Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Mongol khaad

53 views

Published on

Монгол төрийн хаад

Published in: Education
  • Be the first to comment

Mongol khaad

  1. 1. Монгол төрийн хаадЭ.Цэрэнбаатар
  2. 2. Монголын хаант төрийн түүхэн үеүүдийн нэршил • Их Монгол улс- 1206-1260 • Монголын эзэнт гүрэн -1260-1368 • Монголын хаант улс / улс төрийн бутралын үе гэж нэрлэдэг байсан / 1368-1634 / • Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улс - 1911-1924
  3. 3. Эхлэл • 1206-1634 он хүртэл 428 жил Монголын нэгдсэн хаант төр оршин тогтножээ. • Энэ хугацаанд нийт 38 хүн хаан ширээнд заларсан байна. • 38 хаадаас 36 хаан нь Чингис хааны алтан ургийн хаан , 2 хаан нь алтан ургийн бус байсан .
  4. 4. 37 хаан бус 38 хаан болсны учир • Мөнх хааны зарилгаар улс гэрээ сахиж үлдсэн Тулуй вангийн бага хүү Аригбөх 1260 онд Хархорумд хууль ёсны дагуу Их Хуралдайгаар хаан ширээнд суусан юм. • Тийм учир Аригбөхийг алтан ургийн хаадын нэг гэж үзэх нь зүй ёсны хэрэг юм. • Харин энэ үед Хятадад байлдаж явсан Хубилай жанжин хятадын Кайпин хотод хэсэг ноёдын дунд Их Хуралдай хурж өөрийгөө хаанд өргөмжилсөн
  5. 5. Ах дүү хоёрын тэмцэл • 1260-1264 оны хооронд Эзэнт гүрэн 2 хаан, 2 нийслэл хоттой болжээ. • 1260-1264 оны хооронд хаан ширээний төлөөх тэмцэл хүчтэй өрнөж Аригбөх хаан бууж өгснөөр Хубилай Монгол гүрний их хаан болсон.
  6. 6. Монголын хаан ширээ түр эзгүй байсан тохиолдлууд • 1227-1229 он – Чингис хааны их хатан Бөртэ Үжиний бага хүү Тулуй ван төрийн хэргийг түр мэдэж байв. • 1241-1246 он – Их Монголын 2-р хаан Өгөөдэйн хатан Турхан / Туракина, Дөргэнэ/ 5 жил төрийн хэргийг атгаж байсан • 1248-1251 он- Их Монгол улсын 3-р хаан Гүегийн их Хатан Огул Хаймиш 3 жил төрийн эрхийг барьж байв. • 1467-1470 он- Мандуул хааны бага хатан, хожим Батмөнх Даян хааны их хатан болсон Мандухай цэцэн хатан 3 жил хаан суурийг хадгалав.
  7. 7. Хамгийн олон жил төр барьсан хаан • Батмөнх даян хаан 1464-1517 онд амьдарч байсан ба 1470 онд хаан ширээнд суусан. 1517 онд тэнгэрт хальжээ. Нийт 47 жил хаан суусан байна.
  8. 8. 30-с дээш жил их сууринд суусан хаад 1. Батмөнх Даян хаан – 47 жил /1470-1517/ 2. Тогоонтөмөр Ухаант хаан – 37 жил /1333- 1370/ 3. Түмэн Засагт хаан -34 жил / 1558-1592/ 4. Хубилай Цэцэн хаан - 30 жил / 1264-1294/ 5. Лигдэн Хутагт хаан - 30 жил / 1604-1634/
  9. 9. Хамгийн өндөр нас насласан хаан • Хубилай хаан 1215 онд төрж 1260 онд өөрийгөө хаанд өргөмжилж 1264 онд Монгол гүрний хаан болсон ба 1294 онд тэнгэрт хальсан . Хубилай хаан 79 насалжээ. • Хубилай хааны дараа 66 насалсан Чингис хаан ордог .
  10. 10. Алтан ургийн бус 2 хаан • Үгч Хашха хаан – Ойрадын ноён.1403 онд Гүнтөмөр хааныг хороож төрийн эрхийг булаан авч 1408 он хүртэл хаан суусан. • Эсэн Тайш хаан- Баруун Монголын захирагч Тогоон тайшийн хүү. 1439 онд эцгийн хэргэмийг залгаж 1452 он гэхэд бүх монголыг Агваржин жонон хааны захиргаанд нэгтгэсэн. 1452 онд Их хааны ширээг хууль бусаар эзэлж 1455 онд хорлогдон нас барсан
  11. 11. Хамгийн богино насалсан хаан • Ринчинбал хаан :1325-1332 оны хооронд 7 жил амьдарсан хаан. 1332 онд 7 настайдаа хаан ширээнд суусан
  12. 12. Хаан суудалд хамгийн богино хугацаанд суусан хаан • Ашидхэв хаан : 1 сар хаан суусан . Есөнтөмөр хааны ахмад хүү. 1320 онд төрсөн . 1328 оны 9 сард хаан суусан ба тус оны 10-р сард Хайсан Хүлэг хааны хүү Төвтөмөртэй байлдан ялагдаж хаан ширээгээ алдсан . Сvvлд энэхvv хороондын самуун тэмцэлдээнд Ашидхэв амь vрэгджээ. • Мөн Ринчинбал хаан 52 өдөр хаан суусан байдаг.
  13. 13. Хаан ширээнд суухдаа хамгийн өндөр настай байсан хаад • Чингис хаан: 45 насандаа Их Монголын хаан ширээнд суусан • Хубилай хаан : 45 насандаа Эзэнт гүрний хаан • Эсэн хаан: 45 насандаа: Монголын хаан ширээнд суусан
  14. 14. “Төмөр” нэртэй хаад • Өлзийттөмөр хаан: 1294-1307 • Есөнтөмөр хаан : 1324-1328 • Төвтөмөр хаан :1329-1332 • Тогоонтөмөр хаан :1333-1370 • Төгстөмөр хаан: 1378-1388 • Гүнтөмөр хаан :1400-1402 • Өлзийттөмөр/ Буяншир цолтой/:1408-1411
  15. 15. Дэлхийн хамгийн том усан флотыг захирч байсан хаан • Хубилай хаан: 1281 онд Япон руу хийсэн 2 дахь дайралтанд 4000 хөлөг онгоц, 140,000 усан цэрэгтэй байжээ.
  16. 16. Томоохон байлдан дагуулалт явуулсан хаад • Чингис хаан 1206-1227 он • Өгөөдэй хаан 1229-1241он • Мөнх хаан 1251- 1259 он • Хубилай хаан 1264-1294 он
  17. 17. Чингис хааны байлдан дагуулал • 1207-1211 Сибир, Дорнод Туркестан • 1211-1223 он Зүрчидын алтан улс, Хойд Хятад • 1215 онд Жунду /Бээжин/ хот • 1218 он Кашгар хот • 1219-1221 онд Хорезмийн вант улс • 1221 онд Дорнод Ираны Хорасан мужын Нессу хот • 1223 он Оросын вант улсууд • 1219-1224 онд монголын цэрэг Дундад Ази , Афганистан, Пакистан, Умард Энэтхэг, Ирак, Иран, Азербайжан, Гvрж, Армен, Өмнөд Оросын тал нутгийг vндсэндээ байлдан дагуулав. • 1227 он Тангуд улс
  18. 18. Өгөөдэй хааны үеийн байлдан дагуулал • 1235 онд Зүрчидийн Алтан улс , Хойд хятад • 1237-1239 онд Бүх оросыг эзлэв • 1238 онд Ростов, Ярослав, Димитрийн вант улс, Владимир, Булгар • 1239 он Армен,Өвөр Кавказ,Грузин,Переяславль, Чернигов, Крым, Кавказ • 1240 онд Киевийн вант улсууд, Солонгос • 1241 онд Галиц,Владимир-Болунски, Польш,Унгар ,Герман,Хорват, Молдав, Силез, Лахор, Балкан • 1241-1242 Словак, Дорнод Чех,Болгар • 1241 - 1243 онд Туркийн Анатоли
  19. 19. Мөнх хааны үеийн байлдан дагуулал • 1253-1259 онд Хубилай ноён: Умард Хятад, Өмнөд Сүн улс • 1253 онд Хубилай ноён: Хятадын Дали улс • 1256 онд Хүлэгү ноён: Исламын улс • 1257-1259 онд Мөнх хаан :Хятадын 20 гаруй хот, боомт • 1258 онд Хүлэгү ноён: Багдадын эзэлж Хүлэгүгийн улс байгуулсан ,Солонгос • 1258 онд Хүлэгү ил хаан: Египетийн Мамлюк эзэн Кутузийн цэрэгтэй байлдан ялагдсан • 1260 онд Китбукын цэрэг Сирийг эзлээд цааш Палестины Баальбек, аль- Субейба, Аджлун, Самарыг эзэлж цааш Газд цөмрөн орж Айюбидын султан ан-Насир Юсуфыг олзлон Хүлэгү хаан руу илгээжээ.
  20. 20. Хубилай хааны байлдан дагуулалт • 1272 онд Солонгос • 1279 онд Сүн улс бүрмөсөн мөхсөн • 1274 онд Япон руу дайрсан • 1281 онд Япон руу 2 дахиа дайрсан боловч амжилтгүй болсон • 1287 онд Камбож,Бирм/ Паганы хаант улс / Вьетнамыг бүрэн эзэлсэн • 1289-1293 онд Ява • 1264-1308 онд Сахалин
  21. 21. Хамгийн том газар нутгийг эзлэн захирч байсан хаан • Хубилай хаан 1264-1294 : Юань улс , Ил хаадын улс , Алтан ордон, Цагаадайн улс зэрэг Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд харьяалагдаж байсан Евроазийн бүх газар нутаг Хубилай хаанд захирагдаж байсан. Хубилай хаан нь өмнөх хаадын эзэлсэн газар нутаг дээр хятад орныг бүхэлд нь , зүүн өмнөд азийн зарим орныг эзэлж газар нутгаа тэлжээ. Зарим судлаачид Эзэнт гүрний нутаг дэвсгэрийг 40 гаруй сая кв.км гэж тодорхойлдог. Чингис хаанаас хойш эзэнт гүрний газар нутаг тасралтгүй тэлж байснаа Хубилай хааныг тэнгэрт хальснаас хойш газар нутаг нэмж тэлсэнгүй, харин салбар улсууд бие даах шинжтэй болж эзэнт гүрэн задарч эхэлсэн.
  22. 22. Цаасан мөнгө гаргасан анхны хаан • Чингис хаан улаан гахай жил буюу 1227 онд анх удаа цаасан мөнгийн хэвлэн гаргасан тухай хятадын эрдэмтэн Фэн син вей, Японы эрдэмтэн Е.Кого (Дорнод Азийн мөнгөний диллоги бичиг 1938) нар батлан бичжээ. • 1236 оны 1-р сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар цаасан мөнгийг дахиж хэвлэн гаргажээ. Өгөөдэй хаан 1240 онд албаны цаасан мөнгө 76 мянган нэгжийг өр төлбөр төлөхөд хэрэглэж байсан мэдээ бий
  23. 23. Дэлхийн хамгийн анхны одон орныг судлах төв байгуулах зарлиг гаргасан хаан • Мөнх хаан : Одоогийн Ираны Маруго хотод байдаг.1256 онд Мөнх хаан зарлиг гаргаж дүү Хүлэгү хаан бариулсан
  24. 24. Юань гүрний сүүлчийн Их хаан • Тогоонтөмөр хаан. Тогоонтємєр хаан 1333 онд 13 насандаа хаан ширээнд суужээ. 1368 онд зугтан Монгол нутагтаа ирсэн. Тогоонтємєр хаан 1370 онд нас баржээ.
  25. 25. Алтан ургийн сүүлчийн хаан • Лигдэн Хутаг хаан : Лигдэн 1604 онд хаан сууринд суужээ. Лигдэн хааны vед Монгол оронд шарын шашин ихэд дэлгэрч зарим ном судрыг монгол хэлнээ хєрвvvлсэн нь Монголын соён гэгээрэлд их нєлєєг vзvvлэв. Лигдэн хаан Манжийн тvрэмгийллийг эсэргvvцэж Монголыг нэгтгэхыг зорьж байлаа. Лигдэн хаан Чингисийн алтан ургийн сvvлчийн хаан байжээ.
  26. 26. Монголын сүүлчийн хаан • 1911 оны 12 сарын 29 Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа 8-р Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанв анчүг (1869–1924)-ийг Монголын эзэн хаанаар өргөмжилжээ. Богд хаан нь 1911-1924 он хүртэл Монголын хаан ширээнд заларсан юм.

×