Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Коринебактери дифтери
Г. Мөнхтуул
Familia: Corynebacteriaceae
Genus: Corynebacterium
Species: C. diphtheriae (graves,
intermedius, mittis)
Бүтэц:
Corynobacteriae нь грам
эерэг, аэроб,
хөдөлгөөнгүй, савханцар
хэлбэртэй бактер юм.
Коринебактери төрлийн
үүсгэгчид ...
Эс эмгэгшүүлэх механизм:
Сахуугийн үүсгэгч нь агаар дулсын
замаар дамждаг. Амьсгалын замаар
орсон үүсгэгч залгиурт ялгаран...
Сахуугийн токсин ялгаралтанд 2 зүйл чухал
нөлөөтэй.
1.Эсийн гаднах төмрийн ионы хэмжээ бага байх
2.Бактерийн хромсом дахь ...
Эмнэлзүйн шинж тэмдэг:
Хэсгийн нөлөө:
Сахуу нь амьсгалын дээд замыг
үрэвсүүлж халуурах, хоолой өвдөх
шинж тэмдэгээр илэрдэ...
Оношлогоо:
• Хамар залгиураас сорьцыг хөвөн бамбараар авч шууд
наалдац бэлтгэн харна. Наалдац бэлтгэн грамын арга
болон Не...
• Дифтерийг бусад бактераас хөдөлгөөн,
каталаз, цус задлах идэвхи, нүүрс ус
задлах идэвхи, Фогес-проскау-эрийн сорил
зэргэ...
Эмчилгээ, урьдчилан
сэргийлэлт
• Эмчилгээний хамгийн гол тактик бол
дифтерийн хорыг саармагжуулах явдал байдаг.
Антибиотик...
коринебактери  дифтери
коринебактери  дифтери
коринебактери  дифтери
коринебактери  дифтери
коринебактери  дифтери
коринебактери  дифтери
Upcoming SlideShare
Loading in …5
×

коринебактери дифтери

1,161 views

Published on

Халдварт

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

коринебактери дифтери

  1. 1. Коринебактери дифтери Г. Мөнхтуул
  2. 2. Familia: Corynebacteriaceae Genus: Corynebacterium Species: C. diphtheriae (graves, intermedius, mittis)
  3. 3. Бүтэц: Corynobacteriae нь грам эерэг, аэроб, хөдөлгөөнгүй, савханцар хэлбэртэй бактер юм. Коринебактери төрлийн үүсгэгчид амьтан, хүн ургамлын өвчин үүсгэдэг. Зарим Corynobacteriae нь хүнд хэвийн бичил биетэн хэлбэрээр оршиж байдаг. Corynobacteriae diphtheria нь хүнд өвчин үүсгэдэг эмгэг төрөгч боловч хэвийн үед хамар, залгиур, шээсний сүвийн амсар, арьсанд оршиж байдаг.
  4. 4. Эс эмгэгшүүлэх механизм: Сахуугийн үүсгэгч нь агаар дулсын замаар дамждаг. Амьсгалын замаар орсон үүсгэгч залгиурт ялгаран хөгжиж олшрох ба залгиурын хучуур эсэд пилигээрээ холбогдоно. Сахуугийн үүсгэгч нь сахуугийн токсин ялгаруулдаг бөгөөд сахуугийн токсин нь залгиурын хучуур эс болон байрлаж байгаа эд эсээ үхжүүлдэг. Үүний учир нь сахуугийн токсинд байдаг.
  5. 5. Сахуугийн токсин ялгаралтанд 2 зүйл чухал нөлөөтэй. 1.Эсийн гаднах төмрийн ионы хэмжээ бага байх 2.Бактерийн хромсом дахь лизогеник профагийн нөлөө Профагийн геномын хэсэг болох сахуугийн токсин генээс хор ялгарч байдаг. Үүнийг дарангуйлагч ген сахуугийн бактерт агуулагдаж байдаг бөгөөд энэ дарангуйлагч ген төмрийн ионы нөлөөгөөр идэвхиждэг. Иймээс төмрийн ионы дутагдалтай үед лизогени профаг токсиныг их хэмжээгээр ялгаруулдаг. Сахуугийн токсин нь дотроо А, В гэсэн 2 хэсэгтэй. В хэсэг нь
  6. 6. Эмнэлзүйн шинж тэмдэг: Хэсгийн нөлөө: Сахуу нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж халуурах, хоолой өвдөх шинж тэмдэгээр илэрдэг. Хамрын хөндий, залгиур, гүйлсэн булчирхайд явагдсан үрэвслийн процессийн улмаас цагаан саарал өнгийн псевдомембран өнгөр үүсэх бөгөөд энэ өнгөр нь фибрин, үхсэн гранулоцит эс, некроз болсон хучуур эсээс тогтсон байдаг. Энэ өнгөр салахгүй нягт наалдсан байдаг. Хэрэв залгиурт өнгөр үүссэн бол амьсгалын замд саад учирч амьсгалын дутагдалд оруулдаг. Эрхтэн тогтолцоон дахь нөлөө: Сахуу нь цочмог явцтай эрхтэн системийг хамран гэмтээдэг үрэвсэлт өвчин юм. Сахуугийн хор нь цус тунгалагийн замаар дамжин холбогч эдийг гэмтээдэг учраас зүрх, полиневрит, булчин, захын мэдрэл, бөөрний дээд булчирхай, бөөр, элэг, дэлүү зэргийг гэмтээдэг. Мөн тархины хөдөлгөөний саажил үүсгэдэг.
  7. 7. Оношлогоо: • Хамар залгиураас сорьцыг хөвөн бамбараар авч шууд наалдац бэлтгэн харна. Наалдац бэлтгэн грамын арга болон Нейссерийн аргаар будаж харна. Хэлбэр,байрлал будагдсан байдал, мөхлөг зэргийг үндэслэн коринебактертай төстэй бактераас ялгана. • Наалдац бэдлдэж харсны дараа цистейн теллуритын агар, ийлдэст теллуритын агар, Loffler-ийн орчин зэрэг сонгомол орчинд өсгөвөрлөн шинжилдэг. Дифтери нь теллурын орчинд саарал эсвэл хар колони үүсгэдэг. Цистейн теллуритын орчинд gravis, intermedius, mitis нь өөр өөр колони үүсж ялгарч харагддаг. Тухайлбал: Gravis нь том, зөв биш хэлбэртай, саарал өнгөтэй колони үүсгэдэг. Intermedius нь жижиг хавтгай саарал өнгийн колони үүсгэдэг. Mitis нь жижиг, дугуй, гүдгэр гадаргуутай, хар өнгөтэй колони үүсгэж харагддаг.
  8. 8. • Дифтерийг бусад бактераас хөдөлгөөн, каталаз, цус задлах идэвхи, нүүрс ус задлах идэвхи, Фогес-проскау-эрийн сорил зэргээр ялган дүйдэг. • Ийлдэс судлалын аргаар цус наалдуулах урвал, иммуноферментийн арга зэргээр ийлдэсэнд агуулагдах эсрэгтөрөгчийг нь тодорхойлно. Мөн хорын идэвхийг эдийн өсгөвөрт саамаргжуулах урвал усан гахайнд тарьж полимеразын гинжин урвалаар хорын генийг тодорхойлдог.
  9. 9. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • Эмчилгээний хамгийн гол тактик бол дифтерийн хорыг саармагжуулах явдал байдаг. Антибиотик эмчилгээг цаг алдахгүй хийх шаардлагатай бөгөөд дифтери нь пенциллин цефалоспорины бүлэг, тетрациклин, эритр омицинд мэдрэг байдаг. Ялангуяа эритр омицинд илүү мэдрэг байдаг. • Одоогоор гуравт вакцин сахуугийн хорыг формалинаар идэвхигүйжүүлж гарган авсан хорыг хэрэглэж байгаа бөгөөд энэ гуравт вакцин нь сахуугийн эсрэг дархлаа сайн өдөөж чаддаг ч гаж нөлөө үзүүлдэг сул талтай.

×