Successfully reported this slideshow.
Your SlideShare is downloading. ×

Газарзүй 9 ЭЗ-ийн ШУ-ны үндсэн ойлголт.pptx

Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Loading in …3
×

Check these out next

1 of 11 Ad
Advertisement

More Related Content

More from Enkh Tseba (20)

Recently uploaded (20)

Advertisement

Газарзүй 9 ЭЗ-ийн ШУ-ны үндсэн ойлголт.pptx

  1. 1. ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ
  2. 2. • Эдийн засгийн ухаан хэмээх шинжлэх ухааны салбар нь XVII-XVIII зууны зааг дээр үүсчээ. • 1776 онд хэвлэгдэн гарсан Адам Смитийн “Үндэсний баялаг” хэмээх алдарт бүтээл нь эдийн засгийн хөгжил төлөвшилд эргэлт гаргасан гэж үздэг байна. • Энэхүү бүтээлдээ Адам Смит үе үеийн сэтгэгчдийн дэвшүүлж байсан таамаглал, үзэл онолыг нэгтгэн дүгнэж, тухайн үеийн нөхцөл байдлыг задлан шинжилж, эдийн засгийн бодит баримт, сэтгэлгээгээр баяжуулаад зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчмыг томъёолсон байдаг юм. Ийм учраас түүнийг эдийн засгийн ухааныг үндэслэгч хэмээн өргөмжилдөг.
  3. 3. • Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу “Гэрийн аж ахуйг удирдах” гэсэн Грек хэлнээс үүссэн.
  4. 4. Эдийн засаг хэмээх ойлголтыг маш олон янзаар тодорхойлсон байдаг. Эдгээрээс дурдвал: • Эдийн засаг гэдэг нь ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн, бүлэг нэгжүүдийн, одоогийн ба ирээдүйн, хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглах, зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. • Эдийн засаг нь нийгмийн болон хувь хүний хэрэгцээг тухайн цаг хугацаанд хамгийн дээд зэргээр хангахын тулд тоо хэмжээний хувьд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн үр ашигтай хуваарилж, ашиглах асуудлыг судалдаг онолын тухай шинжлэх ухаан юм. • Эдийн засаг нь сонголтын тухай шинжлэх ухаан юм. • Эдийн засаг нь ховор хязгаарлагдмал байдлаас үүсдэг. • Эдийн засаг нь хувь хүмүүс, пүүс, засгийн газар гэсэн эдийн засгийн харилцаанд оролцогчдын хязгааргүй хэрэгцээг байгаль, нийгмийн гэх мэт хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн яаж хангах вэ гэсэн шийдвэр гаргалтыг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
  5. 5. • Энэ бүгдийг зангидаад хэлбэл эдийн засаг гэдэг нь хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялагаар хэрхэн хангах гэсэн асуудлыг судалдаг гэдэг нь харагдаж байна.
  6. 6. • Эдийн засгийг судлаж буй зүйлээс нь хамааруулан: • · Микро эдийн засаг • · Макро эдийн засаг гэж ангилдаг.
  7. 7. Микро эдийн засаг • Микро эдийн засаг гэдэг нь хувь хүмүүс болон пүүсүүд сонголтоо яаж хийж байна, мөн тэдний шийдвэр гаргалтад засгийн газар хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалдаг. • Жишээлбэл: • · Пүүс ашгаа хамгийн их байлгахын тулд хэдэн бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ? • · Болд 10000 төгрөгөөр бензин худалдан авснаар түүний хожоо яаж өөрчлөгдөх вэ? • · Засгийн газраас архины үнийн зохицуулалт хийснээр үр ашиг, тэгш байдалд ямар өөрчлөлт гарах вэ? гэх мэт.
  8. 8. Макро эдийн засаг • Макро эдийн засаг нь хувь хүмүүс, пүүсүүд, засгийн газрын хийсэн сонголт нь үндэсний болон глобал эдийн засагт хэрхэн яаж нөлөөлж байна гэдгийг судалдаг. • Жишээлбэл: • · Эдийн засагт ажилгүйдэл, инфляцийн түвшин ямар байна? • · Нэг хүнд ноогдох бодит орлого нэг жилийн дотор яаж өөрчлөгдсөн бэ? • · Инфляцийг бууруулахын тулд төв банк ямар бодлого хэрэгжүүлсэн, энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ? гэх мэт.
  9. 9. • Микро эдийн засгийн үндсэн асуудлууд • 1. Юу үйлдвэрлэх вэ? Ямар төрлийн бараа, үйлчилгээ үйлдвэрлэх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Энэ нь нийгэм, орчин, зах зээлийн багтаамж зэргээс хамаарч шийдвэрлэгддэг. Жишээ нь: Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн адил чулуун зэвсэг, хутга үйлдвэрлэх шаардлагагүй. • 2. Яаж үйлдвэрлэх вэ? Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд нөөцийг яаж сонгож, хослуулж эсвэл орлуулж үйлдвэрлэлээ эрхлэвэл бидэнд хамгийн ашигтай байх вэ гэсэн шийдвэр гаргалтыг хийнэ. • 3, . Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээг хэн хэрэглэж байна гэдэг нь хүмүүсийн эзэмшиж буй орлогоос хамаардаг.
  10. 10. • · Газар • Үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах талбай, орон зайг хэлдэг. Энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл дэхь гол байгалийн нөөц гэж тооцогддог. Газар нь аливаа үйлдвэрлэлийн анхдагч нөхцөл нь болдог бөгөөд биет хэмжээ хязгааарыг нь нэмэгдүүлэх боломжгүй өвөрмөц хүчин зүйл гэж тооцогддог. Эдийн засгийн онолд газар гэсэн ухагдахуунд газраас өөрөөс нь гадна түүний дээрх, доорх агаар, ус, ан амьтан, ой мод, төрөл бүрийн ашигт малтмалууд, үзэсгэлэнт тогтоц зэрэг байгалийн бүх баялгийг хамааруулан ойлгодог. • · Хөдөлмөр • Ажлын цаг, хүмүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах оюуны болон биеийн хүчний чармайлтаар тодорхойлогдоно. Чиглэсэн зорилготой хүний үйл ажиллагааг хөдөлмөр гэж нэрлэдэг. Хөдөлмөр нь хүний биеийн хийгээд оюуны чадварын нийлбэр цогц болох ажиллах хүчээр тодорхойлогддог. Газар, капитал хэчнээн байгаад тэдгээрийг үйл ажиллагааны эргэлтэнд оруулах хөдөлмөр байхгүй бол үйлдвэрлэл явагдаж, баялаг бүтээгдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм учраас хөдөлмөрийг баялгийн эцэг гэж нэрлэдэг билээ. • · Капитал • Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Мөн үйлдвэрлэлийн үйл явцад бүтээгдээд эргээд үйлдвэрлэлийн хүчин зүйл болон ашиглагдаж байгаа бүх төрлийн нөөцийг капитал гэж нэрлэдэг. Иймд капитал хэмээх ойлголтод үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж, агуулах сав мэтийн үйлдвэрлэлийн багц хүчин зүйлийг хамааруулан авч үздэг. • · Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар • Газар, хөдөлмөр, капиталыг зохион байгуулж ашиг олдог хүчин зүйл гэж хэлж болно. Үйлдвэрлэл эрхлэгчдийн зохион байгуулах ур, ухаан, авъяас чадварыг бүхэлд нь үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэж ойлгодог. Тоо, хэмжээний хувьд хязгаартай газар, капитал, хөдөлмөр гэсэн үйлдвэрлэлийн нөөцүүдийг ашиглан өндөр ашиг, орлоготой ажиллаж чадах, эсэх нь үндсэндээ үйлдвэрлэл эрхлэгчийн ур чадвараас шалтгаалдаг Үйлдвэрлэлийн анхдагч хүчин зүйлс
  11. 11. • Макро эдийн засгийн үндсэн асуудлууд • 1. Амьжиргааны түвшинг яаж тодорхойлох вэ? Дундаж орлого бүхий хэрэглээний дундаж түвшин. • 2. Амьжиргааны өртөг нь яаж тодорхойлогддог вэ? Ердийн нэг өрхийн бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах мөнгөн дүн. • 3. Эдийн засаг нь яагаад хэлбэлздэг вэ? Хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн өсөлт ба уналт үргэлжлэх үе.

×