Бор элгэнэ, чөдөр сэдэргэнэ Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон малын тэжээлийн ургамал. Хуурай хээр, Цөлжүү хээрт доройтсон газарт ихээр ургадаг. Таних онцлог: Олон иштэй, 3-5 см өндөр хуурайсаг олон наст өвс. Навчис шугамархуу, цэцэг хонхорхуу юмуу юүлүүрэрхүү хэлбэртэй, цайвар ягаан өнгөтэй. Үзэгдэлзүй: 6-р сард цэцэглэж, 7-8 сард үрлэнэ. Навч, нахиа нь өвөлдөө сайн хадгалагдана. Тархац: Ургах орчин: Ойт хээрийн бүслүүр, говь хээрийн бүсэд хайргат ба чулуурхаг бэл хормой, тэгш тал, элсэрхэг болоод хайргат хээржүү цөл, алаг өвст хээржүү хажуу, эргийн марцлаг нуга, голын хайранд ургана. © Б.Оюунцэцэг
  66. 66. 67 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: БЯЦХАН НАВЧИТ ХАРГАНА – БНХР Латин нэр, код: CARAGANA MICROPYLLA (Pall.) Lam. – CARMI Нутгийн нэр: Бяцхан навчит харгана Аж ахуйн бүлэг: Олон наст сөөг Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээлийн сайн ургамал. Элс бэхлэхэд ашиглах боломжтой. Үрээрээ сайн ургана. Таних онцлог: Дунджаар 40-70 см өндөр ургадаг. 6-15 мм голч бүхий иш мөчиртэй олон наст сөөгөнцөр. Хос бус өдлөг нийлмэл навчтай, навчинцар жижиг, зуувгар, 5-10 хос. Цэцэг тод шар, буурцагны үзүүр нь гэдрэг эргэсэн, шугамархуу хэлбэртэй. Үзэгдэлзүй: 6-7 саруудад цэцэглээд, 8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Монголын хээрийн үндсэн бүлгэмдэл болох хялгана- харганат, хялгана-хазаар-харганат эвшилд байнга оролцдог. Элсэрхэг хээр, хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу, элсэн довцог, сэвхүүл элс, хадархаг бэл, хормой нурангад ургана. © Б.Оюунцэцэг
  67. 67. 68 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ДАГУУР ХАТНЫ ЦЭЦЭГ – ДГХЦ Латин нэр, код: CYMBARIA DAHURICA L. – CYDH Нутгийн нэр: Шар цэцэг, Хатны өвс, Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн ургамал. Таних онцлог: Бахим бүдүүн голлосон үндэстэй, эгц босоо, 5-15 см өндөр иштэй, эсгийрхэг цагаан үсжилттэй, олон наст өвс. Навчис эсрэг байрлалтай, шугаман-юлдэрхүү, шовгор, бүтэн ирмэгтэй. Дунд хэсгийн навчны өврөөс ганцаар юмуу хосоор гарсан самарцаг том, шар өнгийн домборхуу цэцэгтэй. Үр жимс өндгөрхүү 8-10 мм урт. Үзэгдэлзүй: 7-р сард цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хээр, уулын хээрийн элсэрхэг, чулуурхаг, хуурай хажуу, цайдам хөндий, асга, чулуурхаг бэлд ургана. © Б.Оюунцэцэг
  68. 68. 69 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: САРВУУН СОНГИНО – САСО Латин нэр, код: ALLIUM ANISOPODIUM Lbd. – ALLAN Нутгийн нэршил: Шувуун хөл Аж ахуйн бүлэг: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээлийн болон эмийн түүхий эд. Таних онцлог: Нарийхан, сонгинолог булцуутай, гадар бүрхүүл нь хар хүрэн, эсвэл бор хүрэн, хальсархаг. 20-40 см өндөр иштэй, олон наст өвс. Навчис туушдаа тал бөөрөнхийвтөр, ишний ёзоороос бөөнөөр гарна. Шүхэр цэцэгтэй, цэцгийн шилбэний урт жигд бус. Үзэгдэл зүй: Хавар 5-р сарын эхээр сэргэн ургаж, 6-7 сард цэцэглэж, 8-р сарын сүүлээр үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хуурай хээр, цөлийн хээр, байц хад, нуур голын элсэрхэг эрэг, хадархаг хажууд ургана. © Р. Тунгалаг
  69. 69. 70 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХЯЛГАСАН ДЭВХЭРГЭН ЦАГААН – ХЯДЦ Латин нэр, код: ARENARIA CAPILLARIS Poir. – ARCA Нутгийн нэр: Хурдан цагаан, Дэлхэргэнэ Аж ахуйн онцлог: Олон наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Эмийн болон тэжээлийн ургамал. Таних онцлог: Нягт бутаар ургадаг, 20 хүртэл см өндөр, олон наст өвс. Ишний навч утсархуу нарийн, 1.5-2.5 см урт, үндэс орчмын навч 1.5-6 см урт. Цоморлигийн навчинцар ганц судалтай. Цэцэг 5 дэлбэтэй цагаан өнгөтэй. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8 сард үрлэнэ. Тархалт: Ургах орчин: Дов толгод, нам уулсын хайргатай ба чулуурхаг хажуу байц, ойн бүслүүрт болон ойн цоорхой, уулын хяр, хээржүү хажууд ургана.
  70. 70. 71 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: НАМГИЙН ШАРИЛЖ – НМША Латин нэр, код: ARTEMISIA PALUSTRIS L. – ARPAL Нутгийн нэршил: Алтан Шарилж, Шар Шарилж Аж ахуйн бүлэг: Нэг наст алаг өвс Идэмж, тэжээлийн ач холбогдол: Мал иддэг боловч тэжээлэг чанар муу. Таних онцлог: Иш 5-50 см өндөр, шулуун, бараг сууриасаа эхэлж салаалсан, нэг настай нүцгэн ургамал. Навчис 2-5 см урт, 1.5-3 см өргөн, энгийн юмуу, бараг хошоод өдлөг, нарийхан салбантай, навчны үзүүрийн салбанцар 10-30 мм урт. Сагс бараг бөмбөлгөрхүү, 2.5-4 мм өргөн, суумал, нарийн, нягт цацаг юмуу залааны үзүүр болон хажуугийн богинохон салааны үзүүрт чигжүү сууж байрладаг. Ороолт навчинцар нүцгэн, гялгар. Дэлбэ хурц шар, булчирхайт цэгнүүдтэй. Үзэгдэл зүй: 7-8 сард цэцэглэж, 9-10 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Хуурай хөндий, голын эргийн нуга, марцлаг нуга, голын хайрга, сайрын ёроол, ойн цоорхой, гол нуурын эрэг, уулын чулуурхаг хажуугаар ургана. © Б.Оюунцэцэг
  71. 71. 72 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ХАР ШАРИЛЖ – ХРША Латин нэр, код: ARTEMISIA SANTOLINIFOLIA Turcz. ex Bess. – ARSA Нутгийн нэр: Хар шаваг, Санхам Аж ахуйн бүлэг: Олон наст хагас сөөгөнцөр Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн ургамал. Таних онцлог: Ишний доод хэсэг нь модожсон, үзүүр хэсэг нь саваархуу заримдаг сөөг. Навчис өргөн өндгөхүүгээс зуувгар хэлбэртэй, зөвхөн доод талдаа юмуу хоёр талдаа тачир, налчгар цагаавтар юмуу саарал үсэрхэг. Дэлбэ нүцгэн.Навчис голын ба захын судалдаа тултал гурвантаа (зарим нь хошоод) өдлөг цуулбар, 2-5 см урт, 1,3-3 см өргөн. Үзэгдэлзүй: 7-9 сард цэцэглэж, үрлэнэ. Тархац: Ургах орчин: Уулын чулуурхаг хажуу, нураг, хавцлын ёроол, хад цохио, эргийн хужирлаг нуга, хайрга, гол, нуурын чулуурхаг элсэрхэг эрэг, сайрын ирмэгт ургана.
  72. 72. 73 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: БУНГИЙН ХАРГАНА – БУХР Латин нэр, код: CARAGANA BUNGEI Ledeb. – CARBU Нутгийн нэр: Бор харгана, Цагаан харгана, Үхэр бут Аж ахуйн бүлэг: Олон наст сөөг Идэмж, тэжээлийн ач холбогдол: Идэмжээр тааруу боловч тэмээ нилээд сайн иддэг. Таних онцлог: Боровтор юмуу ногоовтор шаргал холтостой, 1.5 м хүртэл өндөр, хуурайсаг сөөг. Хос өдлөг нийлмэл навчтай, навчинцар 2-4 9 хос, тайрмал юмуу онь бүхий оройтой, тод судалтай, хааяа судал нь бүдэг. Цэцгийн дэлбэ шар буурцаг зуувандуу, цүндгэр, түүний урт өргөнөөсөө 3 дахин илүү. 1000 үрийн жин 18-20 г. Үзэгдэлзүй: Хавар 4-р сарын сүүлчээс эхлэн 6 сарыг дуустал цэцэглэж, 7-8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Элсэрхэг хээр, хайргархаг хээржүү хажуу, бэл хормой, голын хайргархаг ба элсэрхэг эрэг хадархаг газар ургана.
  73. 73. 74 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: ТАРВАГАН ХАРГАНА - ТАХР Латин нэр, код: CARAGANA PYGMAEA (L.) DC. – CARPY Нутгийн нэршил: Ямаан харгана, одой харгана, алтаргана Аж ахуйн бүлэг: Олон наст сөөг Идэмж, тэжээлийн ач холбогдол: Тэжээлийн ач холбогдол тийм ч өндөр биш. Таних онцлог: Мөчрийн холтос алтлаг шар. Навчинцар маш нарийхан, шугамандуу, юм уу шугаман юлдэрхүү, 1-2.5 мм өргөн, ихэвчлэн өтгөн саарал үсэрхэг. Үзэгдэл зүй: 5-өөс 6-р сард цэцэглэж, 7-8 сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Элсэрхэг хээрт, хээрийн чулуурхаг хажуу, уул толгодын орой, хад чулуу, хээрийн бүсэд голын хөндий, нуурын дэнж дээгүүр. © Б.Оюунцэцэг
  74. 74. 75 Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ургамлын зурагт лавлах Монгол нэр, код: НАРИЙН НАВЧИТ ХАРГАНА – ННХР Латин нэр, код: CARAGANA STENOPHYLLA Pojark. – CARST Нутгийн нэр: Улаан харгана, Нарийн харгана Аж ахуйн бүлэг: Олон наст сөөг Идэмж, тэжээлийн ач холбогдол: Малын тэжээлийн чухал ач холбогдолтой ургамал. Мөн элс бэхлэх ач холбогдолтой. Таних онцлог: Холтос цайвар ногоон, хааяа шаравтар, 60 см орчим өндөр, олон иштэй, навчинцар хумираа, харийн юлдэрхүү, 0.75-1.5 мм өргөн, шөвгөр, дэлбэ шар, олон наст сөөгөнцөр. Үзэгдэлзүй: 6-7 сард цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Тархац: Ургах орчин: Элсэрхэг хөнгөн хөрстэй хээр, хуурай хажуу, тэгш тал, уул толгодын хайргархаг ба чулуурхаг хажуу, бэл хормой, хөнгөн шавранцар хөрстэй газар ургана.

×